Археологич, МУИС,НУИС, Археологи-Антропологийн тэнхимийн багш Д.Наваан
- Би 1925 онд (11 сарын 5) тэр vеийн Хан Хэнтий уулын аймаг, Эрдэнэдалай вангийн хошуу, одоогийн Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын нутагт тєрсєн. Їхэр жилтэй. Гурван хєх мэнгэтэй, жинлvvрийн ордонд суусан. 1937 онд бага сургуульд орж, 1946 онд нийслэл Улаанбаатар хотын 10 жилийн 1-р сургууль тєгсч, 1951 онд Ломоносовын нэрэмжит их сургуулийн тvvхийн ангид суралцан археологийн мэргэжлээр дvvргэж, Монгол орны хvрэл зэвсгийн vеэр диплом хамгаалж одоо хvртэл ШУА, сvvлийн арваад жил МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байна. 1971 онд “Дорнод Монголын хvрлийн vе” сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан. Жил болгон єєрийн тэнхмийн оюутнуудын дадлага удирдаж, археологийн хайгуул, малтлага хийж, тvvний зэрэгцээ монгол орныг археологийн талаар судлах гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах тєслийн хvрээнд хайгуул, шинжилгээний ажилд оролцож байна.
- Би монголын тvvхийг их сонирхон амтлан уншиж, тvvхийн нэг баталгаа нь археологи хэмээн санагддаг юм. Энэ талаар тодруулан ярьж єгнє vv?
- Хvн тєрєлхтєний єнгєрсєн олон мянган жилийн vvх тvvхийн ул мєр, энэ дэлхийн газар шороонд ил, далд нуугдмал байдлаар хадгалагдан vлдсэн байдаг. Тэр бvхэн хvн ардын олон vе шатны хєгжил, он цагийн амьд гэрч болон эрдэм шинжилгээний єєр юугаар ч тєлєєлvvлж, орлуулж болохгvй бодит материал болдог. Тэр бvхнийг судалдаг нэг тєрлийн шинжлэх ухаан бол археологи - эртний судлал юм. “Газрын хєрснийхээ дээр, дор ийм их баялаг дурсгалтай орон хаа ч байхгvй байх” гэж Оросын эрдэмтэн П.К.Козлов хэлсэн нь монгол орны тvvх, соёлын дурсгалыг онож дvгнэжээ гэж санагддаг юм.
- Монголын эртний хот балгас, тvvнийг судалсан эрдэмтэн Х.Пэрлээ болон та хот малтах ажилд оролцож байснаа ярьж єгнє vv?
- Монгол орны эрт, дундад vеийн эртний хот суурины асуудлыг Х.Пэрлээ эрдэмтэн гярхай судалсан хvн. Тэрээр Хядан гvрний хот суурины талаар судалгаа хийж томоохон бvтээл туурвин доктор болсон. Х.Пэрлээ 1948-1949 онд Оросын нэрт эрдэмтэн С.В.Киселевийн монголын нийслэл Хархорумын анх малтах ажилд анх оролцож (энэ ангид Д.Наваан оюутан байхдаа оролцсон) эртний хот малтах ажилд туршлага олж авсан гэж боддог.
- Монгол нутагт улс байгуулж байсан Тvрэг, Уйгар, Хиргис нар бидний дээд євєг мєн бишийг тодруулж єгнє vv?
- Тєв Ази, Монгол оронд удаа дараа тєр улс тогтоож байсан Тvрэг, Уйгар, Хиргис зэрэг нь, тухайлбал VI-VIII зуунд цэцэглэн хєгжиж тєр барьж байсан Тvрэг Нанхиадтай харгалдах хэмжээнд хvрч, хил хязгаараа чандлан хамгаалж хvчижсэн цэрэг, батлан хамгаалах чадалтай болж одоогийн монгол нутагт Кvтvлэг-Эльтэрс, Билгэ, Кул-тэгэн тєрийн ерєнхий сайд мэргэн Тоньюкук зэрэг нэрт том хаадын гэрэлт хєшєє дурсгал цогцлон босгож vлдээсэн билээ. Дараагаар Уйгарын хаант улс - Моюнчур нэрт хєшєє vлдээж, Архангайн Тариатад Руни бичигтэй долоон модны дурсгал босгосныг археологчид судалсан. Хиргис 50 орчим жил улс байгуулсан. Эд улс омогтон бол Алтай язгуур хэлтэн бєгєєд цєм нvvдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч, зан vйл, шашин шvтлэгийн хувьд монголчуудаас ялгарах онцлогтой байсан юм. Эдний дээд євєг Скиф, Сармат зэрэг нь бvр эрт Тєв Азид Хvннv, Дунху аймгийн холбоод хvчирхэгжихэд Дундат Ази, Оросын тал нутагт очсон. Дараагаар монгол гарлын зонхилогч аймгууд хvчжиж, Сяньби, Жужаан, Хядаан - Зvрчдийн алтан улс зэрэгт хvчлэгдэн Тvрэг улс зvvн, баруун болон хуваагдан задарсан байдаг.
- Хvннv, Сяньби, Жужаны археологийн дурсгалаас гэхэд?
- 1923-1924 онд Орос эрдэмтэн П.К.Козлов, Хараагийн Ноён ууланд Маодунь шанью нарын булш олж малтсан нь том нээлт болсон. Хvннv судлал 100 гаруй жил боллоо. Монгол орны Хvннvгийн материал байхгvйгээр асуудал бvрэн шийдэж чадахгvй гэж буриад эрдэмтэн П.Б.Коновалов хэлсэн удаатай. Монгол орны бvх аймагт Хvннvгийн хаад, жирийн иргэдийн булш оршуулга байгаа нь Хvн улсын нутгийн тєв хvйс - одоогийн Монгол улсын нутаг гэдгийн гэрч юм. Хvннv судлалын цараа тэлж, єрнєж байна. Монголын шинжлэх ухааны байгууллага анхаарал ч тавьж байна. Манай археологчид биеэ дааж, мєн гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол-Франц, Монгол-Орос, Монгол-Унгар археологчид ажиллаж байна. Сvvлийн vед Алтайн бvс нутагт Хvннvгийн язгууртны хоёр том булш малтаж, олон арван шинэ олдвор нээж олоод байна. (Д.Наваан 1988, 1990 он) Д.Наваан “Хvннvгийн єв соёл”. 2000 он. Улаанбаатар.
- Хядан гvрэн 200 жил шахам жилд олон тооны хот байгуулсан тухай?
- Хяданы хот сууриныг Х.Пэрлээ доктор нарийн судалсан. Тvvний эрдмийн хэд хэдэн зохиол бvтээл буй. Хядан 5 том хот, нийслэл дайтай хот байсан гэнэ. Одоо Онон, Хэрлэн, Туул голын саваар том жижиг цайз, хэрэмт хотууд буй.
- Хиргис хvvр манай Уянгад их байдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?
- Євєрхангайн Уянга сумын Тарималын бvрд, Мааньт гэдэг газар дээр єгvvлсэн эртний Тvрэгийн эльтрэс хааны гэрэлт хєшєє буй (Эльтрэс - хураан цуглуулах) Кутулуг хааны хvv бол Билгэ бєгєєд тvvний дvv цэргийн жанжин Хун тайж - Култэгэн болно. Таны уугуул нутаг тєдийгvй, манай оронд газар сайгvй Хиргис хvvр хэмээх эртний чулуун булш - зарим нь асар том - бага шиг дов, толгой шиг. Тэдгээрийн оршуулгын зан vйл євєрмєц. Жишээ нь Тувагийн Аржан рашаан бол хааны хэмээх аймгийн холбоодын удирдагчийнх болно. Нэр томьёоны хувьд Хиргис-хvvр эртний Хиргис улстай ямар ч холбоогvй. Казакевич, эрдэмтэн “Киргизское гнездо” - шувууны vvр гэсэн утга гэсэн нь vvр бус хvvр юм. Оршуулга, булш гэсэн утгатай болно.
- Монголын эзэнт гvрний vе, тvvнээс хойшхи булш оршуулга, ялангуяа Чингис хааны шарилыг хайж байгаа талаар юу ярих вэ?
