"Агуу их сүр хүчний тухай дууль" романы өргөл шүлэг
-Үе дутуу үгс утгаа үл гүйцээх шиг
Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг
Хаан үгүй бол улсын төр самтарна
Халх үгүй бол Монгол минь хагасарна
Манант өглөөгүүр хөхөөн донгодохыг сонсов, би
Манжийг дагаж одсон Зана ах минь хөөрхий еэ
Марал бугын урамдаа хөвчийн тэнгэрт хөглөрнө зээ
Манийгаа зорьсон манж нар хөдөөгөө бүрхээд айсуй байна
Хонхолзуур хар нь сойлготой усныхаа эхэнд очьюу даа
Хорьдол сарьдаг Алтайнхаа холын бараанд нь сүсэльюү, би
Холхийн цэнхэр хязгаар нь холбирч зэрэглэн бодогдоно л
Хосгүй үзэсгэлэнт эх нутгаа ховдолт зүрхэндээ хадгалнам, би
Дайтсугай гэсэндээ дайтсангүй
Тарамдаж гүйцсэн Монголыгоо хураан хумья гэлээ, би
Дайлсугай гэсэндээ дайлсангүй
Талхигдаж зовсон Монголыгоо халхлан хаая гэлээ, би
Хатан Ануг халгаасан харгис цэвдэг жилүүд
Хамаг Монголын түүхэнд хамгийн сүүлчийнх байтугай
Халх, Ойрадыг хагацаасан харь Манжийн санаархалд
Хааны үхэл хэрэгтэй бол хар толгойгоо тавьсугай
Эвлэж найрамдъя гэвээс
Эрлэг ч ирсэн эвлэ
Эвдэж тараая гэвээс
эзний зарлигийг ч бүү дага
Мэндлэн хүндлэх аваас чөтгөр ч ирсэн мэхий
Миний нутгийн газраас бурхан ч гуйсан бүү өг!
10 comments:
saihan blog bn. amjilt husey
Галдан бошгот гэгч урвагч луйварчинг Цэдэнбалын үеэс бараг л тахин шүтэх мэт болгож, Урвагчыг эх оронч болгож, луйварчинг гэгээнтэн болгон дүрсэлж ард түмэнд хүчээр тулгасаар ирсэн билээ!! Түүхийг зохион бичдэг дөрвөдүүдийн цаг үе өнгөрсөн!! Харгис гаднын дайснуудтай нийлэн сүлбэлдэж Халх Монголын араас нь хутгалсан Дөрвөд өөлдүүд Монголд хэзээ ч үнэнч байгаагүй, боломж л гарвал араас нь сэмхэн хутга явуулсаар ирсэнийг түүх гэрчилнэ!! Сүүлийн үед урвасан хулгай галданбошготыг талаар цоо шинэ түүх бичиж, шинээр шүлэг зохион галдан бичсэн мэт болгож байгаа нь цагаандаа гарсан луйварчидын шилдэг арга мэт болсон юм.!! Энэ дээр бичсэн шүлэг ч мөн ялгаагүй луйварын зохиол болой!! Тэр ч байтугай Хүнүү гүрний их хаан Модун Шаньюун хэлсэн алдарт үг болох: Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг " хэмээх алдарт үгийг Муу заяат галданг хэлсэн болгож хулгайлан авч хөшөөн дээр нь сийлсэн гэж сонссон!! Энэ бол цагаандаа гарсан луйвар!!! Тусгаар тогтнолын төлөө төрсөн бууцаа ч бүү хайрла гэсэн үгийг Цэдэнбал хэлсэн хэмээн саяхнаас бас зохиожээ!! Шала инээдтэй юм!! Бүүр унгас алдмаар!! Буруу санаатай, цаашаа сэтгэлтэй дөрвөдүүд! Хулгайл Луйвард бас дахин хулгайл!!! хэн хэлсэн бэ таагаарай!!
Ингэж монгол ястнуудыг дотор нь хутгах үг хэлж яаж болох вэ, дөрвөд бай халх бай нэгэн тугтэй нэгэн язгууртэй бусуу, түүх гадарладаг бол эвтэй байхын учрыг сайн ухмаар юм. Гэтэл өөрийн ясыг хэт дөвийлгөж бусдыг нь дорд үзэх нь үнэхээр өрөвдөлтэй бөгөөд Эзэн Чингис амьд сан бол цаазаар авах ял мөн юм. Тиймээс монгол үндэстэй ястан бүр эв эеийг эрхэмлүүштэй.
Ene deer duvchignood baigaa nuhor bol Facebook deer braun ungern stanberg ch biluu nertei zaluu baidag um bilee.bitgii too.Ene met Mongol ugsaatniig hoorond ni hagaralduulj, muudalzuulah huseltei olon zaluus baidag zundoo nuhod baidag bolgoomjtoi baigaarai zaluusaa
Бид хоорондоо эвгүй болж үндэс угсаагаараа эвдрэлцвээс сая монгол минь мөхөх бусуу?Иймээрхүү хачин сонин юм ярьж явах нь Монгол хүний яавч хийх зүйл биш!!!
Bidend Shiidemgii Ezen hERGTEI bAINA sOS
Galdan Boshigt Undur Gegeentei adil Huuhed Baihaasaa Burhnii Shashiniig Huusun Aguu Ih Haan Baisan Ta Nar Buu Solior Tuuh Jaahan ch gesn Unshaach Tuuhiin Shaardlagaar manj Nartai Etssei hurtlee Tullaldsan Aimshigtai
Bid Mongolchuud Bolohoos Tureguud Uigaruud Kidan bish Bid Bol Mongol Gedeg Ih Undesten Bilee
Bid Bol Mongol Gedeg Ikh Undesten Gedgeeree Delhiig Chichruulj Yavah Tavilantai Humuus bilee
http://h-turuu.blogspot.com/2009/04/blog-post_24.html
Bidend Galdan Boshigt Ikh Khaan Shig Shiidemgii Zorigt Ikh Khaan Khertei Baina
Post a Comment