Friday, April 17, 2009

Монгол улсын эзэн богд Жавзандамбаас Японы эзэн хаанд илгээсэн захидлын мөрөөр

Товч танилцуулга

1913 оны сїїл 1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнан- сїрэн тэргїїтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилсан билээ. Тэр їеэр нилээд хэдэн зорилготой явсаны дотор Монгол улсын хаан эзэн Богд Жавзан- дамбаас Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлах їїрэг орсон байна. Тухайн їед Ерөнхий сайд Намнансїрэнгээс эдгээр їїргээ хэрэгжїїлэхийн төлөө ихэд чармайн зїтгэж байсан нь тїїхэнд тэмдэглэгдэн їлдсэн байдаг. Харин Намнансїрэнгийн уламжилсан Монгол улсын хаан эзэн Богдоос тухайлбал Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын мөрөөр жаахан мөшгиж їзэх аваас нилээд сонин тїїх олдох авай.

Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансїрэнгийн Хаант Орост хийсэн айлчлал

Хаант Оросын нийслэл Санкт Петербургт очсон даруйдаа Оросын эзэн хаан Хоёрдугаар Николай лугаа уулзаж, Монгол улсын бичиг хийгээд Эрдэний очир одонг тїїнд гардуулж, Хаант Оросоос тусламж эрэх зэрэг чухал асуудлууд хөөцөлдөхийн зэрэгцээ Ерөнхий сайд Намнансїрэн Хаант Оросын Гадаад хэргийн сайдад албан бичгээр хандаж, Монгол улсын эзэн хаанаас Япон улсын эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлан хїргїїлэхийг хїссэн байна. Тэрхїї захидалд өгїїлэхдээ; "Монгол Улсын Хаан Эзний зарлигаар зарсан бїрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан На нарын бичиг

Их Орос Улсын Гадаадын хэргийн яамны тэргїїн сайд танаа илгээв. Мэдтїгэй хэмээн явуулах учир

Эдїгээ манай Богд эзнээс Хятадын цэрэг манай өвөр Монголын хязгаарын дотор удаа дараацан байлдан орж сїм хийдийг тїймэрдэж эр эм хөгшин нялхасыг ялгаварлах їгїй хядан сөнөөж хөрөнгө малыг булаан уулгалж бїхий учраа батлан хамгаалахыг гуйн мэдїїлэх нь тасрах їгїй бөгөөд манай засгийн газраас зам хуваан цэрэг илгээж эсэргїїцэн байлдсан боловч хурц зэвсэг хараахан їлэмж їгїй дор зах хязгаарыг бїрэн бїтэн батлан хамгаалж чадаагїй учраа өвөр Монгол дор цэрэг оруулах їгїй болгох явдлыг Хятадын газраа хїчлэн ухуулж бидний Ар, Євөр Монгол овогтон эртнээс бїгдээр нийлэлдэн їндэсийг бїрэн бїтэн болгох дор тус болгохыг эрж их Жибин (Японыг хэлжээ –О.Б) улсын хаан эзэн дор өргөн барих хааны тамга дарсан бичиг нэгэн дугтуйг манай хоёр улсын зузаан найрамдлыг хїндэтгэн эрхэм сайд танаа хїргїїлэв. Олдвоос хїлээн авч даруй тїргэнээ уламжлан их Жибин улсын засгийн газар хїргїїлэх ажаам уу хэмээхээс гадна бас ч эрхэм Засгийн газраас манай Хаан Эзний хїссэн ёсоор мөн даруйхнаа тусламж їзїїлэхийг их Жибин улсын засгийн газраа дурьдан сануулж хэрхэн учирыг хариу илтгэхийг хїсэж уул бичгийн эхийг ёсоор сийрїїлэн орос їсгээр орчуулан хїргїїлсэн явдлыг хамтад гаргаж їїний тул мэдтїгэй хэмээн илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн дунд сарын хорин нэгэн Зарлигаар зарсан бїрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан На (Намнансїрэн –О.Б), дэд сайд засагт чин ван У (Удай –О.Б), хичээнгїй гїн Цэрэндорж, дэд сайд, залан Чимэддорж, эх зохиох тїшмэл Цогт-Очир, Їнэнхїї" хэмээжээ.
Їїнийг їргэлжлїїлэн өгїїлэхийн өмнө 1912 оны 11 дїгээр сарын 3 ны өдөр Нийслэл Хїрээнд Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулсаны дараахан їеэс монголчууд Монгол улс тусгаар тогтносон тухай болон тїїнийг нь Орос улс хїлээн зөвшөөрч, Найрамдлын гэрээ байгуулсан тухай дэлхийн улс гїрнїїдэд мэдїїлэхийг хїссэн юм. Їїнийгээ ч нуугаагїй бөгөөд хамгийн эхний алхам болгож Харбинд сууж байсан гадаадын улс гїрнїїдийн консул нарт хандан захидал хїргїїлсэн билээ. Монголын Засгийн газраас авч хэрэгжїїлсэн удаах алхам нь Монгол улсын Гадаад хэргийн яамны тэргїїн сайд Ханддорж тэргїїтэй төлөөлөгчдийн айлчлал ба мөн Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансїрэн тэргїїтэй төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал, эдгээр айлчлалын хїрээнд Санкт Петербургээс дэмжлэг авч, улмаар тэнд буй гадаадын элчин сайд нартай уулзах, боломж гарвал Герман, Франц зэрэг оронд айлчлах давхар зорилготой байлаа. Їїний зэрэгцээ Коростовецийн бичсэнчлэн "монголчууд Оросуудын зөвөлгөөг дагаагїй" бөгөөд өөрсдийн дур зоргоор Япон болон бусад их гїрний тэргїїн нарт хандан Богдын нэрээр захидал бичсэн явдал байв.

Оросын энэ їеийн дорно дахины томоохон мэргэжилтэн И.Коростовец бичихдээ "Монголчууд Петербургээс дэмжлэг олоогїй тул өөрийн бие даасан байдлаа хїлээн зөвшөөрїїлэх, гэрээ байгуулах зорилгоор Япон руу хандахаар шийдсэн юм. Энэ алхам бол илїї чухал ажил хэрэгч болж ирсэн хэрэг юм. Иймээс би Сайн ноёнд тайлбарласан. Чингихэд тэрбээр; "Хїрээний засгийн газар тусгаар тогтносон Монгол улсын эзэн хаанаар Хутагтыг өргөмжилснөө гадаадынханд мэдээлэх эрхтэй хэмээн їзэж байгаа" хэмээн хариулж энэ тухай өмнө нь мэдэгдэж байсан. Бид өмнө нь Оросын захиргааны дор буй Харбинаар дамжуулан мэдээлэхийг оролдсон. Японы хувьд бол бид хөршийн зэрэгцээ шашин нэгтэй тул Хїрээний Засгийн газар тїїнтэй шууд харилцаа тогтоохыг хїссэн бөгөөд тийш Монголын бие даасан байдлыг хїлээн зөвшөөрїїлэх даалгавар өгч тусгай төлөөлөгчийг томилон явуулах санаатай" хэмээн бас мэдэгдэж байсан гэжээ.

Япон руу Монголоос элч төлөөлөгч явуулах асуудал Петербургийн эсэргїїцэлтэй тулгарч, улмаар энэ нь Монголын олон улсын байдлыг сулруулж, Хятадын эсэргїїцлийг улам нэмэгдїїлэх болно хэмээн Оросын элч Коростовецээс монголчуудыг ятгахад хїргэсэн байна. Харин Коростовецийн ятгалгад Монгол улсын Дотоод яамны тэргїїн сайд Да Лам Цэрэнчимэд их л тайван байдлаар хандаж, Японд хандахын учир нь Євөр Монголыг Хятадын эзэрхийлэлээс хамгаалах зорилготой болно. Їїнийг өвөр монголчуудын хувь заяаны талаар санаа тавьж чадах Японтой хэлэлцээр байгуулснаар хийж болох юм хэмээн тайлбарлажээ. Мөн тїїнчлэн Япончууд Халхын бие даасан байдлыг зөвшөөрөөд харин Євөр Монголыг өөрийн протекторат болговол болох юм, їїний тул Євөр Монголын ноёдыг Хїрээний Засгийн газар ятган сэнхрїїлэх ажээ хэмээн Коростовец бичсэн байна. Энд гарч буй Євөр Монголыг Японы протекторат болгож, Хятадын савраас салгах санаа їнэхээр тухайн їед сонин санаа байсаныг анзаарахгїй өнгөрч їл болно. Улмаар энэ санал Оросын Гадаад яамаар дамжсан Богд хаанаас Японы эзэн хаанд хандсан захидалд ч гарч буй нь их сонин билээ.

