Friday, May 30, 2008

Дэлхий дээр амьдрал хэзээ vvссэн бэ?

.
Саяхан сонинд нийтлэгдсэн øгvvллийг блог-тоо авч тавилаа.

МЭø 900.000-аас 10.000 онд дэлхий дээр амьдарч байсан Лемур, Атлант гэгдэх тøрøлтний тухай би хувьдаа багагvй сонирхдог ба блог-тоо энэ тухай багагvй зvйл орчуулж тавихаар материалууд цуглуулж бэлдэж байгаа билээ.

Сонинд харин сая энэ нийтлэл гарсан байхыг vзээд эхний удаад энд авч тавилаа. Цаашид удахгvй øøрийн бэлдсэн материалуудыг орчуулж тавих болно. Энэ сэдэв нь тийм ч тvгээмэл биш байдаг болохоор хvмvvс тэр бvр сайн мэддэггvй. Анх удаа энэ тухай vзэж байгаа хvн байвал утгагvй юм гэж бодож мэдэх юм. Юутай ч гэсэн эртэмтэд судлаачид юv øгvvлж байдгийг хамтдаа жаахан сонирхъё. Юуны øмнø мэдэхэд илvvдэхгvй болов уу гэж бодоод ганц нэг зvйл сануулж хэлье. Гималайн øндøр уулс, Эгиптийн пирадмид, Бермудийн гурвалжин гээд нууцыг нь одоо хэр тайлж чадаагvй байгаа учир битvvлэг ертøнцvvд энэ цаг vетэй холбогдож тайбарлагдаж болох юм.

Сонирхоно уу!


Дэлхий дээр амьдрал хэзээ үүссэн бэ?


Бүх эх сурвалжид дэлхий дээрх амьдралыг тэр тусмаа хүнийг олон сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлүүд ээлж дараалан үүссээр иржээ. Гэсэн ч бүхэл бүтэн соёл иргэншлийг ч устгаж орхисон дэлхийн хэмжээний гай гамшиг хүн төрөлхтний түүхэнд олонтаа байв.

Матери, санаа бодол хоёрын аль нь анхдагч вэ? Энэ мөнхийн асуултанд хариулахдаа шашин болон Гэгээнтнүүдийн бүтээлд идеализмыг анхдагч гэж үздэг. Үүнд шууд баримт нотолгоо олоход тун төвөгтэй. Гэсэн ч өнөө үед нарийн болон бодит ертөнц зэрэгцэн оршдог нь хэнд ч ойлгомжтой зүйл болсон. Сэтгэлийн энерги буюу бодол санаа нь бодит байх үлэмж бололцоотойг эрдэмтэд зарим талаар батлаад байна. Нөгөө талаас материализмын үзэл санаа буюу органик молекул нийлмэлжин, эхлээд амьдралын энгийн хэлбэр үүсч, яваандаа хөгжсөн гэсэн онолыг үгүйсгэх аргагүй. Үүнд баталгаа бий юу? Зарим нэгэн лабораторийн туршилтаар үүнийг бүдэг бадаг харуулж байгаа боловч үнэн мөн нь цаг хугацааны тоосонд дарагдсаар. Амьдралын материаллаг үүслийн талаарх хувилбар нь бидний хувьд илүү ойлгомжтой, итгэлтэй санагддаг. Харин нарийн ертөнцийн онол нь ямар нэгэн ид шид үлгэрийн юм шиг санагддаг агаад бид өнөөгийн түвшиндээ үүнийг маш муу ойлгрн хүлээж авч “Ёстой гайхамшиг!” гэж дуу алдах юм уу эсвэл үгүйсгэдэг. Шинжлэх ухаан нь шашныг үгүйсгэж чадахгүйгээр үл барам шашны сургаалийн зөвийг баталсан баримт нотолгоо улам их олдох болсон билээ. Бид Дээд Оюун Ухааны нэгэн жижиг хэсэг бөгөөд шүүн тунгаах эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрийгөө бурхан гэж үзэх нь хамгийн том нүгэл гэдэг. Хүрсэн ололт амжилтаа эцсийнх гэж үзэн шинжлэх ухааны хүрээнд аль хэдийн яригдах болсон санааг үгүйсгэж суудаг хуучинсаг үзэлтэй эрдэмтэд маш том нүгэл үйлдэж байгаа юм. Өнөө үеийн хүмүүс үүсэхээс өмнө дэлхий дээр өндөр соёл иргэншилтэй хүмүүс амьдардаг байсан ба тэднийг дотор нь Лемурчууд лемуратлантчууд, атлантчууд гэж ангилдаг. Эдгээр хүмүүсийн гарал үүслийн талаар эрдэмтдийн дэвшүүлсэн сүүлийн үеийн судалгааны материалыг сөхөж харья.


Лемурчууд

Хэдэн сая жилийн өмнө газар дэлхий дээрх тивүүд нь одоогийнхоос огт ондоо байжээ. Лемурчуудын гол эх газар нь лемурчуудын тивийн үлдэгдэл гэгддэг Австралийн бүсэд байжээ. Хувьслын хувьд лемурчуудыг эртний болон хожуу үеийн (лемуро-атлантчууд) гэж хуваадаг. Эртний лемурчууд нь аварга биетэй (20 метр орчим), дөрвөн гар, хоёр нүүртэй байсан. Тэдний бие нь эхэндээ маш зөөлөн эдээс тогтсон уян налархай байжээ. Чухам тэдэнд л хамгийн анх яс үүсч биеийг нь хүн болгосон бөгөөд газрын амьдралд дасан зохицжээ. Гэвч зарим нэг эртний сударт “Газар дэлхий тэр үед өөр тэнхлэгээр эргэдэг байсан ба хүндийн хүч нь хамаагүй хөнгөн байжээ. Иймээс янз бүрийн төрөл зүйлийн том том амьтан их байсан” гэсэн байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Учир нь аварга хэвлээр явагчид лемурын соёл иргэншилтэй нэгэн үед оршин тогтнож байсан юм. Эртний лемурчууд ой тогтоолгүй байсан ба тэдний яриа нь дууг санагдуулж, ихэвчлэн “бодол санааг унших” аргаар харьцдаг, сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулдаг байжээ. Эртний лемурчууд нь хоёр дахь иргэншлээс үүссэн учир эхэндээ хос бэлэгтэн байсан боловч сүүл үе рүүгээ тэдэнд эр эм хүйсний ялгаа гарч эхэлжээ. Мөн тэднийг ихэнх ургамал, хорхой, дунгийн нэгэн адил нахиалах аргаар үрждэг гэж бичсэн байдаг. “Акашийн товчоо”-нд “Эм шинж тэмдэг давуу илэрсэн хүмүүс нь сэтгэлийн хувьд илүү хөгжилтэй бөгөөд эр шинж тэмдэг давуу илэрсэн хүмүүсийг хайрладаг байсан” гэж хүйсийн хуваагдлыг тайлбарлажээ. Дээр хэлсэнчлэн эртний лемурчууд хос бэлэгтэн байх үедээ дөрвөн гар, хоёр нүүртэй байжээ. Хүйсний ялгаа гарч эхэлсний дараа толгойн ард байрласан “билгийн нүд” гавлын дотогш орж эхэлсэнтэй холбоотойгоор арын хоёр rap нь хатингаршин үгүй болж эхэлжээ. Толгойн арын хэсэгт байрласан “билгийн нүд” нь эртний лемурчуудыг хоёр нүүртэй мэт болгож байлаа. Энэ нүд нь эхний болон хоёр дахь иргэншлийн хүний нэг нүдний хувирсан хэлбэр байсан бөгөөд нарийн ертөнцийн долгионы давтамжийг буюу сэтгэлийн энергийг ертөнцөд (хэт өндөр давтамж) харах чадвартай байсан. Энэ нь орчин үеийн ёгууд транс эсвэл самадын байдалд орохдоо хардагтай адил үзэгдэл болов уу. Арын хоёр гар нь энэ билгийн нүдэндээ үйлчилдэг байжээ. Лемурчуудын урд талын хоёр нүд нь тэд улам бүр материаллаг ертөнцөд ууссанаас бодит зүйлсийг харах шаардлагын улмаас үүссэн гэж үздэг. Яваандаа бодит ертөнцийн хараа нь нарийн ертөнцийн хараанаас илүү үүрэгтэй болж эхэлжээ. Тэгэхээр эртний лемурчуудын гадаад төрх маш өвөрмөц байжээ. Аварга том биетэй, дөрвөн гар, хоёр нүүртэй байсан бөгөөд хүн төрөлхтөн энэ өвөрмөц дүр төрхийг Энэтхэгийн бурхдын дүр төрхөөр хадгалсан биз ээ. Ер нь эртний лемурчуудын бодит болон нарийн ертөнцийг харах чадвар маш төгс төгөлдөр байсан. Хожуу үеийн лемур нэг нүүртэй хоёр гартай болсон. Арын “билгийн нүд” нь гавлын дотор орж, хойт хоёр гар нь аажимдаа хатингаршин үгүй болжээ. Гэсэн ч “билгийн нүд” нь үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Учир нь сэтгэлийн энергийн хувьд гавлын яс бол саад биш юм. Хожуу үеийн лемурчууд ихэнхдээ сэтгэл оюуны хөгжлийг илүү анхаардаг байсан. “SoHm”-ын зарчим үйлчилдэггүй байсан болохоор “билгийн нүд”-нийхээ тусламжтайгаар Ертөнцийн Мэдээллийн оронтой холбоотой байжээ. Тэд маш өндөр оюуны хөгжилтэй үндэстэн байсан байна. Үүнтэй холбоотойгоор лемурчуудын эх газрын нэгэн хэсэг болох Австралийн аборигенчүүдыг судлах нь эрдэмтдийн хувьд ихээхэн сонирхол татсан зүйл болоод байна. Магадгүй тэдэнд лемурчуудын бүтэц зүйн онцлог хадгалагдан үлдсэн ч юм бил үү. Магадгүй тэдний нөгөө хоёр гарын үлдэц нь байгаа ч юм бил үү. Өөр ямар нэг зүйл олдох ч юм билүү.


Лемур-атлантчууд

Бүх эх сурвалжууд лемуро-атлантчууд нь өвөг дээдэс болох лемурчууд болон үр удам болох атлантчуудаас үлэмж ялгаатай байсан гэж баталдаг. Тэд аль алинаас нь илүү хөгжилтэй байжээ. Зарим таамгаар лемуро-атланчууд нь одоо ч мөн нууцат Шамбалын орны гол төлөөлөгчид юм. Тэдний нисдэг төхөөрөмжүүдийг хүмүүс нисдэг таваг байдлаар олонтаа олж хардаг. Лемуро-атлантчууд нь далд зүйлсийг нэвт харах чадвартай төрдөг байжээ. Тэдний хараа нь хязгааргүй байсан учраас тэд эд зүйлсийн мөн чанарыг агшин зуурын төдийд таньдаг байжээ. Тэдний хувьд орон зай, бодит зүйлсийн саад гэж байсангүй. Тэд байгаль дэлхийн нууц хийгээд анхдагч мэргэн ухаанд гүнзгий нэвтэрсэн хүмүүс байв. Тэднийг Бурхны Хүүхдүүд гэдэг байжээ. Лемуро-атлантчуудад номлол, итгэл бишрэл дээр үндэслэсэн үзэл баримтлал гэж байгаагүй. Тэдний билгийн нүд бүрэн нээлттэй байсан учир лемуро-атлантчууд нь өөрсдийгөө мөнхийн хүршгүй, үзэгдэшгүй болон мөнхт үнэнтэй нэгдмэл, Ертөнцийн Бурхантай нэгдмэл гэдгээ мэдэрдэг байлаа. Энэ бол бурхан газар дэлхийгээр явж эгэл хүмүүстэй чөлөөтэй харьцдаг байсан балар эртний “алтан зуун” байв. Уг алтан зуун дуусч, бурхад алслан одож (өөрөөр хэлбэл харагдахгүй болж), дараа дараачийн үеийнхэн бурхдын хаант улс болон байгалийн хүчин зүйлсэд сөгдөн биширдэг болсон.

