Saturday, May 17, 2008

Дундад эртний vеийн Тєв азийн нvvдэлчид

Д. Сэрдарам Солонгос


Дэлхийд угсаатан vvсэх процесс явагдаж байх тэр vед анхны соёл иргэншлийн голомтууд vvсч хєгжжээ. Энэ соёл иргэншилийн нэг голомт нь эртний Хятадын соёл иргэншил буюу Шар мєрний соёл иргэншил байлаа. Аливаа соёл иргэншил нэг шалгуур, тvvний мєн чанарыг хадгалагч нь бичиг vсэг бєгєєд Хятадын ханз vсгийн vvслийг судлахад МЭЄ III мянгаас ч ємнє vvссэн гэж vздэг. Хятадын ард тvмэн 5000 ханз vсэг бvхий бичиг vсгийн аугаа их соёлтой, тvvнийгээ vр хойчдоо уламжлуулахад их анхаардаг байснаас Ханз vсэг одоо ч хэрэглэгдсэн хэвээр байна. Мєн МЭЄ III мянгаас єдгєє vеийг хvртэл Хятадад 24 хvчирхэг тєр бие биенээ халан оршиж байсан тухай маш дэлгэрэнгvй тvvх бичиг “24 тєрийн тvvх” гэдэг нэртэйгээр хадгалагдан ирсэн байдаг.

Энэ эмхэтгэлvvдийн хамгийн анхны судар “Яао-шу”-д эртний нvvдэлчдийг анх тэмдэглэн vлдээсэн бєгєєд тэдэнтэй эртний Хятадууд огт харилцаагvй байсан учраас тэднийг ерєнхийд нь гуйфан гэдэг байжээ. Тєв Ази нь далайгаас асар хол, Сибирь, Хянганы нуруугаар таслагдан, хvрээлдэг єндєр уулсад нь далайн чийг шимэгдчихээд ирдэггvй, том гол мєрєн, ой ширэнгээр тун ядмаг, євєл-зун 1000С, єдєр-шєнє 200С температурын ялгаатай эрс тэс гэхэд хамгийн их эрс тэс уур амьсгалтай газар суудаг догшин ширvvн ард тvмнийг “Чєтгєрийн газар”-ынхан ч гэлгvй яахав. Инь, Шань улсын дараах Чжоу улсын vед Хятадууд Нvvдэлчидтэй улам гvнзгий харилцаатай болсны vр дvнд тэднийг угсаа гарал, зан заншил, соёл, орших нутгаар нь ялгаж Ди, Жун, Ху гээд, тэдгээрийг дотор нь Бэй-Ди, Бай-Ди, Динлин, Шань-Жун, Гоу-Жун, Линь-Ху, Дун-ху гэх мэтээр улам нарийн ялган тэмдэглэж ирсэн. Эртний Хятадыг судалдаг эрдэмтэд Ху аймгуудыг євєг Монгол угсаатан мєн болохыг тогтоосон бєгєєд “Чжоу-Шу”-д “Линь-ху аймгийн бvрэлдэхvvнд багтах Хvннv аймаг МЭЄ 745 онд Чжоу улсын умард хилийг уулгалан довтолсон” тухай тэмдэглэсэн нь талын нvvдэлчдээс анх удаа тєр улс байгуулж хvчирхэг болсон Хvннv аймгийн тухай тvvхэн эх сурвалжийн анхны мэдээ байлаа. Хvннvчvvд нь МЭЄ III зууны vед хvчирхэгжин нvvдэлчин олон овог аймгуудыг нэгтгэн 24 аймгийн холбооны хvчирхэг улс байгуулсан бєгєєд Тєв ази, тєдийгvй дэлхийн тvvхэнд асар том vvрэг гvйцэтгэжээ. Хvннvчvvдийн угсаа гарал ямар байсан тухай судлаачид 2 vндсэн хэсэгт хуваадаг. 1. Євєг Тvрэг, 2. Євєг Монгол. Хvннv нь археологи, эртний сурвалж судлал, антропологи, генетик, угсаатны зvй гэх мэт тvvхийн шинжлэх ухааны бvх салбар судалгаануудаар євєг Монгол угсаатан болох нь бvрэн батлагдсан гэж vзэж болно. Монголын нутаг дэвсгэрт байдаг Хvннvгийн vеийн булшнаас олддог эд єлгийн материаллууд, оршуулгын зан vйл, тахил тайллага нь хожмын Монгол угсаатнуудын эдийн боловсрол, оюуны соёлтой адил тєдийгvй Тєв аймгийн Хараагийн Ноён уулын булш Хvннvгийн шаньюй нарын их хориг байсныг судлаачид тотоосон байна. Хvннvгийн тухай хятадын “Хань шу” (Хань улсын судар), Сыма-Цяний “Ши-чжи” (Тvvхэн тэмдэглэл) зэрэг зохиолуудад Хvннv гаралтай гэсэн 254 ханз vсэг тэмдэглэгдэн vлдснийг хэлний шинжлэлийн эрдэмтэд сэргээж Монгол утгатай vг болохыг нотолжээ. Тухайлбал, Тvмань (тvмэн), Чжичжи (жижиг), Хуханье (хvvхэн), Мохуай (могой), Харь мvрин (хар морь), Шаньюй (сайн, сайд), Сютугэ (шvтээн), Дэнгиз (тэнгис) Чэнли гvтv (тэнгэрийн хvv), Хуян (Хиян, Хиад), Кюбvлэ (Хубилай) зэрэг vгvvд нь хятад мэт боловч монгол утга бvхий vгийг хятад ханзаар буулган бичснийг нь ийнхvv сэргээсэн байна. Антропологийн шинжилгээнээс vзвэл, Хvннvгийн булшнаас гардаг хvмvvсийн толгойн ясны хэв маяг нь монголжуу их арьстны салбар палеосибирийн болон Тєв азийн хэв маягт хамаардаг болохыг тогтоожээ. Генетикч Ж. Батсуурь “Монголчуудын генийн сан єнєєгийн нутагт тархах процесс 5 vе шаттайгаар 2000 жилийн турш явагджээ. Энэ 5 vе шат дунджаар 400 жил vргэлжлэхдээ гол тєв нь Орхон, Сэлэнгэ, Туулын сав газраар байсан гэж тогтоосон нь Хvннv, Сяньби, Жужань улсын нутаг дэвсгэртэй давхцаж байна” гэж судалгааны зохиолдоо онцлон тэмдэглэжээ.

