БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ
Б.Номинчимэд
Б.Номинчимэд
1241 он. Европ дахин айдас тvгшvvрт нэлэнхvйдээ автлаа. Энэ vеийг хvртэл хvчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгvй гамшиг, хєнєєлт сvйрэл мэт нємрєн ирж буй айдас хvйдсийн ємнє яах ч аргагvйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, тvгшvvрт єдрvvдийг чимээгvйхэн хvлээж байв. Нормандын засагчид тэрхvv айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгvйгээс Скандинавын эрэг орчмоор єлсгєлєн нvvрлэж эхэлжээ.
Сvм хийдийн газруудад аврал мєргєлийн уншлага єдєр шєнєгvй тvгшvvртэйеэ дvнгэнэж, язгууртан ихэс дээдсvvд vр ашиггvйгээр дэмий л зєвлєлдєн, хуягт баатар эрс нь дvнсийн дуугаа хураасан тийм єдрvvд vргэлжилж байлаа. Энэ цагийг хvртэл єєрсдийгєє ертєнцийн тєв, соёлт ертєнц, бусдыг иргэншээгvй зэрлэг бvдvvлэг омог аймгууд мэтээр тєсєєлєн ойлгож байсан, Дорно зvгийн газар зvйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хvрсэн Инд мєрнєєс цааш халиагvй Европчуудад энэ vйл явдал нь дэндvv ойлгомжгvй, ой ухаанд нь vл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд ємнє ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр тvгшээн, цочоож байсан нь vгvй.
Загалмайтны тооллын эхэн vед V зуунд Тєв Азиас vсэрсэн Хvннvгийн цус Аттила энэ улс тvмнvvдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шvтлэгт Аббасидууд ч ийн тvгшээж байсангvй. Бvр эрт Гэрэгvvд скифvvдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хvчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангvй. Тvрэг болон Куман, Печенегvvд Европод халдаж байсан ч vсрээд л Днестр мєрний хєвєєнд хvрч байлаа.
Эд хэн байв?
Єст дайсан Зєрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мєхєєснийхєє дараа Монголын их гvрний хаан Єгєєдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд ємнє єєрсдийнх нь ємнєєс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ. Vvнд бvр 1222-1223 онд нvvдэлчин монголчуудын ясны дайсан мєн нvvдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг ємгєєлєн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рvv довтолсон Булгарууд орж, эдгээр ард тvмнийг номтгон дагуулахыг Зvчи ханы хvv Бат болон дорноос Єрнийг хvртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн тємєр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дєрвєн хошуучийн нэг алдарт Сvвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхvv Бат, Сvвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны ємнє Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мєн энэ vед Бат хаан Мєнхєд нэгэн баг цэрэг єгч, хойт Кавказыг ороон Гvржийг буулган авах даалгавар єгсєнийг тэрээр чадварлаг гvйцэтгэн Гvржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сvвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хvчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.
1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мєрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мєшгєн Дон мєрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол тvшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IV Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж єгєхийг шаардсанд хариу єгсєнгvйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын vvд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгvй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дєрвєн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ vед л зэрлэг бvдvvлэг хэмээн vл тоож байсан талын нvvдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хvч, санаанд оромгvй дайтах урлагын ємнє єєрсдийгєє юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна. Тухайн vеийн vйл явдлыг бичиж vлдээсэн европ хvмvvс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зvйрлэсэн нь чухам оносон зvйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сvрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хєнєєлтэй хийгээд хvчтэй, аянгын нvргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгvй байсан биз. Энэ зvйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон vлдсэн билээ.
Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дvгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хvнтэй армийг бут цохисон байна. Мєн сарын 11-нд Шайо голын хєвєєнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сvвээдэй нарын удирдсан гол хvч юу ч vгvй болтол хиаруулав.
Ердєє гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай єрнийн олон тvvхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгvй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
4 дvгээр сарын 9-ний нэгэн манантай бvvдгэр єдєр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мєн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хvч болж, дээр нь хоёр єдєрчийн газар Ван Хенрийн vеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхvv сvvлчийн нэмэлт хvчийг хvлээсэнгvй, дарагдашгvй зэрлэгvvдийг дарж, алдар суугаа мандуулах хvсэлдээ хэт хєтлєгдсєн vv, эсвэл єєр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хvч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хvйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.
Євч битvv хуягласан, єєрсдийнхтэй нь харьцуулахын аргагvй том морьдтой хvнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргvvн анги тогтоож дийлсэнгvй тєдєлгvй орилолдсоор ум хумгvй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мєшгєн хєєв. Гэвч Монголчуудын энэхvv дутаасан нь айн сандарсан, хvчин дутсаных бус ердєє цэрэг дайны ов мэх байжээ. Тєдєлгvй хvнд морьт цэргvvд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хєшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бvсэлж аваад холхивч нумаар бvгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд vлдсэн хvн тун цєєхєн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хєлєг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангvй.
Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зєрvv харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгvйгээр тулалдааны ерєнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хvрэхийг зорьж байхад европын жанжид шууд л єєрсдєє цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирvvл тулалдаан мэт шууд халз зєрєн тулалдахыг эрхэмд vзсэн бол монгол цэрэг ухрах, бvслэх, ороох, утах, цvvцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хvч хийгээд хоол хvнсний хангамж байхгvй, дайсагнагч ард тvмнvvдийн дотор байгаа нєхцєлд хvн хvчээ гамнахгvйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогvй юм.Нєгєє талаар монгол цэрэг нутгийнханаас ч илvvгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, тvvнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг тєрvvлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бvр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.
Мажарийн ван IV Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бvхээгт тэргээр бат бэх хvрээ барьж хориглон суусан байна. Мєн Шайо голын гvvрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шєнєжин гvvрийг харваж, vе vе дайран бужигнуулжээ. Харин єглєєний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шєнє голын гvvрийг бага хvчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шєнийн харанхуй мананг ашиглан голыг єєр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд єдєржин бэхлэлт рvv галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь ємхий утаагаар утжээ. Усгvй дэнж дээр хvрээлэн буудалласан Бела вангийнхан тvймрийг тогтоож чадсангvй. Удалгvй угаартаж, тvлэгдэж, тэсч ядан хvрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь єєрсдєд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргvй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хvнтэй арми ийнхvv ямар ч эсэргvvцэлгvйгээр хиарав. Гагцхvv IV Бела ван цєєн шадар нєхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгvй газраар єтгєн манан ашиглан самран гарчээ.
Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дvvргэсэн гэдэг. Єєрсдийг нь мєшгєн яваа Монгол цэргийн сvр хvчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.
Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны євєл Дунай мєрний мєсєн дээгvvр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мєр даран хєєсєєр бvр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хvргэжээ.
Дараа жил нь Монголын гол хvч Тєв Европын гvн рvv цємєрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нєгєє нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мєшгєсєн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хєндлєн гулд гарав. Мєн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхvv Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хєндлєн гулд юунд ч торолгvй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргvvцэн сєрєх тоймтой хvчин Дорнод бvv хэл Єрнєд Европод ч байсангvй. Шар хvмvvсийн огтхон ч мэдэхгvй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд тvймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дvрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бvр давс хужир нэмэгдсээр бараг хvний хvчнээс хэтийдсэн, vлгэр домгийн зvйл болон хувирч байжээ. Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин євдєг сєхрєн єршєєл энэрэл хvсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зvйл Европ дахиныг энэхvv гутамшгаас аварсан бєгєєд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Єгєєдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дєрвєн зовхист ялж яваа хан хєвгvvд, баатар жанждаа дуудуулж, Дунай мєрний бэлчирт зєвлєгєєн хийжээ. Энэхvv зєвлєгєєнєєр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зєвлєлдєєд єст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгvй болсон тул єрнє зvгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гvрний баруун ємнєд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар тvмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхvv толгой эргэм ялалтуудынхаа дараа тvvнээ гvйцээлгvй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерєєсєє vгvйгээгvй ядуу Европоос сонирхох юм байгаагvйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгvй юм. Єгєєдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мєн боловч тvvний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Ємнєд Хятадын Гоунжау, Дундад Азийн шvр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр vед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нvсэр чулуун хана бvхий рыцарийн шилтгээнvvд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгvй байж. Дэлхийн энгээр тvйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд vнэндээ хvн тоож нохой шиншихээргvй санагдсан биз.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхvv гэнэт буцсан ч тэдний vлдээсэн айдас Европыг удтал чичрvvлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхvv дайнд оролцсон хэн бvхний нvглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгvй.
Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлvvлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын тєлєє Ромын паптай хэдэн vеийн туршид мєчєєрхєлцєж явсан ихэмсэг бардам Гогенштауфенvvдийн удмынханы хувьд байж болшгvй гутамшигт явдал, гарцаагvй ялагдлыг хvлээн зєвшєєрсєн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сvйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мєргєхєєс єєр юу ч хийхгvй байжээ. Тэр ч бvv хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шєнє бvр хар дарж зvvдлээд унтаж чадахгvй болчихсон байсан гэдэг.
1243 онд Ромын Пап IV Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертєнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлvvлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар єгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелvvлэхгvй бол Гvюг хаан ... Ромын их гvрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн тvгшvvрт мэдээтэй буцаж очжээ. Мєн тvvний авч очсон Гvюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Єдгєє Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мєнх тэнгэрийн хvчин дор наран ургахуй зvгээс наран шингэх зvг хvртэл бvх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бvхнээ єгье гэвээс зохино.... Энэ vеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн vзсvгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг vл даган ману зарлигийг зєрчивєєс дайсан минь болъюу... юу болохыг гагцхvv тэнгэр мэдтvгэй...” гэсэн омог бардам, сvрлэг vгстэй, “ ...аюутугай, биширтvгэй” хэмээх алдарт vгстэй тамга дарсан байжээ. Мєн тvvний дараа их хаан ор суусан Мєнхєєс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мєн vvнээс дутуугvй сvрлэг бардам vгстэй байсан юм.
Энэ vед Монголчууд Европоос гадна Иран, ємнєд Кавказ болон Ємнєд Хятадад ертєнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бvрдээ ялж байлаа. Орос болон Дорнод Европт орсон Бат, Сvвээдэй нарын цємрєлтийг vе vеийн цэрэг дайны тvvхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим тvvхчид энэхvv довтолгооныг хvний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгvй юм. Тэр vед зєвхєн Ижил мєрєн Карпатын завсар хиыгээд Гvржид 5 сая хvн оршин амьдарч байжээ.
Бат, Сvбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагvй, 60 мянгаас ихгvй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гvрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хvн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгvvр ердєє юунд ч торолгvйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.
Энэ цаг vед Европын улсууд эсэргvvцэн байлдах чадваргvй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангvй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дєрвєн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил vе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хvртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хvртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч vзээгvй, жирэмсэн эмийг шээх газраас холдож vзээгvй балчирууд шиг санагдах нь аргагvй юм.
Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хvчирхэг гvрний хаан болсон Гvюг, Мєнх болон, Умард, ємнєд хятадыг чичрvvлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагvй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зєрvvлж, Хєлєг хааны хангинах илдний ир, хатгах жадны vзvvр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хєвгvvд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нєхцєлд цэрэг армийг хєдєлгєн залах цэрэг дайны урлагт тєгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
No comments:
Post a Comment