Хүний өвөг дээдэс Лемуро-атлантчууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөний үлдэгдэл нь лемуро-атлантчуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамлуудыг ашиглан барилга барьдаг байжээ. Английн Солюсбергийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египетийн Сфинксийг лемуро-атлантчуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемуро-атлантчуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан юм. Тэд дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэгтөхөөрөмжүүдтэй байжээ. Эдгээр нисдэг аппарат нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр түвшинд хүрсэн хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм. Эдгээр аварга биетүүдийг Түвдийн гүн ухаанч Лувсандамба “Оюун ухааны хэт хөгжилтэй хүмүүс” гэж нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр “хэт оюунтан”-ыг лемуро-атланчтууд гэж үзэх олон нотолгоо байна. Лемуро-атлантчууд 6-8 метр, түүнээс ч өндөр биетэй байжээ. Мөн л Лувсандамбын үзэж байгаагаар “хэт оюунтан”-ы амьдарч байсан үед газар Дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гаригтай байсан. Түүний бүтээлд л лемуро-атлантчуудын өөр өөр бүлэглэлийн хоорондын сөргөлдөөний талаар ч бичсэн байдаг. Сөргөлдөөн нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн аймшигт дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсжээ. Үүнээс хойш ихэр гариг нь Дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гариг бур ойртоход Дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемуро-атлантчууд тэмцэл маргаанаа мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөө сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гариг улам бүр томорсоор, төдөлгүй дэлхий уг гаригтай асар хүчтэй дэлбэрэлт үүсгэн мөргөлджээ. Хар үүлс нүүн, цэвдэг хүйтэн болов. Ихэнх хүмүүс (атлантчууд) үхэцгээжээ. Үүнээс хойш Нар дорно зүгээс гарч өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гаригс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой үлдсэнийг олжээ. Лемуро-атлантчуудын үндэстэн нь Дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүр мөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл самадийн байдалд Хүний Генийн Сангийн төлөөлөгч болон оршсоор буй юм. Мөн өөр бусад эх сурвалжид лемуро-атлантчууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот Шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн нь болсон гэжээ. Николай Рерих Шамбалын орныг дүрслэхдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увидастай гэж нэг бус удаа бичсэн байдаг. Энэ бүхэнд итгэж болох уу? Мэдэхгүй л юм. Ямартаа ч нарийн болон бодит ертөнцийн хооронд шилжих боломжтой.


Атланчууд

Лувсандамбын бичсэнчлэн гаригуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантчууд Дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарахад нь тусалж чадах “хэт оюунтан”-уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний дурсгал болж шашин шүтлэг үүсжээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа. Бронттозавр, арслан заан шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж Дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хаяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижгэрэв. Атланчуудын бөө төлөгчид лемуро-атлантчуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд лемуро-атлантчуудын эртний бичээсийг цуглуулж тайлан уншихыг оролдож байв. Эртний мэдлэгийн бусад эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ. Эртний мэдлэгийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том жижиг олон хот баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ шинэ аргыг олж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр нь онгоц нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсож чаддаг байлаа. Таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр ингэх боломжтой болжээ. Хүмүүс алган дээр багтан багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Голдуу агаараар зөөж тээвэрлэдэг байсан ба ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантчуудыг “Амьдралын хүч”-ийг эзэмшсэн байсан гэж бичжээ. Жишээ нь тариан түрүү нь Йотроо брших “амьдралын хүч”-ний тусламжтайгаар нахиалах шидтэй болдог. Атлантчууд уг амьдралын хүчийг техникийн хүч болгож, нисдэг болон бусад төхөөрөмжийг хөдөлгөгч хүч болгон ашиглаж байжээ. Тэд таталцлын хучинд үйлчилж, “амьдралын хүч”-ийг ашиглахаас гадна “билгийн нүд”-нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пирамид болон бусад байгууламжийг барихдаа атлантчууд “харцаараа” чулууг хөдөлгөдөг байсан гэжээ. Атлантчууд хувьслын явцдаа “билгийн нүд”-нийхээ үүргийг алдсан боловч “дотоод хараа”-ны үүргийг нь хиймлээр идэвхжүүлдэг байсан гэж бичжээ. Лувсандамбын бичсэнчлэн атлантчууд хоорондоо харьцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл “хэл” болсон телепатийг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин, өөр өөр хэл үүсч хүмүүс бие биенийгээ ойлгох нь муудаж эхэлсэн. Бичиг үсэг зохиогдов. “Акашийн товчоо”-нд атлантчууд нь маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй муутайгаараа орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ. Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаатуршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил одоогийнхоос өөр байсан. Мөн л “Акашийн товчоо”-нд атлантын тив газар нь өнөөгийн Америк Европ хоёрын дунд, Атлантын далайд байдаг байсан гэж бичжээ. Е.П.Блаватская нэг нь Атлантын далайд, нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байсан гэжээ. Түүний бичсэнчлэн аварга том номхон далайн тив газрын үлдэгдэл нь Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон Полинезийн арлууд юм. Уг живсэн эх газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, Шинэ Зеланд, Пасхын арлуудаас түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно. Эдгээр арлын зэрлэгүүд нэгнийгээ мэддэггүй ч бүгдээрээ л тэдний арал нь живэн алга болсон аварга том эх газрын нэгэн хэсэг юм гэж ярьцгаадаг. Энэ зэрлэгүүд бүгд нэг хэлээр ярьдаг, нэг ёс заншилтай нь ихээхэн сонирхол татсан. Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн. Өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед хэдхэн арал байжээ. Атлантчуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. Атлантыг 7 дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу “Рмоагали” нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ. Хоёр дахь дэд үндэстэн буюу Тлавиатли нь үнэнч шударга зантай, үйлдсэн үйл, гавьяа зүтгэл, бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гурав дахь дэд үндэстэн буюу Толтекчууд нь амжилт, мэдлэгээ үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болсонтой холбоотойгоор отог омог, тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд үндэстэн буюу Пратуранцчууд нь өөрийн эрх ашиг хүсэл сонирхлыг хөөдөг шинж чанартай байжээ. Тав дахь дэд үндэстэн болох Прасемитчууд нь шүүн тунгаах чадвараараа ялгардаг байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу Аккадийчууд сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болжээ. Долоо дахь дэд үндэстэн буюу Монголчууд сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртнийх байх тусмаа хамгийн гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэнд хүрцгээжээ. Е.П.Блаватская нь номныхоо нэг хэсэгт атлантыг Дэв, Перин гэсэн хоёр дэд үндэстэн болгон ангилаад, Дэвчүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номныхоо өөр нэгэн хэсэгт тэрээр атлантчуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхын арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээд тэр Буддагийн төрхтэй хүмүүс нь Бурхны Хүүхдүүд байсан ба Пасхын арлын чулуун хөшөөний төрхтэй хүмүүсийг хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ. Түүнээс гадна Е.П.Блаватская атлантчуудыг шар, хар, хүрэн ба улаан атлант гэж ангилжээ. Тэгээд шар атлантчууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс болж, хар атлантчууд нь африкийн негрүүдийн, улаан атлантчууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Мөн зохиогчийн бүтээлээс атланчууд нь шинэ технологийг муу үилд ашигласан нүглийн талаар бичсэнийг мөн олж уншиж болно. Бурхан байрлах ёстой Гэгээн цамхагийг сэтгэлийн янз бүрийн нүгэл үйлдсэн хүмүүсийн хөргийг тавьдаг газар болгосон байж. Энэ бүх нүглийн шийтгэл болж атлантчуудын бүлэглэлүүдийн хооронд мөнхийн дайн дэгдэв. Лувсандамба дайн дэгдсэний шалтгааныг атлантчуудын дунд олон янзын хэл үүссэнтэй холбон тайлбарлажээ. Мөн тэрбээр атлантчууд шинэ төрлийн зэр зэвсэг бүтээсээр байсан гэж бичжээ. Хүмүүст гаж хувьслыг үүсгэгч туяан зэвсэг бүтээсэн байна. Дараа нь бактерологийн зэвсэг бүтээн хэрэглэсэн нь Дэлхий дээр олон төрлийн аймшигт өвчнийг үүсгэжээ. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээжээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep yc, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая саяаар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Е.П.Блаватская атлантчуудын өөр хоорондын дайны талаар дараах зүйлийг бичжээ. Дэлхийн бодит сүнсний доод түвшинг удирдаж, нийт хүн төрөлхтний 2/3-ийг эзэлдэг байсан хар атлантчууд нь хүн төрөлхтний 3/1-ийг эзэлж бурханд үнэнч хэвээр үлдсэн шар атлантчуудтай дайтаж байлаа. Атлантчуудын энэ хоёр бүлэглэл хоорондоо биеийн байдлаараа төдийгүй мөн сэтгэл оюунаараа ихээхэн ялгаатай байжээ. Тэд бүгд анхдагч мэргэн ухаан, байгалийн нууц зэрэгт ихээхэн нэвтэрсэн боловч хоорондоо тэмцэлдэж байлаа. Шар арьстнуудын тэргүүлэгч нь цэвэр ариун хүмүүстэй нисдэг завиа ахан дүүс тэргүүлэгчиддээ дараах үгтэй захианы хамт илгээжээ. “Шар арьстан болгон хар арьстан бүрт нойрыг илгээг. Тэд хүртэл бүү зовж шаналаг. Нарны Бурханд үнэнч хүн бүхэн сарны Бурханд үнэнч хүн бүгдийг хувь тавилангаасаа зугтаах чадалгүй болгон хүлэг… Хар арьстнууд сэрэн нэмэгдэж буй уснаас айхдаа виманагаа санахад угүй болсон байг”. Тэгэхээр лемурчуудын соёл иргэншлийн дараа үүссэн атлантчуудын соёл иргэншил нь аажимдаа лемуро-атлантчуудын мэдлэгийг эзэмшин хөгжүүлснээрээ өндөр хөгжилтэй соёл иргэншил болж чаджээ. Гэвч энэ соёл иргэншлийн дотор дайнд хүргэсэн хагарал үүсчээ. Шинэ шинэ зэвсэг ашигласан мөнхийн дайн нь Атлантидыг мөхөлд хүргэжээ. Ийнхүү дайны хөлд гайхамшигт оюун ухаантан үрэгдэж, дараагийн төрөл буюу хүн дэлхийг эзэгнэж эхэлсэн байна.
_
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, May 28, 2008

Tuesday, May 27, 2008

Монголын Нууц Товчоо

.

Монгол тøрийн тvvхийн тулгуур бичиг Монголын Нууц Товчоо номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг эндээс тvвэггvй уншна уу.

Жич: томруулах болон хуулж авах боломжтой болно (томруулахын тулд баруун дээд булан дээрх тэмдэгт дээр дарна уу)

.


Read this doc on Scribd: MONGOLYN NUUTS TOVCHOO
_
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Алтан Товч

Алтан Товч номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг эндээс тvвэггvй уншна уу.

Жич: томруулах болон хуулж авах боломжтой болно (томруулахын тулд баруун дээд булан дээрх тэмдэгт дээр дарна уу)









Read this doc on Scribd: ALTAN TOVCH
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, May 25, 2008

Монгол бєєгийн шашны тvvх

Монгол бєєгийн шашин болбоос дэлхийн бvх шашны дунд хамгийн шудрага шашин мєн.
/Бямбын Pенчин/


Монголчуудын эрт дивангарын vндсэн шvтлэг бол бєє мєргєлийн шашин юм. Байгаль хvн хоёрын харилцан шvтэлцээнээс хамааралтай бєє мєргєлийн уг гарал нь асар эртний балар цагын гvнд vvсчээ.
МЭЄ IV - III жилийн ємнєх vед хамаарах чулуун зэвсгийн vеийн археологийн малтлагаар олдсон чулуун онгод, чулуун чимэг зvvлт, хадны сvг зураг, хvрэл зэвсгийн vе болох МЭЄ YIII - YI зуунд хамаарах археологийн малтлагаар олдсон хvн дvрст хvрэл цутгамал онгод, амьтны дvрс нь эртний бєє мєргєлийн шашны илрэлийн ул мєр юм. Эдгээр олдвор нь тухайн vеийн бєє мєргєлийн эд зvйлсийн vнэт дурсгал болон єнєєг хvрчээ.

Хvннv улсад бєє мєргєл ихэд дэлгэрсэнээр улс гvрэн ч хvчирхэгжсэн. Хожимын Сvмбэ, Нирун, Хитан улсуудын vед євєг дээдэс маань унаган мєргєлєє дээдэлж ирсэн. Хамаг монголын vед хаан Чингис бєє мєргєлийг vлэмж єргємжилж хамгийн дээд тvвшинд гаргасан юм. Манай vндэсний тєрмєл шашин бол олон жилийн тэртээгээс тєв азийн тэгш єндєрлєг дэх нvvдлийн соёл иргэншлийн гvнд, тvvний бvрэлдэхvvн хэсэг vзэл санаа нь бєєгийн шашин болно. Їvнээс vзхэд ер нь балар эрт цагт єєр єєр нэртэйгээр бvх дэлхийд ноёрхож байсан. бєєгийн шашнаас ертєнцийг vзэх єєр єєрийн vзэл санааг номлосон тусгай бие даасан шашнууд улбаалан vvссэн болохоор бєєгийн шашин єєрєєсєє олон шашин тєрvvлсэн эдгээр шашингуудын альнаас нь ч их шашин билээ. Бєєгийн шашны зvтгэлтэн бєє нар нь тэнгэр газар усны эзэд дээдсийн сvнс, онгодыг биежvvлж, тэдэнтэй байнга шууд харьцаж тэднээс мэдээлэл авч дамжуулдгаараа анхныхаа хэлбэр агуулгыг хэвээр нь хадгалж ирсэн євєрмєц талтай болно.

