ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН
Б.Номинчимэд
Вашингтон ДС, АНУ
Монголын тїїхэнд нэр, мєрєє дурайтал нь їлдээсэн гайхамшигтай эмэгтэйчїїд цєєнгїй бий. Алун гоо, Єїлэн їжин, Бєртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг тєрєє тїшилцэж явсан олон хатад, Агай шїлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хїртлэх оюун билэгт монгол бїсгїйчїїд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бїсгїй байсангїй. Улс тєрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай тєрийн зїтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Тїїний хажууд єнєє дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зїгээр л нэг тосгоны эр зоригтой, зєн билэгтэй эмэгтэй тєдийхєн юм. Олон улсын эмэгтэйчїїдийн баярын ємнєхєн тэдгээр гайхамшигт монгол бїсгїйчїїдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол тєрийн нэрт зїтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатныг уншигчдадаа танилцуулж байна.
“Хувьгїй хаан Аригбєх” номын бїлгээс...
Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хїї бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах їїднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хїї Тулуйдаа сїй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мєхєєх їед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлїїлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан тєдийгїй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хїндэтгэж байсан дархан бэр нь байжээ.
Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт єчиг єчсєн нь: Хаан эзэн їгїй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн їгїй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хєдєлж, єєрийн эрийг їл сэтгэн эцгийг хїндэлж, их тєрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бїї хэлсї. Бэхи тайху гэсї. Шиу гэж бїї хэлсї. Сутай тайху хэмээе гэж цол єгєєд, найман отог цахар тїмнийг сонгон єгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дїї Жаха Хамбын охин Чаур бэх энэ бєлгєє гэжээ. Энэ нь Єгєєдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн ємнєєс нь тэнгэрт залбиран єєрийгєє єргєсєн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зїгээс ихэд хїндлэн байсны илрэл юм.
Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ. Тїїхийн тулгар бичгїїдэд тїїнийг Єїлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бїї хэл тїїнийг нэг талаар Єїлэн хатнаас илїї гэлцдэг байна.

Тулуй 1231 онд Зїрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хєвїїдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн їлджээ. Єгєєдэй хаан ууган хїї Гїюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч єгєхєєр элч заран хэлїїлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгїй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд єчихєд би хїїхдїїдээ эрийн цээнд хїргэж, эцгийн сургаалиар хїмїїжїїлэхийг хїсэж байна” хэмээн хариулахад Єгєєдэй ч, Гїюг ч аль аль нь их шахамдуулалгїй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Єїлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхїї Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нєхєрт гараагїйгээрээ Єїлэн эхээс илїї юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Єїлэн Їжиний адилаар єнчин хєвїїдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бїсэлж, царсан шор барин сєд гичгэнэ ухаж, єглєє эртлэн босож єлєрс мойл тїїгээгїй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хєвїїдээ эцгийн суртлаар зарчимтай хїмїїжїїлэн єсгєсєн нь “Нууц товчоо”-нд:
“...Гоо Їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвїїд
Хутагтан сайд болов.
Зарчимтай Їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвїїд
Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм.
Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дєрвєн хєвїїн нь/Монголын эзэнт гїрний 4-р їеийн Их хаан Мєнх, Юань гїрнийг їндэслэгч Их хаан Хубилай, Иранд тєвтэй Ил хаант улсыг їндэслэгч Их хаан Хєлєг, Монголын эзэнт гїрний 5 дугаар їеийн Их хаан Аригбєх энэ дєрєв болой/ дєрвїїл их хїмїїс болон хожмын єдєр Монголын тєдийгїй дэлхийн тїїхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргїй хэрэг яавч биш юм.

Чингис хаан амьд сэрїїндээ хєвїїдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж єгсєн. Їїнд: Ахмад хїї Зїчийн хїїхдїїдэд Эрчис мєрний хєндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш їргэлжлэх Кипчакийн єргєн уудам нутгийг, Цагаадайд Зїїн, баруун Туркестаныг, Єгєєдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг єгч, отгон хєвїїн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар їлдээсэн байна.
Гэвч тэрхїї голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бїсэд багтаж байсан, мєн Тулуй тєрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Єгєєдэйд найр тавьсан зэргээс їїдэн Тулуйн їр хїїхдїїд Чингис хааны їр ач нар, бусад ахан дїїстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ.
Ийнхїї єєрийн гэх эзэнт улсгїй їлдсэн гэр бїлээ, їр хїїхдїїдээ бусад ахан дїїсийнх нь зэрэг зиндаанд хїргэж, улс тєрийн тавцанд нэр нєлєєтэй болгохын тєлєє зїтгэсэн Сорхугтани Бехи хатны зїтгэл нь Єїлэн эхийн нэгэн биеийг огоорон зїтгэсэнтэй агаар нэгэн юм.

“Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа тїїний хїїхдїїд эхийн хамт Єгєєдэйн дэргэд їлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хїсэхэд хаан єгсєнгїй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нєхєр, їр хїїхдїїдийн минь эцэг чухам хэний тєлєє золиос болж амиа тэнгэрт єргєсєн юм бэ? Тэр тийнхїї бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ їг нь хааны сонорт хїрчээ. Энэ їгийг Єгєєдэй хаан сонсоод “Сорхугтанийн зєв” хэмээгээд тїїний хїсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хїїхдїїд балчир байв. Мєн “Єгєєдэй хэнтэй ч зєвшилгїй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 єрхийг хїї Годандаа дур мэдэн єгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хїї Мєнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд єглєє. Чингис хааны зарлигийг хэн зєрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдїїлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зєв. Гэхдээ бидэнд их єв хєрєнгє эзэмших алдар гавьяа алга. Мєн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ єєрєє сайн мэдэж байгаа. Бид зєвхєн тїїний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ їгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хїчээр єєрийн хїїхдїїдээ бусад ах дїї нарынх нь ємнє гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ.
Плано Карпини “Монголчуудын тїїх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гїюг хааны эх, Монголын тєрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хїнд нєлєє бїхий хатан байсан...” гэжээ. Їнэхээр тийм байжээ.
Єгєєдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бїх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдїїлэхээр суулгаж байсан Их хааны бие тєлєєлєгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтємєр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мєн хан хєвїїдийн эзэмшил газруудаас ч хан хєвїїдийг тєлєєлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна. Їїнд
-Єгєєдэй Их хааны нутгаас буюу монголын тєв нутгаас Кол-Булат
-Батын улсаас нэг ноён,
-Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бєгєєд нас барсан Тулуйн нэрийн ємнєєс Сорхугтани Бехи хатанг тєлєєлж мєн нэг ноён ирсэн байна.
Мєн Єгєєдэйн їед Хан хєвїїдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хїргэхээр єєр хоорондоо тасралтгїй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох їїднээс єртєє байгуулах болжээ. Ийн єртєє байгуулахдаа Хан хєвїїд бїрээс нэг нэг тєлєєлєгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж єртєєг тогтоожээ. Энд
-Их хаан Єгєєдэйн тєлєєлєгч болж – Куридай,
-Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай,
-Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхїї єртєєг анхлан байгуулалцаж байсан байна.
Энэ нь Чингисийн дєрвєн хїїгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зєвшилцєж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, тїїний хїїхдїїд нь тєрийн хэрэгт оролцох насанд хараахан хїрээгїй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь тїїний нэр нєлєє ямархан єндєрт байсныг гэрчилнэ.
Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нєхрийг эндсэний дараах хїндхэн жилїїдэд улс тєрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гїюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гїюг хаан Сорхугтани Бехи хатныг хїїхдїїдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад їг хэлэхдээ тэднийг їлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бїї хэл Гїюг хаан тєрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илїїгээр Сохругтани Бехи хатны зєвлєгєєг хїлээдэг байжээ. Гїюг хаан дорнод Европт байлдаж бїхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хїргэсэн Батыг гэнэдїїлэн цохихоор 1248 оны євлийн сїїл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа євчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зїг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хїн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлїїлжээ.
Гїюг хаан Батыг дайлах санаагаа гїйцээж чадалгїй Илийн хєндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гїйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хєвїїний хувьд Бат хаан дєрвєн зїг, найман зовхист элч довтолгон, бусад хан хєвїїд, ихэс ноёд тэргїїтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Єгєєдэй, Цагаадайн угсааныхан тїїнд дургїйцэж “Чингис хааны їндсэн нутаг, єргєє гэр Хэрлэн мєрний хєвєєнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Тємєр ноён зэрэг Алтан ургын бус цєєн ноёдыг тєлєєлєгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хєвїїд ахынхаа їгийг їл сайшаан очсонгїй учир чи олон дїї нараан дагуулж очоод євчтэй ахдаа бараалх” гэж Мєнхєд хэлээд бас Бат бол олон хаан хєвїїдийн ах нь болохоор тїїний хэлсэн їг ба зарлиг нь бидний эргэлзэлгїй дагах хууль цааз юм. Иймээс бид тїїний зєв гэж їзсэн зїйлсийг цєм зєвшєєрєн хїлээн авах ёстой” гэсэн агуулга бїхий бичиг єгч явуулжээ.
Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, тїїхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхїї хуралдаан дээр Мєнхийг монголын хаант улсын дєрєвдїгээр їеийн хаан єргємжлєхєєр урьдчилсан шийдвэр гарсан бєгєєд дараа жилийн хавар Хэрлэн мєрний хєвєєнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мєнхийг их хаанд єргємжлєх гэсэн чимээ дєрвєн зїг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн тєлєє ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бєгєєд ард иргэдийн сэтгэлийг олохын тєлєє их хэмжээний єглєг єгч эхэлсэн байна.
Хожим нь Мєнхийг их хаан ор сууж, хаан суудал Єгєєдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зїчийн удмынхны шууд дэмжлэг, хїчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс тєрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.
Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм. Чухам тїїхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зїтгэл, ухааны хувь их байсан билээ.
Сорхугтани хатанг Христосын шїтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн їеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс тєрийн голт зїрх нь болж байлаа. Тэр їедээ л хєгжил дэвшлийн баян бїрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Ємнєд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нєлєєтэй, сїр хїчин тєгєлдєр байсангїй. Хархоринд ирж очихгїй хїмїїс їгїй. Цагаан пансаар хєвчин биеэ ороосон ширїїн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнїїд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зїсэн зїйлийн вавингардич, агь тарнийг шїтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирїїд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гїржийн хан хєвїїд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын тїшмэд, Солонгосын ван, тєв Европын рыцар, Франкууд тєдийгїй алс Нубийн хар арьст тєлєєлєгч, Англи боол, мажар їйлчлэгч, Уулын євгєний/исмайлитийн/ дайчид хїртэл ертєнцийн хязгаар бїрээс хїмїїс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн їедээ л нєлєєгєє єргєтгєж байсан шашин шашны сїм хийдїїд єєрсдийн гэх эзэмшил бїхий сїм хийдїїдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал тєгс байв.
Рубрукийн тэмдэглэж їлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мєргєлтнїїдийн суудаг нэг хороолол, мєн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон єргєєнїїд байжээ. Мєн янз бїрийн иргэдийн онгон шїтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сїм, христосын нэг сїм байсан байна. Эдгээр шашныхан бїгд л Тєв Азид байгалийн гэнэтийн, ер бусын їзэгдэл мэт гарч ирсэн энэ ард тїмнийг єєрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгїй байдлыг нь баталгаажуулж єгєх байлаа.
Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нєгєєгєєс илїїд їзэн эрхэмлэх нь їгїй, їгїйсгэн дарамтлах, єргєн мандуулах їгїйгээр эвгээлт эцгийн адил ивээл нємєртєє байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гїрнийг їнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм.
Тїїхчдийн зїгээс Монголчууд орон орны шашин шїтлэгт хїлээцтэй, хїлцэнгїй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дєхєм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бєгєєд тэр їеийн монгол хаад, ноёд бол цаг їедээ л байж болох дээд хэмжээнд ертєнцийг гэтлэн туулж, ихийг їзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мєн чанарыг гїнээ ухан таниж, аль нэгнийг илїїд їзэн явцуурахын хязгаараас хальсан хїмїїс байжээ гэвэл илїї їнэмшилтэй санагдана.
Янз бїрийн угсаа гарал, їндэстэн ястны хїмїїс Бурханы тухай єєр єєрийнхєєрєє тєсєєлдєг. Энэ нь зїйрлэвээс Сїмбэр уулын оргил єєд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бєгєєд тэрхїї оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хїссэн дээд зам, їнэний эрэл, хїн тєрєлхтєний сэтгэлийн агуу их ариуслыг тєлєєлсєн нэг л ойлголт юм. Тухайн їеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхїї їнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Їїнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг єгїїлбэл: Мєнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “... Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хїний гарыг янз бїрийн хуруутай болгон бїтээсний нэгэн адил хїмїїст бас янз бїрийн зам зааж єгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, тїїнийг та нар сахихгїй байна. Бидэнд оточ тєлгєч нарыг оноож єгсєн бєгєєд бид тэдний зааврыг мєрдєж энэ ертєнцєд амьдардаг” гэж байжээ. Энэ їг нь нэг талаас Мєнх хаан єєрєє бєє мєргєл шїтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бїрийг шїтлэгтний зам мєн хэмээн хїлээн зєвшєєрч, хїндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм.
Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангїй. Тэрээр лалын шїтлэгтнїїд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хїндэтгэн шїтдэг байсан байна. Харин шашин шашны тєлєєлєгчид монголын аль нэгэн нєлєє бїхий хїн єєрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шїтлэгтэн хэмээн зєвхєн єєрийн булангаас, эрх ашгийн їїднээс харан хєєрцєглєн бичиж тэмдэглэн їлдээж байжээ. Їїний цаана бас улс тєрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шїтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.
Сорхугтани Бехи хатан мєн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хїндэтгэхийн сацуу хїї Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнїїдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь тєєрєлдєж, мунгинасан гэхээс илїї тэр хїний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард тїмэнд ойртох гэснийх болов уу.
1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох їеэр Мажарын Белград хотоос Мєнх хааны эцэг нэгт дїї нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Тїїний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мєнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бїх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбєхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны ємнєх бїрээ бишгїїрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мєнгєн модыг урласан. Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгїй хувь заяандаа сэтгэл хангалуун аж тєрж байсан гэдэг. Энэ нь зєвхєн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хїмїїсийн амьдрал харьцангїй єндєр тївшинд байсныг харуулна.
Тулуйн ганц охин Тэмїгэ Бехи бурхны шашны сїмийн хувраг Хай-юний сургаалийг хїртэж байжээ. Харин Хєлєг хаан єрнє дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан тєдийгїй Лалын ертєнцєд цээртэй Бурхны шашны сїмийг Персид бариулж байсан тїїхтэй хїн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, тєрийн шашнаар залсан тєдийгїй тїїний засаглалын їед Дорно дахины соёлд їлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт їйлийг харвал тэд бїгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг тєгс хїмїїс байжээ гэж хэлж болно. Їїнд эх Сорхугтанийн нєлєє их юм.
Содон хїний їхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан тїїх нь жирийн бус аа. 1251 онд Мєнх Монголын Эзэнт гїрний дєрєвдїгээр їеийн Их хаанаар єргємжлєгдмєгц юуны ємнє тїїний хаан ор суухыг илээр эсэргїїцэж байсан Хаймиш хатан /Гїюгийн хатан Ойгул Хаймиш нь Гїюг хааныг нас барсны дараа тєрийн хэргийг хоёр жил барьж байсан хїн/ тэргїїтэй Єгєєдэй, Цагаадайн угсааныханы эсэргїїцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагїй урсгасан юм. /Тэгэхэд Мєнх алтан ургийн 75 хїнийг цаазалсан/ Энэ їед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагїй тул єршєєлт засаг явуулбал зохино. Тїїнчлэн Хаймиш хатан хийгээд тїїний хєвгїїдийн асуудал бол ураг тєрєл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мєнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Єгєєдэй, Цагаадайнханы їр удмынханыг хатуу ширїїнээр гэсгээн цээрлїїлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургїйцэж отгон хєвїїн Аригбєхєєн дагаж тєрийн хэргээс хєндийрєн Хархориноос баруун хойгуур, Орхон мєрний цутгалан болох Жарантай, Цагаансїмийн голын дагуу мал маллан амьдарчээ.
Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хєгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбєх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхїї тєрийн хэргээс хєндийрснєєс хойш нас барах хїртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дєрвєн зїг, найман зовхисоос Хархоринд хїрэлцэн ирсэн їгээгїй ядуу хїмїїст єдєр бїр асар их хэмжээний єглєг єргєж, тїгээл тїгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар тїїний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Єндєрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бїх хаан хєвїїдийг тэр газарт оршуулсан гэснээс їзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.
Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хєвїїддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мєргєлтєнд тун их энэрэл хайртай байжээ.
Сорхугтани хатан газар газрын шашинтан, тїмэн олонд энэрэл нигїїлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган єлгий шижир алтан єгєєд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мєргєлтний мянган хїїхдийг элсїїлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мєргєлтєнїїд Сорхугтани бехийг дурсахын тєлєє тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Єрнє дахины бичиг материалд энэхїї сургууль нь тїїхийн урт удаан хугацаанд бїрэн бїтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины їр хїїхдїїдийг боловсруулж байгаа гэжээ. Єдгєє Бухар хотод хєл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ тїїхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.
Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сїїлийн жилїїдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна.
Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр єгїїлсэн гэгдэх “Хєх монголыг тєрєєр бадраах хутагтай нэїрит засгийн алтан дээд їнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол тєрийн чинхїї бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж тєрийн их хєлгєн судрыг бїтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм.
Гэвч Єгєєдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Єгєєдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мєнхийг хаан ширээнд суухад Монголын тєрийн уламжлалт хар хайрцагны бодлого, тєрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан єргєх зїйл байхгїй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан ємнєх 3 боть номын амин чанарыг тїївэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мєнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан єргєсєн байна.
1251 онд хэлэгдсэн энэхїї бїтээл эдїгээг хїртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн їрэгдэлгїй хадгалагдан ирсэн тїїх нэн сонирхолтой юм.

Нїїдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хєх нохой овогт Журнайн Нїрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, євгєн маарамба лам Лэгжингээс нэгэн зїйлийн хэлмэлийг цээжилж їлдсэн нь энэхїї “Алтан аялгуу” байжээ. Ийнхїї Хєхнохой овогтнууд арван таван їеийн туршдаа уг номыг єртєєлєн цээжилсээр єдгєє цагт їрэгдїїлэн гээгдїїлэлгїй авчирсан нь энэхїї овгынхны їндэснийхээ соёл, тїїхийн ємнє байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нїрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хєрвїїлэн 2000 онд хэвлїїлж, судлаач шинжээчдийн ємнє дэлгэн тавьжээ. Одоо гагцхїї энэхїї “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны їеийн Монголын тїїх, тєрийн бодлого тєдийгїй ахуй, хэл, соёл, гїн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхїїн зоримог судлаачаа хїлээж буй ажээ.
Энэхїї бїтээлийг сєхєн їзвээс мєр толгой холбосон цэцэн цэлмэг їг хэллэг тєдийхєн бус ертєнцєд тєр оршихуйн, хїн оршихуйн нууцыг уран яруугаар єгїїлсэн гїн сэтгэлгээ захын мєрт буй нь мєнхїї давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн тєгєлдєр байжээ гэсэн сэтгэгдлийг тєрїїлнэ. Тухайлбал:
“Хяруул, гєрєєс идэх заяагаар
Арслан барс болсон бєгєєтєл
Хїчгэнэ туулай хєєгєєд цадах юу
Аргаль янгир идэх заяагаар
Чоно, ирвэс болсон бєгєєтєл
Чогчиго, бохишорго барих юу,
Тєрєєр иргэний бадраах їїрэгтэй бєгєєтєл
Тунбаогоор тєрийг бадраагаад хєгжил биш ээ... Гэх мэт байна. /уг номын 68 дугаар талд/

No comments:
Post a Comment