Tuesday, May 6, 2008

Эзэн Хорооны Чингисийн oнгоны aсуудлын чухал учир шалтгаан

Их хааны онгоны тухай дуулианд шинэ хуудас нэмэрлэн, Эзэн Хороо шуугиж эхлэв

Хотол овогт Лодойгийн Дугаржав
АНУ-ын Колорадо Муж улсын Денвер хот


Япон-Монголын хамтарсан археoлoгийн шинжилгээний анги “Эзэн Чигисийн онгоны байрлалыг илрvvллээ” гэсэн мэдээ дэлхийд тархаж, vнэн цуурхал хоёрын чухам аль нь болох нь хараахан тодорч єгєхгvй дэлхий дахинаараа шуугиж эхэлсэн нь энэ жилийн 10-р сарын хэрэг байсан бол яг vvний хажуугаар Их хааны гэгээн сvнсийг vе улиран тахиж, шvтдэг дурсгалын ордоны талаар Євєр Монголын Их Зуу аймгийн (Ордос нутаг ч гэдэг) Эзэн Хороо хошууны нутагт "Чингис Хааны Онгон”-ыг тухайн орон нутгийн эрх баригчид xятад хувийн компанид худалдан єгєхєєр хуйвaлдсаны эсрэг Дархад Монголчууд (Чингисийн онгоныг хэдэн зууны турш сахиж, тахилга eрєєлийн vйл хэргийг явуулсаар ирсэн) юуны тvрvvнд эсэргvйцэж, цаашдаа Хятадын харъяанд байгаа нийт Монголчуудын хэмжээнд энэхvv шийдвэрийн эсрэг яриа хэлцэл газар авсныг гадаад ертєнц ер анзаарсангvй. Эзэн Чингисийн тухай Америк зурaгтын нэгэн тусгай нэвтрvvлэг "History channel" гэсэн сувгаар дєнгєж нэвтрvvлэгдэн АНУ-д амьдардаг монголчуудын маань дунд энэ тухай халуун яриа єрнєж байсан єнгєрсєн хагас сайн єдєр Хєх хoтoд болох гэж байсан Монгол улсын Хурд хамтлагийн тоглолтыг Хятадын эрх баригчдын талаас албадан зогсоосон бєгєєд энэ нь Хятадын эрх баригчид болон Євєр Монголын монголчуудын хооронд Чингисийн Онгоны єрнєсєн асуудлаас болсон тухай тухай уншигчид маань цахим сvлжээнээс бvдэг бадаг олж уншсан байх.

Мєн єдєр, єєрєєр хэлбэл тухайн газрын орон нутгийн цагаар 10-сарын 29-ны єдрийн єглєєний 8 цагаас шєнийн 12 цаг болтол их хэмжээний цэрэг, цагдаа Євєр Монголын Багшийн Их Сургууль, Монгол Хэлний Тусгай Мэргэжлийн Сургууль болон єєр монголчууд олноороо сурч байгаа сургуулиудын vvд хаалгыг батлан сахиж, орж гарсан оюутнууд vнэмлэхээ харуулан бvртгvvлэх хэрэгтэй болсон байна. Эзэн Чингисийн дурсгалын танхимыг “Донг-лиан” гэдэг хятад хувийн компанид зарах болсон, бас их эзний алдар нэрийг жуулчдын ємсдєг гутлан дээр шивсэн нь Монгол vндэстний євєг дээдсийг vл хvндэтгэн доромжилж гутаасан явдал хэмээн Хєх хотын монгол оюутнууд жагсаал хийхээр тєлєвлєсєн боловч, эрх баригчид сэжиг авчихаад, тэднийг хардан сэрдэж хєдлєх завшаан олгохгvй байсан аж. Хурд хамтлaгийн тоглолтыг vзэх гэж наад зах нь 2000 монгол оюутнууд тасалбар авчихаад байсан болохоор монголчууд олноороо цугларсан завшааныг далимдуулан жагсаал явуулахаас болгоомжилж, Хурдын тоглолтыг хvчээр зогсоосон байна.
10-р сарын эхээр дээр дурдсан Япон-Монголын хамтарсан археoлoгийн олдворын тухай мэдээ дєнгєж гарч ирэнгvvт, Хятадын засгийн газрын нийтлэлд Чингисийн Онгон Хятадын (Євєр Монголыг ингэж хэлж байна) нутаг дээр байх ёстой хэмээн, аанай л хятадын эзэрхэг санаагаа батaдгахыг оролдсон байна. Жич, хятадууд ерєєсєє бvх Монголыг Хятадын харъяанд байх ёстой гэж сурталчилан, сурaх бичиг дээрээ мєн тэр ёсоор оруулан зааж, Ар Монголыг “эх орноосоo урван хагaцаж гарсан” гэж vздэг ба хэзээ нэгэн цагт “буцааж” єєртєє оруулж авах гэсэн санаа, мєн магадгvй алхам дараатай тєлєвлєгєє ч байж болох мэтийн олон талын шалтгаанаас болж, Ар Монголчуудын дунд Євєр Монголд байдаг “Чингисийн Онгон” гэж нэрлэгдээд байгаа энэ зvйл нь хятадын эзэрхэг vзэл санаа, сурталчилгааны нэгэн хэсэг нь бол уу гэсэн буруу ойлголт буюу сэжиг оршиж байж магадгvй нь нэг бодоход мєн аргагvй ч юм уу даа. Тиймээс миний бие энэ нийтлэлийг бичиж, Євєр Монголын Их Зуу (Ордос) аймгийн Эзэн Хороо хошуунд байгаа “Чингисийн Онгон”-ы тvvх гарал, уламжлал, сурвалж болон одоогийн байдлыг танилцуулахыг зорив.

Юуны тvрvvнд, Євєр Монголын Их Зуу (Ордос) аймгийн Эзэн Хороо хошуунд байгаа “Чингисийн Онгон” гэдэг нь эзэн Чингисийн жинхэнэ шарилыг агуулсан онгон биш, харин хааныг таалал тєгссєнєєс бvр хойно байгуулсан тахилгын шинжтэй дурсгалын єргєєний суурин дээр vvсч хєгжиж ирсэн гэдгийг онцгойлон зааж гаргах нь чухал юм. Чингис хааныг жинхэнэ оршуулсан газрыг нь болоод жинхэнэ онгоныг нь одоо болтол олоогvй болохоороо л олон жилийн турш олон археoлoгич, хайгуулчид хайж гvйлдсээр ирсэн мєртєє єнєєг хvртэл мєн л тэгэж гvйлдсээр байгаа бус уу! Чингис хаан Тангадыг дайлж яваад харийн нутагт таалал тєгссєн болохоор нь тухайн vед Тангадын харъяанд байсан одоогоор бол Ордос гэж нэрлэгдэж байгаа газарт тvvнийг нутаглуулсан гэж хожимын зарим тvvхчид омтогхон таамаглалаа тэмдэглэсэнд л учир байгаа xэрэг. Хятадын засгийн газар иймэрхvv зvйлсийг улс тєрийн бодлоготоо ашиглаж ирсэн нь ердєєсєє тодорхой. Харин Чингис хааны тухай арав гаруй жил судалгаа хийсэн, “Чингис Хааны Товчоо” гэсэн хоёр боть ном бичиж 1982 онд хэвлэсэн Євєр Монголын тvvхчин Сайшаал гуай эл номондоо Чингисийн онгоны тухай наандаж иймэрхvv хэдэн зvйлийг тодорхойлсон байдаг: 1. Одоогоороо “Ордос” гэж нэрлэгдэж байгаа тэр хавийн газар нутаг Чингисийн vед Тангадын харъяа нутаг байсан. Монголчууд эзэн хааныхаа шарилыг харь нутагт хєдєєлvvлэх ёсгvй; 2. Монголын Ордос аймаг XVI, XVII зууны vеэр ургаш нvvдэллэж, Бор-Тохойн хавиар нутаглах болсноос эхлэн “Ордос” гэсэн аймгийн нэр сая л нэг газрын нэрээр хэрэглэгдэх болсон; 3. Эзэн Хорооны “Чингисийн Онгон”-д нь Чингис хааны шарил байхгvй. Монголын уламжлалт заншлаар их хааныг уусан ус Хэрлэн гол, унасан шороо Хэнтий ханы эхээр нутаглуулсан байж таарна; 4. Эзэн Хорооны “Чингисийн Онгон” нь Их хааны тахилганд зориулан байгуулсан “найман цагаан гэр”-ийн суурин дээр хєгжиж, гар дамжсаар хожим хойно нь Ордост ирсэн.

Чингис xааны шарилыг Монголын тєв нутагт хvргэн нутаглуулснаас хойно Чингисийн отгон хєвгvvн Тулай, Мєнх xаан, Хубилай xаан, Аригбєх нарыг мєн их эзнийг оршуулсан газар хамт оршуулаад, бусад хvvхдvvдийг єєр газар оршуулав гэсэн тvvхэн тэмдэглэл байдаг тухай Сайшаал гуай бас номондоо дурдсан байдаг. Ингэж оршуулсан тэр цаг vеэс эхлэн “мєнхийн дурсгал” тахилын ордон болгож найман цагаан гэр босгон, “эзний найман цагаан гэр” (найман цагаан чомчог ч гэдэг) гэж нэрлэх болжээ. Энэ найман цагаан гэрийг анх “Ордос нутагт” биш харин Чингис xааны шарилыг оршуулсан газар Хэнтий xаны энгэр хавь буюу тухайн vеийн Монголын тєв нутагт байгуулсан гэж vзэх нь баримттай мєртєє зvйтэй юм аа гэж Сайшаал гуай зааж гаргасан байна.

Эзэн Чингисийн тахилгын ордон болсон найман цагаан гэрийг анх эхлээд мянган єрх Урианхайчуудаар сахиулж байсан байна. Хубилай хааны vед энэ найман цагаан гэр нь их нийслэл буюу Дайду хотонд шилжжээ. Yvний хамт Хятадын “дээдсийн сvм” тахих заншлын нєлєєг баг зэрэг хvртэж, зарим єєрчлєлт хийсэн гэдэг. Энэ vед найман цагаан гэрийн нэгдvгээр гэрт нь Есvгэй баатар болон Єєлvн эхийг; хоёрдугаар гэрт Чингис xаан болон Бєртэ хатныг; гуравдугаар гэрт Єгєєдэй хааныг Тvргэнэ хатны хамт; дєрєвдvгээр гэрт Зvчи болон Бидажумиш хатныг; тавдугаар гэрт нь Цагаадай болон хатан Еслvvнийг; зургаадугаар гэрт Тулай болон Сурхагтани хатныг; долдугаар гэрт Гvег хааныг Хамиш хатны хамт; наймдугаар гэрт Мєнх хааныг Хутугтай хатны хамт тус тусад нь тахиж байсан гэж “Юань Улсын Тvvх”-энд тэмдэглэсэн байна.

Тогоонтємєр хaаны vе буюу 1638 онд монголчууд Хятадаас ухарч гарахдаа эзний найман цагаан гэрийг авч явсан бєгєєд Хархорумд сэргээн тахиж байсан. Даян хаанаас хойш Монголын хааны ор Цахар аймгийн эрхэнд шилжихийг дагалдан эзний найман цагаан гэрийг Цахар аймгийн хаад ноёд хариуцан тахих болов. Цахар аймаг нь Тэрэйсvн Хvдэн хааны vеэс зvvн тийш нvvдэллэхдээ найман цагаан гэрийг авч явсан байна. 1628 онд Цахарын Лигдэн хаан Манжид ялагдаад, Ордос аймгийг багтаасан баруун гурван тvмний нутагт дvрвэж хvрчээ. 1634 онд Лигдэн хаан нэгмєсєн ялагдаад баруун тийш Хєхнvvр руу зугтахдаа хааны алтан тамга, хатад хvvхэд болон эзний найман цагаан гэр энэ бvхний аль алийг нь авч явж завдаагvй орхисон байна. Энэ бvхэн нь Цахарын олонх ард иргэдийн хамт Ордос аймгийн харъяанд, одоогийн “Ордос” гэж нэрлэгдэж байгаа газар буюу Бор Тохойн хавиар vлдсэн байна. Энэ vеэс эхлэн эзний найман цагаан гэр Ордост (Их Зуу) vе дамжин тахигдах болсон.

Манж Чин Улсын эхэн vеэр “эзний найман цагаан гэр”-ийг одоогийн Ордосын Далад хошуун дахь Вангийн Зуу буюу Их Зуу сvмд шилжvvлжээ. Энэ vед Манжийн хаанаас Ордос аймгийг зургаан хошуунд хувааж, хошууд бvгдээрээ жилд нэгэн удаа Их Зуугийн сvм дээр хурал чуулган хийдэг байсан тул “Их Зуугийн Чуулган” гэсэн нэр vvсчээ. Их Зуугийн Чуулганы дарга Ринчингийн vе хvрээд, Чуулган хуралдахын тєхмийг (амрыг) бодож эзний найман цагаан гэрийг Ринчин єєрийн харъяаны Ордос Зvvн Гарын Дундад хошуунд (Жvн вангийн хошуу ч гэдэг), тухайлбал одоогийн Эзэн Хороонд шилжvvлэв. “Эзэн Хороо” гэсэн нэр эндээс vvссэн бєгєєд “эзний найман цагаан гэр” гэдэг байснаасаа аажмаар “Чингисийн Онгон” хэмээн ихэвчлэн нэрлэдэг болсон ба жил болгон тахиж шvтэх болжээ. Гэвч “Чингис хааны Онгон” гэж албан ёсоор нэрлэсэн нь Манжийн Сайшаал Ерєєлтийн 14-р он буюу нийтийн тооллын 1809 онд Ар, Євєр Монголын олон аймаг хошуу чуулганууд Манжийн хаанд єргєдєл барьж зєвшєєрvvлснээс эхэлжээ. Энэ тухай “Зарлигаар Тогтоосон Гадаад Монголын Тєрийг Засах Яамангийн Хууль Зvйлийн Бичиг”-т ингэж тэмдэглэсэн байна: “-Их Зуугийн хязгаарт Чингис xааны онгон байх тул Ордос долоон хошуунаас 500 єрх Дархадыг томилж, онгоныг хамгаалах ба тахилгын ажлыг эрхлvvлтvгэй. Бас жил бvр 500 лан мєнгє гаргаж сэлбэлт ба тахилгат хэрэглэтvгэй. Эдгээр айл єрхнvvдйиг тус бvрийнх нь ван нарт vл харъяалуулах бєгєєд тус чуулганаас эрдэм чадварт нэгэн засгийг томилж тусгайлан захируултугай. Хэрэв дахин томилох чухалтай болбоос чуулганы дарга бvх засгийн нэрсийг жагсаан тус яаман дор мэдvvлж, дахин тус яамангаас хaан дор єргєдєл бичиж айлтгамуй.” Тvvнчлэн жил бvрийн билгийн улирлын 3-р сарын 21-ийг их тахилгын єдрєєр тогтож, энэ 500 єрхийг Дархад гэж нэрлэх бєгєєд Дархадууд ямар ч гааль татвар тєлєхгvй, vеийн vеэрээ “Чингисийн Онгон”-ыг сахих vvрэгтэй болжээ. Дархадын тvрvvг нь “Жинон” гэдэг бєгєєд сонирхолтой нь Даян хааны vеэс наашаа баруун гурван тvмний захирагчийг мєн ингэж нэрлэсээр ирсэн байна. 1939 онд Эзэн Хорооны “Чингисийн Онгон”-ыг дайны хєлєєс зайлуулахын тулд Євєр Монголоос Хятад руу тvр шилжvvлэх гэсэн Их Зуугийн чуулганы дарга Шагдаржав нарын хvсэлтийг Хятадын Гоминданы засгийн газар хvлээн авч, Хятадын Гансу мужийн Шин луншан гэгч газар нvvлгэсэн байна. Тэндээс нь 1946 онд Хєхнуурын Гvмбvм хийдэд шилжvvлэв. 1954 онд Ордосын монголчуудын хvсэл шаардлaгын дагуу онгоныг Євєр Монголд нь буцааж авчираад Эзэн Хороонд дахин залсан билээ. 1955 онд онгоны байшин барилга бvтээсний хамт, жил бvрийн их тахилгын єдрийг нь билгийн улирлын 3-р сарын 21 байснаас 5-р сарын 15 болгон єєрчилжээ.

Хятадын соёлын хувьсгалын явцад Чингисийн онгон ч мєн их эвдрэл сvйдэлд учирч, одоо бодоход тvvн дотор хэдэн зуун жилийн турш хадгалагдан тахигдаж ирсэн зvйлсийн хичнээн хувь нь жинхэнээрээ vлдэж байгаа вэ гэдгийг хэлж мэдэхэд хэцvv байгаа хэдий ч Монголын гол хаадын гэгээн дурсгалд зориулан байгуулсан эзний найман цагаан гэрийн уламжлал тасраагvй залгамжлагдаж одоог хvрсэн нь тодорхой байна. Євєр Монголын яруу найрагч Нолмосvрэн гуай соёлын хувьсгалын vймээн самуун дєнгєж єнгєрєєд байсан vед Эзэн Хорооны Чингисийн онгон ямаршуухан байдалтай байсныг “Чингисийн сvлдний ємнє” шvлгэндээ ингэж дvрсэлсэн байдаг:

Харшны оройгоос нь ховхoлж унагсан
Хагархай балбархай шилэн ваарууд
Хашаан дундах єлєн євснєєс
Хагас биеэ надаа vзvvлсэнд
Харцаа би тулгаж чадаагvй
Харуусах нулимсаа сэмээр арчсан юм аа.
Учир нь би Монгол хvн
Унасан ваарных нь нэгэн хэсэг

Дээдсийн минь тахилганы орыг эзэлсэн
Дэлгvvр хоршооны давс хужир
Дэгтэрийн цаанах vvдэн завсараар
Дээрэнгvй харцаар намайг ширтсэнд
Дэргэд нь би хvрч чадаагvй
Дэлсэх зvрхээ євєрлєн буцсан юм аа.
Учир нь би Монгол хvн
Ургаа босоо эр хvн

Хана туурганд нь эрээчиж сараачсан
Хазгай мушгаа ДЄРBЄЛЖИН vсгvvд
Хатvv тvшлэгт Урвалга гаргагчдын*
Хараал ерєєлийг надад сонсгосон ч
Хариуд нь би маргаж тэмцээгvй
Хатагнах инээдээ vлдээн буцсан юм аа.
Учир нь би Монгол хvн
Уг язгуураа мэддэг хvн

*урвалга гаргагчид гэж Маогийн улаан хамгаалагчдыг хэлдэг. Соёлын хувьсгалыг эхлvvлсэн бєгєєд идэвхтэй оролцож, ялангуяа Євєр Монголд монголчуудыг хэлмэгдvvлэн хєнєєх, тамлан зовоох ажиллагаануудыг голлон гvйцэдгэж байсан этгээдvvд юм.

Даширамд хэлэхэд 1950 онд Бямбын Ринчин гуай Эзэн Хороонд айлчилахдаа “… тvvх соёлын маань нандин дурсгалын хувиар эзний найман цагаан гэр дэлхий дахинд vлдэж байна. Yvнийг сахин хамгаалж ирсэн Дархадуудад Ринчин би баяр талархлаа илэрхийлж байна” гэсэн байдаг. Хэрэг дээрээ Эзэн Хорооны “Чингисийн Онгон” буюу найман цагаан гэрийг Монголын тєв нутаг руу буцааж шилжvvлэх гэсэн чармайлт Монголын тусгаар тогтнoлын vед ч єрнєж байсан жишээ бий. Тухайлбал, oлноо єргєгдсєний 3-р он буюу 1914 онд Ордосын жvн ваны хvv Тєгсжаргалангийн єргєсєн бичгийг Дотоод яамнаас Богд хаанд айлтгасанд Богд хаан зєвшєєрч, “Чингис хааны бие, сvлд тугийг сайн сайхнаар залж ирvvлэхийг Чагдаржав нарт тушаагтун” хэмээн буулгасан зарлигийн бичиг нь 2002 онд Улаанбаатарт хэвлэгдсэн “Богдын лvнтэн” гэсэн номын 217-221 хуудсанд байгаа.

Тvvхийн урт удаан хугацааны явцад монголчуудынхаа хамтаар нvvж сууж, зовж зvдэрч олныг vзсэн эзний найман цагаан гэр бол манай монгол vндэстний ховор нандин тvvх соёлын єв мєн билээ. Манай євєг дээдсээ хvндэтгэн тахиж, тvvх соёлоо залгамжлан ирсний билэг тэмдэг болсон энэ найман цагаан гэрийг анх Монголын уугуул нутаг Хэнтий, Хэрлэний хавьд босгож, Монголын хаад угсаатнууд vе дамжин тахиж шvтэж ирсэн. Харин тvvхийн эрхээр гар дамжсаар яаж ийсээр Ордост нутаглах болжээ. Монгол vндсэний гал голомтыг сахиж, тулгар тєрийг залгамжлax хувьтай ч, vvрэгтэй ч єнєєдрийн “Монгол Улс” маань эзний найман цагаан гэрийг зvй ёсоор нь Хятадын засгийн газартай ярьж, уугуул нутагт нь шилжvvлэх асуудлыг дурдах цаг одоо ирээд байгаа бус уу? Ялангуяа, хятадууд манай соёлын євийг vл тоон, хувийн компанид єгч, ашиг мєнгє хийхийн арга барил болгох гэж байгаа, бас Эзэн Чингисийн нэр алдрыг жуулчдын ємсдєг гутал, шаахайн дээр хэвлэж, євєг дээдсийг маань гутаан доромжилж байгаа єнєєдєр Монголын засгийн газар хэрхэн vзэж, vл ойшоож сууж яахан болох вэ?

Иймээс миний бие энд Монгол Улсын Засгийн Газарт ийм хэдэн зvйлийг санал болгомоор байна:

1. Чингисийн Онгон буюу найман цагаан гэрийн дурсгалыг хувийн компанид зарах болсон ба Чингис хааны нэрийг гутал шаахайн дээр хэвлэсэн хэргийн тухай дипломат шугамаар АЛБАН ЁСООР Хятадын засгийн газарт илээр хvчтэй эсэргvйцэл илэрхийлэх хэрэгтэй;


2. Yvний хамт хэрэв Хятадын засгийн газраас соёл тvvхийн энэ мэтийн vнэт єв дурсгалыг зvй ёсоор хvндэтгэн хамгаалж эс чадваас, Монгол Улсад буцааж єгєхийг шаардах хэрэгтэй. Найман цагаан гэрийг хэдэн зуун жил сахиж, тахилгын хамаг vйл хэргийг нь явуулан хєгжvvлж ирсэн гавъяаг нь бодож Дархад монголчуудыг oнгоны хамт Монгол Улсад нvvлгэх шаардлaгыг дурдаж болно;


3. Хэрэв Хятадын тал яасан ч oнгоныг буцааж єгєхгvйд хvрвэл хойшид Монгол vндэстний тvvх соёлын дурсгалт зvйлсийг хvндэтгэн дээдэлж байх болно гэсэн баталгааг АЛБАН ЁСООР гаргуулан авах хэрэгтэй. Тvvнчлэн НYБ, ЮНEСКO болон бусад олон улсын байгууллагаар дамжуулан Хятадын засгийн газарт даралт шахалт vзvvлж, Монголын соёлын єв дурсгалыг бvрэлгэх vйл ажиллагааг нь таслан зогсоох хэрэгтэй.

No comments:

: