Saturday, April 18, 2009

Хонины хот заавал дугуй байдгын учиг


Үнэхээр сонин асуулт байгаа биз, маш энгийн мөртлөө, шар бууцан дээр төрснөөрөө гайхуулдаг ахмад сэхээтнүүд байтугай, туршлага- тай малчид ч оновчтой хариулж үл чадна. Гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй байхгүй нь мэдээж ч гэсэн ядахдаа зууван ч биш заавал дугуй байдаг учраас хотоо тойроод айлууд нь буучихдаг, хороогоо дугуй барьдаг нь өвлийн улиралд ч хүйтэнд дулаанаа хадгалахын тулд бие биедээ наалдан бөөгнөрч хэвтдэг гэж санахад зуны цагт хонь бөөн хэвтэж байхад ямаа нь хотны захад ялгарч таруу хэвтдэг, хонь бие биеэ мөргөж, хажигладаггүй, хэвтэрээ булаацалддаггүй эвсэг байхад ямаа хэвтрээ булаалцаж, бие биеэ төдийгүй хонийг мөргөж, хажигч тул хонины тавтай амарах нөхцлийг алдагдуулдаг учир хонь ямааны тооны харьцаа 5:1 байдгийн үндсэн шалтгааны нэг нь энэ болой.

Ялгагдахуй буюу хос хуулиар хонь өөрөөсөө үргэлж дулаан ялгаруулж байдаг учраас дотроо үргэлж даарч байдаг тул дулаанаа тогтвортой барихын тулд зун ч байсан шагай бөөн хэвтдэг. Өөрөөр хэлбэл эзлэхүүнээ хадгалахын тулд усны тусал бөөрөнхий байдгын адил буюу хүн амьтаны толгойн үсний эргүүлэг нь амь амьдралын оршихуйн үндэс учраас хот дүүрэн хонь, усны нэгэн дусал буюу үсний нэгэн эргүүлэг лугаа адил дугуйрч хэвтэхээр байгалиас заяаснаас хот заавал тойрог хэлбэртэй. Иймд хонийг усан махбодтой хэмээн тооцдог бөгөөд хонины мах эмчилгээний чанар илүүтэй байдаг нь рашаантай адил гэсэн нууц утгыг илэрхийлнэ.

malchinhun.blog.banjig.net

No comments:

: