Гаднын vгийг тvvхийгээр нь битгий их залгиасай
Gyorgy Kara. Хар Дорж - Ярилцсан М.Саруул-Эрдэнэ (Индианагийн Их Сургууль)
Нэрийн хуудас: 1935 оны 6 сарын 23-нд Будапешт хотноо тєрсєн. Монгол хэл соёл, утга зохиол, аман зохиол судлал, Алтай хэл шинжлэлээр мэргэжсэн. Будапештийн Их Сургуулийн болон Индианагийн Их Сургуулийн профессор. Мажар, Монгол, Тєвд, Хятад, Эртний Уйгур, Манж, Эвэнк, Англи, Орос, Герман, Франц хэлтэй. Судалгааныхаа чиглэлээр 20 орчим ном, 160 гаруй єгvvлэл бичиж нийтлvvлсэн. Гэргий Ринчений Шанз (1999 онд таалал болсон), охин Мариа математикч, хvv Тамир инженер.
Єнєєгийн Монгол судлалын ноён оргилуудын нэг болсон энэ буурлыг миний бие Индианагийн Америкvvдад “ my grand-teacher ” гэдэг юм. Учир нь vvнийг бичигчийн номын багш УБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн захирал Ц.Єнєрбаянг Унгар улсад докторын зэрэг хамгаалахад Кара профессор зєвлєх багшаар нь ажиллаж байсан билээ. Ингээд багшийнхаа багштай ярилцсанаа та бvхэнд хvргэе.
Таныг Монголчууд Хар Дорж гэдэг нэрээр мэддэг. Хэн анх энэ Монгол нэрийг танд хайрласан юм бэ? Мажарын Кара гэдэг vг Монгол –Тvргийн “хар” гэсэн vгтэй дvйх vv? Мажарын тєв аялгуугаар миний нэр Коро гэж дуудагдана. Мажар хэлэнд Тvрэг гаралтай єнгє заасан vгс ер нь бий. Хєх гэхийг кек, шар гэхийг шаар гэх мэт. Гэхдээ “хар” гэдэг vг бол огт єєр, Фин-Эст гаралтай vг байдаг юм. Миний дээдэс бол эрт vед холоос Мажарт ирсэн Герман, Хорват угсааны хvмvvс. Дъёрдь гэдэг бол Английн Жорж, оросын Геoрг, Испаний Хорхэ зэрэг нэрсийн мажар хувилбар нь. Тєвд гаралтай монгол нэр болох Дорж-той хэлбэрээрээ тєстэй болохоор нь би єєрийгєє монголчуудад анх Хар Дорж гэж танилцуулсан юм. Монголд хєдєє явж байхад хvмvvс намайг Чи хар биш цагаан Дорж байна гэдэг сэн.
Ри багш болон гэр бvлийнхээ хvнтэй анх хэзээ уулзсан бэ?
Хадам аавтайгаа би анх 1956 онд Будапештэд уулзсан. Євгєнийг Мажарын академид докторын цол горилсон бvтээлээ хэлэлцvvлж байх vед би оюутан байсан юм. Тэр vед Халх Монголоор бага зэрэг ярьдаг байсан тул гадуур хамт явалцдаг байлаа. Гэрийн хvнтэйгээ бол 1957 онд Монголд аялж байхдаа танилцаад 1958 онд Улаанбаатарт гэрлэсэн.
1957 онд та Монголд анх удаа очсон нь тэр vv?
Тийм ээ, єєр 2 мажар эрдэмтэнтэй цуг Монголд 3 сар аялсан. Нэг нь Катарин Кєєхаалми гэдэг Тєв Азийн соёлын тvvх судалдаг, Монгол, Манж, Хамниганыг сонирхдог настайвтар эмэгтэй, нєгєє нь одоо бол Сегэдийн Их Сургуульд голдуу Тvрэг судалдаг, тэр vед Тєвдєч байгаад Монгол хэл бас vзэж байсан Андрааш Роонаа-Таш. Роонаа Таш Монголд угсаатны зvйн сонирхож, Монгол-Хасаг гэрийн талаарх нэр томьёо, эсгий хийх аргыг судалсан. Бид 3 Улаанбаатараас ачааны тэргээр баруунш явж Баян - Єлгий, Цагааннуур хvрээд тэндээсээ Увс орж Улаан даваагаар давсан. Одоо ч миний нvдэнд харагдаж байна. Улаан даваагаар давахад Увсын хотгор, Увс нуур хємєрсєн тогоо шиг хэлбэртэй, улаан ягаан єнгєтэй, их л содон харагдаж байж билээ. Тэндээс Завхан, Хєвсгєл, Булган ороод хот руу буцсан. Би тэгж явахдаа энд тэндээс нэлээд дуу, ойрад аялгууны vгс, Хєвсгєлд бол Тува-Урианхай vгс тэмдэглэж авсан. Говь-Алтайд нэг настай хvнээс Монгол ардын ерєєл тэмдэглэж авахдаа их удаан маажин бичиж байтал нєгєєх маань хvлээж байгаад гэнэт хєємийлж гарч билээ. Тэгж анх хєємий сонсохдоо євгєний аманд шvгэл ч юм уу ямар нэг зэмсэг байгаа байх гээд хайж байлаа.
Таны Монгол судлалын багш хэн бэ?
Гол багш маань Лайош Лигети. Єєрєє нэрээ Францаар бичихдээ Луй ( Louis ) гэдэг байсан. Бас миний багшийн багш Немет Гюла гэж нэг Тvрэгч хvн байсан. Германаар бvтээлээ туурвидаг, герман нэр нь Julius Nemeth. Уг нь Немет багш Лигети багшаас 12 л ах, гэхдээ их залууд нь Австри-Мажарын сvvлчийн хаан тvvнийг Их Сургуулийн багш болгон томилсон юм. Тэр бол нэгдvгээр дайны дунд vе, 1916 оны орчим болсон явдал байх. Харин Лигети багш бол хорин хэдэн онд тєгсєєд Парист очиж суут эрдэмтэн Пол Пеллиoгийн шавь болж, тэр vед Мажарт заадаггvй байсан Хятад, Тєвд, хамгийн гол нь Монгол бичгийн хэлийг судалсан. Тэгээд бvр дєчин хэдэн оны vед Будапештийн Их Сургуулийн багш болсон юм. Гэхдээ тэрнээсээ ємнє Мажарын академийн сурвалжлагч гишvvн болсон байлаа. 2-р дайны дараагаар Мажарын академийн дэд ерєнхийлєгчєєр 10-аад жил ажилласан. Би Монгол бичгийн хэлийг Лигети багшаас, Алтай судлал, Якут, Чуваш хэлийг Немет багшаас сурсан. Yvний зэрэгцээгээр жаахан Хятад сурсан, Тєвдийг бол бvр ємнє єєрєє vзсэн байсан юм. Дунд сургуульд байхдаа Улсын номын сангаас Мажарын нэг Тєвдєчийн номыг олоод vсгийг нь сурсан. Их Сургуульд Лигети багштай Субашидыг хагас жил уншсанаар тєвд хэлний маань мэдлэг арвидсан даа.
Алтай судлалтай шууд холбогдох хэл гэвэл та монголоос гадна якут, чуваш хэл vзжээ дээ?
Бас Эртний Уйгурыг ч vзсэн. Нэлээд хожим Германы эрдэмтэн Петер Циметэй хамтарч голдуу Юань улсын vеийн Уйгур зvйлсийг судлаад нэг ном гаргасан.
Миний мэдэхээр та бас Манжтай шvv дээ?
Манжийг яахав, єєрєє оролдсон юм. Будапештэд бас манж хэлний дурсгал бага сага бий. Номын санд 17-р зууны vеийн манж бичээс бvхий 2 vхэр буу байдаг юм. Оюутан байхдаа тэрний Хятад Манж бичээсийг єєр нэг хятад судалдаг оюутантай хамтарч уншин судлаад сvvлд єгvvлэл болгон хэвлvvлсэн.
Барyyны хэлнvvдээс?
Монгол судлалыг германгvй vзнэ гэдэг боломжгvй. Тэгээд жаахан сурсан. (Хар Дорж багш германыг жаахан сурсан хэмээн хэт даруу хэллээ. Багш 7 хоног бvр монгол судлалын бvтээлээс надтай хамт уншин тайлбарлаж єгдєг юм. Нэг удаад Финий нэрт монголч Рамстедтийн германаар бичсэн номыг vг vсэг бvрээр нь задлан тайлбарлаж англи, монголоор орчуулж єгч байлаа. Аль эсвэл єєрийнх нь хувьд тэр хэл харьцангуйгаар ЖААХАН СУРСАН гэдэгт нь ордог ч байж болох юм. М.С). Орос хэлний тухайд гэвэл Кирил vсгийг Зєвлєлтийн цэрэг миний тєрсєн хотыг эзэлж авахаас ємнє сурсан байсан. Ер нь миний багын нэг сонирхол бол латинаас єєр бичиг vсгийн тогтолцоо байвал лавлан vздэг байлаа. Тэгээд одоо Украйны нэг хэсэг болсон, хуучин Мажарын вант улсын нутаг болох Карпатын цаадах газраас манай холын хамаатан нэг охин Будапештэд зугтан ирэхдээ Украйн хэлний нэг сурах бичиг авчирснаас кирил vсэг сурч билээ. Тэгээд Зєвлєлтийн цэрэг ирэхэд бичгийг нь vсэгчлэн уншдаг болсон байсан. Орос бол бас л нэг сонирхолтой хэл. Оросыг vзсэнээр ойр тєрлийн Чeх, Словак, Хорват, Польш, Югослав, Серб хэлийг гадарлаж болно гэдгийг ч ойлгоод нэлээд тvргэн сурсан даа.
Англиар та чєлєєтэй ярьж бичдэг. Их Сургуульд олон жил англиар лекц уншлаа.
Английг бvр багаасаа єєрєє номоос сурсан. Тэр vед манай сургуулиудад английг заадаггvй байсан юм. Бас миний багш францаар бvтээлээ бичдэг болохоор багшийнхаа юу бичсэнийг мэдэхийн тулд франц vзэх шаардлагатай болсон. Эхлээд євгєний номыг уншихдаа толь, хэлзvй бариад хагас дутуу ойлгодог байснаа сvvлдээ францаар ярихгvй ч єєрєє єгvvллээ францаар бичдэг болсон. Лигети євгєн юунд заавал францыг барих болсон бэ гэвэл тэр vед мажарт герман хэл маш их нєлєєтэй байж. Дэлхийн 2-р дайны дараа Орос хэл гадаадын ноёрхох хэл болсон. Тэгээд мань хvн английг ч сонгоогvй, заавал нэг аварга гvрний хэлийг бvгд дагах биш, єєр хэл ч хэрэгтэй гэдэг. Бvх дэлхийг нэг єнгєєр будах залхуутай, хэл бvр нэг єєр єнгє, хvн тєрєлхтний соёлд хэл бvр заавал нэг vнэ цэнэ олгодог гэж vздэг байв. Тэгээд ч намайг франц vзэхэд дуртай байсан. Миний франц хэлний мэдлэгийн нэг чухал vндэс бол Ковалевскийн Монгол-Орос-Франц толь юм. Угаасаа орос хэл мэддэг байсан тул монгол хэлний vгсийг тэр толиноос судалж байхдаа хажууд нь хадсан франц vгийг давхар vзээд явдаг байсан юм.
Ємнє тєвд хэлний тань мэдлэгийн vндэс Субашид болсон гэсэн. Монгол хэлний хувьд?
Монгол хэлний маань мэдлэгийн vндэс бол яах аргагvй Yлгэрийн далай. Эхний хагас жилд Лигети євгєн Сонгодог монгол хэлний зvй гэсэн хичээлийг єєрийнхєє бичсэн гар бичмэл хэлзvйгээр, дагахад маш хэцvv, хурдан заасан юм. Дараа нь латин галигтай, цєєвтєр монгол эх уншуулсан. Тэр ном нь 19-р зууны сvvл vеийн Герман гаралтай Фин-Угор судлаач Бvдeнц гэж хvний мажаруудад зориулж бичсэн товчхон монгол хэлзvй байв. Хэлзvйн ард латин галигаар Yлгэрийн далайн Махасвадийн vлгэр, Єлєгчин барсад биеийг єргєсєн ханхvvгийн vлгэр, Шидэт хvvрээс Илжгэн чихт хааны vлгэр зэрэг байсныг уншсан. Дараа нь багш намайг академийн номын санд илгээж, Yлгэрийн далайн дармал эхийг авчрах зарлиг буулгалаа. Ингээд тvvнийг уншиж, бичгийн машинаар 3 сар орчим галигласан. Анх удаа бичгийн машин хэрэглэж байгаа минь тэр. Эхийг нь багш авсан, 2 дахь хувь нь одоо ч надад энд хадгалагдаж байдаг юм. Єнєєгийн монгол хvмvvс уншихад жаахан хэцvv, Буддын нэр томьёо ихтэй. Жишээ нь “Ийн хэмээн миний сонссон …” гэдэг, Буддын шашин дэлгэрсэн Тєвд, Бирм, Хятад, Самгарди хэлнvvдэд бvгдэд нь байдаг нэг хэллэг их гардаг юм. Уг утга нь vvнийг би єєрєє сонссон, дам бус, хоосон vг биш гэсэн санаатай. Тэгээд нэг vлгэр эхэлдэг. … Нэгэн цагт ялж тєгс нєгчигсєн Бурхан Шарвасад балгасны ялгуугч хаан хєвvvний цэцэрлэг, Итгэл єглєгтийн Хотол баясгалангийн хvрээнд 1250 аяг-ха тахимлиг тэргvvтний хамт суун авай … гэх мэтээр. (яг л шvлэг уншиж буй мэтээр огт тvгдрэлгvЙ хэлэв. М.С.). Монгол лам нар vvнийг ихэнхдээ “Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт …” гэж буруу ойлгоод байдаг юм.
Гэрийн тань хэл ямар хэл вэ?
Гэртээ бид зєвхєн монголоор ярьдаг байсан. Хvvхдvvд маань бага байхад манай хvн нэлээд хол газар, Монголын ЭСЯ-нд ажилладаг, би тэдэнтэйгээ илvv их цаг єнгєрєєдєг байлаа. Ингэхдээ зєвхєн монголоор ярьж єсгєсєн. Одоо ч хvv маань Калифорнигаас 7 хоног бvр залгаж, 2-3 цаг ихэвчлэн монголоор ярьдаг, Нэрийг нь Тамир гэдэг юм.
Охины тань нэр хэн билээ?
Мoнгoл нэр нь Амрита. Нагац аавынх нь хайрласан нэр. Yхэл vгvй гэсэн vг. Тєвдєєр бол Чимэд.
Ингэхэд анх та яагаад заавал Монголыг сонирхон судлах болсон юм бэ?
Aа, тэр ийм учиртай. Би тvрvvн хэлсэн дээ, дунд сургуульд байхдаа тєвдийг сонирхон vзсэн гэж. Дараа нь Хятад vсгийг их сонирхсон юм. Тэр vед би нэлээд сvсэгтэй байлаа. Библийг эхнээс нь адаг, адгаас нь эх хvртэл хэд хэд уншчихсан, овоо ч мэддэг байсан. Тэгээд Хятадаар Библийг олбол vг vсэг сурч магадгvй гэж бодоод Улсын тєв номын санд очлоо. Yнэхээр хятад Библи тэнд байв. Хуучин гэрээний эхний бvлэг нь ертєнцийн vvслийн тухай домог, их амар сэдэв болохоор дvйцэх хятад тэмдгvvдйиг нь хялбархан олно гэж найдаж байв. Номын сангаас Ошанины Орос-Хятад толийг олж аваад Библи дэх нэг амархан vгийн тэмдгийг тогтоогоод хайж эхлэв ээ. Гэтэл тэр ном нь эртний хятадын ёсоор баруун талаасаа эхэлсэн байсныг мэдсэнгvй, номоо буруу харуулж бариад л vзээд байж. Бvтэн цаг юу ч ололгvй их л урам хугарлаа. Гэнэт Библийн бvvр сvvлд байдаг нэг тэмдгийг олоод номоо буруу барьснаа ухаарч, зєвєєр эхэлсэн. Тэгээд тэнгэр. ус гэх мэт зєндєє vг дор нь олов. Yvний дараа Их сургуульд нэг хятад хэл заадаг газар байна гэж дуулаад очлоо. Туслах багш хийж байсан нэг євгєнтэй ярихад тариачдад хятад хэл заах, зурагтай, улаан засгийг баахан магтан бичсэн нэг дэвтэр єгєв. Мань євгєн тэр дэвтрийг єгєєд vзээд ир гэхдээ намайг бараг л дахиж ирэхгvй гэж найдаж байсан байх. Би тэрийг нь 7 хоног л vзээд эргээд очсон. Нєгєє багш намайг юм хийж магадгvй хvvхэд байна гэж бодоод тухайн vед Тєв Ази, Хятадын тэнхмийн эрхлэгч хийж байсан Лигети багштай уулзуулсан юм. Лигети багш Хятадыг vзвэл хэл соёл нь их сонин, гэхдээ Монгол хэл бичиг судлах чухал байна. Монгол хэл vзэх vv? гэсэн. Тэгэхэд багш Монгол судлалын оюутангvй байсан болохоор намайг шавиа болгохыг хvсч байж. Би Монгол хэл, бичиг ямархуу байдаг юм бэ, нэг юм vзvvлээч! гэсэн. Яг тэр vед євгєний гар дээр Дамбо-Ринчино гэж буриадын нэг тааруухан ном байлаа. Номын ардах vгийн хэлхээсээс баатар, цэрэг гэх мэт vгийг олоод их олзуурхав. Мажараар батор, шэрээг гэдэг юм. Сонирхсоноос гадна дундын vг их байвал сурахад амар гэж бодсон. Євгєн ч их баяртай байсан. Ингээд Их сургуульд орж, анх сонирхсон Хятадаа ч vзсэн, Монгол ч vзсэн. Яваандаа Монгол хэл бичиг, Алтай судлалыг голлох болсон юм.
Тэгвэл бvр дунд сургуулийн сурагч байхаасаа Монголыг сонирхсон гэж vзэж болох нь ээ дээ? Лигети багштай анх уулзах тэр vедээ хэдтэй байсан юм бэ?
17. Ахлах сургуулийн 3-р ангийн сурагч байсан.
Оюутны дипломын ажлаа ямар сэдвээр хамгаалсан бэ?
Диплoмoo соёмбо vсгээр хамгаалсан. Тэр vед Мажарын академийн сэтгvvлд Ринчен євгєний соёмбо vсгийн тухай єгvvлэл гарч, тvvний ард дармал соёмбо vсгээр 2-3 хуудас монгол Итгэл хэвлэгдсэн юм. Би тэр бичвэрийг судалж, тєвд эхийг нь олж харьцуулан, латин галигийг нь хийж, ууган зохиолоо бичсэн.
Дэлхийн Монгол судлалд Унгарын монгол судлал маш чухал суурьтай. Энэ уламжлал хэдийгээс эхэлсэн юм бэ?
Мажарын Монгол судлал нєлєєтэй болсон нь шууд Лигети багшийн гавьяа. Гэхдээ багшаас ємнє Монголыг сонирхон судалсан хvмvvс ч байсан. Миний ємнє дурдсан Иозеф Бvдeнц байна. Тухайн vед шийдэгдээгvй асуудал олон байсан. Тухайлбал мажар хэл Фин-Угор гаралтай юу, Алтай гаралтай юу гэдгийг тогтоогоогvй байсан. Яг энэ маргааны vед одоогийн Румыний мэдэлд байгаа, тухайн vедээ Мажарын вант улсын нэг хэсэг байсан Трансилваний эртний мажаруудаас гаралтай Гаабор Баалинт гэж нєхєр Мажарын академийн даалгавраар Орост аялж. Эхлээд Петрбvргийн мэргэдээс ном сонсоод, дараа нь Хайсан хот (Казань), Айдархаан (Астрахань) хотоор аялж, тэндээсээ халимаг тээгээр (нутгаар) яван нэлээд юм цуглуулж. Тэндээсээ єртєєний тэргээр Сибирийг туулан Буриадад жаал азнаад 1877 онд Их Хvрээнд ирж Халх хэл сурсан. Гаабор “Мажар Монггул хоиар хэлэн-v адиладхаху бичиг” гэсэн мажар, монгол давхар гарчигтай ном, мажар хэлээр бичиж монгол судрын хэлбэрээр гаргасан. Тvvндээ баатар, хєх, шар, vнээ, vхэр зэрэг мажарын тvрэг гаралтай нэлээд vгсийг харицуулан жагсаасан. Тэгээд мань хvн Бvдэнц, Вамбери 2-ын маргаанд Вамберийн талд орж Мажар хэлийг тvрэг гаралтай гэж vзсэн юм. Yнэн хэрэгтээ мажар бол Фин-Угор гаралтай хэл.
Сонин юм. Гааборын тэр цуглуулсан зvйлс хэвлэгдсэн vv?
Баалэнт Гааборын гар бичмэл цуглуулга манай академийн номын санд байгаа. Би халимаг дуунуудынх нь талаар дээхэн оросоор нэг єгvvлэл бичсэн. Халимаг цуглуулгыг миний шавь Берталан Агнеш нар хэвлvvлнэ гэж амласан байгаа. Халх аман зохиолын цуглуулгынх нь тухайд гэвэл би Трансилваниас Мажарт ирсэн Бээла Кэмпф хэмээх герман гаралтай нэг оюутандаа танилцуулж, тэр ч хэвлvvлэхээр ажиллаж байгаа. 120-иод жилийн ємнєх халх vлгэр дуу зэрэг байгаа тул их сонирхолтой.
Уучлаарай, яриагий тань таслаад… Нєгєє Мажарын монгол судлал…?
Аа, тийм. Баалэнтаас хойш нэг хэсэг монгол судлал унтарсан гэж болно. Будапештийн Их Сургуулийн ректорийн ажлыг нэг хэсэг хийсэн хэл шинжээч Гомбоц эртний тvрэг гаралтай мажар vгсийн талаар маш чухал нэг сэдэвт бvтээл бичихдээ Ковалевский, Шмидт нарын толийг ашиглан мажар, тvрэг vгсийн дэргэд монгол vгсийг зvvж оруулсан. Манай орчин цагийн монгол судлалын vндэсийг бол Лигети багш тавьсан гэдгийг ємнє ярьсан. Багшийн нэг шавь нь Надь гэж судлаач байсан нь их залуудаа нас барсан юм. Єнгєрснєєс нь хойш 2 ч єгvvлэл нь Акта Ориэнталиа сэтгvvлд хэвлэгдсэн. Нэг нь Баалэнтийн халимаг цуглуулгын тухай, нєгєє нь 1830-аад оны Манж-Монгол-Хятад 3 хэлний хадмал, модон барын сурах бичгийн талаарх єгvvлэл. Тэр хєєрхий судлаач дэлхийн 2-р дайны vед дунд сургуульд байхдаа англи хэл сайн сураад дайны дараа Америк, Английн элчин сайдын яамдын номын сангаар их орж гардаг байсныг нь манай дотоод яам, НАХ яам (инээв) сэжиглэн баривчилж нэлээн зовоосон. Тэгж байхдаа ясны сvрьеэ тусаад єєд болсон юм. Лигети багш ч єгvvллийг нь хэвлэхээс нэлээд удаан эмээж байсан. Тэгээд 60-аад оны vед vг хэлэх, хэвлэх эрх чєлєє арай гайгvй болоход євгєн зvрхлээд Надийн 2 єгvvллийн нэгийг надаар, нєгєєг Роонаа-Ташаар хэвлvvлсэн юм. Дараагийн vеийн судлаачид гэвэл Бэшэ, Кєєхаалми, Роонаа-Таш нар байна.
Yvнээс хойш танай шавь нарын vе эхлэх vv?
Дvнд vе гэх vv дээ, бас л Лигети багшийн шавь нар гэж болохоор судлаачид бас бий. Монгол ардын аман зохиолын талаар нэлээд хэдэн єгvvлэл бичсэн, Гэсэрийн миний ємнє орчуулснаас єєр бvлгийг орчуулсан Лоренц гэж хvн байна. Гол бvтээл нь Монгол vлгэрийн товьёг хийсэн юм. Гэхдээ сvvлийн vед дандаа адал явдлын зохиол бичиж байгаа, тэр нь ч гvйлгээ орлого сайтай байх л даа.
Гэсэрийг орчуулах ч яггvй биз?
Мань хvний Гэсэрийн орчуулгын хэл нь нэлээд бvдvvлэг. Гэсэр дотор ширvvхэн vг хэллэг ч бий л дээ, гэхдээ л… Жишээ нь “Чи муу” гэсэн нэг товч хараал байдаг юм. Муу нь магу биш ярианы хэлэнд ойртуулсан, м-ын дараа шууд 2 гэдэстэй хэлбэр. Yvнийг ” Чи эцгийн чив” гэсэншvv нэг бvтэн мажар хараал болгон буулгасан. “Хойд хормойгоо шатаж байгааг харахгvй байна уу?” гэсэн хатуухан vгийг мажараар “Бухар (зарим монгол аялгуунд бєгс-ийг хэлэх vг) чинь шатаж байгааг харахгvй” гэх мэтээр нэлээн давсалж орчуулсан. Лоренцтэй нэг vеийн Каадор гэж хvн бий. Хоёулаа Ласло овогтой болохоор би Лоренцийг Хар Лувсан, Каадорыг Шар Лувсан гэдэг юм. Лигети багш Шар Лувсанг 1 жилээр Монголд илгээж, мань хvн тэнд Монгол хэл маш сайн сураад нэг хэсэг Мажарын ЭСЯ-нд хэлмэрч хийж байсан. Сvvлд зєвлєх, дараа нь жинхэнэ элчин сайд, сvvлд бvр Мажарын гадаад яамны орлогч сайд ч болж байсан. Яг шинжлэх ухааны талаар гэвэл онц юм хийгээгvй, Эрдэнийн товчийн талаар нэг юм бичсэн, гэхдээ Мажар-Монголын соёлын харилцаанд чухал хувь нэмрээ оруулсан хvн дээ. Шинэ засгийн газар Монгол дахь ЭСЯ-ыг хэрэггvй, Монгол-Мажарын соёлын харилцаа хэт vнэтэй байна гэж vзэх vед мань эр Монгол дахь ЭСЯ-ыг авч vлдсэн юм. Бас надтай хамт Монгол vздэг байсан, сvvлд Буриадын бєє мєргєлийг сонирхох болсон Маандууки гэж хvн байсан, хэдэн жилийн ємнє єєд болсон. Хар, Шар Лувсангийн дараа хэдэн хvvхэн маань Монгол судлал нэлээд оролдох боллоо. Тэднээс Алиса Шаркєєзи маань нэлээн юм хийж байна. Татаар Маагда гэдэг нэртэй, Монгол хоч нь Чєтгєртэй Мажигсvрэн гэдэг хvvхэн одоо Норвeгид байгаа, Монголын соёлын тvvх, угсаатны зvй судалж, Акта Ориенталиад овоо тахилгын талаар хэдэн єгvvлэл хэвлvvлсэн. Одоо Будапештийн Их Сургуулийн тэнхмийн эрхлэгч нь Берталан Агнеш.
Таны єєрийн тухайлан судалсан сэдвvvд юу вэ?
За, Монголтой холбоотой яг ном болж гаргасан зvйлvvдээс гэвэл, анх 1959 онд Євєр Монголын заруд аялгуугаар дуулдаг Паажаа гэж євгєний дуу, яриаг судалж “Паажаа євгєний дуу ба Монгол аялгуу” гэдэг ном францаар бичиж гаргасан. Манай академийн номын сангийн Дорно дахины хємрєгийн Лигети багшийн цуглуулгад Євєр Монголоос олдсон, Аюуш гvvшийн гар хvрсэн нэг Алтангэрэл байдгийг латинаар галиглан 2 боть гаргасан. Их бvдvvлэг аргаар, бичгийн машинаар цохиод олшруулж хэвлэсэн юм. Бас нэг тийм ажил маань гэвэл яг тэр цуглуулга дахь 17-р зууны гар бичмэл Банзрагчийн галиг байна. Сvvлд Вималакиртти, монголоор бол Хиргvй алдаршсан хэмээх нэг Буддын судар, Ганжуурын ном байдгийн эртний гар бичмэлийг Санкт-Петрбvргийн баахан эмх замбараагvй ном дотроос олж, єєрєє дансанд оруулан судлаад “ Вималакиртти сутра Монголов” гэсэн ном орсоор бичиж гэрэл хуулбар, галигийг нь гаргасан. Их гvрэнд ямар нэг ном дансанд орно оо гэдэг нь vрэгдэхгvй, мєнхєрнє гэсэн vг. Ийм галигуудаас гадна Монгол хэлтний уран зохиолын нэг жижиг тvvврийг мажар орчуулга, тайлбартайгаар 2 дахин гаргасан. Д.Нацагдоржийн тvvвэр орчуулга гаргасан, vvнд Учиртай 3 толгойн анхны эмгэнэлт хувилбарыг мажараар шvлэгчлэн орчуулсан минь бий.
Багш аа, би оюутны дипломын ажлаа Ил хаадын захидлын талаар бичсэн. Тэгэхэд таны “Книги Монгольских кочевников” гэдэг ном маш чухал сурвалж болдог байлаа. Та тэр номынхоо талаар дурдсангvй.
Тэр номыг Ленинградын номын санд 1 жил урилгаар ажилласныхаа ачаар бичсэн юм. Номын сангийн Монгол цуглуулгын гарчиг, товьёогийг хийлгэхээр намайг урихад нутгийн судлаач нар анхандаа их дургvйцсэн юм билээ. Би тэрнийг нь хожим, тэр хэл ам гаргасан улсын нэг болох Элэскийн охин Бурдукова Тайса Алексеевнагаас єєрєєс нь сонссон юм. Бурдукова тэр тухайгаа надад наминчлан яриад аавынхаа номыг хайлгаж олуулсан. Тэр жил би мєнєєх цуглуулгын бvх Монгол номыг 7 сар шалган vзэж тэмдэглээд сvvлийн 3 сард нь тэр орос номоо бичсэн юм. Жон Крюгер євгєн номыг англи уншигчдад хэрэг болно гэж vнэлээд орсоос орчуулсан. Одоо би орчуулгыг нь хянаж байгаа, энд бий. (Багш ширээнээсээ Крюгер гуайн орчуулж, єєрийнхєє хянасан эх хувийг гаргаж ирээд надад єгєв) Энэ цаасан дээр буулгасан хувийг та авч vзэх vv? Надад пянзан (диск) дээр бий. Маргах мэтгэх зvйл гарвал ярилцая.
За баярлалаа, багш аа. Миний мэтгэх гэж юу байхав. Харин уншаад асуух зvйл гарвал танаас лавлая. Ленинградын номын санд ємнє нь данслагдаагvй єєр сонин сайхан ном байв уу?
Би ажлаа дуусгаад тэнд байсан тааз тулсан хэдэн аварга шvvгээг онгойлгож vзсэн юм. Тэндээс янз бvрийн тєвд, япон, хятад, монгол ном гарч ирээд би бараг 500 орчмыг дансанд оруулсан. Тэр дотор чухал зvйлс ч их байлаа. “Юм” гээд нэг судар байдаг даа, Ганжуурын гvн ухааны хэсэг, монголоор Их билиг барамид ч гэдэг. Тэрний 11 аварга боть гарч ирсэн. Уг нь 12 боть байдаг юм. 17-р зууны vеийн гар бичмэл, маш уран бичлэг, гоёмсог нарийн хєрєг зургуудтай. Бодвол тэр Монгол уран зургийн тvvхэнд чухал л байх. Тэр номууд бодвол Буриадад эсвэл Монголд устгасан нэг сvмийн ємч байсан болов уу? Галзуу Адольфийн цэрэг хотыг бvслэхэд энд тэнд нуусан зvйлсээ буцааж авчрахдаа замбараагий нь алдуулсан болтой юм. Тэндээс Эрмитажийн мэдлийн ємч ч гарч ирснийг олж єгсєн. Дээр нь Порт-Артурын Япон бичгvvдйиг чихчихсэн байсан. Миний эхэлж дансалж цэгцэлсэн ажлыг Алексеи Сазыкин vргэлжлvvлж, намайг ажиллаж байхад 2500 орчим номтой болсон цуглуулгыг мань Алёша 7000-д хvргэсэн байна лээ.
Эцэст нь асуухад та Монгол судлаачийн хувьд монголчуудад хандаж юу хэлэх сэн бол?
Гаднын vгийг тvvхийгээр нь битгий их залгиасай. Бас цаашаагаа, дорныг харахдаа орос нvдний шилээр хардаг хэвээрээ л байна уу даа. Би МонЦаМэ-гийн мэдээг єдєр бvр авдаг. Хятад хvн, хотын нэр зэргийг англиар бичихдээ яг орсуудын кирилээр бичдэгийг эргээд латин болгосон байх юм. Гэтэл оросын тэр галиг бол анх Бичурины боловсруулсан орос хэлэнд л таарсан галиг шvv дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
:
No comments:
Post a Comment