Хvннv нарыг Их гvрний шинж чанартай болгосон хvн бол Модунь бєгєєд тэр МЭЄ 209 онд умар зvгт байгаль далай, ємнє зvгт Цагаан хэрэм, дорно зvгт Хянган уулс, єрнє зvгт Алтайн Ил тарвагатай хvрсэн нутаг дахь нvvдэлчдийг захирч эхэлжээ. Хvннv гvрэн ихэд хvчирхэг байсны нэг баталгаа нь хvчирхэг Хань улсын хуанди Гао-Ди хvннvчvvдийг 200000 их цэргээр довтолсон боловч Бээжинд бvслэгдэн найрамдлын хэлэлцээр байгуулж Хятадууд буулт хийжээ (198 он). Ер нь нvvдэлчид-хятадын эртний харилцаагаар дэлхийн гайхамшгийн нэг эрдэнэ, сансараас энгийн нvдээр харагддаг, Сяо, Инь (Шань) улсын vеэс (МЭЄ XIX зуун) Цагаан хэрэм баригдсан юм. Энэ барилгыг Монголчууд Тvмэн газрын цагаан хэрэм (1 газар буюу ли нь 503 метр), Хятадууд Урт хот (zhang cheng)-ыг Нанхиадууд арав, хорин жилийн барьчихсангvй, Нvvдэлчидтэй дайсагналцаж, ширvvн дайн тулаан явуулж байх vед Цагаан хэрмийг идэвхтэй барьдаг, харин нvvдэлчдийн эрч хvч суларч Нанхиадын эрхшээлд орсон vед тvvнийг барих vйл ажиллагаа сулардаг байжээ. Ер нь Нанхиадууд дайн байлдаанд цэрэг, зэвсгийн хvч хэрэглэхийн оронд цэрэг дайны бэхлэлт, цайз барихад маш их анхаардаг хєдєлмєрч ард тvмэн болохыг тvvхээс нь мэдэж болно. МЭ XIY-XYII зууны vед Монгол, Минь улсын харилцаа хурцдаж vргэлжийн дайн самуун болж байсан учир Цагаан хэрмийг одоогийн байдлаар нь барьж дуусчээ. Суурьшмал амьдралт нийгэм єєрийн олон талт хэрэгцээгээ хангаж чаддаг бол нvvдлийн нийгэм чаддаггvй. Иймээс нvvдэлчид иргэншиж хєгжихийн хэрээр хэрэгцээ нь ихсэж тvvнийгээ дайн байлдаан, дээрэм тонуул хийж хангадаг байлаа. Суурьшмал иргэд-Нvvдэлчдийн хоорондох худалдаа нь суурьшигчдад алдагдалтай, ашиггvй байдаг ч нvvдэлчдийг бага ч атугай худалдаагаар тайтгаруулдаг боловч єдрєєс єдєрт єсєх хэрэгцээг нь хангаж чадахгvй нь ойлгомжтой. Иймд нvvдэлчдийг аль болохоор тархай бутархай, vргэлжийн дайн самуунтай байлгаж оргилсон их хvчийг нь задалж умард хилээ амар амгалан байлгахыг л туйлаас хvсэж байв. Хятадын эртний тєр улсууд vvнд анхаарч нvvдэлчидтэй харилцах арга тактикыг бvхэл бvтэн 2000 жилийн турш боловсруулан цааш уламжлуулж єєр єєрсдийн тєрийн гол бодлого болгожээ.

Модунь амжилтаа улам баталгаажуулахын тулд Дивань газрыг /Дундад ази/ довтолж Дорно-Єрнийн холбосон худалдааны их зам алдарт “Торгоны зам”-ыг гартаа авав. Энд дайтаж явахдаа тухайн vед дэлхийд хvчирхэгээрээ гайхуулж байсан Ромын легионеруудыг бут ниргэж тэднээс олзолсон Ромчуудыг Лицзянь хотод (Шинжаан-Уйгар) суулгаж ємнєд хилээ сахиулж байсныг судлаачид тогтоосон байна. Їvнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “МЭЄ 30 онд Хvннvчvvдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бvрэлдэхvvнд Єндєр хамар, хонгор шаргал vстэй харь хvмvvс єндєр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан”.

