Б.Эрэгдэн- дагва тэргүүтэй “38”-ын хэргийн ялын төлөв- лөгөө, таслан шийтгэсэн тогтоолд дурдахдаа “СССР улсыг зүйл бүрээр гүтгэн муушаасан төдийгүй бидний хоёр улсын хэлхээ холбоог холдуулан тэмцэлдүүлэхийг эрмэлзсэн” гэх буюу “энэ эсэргүү бүлгэм харгис феодал ба лам нарын этгээдээс өөрсдийн хорыг илрүүлэн үзүүлсэн, ардын засгийг устгах гэсэн зорилго агуулгатай байсан” гэсэн нь түүний бичсэн захидал, хүлээн мэдүүлсэн мэдүүлэгт тодорхой байгаа бөгөөд түүнийг нь Дашдэндэв, Ж.Бүүвэй, Д.Ишлодон нар л дэмжиж зөвшөөрсөн, бусад хүмүүс дэмжээгүй буюу зөвшөөрөөгүй, анзаараагүй, огт үзээгүй, дуулаагүй учраас огт холбогдох үндэслэлгүй байгаа юм. Иймд энэ бүхэннь тодорхой гэмт үйлдэлгүй, зөвхөн түүний үзэл бодол нь захидалд “бууж бичигдсэн” төдий учраас завдалтын шинжээс хэтрэхгүй гэм буруу бөгөөд гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнээс өөр материаллаг бүрэлдэхүүн байхгүй байна.
Энэ бүлэг хэргийг хүнд ноцтой хэрэг болгох гэж Манзшир хутагт Цэрэндорж, Дилав хутагт Жамсранжав, Егүзэр хутагт Галсандаш, түшмэл гүн Гомбо-Идшин мэт феодал угсааны хуучны түшмэл, мяндаг бүхий лам нарыг зориуд зохион байгуулсан нь тодорхой байгаа юм. Жишээ нь, Егүзэр хутагт Ж.Галсандашийг Банчинг ирүүлэх бэлтгэл хийхээр Улаанбаатарт ирсэн гэсэн нь гүтгэлэг бөгөөд Банчинд захиа хүргүүлсэн, хариу авч байсан гэснийг нотлох ямар ч баримт байхгүй, Эрэгдэндагватай холбоо тогтоож нийлсэн гэх ямар ч баримт байхгүй, хүлээсэн мэдүүлэг ч энэ хоёрт байхгүй. Зөвхөн ялын төлөвлөгөө, таслан шийтгэх тогтоолд чангаруулан дурдсанаас өөр зүйлгүй ажээ.
Дилав хутагт В.Жамсранжавыг Бодоогийн хэрэгт оролцсон, Дамбийжанцантай холбоо байгуулсан, Банчинг ирлээ гэж цуурхал тараав, Эрэгдэндагвын захиаг үзэж зөвлөгөө өгсөнгэж ямар ч баримтгүй гүтгэж ялласан байна.
Л.Гомбо-Идшинг Түвдэд явж 9 дүгээр богдын хойд дүр тодруулж сунтаг авчирсан гэж гүтгэсэн. Эрэгдэндагватай нийлж зөвлөгөө өгөх биш эсэргүүцэж байсан үнэнээ өчсөн байхад шууд гүтгэж шийтгэсэн.
Манзшир хутагт С.Цэрэндоржийг гүн Цэрэнпил Японоос тусламж гуйх гэсэн 1923 оны хэрэгт оролцсон, Банчинбогдтой харилцсан, япон тагнуул орос Гомбын хэрэгт оролцсон гэж гүтгэсэн, энэ бүхэн нь тухайн үедээ шалгагдаж холбогдолгүй болсон байна. Эрэгдэндагватай нийлж холбоо тогтоох байтугай хоорондоо уулзаа ч үгүй болохыг хоёулаа хүлээн мэдүүлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд эд нар нэг бүлэг байсан гэх үндэслэлгүй, харгис феодал, лам нарын “хор”-ыг үзүүлж, ардын засгийг устгах гэсэн хүнд ноцтой хэрэг гэх ямар ч үйлдэлгүй, харин зохиомлоор холбосноос өөр нотлох баримт шалгалтаар тогтоогүй байна.
Энэ хэргийг байцааж ял төлөвлөн шийтгэсэн байдлаас үзвэл Б.Эрэгдэндагваас бусад хүн хүлээсэн хэрэггүй байхад бусдын мэдүүлгийг тулган яллах арга голлон зарим хүмүүсийн мэдүүлгийг чангаруулах, эсвэл зарим хүмүүст гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад зориуд хилс тулган холбогдуулж яллан шийтгэх зэргээр хууль ёсыг зрөчжээ.
Харин Б.Эрэгдэндагва өөрийн үзэл бодолдоо автагдаж энэ хэрэгт холбогдуулсан зарим феодал тайж лам нарыг дэмжинэ гэж найдаж “Хятадын цэрэг зэвсгийн хүч туслалцааг авч ардын засгийг устгах утга агуулга бүхий захиа” гэгчийг зохион бичиж, түүнийгээ Хятадын засгийн газарт хүргэхээр авч явж байгаад баригдсаныг үгүйсгэх баримтгүй, харин батлагдаж байгаа юм. Иймд Б.Эрэгдэндагваар удирдуулсан Монголын том толгой феодал, лам нарын “38” этгээдийн бүлэг хэрэг байсан биш, зөвхөн түүний захидал үзэл бодлыг дэмжиж байсан Л.Дашдэндэв, Д.Ишлодон, Ж.Бүүвэй нарын хамтран үйлдсэн хэрэг гэж үзнэ. Үүнийг далимдуулан тухайн цаг үе, нөхцөл байдал, нам засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх явдлыг гуйвуулан бусад 34 хүнийг гэмт хэргийн ямар ч бүрэлдэхүүн байхгүй байхад хилс холбогдуулсан байна. Энэ нь хүн нэг бүрийн хэргийг шалгасан материалаар тодорхой болсон юм.

No comments:
Post a Comment