Чингис хааны эш хєргийн тухай
Цаг хугацаа гэдэг алив бvгдийг єєрчилж чаддаг их шидтэн буюу. Энэ ч утгаараа 1990-ээд оноос бид бvхний vзэл бодол орвонгоороо эргэж урьд цагт хvн бvрийн амнаас гараад байдаггvй “Чингис” хэмээх нэр єнєє цагт амны уншлага болох нь холгvй болжээ. Чингис архи, Чингис хивс, Чингис зочид буудал, гээд єнгєтэй єєдтэй гэсэн болгоноо их хааныхаа нэрээр дууддаг болсон ажгуу. Эндээс нэгэн зvйлийг ажиглан харахад Чингис хааны нэр зvvсэн болгон дээр их хааны дvр тєрхийг янз бvрээр дvрсэлсэн байдаг. Эдvгээ эрдэмтэн мэргэд судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг 20 гаруй зураг байдгаас зарим нэг нь зурж дvрсэлсэн улс орныхоо vндэсний онцлог байдал дvр тєрхєє илт шингэн бодит vнэнээс хол гуйвуулан бvтээсэн байдаг. Эдгээрийг vл єгvvлэн одоо цагт тvvхч судлаачдын зvгээс Чингис хааны бодит дvрийг vнэнд ойр дєхєм зурж vлдээсэн хэмээн нийтээр хvлээн зєвшєєрдєг нэгэн хєргийн талаар энд цухас єгvvлье.
Vндсэн эх нь одоо Бээжин хотноо Дундад улсын тvvхийн музейд хадгалагдан буй энэ хєрєг нь єндєрєєрєє 58,3 см, єргєнєєрєє 40,8 см хэмжээтэй нарийн цагаан цаасан дээр гvехэн будгаар єнгє ялган зурсан цээж хєрєг болно. Зурагт vзvvлсэн дvр тєрхийг vзэглэн буулгаваас толгойдоо цагаан арьсан гадартай хар арьсан дотортой євлийн малгайг дарж, биедээ гvехэн хул шар ноосон нэхмэл дээл ємсчээ. Царайных нь єнгє боровтор улаан, битvv буурал сахалтай байх агаад зулайных нь vс нь магнай руу нь бултайж хоёр тийш салсан бєгєєд гєрмєл гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж байдаг. Уг хєргийн зvvн мєрний дээд єнцєгт “Тай Цзу” хаан буюу Чингис хаан алдарт Тэмvжин, гэсэн бичээс буй.
Энэхvv зурмал хєрєг хэрхэн олдсон нь бас л сонирхолтой тvvхтэй. Тус хєргийг 1953 оны 9 сард Бээжин хотын тvvхийн музейн ажилтнууд Хэбэй мужийн Ань-лу хэмээх газарт оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хvний vр садаас олж авсан гэдэг. Энэхvv Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад Иргэн Улсын цэргийн эрхтэн Юань Ши Кай-н цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бєгєєд тэр vед умард хєрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гvйцэлдvvлж явах vед нь Монголын нэгэн ван ноёноос єргєн барьсан гэдэг. Харамсалтай нь чухам ямар хvн их эзэн хааны энэхvv хєргийг харийн цэргийн тvшмэлд юуны учир єргєн барих болов? гэдэг талаар тодорхой мэдээ олдоогvй. Энэ талаар зориуд судлан тодруулаагvй ч байж болох талтай. Ийнхvv их хааны энэхvv хєрєг 1950 он хvртэл Чин Ху Вэний vр садад хадгалагдан ирсэн байжээ. Судлаагчид тус хєрєг зургийн цаас будаг, дvрслэн гаргасан арга хэлбэр нэрлэсэн бичээс энэ тэрийг нарийвчлан шинжлэж тус хєрєг болбоос Юань улсын vеийн зураачийн бvтээл байж магадгvй болохыг нотолсон бєгєєд Чингис хааныг амьд сэрvvн vед биш нас барснаас хойш их удалгvй зурсан єтєл насны хєрєг болох нь лавтай хэмээн vзсэн байдаг билээ.
Тvvнчлэн энэхvv хєргийг Юань улсын судрын Тайлга тахилгын тэмдэглэлд байнга нэр нь дурдагддаг Хорисан хэмээгч зурсан байж мэдэх юм гэдэг ба Юань улсын мєхєн доройтох тэр цагт Монголын язгууртнууд Дайду хотоос ялагдан ухарч гарахдаа умар тийш авч гараад язгуур угсгаатай нэгэнд vе улируулан хадгалуулсан байж мэднэ хэмээн vзсэн байдаг. Дашрамд єгvvлэхэд энэхvv Хорисан хэмээгч нь Монгол хvн бєгєєд Их Юань улсын ордны зураач байх vедээ 1278-1279 оны хооронд Есvхэй баатар болон Єгєдэй хааны хєргийг зурсан гэж сударт тодорхой тэмдэглэгдэн vлдсэн байна. Энд дурдагдан буй их хааны хєргийг эх болгон єнєє цагт Чингис хааны дvрийг хуулбарлан зурахын зэрэгцээ элдэв нэмэлт оруулан зохиомжлох нь элбэг байна. Тухайлбал хааны ємссєн хар дотортой цагаан арьсан малгайг єнгє ялган будсан малгай мэтээр зурахын зэрэгцээ чихнийх нь араар унжих гэзгийг нь ээмэг болгон харуулсан байдгийг vндэсний мєнгєн тэмдэгт дээрх хєрєгнєєс vзэж болно. Энэ бvгд эх тvvх соёлдоо эрээ цээргvй хандан байгаа бидний єчvvхэн нэг жишээ мєн.
Чингис хаан хэрхэн насан эцэслэсэн талаар
Тэрбээр хэдэн насандаа насан хутаг болсон, нас эцэслэсэн шалтгаан учир юу байсан, хаана онголсон хийгээд vvнтэй холбоотой олон асуудал оньсого мэт оршсоор судлаачид, эрдэмтдийн анхаарлыг мєн татсаар байна. Эндээс их хааны нас барсан байж мэднэ хэмээн vздэг шалтгаануудаас бичье.
Судлаачид тvvхийн судар бичигт тэмдэглэгдэн vлдсэн болон бусад эх сурвалжаас улбаалан Чингис хаан билгийн улиралын 7 сарын шинийн 12-ны шарагчин vхэр єдєр буюу аргын тооллын 1227 оны 8 сарын 25-ны єдєр 65 насандаа єєд болсон хэмээн тогтоосон байдаг.
Харин Чингис хааны нас барсан шалтгаан учирыг янз бvрээр тайлбарлан таамагласаар ирсэн. Тухайлбал:
1. Чингис хаан мориноосоо унаж бэртсэн нь vхэлд хvргэсэн хэмээн бичсэн нь бий.Гэтэл хэрэг дээрээ Чингис хааны авд явж байгаад толбот бор мориноосоо унаж бэртсэн тухай явдал бол даруй 1225 оны євлийн явдал болно. Эндээс vзэхэд 1227 оны намар хvртэл бvтэн 2 жилийн зєрєє байгаа нь харин ч тэр бэртэл нь илааршин эдгэрэх хугацаа мэт. Нєгєєтэйгvvр Чингис хаан бэртсэнийхээ дараагаар Тангуд улсын нутагт жил шахам дайтаж явсан тухай мэдээ бас байдаг нь дээрх таамгийг бvдгэрvvлж байгаа юм.
2. <...Хамгийн эцэст нэгэн Тайчин хэмээх цайзыг бvслэн байлдах vед Чингис хаан євдгєндєє зэвний шарх олж тэрхvv шархны улмаар насан эцэслэж хvvр ясыг Алтай ууланд оршуулав...> хэмээн Марко Поло тэмдэглэн vлдээжээ.
Энэ нь vзэхэд сонин боловч vнэндээ ам дамжин хэлэгдэн ирсэн мэдээ тєдий зvйл юм. Учир нь дорно зvгт аялан зохиол тэмдэглэлээ сэтгэл татам хэлбэрээр бичиж vлдээсэн жуулчин Марко Поло гэгч нь Хубилай хааны vед Монголын их гvрэнд тагнан турших зорилгоор Єрнє зvгээс явуулж байсан хvмvvсийн нэг билээ. Монголын хvчирхэг гvрэн улсыг тагнан турших холбоо хэлхээ барих ажлаар Плано Карпини, Вильгелм Рубрик тэргvvтэй олон хvмvvс тэр vед зорчин явдаг байсан. Тэдний аян замын тэмдэглэлд тэр vеийн Монголчуудын антроплогийн шинж тєрх, нvvр царайнаас авахуулаад аж амьдралын хэв шинж ахуй хэрэглээ, аян дайны арга барил зэр зэвсэгийн талаар нарийвчлан бичиж vлдээсэн байдаг хэдий ч энэхvv хэрэн хэсч явсан хvмvvс Чингис хааны vхлийн талаар vнэн бодитой мэдээ яахин олж vлдээж чадахсан билээ.
3. 17-р зууны дунд vед бичигдсэн “Эрдэнийн товч” хэмээх зохиолд <...Тангудын эзний хатан Гvрвэлжин Суд гэгчид хорлогдон vхэв...> хэмээн ихэд дэлгэрэнгvй бичигдсэн байдаг. Гэтэл Тангуд улсын хаанд Гvрвэлжин Суд хэмээх хатан ерєєс байгаагvй гэдгийг тvvхчид судлан тогтоосон. Тэгээд ч Чингис хаан Тангудыг эзлэн тэндээс хатан авсан тухай мэдээ байдаггvй ба Тангудыг бvрмєсєн бууж єгєхєєс ємнє нас барсан гэж vздэгийг тэмдэглэн хэлэх нь зvйтэй болов уу. Харин Чингис хаан Тангудаас татвар хатан 1209 онд 3 дахь удаагаа довтлохдоо авсан гэдэг бєгєєд хатны нэрийг Чагд гvнж гэдэг байжээ.
4. Их Монгол улсын 3 дахь хаан Гvюгийн vед Монголд анх ирсэн Плано Карпини єєрийн тэмдэглэлдээ <...Тэрээр аянганд дайрагдаж vхэв...> гэж бичсэн байдаг нь баахан инээдтэй зvйл бєгєєд аман домог тєдий зvйл болов уу.
5. Чингис хаан хvнд євчин тусч насан эцэслэв, хэмээн бичигдсэн байдаг.Тухайлбал Юань улсын сударт <...бие чилээрхэв...> гэжээ. Армены Монголч эрдэмтэн Д’Оссоны бичсэн Монголын Тvvх гэдэг номонд бас <...хvнд євчин хvрч...> гэсэн нь бий. Євєр Монголын эрдэмтэн тvvхч Их Баян бичихдээ <...Євчнєєр насан єєд болсон...> гэдэг. Гэвч чухам ямар євчнєєр гэдэг тухай эдгээр сурвалжуудын аль нь ч дурдаагvй байна. Харин 13-14-р зууны vеийн дундад Азийн нэрт тvvхч Жувейни ‘Ертєнцийн байлдан дагуулалтын тvvх’ хэмээх бvтээлдээ <...Чингис хаан муухай уур амьсгалаас болж засаршгvй євчнєєр нэрвэгдэв...> гэжээ. Мєн 17-р зууны дунд vед бичигдсэн “Хураангуй Алтан Товч”-д <...Тvрэмгий балгаснаа Богд эзэн хvнд халууцаад алтан амиа гарах цагт... хамаг зарилгийг буусан хойно тэнгэр халив...> гэсэн байдаг Мєн Германы Монголч эрдэмтэн Ханиш Их хааныг vхэлд хvргэсэн хэмээн бичигдсэн энэхvv <...халууцах...> євчнийг “эсэргэнэ хижиг” бололтой гэжээ. Євєр Монголын нэрт тvvхч Сайшаалт ‘Чингис хааны товчоон’ хэмээх хормосон бvтээлдээ бичихдээ “...Ямарч євчин бай Чингис хаан ихээр халууцах хvнд євчин хvрч бие барсан гэдэг зvйтэй...” гэж бас бичжээ. Эцэст нь тэмдэглэхэд Чингис хааныг хvнд євчин тусч нас нєхцсєн гэдэг vзэл баримтлалыг эдvгээ хvртэл дотоод гадаадын олонхи эрдэмтэн судлаачид vнэнд ойр дєт зvйл хэмээн vзсээр ирсэн билээ.
Их хаадын хутаг амгалан орших болтугай.
No comments:
Post a Comment