Бєє мєргєлийн гол шvтээн болон тэнгэрийн vзлийн тухай академич Ш.Бира Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Азийн судлах хааны нийгэмлэгийн Денис Синорын медалийг гардуулах ёслол дээр уншсан лекцэндээ "Бєє мєргєлийн сургаал ёсоор эцэг тэнгэр бол ертєнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хvчийг тєлєєлєх бєгєєд тэр нь эх газар дээрхи байгаль нийгмийн бvх vзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. Монголчууд гагц тэнгэрт итгэх бєгєєд тvvнийг vзэгдэх ба vл vзэгдэх амьтан юмсын бvтээгч хийгээд ертєнцийн аливаа жаргал зовлонгийн эзэн хэмээн vзнэ. Тvvх vзэл санааны баримтын vvднээс авч vзвэл Монголын тэнгэрчлэл бол эдvгээгийн бидний дэлхийчлэл, тэнгэрийн vзэл нь глобализм буюу дэлхийчлэлийн vзэлтэй харьцуулан vзэж болмоор байгаа юм."; хэмээн дурдсан байна.

Энэ нь амьтны чємєгний хєндий ясыг модонд хавсарч цохиж исгэрэх маягаар онгодоо дууддаг байжээ. Анхны холбого, хонгилуурын хэлбэрийг vхрийн эврийг цоолж тvvний нvхээр шившлэг vйлдэх зан vйлийг хийж байжээ. Хожим бєєгийн хувцас хэрэглэл нилээд боловсронгуй болж хэнгэрэг барьж хуяглаж бєєлєх болжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү?


Хамгийн сайн байгалийн гангаас татар аргаар хайлан авч төгс төгөлдөр болтол нь хатаасан катана (хатаана) хэмээх сэлэм бол самурайн сүлд хийморь, нэр төр байсан.

Шиманэ аймгийн Изумо мужийн Сэнцузан уулын бэл бол Японы хамгийн алдартай домгийн өлгий нутаг. Наймдугаар зууны судрууд Койжики (эртний үйлсийн тэмдэглэл), Нихон Шоки (Япон товчоон)-д дурьдсанаар бол: эрт урьдын цагт Ямата но Орочи хэмээх найман толгойт, найман сүүлт мангас тэр нутгийн хүн ардыг айлган зовоодог байж гэнэ. Тэр мангасын улаан нүд, их биенээс нь гал дүрэлзэн, цус урсаж байдаг бөгөөд найман өртөө урт гэнэ. Гэтэл нэгэн удаа Японы алтан ургийн эхлэлийг тавигч анхны хаан нарны бурхан Аматэрасугийн дүү Сусано но Микото баатар Изумо нутгаар дайран өнгөрч яваад хоёр тариачин хөгшний ганц охиныг мангаст тахилга болгон өргөх гэж байхтай таарчээ. Үзэсгэлэнт охиныг аврахын тулд Сусано баатар мангасыг сакэ хэмээх цагаан будааны архи уулган согтоогоод алжээ. Мангасын сүүлийг задлан үзээд гайхамшигтай гэрэлт сэлэм олж Аматэрасү хаанд өргөжээ. Энэ сэлэмийг Кусанаги-но-Цуруги (өвс ч хяргах сэлэм) гэх бөгөөд сүүлд нь Нагоя хотын Ацута сүмд тахих болжээ. Энэ сэлэм зарим эрдэнийн чулуу, ариун толины хамт Японы эзэн хааны эрх сүр, засгийн бэлгэдэл болон хадгалагдаж байдаг.

Хэдийгээр энэ сэлмийг нийтэд хэзээ ч үзүүлж байгаагүй ч гэсэн Эдогийн үеийн нэгэн бичигт тэмдэглэснээр бол сүмийн хамба дотно шавь нарын хамт сэлмийг хадгалсан савыг нээн үзэхэд нэг сакү 7-8 сүн (51,5-54,5 см) урттай сэлэм байсан гэжээ.
Аливаа домгийн адил энэ сэлэм ба Ямата но Орочи мангасын тухай домог их энгийн бодит эх үүсвэртэй байсан гэж үздэг. Тэр нь Хоншү нутгийн их ой модтой уулсын бэлд төмөрлөг элснээс сэлэм хийх маш сайн чанарын ган гарган авах аргад мэргэжсэн дархчууд ажилладаг байсан. Энэ аргаар ган хайлахад олон тооны мэргэжсэн хүнээс бүрдсэн асар их хэмжээний ус, мод хэрэглэдэг ажээ. Эдгээр дархцуулын зарим нь төмөрлөг элсийг суваг ухан урсгаж шавар шорооноос нь ангижруулна, зарим нь асар их хэмжээний модны нүүрс бэлдэнэ, үлдсэн нь ТАТАРА хэмээн нэрлэгдэх 3м х 1м хэмжээтэй хайлах ил зуух барина. Нийт 10 тн төмөрлөг элсийг 12 тн модны нүүрсээр гурван өдрийн турш тасралтгүй өрдөж 1400 хэмээс илүү халуун үүсгэж байж гурван тн ган гаргаж авдгийн дөнгөж тал нь л япон сэлмийн эх материал болох гайхамшигт ган: тама-хаганэ байдаг. Энэ ган нь өрнөдийн юм уу хятад сэлэмний гангаас эрс өөр шинж чанартай. Археологийн судалгаагаар гар хөөрөг ашиглан өндөр хэм үүсгэн ган хайлах ТАТАРА арга Японы арлууд дээр Солонгосын хойгоос МЭ Ү зууны үед буюу анх Яёи-ийн соёлын үед төмөр эдлэл орж ирснээс хойш даруй 900 жилийн дараа нэвтэрчээ. Түүнээс урьд ч гэсэн сэлэм, тах хийх болон газар тариалангийн аргууд мөн л энэ замаар Японд ирж байсан байдаг.
Изумо, Хоки, Ивани болон тэр орчмын нутаг ган хайлах ТАТАРА БУКИ (буки-хөөрөгдөх) хэмээх аргын төв байжээ.

1183-1333 оны үед оршиж байсан Камакурагийн үед самурай нар нийгмийн ноёлогч анги болон тодрон гарч ирэх үед самурай сэлэм тэр үеийн дэлхийн аль ч сэлэмнээс давуутай болсон байв. Үнэхээр түүхэн зохиолч Шиба Рёотаругийн судалгаагаар тэр үеийн Японы Хятадын Мин улсад гаргаж байсан экспортын бараанд энэ сэлэм тэргүүлж байжээ. Учир нь тэр үед хятадууд металл боловсруулахдаа гайгүй ч ган хайлахыг огт мэддэггүй байжээ.
Хэдийгээр XҮI зууны дайнч улсуудын үед нум сум, жад, цахиур буу нэвтрэхийн хэрээр сэлэмний байлдааны үүрэг буурсан ч гэсэн самурай ангийн бэлгэдэл болон үлджээ. Энэ бэлгэдлийг хадгалан үлдэхийн тулд Тоётоми Хидэёши ноён самурай нараас бусад бүх хүн сэлэм зүүхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг биелүүлэхийн тулд “сэлмийн ан” гэж алдаршсан бүх нийтийн нэгжлэг явуулж хураасан нь нэг талаас тариачдын бослогоос сэргийлж нөгөө талаас самурай ангийн зиндааг онцгой дээшлүүлжээ. Ингэснээр Эдогийн эринийг дуустал буюу 1867 он болтол энэ сэлэм нь самурай нарын амин сүнс, нэр төр, сэтгэл нь болсон юм.

Хувилай Хааны үеийн Монгол Японы хоёр удаагийн дайны дараа самурай сэлэм арай богиносч, үзүүр хэсэг нь махийж монгол сэлэмний давуу талуудыг өөртөө шингээн эцсийн төгс төгөлдөр хэлбэр хэмжээндээ орж энэ нь одоо хүртэл өөрчлөгдөлгүй сонгодог дизайн болсон гэдэг. 1868 оны Мэйжигийн шинэчлэлийн үеэс хойш татара ган, сэлэмний үйлдвэрлэл эрс унасан боловч 1933 онд Засгийн газраас Ёкотагийн татара ган хайлуулагчдад тамаганэ ган хайлуулж Токиогийн Ясүкүнэ сүмд нийлүүлж байхыг тушааснаар дэлхийн II дайны эцэс хүртэл цэргийн зориулалттай 8000 гаруй сэлэм бүтээжээ. Самурай нарын эртний язгуур угсааны бэлгэдэл сэлэм энэ удаа Эзэн хааны армийн офицеруудын гарт очихдоо эзлэгдэн түрэмгийлэгдсэн ард түмнүүдэд үхэл тээсэн муу ёрт мэсний бэлгэдэл болон үлдсэн юм.

Одоо нийт Япон 250 гаруй илдний дархчуул байдаг бөгөөд Зэвсгийн тухай хуулийн дагуу нэг дархан жилд 24-ээс илүүгүй илд дархлах эрхтэй. Эдгээр дархцуулыг сайн тама-хаганэ гангаар хангахын тулд 1977 оноос эхлэн Японы урлагийн сэлмийг хадгалах холбоо Хитачи металл хайлуулах компанитай хамтран Шиманэ аймгийн Ёкота дахь татара ган хайлах үйлдвэрийг сэргээн ажиллуулж жилдээ зургаан тн ган гаргах болсноор Наран улсын эртний үхлийн урлаг самурай төгс сэлмийн дарх дахин амьдарч байна.
Хоёр жилийн өмнө Оросын зэвсгийн металлын судалгааны гол газар болох Ломоносовийн нэрэмжит Хими технологийн академид монгол эрдэмтэн Баясгалан дундад эртний үеийн монгол зэвсгийн бүтцээр докторын зэрэг хамгаалжээ. Монгол дархны гараар хийсэн Чингэсийн үеийн сэлэм, хутгыг судалж болд хэмээх гайхамшигт металлыг монголчууд өөрсдөө гарган авч чаддаг байсныг баталсан нэн сонирхолтой судалгаа болжээ.

0,5-2,74 хувь хүртэл нүүрстөрөгч агуулсан, гянт болд, марганец, хром, молибден, ванадигаар чанаржуулсан монгол татар сэлэм нь тухайн үед дэлхийн бусад орнуудад байснаас өндөр дээд чанартай, япон, мисир, дамаск, энэтхэг сэлэмний болдоос илүү уян, илүү ирлэгддэг зэвсэг байжээ.
Түүхчид монголчуудын байгуулсан хүний түүхэн дэх хамгийн агуу том гүрэн улс, 300-400 жилийн турш хэдхэн цөөн монголчууд 3-4 фронт дээр зуу, мянга дахин илүү хүн амтай улсуудтай байлдаад үргэлж ялан дийлж байсны учрыг одоо хүртэл тайлж чадахгүй гайхширч байдаг. Зарим нь монгол морь, монгол нум сум, монгол хүний эрүүл чийрэг бие бялдар, сайн хоол, хурдан түргэн зөв сэтгэж шийдвэр гаргах чадвар, хувь хүн бүрийн бие даасан чадварлаг байдал, нэн хатуу эр зориг, уян хатан байдал, шашин дипломатын шинэ бодлого гээд асар олон шалтгаан тоочсон байдаг. Монгол бүсгүй Баясгалангийн судалгаа энэ бүхэн дээр монгол дайчид Европ даяар татара сэлэм гэж алдаршсан бүхнээс илүү зэвсэгтэй байсан, монголчууд болд хэмээх гайхамшигт хавсармал металл хийх илүү сайн технологитой байсныг баталлаа.

Ер түүхчид, археологчид төмрийн соёл Баруун Сибирээс Монголоор дайрч Хятад, Азийн бусад орнууд руу 2000 жилийн тэртээгээс анх нэвтэрсэн гэж үздэг. Букэ хөөргөөр татара зууханд хайлсан самурай сэлэмний болд ч энэ л замаар нэр, гарлаа тээн Японы арлуудад очсон болов уу.






дэлгэрэнгvйгээр цааш унших...
Эзэн хааныг Исмайлийнхан хороосон уу


Д.Баярсайхан. Монголын Дундад зууны үеийн түүхийг судлаач, Оксфордын Их Сургуулийн Докторант
Британий Монголчуудын Гуравдугаар чуулганд тавьсан илтгэл



Низари Исмаилийн түүх судлаач Др. Надя Жамал Монголчуудын байлдан дагууллалыг дүгнэхдээ Исмаилийнханы түүхнээ тохиолдсон цорын ганц хийгээд хамгийн хөнөөлт үйл явдал мөн гэжээ. Ийнхүү дүгнэх болсон учир юунд байна вэ гэвэл Монголчууд Исмаилийн хүн амыг хүйс тэмтэрч Исмаилийн сүүлийн Имам буюу шашин-төрийн тэргүүнийг баривчилж хороогоод удам угсааг нь хөнөөсөнд байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдал чухамхүү ямар улбаатай болох талаар миний бие сонирхон Исмаилийн Дээд тэргүүн Рукн ал-Дин Хур-Шаг/Rukn al-Dīn Khur-Shāh хэрхэн үхсэн тухай судлах болсон юм.

Хэрэв бид түүхээ сөхөж харвал тэртээ 1256 оны эцсээр Эзэн Чингис Хааны үр сад Иран, Ирак, Афганистан, Кавказ, Бага Ази буюу Анатоли, Дээд Месопотамид Ил Хаадын гүрэнг бий болгожээ. Эзэн Чингис Хааны ач хүү Хүлэг Хаан (1256-65) эл гүрний үүсгэн байгуулагч мөнөөс мөн бөгөөд Лалын/Исламын ертөнц дахь Исмаилийн Имам болон Аббасидын Калифыг устгахаар Мөнх Хааны (1251-59) зарлигаар Иранд анх илгээгджээ. 1243 онд Румын Селжук Султаныг эрхэндээ оруулсанаас хойшхи Монголчуудын том бай нь Дундад Дорнын энэхүү хоёр хүчирхэг Лалын төлөөлөлүүд байлаа.
Бидний Монгол өвөг дээдэс дэлхий дахинаа өөрсдийн хүчийг сорих үлс гүрнийг сайтар мэддэг байжээ. Үүний нэг жишээ нь Монголын Нууц Товчоонд тодоор дүрслэгдсэн байдаг. 1221 онд Зүчи, Цагаадай, Өгөөдэй, гурав Хорезмын нийслэл Гүрганжийг (Өрүнгэчи) эзэлж буулгасны дараа эцэгтэйгээ Талиганд (Афганистаны нутаг) нийлэхэд Чингис Хаан өөрт нь хувь эс гаргасанд хилэгнэж хөвгүүдтэйгээ гурван хоног уулзалгүй өнгөрөөжээ. Хөвгүүд бурyугаа ухаарч айж балмагдахад тэднийг өмгөөлж Боорчи, Мухали, Шигихутуг нар өчил өчиж Сартуул иргэний Султаныг доройтуулж бидний олон эрс, агт морьд чинь бахдаж амуу. Хуваагдаж автах балгас хуваан авсан хөвгүүд бүгд Чингис хааных буй хэмээжээ. Чингис хаан тайтгарч гурван хөвгүүдийг

Өтгөс үгс ишлэж,
Хуучин үгс сануулж,
Байсан газар
Багтан алдтал,
Магнайн хөлс

Арчин ядтал буруушааж машид зэмлэхэд Хонхай, Хонтагар, Чормахан хорчи нар Чингис хаанд өчрүүн: “ Бор шувууг анд сургах мэт хөвгүүд сая өдий аялан сурч бүхүйд хөвгүүдийн зүрхийг шантлан энэ мэг яахин ингэж донгодно? Хөвгүүд айж сэтгэлээ алгасуузай. Наран шингэхээс ургах зүг хүртэл дайсан иргэн буй. Маныг төвд ноход мэт турхиран илгээвээс, дайсан иргэнийг дарж, бид тэнгэр газарт хүч нэмэн, алт мөнгө, агуурс таваар, ард иргэдийг чамд авчирсугай. Аль иргэн ir] гэгч буй)хэмээвээс, энэ өрнө Багдад иргэний Халибай султан [Caliph al-Nās хэмээмүү. Түүнд бид аялсугай” хэмээн өчивөөс Чингис хаан тайтгаран зөвшөөрч Өтэгэйд аймгийн Чормаханыг Багдад иргэнд аялуулав. Энэхүү хэсгээс үзэхэд Багдадын байлдан дагууллалыг тэртээ 1220-иод онд ярилцаж дайлаар мордуулахаар зэхэж байжээ. Багдадыг 1258 онд Хүлэг Хаан эзэлж авсан. Харин бидний ярилцах сэдэв Калиф болон Багдадын асуудал биш учир Исмаилийн Имамдаа анхаарлаа хандуулья.

Юуны өмнө Исмаилийнхан гэж хэн байсныг тодруулья. Лалын ертөнц дотроо хоёр гол урсгалд хуваагддаг: Сунни (أهل السنة) буюу “үлгэр жишээ хүмүүс” ба Шиа (شيعة) буюу “Алиг дагалдагч”. Шиачууд бол цөөнх нь бөгөөд Сунни Мусалманчуудаасаа шашныхаа үндсэн асуудал дээр зөрчилддөг. Тэр нь Исламын үндсэн номлогч Мухаммадын дараахи гурван калифыг алгасаад Мухаммадын охин Fāṭima al-Zahraтай гэрлэсэн Мухаммадтай цусан холбоотой байсан Алиг өөрсдийн шашны удирдагч хэмээн үздэгт оршино. Шиа дотроо бас хэдэн бүлэгт хуваагддаг, тэдний голлох нэг бүлэг бол ādiqыг)Исмаилийнхан юм. (721-755 онд амьдарч байсан Имам Ismā‘īl ibn Jaf‘ar al-S хүлээн зөвшөөрснөөр ийнхүү нэрлэгдэх болсон юм). Исмаилийнхан 11-р зуунд гадаад ертөнцөд Ассассин буюу захиалгаар аллага хийгч гэсэн нэрээр алдартай болсон. Исмаилийн тэргүүн бидний мэдэх “уулын өвгөн” Хасан Саббах (1034-1124) 11-р зууны сүүлээр Иран дахь Эльбрус уулнаа шашиндаа хүмүүс элсүүлж нутагшуулснаар ассассин нэр тархасан гэж үздэг. Хасан Саббах залуусыг диваажингийн амьдралтай болгоно гэсэн амлалтаар хашиш буюу мансууруулах бодис өгч уулнаа шилжүүлэн бөгүүлж байжээ. Тэрхүү нутагшсан уулны нэг нь 2,100 м өндөр Аламут (зүүн гар талын зураг) буюу “Бүргэдийн Үүр” юм.

Ассассин нэр нь хашишийн гэсэн нэрнээс гаралтай гэж голдуу дүгнэдэг бол миний бие 2004 онд Аламут уулнаа гарч байхад Хасан Саббахын нэрнээс гаралтай гэж нутгийн нэг ард бас тайлбарлаж байсан. Аль ч хувилбар нь байлаа, ассассин нэр хүмүүний түүхнээ үлдэж өнөөгийн амьдралд ч үндсэн утга санаагаа алдаагүй байна. Исмаилийнхан үндсэн Сунни үзэлтэнгүүдтэйгээ үргэлжийн сөргөлдөж байсан учир олон хүний амь гарздалгүй дайсныхаа толгойлогчийг хороодгоороо бусдыг айлгадаг болжээ. Тэр үеийн монголчууд Исмаилийнхний тухай хэр мэдлэгтэй байсан юм бэ? Үүнийг олж мэдэхийн тулд сурвалж бичгүүдийг судлах хэрэгтэй. Гэтэл эрдэмтэн мэргэд Исмаилийн тэр үеийн түүх тэр чигээрээ монголчуудын гарт үрэгдсэн гэж үздэг. Тийм юм уу гэхэд бас тийм биш байдаг. Ном сурвалж үгүй болсныг хожуу тайлбарльяа.

Тэгэхээр Исмаилийн үндсэн сурвалжууд байдаггүй юм бол тэдний тухай бусдаас илүү мэдээлэл үлдээсэн 13-р зууны Иран болон Арабын түүхчдийн бүтээлээс тоймлон үзэхэд Хүлэг Хааны байлдан дагуулал Дундад Дорнодод эхлээгүй байхад Монголын Их Хаад Исмаилийнхантай холбоотой байсан байна. Исмаилийн төлөөлөгч болох Имам гуравдугаар Жалал ал-Дин Нассан/ Jalāl al-Dīn asan (1210-21) Чингис Хаантай 1219 онд уулзсан тухай Ираны түүхч Жувайни H бичсэн байна. Үнэхээр Чингис Хаан 1219-1225 он хүртэл Сартуул буюу Трансоксианы зүгт Хорезм болон Хорасаны нутгийнхныг айлгаж явсан тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Эзэн Чингис Хааны тухай болон Монголын тал нутагт хүчирхэж байгаа Монгол гүрний тухай Исмаилийн тагнуулынхан сайн мэдэж байсаны улмаас Жалал ал-Дин Нассан Чингис Хааныг олж уулзсан байж таарлаа. Уулзалт хоёр талдаа амжилттай болсон, учир нь Зэв Сүбээдэй нарын 1220-21 онд Хорасан болон Ираны нутгаар хийсэн анхны дайралтанд Исмаилийн голлон сууршиж байсан Кухистан муж өртөөгүйгээр үл барам Монголчуудаас даажсан олон ард Кухистанд орогнол олсон байна. Эдгээр хүмүүсийн нэг нь алдарт философич, Хүлэг Хааны одон орны судлалын төвийг байгуулсан Насир ал-Дин ūsī (1201-74) байсан байна. Өөр нэг онцлох зүйл болīr al-Dīn T%ал-Туси/Nas Хорезмын Шагийн эсрэг Монголчуудын довтолгооны тагнуулын албыг Исмаилийнхан залгаж байсныг Арабын сурвалж дурьдсан байдаг.

Монголчуудын Дундад Дорнодод 1230-40 онд хийсэн хоёрдугаар аян дайны үеээр Чормахан хорчи Кухистан хийгээд Аламутын нутгийг тойроод гарчээ. Энэ бол Чингис Хаантай байгуулсан Исмаилийнханы гэрээ хүчин төгөлдөр байсныг гэрчилж ammad$байна. 1246 онд Исмаилийн тэргүүн Ала ал-Дин Мухаммад/‛Alā al-Dīn Muh (1221-55) хоёр элчээ (dā‛īs) Гүюгийг (1246-48) хаан ширээнээ залрах ёслолд илгээжээ. Тэрхүү ёслолд Орос (Суздаль), Хятад (Cathay), Сологос (Корё), Трансоксиан, Хорасан, Ирак, Лур (Афганистан), Иран (Азербайжан), Ширван, Рум, Гүрж, Армяны ноёд, ван гүнтэн хийгээд Ром, Аллеро, Мосул, Багдадын элчээс гадна Аламутын элч оролцсон тухай Карпини номодоо дурьдсан байдаг.
Исмаилийнханы тухай өөр нэг мэдээг Рашид ал-Дин үлдээсэн байдаг. Тэрээр Аламутын элч нарын авчирсан захидалд Гүюг Хаан хилэгнэж маш хатуу үгтэй хариу илгээв гэж бичжээ. Энэ чухамхүү ямар улбаатай байв гэдэг нь тодорхой бус боловч тун их чухал мэдээ байсан байж таарав. Гүюг Хаан Элжигидэй жанжинг тун яаравчлан Ираны нутаг руу илгээж тэнд суурин буй Монгол цэргийн дээд командлалыг гартаа авч Мусалманчуудын цайз хороодыг Исмаилийнхаас эхлэн устгах даалгавар өгчээ. Гүюг өөрөө хойноос нь мордох төлөвтэй байвч удалгүй таалал төгссөн байна. Монгол Исмаилийн харилцаа яагаад муудав гэсэнд тодорхой хариу баримт байхгүй ч ямар ч л байсан муудсан нь илт болов.

Гүюг хааны дараахи Мөнх Хаанд (1251-59) Иран, Кавказ, Анатолийг захиран сууж байсан Монгол жанжин Байжуу Багдадын Калифын тухай гомдол гаргаж байхдаа Исмаилийнхан аюултай болж байгааг танилцуулж байжээ. Үүний баталгаа Армян сурвалжид бас байна: Армяны нутагт захирагч байсан Цагадай хэмээх Монгол жанжинг Исмаилийнхан алсан тухай тодорхой дурьдсан байдаг. Монгол Исмаилийнханы харилцаа биш болсоныг ашиглан Сунни эрдэмтэд (‛ulama’) Дундад Дорнодод Исмаилийнханы улс төрийн ажиллагааны талаар Монгол Хаанд гомдол мэдүүлж эхэлжээ. Түүнээс гадна Исмаилийнхан өөрсдөө байдал эгзэгтэй болж байгаатай холбогдуулан Монгол Хаадын Ордонд нууцаар байн байн үзэгдэх болсон байна. Ромын Пап ламын илгээсэн элч нарын нэг Карпини Мөнх Хааныг алахаар завдаж буй янз бүрээр зүсээ хувиргасан 40 (латинаас орчуулсан зарим хувилбарт 400 гэсэн тоо арай хэтэрсэн тоо болно гэж үзэж байна) ассассин хааны ордонд харагдсан тухай өгүүлсэн байдаг.

Исмаилийн Аламут бол Ираны Казвин мужид байдаг. Тэр үеийн Казвинчууд Сунни мусальманчууд байсан байна. Иймд бөөрөнд нь байгаа буруу номтоныг дарах ариун дайнд тэд зэхэж байжээ. Казвины шашны хуульч (Qāżī) Шамс ал-Дин/ Shams al-Dīn Qazvīnī, Гүюг хааны хаан ширээнд залрах ёслолд оролцосноосоо хойш хэд хэдэн удаа Монгол руу аян замын жолоогоо залах болсны гол шалтгаан бол Исмаилийнханы эсрэг тэмцэлдээ Монголчуудын туслалцааг авахад оршиж байв. Ираны 13-р зууны түүхч Жүзжаны мэдээлснээр Казвины Шамс ал-Дин Мөнх Хаанд Исмаилийнханы бүгж буй уул хадан цайз хийгээд Исмаилийн улс төрийн хорт ажиллагаанаас болгоомжлох талаар сүртэйгээр тайлбарлаж байжээ. Казвин мужийнхан Исмаилийнханыг Мусульман биш гэж үзээд хэдийнээ хоорондоо тулалдаж байсан түүхтэй юм байна. Дээр дурьдсан Чингис хаанд бараалхаж байсан (Нео-Муслим хочит) Жалал ал-Дин Нассан Исламын үнэн алдартан болохоо харуулах ба буруу номтон үзлээсээ татгалзсаныг Казвинчуудад батлахын тулд Багдад орж Исламын үнэн алдартан Сунни болж “уулын өвгөн” Хасан Саббах хийгээд түүний залгамжлагчдын үүсгэн байгуулсан Аламутын алдарт номын санг Казвинчуудын нүдэн дээр галдан шатаасан тухай Жувайни бичсэн байдаг. Гэтэл энэхүү номын сангийн хэрэг Монголчуудад тохоогдсоор өнөөг хүргэсэн байгаа юм.

afar-Nāma'Өөр нэг Ираны түүхч Мустафи Казвини Z түүхэн сурвалждаа Хүлэгийг Иран руу дайлаар мордуулах санааг мөнөөх элч Шамс ал-Дин Мөнх Хаанд анх хэлсэн мэрээр бас бичсэн байдаг. Энэ мэдээ хэр ортойг хэлэхэд бэрх боловч ямар ч л байсан Мөнх Хаан тэртээ дөчөөд жилийн өмнө Эзэн Чингис Хаан Ираны хавь нутгийг байлдан дагуулсан атлаа өнөөг хүртэл тэр иргэдийг Боржигин овогтон захирч байгаагүйг тооцоолон бодож өөрийн дүү Хүлэгийг 1253 оны үхэр жил мордуулж Иран, Рум, Кавказ, Сирийг бүрэн эзэлж цэрэг хийгээд захиргааны үйл ажиллагааг хянах үүрэг өгчээ. Хүлэг 1256 он хүртэл Бат Хааны аяыг даган Окс буюу Аму Дарья мөрний наад эрэг дээр саатсаар зөвхөн 1255 онд Бат Хаан таалал төгссөний дараа буюу 1256 оны эхээр Иранд хүрэлцэн иржээ. Энэ нэг жишээгээр Чингис Хааны үр сад ахын ёсыг ихэд дээдэлж хэдий Тулуй хааны хөвүүн Их Хаанд өргөмжлөгдсөн байсан ч Зүчийн удмын үг илүү нөлөөтэй байсныг гэрчилж байна. Хүлэг хаан Алтан Ордоны нутагт саатаж байхдаа өөрийн өрлөг жанжин Хэт-Бухыг 1253 онд Иран руу илгээж Исмаилийнханы хадан цайзыг буулгаж байх үүрэг өгчээ. Судалгаагаар Исмаилийнханы цайзын тоо 70 гаруй байсан гэж үздэг, зөвхөн Кухистан болон Казвин мужуудад 35 нь байсан байна. Эдгээрийн дунд Гирд-Кух цайз хамгаалалтаа бэхлэн тэмцсээр 30 жилийн дараа Ил Хаан Авагт бууж өгсөн байна. Бусад цайз нь Палестин, Сирийн эрэг хавийн нутгаар тархсан байжээ.

Товчлон хэлэхэд Хүлэг хаан Хэт-Бух, Хөх-Илгэ болон бусад жанжины хамт Исмаилийнханы цайзыг нэг нэгээр буулгасаар тэдний тэргүүн Имам Рукн ал-Дин Хур-Шагийн бүгж байсан Маймун-Диз цайзын (баруун гар талын зураг) бэлд 1256 оны 11-р сарын эхээр ирж уулыг бүслэн авчээ. 4 хоногийн дараа Рукн ал-Дин бууж ирэхээ мэдэгдэн элч илгээж. Элч Имамын хүсэлтийг дамжуулж амь насны баталгааг даасан зарлиг Хүлэг хаанаар гаргуулжээ. Эхлээд Рукн ал-Дин хүүгээ хэдэн сайдтай илгээж, Хүлэг хаан хүүг нь жинхэн хүү биш болохыг мэдээд хүүг буцаажээ. Рукн ал-Дины дараагаар ах дүүсээ нэг нэгээр илгээжээ. Хүлэг хаан хариуд нь танай гэр бүлийг бид хамгаалж байна, тэргүүн та өөрөө уулнаасаа бууж ирнэ үү хэмээн 9 удаа элч илгээж тэвчээртэй хүлээн сууж байж. Рукн ал-Дин өвлийг хүртэл арга чаргаар монголчуудыг саатуулвал Армянаас татаж байсан хоол хүнсний зам өртөө гарцгүй болж монголчуудын морьд тэжээлгүй болох найдлагаар цаг хожихоор тооцоолж. Үүнийг мэдсэн Хүлэг тэр хооронд Хэт-Бух болон бусад жанжинаа хажуугийн бага хамгаалалттай цайзыг буулгахаар явуулсаар байв. Олон цайз хүчтэй эсэргүйцэл (хэт даврагч fidā’īs –ын эсэргүүцэл) үзүүлж байсаны нэг жишээ болох Ламасар цайзын хамгаалагчид бүтэн нэг жил тэмцэж байж буусан байна. Хариу элч илгээх болгондоо Хүлэг хаан Рукн ал-Динд бүх цайз хамгаалалтандаа Монголчуудад бууж өгөх шаардлага тавь гэж дамжуулсаар байж, Рукн ал-Дин ч бага ач холбогдол бүхий цайзаа нэрлээд явуулаад байж. Ингэж олон удаагийн дипламат харилцааны үр дүнд 11-р сарын эцсээр Исмаилийнханы тэргүүн Монголчуудад дагаар орохоор Маймун-Дизээс бууж иржээ. Хүлэг хаан Рукн ал-Диныг анх хараад “нялх тэнэг золиг шив дээ” гэж гайхсан гэдэг. Хүлэг түүнийг найрсгаар хүлээн авч өөрийн орд байрлах Хамадан руу авчирж тэнд хяналтандаа саатуулж байхад Рукн ал-Дин монгол бүсгүйд дурлаж түүнтэйгээ гэр бүл болон Монгол их Хааны хүргэний тоог нэгээр нэмжээ.

13-р зуунд дагаар орсон иргэд, улсын тэргүүнийг Монгол руу илгээж Их Хаад тэдний эрхийг дархалж алба барих буюу албаас чөлөөлөх зарлиг гаргаж пайз болон гэрэгийн өргөмжлөл соёрходог байжээ.Үүний жишгээр Хүлэг Рукн ал-Дин Хур Шагийг 1257 оны 3-р сард Монгол руу өртөөлөн явуулжээ.
Үүнээс хойш тохиосон түүхэн үйл явдал миний гайхширалыг төрүүлсээр байдаг юм. Рашид ал-Дины бичсэнээр бол Мөнх Хаан Исмаилийн Имам Монгол руу ойртон ирж буй мэдээг дуулаад өртөө улааг зовоож тэрийг нааш нь ирүүлж яахав, замд нь хороо гэсэн үүрэг өгчээ. Исмаилийн 70 гаруй цайзын тал хагасаас илүү нь Сири Палестины нутгаар байсан тухайг эргэн санаад, бас тэдний тэргүүнийг дагаар оруулсаны дараа Сунни Багдадын эсрэг Хүлэг Хааны аян дайнд Исмаилийнханыг ашиглах бололцоог бодоод, мөн дайсандаа охин өгч хүргэн болгож худ ургийн харилцаагаар улс гүрнийг төвхинүүлж байсан Чингис Хааныхаа мэргэн ухааныг эргэцүүлэн бодоод ч Мөнх Хаан ийм томоогүй зарлиг гаргасанд итгэж боломгүй байгаа юм.

Исмаилийн түүхийг хамгийн нарийн нягталж бичсэн Жувайнийн өчсөнөөр бол Мөнх Хаан Исмаилийн Имамыг Хар-Хоринд найрсагаар хүлээн авсан боловч Ламасар, Гирд-Кух цайз одоо хүртэл бууж өгөөгүйг сануулан зэмлээд нутагт нь буцааж цайзаа буулгаж өг гэсэн зарлигтай замд нь гаргаад Монголын Тиаб/Ti‛āb (تیعاپ) хэмээх газар хороосон гэжээ. Энэ мэдээ бас л үндэсгүй мэт санагдаад байгаа юм. Учир нь нэгдүгээрт, олон хүчтэй цайзыг буулгах үүрэг өгөөд явуулсан хүнээ яагаад замд нь алах болов? Хоёрдугаарт, Тиаб хэмээх газар маань чухам хаана байна вэ? Нэрт эрдэмтэн Бойл Жувайнийн Ертөнцийг Байлдан Дагуулагч номыг англи хэлнээ орчуулахдаа Тиаб нь Монголын Хангай нуруу юм гэсэн бол, Францын эрдэмтэн d’Ohsson Тунгат гэж орчуулаад тэр нь Тагна уул юм гэж бичжээ. Дундад зууны харийн орны элч төлөөлөгчийн аялж байсан маршрутыг судалбал бүгд Хар Хорин хүртэл Уйгарын нутгаар дайрч байсан байна, үүнийг баримталбал Хангай, Алтай нуруудын урдуур тойрч гарсан зам болох таамагтай тул Тиаб гэдэг маань чухам Монголд юм уу гэдгийг тодруулах шаардлагатай юм.

Жувайний мэдээгээр дагалдан явсан бараа бологчид нь Рукн ал-Диныг хороов гэдгээс улбаалан дагалдан явсан Монгол улаачидыг хэлж байна уу Исмаилиийнханыг хэлж байна уу гэсэн асуулт бас тайлагдаагүй үлдэж байна.
Дүгнэлт болгоод хэлэхэд Сунни Исламын түүхчид Шиа Исмаилийнханыгаа магтан таашаан бичихгүй нь лавтай гэдэгтэй адил Монголчуудыг хараат байсан хүмүүс яагаад ч зөвтгөхгүй нь мэдээж. Иймд Исмаилийн түүхнээ хамгийн муу нэрээр үлдсэн Монголчууд Исмаилийн сүүлийн Имамыг нутагтаа урин хороогоод түүний үр удмыг хүйс тэмтэрч, басхүү тэдний өвөлж ирсэн ном судрыг галдан шатаасан гэдэг мэдээ хэдийгээр тархсан боловч тун эргэлзээтэй зүйл байгаа юм. Өнөө Энэтхэгт аж төрж байгаа Исмаилийн Ага Хан бол Низари Исмаилийн сүүлийн Имамым үр удам гэдгийг Дафтари эрдэмтэн нотлосон байгаа. Иймээс бидний монголчууд өөрсдийн түүхийн судалгааг өөрсдөө хийж түүхийн үнэн зөвийг чадах ядахаараа гаргаж ирэх цаг болжээ гэж хэлмээр байна. Сурвалжууд маань ч эзлэгдэж байсан иргэд бичиж үлдээснийг санаж байх хэрэгтэй.

Та бүхэнд сонордуулсан энэхүү илтгэлийн гарчигийг Эзэн Хааныг Исмаилийнхан Хороосон уу гэдэгт тайлбар хэлэх зүйл байна. 2006 оны 11-р сард энэ илтгэлийн дэлгэрэнгүйг Лондон дахь Исмаилийн Судлалын Төвд хэлцүүлж эрдэмтэн мэргэдээс санал авахад цочирдмоор нэгэн мэдээлэл ирсэн юм. Энэ нь 2007 онд Техран хотноо хэвлэгдэн гарах Диван Гадамиат ( دیون قادمیات) хэмээх нэгэн номонд Эзэн Чингис Хааныг маань Исмаилийнхан хойлоогий нь боож хороосон тухай найраглал бий гэнээ. Хэдийгээр зохиолтой нь танилцаагүй ч үүнийг няцаах нэгэн хариулт надад байгаа юм. Ассассинууд хүн алахдаа хутгалаж алдаг заншилтай байж, энэ бол тэдний мэргэшсэн арга барил, харин эзэн хааныг маань яагаад гараараа алах болсон юм бэ? Эзэн хааны харуул хэвтүүлүүд хэр барагийн хүнийг оруулаад суух байсан юм бол Чингис Хаан аль эрт тэнгэрт халих байсан биз гэдэгт та бүхэн санал нийлэх байхаа.

Хэдийгээр түүхийн шинжлэх ухаанд олон янзын магадлал гарахыг үгүйсгэдэггүй боловч бидний Монголчуудын түүхийг дуртай нэгэн нь гуйвуулах аливаа хандлагад няцаалт өгч, бахархах зүйлээрээ бахархаж сургамж авахаас нь авч, хайрлан хандаж баймаар байнаа.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Чингис хааны булшны нууц


Их хааны булш төдийгүй түүний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бүрхэгдэж одоо хүртэлд тодорхой бус хэвээр байна.
XIII зууны үед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ.

Харин � омын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг.
Тэгвэл ангийн үеэр морьноосоо унаж гэмтэсний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.
Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны үр удмын их хаадыг бүгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагүй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авчирахад дагалдан ирсэн бүгдийн амийг сэлмээр хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж үлдээжээ.

Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны үйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгүй дүр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот рүү чиглэжээ. Харин замдаа их хааны үхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бүхнийг хүйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч түүний амар амгаланг бүү алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бүх зарц боолыг хүйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс аргамал мод бут бүрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм.
Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хүнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Дархан хэмээх овогтой монголын нэг овгийнхонд үе удам дамжин их хааны шарилыг манах итгэл хүлээлгэсэн байна. Тэд ч 700 жилийн турш энэ үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байсан ч өнгөрсөн зууны эхээр аргагүйн эрхэнд нутаг заагдан өөр газарт суурьшжээ.
1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгүй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт түүний хөдөөлүүлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингисийн цэргийн жанжинууд нь түүний шарилыг Дэлүүн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдрилийг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бүр Чингис хааны гэрийн гадна хүндэтгэл үзүүлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны үлдэгдэл ясыг хадгалдаг аж.
1998 онд Чингис Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зүүн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хүрч өндөрлөгүүдийн нэгний орой дээр овоо босгон түүнийгээ Бурхан гал уул гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. өмнө нь Бага алтан гэдэг байсан оргилыг Хатан уул түүнээс хойд зүгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол үйлдэж их хааны сүнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхүү овоо нь янз бүрийн чулуунаас бүтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битүү ой бүрхдэг байсан ч хэд хэдэн удаа хүчтэй түймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хүн алга. Эрэл үргэлжилж байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, May 21, 2008

МОНГОЛ МЕНТАЛИТЕТ

Судлаач Д. Ганхуяг


Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг. Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Харамсалтай нь бид үүнийг монголын нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.

Менталитет гэдэг нь бодит байдлын субъектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангүй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтвортой өвөрмөц систем болно. Yүний зэрэгцээ менталитетыг ухамсар, өөрийн ухамсрын агуулга (мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл ), түүнчлэн сэтгэлгээний арга барил (бодит байдлыг ойлгох, дүгнэх арга ) гэж ч үздэг. Ямар нэг хэмжээгээр нийт үндэстэнд байдаг ерөнхий менталитетаас гадна эрх баригчдын ментал шинж, ард түмний менталь шинж гэсэн менталитетын тусгай төрөл байдаг. Аль ч ард түмний үнэт зүйлс бүрэлдэх, өөрийн гэсэн сэтгэлгээ, төсөөлөл бий болоход түүх – эдийн засгийн болон социал хөгжил, байгал – экологийн онцлог, түүнчлэн “хамтын ухамсаргүй байдал” зэрэг нөлөөлдөг. Монгол нь энэ утгаараа дэлхийн аль ч үндэстнээс ихээхэн ялгаатай. Нүүдлийн мал аж ахуй, түүнд зохицсон нийгэм – төрийн байгуулал нь монголчуудын менталитетыг тодорхойлсоор ирсэн нь гарцаагүй юм. Монгол хүний менталитетыг нэлээд эртний үеэс улируулан философийн үүднээс судалсан нь доктор Н. Хавх болно. Тэр менталитет гэдэг үгийг “унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дүйлгэн нэлээд ултай тодорхойлсон байна.

Доктор Н. Хавх монгол хүний сайн талуудыг нь : “ нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл, ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл“хэмээх тодорхойлжээ.

Харин муу талуудыг нь : “ өрх гэрийн хүрээнд ураг төрлийн хүмүүсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал үзэл бодол нь өөр хүрээлэлд таарч тохирохгүй болоод ирэхлээр хямралын байдалд илүү хэмжээтэй орно, түүнээс гарахын тулд тэр үедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хэрээр хурдан түргэн хямралаас гарах арга замыг олно ; харин энэ хооронд үе үе туйлширна, өрх гэрийн хүрээнд төлөвшин бий болсон тэр сайн талыг үзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсадыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад үетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч үр хүүхэд, залуу үе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно” хэмээн дүрсэлжээ.

Монгол хүний менталитетын талаар хятадын эртний сурвалжууд, гадаадын жуулчид, тухайлбал Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М. И. Майский нарын олон эрдэмтдийн зохиол бүтээлд тодорхой дурдсан байдаг. Эдгээр нь бүхэлдээ дээрх дүгнэлттэй үндсэндээ давхцдаг болно.
Менталитет нь бүхэлдээ биш, харин түүний гол зарим шинж нь имиж байдлаар тарж, тухайн үндэстний хаяг, дүр хэлбэрийг олдог байна. Жишээлбэл, немцүүд цаг нарийн барьдаг, хууль сахидаг, францчууд зоригтой, цэмцгэр, нэр төрд дуртай, оросууд далайц зангараг сайтай, хамтач, хятадууд ажилсаг, нарийн ухаантай гэх мэтээр ярих нь хүмүүст хар аяндаа ойлгомжтой мэт санагдана. Yнэхээр ч тийм байдаг. Олон эрдэмтдийн үзэж байгаагаар социаль ач холбогдол бүхий дээд эрэмбийн үнэт зүйлсэд : Ажил хөдөлмөр, Нандигнах зүйлс, Эрдэм мэдлэг ( мэдээлэл ), Ур чадвар, Ажил Хэрэг, Эд баялаг, Эрүүл мэнд, Эрх зүй (аюулгүй байдал ) зэрэг ордог байна.

Менталитетын суурь өөрчлөлт Монголд хоёр удаа болсон байна. Yүний нэг дэх нь XIX зууны сүүлч, XX зууны эхээр Монгол Улс уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих үед нийгмийн асар их донсолгооны үед болжээ. Энэ үед “уламжлалт” монгол хүний хэв маяг “социалист” монгол хүн хүн болон өөрчлөгджээ. Энэ дашрамд дурдахад манайд тогтсон зөвлөлт маягийн нийгмийн байгуулал нь орчин үеийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ангиллаар орчин үеийн буюу модерн нийгмийн байгуулалд хамаарагддаг. Удаах суурь өөрчлөлт нь 1990 – ээд оны өөрчлөлт шинэчлэлээр эхэлж одоо үргэлжилж байна. Энд “социалист” монгол хүн “капиталист” монгол хүн болон өөрчлөгдөх үйл явц болж байна. Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хүний амьдралын гурваас дөрөвхөн үеийн дотор солигдсон нь монгол хүний менталитет, тухайлбал үнэт зүйлс, эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгүй, чиг баримжаагүй болгож, нийгмийн харилцааг үлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм.

Сэргэн мандалтын үеэс авахуулан Европын нийгэмд зах зээлтэй холбоо бүхий Ур чадвар, Өмч хөрөнгө, Ажил хэрэг, Эд баялаг, Эрх зүй гэсэн дөрвөн үнэт зүйл тодорхойлогч шинж чанартай болсон байна. Мөн эдгээр чанарууд Дорнын диспотизмын хүрээнд арай өөр байдлаар Хятадад болон дорнын бусад орнуудад хөгжиж ирсэн байна. Монгол хүний үнэт зүйлсийн тогтолцоонд дээр дурдсанаас огт өөр чиглэмж бүхий Мөрөөрөө амьдрах, Дураараа байх, Нигүүлсэнгүй байх, Төрсөн нутаг, Байгаль дэлхий гэсэн үнэт зүйлс ихээхэн ач холбогдолтой байжээ. Эдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлбэл Шударга ёс, Эрх чөлөө, Эв нэгдэл, Нинжин сэтгэл, Газар нутаг, Байгал эх зэрэг болно. Хөдөлмөр бол аль ч нийгэмд байдаг үнэт зүйл мөн. Гэхдээ хөдөлмөр зах зээлийн харилцаанд орсноос хойш түүний агуулга ихээхэн өөрчлөгдөж барууны орнуудын голлох үнэт зүйл болж, хөдөлмөрийн ёс зүй, түүнтэй холбоотой сахилга, хариуцлага зэргийг багтаасан том ойлголт болжээ. Хэрэв энэ утгаар нь авч үзэх юм бол Монголд хөдөлмөр нь хэзээ ч голлох үнэт зүйл болж байгаагүй гэсэн дүгнэлт хийж болно. Yнэхээр ч монголчууд эд баялаг, өмч хөрөнгийн төлөө хөдөлмөрлөж байгаагүй түүнийг амин зуулгийн ердийн нэг хэрэгсэл мэт ойлгож, дараа нь амрах, баярлаж наадахын өмнөтгөл мэт үздэг. Yүнээс шалтгаалан хөдөлмөрийн соёл, сэтгэл зүйн тун өвөрмөц төлөв байдал бий болжээ. Социализмын үед тулгарсан хамгийн гол бэрхшээл бол саяхны малчдыг орчин үеийн ажилчин, тариаланч, сэхээтэн болгох явдал байсан юм. Тэр ч байтугай малчдын хөдөлмөрийг хамтын байдлаар зохион байгуулахад ч ихээхэн бэрхшээл тулгарч байлаа. Энд монгол малчид социализмыг эсэргүүцсэндээ биш, харин хөдөлмөрийн орчин үеийн зохион байгуулалтад дасахгүй байсан нь илүүтэй гэж бид үзэж байна. Нэгэнт хөдөлмөр нь нөхөн сэргээх шинж чанартай, хөдөлмөрийн ёс зүй сайтар хөгжөөгүй болохоор зах зээлтэй холбоо бүхий өмч, эд баялаг, эрх, мэдлэг гэсэн бусад үнэт зүйлс монгол хүний менталитетэд голлох байр эзэлдэггүй буюу тун бүрхэг байдаг. Монгол ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь бараг муу зүйл мэт үзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч хөрөнгийг орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин амин зуулгын хэрэгсэл, төр буюу хаад ноёдын өмнө хүлээх дарамт (татвар) гэж үзэж ирсэн бололтой. Ийм сэтгэл зүй нь Хариуцлагын мэдрэмжийг үлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хүн хариуцлага хүлээх тун дургүй, түүнээс үүдсэн ёс суртахууны сэдэл болох буруугаа хүлээх чадвар бараг байхгүй юм. Хүй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь мэргэжлийн Ур чадварыг үлэмж бууруулдаг байна. Монголд ажилч малч олон хүн байсан нь эргэлзээгүй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бүтээлч хүчин болж байгаагүй юм. Өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь түүнийг харьцангүй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг бий болгодог байна. Мөн эдийн засгийн өрсөлдөөн гэсэн нэг чухал үнэт зүйл бас байсангүй. Таваар – мөнгөний харилцаа ямар нэг хэлбэрээр байсан боловч энэ нь өөр хоорондоо гэхээсээ хятадын худалдаачидтай хийх худалдаагаар үндсэндээ тодорхойлогдож байсан. Эндээс мөнгө нь үнэт зүйл болж чадахгүй байв.Иймээс монгол хүний сэтгэл зүйд материаллаг эд зүйлд хэт дурлах сэдэл огт байгаагүй юм. Монголын нийгмийг бүхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар нэг албадлагагүйгээр жам ёсоор бий болсон хүмүүсийн нийтлэгийн анхдагч хэлбэр байжээ. Энэхүү Хүй элгэний түвшинд бол монгол хүн Хамаатансаг, Ах дүүсэг, Шударга ёс, Тэгш эрх, Эв нэгдэл, Уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлстэй байна. Хүй элгэний хүрээнээс гадагш бол Нутгархах үзэл буюу жалга довны үзэл бараг хэтэртлээ хөгжсөн. Сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны мэдлэгийг үл мэдэх ба ертөнцийг үзэх үзэл нь шашны мухар сүсэгт хэт автсан байсан. Өөрөөр хэлбэл, рациональ сэтгэлгээ байгаагүй. Ийм байдал мэдлэгийн асар өндөр түвшинд хүрсэн цөөн тооны зарим хүнийг эс тооцвол нийгмийг бүхэлд нь хамарч байлаа. Эрдэмтдийг амьдралаас тасархай, зөвхөн ном уншдаг буюу уншсан хүн гэж ойлгодог. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн, хамгийн хялбар, цорын ганц, зөв, үнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг эрэлхийлдэг. Мэдлэгийн салбарын аливаа зүйлийг хэт бүдүүвчилж, загварчлан ойлгодог. Yүнээс үүдэн туйлшралд байнга орж байдаг. Иймээс түүхийг болон нийгмийг цоо шинээр гадаадыг дууриан хийх хүсэлтэй.

Үүнээс улбаалан монгол хүний сэтгэхүй “буян – нүгэл”, “ сайн – муу”, “хар – цагаан”, “үнэн - худал”, “ буруу – зөв”, “нөхөр – дайсан”, “өөрийн – хүний”, “бурхан - чөтгөр” гэсэн хоёр туйлтай байх нь элбэг . Төр нь монгол хүний хувьд цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно. Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ёсны арвин баялаг уламжлалтай гэдэг үндэслэл нь харьцангүй юм. “Манжийн дарангуйллын үед Монгол өөрийн хаангүй, өөрийн засгийн газаргүй, өөрийн төр улсын нийслэлгүй болж, төрийн дээд бүх эрх мэдэл Манж хаан, түүний төв засгийн хатуу хяналт, хууль зүйлийн үндсэн дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ” гэж М. Санждорж абугайн дүгнэлт туйлын зөв гэж үзнэ. Эл байдал нь монгол хүний менталитетад нөлөөлөхгүй байхын аргагүй юм. Чухам энэ үед сулдах төрийн дээд ангид Манжийн хаанд өргөл барьц өргөх, цол хэргэм худалдан авах, бие биенээ ховлох зэрэг менталитет тогтсон байна. Өөрөөр хэлбэл гаднын хүчийг илүүд үзэх, түүгээр өөрийн асуудлыг шийдвэрлүүлэх менталитет тогтсон байна. Монгол хүний сөрөг менталитетаас хамгийн хортой нь энэхүү боолын менталитет болно. Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтгах менталитеттай байдаг байна. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг явдал болно. Иймээс жир бус хүн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илүүц зүйл мэт ойлгоно. Харин өөрөөсөө дээш хүнийг дагалдаж амьдрахыг илүүд үзнэ. Дээд албан тушаалтанд гомдлоо мэдүүлэх, өргөдөл бичих, зарга хийх хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх дуртай. Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, хүлцэнгүй байх, долигнох, бялдуучлах сэтгэл зүйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд нэр алдар, цол хэргэмийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй. Дарга л бол бүхнийг мэдэгч болон хувирна. Манайд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл удаа дараа гарсан нь санамсаргүй явдал биш. Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй зүйлд тун хүлцэнгүй ханддаг, ийм зүйлийг хүлээдэг, бараг дуртай гэж хэлж болно. Эндээс төрийн нэрээр далайлгах,сүржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр, илүү гэдгээ харуулах, эрх ямба хүндлэл шаардах, зэрэг зиндаагаараа дээрэлхэх, тансаглах, дээдсийг дуурайх зэрэг менталитет үүсдэг. Ард олон ч гэсэн төрийн хүнийг хүндлэн дээдлэх, бишрэх, долигнох, бялдуучдах, аяыг нь тааруулах, анхааран сонсох, шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх зан үйл гаргадаг. Ардын хувьсгалын дараа орчин үеийн төрийн институтууд байгуулагдсанаар эл байдалд зарим нэг өөрчлөлт оруулсан боловч монгол менталитетын суурь үндсийг бүрэн өөрчилж чадаагүй, ийм оролдлого ч хийгээгүй болно. Учир нь уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Үүнд :

1. Төвлөрсөн, авторитар шинж
2. Нэг шашин буюу нэг үзэл суртал
3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж
4. Төрийн хүчирхийлэл
5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт
6. Хувь хүний идэвхи санаачлага, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.

Төр хуучин нийгмийг эвдэж, шинэ нийгэм төрийг байгуулан бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болов. Монголын нийгмийн хоцрогдол үлэмж их байсны улмаас шинэ нийгмийг байгуулах ажил үлэмж бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бэрхшээлийн үндсэн шалтгаан нь олон мянган жил хэвшиж тогтсон дадал зуршил, менталитет байсан юм. Шинэ төрийг шинэ хүмүүс байгуулах ёстой байсан бөгөөд энэ шинэ хүмүүс нь ЗХУ болон социалист орнуудад боловсрол эзэмшсэн хувьсгалчид болсон юм. Эдгээрийн онцлог шинж нь коммунист ирээдүйд шашинлаг байдлаар гүнзгий итгэсэн, нийгмийн гол дайсан нь хар, шар феодалууд болон хөрөнгөтнүүд гэдэг ангийн тэмцлийн онолыг хэт баримталсан, хуучин нийгмийг хүч хэрэглэн устгах буюу зайлуулж байж шинийг байгуулж болно гэдэгт үнэмшсэн, гадаад дэмжлэг тусламжид дулдуйдаж, түүндээ эрдсэн, ЗХУ – ын хийж байгаа бүхнийг дуурайдаг, түүнийг догм байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс байлаа. Социализмын жилүүдэд Монголын нийгэмд шинэ номенклатур анги бий болж, түүний удирдлагаар нийгмийн шинэ менталитет тогтсон юм. Тэр нь уламжлалт нийгмийн олон шинжийг хадгалан үлдсэн билээ. Одоо ч манай ихэнх улс төрчдийн янз бүрийн хугацаанд янз бүрийн сэдвээр хэлсэн, ярьсан зүйлийг зүйгээд үзэхэд бүхэл, цэгцтэй зүйл гардаггүй юм. Энэ нь тэдний олонхи нь хувь хүний хувьд гүйцэт төлөвшөөгүйг илт харуулдаг. Өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй хүн юм. 1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист менталитетыг орвонгоор нь өөрчилсөн бөгөөд хоромхон зуур бараг нийтээрээ шахам мөнгөний бөөн шунал, улаан луйварчид, дүүрчихсэн худалч нар болцгоов. Энэ нь аливаа зүйлийг бүдүүвчлэн сэтгэж туйлшруулдаг, дур зоргоороо байх менталитеттэй холбоотой юм. Бид социализмыг гажуудуулсантайгаа адил ардчиллыг ч хүн танихын аргагүй эрэмдэглэжээ. Ний нуугүй хэлэхэд манайд хэрэгжсэн ардчилал, гийгүүлчихсэн зах зээл гэж байхгүй. Манай нийгэм бол бусдыг дууриасаар байгаад саармаг болчихсон, зорилго чиглэлгүй, үнэлэмжийн өөрийн гэсэн систем, ёс суртахуун, эрхэмлэлгүй, бие биенээ үл хайрлах, хүнийг адагт үзсэн, харгис, гэмт хэргийн шинж чанартай нийгэм болно. Өнөөгийн дундаж монгол хүн, нэн ялангуяа бюрократ анги уламжлалт соёлоосоо үлэмж тасарсан, эх хэл, түүх соёл, зан заншлаа бараг мэдэхгүй, үл тоодог ; далаад жил тогтсон оросын соёлын мөн чанарт хүрч чадалгүй голж хаясан, өөртөө сайнаар нялзааж чадаагүй; шинэ ардчилал, зах зээлийн соёлыг эзэмшиж чадаагүй, сураагүй мөртлөө түүнийг өнгөн талыг дууриайх хүчтэй эрмэлзэлтэй саармаг амьтад болчихжээ. Yүнээс болоод нийгмийн сэтгэн бодох чадвар үлэмж доройтож, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, оюун ухаандаа биш, мэдрэхүйдээ л захирагддаг хөөрхийлөлтэй хүмүүсийг нийгмийн орчин нь төрүүлэх болжээ. Дээр дурдсан бүхэн нь төрийн бодлогод зайлшгүй харгалзвал зохих үндсэн хүчин зүйл мөн. Гэтэл харгалзах нь байтугай хүнээ мэдэхийг ч одоо болтол хэн ч хүсээгүй. Хүнийг гол болгоно, хүнийг төв болгоно, хүнд чиглэсэн бодлого явуулна гэж өдөр тутам хоосон чалчиж, жил бүр “Хүний хөгжлийн илтгэл”, түүнтэй төстэй төслүүд бичиж гадаадын мөнгийг сая саяар нь идэх бөлгөө. Энэ өгүүлэлд санаж сэрээсэй гэдэг үүднээс монгол менталитетын сөрөг шинжийг түлхүү оруулснаа уншигчдад учирлаж байна. Бидэнд олон сайн шинж байдаг бөгөөд түүнийгээ ашиглах аваас улс, нийгэм, хүнээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Ардчилсан хэлбэртэй, феодалын агуулга бүхий манай сульдаатай төр үүнийг хийж чадахгүй, тийм оюуны чадавхи байхгүй. Ийм арчаагүй төрийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь улс төрийн намууд, мөн тэдгээрийн нэрээр ямар ч шүүлтүүргүй гарч ирдэг улс төрчид мөн. Энэ тухай хожим өгүүлсү.



Анхаарвал зохих нэг зvйл байдаг. Монгол хvний өчvvхэн бага зvйлд сэтгэл ханадаг чанар. Энэ өрөвдөлтөй гэмээр чанарынхаа нөлөөгөөр өсөж хөгжих, илvvг сурах мэдэх боломжийг vл тоож, байгаа хvрээнээсээ цааш харах чадвараа алддаг. Иймд монгол хvний мeнталитeт XVII зуунаас хойш бvхэл тvvхийнхээ тvршид бараг өөрчлөгдөлгvй, энэ байгаа дор тvвшнээ хадгалсаар ирсэн. Vvнийг монгол залуучууд бид байнга санаж, өсөж хөгжихийн төлөө эцэж цуцахыг мэдэхгvй сурч мэдэж, хөдөлмөрлөж байгаа бусад улс vндэстний залуустай өөрсдийгөө харьцуулж бодож явбал зохино.

“Ignorance is the biggest enemy of knowledge.”
дэлгэрэнгvйгээр цааш унших...

About Mongolia

.





дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, May 18, 2008

Монгол ба Манжийн тvvхийн бантан

Ширчингийн Баатар
Калифорн, АНУ

Монголчууд бид нvvдэлчин ард тvмэн. Манжууд мєн л нvvдэлчин улс. Харийн хvмvvс биднийг нийлvvлээд "Зvvн Татар" гэх болно. Зvvн татаруудыг Хянганы нуруу хvртэл Монгол Татар, Хянганын нуруунаас Солонгосын Мєнхийн цагаан уул хvртэлх нvvдэлчдийг тvрэг хэлтэн Нvчэнг Татар гэж нэрлэдэг байна. Тэд тvvхийн удаан хугацаанд хоорондоо нvдэлдэж, авгай хvvхдээ булаацалдсаар алийг нь аль гэхийн аргагvй яс vндэс, хэл заншил нь холилдсон гэнэ лээ. Гэхдээ 12 зууныг хvрэхэд Зvрчдийн Алтан Улс, Хамаг Монгол гэх vндсэн хоёр бие даасан бvлэгт хуваагджээ дээ.

Монголын их гvрний vед Алтан улсыг доройтуулснаар Зvрчин аймгууд Монголчуудын хавсарга болж хоёр зууныг єнгєрєєсєн билээ. Монголын Юань гvрнийг мєхсєний дараа Зvрчнийг захирч байсан Мєнх Тємєр босогчдод (Минг улсын) алагдсан. Тїїний 6 дахь vе болох Нурхайч Манж Чин Улсыг байгуулсан тухай сурвалж бичгvvдэд тэмдэглэгдэн vлдсэн буй.

Нурхайч єєрийгєє Монгол удмын хvн гэж итгэж байсан болохоор Монгол бичгийг ялимгvй єєрчлєн єєрийн бичиг болгожээ. Тэр vеийн Манж хэл Монгол хэлтэй тун тєстэй байж. Тvvгээр ч vл барам Нурхайч Монго-гэгээ гэж алдаршсан Монгол хатан авсан байна. Ингээд Нурхайчийн хvv Манжийн хаан Хунтайж илvv Монгол цустай хvн болж хувирсан тvvхтэй. Хунтайж (бодвол Абахай хаан) бvvр Чингисийн алтан ургийн хvнтэй сууж vр удмаа vлдээнэ гэж хайсаар Боржигод-ши хэмээх бурханы шашин шvтдэг Монгол гvнжийг хатнаа болгон авсан байна. Ши гэдэг бол "хvн" гэсэн Манж vг.

Боржигод-ши удаан хугацаагаар Манжийн хааны ордонд нєлєє бvхий амьдарч хvv Фулинийг хаан суулгаад Шунзи (Эвээр засагч) хэмээн єргємжилсєн. Хааны ордонд их хатны нєлєє их байдаг болохоор vvнтэй тэмцэх зорилгоор Хунтайжын гаргасан хуулийн дагуу хаан хvн vхэхэд гол хатан нь хамт vхэх ёстой ажээ. Ийнхvv их хатан амиа хорлож бага хатан Боржигод-ши амьд vлдсэн бєгєєд 5 настай хvvгээ хаан ширээнд (1643 онд) залжээ. Шунзи-г 43 насан дээрээ тэнгэрт халин халитал ээж нь тєрийн хэрэгт орж байжээ. Боржигод-ши єєрийн ач хvv (Шунзи-ийн хvv) Канши-г (Энх Амаглан хаан) хаан ширээнд залж 16 жил тvvнийг удирдан тєрийн хэрэгтэй зууралдаж байсан байна. Боржигод-ши хатан 84 насалжээ. Монголыг Манжид дагаар орохоос 4 жилийн ємнє тэнгэрт хальсан хэмээн тvvх шашитарт тэмдэглэгсэн болой.

Алт мєнгєнд шунаж, архи дарсанд нэвчсэн баруун зуун Монголын ноёдууд уг Боржигод-ши хатан дээр уралдан ирж, бие биенээ муулаад, уралцан байлдаж байсан цаг. Манжийн хааны ордны нєлєє бvхий хїмїїс Монголоор ярьж байсан нь тэдэнд шууд нэвтрэлцэх боломж, итгэл vнэмшил олгож байсан байх.

Сайн ажиглан судлах юм бол тэр vеийн сvм хийд эхлээд Монголоор, дараа нь тvвд, хятад, манжаар дараалуулан нэр хаягаа бичдэг заншилтай байснаас Mонгол хэлийг хичнээн дээдэлж байсныг олж харж болно. Yvний хєдлєшгvй нэгэн баримт бол Каншийн хvv Xиан Лоунг єєрийнхєє хvv Ёнгсэн хаанд зориулан босгосон ордон буюу тvvнийг таалал тєгссєний дараа сvм болгосон "Найралт Найрамдах Сvм" (Ёнг Хэ Гvнг)-ийн хаягийг хараарай. Тvvхийн нугачаанд бэртээ нь vгvй Бээжинд vлдсэн цорын ганц Mонгол сvм. Geniuses-ын номонд орсон дэлхийд гуравхан байдаг 18 м єндєр цул зандан модоор сийлсэн Mайдар бурхан тэнд бий. Бээжинд буугаад мордохоороо нэг адис аваад гараарай.

Xанши хааны vеэс манжууд хятадын соёлын нєлєєнд автаж хятад тvшмэдийг дээш нь гаргаснаар жаран жилийн дараа єєрсдєє хятадаар ярьдаг болж, монгол, манж, санскрит, тєвдийн соёлыг хятадын соёлд шаваас хийн нялзааж, хятадууд эдгээр vндэстнvvдийг vндэсний цєєнх гэж vзэх тvvхийн бантанг анх зуурсан ажээ. Юм сайн мэдэхгvй хvний нvдэнд бvгд л адилхан юм шиг харагдах боловч vнэн хэрэгтээ нилээд ялгаатай агаад тэр ялгааг олон зууны турш хадаглан ирсэн. Жишээ нь Монгол луу, тvвд луу, хятад луу (манж мєн адил) єєр хоорондоо ялгаатай, єнгєний болон хэлбэр тєрхийн зєрєєтэй байх юм.

Одоо Хятадад 10 сая манж гэгдэх хятадаар ярьдаг улс Мvгдэн хотыг тойроод амьдарч байгаа боловч, Зvvн гарын говийн цаад талд Их Тэнгэр уулын шил дээр Монгол хаалганы хавьд амьдардаг 30 мянган шивээ нар л манжаараа ярьж байна. Тэд харуулын цэрэг байсан бєгєєд хятадын нєлєєнд автахад даанч хол байжээ.

Манайхан том орнуудын vзэл суртлын айхтар нєлєєнд автаж Манжид Монголчууд яс махаа тасартал талхиулж байсан мэтээр бидний тархинд хийсэн билээ. Yнэн хэрэгтээ манжийн хуулинд Монголчууд бvрэн захирагддаггvй, харин Монголын нутагт Монголыг захирах тусгай хуультай байсан юм шvv дээ. Бидний євєг дээдэс урьдын адил малаа маллаж махаан идэж vр vдмаа vлдээсээр бидний vетэй єв соёлтойгоо залгасан билээ. Хэрвээ Манжууд єєрийнхєє хуулиар биднийг захирсан бол одоо бид хятадаар ярьж "бидний євєг Монголчууд гэж бvдvvлэг гарууд байжээ" хэмээн ам булаалдан шуугилдаж байгаа байх даа. Хятаджсан манж ноёд тэдний тvнш наймааны хар хятадуудаар дамжуулан Монгол орныг сорон мєлжиж байсан тал дээр бол маргах юм алгаа.

Yнэхээр дарлагдсаны бодит жишээ бол Испаничуудыг эрэг хєвєєнд нь бууснаас хойш латин америкийн уугуул иргэдvvд шиг тєрєлх хэл соёлоо алдах билээ.

Монголчууд бидний хийх зайлшгvй шаардлагатай нэгэн зvйл бол хятадуудын зуурсан тvvх соёлын бантангаас єєрийн гэсэн юм аа салган авч дэлхийн ард тvмэнд vнэн зєвєєр нь ойлгуулмаар байна. Наад захын нэгэн зvйл гэхэд 12 жилийн амьтан чинь Mонголынх. Буруу хойшоо доо муусайн тариачин хятадуудад ямар юмны нь 12 амьтан байхав дээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Манжууд ба Манж хэлний тухай

Др. С.Гэрэлт. Японоос

...Чухам энд Манж бол Хятадыг эзлэхээсээ ємнє хятадын соёлд уусч vндсэндээ хятад болчихоод байсан гэсэн баримт дэлгэжээ...

Тэр эрдэмтэн ингэж vзсэн нь баримт дутуу. Maнжууд бол Жvрчидийн хойчис юм. Жvрчид Алтан улс(Хятадаар Жин)-ийг байгуулаад одоогийн Бээжинд нийсэлж Хитан(Китан) улсыг доройтуулан дараа нь Монголчуудад мєхєєгдсєн болов ч энгийн Жvрчид уг нутагтаа (одоогийн Хятадийн Гирин, Лионин, Хар мєрєн зэрэг муж) аж тєрєн байсан бєгєєд 1616 онд Хойт Алтан улс(Хоу Жин)-ийг байгуулан Нурхаач гэдэг хvн хаан ширээнээ суужээ.

Энэ vеэс Манжчууд Хорчин, Харчин, Євєр халх гэх мэтийн Монгол аймагуудийг хатуу зєєлєн хоёр аргаар биедээ татаж эхэлсэнд Монголын хамгийн сvvлчийн их хаан Лигдэн тэдгээр аймагуудаа буцааж авахаар Хойд Алтан улстай олон удаа байлдаж байсан болов ч Монголчуудын дотоод дох хямрал гэх мэтийн шалтгаанаас болж 1634 онд хvчэн мєхєсдєн Хєх нуур руу арга буюу зайлсан билээ. 1635 онд Манжийн цэрэг Лигдэн хааны хvv Эзэй Хонгоэ-йиг баривчилан биедээ авч яваж байсан "Чингис хааны Хас буу тамга"-ыг Манжууд єєрийн гартаа оруулсан гэж худлаар зарласан (vнэн тамгыг Лигдэн хаан аваад Хєх нуурт очсон гэдэг санал байдаг болов ч одоохондоо олдоогVй. Харин тэр vеэр Лигдэн хааний орчуулуулсан гэдэг Алтан Ганжуур болон Манкала бурхан Манжийн гарт орсон бол vнэн юм. Алтан Ганжуурийн ихэнх ботийг сvvлд Япончууд улсдаа аваачсан болов ч харамсалтай нь 1923 оний 9 сарын 1-д болсон Кантуу орний их газар хєдлєлтєдєєс болон галд шатжээ. Yлдсэн 10-д боть нь одоо Євєр Монголийн нийгэмийн шинжлэх ухааны хvрээлэнгийн тvvх судлах газарын номын санд байгаа гэдэг сурагтай. Манкала бурхан одоо хэр нь Чэн Дэ хотод байна гэдэг ба Тайван руу аваачих гээд тээж явсан онгоц нь далайд живээд олдохоо больсон) гэх мэтийн шалтгаанаар Говийн ємнєх 16 Монгол аймагийн 49 ноёд 1636 оны 3 сарт Мvгдэн (Хятадаар Шэн Ян) хотод цуглан Нурхаач (1626 оний 8 сарт нас барсан)-ийн 4-р хvv Хун тайж (Хуан Тай жи)-ийг єєрсдийнхєє хаан хэмээн мэдрээд "Богд цэцэн хаан" цол хайрласан юм .

Богд цэцэн хаан цол хvртсэн Хун Тайж Хойд Алтан улс гэдэг улсыхаа нэрээ Чин улс гэж солисон нь тийм учиртай. Бид нарын хэлдэг Манж Чин улс бол Монголчууд буюу алтан урагтаний зєвшєєрєлийг хvлээсэн сууринд ингэж бий болсон юм. Чин улс хожим нь цагаан хэрэм даваж Хятадийн Мин улсийг мєхєєхєд ч Монголын морьт цэрэг гол хvчин болж байсан гэх мэтийн баримтаар Чин улсыг Манж Монголийн холбоот улс гэж vздэг тvvхчид ч бий. Тэгээд ярихаар Манжчууд Хятадийг эзлэхээс ємнє Хятад соёлд ууссан биш харин Монгол соёлыг нэлээд шингээж авсан талтай. Ганц хоёр жишээ татахад Манж vсэг бол Монгол vсэгт єєрчилєлт оруулсан нэг хэлбэрийн "Монгол" vсэг гэхэд илуудэхгvи. Хувцас хунар нь ч Монголжуу болсоныг давтан єгvvлэх хэрэг алга.

Манж Чин улс 1911 онд Хятадын Цагаагчин гахай жилийн хувьсгалаар мєхсєн болов ч Манжийн хамгийн сvvлийн хаан Айшингиру Фу Юу 1931 онд Япон улсын тусламжаар Манж улс (Монголчууд Манжу гуо ч гэдэг)-ийг байгуулж 1945 онд Япончууд ялагдахаар Манж улс мєхсєн юм. Хятад улсад энэ улсыг Хуурмаг Манж улс гэдэг. Дэлхийд алдартай Халх голын дайн буюу Номон хааны дайн бол Манж улс ба БНМАУ хилийн зааг тогтоох асуудалд санал нэгдэж эс чадсан шалтгаанаар дэгдсэн гэдэг боловч Манж улсын ар талд Японий Кан Тоо Гун цэрэгийн захиргааний газарийн хувилдалга байсан гэдэг нь тодорхой(Япончууд тэр дайныг дайн гэж хэлэхгvй "Номон Хааны хэрэг хувьсал" гэдэг бєгєєд олонх ард нь тэр дайны тухай сайн мэдэхгvй байж байж 1992 онд Японд болсон Номон Хааны дайны тухай олон улсын хурлаар зарим зvйл нэлээд тод болсон бил ээ). Ингээд бодоход Манж Монгол 2 vндэстэний харьцаа 20-р зууны тvрvvн хагаст хvртэл янз бvрийн хэлбэрээр явагдаж байсан гэхэд болох байх аа.

...Тэгээд ч туухийг бичиж баримтжуулж vлдээсэн vндсэн эх сурвалжууд голдуу хятад хуний гараар л хийгдэж ирсэн болов уу гэсэн таамаг дэвшvvлж байна...

Ингэж vзэхэд ч хэцvv. Чин улсийн тухай Хятад хэлний тvvхийн сурвалжис Тайванаар дамжаад (Гаминчууд Тайван руу зайлахдаа авч явсан) барууны орнуудад нэлээд эрт уеэс тарахсан талтай. Тэдгээр сурвалжист Манж хэлээс орчуулагдсан зvил олон байсан болов ч орчуулгад нь янз бvрийн алдаа дутагдал байсан гэдэгийг Манж хэлний эхтэй нь тулгаад мэдэх болж байгаа.Чин улс эхлээд бичиг баримтаа голцуу Манжаар бичидэг байсан бєгєєд сvvлийн vыдээ Хятад Монгол хэлэнд орчуулах болсон юм. Харамсалтай нь Манж хэлний матриалvvд нь одоохондоо уншигч ашиглагчидийн гарт тэр бvхнээрээ орох болоогуй байгаа. Яагаад гэвэл Хятадийн 1, 2-р данс эвхмэлийн газарт гэхэд 1000 хvн 100 жил орчуулмаар Манж vсэгийн бичиг баримтууд байдаг ба Манж хэл мэддэг хvн нь тийм олон биш болохоор хэдхэн ажилтан нь зvгээр дугаарлаад ч завдаж єгєхгvй байгаа учираас юм. Тэр олон бичиг баримтууд ашиглагдаад ирэхээр Манжийн тvvйин судлал нэг алхам ахих нь мэдээж мєртєє Чин улсийн vыин Монголийн тvvхийн судлал ч хєгжинє гэдэг нь яриангvи. Сонин болгож ярихд тэр бичиг баримт дотроос 17- зууний эхний хагаст бичигдсэн Монгол бичиг баримтийг ялган салгаад 1998 онд Хятад хэвэлсэн. Энэ нь тухайин vеийн Монгол хэл тvvх соёл судлахад ховор нандин материал болоод байгаа. Харамсалтай нь 200-хан дэвтэр хэвэлсэн ба vнэ нь гэж хэцvv(180$).

Юv ч гэсэн Чин гэж маш сонирхолтой улс байсан болов ч тэр тухай судалгаа одоохондоо арай л дутуу байсаар. Тийм ч болохоор Манж хэл мэддэггvй Хятад материалийг л ашигладаг эрдэмтэдийн гараар гарсан Чин улсийн тухай янз бvрийн судалгаа зай аваад байгаа болов уу.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: