Тэмүүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн байх магадлалтай
Чингис хааны төрсөн, нас барсан өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг түүхийн шинжлэх ухаан эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг.

Чингис хаан бол зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий дахины түүхэнд өөрийн гүнзгий ул мөрийг үлдээсэн улс төр, цэргийн гарамгай зүтгэлтэн юм. Тиймээс түүний намтрыг сайтар судалж тодруулах нь XII-XIII зууны үеийн Ази, Европ тивийн олон улс орны түүхийн хэрэг явдлуудын учир шалтгаан, үр дагаврыг тодотгон тогтоох үйлсэд дөхөм үзүүлэх юм.
Гэтэл Чингис хааны намтрын зарим асуудал өдгөө болтол тодорхой болж чадаагүй байна. Тийм асуудлын нэг нь түүний төрсөн сар, өдөр юм. Энэ удаад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай зарим баримтыг өгүүлж, өөрийн саналыг толилуулахыг зорив.
Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай XVII зуунаас өмнөх сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн зүйл илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн байна. Тиймээс XVII зуунаас хойших үеийн монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай ярилцах бололцоотой байдаг.
XVII зууны үеийн Лувсанданзангийн “Алтан товч” хэмээх бичигт, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай анх удаа өгүүлсэн байна. Тэнд “Есүхэй баатар Татарын Тэмүжин, Хорибуха тэргүүтэн Татарыг дагуулж ирвээс, Єэлүн эх хөл хүнд бөлгөө. Ононы Дэлүүн болдог-а /болдогт А.О/ бүхүй дор “Хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдрийн өдөр дүл цагт Чингис хаан төрөв…Баяр мялиагуу дор Татарын Тэмүжин Yгэйг авчирсанд төрөв хэмээн…Тэмүжин гэж нэрийдсэн ёсон ийм” гэжээ. Мөн Бямбын “Асрагч нэртийн түүх”, Раашпунцагийн “Болор эрхи” зэрэг монгол түүхчдийн бүтээлд, дээрхийн адилаар өгүүлжээ. Лувсанданзан өөрийн зохиолдоо, зуны тэргүүн сарын арван зургаанд Тэмүжин төрсөн хэмээн анх өгүүлсэн бөгөөд түүнийг нь дараагийн зарим түүхч дагасан байна.
Ихэнх монгол судлаач эрдэмтэд “Алтан товч”-ийн мэдээг тулгуур болгон, Чингис хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанд төрсөн хэмээн үзсээр байна. Их хааны төрсөний ойг тэмдэглэх зэрэг төр ёсны үйл ажиллагаанд ч дээрх өдрийг баримталдаг. Монгол Улс 1962, 2002 онд Чингис хааны төрсөний 700, 740 жилийн ойг тэмдэглэхдээ, зуны тэргүүн сарын арван зургааныг сонгон авч ёслон өнгөрүүлсэн билээ.
Профессор Ш.Чоймаа Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн заалтуудыг харьцуулан, нарийн ажигласан өгүүлэл бичиж, 2003 онд нийтлүүлжээ. Тэрбээр “Монголын нууц товчоо” зэрэг сурвалжийн мэдээг үндэслэн, зуны тэргүүн сарын арван зургааныг монголчууд эртнээс сайн өдөр хэмээн бэлгэшээж, баяр хурим хийдэг байсныг өгүүлээд, “Түүхч Лувсанданзан, Бямба нар дээд тэнгэрээс заяат төрсөн эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, цаг нь тун ер бусын цаг мөч байх учиртай гэж бодсон буюу тухайн үеийн аман домог, хууч зэргийг баримталж, эрт цагаас уламжилсан бэлгэт сайн өдөр болох зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр Чингис хааныг мэндэлсэн байх хэмээсэн бодлын үүднээс бичсэн” гэжээ. Энэ судлаач зуны тэргүүн сарын арван зургаанд Тэмүжин төрсөн гэсэн урд түүхчдийн үзэлд эргэлзсан байна.