- Энд таны асуусан хэд хэдэн зvйлд хамааруулан товч хариулья. Юуны тvрvvнд та нєхдєд бичсэн захианд дурдсан зvйлс орно. Дэлхийн ард тvмний тvvх бараг мянган жил улиртал (2006 он) нэр алдар нь мартагдаагvй эзэн Чингис хаан тєрсний эцэст vхэх нь vнэн гээд Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй тєр минь бvv алдартуйгай гэсэн буй. Тэрээр 1227 оны халуун намар ертєнцийн мєнх бусыг vзvvлэн хєх тэнгэрт халин одсон билээ. Их эзний алтан шарилыг Их засаг хуулиар чандлан хамгаалах ч ёстой. Нууцлах ч хэрэгтэй байв. Эзэн Чингис болон тvvний алтан ургийнхнаас нэг нь ч олдоогvй байна гэж Монгол, Америкийн “Чингис хаан” экспедицийн тэргvvн гишvvдийн нэг, профессор Джон Будис (John Wood), Америкийн vндэсний радиод єгсєн ярилцлагадаа єгvvлжээ. Эрдэмтний єчил бол Чингис болон тvvний удмынхныг тайлагдашгvй нууцалсныг хэлж байгаа юм. Чингис хааныг монголчуудын заншлаар оршуулсан тухай нэг єгvvлэл бичээд байна. 2002-2003 онд явагдсан Монгол, Америкийн “Чингис хаан” экспедиц XIII зууны Их Монгол улсыг хvртэлх эртний тvvхийн vлэмж vнэт дурсгалыг нээх боломж олгож байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ утгаараа бол Монгол судлалын холбоо, Дундат зууны сурвалж судалгаа, тvvхэн газар зvйн судалгаа (академич Ш.Бира, доктор Ц.Ишдорж, Д.Базаргvр) монголын дундат зуун, Чингис хаан судлалын америкийн профессор Джон Будис, тvvнтэй хамтран зvтгэгч спонсор Маури Кривиц, доктор Оргил зэрэг нєхдийн (сvvлийн 2 жил миний бие оролцож буй) баг бол тєслийн хvрээнд Чингисийн шарил, онгонг хайж олох анхны эхлэл, тvvний нууцад нэвтрэх оролдого явагдаж байна гэж ойлгож болно. Джон Будис ярилцлагадаа, энэ ажилд миний нас хvрнэ гэсэн нь “тэнгэрийн умдагнаас атгавал алдаж болохгvй” хэмээн билгvvн номч академич, доктор Б.Ренчин гуйн vгийг сануулж байна. Тэрээр хамтран зvтгэгч Кравицийн санаа бодлыг илэрхийлсэн гомдол 2004 онд тасраагvй байгаа. “Єглєгчийн хэрэмдээ нэг хэсгээ ажиллуулж, нєгєє хэсгийг хэрмээс єєр чиглэлд хайгуул хийлгэнэ” гэсэн санаагаа хэлсэн байх юм. Мєн Америкийн vндэсний радиогийн Алленд єгсєн ярилцлагадаа Монгол, Америкийн “Чингис хаан” экспедицийн vйл ажиллагаатай холбоотой кино МЖМ (MGM) хийж байна. Энэ кинонд Шон Коннери, Майкл Кайн эрдэмтний дvрд тоглоход таашааж байна гэсэн буй. Цааш нь Джон Будис, 2004 оны эхээр Монголд очиж, МУИС-д перс хэл зээх болно гэжээ. “Чингис хаан” экспедицэд оролцохын зэрэгцээ, XIII зууны Монголын тvvхийн сурвалж бичиг материал их байдаг Перс, Араб хэлний дурсгал судлахад монгол нєхдєд туслах гэсэн эрдэмтний буяны сэтгэл гэж ойлгож байна. Мєн МУИС, НШУС-ийн Антропологи-Археологийн тэнхимтэй холбоо тогтоож, євгєн археологич намайг сайхан vгээр хэлсэнд билэгшээж байна.
- Монголын эртний тvvх, археологийн зарим мэдээлэл танаас авч их баярлалаа. Танд урт удаан нас, эрдэм шинжилгээний ажлын амжилт хvсье. Хойшид археологийн шинэ ховор мэдээлэл єгч байхыг хvсье.
- Таны урьдчилан ирvvлсэн зарим асуулт, хадны сvг зураг, бєє мєргєл, vлгэр домгийн амьтан луу, монгол vндэстний хээ - тvмэн єлзий зэргийн талаар дараа дараагийн уулзалтаар ярилцья. Ийм уулзалт дахиад Америкийн баруун эрэгт болж болно. (2003 онд зvvн эрэг - Чикагод зочилсон билээ)
ЄВГЄН АРХЕОЛОГЧИЙН ЄГYYЛЭХ НЬ
Юуны ємнє “Замдаан” сэтгvvлийн эрхлэгч, тvvний хамтран зvтгэгчид, алс холын Америкт амьдарч байгаа монголчууддаа энх амар сайны єлзий оршилт мэнд дэвшvvлья. Та нарын идэвхийлэн гаргаж байгаа “Замдаан”-ы єнгєрсєн оны 13-р дугаарыг сонирхон, амтархан уншив. Харь газар суугч, халуун элэгт монголчуудын нэр, алдар хадгалсан энэхvv бэсрэгхэн 23 тал хуудас, гэрэл зургийн баримт бvхий бvтээл тань эзэн Чингис хааны удам судар, цусан судасны холбоотой монгол гарлын хvн зон, залууст эрхэм чухал буяны vйл буй заа. Гvн гvнзгий утга агуулгаараа хvн тєрєлхтєний vлэмж эртний соёл иргэншлийн єлгий, гал голомт болсон Тєв Ази, тvvний халуун єврєєс гарсан монгол хэмээх дэлхийн гуравны нэг том тєрхтєн Алтайн хэлтний vндэс суурь нь болсон нvvдэлч ард тvмний нууц нь одоо хvртэл тайлагдаагvй их ард тvмний эх орон, газар шороо, унасан газар угаасан усандаа хvйн холбоотой байхад тус дэм болох алтан тарианы vр хєврєл хэмээн санаж сууна. Азийн мєнх хєх тэнгэрээс илгээсэн мєнхийн гэрэл цацрагийн хєх толбот монгол хvний сvнс сvлд дэлхийн томоохон улс гvрэн бvхэнд “Чингисийн монгол” гэдэг нэрээр цацагдсан байна. Тэдний хєх толботон, геометрийн прогресоор єсч vржих болтугай. Та нарын минь зvтгэл, итгэл Тєв Азийн хєрс шороонд хєл тавьсан их жуулчин Перживальский, Р.Ч.Эндрюс шиг Азийн нууцад нэвтрэх гэж амь насаа золиослохоос буцахгvй зvтгэгчдийн алтаар бичигдэн vлдсэн єдрийн тэмдэглэл, зузаан зузаан боть судрын vргэлжлэл болтугай. Їvний тулд сэтгvvлээ гадаад хэлнээ хувилан гаргах нь зvйтэй болов уу. Юуны тvрvvнд Англи зэрэг хэл болно. Нэг зvйл. Ємнє єгvvлснээр “Чингисийн монгол” гэдгийг жирийн нэг Нормандын сэхээтэн эмэгтэй, намайг Санктпетербургт байхад Оросын монгол, Хятадын монголоос єєр Чингисийн монгол гэж байсныг мэднэ гэснээс vзэхэд одоо сэтгvvлдээ Тэмvжин, Чингис хааны тухай, тvvний тєрж єссєн, єндийн босч 13-р зууны vед “дэлхийн ард омогтны даяарчлалыг тогтоох” гэж тэмцсэн “Чингис хаан” цуврал тогтмол гаргавал єгєєж их болох буй заа. Нэг зvйл. Монгол оронд 1921 оны ардын хувьсгал шиг огчом эргэлт болсон 1990 оны ардчиллын жилийн гараанд Чингис хааны онгон, шарил хайх Монгол, Японы “Гурван гол” экспедиц гарч ажилласан. Сvр дуулиантай, чєлєєтэй гараалсан vйл ажиллагаа нийт олны таашаал хvрээгvйгээс зогссон юм. Гэтэл одоо “Монгол-Aмерикийн” “Чингис хаан” экспедиц бvр ч чєлєєтэй сурвалж судалгаа, археологийн хайгуул, малтлага хийх ажлыг 2 жил дараалан явуулж, єнгєрсєн 2003 онд шинэ тоног тєхєєрємж нэмэгдvvлэн ажиллаад Монголын євєг монголын тvvхийн (хvрэл, тємрийн vе) нэн ховор олдвор нээж байна. Нэг зvйл. Монгол-Америкийн “Чингис хаан” экспедиц ажиллаж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын “Єглєгчийн хэрэм”- ийн тухайд гэвэл таны єгvvлсэн 11-р асуултын хариу болох юм. “Чингис хаан” экспедиц бол Монголын талаас монгол судлалын холбоо-академич Ш.Бира, доктор Ц.Ишдорж, Америкийн Чикагогийн их сургуулийн доктор, профессор Джон Будис, спонсор Кравиц нар оролцсон тєслийн хvрээнд ажиллаж байгаа юм. “Єглєгчийн хэрэм” гэгч нь багахан чулуун хэрэм байгууламж бєгєєд Монгол, Японы “Гурван гол” экспедиц ч хайж vзсэн. Тэр ч байтугай ШУА-ийн тvvхийн хvрээлэнгийн захирал (Ч.Далай), археологчид нєхєн давтаж, Чингисийн учир холбогдолгvй гэсэн. Гэтэл учрыг ухаж мэдмээр нэрт эрдэмтэн, газар зvйч МНТ (Монголын Нууц Товчоо)-ны мэдээгээр сурвалж судалгааны доктор Ц.Ишдорж зэрэг нєхєд “Єглєгчийн хэрэм”-д Чингисийн шарил буй хэмээн махран зvтгэж “Ихсийн газар” гэсэн хаягт шон босгосон юм. Энэ бvхэн гол шалтаг болж, зохих хvн хvчин, мэргэжилтэн томилж, хєрєнгє зарж 2 жил хайгуул, малтлага, тандлалт хийгээд Чингис болон алтан ургийн шууд, холбоотой баримт илрvvлээгvй байна. Нэг зvйл. “Єглєгчийн хэрэм”-ийг хувь дурсгалын талаар нь судалж байгаа. Аль ємнє 1966-68 онд ГГША (“Гурван гол” Шинжилгээний анги, Х.Пэрлээ, Д.Наваан нар) 1967 онд Єглєгчийн хэрэмд ажиглалт хийгээд Тєв Азид бараг 200 жил (IX-X зуунд) томоохон улс тєр байгуулж байсан Хядан улсын умард хил хязгаарын тусгай зориулалт бvхий чулуун хэрэм гэж vзсэн билээ. Одоогийн судалгаагаар энэ таамаг улмаар эд мєрийн баримтаар батлагдсаар буй. Сvvлийн vеийн шинэ соргог олдвороор уул хэрэм барихаас ємнє хэрэм байгаа уул, ойрх орчинд бvр М.Э.Є III-II мянган жилд (хvрэл, тємрийн vе) эртний овог аймаг оршиж, ул мєрєє vлдээснийг нотолж байгаа юм. Эцэст нь: Америкийн газар нутагт амьдарч буй монголчууд тєдийгvй дэлхийн бусад оронд багйаа монголчуудад зориулсан эрдэм, судлал, сурталчилгааны чиглэл бvхий “Замдаан” сэтгvvлийн vйл хэрэг бvтэмжтэй байж, vргэлжлэн хэвлэгдэхэд энд Ш.Баатар аминчлан хvсч ирvvлсэн асуултын дагуу сонссон, мэдсэн, биеэр оролцсон хайгуул, шинжилгээний урт, удаан жилvvдийн сонин, мэдээлэл харилцан єгєлцєж болно гэдэгт итгэхийг мэдэгдье.
No comments:
Post a Comment