М.Саруул-Эрдэнэ.
PhD.Indiana-ийн Их Сургуулийн Евро-Ази судлалын тєвийн зочин судлаач
1. Монгол, Тvрэг хэлний холбоо.
Хэл судлаач эрдэмтэд Монгол, Тvрэг, Манж хэлнvvдийг гарал нэгтэй болохыг нь баталж Алтай хэл гэсэн нэгдмэл нэрийн дoр авч vзэх болжээ. Алтай хэлний онолыг анх Финландийн нэрт эрдэмтэн Ramstedt жинхэнэ шинжлэх ухааны тєвшинд гаргаж ирсэн. Ramstedt мєн Алтай хэлэнд Солонгос хэлийг багтаах санал гаргаж олон зvйлээр баталсан нь бий. 1950-иад оны уеэс Японий зарим судлаачид Япон хэлийг мєн Алтай хэлнээс гаралтай хэмээн vзсэн байдаг. Харин сvvлийн vед Алтай хэлний эсрэг онол гэгч гарч Монгол, Тvрэг, Манж хэлний тєстэй байдлыг гарлын нэгдлээр нь бус зєвхєн харилцан нєлєєллийн дvн гэж vзэж байна. Энэ бол одоо болтол маргаантай байгаа асуудал.
2. Монгол Тvрэг хэлний аль нь алиндаа илvv нєлєєлсєн бэ?
Монгол Тvрэг хэлэнд дундын vгс маш олон. Жишээ нь:
а. хар єнгє - кара, шар єнгє - сари, жирукэ бую зvрх - юрэк, сурах (асуух гэдэг утгаар) - сормак. Язгуур нь адил сур-сор
б. дэвтэр-дэфтэр, сандал-сандале гэх мэт.
Яагаад а, б хэмээн 2 хэсэгт авч vзэв ээ гэхээр б хэсгийн vгс бол хэлний гарлын тухай ярихад маш найдваргvй vгс болно. Учир нь дэвтэр, сандал зэрэг юмсыг улс vндэстэн нэгнээсээ авч хэрэглэж болох ба vvнийг дагаад vгсийг нь бас зээлдэг. Харин а хэсэгт бичсэн єнгє, vйл vг, хvний эрхтний нэр зэргийг хэл шинжлэлд уугуул vгс гэдэг ба уугуул vгсийг хэлнvvд нэгнээсээ зээлэх нь нэн ховор. Тиймээс эдгээр vгс нь адил бол vнэхээр гарал нэгтэй байжээ хэмээн vзэж болно. Иймээс Монгол-Тvрэг хэлний адил vгсийг
1. Нийт Алтай хэлний буюу дундын vгс,
2. Монголоос Тvрэг зээлсэн vгс
3. Тvрэгээс Монгол зээлсэн vгс гэж 3 ангилж болно.
Сонирхолтой нь бидний тvрэгvvдэд єгсєн биш авсан vгс илvv олон байдаг юм. Зарим монгол vгийн гарлыг тvрэг хэлнээс хайхад олдох нь бий. Жишээ нь ТЭВНЭ гэж том зvvг хэлдэг. Энэ нь Тэмээн зvv гэсэн тvрэг vг юм. Тvрэгээр тэмээг ТЭВЭ бую ДЭВЭ гэдэг. Зvv харин ИГНЭ. Ингээд ТЭВЭ+ИГНЭ=ТЭВНЭ. Монгол хэлнээс тvрэгvvд болон Оросууд авсан vгсийн жишээ гэвэл КАРАУЛ буюу Харуул гэх мэтээр бий.
3. Тvрэг-Тvрк гэдэг 2 vгний тухай.
Энэ бол маш ялгаатай нэр томьёo. Тvрэг хэлтнvvд гэдэг нь одоогийн Анкара нийслэлтэй Туркvvдээс гадна Азэрбайжан, Казах, Киргиз, Каракалпак, Тува, Башкир, Узбэк гэх мэт 35 гаруй амьд хэлээр хэлэлцэгч 150 гаруй саы хvнийг хэлж байна. Харин Турк гэдэг нь тэр олон тvргvvдйин зєвхєн нэг мєчир нь болох єнєєгийн Турк улс юм. 1923 оныг хvртэл Османли гэдэг нэртэй байсан. Орос хэлээр ТYРЭГ ХЭЛНYYД гэвэл Тvрэцкий язык, Турк хэл гэвэл Туркский язык, Англиар бєл Turkic languages - Turkish language гэж ялганнэрлэдэг билээ. Тиймээс зєвхєн нэг салаагаар нь нийт бvлэгийг нь орлуулан ойлгох нь ташаа болно. Монгол хэл ч гэсэн, ихэнх хvмvvс зєвхєн Монгол улс дахь хэлийг боддог.Монгол хэл гэдэг нэрийн доор биднээс гадна бидэнтэй нэлээд ойролцоо БУРИАД, ОЙРАД, ЄВЄРЛЄГЧ аялгуунаас гадна Бао-ани, Шар Уйгур, Монгор, Могол, Дагур гэх мэт маш эрт салж шууд ойлголцохооргvй болсон хэлтнvvдйиг ч авч vзэх хэрэгтэй. Эдгээр хэлтнvvд ихэнх нь Хятадад, харин Моголууд Афганистанд оршин сууж байна. Их Монгол улс бутарсны дараа эргэж ирж чадаагуй Монголчуудын vр сад билээ, тэд.
4. Монгол нутаг дахь Тvрэг газар усны нэрс.
Монгол, Тvрэг аймгуудын аль аль нь єнєєгийн Монгол улсын нутаг дэвсгэрээр нvvдэллэн аж тєрж байсан нь тодорхой. Тиймээс Тvрэг газар усны нэрс Монголд их байдаг. Хvмvvс ихэнх нь КОЛ буюу нуур гэсэн vгийг мэддэг юм байна.
КОК-СУ-КОЛ гэдэг нь Тургээр Хєх уст нуур, Бай-Кол гэдэг нь Баян нуур. Тон-Кол буюу Тонхил гэдэг нь Хєлдуу нуур гэсэн vг. Бас одоогийн туркуудийн уулыг ДАГ гэдэг нь Таг, Тай, Тэй, Тий гэх мэт хэлбэрээр газар усны нэрэнд улдсэн нь бий. Бай-Таг уул тэхээр Баян уул, Су-тай уул Уст уул, Тай-Кор бую Тайхар чулуу нь Уул чулуу болно. Тэр КОР гэдэг vг нь Монгол Тvрэгийн дундийн vг бєгєєд олон тоон дээр КОРОС гэдэг нь Монгол хэлнээ хєрс шороо гэсэн vг болоод явж байгаа.Жамуха ГYР хаан цол авсан нь Чулуун хаан гэсэн vг юм.
Газар усны нэрийн гарлыг тогтоох нь ямар хэлтэй аймгууд хаагуур оршиж байсныг тогтоох сайхан боломж олгодог. Жишээ нь СЭЛЭНГЭ мєрєн бол Манж, Хамниган хэлний СЭЛ буюу тємєр гэсэн vгнээс гаралтай. Сэлэм гэдэг бас хамниган гаралтай уг. НГЭ гэдэг дагавар нь манайхаар бол хамтрах тийн ялгал. Тємєртэй гэсэн vг болж байна. Гэтэл Сэлэнгэ мєрний эх хэсэг Дэлгэр мєрєн гэдэг Монгол нэртэй байдаг даа. Тэгэхээр Дэлгэр мєрєн хэмээн нэрлэгдэж буй хэсгээр нь Монголчууд амьдарч тийм нэр єгсєн байхад нєгєє гол маань зvгээр урсаж байснаа гэнэтхэн Сэлэнгэ нэртэй болоод эхлэх нь бас л тийм учиртай.
5. Хvннv Монгол уу, Тvрэг vv?
За энэ бол бас л шийдэхэд бэрх асуудлуудын нэг. Хар Дорж (жинхэнэ нэр нь Кара Георгий) гэж Ринчин гуайн хvргэн нэрт Монголч эрдэмтэн бий. Тэрбээр хуучилсан нь:
Миний Туркийн судлаач найзууд Хvннvг Тvрэг гэдэг, харин Монгол нєхєд маань Монгол л гэдэг. Харамсалтай нь бидэнд Хvннv хэлний баримт бараг vгvй.
гэж байж билээ. Тийм ээ, хамгийн хэцvv асуудал бол Хvннv аймгийн хэдэн хаан буюу шаньюу нарын нэрээс єєр тэдний хэлийг илтгэх баримт огт vгvй. Тэгээд ч тэр нэрнvvд зєвхєн хятад ханз vсгээр байдаг. Эртний ханзыг унших маш олон хувилбартай тул бvvрхэцvv болж байна. Сvvлийн vед барууний эрдэмтэд Хvннv бол Тєв Азийн Монгол, Тvрэг овог аймгуудийг багтаасан нэгэн том гvрэн байжээ гэсэн дvгнэлт хийгээд байна.
6. Дvгнэлт.
Би Монгол, Тvрэг хэлийг адил гаралтай гэдэг Ramstedt-ийн онолд итгэдэг. Гарал нэгтэйн дээр он удаан жил хамт байснаар харилцан нєлєєлсєн зvйл бас маш их. Нэг vндэсээс 2 тийш салан хєгжсєн ард тvмнийг нэг нь нєгєєгєєсєє гарсан гэж vзэх утгагvй юм.

1 comment:
surahiig turkeer sormak gedeggvi dee sormak chini asuuh shde
Post a Comment