Амьдралын хэвшил, аж ахуй, байгаль нь нvvдэлчдийг заяагдмал эрх чєлєєтэй хvмvvс болгосон ч байгуулсан тєр, “боловсруулсан” хэв хууль-ёс журам нь тэднээс хатуу сахилга бат, шударгуу чанар, ёс тєрийг шаарддаг байв. Хvннv гvрэн нь ийм тєрт ёсыг анхлан гаргаж хожмын нvvдэлчин улсуудад хэв хуулиар нь уламжлуулжээ.
Хvннv гvрэнд нь нийгмийн ялгарал нь овог аймгийн хамааслаар зохион байгуулагдаж байсан ба МЭЄ209-МЭ98 он хvртэл Хvннvд нийт 29 шаньюй зєвхєн Сюйляньти овгоос гарч барьж байжээ. Сюйляньти овог нь зєвхєн Сюйбу, Цюлинь, Хуянь, Лань овогтой худ ураг барилдан Хvннvгийн тєрийн бvх том албан тушаалуудыг эрхэлж байсан байна. Єєрєєр хэлбэл Хvннv гvрэнд овгийн давхар холбоо маш хатуу мєрдєгдєж байжээ.

Давхар байгууламж гэж юу вэ? Хvй нэгдлийн vед хvмvvсийн харилцаанд Полигами буюу бэлгийн замбараагvй харилцаа буюу бvлэг эрчvvд, бvлэг эмэгтэйчvvд харилцан бие биенээсээ хамаарч хардаж хажиглахгvйгээр бvлгээрээ гэр бvл бололцож нийт дундын хvvхдvvдтэй байсан vе ноёрхож байлаа. Иймээс тэдэнд овог, єрх гэр байсангvй хvн сvрэгт цус ойртолт ихсэж хvн тєрєлхтєн биологийн хувьд цэвэршиж чадахгvй байлаа. Харин тэдгээр илvvдэл хvмvvсийг Байгаль-ертєнц араатан амьтадаараа, удамшлын мутациараа єєрєє цэвэрлэдэг байжээ. Їvний дараа хvн тєрєлхтєнд овог, єрх гэрийн анхны шат Яс, махан тєрлийн єрх гэр vvссэн. Энэ хэлбэрт гэр бvл, овгийн хvмvvс vе vеээрээ хуваагдан харилцан гэр бvл болж байсан нь ємнєх Полигами ёсыг халж чадсангvй. Харин палеолитын дунд vед vvсээд, одоо зарим овог, угсаатанд ч хадгалагдсан хэвээрээ байгаа Пуналуа єрх гэр нь хvн тєрєлхтнийг ах дvv, vеэл хаяал гэх мэтээр ялгаж тэднийг гэр бvлийн харилцаатай байхыг хориглосноороо єрх гэрийн хєгжилд нэг том алхам хийв. Пуналуа ёс хvн тєрєлхтнийг биологийн хувьд цэвэршvvлэх vйл явцын эхлэлийг тавьсан боловч удам угсааг цэвэр байлгадаг хамгийн гол зvйл болох хvний vеvдийг чухалчлахыг мэдэхгvй байсан тул хvний бэлгийн болон биологийн харилцааг тєгс тєгєлдєр болгож чадсангvй. 40-єєд мянган жилийн ємнєєс овог буюу яс, махан тєрлийн гэр бvлийн дунд Хосолмол буюу Дуальный гэр бvл бий болжээ. Энэ гэр бvлд Полигами, Пуналуа гэр бvлийн харилцааг бvрмєсєн устгаж улам боловсронгуй болсоор Моногами ёс буюу Нэг эхнэр, Нэг нєхєртэй байх ёс vvсэв.

Хvмvvс эхийн талыг барьж гэр бvл, овог болсноор Эгзогами буюу Нэг овгийнхон хоорондоо гэр бvлийн харилцаатай байхыг хориглосон ёс гарчээ. Ийнхvv хvн тєрєлхтєн биологийн хувьд цэвэршиж “бэлэн болсон анхны нийгэм” гэж vvнийг нэрлэжээ.
Овгийн байгууллын vед давхар байгууламж vvсч хєгжжээ. Эрт vед 2 харь овог худын холбоо тогтоон эгзогами 2 овог байгаад сvvлдээ фратри болон хувирч угсаатан болохдоо харь бус ураглахуй (эндогами) ёсыг хатуу баримтлан шинэ овог аймгууд болж єсдєг байгууламж юм. Єєрєєр хэлбэл нэг угсааны овог аймгууд хоорондоо байнгын худ ургийн харилцаа тогтоож шинэ овог аймгууд vvсэх ёсыг хэлнэ. Давхар байгууламж нь овгийн байгууллын задралын vед алга болдог боловч нvvдэлчдэд хатуу мєрдєгдсєєр єдийг хvрсэн байна.
Хvннv гvрэнд байсан дээрх давхар холбооны vр дvнд Дунху аймгийн бvрэлдэхvvнд багтдаг Ухуань, Сяньби, Тоба, Моюн, Жужань, Хятан, Шивэй аймгууд vvсчээ. Тэд бvгд “Хvннv эцэгтэй, Сяньби эхтэй” гэж ярилцдаг угсаа нэгтэй аймгууд байлаа.

Хань улсын хатгаасааргарсан дотоодын хямралаас болж нэг эцгийн хєвгvvд болох Хуханье, Чжичжи нар эвдрэлцэн Баруун-Ємнєд 2 хэсэгт Хvннv гvрэн хуваагдлаа. Хуханье шаньюй тэргvvтэй Ємнєд хvннvчvvд Хань улсад дагаар орж говийн ар, Цагаан хэрэм дотор нутаглаж Хань улсынхан тэднийг 10 хуваан тус бvрт 10 шаньюйгаар захируулан тэдний доромжилсон утгаар “гvннv” (хvлцэнгvй боол) гэж нэрлэв. Харин дvv Чжичжи шаньюйгаар толгойлуулсан Умард хvннvчvvд тусгаар тогтнолоо хадгалан тэмцэж байсан боловч Хуханье ах, Хань улсын ээлж дараалсан довтолгоо, байгалийн гамшигийн уршигаар аргагvйн эрхэнд єрнє зvг нvvдэллэв. Ийнхvv Ємнєд хєршийн vеэс vед дамжин баримталж ирсэн “Хvр хорхойн бодлого” биелэлээ олж цаст уулын цагаан барсыг аажим аажим мэрсээр эрхшээлдээ оруулдаг шоргоолжны vлгэр лугаа адил Хvннv гvрэн мєхжээ. Умард хvннvчvvдийн єрнє зvг хийсэн хvн тєрєлхтний анхдугаар их нvvдэл нь хамгийн олон угсаатнуудыг зэрэг хамарсан дэлхийн шинж чанартай анхны том тvvхэн vйл явдал, угсаатны дэсрэлт байлаа. Хань улс болон ємнєд хvннvчvvдэд бут цохигдсон умард хvннvчvvд МЭ 98 оноос салхинд хєєгдсєн хамхуул шиг зорилго чиггvйгээр, хvчтэй хvчгvй ч байсан замдаа тохиолдсон бvх хот улсуудыг уулгалан тvйвээгээд нvvдэллэн єнгєрч байсан юм. Тэдний нvvдлийн зорилго, шалтгаан, vйл явц тvvхэнд одоо ч оньсого хэвээрээ бєгєєд Тєв азиас Дундад ази - Каспи - Урал - Днепр - Хар тэнгис- Дунай гэсэн чиглэлээр 375 он хvртэл их нvvдэл хийж тэнд байсан Саки, Сармат, Готт, Кельт, Славян гэсэн олон нvvдэлчин аймаг, овгуудыг Европын гvнрvv тvрэн оруулжээ. Энэ догшин ширvvн нvvдлийн улмаас хvчирхэг Ром /378 он/ мєхєж, Европын олон угсаатан vvсэх процесс эрчимжин, хvн тєрєлхтний тvvх Дундад зуун руу шилжжээ. Энэ vйл явдлуудыг ганцхан хvннvчvvдийн их нvvдэл бий болгосон бєгєєд хvннvчvvд одоогийн Унгарын нутагт тєвлєрсєн улс байгуулсан нь Атиллын vед (445-453) хамгийн хvчирхэг байснаа тvvнийг тєрийн удгандаа хорлогдсны дараа удалгvй мєхєж Европын олон угсаатнуудын дунд уусан алга болжээ.

Харин европт цаг тєрийн ийм vймээн болж байх энэ vед Тєв азид дайн самуун багасаж Сяньби (Сvмбэ) аймгийн холбоо Таньшихуайн vед хvчирхэгжин єєрийн улсыг байгуулсан ч тvvний залгамжлагчдын дараах vеэс (МЭ III зуун) Сяньби бvрмєсєн задран унажээ. Тэдний бvрэлдхvvнд байсан Тоба, Моюн аймгууд Хятадын Хань улс задарсныг ашиглан Умард Хятадад єєрсдийн хvчтэй засаглалыг амархан тогтоож “Суурьшмал маягийн” улс байгуулжээ. Муюнхай Сяньбигаас бутарсан зарим аймгуудыг нэгтгэн єєрийн нэрээр Моюн гэж аймгийн холбоогоо нэрлэн 318 онд єєрийгєє Шаньюйгаар єргємжлєн умард Хятадын 3 жижиг мужийг нэгтгэн захиран Лунчин хотыг суув. Моюнчууд хvчирхэг байх vедээ Солонгос хvртэл газар нутгаа тэлж байсан боловч “Суурьшмал маягийн улс” хятадчилагдаж 410 онд Тоба улсад бут цохигджээ. Моюнчуудыг эрхшээлдээ оруулсан Тоба аймаг (гєрмєл гэзэгтэнгvvд) Монголын зvvн, ємнєд хэсэгт тусгаар байдлаа анх олоод ємнє зvг нvvдэллэн тэргvvлэгч Тоба-Гvйн удирдлага дор 386 онд Тоба Вэй улсыг байгуулан хожим хvчирхэгжин гарч ирэх Гао-гюй (Тvрэг), Жужань нарын нvvдэлчин аймгуудыг нэгтгэж эхэлжээ. Тоба Вэй улсын умард хэсэгт нvvдэлчид нутаглан хvчирхэг цэргийнх нь гол мєхлєг болж байсан бол ємнєд хэсэгт нь нанхиад хvмvvс газар тариалан эрхлэн нvvдэлчдийн харъяан дор єєрсдийн зан заншил, шашин шvтлэгтэйгээ хэвээр амьдарч байсан тул Тобачуудыг Моюнтай адилхан уусахад хvргэжээ. Тобачууд Хvннv нартай адил мод сийлж тэмдэг vсгээр санаа нэврэлцдэг “Кэмv” гэдэг бичиг хэрэглэхийн зэрэгцээ 425 онд ханз vсэг хэрэглэн ном судар хэвлvvлж, бумбын шашин шvтэх болсон зэрэг нь хятадчлагдан 535 онд мєхєх эхлэлийг тавьжээ.

Моюн, тоба улсын энэ эмгэнэлт тvvх нь нvvдэлчид яагаад хятадчлагддаг хvчрхэг тєр нь яагаад доройтон буурдаг болохыг харуулсан тvvхэн анхны эхлэлийг нь тавьсан юм. Учир нь нvvдэлчдийн амьдрах хэв маяг, эдийн засгийн хэрэгцээ, тvvнийгээ хангах арга нь суурьшмал иргэдийнхээс ялгаатай тул улс тєр, философийн, эдийн засаг, оюуны сэтгэлгээ огт єєр байх нь ойлгомжтой. Гэтэл энэ бvхний vндэс болсон єєрсдийн амьдрах хэв маягаа єєрчлєх нь тэдний сэтгэлгээ єєрчлєгдєхєд шууд хvргэдэг байв. Ийм магадлал маш єндєр байсан тул Хятадууд нvvдэлчдийг маш євчлємтгий ард тvмэн гэж нэрлэдэг байв. Тэд “Хvннv эцэгтэй, Сяньби эхтэй” хэмээн тєрєлсдєг байсан ч Жужаниудыг олонтаа уулгалан довтолдог байжээ. Жужанчууд Хvннv, Сяньби улс урьд байсан хил хязгаарыг дахин сэргээн хvчирхэг улс болсон ч тэдний харъяанд байсан Тvрэгvvд тємєрчдийн бослого дэгдээн 555 онд Жужан улсыг мєхєєлєє.

Ийнхvv Тєв азид тvрэг угсааны нvvдэлчид ноёрхож эхэлжээ. Урьд нь тvрэгvvд бvр хvннvгийн vеэс буюу євєг Монголчуудын хvчтэй vед харъяанд нь байсан бєгєєд тэднийг Хятад эх сурвалжуудад Ди, Динлин, Гаоюй, Туцзюй гэх мэтээр тэмдэглэдэг байв. 555 онд Бумань Тvргийн хаант улсыг (555-745) байгуулахад євєг Монголын олон овог аймгууд vндсэн гурван хэсэгт таран бутарчээ. Шивэй тэргvvтэй ихэнх хэсэг нь Дорно зvгт Хянганы улсаар дvрвэн нутагласан байхад зарим нь єрнє зvг нvvдэлчдийн 2 дахь их нvvдлийг хийснийг Византи болон Тvрэгийн тvvхэн эх сурвалжид Авар, Апарчууд гэж тэмдэглэсэн байдаг. Аварчууд гэж нэрлэгдсэн олон аймгууд Евразийн єргєн тал нутгийг туулж ихэнх нь Дунай-Карпат, Византид очиж нутаглажээ. Тэд хvч доройтож мєхсєндєє зугатсангvй, ясны эрх чєлєєг хvсдэг нvvдэлчдийн тєрєлхийн зан, Хvчирхэг Тvрэгvvдийн атаатнаа бvрмєсєн мєхєєх гэсэн мєрдєлт Аварчуудыг Тєв азиас гаргаж 552 онд Балхаш нуур, Арал, Каспийн тэнгис, 555 онд Хар далайн араар явуулж Дунай мєрний эрэгт 568 онд ирvvлжээ. Тvрэгийн хаан Бумангийн элч 558 онд Византигаас 30000 єрх аварчуудыг эргvvлж єгєхийг шаардахад Византийн хаан Аварчуудад єєрсдєє алба єгч байснаас “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг маш хэцvv байдалд орсон гэдэг. Аварчуудын угсаа гарлыг Монгол уу? Тvрэг vv? Гэдгийг бvрэн шийдвэрлэж чадаагvй ч ихэнх судлаачид тэднийг Тvрэгvvдээс зугатсан Жужаньчууд тєдийгvй Кавказын Дагестан, Унгарын Мажар угсаатануудтай холбогдсон гэдгийг тогтоогоод байна. Манай нэрт эрдэмтэн, Билгvvн номч Б. Ринчен 1956 онд Будапешт хотод Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалахаар очихдоо Унгарчуудыг хєх толботой тєрдєг, Монгол-Мажар хэлэнд тєстэй vг хэллэг олон байдгийг єєрийн замын тэмдэглэлдээ онцлон бичжээ. Ямарч байсан Аварчуудыг 555-559 онд буюу дєрєвхєн жилийн дотор Хvннvчvvдийн мєрєєр Тєв азиас Дунай, Кавказ хvрснийг судлаачид одоо ч хvртэл тааж яддаг билээ.

Харин цєєхєн хэсэг нь Тvрэгийн харъяанд орсныг Огуз-Датань, Токуз-Датань гэж руни бичгийн дурсгалууд дээр vлдсэн бєгєєд Тvрэг угсааны 3 их улс Монголын нутагт оршиж байсан нь Тvрэг хаант улс (555-745)-д бугу, бекли, таринах, карлук, таргай, кыбыр, булак, сыгыр зэрэг олон аймаг багтсан тирек холбоо байсан. Тэд єєрсдийгєє Ашина гэдэг єлгєчин чоноос гаралтай гэж чоныг тотем шvтэж байсныг Сыма Цянь єєрийн зохиолдоо тэмдэглэсэн байдаг. YI зууны сvлчээр Тvрэгийн хаант улс дорно(Телес), єрнє(Тардуш) гэсэн хоёр хэсэгт хуваагдсны дараа хятадын Тань улс хvчирхэгжин 50 гаруй жил Тvрэгийг єєрийнхєє харъяанд байлгажээ. Гэвч 680 онд Тvрэгvvд Кvтлvгийг удирдлага дор бослого гаргаж Тань улсын харъяанаас гарч эзэнт улсаа сэргээн Кутлvкийг “Элтэрэс” (улсыг хураагч) цолоор єргємжлєн хожуу Тvрэгийн хаант улс мандан бадрав. Энэ улсын мандан бадралын талаар Кюль-тегин хааны гэрэлт хєшєєнд ийн бичжээ “Нанхиадууд хутган эвдрvvлж хєнєєсєєр дvv нар ану ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж бэги нар албат олон лугаа харшлан хєнєєлцсєн тул Тvрэг улс эрхэм болсон эл улс юугаан эвдэж, эзэн болсон хаад юугаан тэвчлvгээ. Хvчирхэг хєвгvvд ану нанхиадын боол, Ариун охид ану нанхиадын шивэгчин боллоо…Эл улс маань хаана байна? Эзэн хаад маань хаана байна? хэмээн хэлцэж Нанхиадын эсрэг босож хvчирхэг улс юугаан оллоо”

Бадамласан зул удалгvй унтардгийн адил Тvрэгийн хаант улс 745 онд Уйгаруудад бутцохигдон ихэнх хэсэг нь єрнє зvг нvvдэллэн Монголын нутагт Уйгарын хаант улс (745-840)-ын vе эхлэв. Энэ улс нvvдэлчдийн эртний улсуудаас Манихей, Исламын шашин Согдоос (Одоогийн Тажикуудын євєг дээдэс) оруулж ирснээрээ, Согд бичгийг єєрсдєє тохирсон хэлбэрээр авч хос бичигтэн байснаараа, монгол нутагт зургаан хот суурин дурсгал vлдээснээрээ хамгийн их соёл иргэншилтэй улс байсан юм. Уйгарын хаант улс єш хонзонтой маш олон овог аймгуудыг нэгтгэсний улмаас дотоодын зєрчил маш ихсэж 840 онд Енисейн Киргизvvдэд цохигдон ихэнх хэсэг нь дундад азийн Туркестанд очиж, vлдсэн хэсэг нь Хиргизийн харъяанд орлоо. Хиргисvvд (840-917) (дєчин хvvхэд гэсэн утгатай) нь Тvрэг, Уйгарын эрхшээлд байж байгаад Монголын нутагт хvчирхэгжсэн гурав дахь тvрэг угсааны улс байв. Тэд бєє мєргєлийг хvчтэй шvтэн нvvдэлчдийн хэв хуулийг хамгийн хатуу мєрддєг, харгис хэрцгийгээрээ алдаршсан улс гэж эх сурвалжууд дээр тэмдэглэгджээ. Тэдгээр улсуудын vлдээсэн бичгийн болон археологийн дурсгалууд Монголд маш их бєгєєд тэд бие биенээ халахдаа мєн л єрнє зvг нvvдэл хийснээр ХЇI зуун гэхэд тvрэг угсаатнууд Хар тэнгис хvрсэн юм.

Тvрэгийн хаант улсын харъяанд байсан Хятангууд YII зууны эхээр хvчирхэг Тань улсад олзлогдон Хянганы эх Сунгари мєрєнд нутаглаж байхдаа ємнє зvгийн ард тvмний соёл, зан заншилд гvнзгий нэвтэрчээ. Гэхдээ тэд нvvдэлчдийн хvчирхэг морин цэрэгтэй байсныгаа Тань улс сулрахад нь ашиглаж умард Хятадыг эзлэн авч Тоба Моюн улсын жишээгээр Дай Ляо улсыг байгуулжээ (917-1125). Амбага хааны байгуулсан Хятаны хvчирхэг улс нь Тєв азид євєг Монголчуудыг дахин хvчирхэгжvvлж, мєн асар их єндєр соёл иргэншил, бичиг vсгийн єв vлдээсэн юм. Гэвч тэд ХII зуун гэхэд хятадчилагдан 1125 онд Зvрчид угсааныханд эзлэгдэн тэдний байгуулсан Алтан буюу Цинь улсын харъяанд оржээ. Зvрчидvvд Ляо (Тємєр) улсыг мєхєєж “Тємєр ийнхvv зэвэрлээ. Бид алт (Цинь) шиг зэврэлгvйгээр оршин тогтнох болно” гэсэн болж Єгєєдэй хаан 1233 онд Цинь улсыг эзлэн авч “зэврээжээ”. Харин єєрсдийн соёл, аж тєрєх ёсоо алдаагvй Хятангуудын хэсэг нь дундад азид нvvдэллэн очиж Хар Хятаны хаант улсыг байгуулжээ. Ийнхvv Тєв азид нутаглаж байсан нvvдэлчид 800 жилийн дотор 9 хvчирхэг улсыг дараалан байгуулж Солонгосоос Хар тэнгис хvртэл нvvдэллэн тархжээ.

Дээрх бvх улсууд яагаад нvvдэллэдэг байв? Тэд малын билчээрээс болж нvvдэллээгvй нь ойлгомжтой. Яагаад гэвэл, Тєв азид билчээр хvрэлцэхгvй, шахалдсан олон сая мал, тvvнийг єсгєж, амьжиргаандаа хэрэглэх олон сая хvн ам тvvхийн бvхий л vеvдэд байсангvй. Мєн улс тєрийн шалтгаан vvнд бага зэрэг нєлєєлж байсан болов уу! Угсаа гарал єєр, єєр нvvдэлчид бие биедээ дайсагналцаж хоорондоо цус асгаруулан дайтаж байсан ч Хvннv, Жужанийг 10000 гаруй км, Тvрэг, Уйгаруудыг 8000 гаруй км, Хятангуудыг Дундад ази хvртэл цус хєлс, хагцал аймшиг дундуурх алс хол замыг богино хугацаанд туулахад хvргээгvй бизээ! Харин энэ их нvvдлvvдийн шалтгаан нь овог, аймгийн нарийн зохион байгуулалттай, хэв хууль, шударга ёсыг хатуу чанд баримталдаг, vргэлжийн дайн байлдаанаар амьдарч, цэргийн ардчилал єндєр хєгжсєн хvчирхэг нvvдэлчдийн улсууд энх амгалангаар зэрэгцэн оршиж чаддагvйд оршино. Хvч султай болсон овог, аймгууд нь шинэ газар нутаг руу тэмцэн нvvдэллэж нєгєє л эрх дураар амьдрах эрх чєлєєгєє эдлэхийг хvсдэг байжээ.

Євєг Монгол, тvрэг угсаатнууд ээлжлэн єєрсдийн тєр улсаа байгуулж нvvдэлчдийн тєрт ёсны уламжлалыг улам хєгжvvлжээ. Энэ хугацаанд олон улс, аймгууд мєхєн доройтож, уусан алга болж, єрнє зvг их нvvдэл хийсээр XII зуунд Дунху угсааны Шивэйн олон аймгууд Тєв азид товойн гарч ирлээ. Энэ vед Евро ази нь Христос-Исламын шаштнуудын хооронд болсон олон жилийн турш цус асгаруулан vргэлжилсэн загалмайтны дайн, олон жижиг угсаатнуудын дайн самуунд нэрвэгдсэн хамгийн замбараагvй тив байв. Ийм нєхцєлд харанхуй бvдvvлэг, харгис хэрцгий хэмээн доромжлогддог євєг Монголчууд (шивэй) хэнээс ч хамаарахгvй байхын тулд зєвхєн хvчирхэг болох ёстой байв.

Нvvдэлчдийн тєр ёс: Тєр анх хэзээ vvсснийг тvvхч судлаачид МЭЄ IY-III мянганы Египет, Меспотамиийн анхны тєр улсуудадтай холбон тайлбарладаг. Тєр яаж анх vvссэн тухай судлаачдын дунд 5 янзын vзэл баримтлал байна. Їvнд: 1. Хvмvvсийн дунд гарч ємч, эрх мэдлийн ялгарал гарч Нийгэм анги бvлэг, давхараанд хуваагдснаас хvмvvс бие биенээ дарангуйлах болсон гэж vздэг Засаглалын онол. (К. Маркс) 2. Хvмvvсийн дунд тохиролцоо бий болж харилцан бие биенээ удирдах болж тєр нь ард тvмэн, засаглалын хооронд байгуулсан гэрээний vндсэн дээр бий болсон гэж vздэг Гэрээний онол. (Жон Локк, Жан Жак Руссо) 3. Тvvхэн хєгжлийн явцад хэд хэдэн нэр бvл нэгдэж нэг овог, овог нь аймаг, аймаг нь нэгдэж ард тvмэн болж тэр нь тодорхой нэг нутаг дэвсгэр дээр ямарваа нэг засагт захирагдан оршин тогтнох болсон гэж vздэг Єсєлт хєгжилтийн онол. (Карл фон Сангвини) 4. Тєр бол Бурханы хvсэл зорилгын vvднээс бий болсон, тvvнийг хамгаалагч, Бурханы хvсэл зорилгыг биелvvлэгч юм гэж vздэг Фома Аквинскийн онол байдаг. Нvvдэлчдийн тєр ёс эдгээр онолуудын алинд хамаарах бол? Ямартаа ч Нvvдэлчдийн тєр ёсны тvvх 2200 жилийн ємнєєс эхэлжээ. Хvннv гvрний vед анх vvсч 1000 гаруй жилийн турш угсаа гарал vл харгалзан Хvннv-Сяньби-Моюн-Тоба-Жужань-Турк-Уйгар-Хиргис-Хятан хэмээх улсуудад уламжлагдан хєгжиж Монголын эзэнт гvрний vед улам тєгєлдєр боловсронгуй болжээ.

Нvvдэлчдийн тєр ёсны бvрдэл хэсгийг тус бvрд нь авч vзье. Їvнд:

-Тєр єєрийн дээд эрх барих байгууллагатай байх ёстой. Хvннv, Сяньби, Тvрэг, Хятан, Хиргисvvд алив чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг “Эе” гэдэг хурал зєвшилдєєн нь XIII зууны Их гvрний vед “Их хуралдай” гэдэг дээдсийн чуулган болж хаан єргємжлєх, хууль батлах, цуцлах, дайтах-найрамдах талаар эцсийн шийд гаргадаг эрх бvхий байгууллага болжээ.

- Тєр єєрийн эзэнтэй байх ёстой. Нvvдэлчид єєрсдийн удирдагчдаа Зонхилогч, Шаньюй, Хан, Эль-эзэн, Хаган гэх мэт цолуудаар єргємжилдєг ёс байсан.

- Тєр єєрийн нутаг газартай байх ёстой. Тунгалаг байгалийн мандлаас Тvмэн газрын цагаан хэрэм, Хянганы ногоон нарст даваанаас Мєнх цаст Алтайн чанад Иль тарвагатайн єргєн уудам нутагт Тєв азийн гурван угсааны нvvдэлчид 2000 шахам жил бие биендээ євлvvлж нутагласан билээ.

- Тєр єєрийн харъяат ард иргэдтэй байх ёстой. Дээрх нутгийн уул ус, гол мєрєн, тал хээр, говиор идээшин тархсан олон овог аймгийг аль хvчтэй нь хураан нэгтгэж захирсаар ХIII зууныг хvргэсэн билээ.

- Тєр єєрийн бэлэгдэлтэй байх ёстой. Тvрэг-Монгол нvvдэлчид бvгд Хєх чоно эр чадал, тэнгэртэйг нь биширч єєрсдийн тотем шvтлэгээ болгосон тєдийгvй чононоос бvх овог аймгийн шашин шvтлэг, онгон шvтээн, бэлэг тэмдэг бий болж цааш уламжлагдан иржээ.

- Тєр єєрийн гэсэн эдийн засгийн vндэс-ємчлєлийн хэлбэрvvдтэй байх ёстой. Нvvдэлчдийн эдийн засгийн vндэс нь мал-газар байсан бєгєєд газрыг ємчлvvлэхдээ малаар болон эрх мэдлээр дамжуулан ємчлvvлдэг байсан бєгєєд бvх нvvдэлчдийн улсуудад “Газар бол улс гэрийн vндэс мєн” гэсэн бичигдээгvй хууль байжээ. Нvvдэлчдийн эрх мэдэл нь овог аймгийн хамаасал байсан бєгєєд бvх улсад язгуурын овог гэж байв.

- Тєр єєрийн гэсэн зохион байгуулалтын бvтэцтэй, тvvгээрээ цэрэг армиа бий болгодог. Хvннvгээс аваад Монгол их гvрэн хvртэлх бvх улс улсын баруун зvvн тєв гэсэн гурван гарт хувааж тvvнийгээ аравтын системд зохион байгуулж цэрэг-иргэний хамгийн шалгарсан зохион байгуулалттай байжээ.

- Тєр хууль цаазтай байх ёстой. Нvvдэлчдийн хууль ёс хамгийн сайн биелдэг, хvмvvс нь хуулиа сайн мэдэж, тvvнийгээ ихэд дээдэлдэг vлгэр жишээ хууль бол Хэв хууль юм. Хэв хууль олон зуун жилийн турш боловсронгуй болж хєгжсєєр 1206 онд Их засаг (Яса) хуулийн vндэс болжээ.

- Тєр єєрийн гэсэн соёл, заншил, ёс горимтой байх ёстой. Тєв азид нутаглагч бvх нvvдэлчид дээр хєхрєгч Хєх тэнгэр, наран-саран-од эрхэс, доор орших уул ус, гол мєрєн, онгон сахиусаа дээдэлдэг бєє мєргєлийг шvтэж, тvvнээс улбаалан бий болсон соёл зан заншил, наадам тоглоом, vлгэр домог туульсыг бvтээн єнєє vед євлvvлжээ.

- Тєр улс єєрийн улс тєр, эдийн засаг, соёлоо цогцлоосон тєв нийслэлтэй байх ёстой. Хvннv гvрнээс хойшхи бvх нvvдэлчдийн улс Орхон голын тэгш сайхан талд єєрсдийн хааны орд, тєрийн тєвийг байгуулсаар иржээ.

No comments:

: