Радлов “Энэ Тєв Азийнхан гэдэг унтахаараа сэрэхээ мэддэггvй, сэрэхээрээ нойр гэж мэдэхгvй, бvх ажлынх нь vр дvн хамгийн эцэстээ яв цав гардаг, яг л хэл шигээ ард тvмэн юм даа” хэмээн шагшин бодсон гэдэг.
Ph.D. Мягмарын Саруул-Эрдэнэ
( Монгол хэлний єгvvлбэрийн бvтэц Монголчуудын сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх нь )
( Монгол хэлний єгvvлбэрийн бvтэц Монголчуудын сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх нь )
Єгvvлбэрийн бvтэц хэмээх хэл шинжлэлийн ярвигтайхан ойлголтыг авч vзэхийн ємнє єгvvлбэрийн гишvvд гэж юу болохыг энгийн vгээр тайлбарлая. Єчигдєр манай бага хvргэн ах хонь гаргав. Тэгэхээр тэрхvv хонийг гаргасан эзэн буюу єгvvлэгдэхvvн нь хvргэн ах маань болно. Ах тэр хонийг эерvvлэн хэлбэл гаргасан, vнэн хэрэгтээ бол “цааш нь харуулсан” (ум ма нь бад мэ хум) нь vйл буюу єгvvлэхvvн нь юм. Харин тэрхvv цааш нь харуулах хэмээх хэцvv vйлийг эдэлж буй хєєрхий хонь vйлэнд єртєгч буюу тусагдахуун болно. Энэ бол єгvvлбэрийг бvтээгч хамгийн чухал 3 гишvvн. Єгvvлбэрийн гол гишvvдийг олон улсын хэл шинжлэлийн нэр томьёогоор S ( Subject – Эзэн ), О ( Object - Тусагдахуун), V ( Verb – Yйл) хэмээн тэмдэглэдэг. Энэ 3 гишvvнйи урд хойноо орох дараалал нь хэлний єгvvлбэрийн нэн чухал асуудал болох гишvvдийн байрын тухай ойлголт болох юм. Ингээд 3 гол гишvvнээ янз бvрээр байрлуулж vзвэл аливаа хэлэнд єгvvлбэрийн SOV, SVO, VSO, VOS, OVS, OSV гэсэн 6 тєрлийн хэв шинж л байх боломжтой нь тодорхой байна.
Дэлхий дээрх 6000 гаруй хэлний 75% нь Ах хонь гаргасан буюу SOV (Монгол, Тvрэг, Тєвд, Япон, Амхар…) болон Ах гаргасан хонь буюу SVO (Вьетнам, Англи, Орос …) гэсэн дарааллаар хэлэлцдэг аж. Yлдсэн 10-15% нь Гаргасан ах хонь = VSO ( Уэльс, Тонга …), Гаргасан хонь ах = VOS (Малагази, Цоциль… ) хэв шинжид хамаарна. Харин О буюу тусагдахуун эхлэлт єгvvлбэрээр эхэлсэн хэл саяхныг хvртэл олдоогvй байсан тул ерєєс тийм хэл байдаггvй гэж vзэхэд хvрч байжээ. Гэтэл Амазон мєрний сав газраас олдсон овгуудын хэлэнд OVS, OSV (Хонь гаргасан ах, Хонь ах гаргасан) дарааллаар ярьдаг нь тогтоогдсон байна. Тусагдахуунаар эхлэн ярих нь ийм ховор жигтэй болохыг Холливуудынхан анзаарч кинондоо харь гаригийнхны хэл болгон vзvvлсэн нь бий. Оддын дайн хэмээх одоо болтол vргэлжилсээр буй алдарт цуврал киноны 1983 онд гарсан “Жедай буцаж ирсэн нь” ангийг санаж байна уу? Уг киноны Ёда хэмээх харийн баатар “Євчин би туссан” ( Sick I’ve become ) гэхчлэн байнга О толгойт єгvvлбэрээр ярьдаг юм.
Зарим хэл єгvvлбэрийн гишvvдийн байрын хувьд нэлээд чєлєєтэй. Жишээ нь Монгол, Латин хэлнvvдэд Бат Болдыг харсан хэмээх нь vндсэн хэв шинж боловч бас Болдыг Бат харсан гэж хэлэх боломж бий. Yvний учир нь дээрх 2 хэлэнд Болд хэмээх хvнийг vйлэнд єртсєн, харагдсан гэдгийг vзvvлэх заахын тийн ялгал хэмээх тусгай нєхцєл (Монголд –ыг, Латинд -um ) байдагт оршино. Гэтэл Англи хэлэнд Bat saw Bold гэхээс єєр ямар ч арга байхгvй, тийн ялгалын ай нь маш хязгаарлагдмал.
Єєр єєр хэлний єгvvлбэрийн ийм ялгаатай бvтэц нь гадаад хэл сурахад багагvй бэрхшээл учруулдаг. Шэрон гэж нэг Америк оюутан маань Монгол хэлний SOV бvтцийн талаар гомдоллож билээ. “Би … єчигдєр … Доржийг … гэхчлэн ярихыг сонсох их хэцvv. Killed or Kissed ? Хамгийн чухал vг нь хамгийн сvvлдээ. Англиар бол шууд л I kiss or kill … гээд л тодорхой эхэлнэ”. Шэроны гомдол бас ортой болохыг би тэр яриа болсон єдрийнхєє орой нь мэдэрсэн юм. 1999 оны намар л санагдана. Ая зохиогч Энхбаярын тоглолтыг vзлээ. Хамгийн сvvлд Сараа дуулав. Дууныхаа дараа бяцхан дурсамж ярилаа. Гvйж дуулсан болохоор нэлээд амьсгаадан, бас vгээ зєєн удаахан хэлж байна. “ Би … хєгжмийн зохиолч … Энхбаяртай … хамгийн анх … Санзайн амралтан дээр … (Яасан юм бол доо, хурдан хэлээсэй !!! ) … танилцаж билээ” (Ёх!) Бас нэг гадаад оюутан Монголоор єгvvлбэр хэлэхийн тулд заавал ємнє нь тєлєвлєж, эцэсийн vйл vгэнд нь нєхцєлvvдийг нь тохируулсан байх хэрэгтэй. Англиар бол эхлээд л хэн, яаснаа хэлчээд дараа нь хэзээ хаана гэх зэргийг бодоод нэмээд байж болдог юм гэж байв. Монголтой адил бутэцтэй Солонгос хэлэнд яг энэ тухайд “Єгvvлбэрийг дуустал нь сонс” гэсэн зvйр vг байдаг.
Ингэхэд нээрээ яагаад Монгол хэлний єгvvлбэрийн хамгийн чухал vг болох vйл vг нь хамгийн сvvлдээ байдаг юм бол? Нэрт судлаач В.Радловын дурсамжаас хариуг нь эрээд vзье. Тэрбээр Тєв Азиар судалгааны аяллаар явахдаа нутгийн нэгэн тvрэг эрийг газарчаар хєлсєлжээ. Ингээд холын аянд мордохын ємнєх єдєр ачаа саваа баглаж бэлдээд унтахаар хэвтэцгээжээ. Ганцхан Радлов юм бичин сэрvvн vлдсэн байна. Шєнє бороо орж майхны дээвэрт ус хуралдаж эхлэв. Майхан доош пvмбийсээр газарчийн толгой тушаа дусаал дусч эхэлжээ. Мань эр толгойгоо жаахан гилжийлгээд л унтаад байна гэнэ. Удалгvй дусаал дахиад толгойд нь хvрэхэд нєгєє тийшээгээ гилжийгээд л унтаад байх юм гэнэ. Босоод хуралдсан усыг асгачихаад тайван унтахаа ч мэдэхгvй дэмий хvн газарчаар авж дээ гэж Радловын санаа их зовжээ. Ингээд маргааш нь аяндаа мордоцгоов. Газарч эр хамгийн тvрvvнд морин дээрээ, судлаачид маань тэргэн дотор тухтайхан явцгааж гэнэ. Бороо орж эхэллээ, яваад л байж, бороо нь цас болов, газарч мориноосоо буух ч шинж алга гэнэ. Бvрий болов, бvр шєнє болов, яваад л байж. Ийн зогсолтгvй явсаар яг товлосон хугацаанд нь хvссэн газар нь хvргэж єгєєд газарч буцжээ. Радлов “Энэ Тєв Азийнхан гэдэг унтахаараа сэрэхээ мэддэггvй, сэрэхээрээ нойр гэж мэдэхгvй, бvх ажлынх нь vр дvн хамгийн эцэстээ яв цав гардаг, яг л хэл шигээ ард тvмэн юм даа” хэмээн шагшин бодсон гэдэг.
Хэл сэтгэхvй 2 нягт холбоотой болохыг шинжлэх ухаан хэдvйн нотолсон. Нээрээ Монголчууд хамгийн чухал ажлаа хамгийн сvvлд, чанартай хийхийг боддог, эрдмийн хурал зєвлєгєєнд хамгийн хvндтэй судлаач нь хааж vг хэлдэг, эстрадын тоглолтод хамгийн гялалзсан од нь сvvлдээ дуулдаг, сайхан эхлэлээс сайн тєгсгєлийг илvvд vздэг ард тvмэн билээ. Тэр сэтгэлгээ нь хэлэндээ туссан л байж таарна.
М. Саруул-Эрдэнэ : "Сонирхолтой хэл шинжлэл" номоос
No comments:
Post a Comment