Хаант Оросын Засгийн газраар дамжин Японд хїрсэн Богдын захидлын талаар Японы Гадаад яамны сайд Хаант Оросын элчин сайд нарын хооронд болсон яриа

Япон улсын эзэн хаанд хаягласан Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамбын захидлыг Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазанов монголчуудын хїссэн ёсоор Японы эзэн хаанд хїргїїлэх талаар санаа тавьж, арга хэмжээ авсан байна. Їїнийг Японы гадаад харилцааны архивт хадаглагдан буй баримт бичигт болон Японы гадаад харилцааны баримт бичгийн эмхтгэлд буй Оросоос Японд сууж байсан Элчин сайдаас Японы Гадаад яамны сайд лугаа уулзсан уулзалтын тэмдэглэлээс харж болох юм.
1914 оны 1 дїгээр сарын 14 нд Японд суугаа Оросын элчин сайд Малевский –Малевич Японы Гадаад хэргийн яамны сайд Макино лугаа уулзаж, Монголын төлөөлөгчдөөс өгсөн Японы эзэн хаанд хаягласан Богд хааны захидлыг їзїїлж, Эзэн хаанд өргөхийг хїссэн байна. Чингихэд Японы Гадаад явдлын яамны сайд; "Энэ захидал болбоос Кодама гэгчийн Хїрээний Засгийн газартай хэлэлцээ хийсний дїн бололтой тухай дурьдсан тул сайд би Гадаад Монгол болбоос манай Эзэнт гїрний засгийн газартай ямар ч олон улсын холбоогїй бөгөөд ялангуяа Кодама хэмээх хїн манай Засгийн газарт хамаагїй тул хэмээн уг захидлыг буцааж өгсөн байна". Оросын элчин сайд; Єөрийн Засгийн газраас заавар гуйсаны дараа дахин ярих болно гээд буцаж явав" хэмээжээ. Ийнхїї Японы Гадаад хэргийн сайд тус захидалд Кодамагийн уулзалтын талаар дурьдсан мөн Гадаад Монгол манай улсын Засгийн газартай харилцаа холбоо їгїй, бас Кодама манай Засгийн газарт хамаагїй тул уг захидлыг Эзэн хаанд өргөхөд бэрхшээлтэй хэмээн буцааж захидлыг өгсөн ажээ[2]. Америкийн эрдэмтэн Ж.Фритерс, Японы эрдэмтэн Ф.Исоно, Т.Наками, Монголын эрдэмтэн Ц.Батбаяр нар Богд хааны энэхїї захидлын талаар судалж өөрсдийн бїтээлдээ Орос, Японы сурвалж ашиглан өгїїлсэн нь нэн сайшаалтай билээ. Дээр дурьдсан эрдэмтэд Богдын захидлын талаар судалж, бичсэний зэрэгцээ Кодама хэмээгчийн тухай нилээд бичсэн байх юм. Монголын эрдэмтэн Ц.Батбаяр өгїїлэхдээ "Кодамагийн айлчлалаас їїдэн Монгол улсын Засгийн газраас Богд хааны нэрээр Японы эзэн хаанд захидал їйлдэж, 1913 оны сїїлч 1914 оны эхээр Петербургт очсон Сайн ноён хан Намнансїрэн уг захиаг авч очин Оросын ГЯЯны сайд Сазановт өгч Японы талд дамжуулж өгөхийг хїссэн байна. Японы тал Оросын хардлагаас болгоомжлон уг захиаг хїлээн авалгїй Хїрээний Засгийн газарт буцаахыг хїссэн болой. Богд хааны нэрээр илгээсэн энэхїї захиаг Японы тал хїлээн авалгїй буцаасан тул Японы архивт эх нь їлдсэнгїй" хэмээн бичжээ.

Харин Богдын захидлын хувь заяа їїгээр шийдэгдээд өнгөрсөнгїй, Оросын элчин сайдын хэлсэнчлэн тэрбээр Засгийн газраасаа заавар авсаны дараа 1914 оны 1 дїгээр сарын 23 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд лугаа уулзаж Богдын захидлын талаар дахин ярилцжээ. Ингэхэд Японы Гадаад явдлын яамны сайд "энэ асуудал яваандаа манай оронд Парламент болон сонины газраас хөндөх хэрэг гарвал "энэ захидал болбоос Кодамагийн явууллагын їр дїн бөгөөд Кодамагийн їйл ажиллагаа Эзэнт гїрний Засгийн газарт хамаагїй. Тиймээс Эзэнт гїрний засгийн газар өөрийн ямар нэг їл мэдэх шалтгаанаас їїдсэн эл захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоогїй учраас їїнийг хїлээн авахаас татгалзсан" хэмээн тайлбарлахаар санал гаргаж, уг асуудлаар хоёр тал санал нийлсэн" байна. Мөн тїїнчлэн Японы Гадаад явдлын яамны сайд Макино "Орос улсын Засгийн газрын хїчээр Оросын нийслэлд буй Монголын элч төлөөлөгчдөд эл асуудлыг нууц болгож чадвал завшаантай байна" хэмээн дурьдсаныг Оросын элчин сайд даруй зөвшөөрч, өөрийн засгийн газарт даруйхнаа цахилгаан мэдээгээр мэдэгдэнэ хэмээн хэлсэн байна.
Дээр дурьдсан Японы Гадаад явдлын яамны сайд Оросын элчин сайд хоёрын хооронд Богдын захидлын талаар болсон уулзалт ярианы тухай мэдээг Орост суугаа Японы элчин сайд Мотонод хїргїїлэхийн зэрэгцээ мөн оны 1 дїгээр сарын 22 ны өдөр Токиогийн өдрийн сонинд "Богдын захидлын талаар" гарсан мэдээг хавсарган хїргїїлжээ. Тэрхїї сонины мэдээ "Хутагтын бичгийг буцааж өглөө" гэсэн гарчигтай бөгөөд агуулга нь "Орос улсын Гадаад явдлын яамаар дамжуулж Японы эзэн хаанд явуулсан Хутагтын бичгийг Японы Засгийн газар авахаас татгалзсан бөгөөд ойрын өдөр уг захиа буцах төлөвтэй байна. Энэ бол Япон улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нїїрээ алдсан хэрэг мөн. Эрхэм улсыг өрөвдөж байна гэжээ. Харин бид энэ хэргийг їнэмшсэнгїй" хэмээн сурвалжлагч нэмэж бичжээ.
Мөн оны 1 дїгээр сарын 29 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд Макиногоос Орос улсад суугаа Японы элчин сайд Мотоно болон Хятадад суугаа Японы консул Ямаза нарт цахилгаан мэдээ хїргїїлжээ. Уг цахилгаан мэдээнд өгїїлэхдээ; "Єнгөрсөн 1 дїгээр сарын 14 ны өдөр Япон улсад суугаа Оросын Элчин сайд морилон ирж, сайд надтай уулзаж, Орост буй Монголын төлөөлөгчдөөс дэвшїїлэв хэмээн Хутагтаас Эзэн хаанд өргөх захидал 1 хувийг (битїїмжилсэн бөгөөд агуулгыг їл мэднэ) өгч, Орос улсын Засгийн газрын зааврын дагуу хэмээн їїнийг өргөн барихыг хїссэн байна. Богдын захидалтай хамт тїїнд хавсаргасан 2 бичгийг їзїїлж "энэ удаа Хутагтаас Эзэн хаанд захидлыг өргөн барьж явуулахад хїрсэн нь Євөр Манжийн төмөр замын ажилтан Кодама гэгч нь Хїрээний Засгийн газрынхантай уулзаж, ярилцсан дїн мөн байна" хэмээн дурьдсан байна. Тиймээс сайд надаас "Кодама гэгч Хїрээний Засгийн газрынхантай уулзаж ярилцсан нь Эзэнт гїрний заавраас шалтгаалсан бус, Эзэнт гїрний Засгийн газар энэ Кодама гэгчийн Хїрээнд очсон хэргийг ч эс мэдэв, энэ тухай нэгэнт тус элчинд тайлбарласан хэмээн ярьж (өмнө Оросын Элчин сайдаас Кодамагийн тухай дурьдсан хэрэг байв) харин гадаад Монгол болбоос Эзэнт гїрэнтэй ямар ч дипломат харилцаа байхгїй тул тїїний эзэн болох Хутагтаас ялангуяа Кодама мэтийн хариуцлагагїй хїний яриаг їндэслэн ирїїлсэн захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоо байхгїй" хэмээн хэлж тус захидлыг чигээрээ (задалж уншихгїйгээр –О.Б) буцааж өгөв. Тэгэхэд Орос улсын элчин сайдаас "энэ хэрэг болбоос хїнд чухал бөгөөд Гадаад явдлын яамны сайдын тївшинд татгалзаж болох уу" хэмээн лавласан байна. Тїїнд "ямар ч асуудал байхгїй" хэмээн хариу өглөө. Тэгэхэд тус элчин сайд "Тэгвэл ямар ч байсан өөрийн улсын Засгийн Газраас заавар гуйж цаашид дахин ярих болно" хэмээн дурьдаад тус захидлыг аваад явлаа. Тэр їед сайд би Орос улсын элчин сайдаас асуусан нь "Монголын төлөөлөгчдөөс Хутагтын захидлыг дэвшїїлэхэд Оросын Засгийн газар тус төлөөлөгчдөд ямар нэгэн хэлж ярьсан явдал байна уу" хэмээн асуухад Орос улсын элчин сайд "Орос улсын Засгийн газар болбоос ийм янзын хэргийг хөндлөнгөөс саатуулахыг зохимжгїй гэж їзэж чигээрээ дамжуулсан бололтой" гэж хариулсан байна. Харин энэ захидлын агуулгын хувьд бол мэдэх юмгїй гэж Оросын элчин сайд нэмэж хэлжээ. Тэгээд Оросын Элчин сайдын яамнаас өгсөн (бэлтгэсэн байсан) тайлбарыг англи хэл дээр өгсөн байна. Тэрхїї тайлбар нотыг англи хэлээр нь хавсаргахын сацуу монголоор хөрвїїлэн толиуулвал;

Strictly confidential

My Government instructs me to hand over to Your Excellency a letter of the Hutuhta to His Majesty the Emperor of Japan, containing a request to send a representative to Urga and to help the Mongolians in their aspirations for a political union of all Mongols.
When the Mongolians proclaimed their independence from China the Japanese Government expressed the desire to fix the limits of the sphere of Japanese influence in Inner Mongolia, - this was done by the agreement signed between Russia and Japan in 1912. In compliance with this agreement the Russian Government did never give any hope to the Mongolians of a possibility to see the tribes of Inner Mongolia submitted to the authority of the Hutuhta.
The same consideration guided the Russian Government at the time of signature with China of the last declaration in which the autonomy of Mongolia is limited to Khalha and Kobdo district. These territorial restrictions aroused, however, the dissatisfaction of the Mongols and actually the Russian Government has the hard task to insist before the authorities at Urga that the said territorial limits should be accepted by the Mongols as the basis for the expected Russo-Chinese-Mongolian treaty. In the opinion of the Russian Government this task is imposed on him by the above mentioned agreement with Japan.
From this point of view the attempt of the Urga authorities to enter into direct relations with Japan can not be considered as opportune. It increases the difficulties in the endeavour of the Russian Government to curtail the ambitions of the Mongols in accordance with the existing political circumstances, - the latter aim being dictated not only by the Russian interests but also by the desire of the Russian Government to take into consideration the interests of Japan.
Meanwhile a Japanese employee of the South Manchurian Railway Kodama went to Urga in 1913 and entered into negotiations with the Mongolian officials (the gist of these negotiations is given in the annexed strictly confidential document). The pourparlers with Kodama evidently gave to the Urga authorities the idea to address themselves to the Japanese Government for assistance in the fulfillment of their dream - the annexation of Inner Mongolia to the Outer Mongolia.
The Russian Government, if exactly informed about the views of the Japanese Government, is inclined to consider such a plan as inconsistent with the actual policy of the Tokyo Cabinet end expresses the hope that, in case if an answer will be given by His Majesty the Emperor of Japan to the letter of Hutuhta, Russia would be acquainted with this answer.
14 January, 1914.


Дээрх Оросын Элчин сайдын барьсан тайлбар нотын монгол орчуулга:

Маш нууц

Бїх монголчуудын улс төрийн талаар нэгдэх чин эрмэлзэлдд туслах төлөөлөгчөө ирїїлнэ її гэсэн Хутагтын захидлыг Японы Цог жавхлант эрхэмсэг Эзэн хаанд аваачиж гардуул гэж миний засгийн газар надад даалгалаа.
Монголчууд Хятадаас салж тусгаар тогтнолоо зарлан тунхаглатал Японы Засгийн газар өөрийн нөлөөг Євөр Монголын нутгаар хязгаарлан тэнд бэхжїїлэхээр шийдсэнээ илэрхийлэв. Їїнийгээ 1912 онд Орос Японы хооронд байгуулсан гэрээний дагуу хийсэн байна.
Энэ гэрээгээр бол Євөр Монголыг Оросын Засгийн газар Хутагтын захиргаанд оруулж улмаар нэгэн овогтон монголчууд бие биенээ харах бололцоо хэзээ ч гарахгїй. Оросын Засгийн газар сїїлчийн тунхагт Хятадтай хамтран гарын їсэг зурахдаа Монгол улсын өөртөө засах эрхийг зөвхөн Халх, Ховдын хязгаараар тогтоосон байна. Чухамдаа Оросын Засгийн газар нутаг дэвсгэрийн энэ хязгаарлалтаараа Єргөөгийн эрх баригчдад шахалт їзїїлнэ, ингэснээрээ хожим болох Орос, Хятад, Монголын гэрээний їндэс болно гэж монголчуудаар зөвшөөрїїлнэ гээд байгаа нь монголчуудын дургїйцлийг төрїїлэв. Оросын Засгийн газрын саналаар бол энэ зорилт нь Японтой байгуулсан дээр дурьдсан гэрээнээс гарсан байна.
Энэ їзэл бодлын їїднээс їзвэл Японтой шууд харилцаатай болох гэсэн Єргөөгийн эрх баригчдын оролдлого нь завшаан бус гэж їзэгдэх биз ээ. Єнөөгийн нөхцөл байдлын улмаас монголчуудын хїсэл тэмїїлэлийг хязгаарлах гэсэн Оросын Засгийн газрын оролдлогод бэрхшээл гарсан ба монголчуудын хїсэл тэмїїлэл нь Оросын сонирхолд захирагдаад байгаа төдийгїй Японы сонирхлыг ч бодож їзэх гэсэн Оросын Засгийн газрын хїсэлд дарагдаад байна.
Энэ їед Ємнөд Манжуурын төмөр замын албан хаагч Кодама 1913 онд Єргөөнд ирээд Монголын албаны хїмїїстэй хэд хэдэн хэлэлцээ хийв. (Эдгээр хэлэлцээрийн гол утга санаа нь хавсаргасан нууц баримт бичигт бий) Кодаматай хийсэн урьдчилсан хэлэлцээр, хэрэв Ар Монгол Євөр Монголоо нийлїїлэн авах санаархлаа гїйцэлдїїлье гэвэл Японы Засгийн газраас тусламж эрвэл болно гэсэн санааг Єргөөгийн эрх баригчдад баттай өгөв.
Хэрэв Японы Засгийн газар санаагаа яг мэдэгдвэл, Оросын Засгийн газар Токиогийн бодлогод їл нийцэх бодлого явуулж байгаагаа хянан їзнэ. Японы Цог жавхлант Эрхэмсэг эзэн хаан Хутагтын захидалд хариу соёрхвол Орос тэрхїї хариутай танилцана.
1914 оны 1 дїгээр сарын 14
Oрос улсын элчин сайдаас Японы Гадаад явдлын яамны сайдад өгсөн удаах бичгийг толилуулбаас тэр нь Кодамагийн Хїрээнд хийсэн айлчлалтай шууд холбоотой ажээ. Хїрээнд хийсэн Кодамагийн улс төрийн мэдэгдэл хэмээх нэртэй уг бичгийн талаар хийгээд оросууд хэрхэн олж авсан талаар доктор Ц.Батбаяр, Т.Наками нар бїтээлдээ дурьдсан байна.

Strictly confidential

Gists of some political statements made by Mr.Kodama to the Mongolian Ministers at Urga.
It seems desirable that the Mongolian Princes should be duly advised on the necessity of uniting all Mongols as well in Inner as in Outer Mongolia, - this being the vital condition for their political regeneration. If letters would be sent to some of the Princes namely to the hoshuns of Bairan, Charud, Aro-Karachin and Oug-nut, Mr.Kodama is prepared to forward such letters to the addessees.
Owing to the good relations existing now between Russia and Japan, the latter is not inclined to contrary the Russian wishes. Therefore the Da lama, on his arrival to Harbin, could not proceed further and was not received by the Japanese authorities. Nevertheless Japan, although she was tied by the rules od international intercourse, will never forget the good intentions towards her of the Da lama and the latter’s mission – unfulfilled as it remained – still produced a good moral effect and surely shall bring good results in future.
To ask anybody’s friendship or protection without offering some compensation is not a sound policy. Japan has not the intention to make territorial acquisitions in Inner Mongolia; her object there is the construction of a railway for the development of her commercial intereset. Practically the land in that region is owned either by Mongols or by Chinese which fact is well known to Japan and the construction of the said railway can in no case mean any territorial encroachments from the part of the Japanese. Friendly proposals of the Mongolian Government on this subject would be readily taken in consideration by Japan. Japan shall surely obtain the right to construct the above mentioned railway from the Chinese Government but in such case Japan will be obliged to back China to the detriment of Mongolia, as the Chinese should then be able to increase the number of their troops in Inner Mongolia. This point is so much the more important as the attack of Outer Mongolia is planned by the Chinese in the north west direction from Taonanfu. On the contrary Japan having its special interest in Inner Mongolia and opposing the despatch of Chinese troops to that region, it shall not be easy for China to insist and to enforce in practice such a measure. (p.732)

Хутагтын захидал хэмээн нэрлэгдээд байгаа Монгол улсын эзэн хаан Богдоос Япон улсын Эзэн хаанд хаягласан, Орос, Японы гадаад харилцааны дипломатуудыг сїрхий сандралд оруулсан тэрхїї захидлын цаашдын хувь заяаны талаар мөшгин їзэх аваас їнэхээр сонирхолтой ажээ.
1914 оны 2 дугаар сарын 20 ны өдөр Япон улсаас Орос улсад суугаа элчин сайд Мотоногоос Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод явуулсан захидал байх бөгөөд (уг захидлыг 3 дугаар сарын 11 ны өдөр хїлээн авсан гэж тэмдэглэжээ –О.Б) тїїнд өгїїлэхдээ "Элчин сайд Мотоно Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод мэдїїлэх нь Энэ хэргийн (Богдын захидлын тухай хэлж буй –О.Б) тухай 1 дїгээр сарын 29 ны өдөр ирїїлсэн Таны захидалд Хутагтын захидал гэгчийг битїїмжилсэн хэвээрээ Токиод суугаа Орос улсын Элчин сайдад буцаалаа гэжээ. Агуулга нь їл мэдэх байдалтай тул манай газарт суугаа Осакагийн өдөр тутмын сонины сурвалжлагч Фїсэ Кацужид Монголын төлөөлөгчдөөс їзїїлсэн тус захидлын нооргийн орос орчуулгыг тус хїнээс олж авлаа. Їїнд орчуулгыг хавсарган Таньд илгээв гэжээ.
Їнэхээр Японы тал Оросын хардлагаас болгоомжилсон байж болох талтай Хутагтын захидлын агуулга Японы талд сонин байсан бизээ. Харин Богдын нэрээр хаягласан Монголын эл захидал дотор Кодамагийн тухай өгїїлсэн нь бага зэргийн алдаа болсон байж болох боловч уг захидал нь Кодамагийн айлчлалаас їїдэлтэй биш байх хэмээн санана. Учир нь Монголын Засгийн газрын төлөөлөгчид Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барих захидал авч явсан тул уг захидлыг тийнхїї "Кодамагийн айлчлалаас їїдэлтэй" хэмээн їзэх нь арай гоомой болох болов уу хэмээн санана. Їїний учирыг Богдын захидлын дотор дурьдагдаж буй Монголын талаас удаа дараа Японы эзэн хаанд хандсан байдлаас харсан ч ойлголгогдох болов уу гэж санана. Монгол улсын эзэн хаан Богд хааны Япон улсын эзэн хаанд хаягласан захидлын бїрэн бус монгол Монгол улсын архивт буй билээ. Харин уг захидлын орос орчуулга буюу Монголын Ерөнхий сайд Намнансїрэнгийн Хаант Оросын Гадаад ядлын яамны сайд Сазановт барьсан бичиг дотор "уул бичгийн эхийг ёсоор сийрїїлэн орос їсгээр орчуулан хїргїїлсэн" хэмээн дурьдагдсанчлан Богд хааны захидлын орос орчуулга[6] Японоос Орост сууж байсан элчин сайд Мотоно сангаар дамжин Японы Гадаад харилцааны яамны сайд Катод хїрсэн байна. Ийнхїї Богдын захидал орос хэлнээс япон хэл дээр хөрвїїлэгдэн эдїгээ хїртэл Япон улсын Гадаад харилцааны яамны архивт хадгалагдсаар байна. Одоогоос 92 жилийн өмнө Монгол улсын эзэн Хаан Богд Жавзандамбаас Япон улсын эзэн хаанд хандаж бичсэн уг захидлын агуулгыг Монгол Улсын Їндэсний архивт хадгалагдан буй бїрэн бус монгол эх, Японы гадаад явдлын яамны архивт буй япон эх (Японы Тохокугийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ока Хироки гуай монголчилж өгөв-О.Б), орос хэл дээр тухайн їедээ орчуулж, хожим уг байдлаараа хадгалагдан їлдсэн орос эхийг харьцуулан байж аль болох бїрнээр тодруулахыг оролдов.

Монгол улсын эзэн хаан хичээнгїйлэн Их Жибин улсын эзэн хаан таны амгаланг эрмїй.

Мөнөөхөн уржнан өвөл Монголчууд бид нийт бїхнээр эртнээс тогтносоор ирсэн өөрийн газар орон ба шажин суртаал ёс журмыг алдагдах їгїйгээр сахих учир Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөө эзэрхэх улс төр байгуулсан тухай дор мөхөс улсын Засгийн хэрэг шийтгэх газраас (миний Засгийн газар гэж буй – Япон орчуулгад) гэрээ байгуулан, худалдаа нэвтрїїлж, улсын найрамдлыг зузаатгахыг эрж, эрхэм улсын Засгийн хэрэг шийтгэх газар мэдэгдэн явуулсан нь, зөвшөөрөн хїлээсэн хариу бичгийг хараахан хїлээн аваагїй бас ноднин өвөл цаг тусгайлан (япон эхэд миний – О.Б) Дотоод яамны эрхэлсэн сайд чин ван лам Цэ (Да лам Цэрэнчимэдийг хэлж буй –О.Б) нарыг томилон улсыг бичгийг хичээн өргөж, хичээнгїйлэн их хаан таны амагаланг эрхээр илгээсэн боловч зам їл нэвтрэх учир зуураас эгж иржээ.
(Эдїгээ бас Бїгд ерөнхийлэн захирах сайд номун эзэн Сайн ноён хан На нарыг томилон- эдгээр їгс япон орчуулга болон орос орчуулгад байхгїй байна - О.Б) улсын бичгийг хичээн өргөж хичээнгїйлэн их хаан таны амгаланг эрж, хоёр улсын їїрд сайнаар найрамдаллан ард хїмїнээр урт даган энх тївшнээр жаргахыг хариу илтгэхийг хїсэж илгээвэй.
Олдвоос хїргэсэн цагт зөвшөөрөн хїлээн авах ажаам уу.

Жич хичээнгїйлэн айлтгах нь

Мөхөс улсын өөртөө тогтнох өөрөө эзэрхэхийг Орос улс зах нийлэн он удсан айлын (энэ хїртэлх їгс Монгол улсын Їндэсний төв архивт буй ажээ. Харин їїнээс хойш архивт бїтэн їлдээгїй хэсгийг япон болон орос орчуулгыг харьцуулан їзэж монгол хэл дээр зохиосон уг эхийг сэргээхийг хичээлээ –О.Б) ёсоор хїлээн зөвшөөрсөн бөгөөд тус улс манай улсын хооронд гэрээ ба худалдааны гэрээг байгуулсан болохыг Танд хичээнгїйлэн айлтгамуй.

Манай Євөр Монгол болбоос Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар буй. Эдїгээ Хятадын цэрэг Євөр Монголын нутагт тїрэмгийлэн орж, (япон орчуулгад - эх оронд буцах замд) сїм хийдийг тїймэрдэн устгаж хөгшин нялхас, эр эмийг ялгалгїй алан хядаж эд хөрөнгө малыг тонон дээрэмдэж буй. Учир иймд Монголчуудын ихэнх нь (орос эхэд - хїчинд автан) нїїрэн дээрээ Дундад улсад даган орохыг зөвшөөрөвч далдуур тасралтгїй бидэнд сахин хамгаалахыг хїсч баймой. Їїнд мөхөс манай засгийн газар өшөөт дайсныг сөнөөхийн төлөө олон замаар цэргээ хөдөлгөжээ. Харин хурц зэвсэг хараахан їлэмж їгїй дор зах хязгаарыг бїрэн бїтэн батлан хамгаалж чадаагїй байна.
Мөнөөхөн эрхэм улсын тїшмэл Кодама Хїрээнд ирэхэд манай (япон эхэд – миний) засгийн газраас тус тїшмэлд Япон, Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцааг тогтоон, эрхэм улс бээр Євөр Монголд төмөр зам тавих эрхээ олж їїгээр Хятадын цэрэг Євөр Монголын нутагт цөмрөн орох замыг хаах хїслийг дурьдсан билээ. Їїнд тус тїшмэлээс бидний хїслийг өөрийн засгийн газарт уламжлахыг амлажээ. Тиймийн тул энд би Эрхэм хаан танд шударга журмын төлөө тусламж олгохоос татгалзахгїй, соёрхвоос Хятадын засгийн газарт хїчлэн ухуулж, Євөр Монголын нутгийн дотор тэдний цэргийг оруулахыг зогсоож, бидний Ар, Євөр Монгол овогтон эртнээс бїгдээр нийлэлдэн їндсийг (орос эхэд - їндэс, шашин гэж буй О.Б) бїрэн бїтэн болгох хэмээсэн бидний эрмэлзлэлд туслахыг гуймой.
Уг нь манай мөхөс улсаас урьдаар бїрэн эрхт элчийг томилон илгээх нь зїй боловч замдаа саатан зорьсондоо хїрч чадаагїй бөгөөд шударга журмын їйлийг завсардуулахыг їл хїсэх тул би Эрхэм хаан танд хїсэх нь олдвоос байцаан толилж, таны засгийн газарт зарлиг буулгаж бїрэн эрхт элчийг манай улсад томилон илгээж тус элчээр манай улс байгуулах ажилд туслуулан хоёр улсын хоорондын їїрдийн найрсаг харилцааг бататгах ажаам уу. Буурай улсын эзэн би олон тїшмэл, сайд, шар, хар бїгдээр сїслэн биширч їїнийг угтан хоорондын найрамдлыг улам зузаатгахаар чармайн зїтгэвэл зохимой.
Їїний тул би бээр Эрхэм хаан таныг хїндэтгэн миний гуйсан (орос эхэд -хїсэлтийг) (япон эхэд – явдлыг) соёрхолдоо багтаан авч хариу шагнахыг хїсмїй. Їїний тул Монгол улсын хаан Жавзандамба ёслов. Олноо өргөгдсөний гутгаар он Євлийн эхэн сарын арван еснөө Нийслэл Хїрээнээ бичив"
хэмээжээ.
Богд хааны Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын бїрэн бус монгол эх Монгол улсын Їндэсний төв архивт буй. Тэрхїї Богдын захидлын монгол эхийг Сайн ноён хан Намнансїрэн нар Орос улсаас Нийслэл Хїрээнээ эгж ирэхдээ авч ирсэн байна.

No comments:

: