Цагаан туг овогт Мягмарын Саруул-Эрдэнэ
Баруунд Монголын их хаадаас Хубилай хаан нэн алдартай. Тvvний сvр хvч, нэр нєлєє Европын хэлнvvдэд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг миллион буюу “сая” хэмээх тооны нэрийг vvсэхэд хvртэл нєлєєлсєн байна. Чухам юу болсныг хvvрнэн єгvvлье.
1271 он. Ромын Пап ах дvv Николо Поло, Маффео Поло нарыг Их Монгол улст элч болгон илгээжээ. Энэ аялалд Николо єєрийн хvv Марког авч явав. Бvтэн дєрвєн жилийн турш хэдэн мянган бээрийн газрыг туулсаар тэд Хубилай хааны зуны єргєє - Шандад хvрч чаджээ. Харийн хvнийг vл ялгаварлах Монгол хаадын vзлийн дагуу Марко Поло Хубилай хааны дэргэд шадарлан сууж 17 жилийг єнгєрєєхдєє Их гvрний нутгаар хєндлєн гулд аялсан байна.
Ингээд Монголоос гараад 3 жилийн дараа буюу 1295 онд Марко эх нутагтаа ирэв. Угаас адал явдалт, эрсдэлтэй амьдралыг таашаадаг мань эр Вэнис (орсоор Венец), Жэноа (орсоор Генуя) хоёрын хооронд болсон далайн жижиг тулаанд оролцон олзлогдож, Жэноагийн шоронд хоригджээ. Сохорсон биш завшив гэдэг нь болж, Марко энд л амар тайван, завтай байснаар алдарт аяллын тэмдэглэлvvдээ бичсэн байна. Бичсэн гэж дээ, Рустичелло хэмээх сvнс сvгийн тухай зохиол бичдэг нєхєрт хэлж тэмдэглvvлсэн юм. Маркогийн тэмдэглэлд vе vе ид шид, vлгэр домгийн зvйл гараад байдгийг мань зохиолчийн нэмэлт гэж зарим судлаач vздэг.
Рустичеллогийн бичсэн ємнєх vгэнд ийн єгvvлнэ: “… Таны олон эгvvнээс Агуу Армен, Перс, Татаар, Энэдхэг болон бусад олон гvрний тухай ер бусын, гайхамшигт vvх тvvхийг олж мэдэх буюу. Энэ бvхнийг Вэнисийн сайн санаат, ухаант иргэн Марко Поло чухам єєрийн vзэж харсны дагуу, дэс дараатай, яв цав ярьж єгєх агаад єєрийн нvдээр хараагvй зvйлсийг тэрбээр худал vл єгvvлэх, шударгуу нэгнээс сонссон бєлгєє. Ном маань vнэн, зєв байхын тулд харснаа харснаар, сонссоноо сонссоноор єгvvлэх болой…”
Марко Поло хэдийгээр vзсэн харснаа vнэн зєвєєр ярьсан ч гэлээ тvvнд итгэх нь ховор байлаа.
“Тэр их улсын хаан Хубилай, тvvний баялгийг хэн ч хэмжиж чадахгvй. Тvvний зарц харьяатуудыг тоолж барамгvй”. – “Хэ, хэ мєн ярив аа? Худалч гэдэг нь”
“Тэнд шатдаг чулуу байдаг юм. Аварга том, хєлтэй могой хvртэл харсан, би”. – “Чулуу нь шатдаг юм бол мод хэрэггvй байхгvй юу, залдаг гар юм даа”
“Алт мєнгє, эд барааг цаасаар худалдаж, цаасаар сольдог юм” – Энэ одоо хэнийг доромжлоод байна аа. Цаасаар алт солих гэнэ ээ!!!
Энэ мэт маргааны vед их хэмжээний тоо, мєнгє сангыг хэлэлцэхэд “милле” гэсэн vг байнга сонстоно. Латин хэлээр энэ нь “мянга” гэсэн vг. Агуу дорнын их баялгийг илэрхийлэхийн тулд, Хубилай хааны хамгийн ядуу тvшмэл Венисийн хамгийн баян худалдаачнаас тансаг гэдгийг хэлэхийн тулд Марко “Миллионэ” хэмээн хашгирчээ. Миллэ нь “мянга” бол тvvн дээр “онэ” хэмээх дагавар залгаснаар “мянга мянган”, “их мянга” “хар мянган” гэсэншvv vг vvснэ. Мянгыг мянгаар vржvvлэхэд гарах сая буюу “миллион” гэсэн vг ийн бий болжээ. Харамсалтай нь хvмvvс тvvнийг “Мессер Марко Миллион” – “Ноён Мянгуужин гуай” хэмээн хочилсоор байлаа.
Жалганаасаа гарч vзээгvй баячуудад дооглуулсаар єєд болсон Марко хvн тєрєлхтєнд шинэ тооны нэр бэлэглээд зогссонгvй, хоёр зуу гаруй жилийн дараа Дорнын тэр их баялгийн тухай, тэр гайхамшигт аяллын тухай сэтгэл хєдлєн уншсан Колумбус тvvний номыг євєртлєн, зориглон аялснаар Америк тивийг нээчихсэн билээ. Єнєєгийн ертєнцєд хэн бvхний мэдэх Миллион, Миллионер гэсэн vгсийн тvvхийн цаана хєєрхий Марко болон Их Хубилай хааны хэмжээлшгvй баялаг, агуу сvр хvч нуугдах ажгуу
...хэмээсэн нэгэн бичил нийтлэлийг Баабарын vvтгэсэн “Бид хvн тєрєлхтєнд юу єгєв?” хэлэлцvvлгээс санаа аван “Далайд дусал нэмэр, vгийн санд vг нэмэр, хvний мэдлэгт мэдээ нэмэр” хэмээн бичив. Ганц зvйлийг нэмэн дурдахад бид заримдаа бvхий л зvйлийг эгvvдсэн болох гэж оролдохдоо Москва хотыг Мушгиа гол хэмээсэн Монгол vг гэхчлэн огт шинжлэх ухаанч бусаар тайлбарладгийг сануулахын ялдар, харин Миллион гэсэн энэ vг Хубилай хаанаас эхтэйн тухайд бол Оросын нэрт хэл шинжээч Эдуард Вартаньян хоёр ч номдоо vvнийг батлан єгvvсэн, vгийн гарлын бvхий л толь бичгvvдэд “миллион” нь “милле” хэмээх эртний итали – латин vгээс гаралтай хэмээсэн байдагт дулдуйдан, эрхэм уншигчийн таалалд нийцvvлэхийн тул багахан халил нэмэн єгvvлснээ єчсv.
No comments:
Post a Comment