Монголчууд эртнээс билгийн тооллын сар бүрийн арван тавныг их цагаан, арван зургааныг улаан тэргэл өдөр хэмээн нэрлэж, ихэд бэлгэшээдэг байв. Энэ хоёр өдөрт наран жаргахтай уралдан саран манддаг, саран жаргахтай уралдан наран ургадаг билээ. Єөрөөр хэлбэл, эл өдрүүдэд нар, сар хоёр бие биенээ залган мандаж, өдөр шөнийн хорин дөрвөн цагт дэлхий бүрэн гэрэл гэгээтэй байдаг. Мөн сар бүтэн байдаг нь бүрэн дүүрэнгийн бэлгэ болдог.
Энэхүү байдал нь билгийн тооллын сарын арван таван, арван зургааны өдрүүдийг сайн өдөр хэмээн бэлгэшээхэд хүргэсэн байна. Монголчууд жин үдэд төрсөн хүүхэд ер бусын ухаан билигтэй байдаг хэмээн хуучилдаг. Тэгээд ч үд дунд мэндэлсэн хүүхдийн төрсөн цагийг нь хамаа бус хэлдэггүй ёс байжээ.
Тэгэхээр профессор Ш.Чоймаагийн хэлснээр, Тэмүжинийг зуны тэргүүн сарын 16-ны өдрийн үд дунд төрсөн гэсэн нь үнэхээр Чингис хааныг ер бусын хэмээн хожимын түүхчдэд үзүүлэхийн тул сонгон авсан сар, өдөр, цаг байж болох юм . Чингэхүл, Тэмүжин чухам хар морин жилийн аль сарын хэдний өдөр төрсөн байж болох вэ гэсэн асуулт гарч байна.
Зарим монгол сурвалж бичгүүдэд, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өмнө өгүүлсэнээс өөр мэдээ бас бий. Yүнд: “Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шашдир Хөх түүх” зохиолд: “Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан гоо Єгэлүн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцээж, тэндээс гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн гоо үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв. Тэр цагт огторгуйгаас солонго татах хийгээд хур орох тэргүүтэн маш олон сайн бэлгэс болжээ. Гурван хоног болохуйяа нь Татарын Тэмүжин Yгэ нэртийг /Есүхэй баатар А.О/ эрх дороон оруулан ирсэн тул…анх нэрийг … Тэмүжин хэмээн нэрийдэж…их хуримыг үйлдэв” гэжээ. Мөн Жамбадоржийн “Болор толь”, Гончигжавын “Сувд эрих”, Галдангийн “Эрдэнийн эрх” зэрэг зохиолуудад дээрхтэй адил Тэмүжин хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж заасан байна.
Дээрх дөрвөн сурвалж бичгийн мэдээг бид тулхтай гэж бодож байна. Учир нь Чингис хааны тахилга тайлгатай холбогдсон зан үйлийн зарим мэдээ ч дээрх сурвалжуудын заалттай авцалдаж байна.
Ордос нутагт байдаг Чингис хааны Эзэн хорооны тахилга шүтлэгийн дотор Тэмүжинийг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагдсан байна.
Тэнд билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд, Чингис хаанд зориулан, мялиагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэсээр ирж. Мялиагуудын хурим нь Чингис хааны төрсөний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол хэмээн Ордосын дархад нар хуучилдаг. Тэр мялиагуудын хуримын өдөр төрсөн цагаас нь хойш үсэнд нь ирт зүйл хүргээгүй сэрхийг сархад сүү, цагаагаар мялаагаад, дараа нь түүнийг цагаан эсгий дээр хэвтүүлэн, аман дээр нь торгон хадаг тавиад, өрчилж алдаг.
Сэрхний махыг нь чанаад, шөлөнд нь чихэр, бурам, үзэм, чавга зэрэг амттан хийгээд, хөргөсний дараа архи нэмж, тэр шөлөөр уг ямааны арьсыг идээлээд, түүнийг хулсан хутгаар хусч, дун цагаан илэг болгодог. Тэр илгийг ширээн дээр тавиад, зургаан хулсан хадаасаар тэлж хадаад, гол нуруугаар нь зураас татаж, зураасны хоёр талаар ес ес зурж, арван найман нарийн тасам хийдэг. Уг тасмаан ес есөөр нь хоёр хэсэг боож, Чингисийн гэгээн дүрийг тахисан хайрцаг дотроос хуучин тасмыг гаргаж, оронд нь шинэ тасмыг тавьж оруулаад, өвлийн тэргүүн сарын шинийн гурванд тайлга хийдэг. Yүнийг тасман тайлга гэдэг бөгөөд Ордосын эзэн хорооны настнуудын яриагаар бол, “Чингисийн хүйс /төрсөний дараа/-ийг нь тасмаар боож, хөхэчүг /цөглөөгүй хүйг/ нь цөглөснийг дурсч буй” хэрэг гэнэ.
Энэхүү Чингисийн мялиагуудын хурим нь Тэмүжиний хүй цөглөж, угаалга үйлдсэний баяр аж. Yүнтэй холбогдуулж зарим мэдээг дурдсугай.Монголчууд XVI зууны үед хүүхэд төрөөд хүй нь цөглөсний дараа түүнийг угаан мялаах найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн байна. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайж төрсөний дараа “Хаан тэрүүтэн хамаг их улс мялиагуудын хурим хийж” байсан гэж Алтан ханы намтарт өгүүлжээ. Хүүхэд төрж, хүй нь цөглөхөд, түүнийг мялааж баяр хийдэг монголчуудын тэр ёс Тэмүжинийг төрөхөөс ч өмнө байжээ.
Уг уламжлал нь ХХ зууны үед ч монголчуудын дотор хадгалагдаж байв. Угсаатны зүйчдийн тэмдэглэснээр бол, ХХ зууны үеийн халхчууд хүүхэд төрөөд гурав хонож, хүй нь цөглөсний дараа түүний угаалга хэмээх ёслол үйлддэг байж. Уг ёслол ихэнх тохиолдолд, хот айлын хүрээнд болдог бөгөөд түүнд хүүхдийг эх барьж авсан хүн уригдан, хүндэт зочноор оролцдог. Энэ ёслолын үеэр сан тавьж, хүүхэд болон гэр хотлоорыг ариутгадаг.
Бас шинэ төрсөн хүүхдийг хонины хүзүү буюу шагайт чөмөг тэргүүтэй махны шөлөөр угаан, мялаадаг байж. Хүүхдийг тийнхүү анх удаа угаан мялаах үед ихэнх тохиолдолд түүнд нэр өгдөг заншилтай байв.Мөн Монгол Улсын баргачууд хүүхэд төрөөд гурав хоносны дараа түүнийг хонины шөлөөр угааж ёслол хийдэг. Тэр ёслолд гол төлөв эмэгтэйчүүд оролцдог заншил өдгөө хүртэл хадгалагдсаар байна.
Буриадуудын дунд нэгэн сонирхолтой ёс ХХ зууны эхэн хагаст байсныг эрдэмтэн В.Вяткина тэмдэглэжээ. Тэд бусад монголчуудын адилаар хүүхэд төрөөд угаалга хийснийг дараа жилийнх нь ой дээр бас ёслон тэмдэглэдэг бөгөөд түүнд мөн л эмэгтэйчүүд оролцдог. Энэ ёслолыг бас мялиагууд хэмээн нэрлэдэг аж.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, Тэмүжин төрөөд, хүй нь цөглөсний дараа түүнийг анх удаа угааж мялаан, хурим найр хийсэн. Түүнийгээ Монголын уламжлалаар жил бүр ой дээр нь тэмдэглэн ёслодог байсан бөгөөд тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тахилга тайлгын бүрэлдэхүүн хэсэг болж улмаар өдгөө Ордосын эзэн хороонд уламжлан ирсэн байна.
Ордосын Чингисийн онгонд Тэмүжинийг анх угаан мялаасны хуримыг билгийн улирлын жил бүрийн өвлийн тэргүүн /аравдугаар/ сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн сурвалж бичгүүдийн мэдээтэй дүйж байна.
Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн болон зан үйлийн мэдээнүүд ийнхүү тохирч байгаа нь түүнийг хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэх үндэслэлийг буй болгож байна. Хүний, ялангуяа их хааны төрсөн, түүнийг анх угаан мялаасан өдрийг буруу тэмдэглэн ёсолно гэж баймааргүй. Энэ мэдээ үнэнд илүү ойр, бодит байдалд нийцтэй гэж үзэж болохоор байнам.

No comments:
Post a Comment