Saturday, May 17, 2008

Ойрад Монголын гарал vvсэл


Yvсэл гарал:
Ойрадын гарал vvслийн талаар бичгийн зохиол Монголд ховор боловч аман домог яриа цєєнгvй. Гарал vvслээ домгоор нэгтгэн илэрхийлдэгээрээ Ойрад хvмvvс онцлог. Энэ талаар Ойрад Монголчуудын дотор нилээд єргєн дэлгэрсэн нэгэн домгийг єгvvлсv.

Эрт урьд цагт Амунэ (Эмvнэ), Домунэ (Дэмvнэ) гэдэг нэртэй хоёр хvн байжээ. Хоёулаа єдєр ой модоор гєрєєлєн явж байтал цорго хэлбэртэй нэгэн модны дор нялх хєвгvvн модны шvvсээр хооллон хэвтэж бяцхан ууль шувуу тvvнийг сахин байхыг vзэв. Хоёр анчин дээд тэнгэрээс заяасан хvv хэмээн тvvнийг авч гэртээ харьжээ. Хєвгvvн єсєєд том болж, тэдний ноён сууж. Цорго хэлбэртэй модны дор байсан учираас хvvгийн захирсан аймгийг Цоргос (Цорос) овогтон болгожээ. Чухам ингэж Цорос овог Дєрвєн Ойрадын тэргvvлэх ястан болов. Амунэ нь 10 хєвгvvн тєрvvлж vр удам нь єсєєд Єєлд,Зvvнгар болж, Домунэгийн дєрвєн хєвгvvн єсєн vржиж Дєрвєд аймаг болсон гэнэ.

Єєр хоорондоо тєсєєтэй иймэрхvv домог Ойрад Монголын дотор ихээхэн тархсан байдаг. Зарим домогт Амунэ, Домунэ хоёр эмэгтэй хvн байсан гэх, зарим домогт vргvй євгєн эмгэн байсан гэж ч байдаг. Yvнээс vзвэл бvр эрт эхийн эрхэт ёсын vед ч байсан байх магадлалтай ба эцгийн эрхэт ёс vvссэний дараа эр хvн байсан гэж солигдсон байж болох юм.

Аман уламжлал ба бичгийн тvvхээс vзвэл Ойрад Монголчуудын євєг дээдэс эртнээс нааш Байгаль нуур, Сэлэнгийн адаг, Тагна Саяны нуруу, Гєрлєг (Хэмчик буюу Енисэй), Эрчис Мєрний эх, Алтайн уулсын ой тайгаар нутаглаж мал маллахаас гадна ан гєрєєгєєр амьдарч байжээ. Тvvхэнд тэднийг хорь тvмэд, Баргуд, Булгачин, Хэрэмчин, Урианхайд гэх мэтээр тэмдэглэсэн байдаг. Урианхайчvvд бол Ойрад Монголын гол євєг дээдэс болж явсан тvvхтэй бєгєєд IX зууны vед Бурхан Халдунд нутаглаж байсан гэж сурвалж бичигт бий.

ХIII зууны эхэн vед Байгалийн баруун сугаас цааш нутаглаж, мал аж ахуйн зэрэгцээ, ан ав хийн амьдардаг байсан ард иргэдийг Ойрад, Байгалийн зvvн биеэр нутаглаж байсныг нь Барга, Буриад гэж нэрлэж байсан ажээ. XIV зууны эцэс ХV зууны эхэн vед Ойрадууд ой хєвчєєсєє гарч, хагас анчин, хагас малчин ахуйгаасаа ангижран жинхэнэ малчин болж хувирсан байна

Ойрад хэмээх vгийн утга:

Ойн иргэд, ойн ард, ойр-ард, ойр суух иргэд, ойр дотно, ойрын холбоо гэх vгээс гаралтай байж болох "ОЙРАД" Монгол тvмэн Монголын тvvхэнд Дєрвєн Ойрад, Зvvнгарын Монголчууд, баруун Монголчууд гэх мэтээр тэмдэглэгдэн иржээ.

Ойрадын тvvх:

Ойрад Их Монголд улсад нэгдсэнээс Монголчууд Манжид эзлэгдэх хvртэлх vе:Байгаль нуурын хавийн єргєн уудам сав газарт мал маллахаас гадна гєрєєлєн, загасчилан амьдардаг байсан олон Монгол аймгийг Чингис хаан Их Монгол улсын бvрэлдэхvvнд хураан нэгтгэсэн билээ. Ингээд Чингис хаан ойрадуудыг дєрвєн мянгатын засаг захиргааны зохион байгуулалтанд оруулжээ. Yvнээс vзэхэд XII зууны эцэс гэхэд дєрвєн хэсгээс бvрдсэн дєрвєн Ойрадын эхлэл тавигдсан байж болох юм. Энэ vеэс Ойрадууд баруун тийш нvvдэллэж, Алтайн уулсын ар єврєєр голчлон нутаглах болжээ. Чингис хаан харъяат Ойрад, Урианхай аймгийг хvv Зvчид євлvvлж дотор нь засаг захиргааны дєрвєн нэгж-дєрвєн мянгатан болгожээ. Чухам эндээс л дєчин тvмэн Монгол, дєрвєн тvмэн Ойрад гэдэг нэр томъёо гарсан бололтой. (Энд мянгат гэдэг нь мянгаар хязгаарлах тооны нэр бус харин тухайн vеийн засаг захиргааны томоохон нэгж болж байжээ.) Чингис хааны vед урианхай гаралтай Сvбэдэй, Зэлмэ, Єгэдэй хааны vед хvv Гvег тус тус Урианхай аймгийг захирч байв. Зэв, Сvбэдэйн vйл ажилгаа, Гvегийн ухаант хатан Ойрадын зонхилогч Хvтvгv Бэхийн охин Огулкаймиш нєлєєгєєр урианхайчvvдыг Чингисийн удамд хамгийн vнэнч зvтгэгч хэмээн Монгол хаадын цогцсыг нууцлан хадгалдаг Бурхан Халдунаар нутаглуулж халдашгvй эрх дарх олгожээ.

Монгол гvрэн задарсанаас хойш Ойрадын ноёдоос Монголыг нэгтгэх гэсэн оролдлого их гарч, улмаар баруун зvvн Монголчууд хоорондоо дайтаж байв. Эднээс Тогоон тайш, Эсэн хаан, Галданбошигт хаан нар тvvхэнд нэрээ vлдээжээ.
Ойрадууд: Oдоогийн Монголын баруун хязгаар, ОХУ-ийн Тува, Халимаг, БНХАУ-ийн Шинжан Уйгарын бvс нутагт амьдарч байна.

Ойрад судлал:

БНХАУ-ын Шинжан Уйгарын єєртєє засах орон Ойрад судлалыг нилээн хєгжvvлж Ойрад Монголчуудын тvvх, ёс заншил, соёлийг хадгалж vлдэх, хєгжvvлэж тал дээр Монгол улсаас илvvтэй ажиллаж байгаа юм байна. Монгол улсад 1970-1993 оны хооронд Ойрад судлалыг нилээн эрчимжvvлж судалж байжээ. Тухайн vеийн Шинжлэх Ухааны Академид Ойрад судлалын тэнхим гэж байсан юм байна. Яг єнєєдрийн байдалд ямар тvвшинд ажиллаж, юу хийж байгаа нь тодорхой бус. Оросын холбооны улсын Халимаг, Буриад, Тува улсуудад мєн Ойрад судлал ямар тvвшинд, хэрхэн хєгжиж буй нь тодорхой бус. Орос дахь Ойрадууд єнєєг хvртэл тєрєлх хэлээрээ ярьж байгаа хэдий ч оросын соёлын нєлєє ихэссээр байгаа нь тийш уусах аюул нvvрлvvлж буй мэт.

Ойрадын Соёлоос:

Оросын Ойрадууд (Халимаг, Буриад, Урианхай буюу Tува, ...) тод бичиг хэрэглэж байв. Єнєєгийн Монгол улсын Ойрадууд (Баян–Єлгий, Ховд, Увс аймаг) кирил vсэг хэрэглэж байгаа бол Шинжан Уйгарын єєртєє засах орны Ойрадууд єнєєг хvртэл худмал Монгол бичгийг хэрэглэсээр иржээ. Ойрадууд Буддын, Лалын, Бєєгийн зэрэг шашинтай ч ерєнхийдєє бєєгийн шашинаа илvvтэй шvтдэг.

Зан vйлийн холбогдолтой зарим дом шившлэгийн vгс.Хэрээ бархилдахад (гуаглахад):

Сай хэл сай хэл
Сай хэлбэл чин
Сангирцагар дvvрэн тос єгнай.
Муу хэлбэл чин
Модон буугаар хааж алнаа би.

Tайлбар : Сай = Сайн, єгнай = єгнє, хааж алах = буудаж алах. Eр нь -эй, -ой, -ий, -уй - дагаварын оронд -ай -г ихэвчлэн, -гvй -ийн оронд -гуа, “х” vсгийн оронд “к”-г хэрэглэсэн vгс ч байдаг. Жишээ нь : кvмнай = хvний, тэмээнай = тэмээний, хар = хар (х vсэг к-ээр солигдоогvй) гэх мэт...


Хараалын vгс.

Хараал чинь ерєєл болтугай!
Хавс чинь дэгээ болтугай!
Кэлсэн єргє чинь цайж
Кэлvvлсэн нь амрах болтугай!
Ойр чинь євс ургашгуа
Yргэлж мєнх гагцаараа явмар!
Уудагтаан ус хийж
Унадагтаан чулуу тохмор ...
Tайлбар : хавс = хавирга , кэлсэн = хэлсэн , кэлvvлсэн = хэлvvлсэн, ургашгуа = ургашгvй , єргє = эрvv.
Зvйр цэцэн vгс.

Санаа байвал хvрдэг
Сааль байвал исдэг.
***
Танайд манайд ялгалгуа
Тэмай ямаанд жороогуа
***
Хvйтнай туйл мєс
Ялахийн туйл єшєє
***
Алтайг магтаагvй туульч, туульч болдоггvй
Алтайгvй тууль, тууль болдоггvй
Авгайгvй айл, айл болдоггvй.

Tайлбар : тэмай = тэмээ, -гуа = -гуй , хvйтнай = хvйтний

Ардын дуу.
Жангарын магтаал дуу (Дєрвєлжин сиян)

Шихэр далайн хєвєєд
Шvтээний єргєє буурилна
Шинж ноён Жангар нь
Бум саяар жарганаа
Бумба далайн хєвєєд
Бурханы єргєє дvнхийнэ
Бvгдийн ноён Жангар нь
Бум саяар жаргана
Дєчин дєрвєн тэрэмтэй
Дєрвєн мянган уньтай
Дунгийн цагаан єргєєнvvд
Тvvний газар дvнхийлдэнэ
Ємнє дээврийг нь харвал
Єл бугын арьсан
Ар дээврийг нь харвал
Алаг бугын арьсан
Унь тэрмийг нь харвал
Арслан зааны соёо
Оосор бvчийг нь харвал
Олон єнгийн солонго
Баруун биеийн барааг
Барын арьсаар бvтээсэн
Зvvн биеийн барааг
Зvрийн арьсаар бvтээсэн
Барvvн биеийг нь харвал
Бахтай олон залуучууд
Зvvн биеийг нь харвал
Зvстэй олон бэрээчvvд
Таж торгон хошиг нь
Таатайхан сайхан байдаг
Тансаг ахай хатан
Гилгар гєлгєр байдаг
Хаан ноён Жангар нь
Хараадай живэр сахлаа шувтраад
Хамаг олон ардтайгаа
Хамтаар сууж жарганаа.

No comments:

: