Шинэ ногооны униарт сүүмийх Өндөр гэгээний нутгаар
Монгол нутгийн цэцэгт нуга хөндий бүрт цэнхэр эрээн майхан дэрвэж, хүүхдийн гийнгоо хадаж сэтгэл зүрхний гүнд давхих хүлэг шиг уяхан догдлолыг авчирна.
Дөрвөн туурай цацлан салхи яран эргэх хурдан хүлгийн нуруун дээр дарцаг шиг дэрвэх хүүхдийн гүүглэх дуу монгол хүмүүний сэтгэлийн галыг сэргээж дуудна. Цэнгэлт энэхэн зунаар их хотын түм буман дуу чимээт, тоос тортогт амьдралаас зугтаж эх байгалийн хэл чимээг сонсож Өврийн хангай нутгаар зугаацан амарваас та юуг үзэж харахсан билээ. Алаг дэлхийн нөгөө бөөрнөөс өглөө нь сэрсэн нөхөр орой нь эх нутгийн минь гоо сайхан, байгаль, түүх соёлын хосгүй нандин өв дунд тэнүүчилж амраад буцан одох бөлгөө. Амралт гэдэг унтаж уйдах биш агаар салхинд гарч сэтгэлийн сайхныг эдлэхийн нэр мөнсөн.

Таанын айраг нь нууртан шуугиж, хуа дэмбээ, хул айргаар урин дуудах энэ нутгийнхны зан эвдэрч булингартаагүй эрхэм тансаг янзаараа оршим уу.
Баруун зүгт одож Хөгнө ханы бараа сүглийн дуниартаж, Элсэн тасархай залгахуйд говь, хангайн гайхам хувирал нэгэн зэрэг нүднээ туснам. Бишгүй олон явсан хүнд нэг их сонин биш ч байж магадгүй. Харин Элсэн тасархайн цаахна Тарнын гүүрнээс урагш хоёр саахалтын газар өмнөөс оньтох даваан дээр гарч саатаарай. Өөдөөс тань он цагийн уртыг ажралгүй туулан ирсэн нэгэн хүн чулуу тосох авай. Чимээгүй энэ шидэлтэй ганцаараа ярьж, юу шивнээд байгааг нь, юу бас хэлэх гээд байгааг нь өөр өөрийнхөөрөө уншъя.
Хөшөөний толгой нь хагарч алга болоод зүүн гараа гуян дээрээ тавьж завилан суужээ. Буруу энгэртэй, эргэдэг захтай, нарийн ханцуйт дээлийн захыг угалзаар хөвөөлсөн байна. Хоёр гарыг сугаар нь нэвт цоолж их биеэс нь нэлээд өргөн тусгаарласан байдал нь энэхүү хөшөөний нэг онцлог юм. Баруун ташаандаа хавтага аятай зүйл зүүсэн байдлаар дүрсэлжээ. Нэг метр гаруй өндөртэй энэ чимээгүй түүхийн хэлийг Түрэгийн үеийн дурсгалд эрдэмтэд хамаатуулсан байдаг.
Чимээгүй дүлий орших хүн чулууны гунигт ахуйг тайлж бас цайлж суугаад цааш зам хөөхөд алзах юмгүй. Монгол орны төв цэг оршдог Бүрд сумын нутаг эндээс залгаж, эндээс угтана. Их монгол, Бага монгол уулс өмнө зүгт сэрвээтэж, түүний дунд орших Ширээ цагаан нуурын үзэмжит анирыг харан суухуй Монгол Улсын анхны нийслэл шав бууриа тавьсан түүхийн хүрдийг сэмхэн эргүүлж буйгаа тэгээд өөрийн эрхгүй мэдэрнэ. Газраар дэвчихсэн юм шиг хүж ногоон арцсын орон энэ газраас өндөр гэгээний тунгалаг мэлмий ч харагдах шиг болно. Цагаан суварганы оройгоос цагаан оройн зай дэлгэгдэж, тэндээс цагаан шувууд ирж буудаг ч юм шиг мэдрэмжийн галыг асаамуу.

Монгол соёл төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг өндөр гэгээн Занабазарын өлгий живх, унаж тэнцэж багын мөрөө үлдээсэн ариун дагшин газрын зүг цааш хүлгийн жолоог залаарай. Өмнөөс Есөнзүйлийн хөндий цэлгэртэн тосно. Сумын төвийн хэдэн цагаан байшингууд утсанд татчихсан юм шиг ногооны хөх униарт эрвэлзэн жирэлзэнэ. Сумын төвөөр дайрахуй магад тэнд “гэзэг” Алтангэрэл хэмээх саарал дээлэн дээр шар бажгар дурдан живхийтэл ороож, хороомон гутал жийж, энгэртээ үзэг хатгасан, шингэн гэзэгтэй, жирвэн сахалтай шар эр алхаж яваа нь нүдэнд харагдах шиг болно. Ааваа хүү чинь таныгаа дуулмаар байна, Ардынхаа дуунд асгаруулж нэг, аргадуулж нэг мэлмэрнэм зээ гэх түүний зохиож, Н.Жанцанноров аялгууг нь хийсэн “Эрийн хийморь”-ийг дуулан адууны хөх салхинд уурга суналзуулан давхих Есөнзүйлийн залуусын хийморийг үзээрэй.
Сумын төвөөс урагш 60 орчим километр Есөнзүйлийн суварга гэж бий. Өндөр гэгээн Занабазар 1635 оны насан төгөлдөр гахай жил халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас Есөнзүйл хэмээх энэ газрын бор хөрснөө унаж төрсөн ажгуу. Гэгээнтний мэндэлсэн тэр газар есөн зүйлийн цэцэг ургаснаас Есөнзүйл хэмээн нэрийдсэн учиртай. Оюунт тэр хүмүүний хүй дарсан тэр ахуйд живхний үнс асгасан газар гэж цагаан шороо байдаг. Дээр хөх тэнгэрийг харахул нээлттэй цонхоор амьсгал авах шиг болоод нүдэнд зуны үзэсгэлэнт цагаахан үүл хөвж ургаад хязгааргүй уудам тэнгэрийн хувь эрхшээлийг сэтгэлд өгнөм. Өндөр гэгээний хутаг тэр буй заа. Шинэ ургах ногооны үнэр бүхэн, ширтэх газрын шороо бүхэнд өндөр гэгээний өлмий оршсон энэ газар танд хаа ч хүрч, юуг ч бүтээх их хүчийг нууцхан далдаар шивнэм үү. Ерөөс Өвөрхангай нутаг их төрийн голомт оршиж, халхын цогт хөвгүүдийн морин дэл дээр уйлж, дуулж явсан их түүхийн өлгий учир тэр бүхэнд сатаарч, энэ бүхнийг анзаарч явахаас өөр үггүй. Есөнзүйлээс баруун хойш Хужиртын халуун рашааныг зорих аваас зун, намрын улиралд амрагчдын цуваа үл тасарна. Үе мөчний өвчнийг илааршуулах халуун шавар тавиулж, дотор эд эрхтэнд сайн рашаан уухыг эрхэмлэсэн хүмүүс дөрвөн зүг найман зовхисоос буунам.
Хархорин сумын доод талаас Хужирт руу энэ жил зам тавьж эхэлсэн нь тийш аялагч, амрагчдын өмнө сайхан боломжийг нээж байна. Хужиртын төвөөс баруун хойш нэг километр газар багавтархан хадтай уул бий. Эл уулын баруун энгэрээр хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш хиргисүүрүүд 100 орчим байдаг нь бас л монгол нутагт эртний хүн амьдарч байсны тод ул мөрийг харуулдаг. Энэхүү уулын нэрээр УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн компанийнхаа нэрийг нэрлэсэн байдгийг та лав тааж байгаа байх. Шунхлай уулын дөрвөлжин булшнууд МЭӨ 1-2 мянган жилийн түүхийг өгүүлэх үнэт дурсгалд зүй ёсоор тооцогддог аж. Хужиртаас хойш Бат-Өлзий, Хархорины дээд бие рүү замнах аваас Орхоны хүрхрээ, Улаанцутгаланд тайвшралыг амсч, Өндөр гэгээн Занабазарын урлагийн үнэт бүтээлүүдээ урлаж суусан өндөр уулын тайга дахь Төвхөн хийдийн гайхамшгийг үзэж бишрэх хувь зохирол таныг хүлээж байна.
Дэлхийн өвийн хэмжээнд хадгалж хамгаалж байх ёстой Түрэгийн хаан Билгэ, Культегины гэрэлт хөшөөдийг бас үзэн таашаах учиртай. Тэр бүхэн түүх шивнэж, өндөр дээдсийн үлдээж орхисон жим харгуй бүхэн танд магад сэтгэлийн амралтыг эдлүүлэх нь лавтай. Энэ бүхнээс баруун өмнөд зүгт Хайрхандулаан сумын нутагт хүн бүхний төдийлөн сайн мэдэхгүй нэгээхэн газар байдгийг өгүүлэхгүй өнгөрч болохгүй. “Хөгшин тээлийн балгас” нь Хөгшин тээл уулын зүүн хажууд гурван хэсэг том хэрмээс бүрддэг байсан тухай эрдэмтэн Х.Пэрлээ гуай тэмдэглэн үлдээжээ. Үндсэндээ эртний цэргийн хотын туурь юм. Хубилай, Ариг бөх нарын тэмцлийн үед хамаарах Xlll зууны хоёрдугаар хагаст энэ дурсгал холбоотой болохыг эрдэмтэд тогтоосон байна. Хубилай хааны цэргийн олон давхар хамгаалалт бүхий хэрмэн хотын туурь нь бидэнд басхүү өнгөрсөн цаг үеийн үүх түүхийг шивнэн оршном. Эр цэргүүд уухайн түрлэг хашгирч байсан цэргийн энэ хотод хээрийн бялзуухай жиргэн дуулж, чавхны чулуу шиг тэнгэр сүлжих нь ч эрт тэр цагийн зүүд шиг дотор санагдана.
Амирлан саатах хун мэт цагаан гэрүүд өргөн талын элгэн дээр цэцэг ургасан юм шиг зүүдлэгдэнэ. Газар газрын үзэмжит сайхныг сониучирхаж, эх байгалийн элгэнд үлдэж хоцорсон гайхам яруу эгшгийг үзэх завшаан тэр бүр олдохгүй. Онгийн гол талын элгэн дээгүүр мушгиран зурайж, Хан хөгшин хайрхан тээр холд цэнхэртэнэ. Агь хөмүүл нь сэнгэнэсэн их талын дундуур хөтөлгөө морьтой хүмүүн дэргүүлсээр наран зүг шингэнэ. Үдшээр арвайн талд морьд үүрсэж, монгол газрын намуун гоод урин дуудна.
No comments:
Post a Comment