Уйгарын төрт улс
Уйгар улс нь Монгол орноо Чингисийн өмнө 416 онд Түрэг улсыг мөхөөж, түүний оронд дээр манджээ. Уйгар үндэстнийг олонх эрдэмтэд түрэг үндэстэн мөн хэмээн таньсан бөгөөд Монгол лугаа холбогдолтой учир Түрэг лүгээ адил, ялангуяа аж ахуй, соёл боловсрол ба харилцаа найрамдлын талаар үе үед холбогдолтой.
Нанхиадууд улс төрийн үе үед өөр өөрөөр нэрлэж байсан ба Ху Хуй буюу Ху Хэ, заримдаа Ху Си бас Вэй У Эл хэмээнэ.Уйгар нь монгол түрэг лугаа байнга холилдон байсан ба сүүлд хүчирхжин мандсан нь энэ бөлгөө. МЭӨ203 оноос 28 оны хооронд амьдарч байсан Хан улсын үед Энэтхэг газар жуулчлан явсан Фа Сяны замын бичигт, Монголын их элс,голыг 17 өдөр туулаад гэтлээд,Уйгарын хааны газарт очив.Уйгарын газар дундуур 15 хоног явав гэснийг үзвээс тусдаа төрт улстай оршин байсныг элтгэнэ. Орхоны Хар Балгасанд нийслэлж байсан ба энэ нь одоогийн Хархорум юм. Хэдий тийм ч Уйгар улс нь Түрэгийн дараа улс төрөө байгуулсан гэж тэмдэглэх болсон.
Уйгарын Пэй Ло Түрэгийн балчир хааныг мөхөөж Уйгарын улсыг байгуулсан бөлгөө. Түрэгийг бодвол Уйгар нь бага газар нутагтай байсан ч хүчирхэг байсан гэнэ. Тан улсын хуанди Уйгарын хаанд тал засаж байсан нь Уйгарын хүчирхэгт бус харин Нахиад дахь Ан Лушаны хөдөлгөөнтэй холбоотой ажээ.Ан Луншан нь Хүннү төрлийн хүн ба Тан улсын хааны дэргэд итгэмжлэгдэн байсан ба хожуу Дунсин хэмээх хотод их жанжны тушаалаар томилогдон монгол хүмүүсийг цуглуулан ойр орчмын хотуудыг эзлэн өөрийгөө Их Янь улсын хуанди хэмээн нэрлэжээ. Ан Лушан Тан улсын нийслэлрүү дайрсан ба баруун талд Төвд улс мөн Тан улсруу дайрч Тан улсыг сандарган аргагүй Уйгар улсаас тусламж гуйсан ба Уйгар улсын хүчээр Тан улс нийлэлээ эргүүлэн авч Ан лушаны хүчийг бүрэн даруулжээ.
Уйгар улс туйлын их хүчтэй болсон цаг үе мөч нь Моянчур ба түүний ач Идигинь хоёрын үе бөгөөд Идигинь ийг түүний тэргүүн сайд Дуньмохэ алаад өөрөө сууринд суухын тулд өдий олон хааны төрлийг устгасан хэмээжээ. Дуньмохэ хаан суугаад Гэд Хүүлүг Билиг хаан хэмээн нэрийдэн явсаар 792 онд нас баржээ. Дараа нь түүний хүү Ду Лосэ суусан нь дараах жилээ алагдсан учир ах буюу дүү нь суусан ч сайд нь алж Сууринд Ду Лосэгийн насанд хүрээгүй хөвүүн Ачууг сууринд суулгаж Фен Чен хэмээн нэрийджээ.
798 онд Ачу үхсэн бөгөөд түүнд хүү байсангүй. Түүний тэргүүлэх сайд Хүүлүг өргөмжлөгджээ. Хүүлүгийг Харлиг, Төвд лугаа байлдах үед Уйгарын нэр алдрыг гайхуулан чадсан ажгуу. 808 онд нас барав. Түүний хүү сууриныг нь залгамжлагдсан боловч тэр нь төдийлөн онц явдал үйлдсэнгүй. Түүний хойчийг Боу Жи хаан залгамжлаад 824 онд нас барав. Дараа нь Чүнд 4 жил төр бариад 828 онд нас барав. Түүний хойно Гэ Са Тойраг өргөмжилсөн нь 835 онд хуйвалдааны этгээдэд алагджээ. Түүний оронд Гой Тойра хэмээгч сууснаа түүний тэргүүлэгч сайд Гюй Лао Фу эсэргүүцэн Хар Балгасанд их хүчээр очсон Гой Тойра амиа хорлосон агаад Гюй Лао Фу насанд хүрээгүй Гэ Са Тойраг сууринд суулган түүний нэрээр улсын эрхийг барьсанд уйгар жанжин Гюй Лао Се өөрийн цэргийг хиргис хаан Ачу Чен Лаогийн цэрэгтэй нийлүүлэн Хар балгасанг эзэлж Гэ Са Тойра ба Гюй Лао Фу нар баригдан алагджээ. Хиргисийн хаан Чен Мин Хар балгасанг эзлээд өөрийн цэргийг гаргалгүйгээр өөрөө батлан сууж уйгарууд зайлан бутрав.Ийн 843 онд Уйгар улс мөхөв.
Зарим түүхчид уйгарчуудыг Ил Тарвагатайн орчим Эрээн Хавиргаар нутаглав, Зарим нь монгол лугаа холбогдон урианхай ястан болов, зарим нь хуучин хилээ сахин Тагнын урианхай хэмээн үлдсэн, зарим нь хойшоо нүүн холилдон хэлээ мартсан, зарим нь шар уйгар нэртэй болж Шар мөрний тэнд Алашагийн чанд уулт газарт уйгар хэлээрээ хэлэлцэн буй хэмээжээ.
Уйгар улс өмнө нь түрэгийн адил тамга хэлбэртэй дөрвөлжин үсэгтэй байсан боловч дараад Тан улсын үед тэрхүү бичгээ засаж, өөр нэгэн бичигтэй болсон нь тэрхүү бичиг нь зарим хөшөө чулууны бичигт сийлэгдсэн байдаг. Согд улстай худалдаа наамайны холбоотой байсан ба тэд Шахиямуни болон Мани гэдэг 2 шашин дэлгэрүүлсэн ба Мани шашин нь хаана ч үлдсэнгүй бөгөөд зөвхөн уул ус тахих гал тахих зэрэгт үлджээ. Согдын багш нар Монголын нутагт сүм дуган барьж Шахиямунийн шашинг дэлгэрүүлсэн ба уйгарт согд бичгийг зааж түүнийг хэрэглэх болжээ.
Уйгараар дамжин ирсэн энэтхэг ба согд үг монголын хэлэнд олон буй. Жишээлбэл: Шүлэг, бадаг, судар, мутар, бярд, шашин, эрэдэнэ гэх мэт үгс согд уйгар 2-оор дамжин, Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд Ном, дэвтэр, убшинз, чавганц, наманчлах, сүм, суврага, бэлэг, билиг, хэрэг, эрдэм, аяг тэхимлиг нь согд уйгар үг мөн хэмээдэг болой.

1 comment:
бөлгөө. МЭӨ203 оноос 28 оны хооронд амьдарч байсан Хан улсын үед Энэтхэг газар жуулчлан явсан Фа Сяны замын бичигт, Монголын их элс,голыг 17 өдөр туулаад гэтлээд,Уйгарын хааны газарт очив.Уйгарын газар дундуур 15 хоног явав гэснийг үзвээс тусдаа төрт улстай оршин байсныг элтгэнэ.
За ингээд боддоо засаарай
Post a Comment