Др. М.Саруул - Эрдэнэ (Indiana University)
Тигр Еврафт мєрний vржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн єдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Єрнє, Дорно зvгт адил тархсан тул Ази, Еврєпын нэлээд хэлэнд єдєр гарагийн нэрс дvйдэг байна. Монголчууд ч бас гараг хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн єдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх єєр vгтэй андуурагдах болсноос зайлс хийж буй хэрэг юм.
Ингээд Ням гарагаас эхлэн єдрvvдийн нэрийг тодорхойлбоос:
Sun-day буюу Нарны єдєр нь Тєвдєєс Монголд орохдоо НИМ-А (ням), Самгардиас (самгарди- санскрит адил) уйгараар дамжин орж ирэхдээ ADIYA (адьяа) хэлбэрийг олсон бєгєєд аль аль нь нар гэсэн vг болно.
Mon-day буюу Moon - day хэмээх Сарны єдєр нь тєвдєєр Даваа, самгардиар Сумьяа гэж буй нь мєн л Сар гэсэн vг. Дашрамд дурдахад дэлхийн дагуулыг нэрлэдэг vг нь тvvний орчлоор баримжаа болгон хэмждэг 30 орчим хоногийн хугацааг нэрлэх vгтэй дvйцдэг хэл монголоос гадна англи ( moon-month ), тvрэг ( ay-aй ) гээд олон бий.
Хар яриандаа бидний 2 дахь єдєр гэдэг гарагийн тєвд нэр Мягмар нь уугуул хэлэндээ МИГ-МАР гэсэн хэлбэртэй. Yvний Миг нь нvд, Мар нь улаан гэсэн vг. Монголчууд орчуулаад бас Улаан нvдэн гараг гэж нэрлэнэ. Энд та нэг зvйлийг анзаарсан бол тєвд хэл нь яг Испань хэл шиг Нvд + Улаан гэж тодотгол нь ардаа хэлэгдэж байгаа биз. Уг гарагийн самгарди нэр нь Ангараг, барууны хэлнvvдэд Марс хэмээнэ. Эртний Ромын домогт Марс нь дайн тулааны тэнгэр гэгдэж байв.
3 дахь єдєр тєвдєєр Лхагва, самгардиар Буд гараг. Латин нэр нь Mercure. Грекvvд Хэрмэс гэнэ. Хэрмэс Зэвс тэнгэрийн элч болохоос гадна худалдаа ба хулгайн тэнгэр гэгддэг. Худалдаа хулгай 2 нэг тэнгэртэй байна гэдэг тохиолдол уу, эсвэл тийм их тєстэй зvилс vv?
Дараагийн єдєр нь тєвдєєр ПYР-БY, самгарди нэр нь Бархасбадь. Агуу том гараг болохоор нь ромчууд хамгийн хvчтэй тэнгэртээ нэрийг нь єгч Jupiter хэмээжээ. Грек домгийн Зэвстэй дvйнэ. Yгийн гарлын хувьд ч Ju нь Ze(us), piter нь патра, фадра (эцэг) гэсэн vгстэй нэг язгууртай. Эцэг тэнгэр гэсэн шvv нэр болж байна.
5 дахь єдрийг тєвдєєр ПА-САН гэдэг нь монголд сунжирч Баасан болжээ. Сангарди нэр нь Сугар, самгардиас єєр хэлээр дамжин орж ирсэн хувилбар нь Шvгэр. (Ингэж нэг vг єєр єєр хэлээр дамжин орж ирэхдээ єєр єєр хэлбэрийг олдгийн жишээ Эрдэнэ-Раднаа, Очир-Базар, чихэр-саахар гээд олон бий) Сугар гарагийг монголчууд эртнээс Yvрийн цолмон, Yдшийн гялаан гэх мэтээр нэрийдэж байжээ. Yvнээс vзэхэд “Монголчуудын модон барын ном” хэмээх сайхан ном бичсэн Шvгэр гуай, Токиод суугаа миний ах Сугараа, Робинзон-Крузогийн туслах Баасан (5 дахь єдєр баригддаг этгээд), банкны хэмээгдэгч Цолмон нар бvгд амьдаа болж таарч байна. Сугар гарагийг латинаар Venus, оросоор бол Венера гэнэ. Венvс нь гоо vзэсгэлэн болон секс, vр удмын охин тэнгэр болохын хувьд Грек домгийн Афродитатай дvйнэ.
Социализмын vед хагас амардаг байсан єдрєє хагас сайн, бvтэн амардгаа бvтэн сайн гэж бид нэрийдсэн билээ. ( Жаахан ухаад бодвол хагас нь сайн юм чинь хагас нь муу гэсэн ойлголт тєрнє. Ажил хийнэ гэдэг муу зуйл болж таарах нь ээ дээ, тэхээр. ) Хагас сайн єдрийн тєвд нэр Бимба буюу Санчир гараг юм. Барууны хэлнvvдэд Сатурн гэнэ. Saturn day гэдэг нь жаахан хураагдаад Saturday болжээ. Сатурн Ромын домогт газар тариаланг ивээн тэтгэдэг тэнгэр. Грекээр Кронос гэнэ. Кронос тєрсєн эцэг Ураныхаа эрхтнийг огтолж хєнєєдєг бузар домог бий. Энэ домог хийгээд эхтэйгээ нєхцдєг Эдип хааны vлгэр зэрэг нь Барууны соёлт ертєнцєд єєрсдийнх нь нэрлэдгээр “ classic” нь болдог гээд бодохоор таагvй л санагддаг, миний хувьд.
Дээр бичсэн бvхнээс vзэхэд бидний єдгєє хэрэглэж буй єдрийн нэрс нь тєвд болон самгарди гаралтай vгс болох нь тодорхой байна. Гэтэл Монголчууд єєрсдийн гэсэн єдєр хоног нэрийдэх vггvй байв гэж vv? Yгvй ээ, бид л харийн соёлд шvтэж хаясан болохоос єдєр хоног, эрхэс гарагийн тухай эртний сайхан монгол vгс байсныг судар ном батална. Бельгийн нэрт монголч, хар лам А.Мостэртийн олж тайлбар бичсэн нэгэн монгол судрыг АНУ-ын судлаач Ф.Кливэз Харвардын Монгол номын цувралд Manual of Mongolian Astrology and Divination нэрээр хэвлvvлжээ. Уг сударт долоо хоногийн єдрийг ням гарагаас эхлэн жагсаасан нь:
1. Наран одон: Soleil
2. Саран одон: Lune
3. Гал одон: Mars
4. Усун одон: Mercure
5. Moдун одон: Jupiter
6. Aлтан одон: Venus
7. Шороо одон: Saturn
Нэмж єгvvлэхэд Монголчууд эрт дээр vеэс 12 сарыг улирлын тэргvvн, дунд, адаг сар хэмээн нэрийдэхээс гадна амьтны нэрээр Буган сар, Хєхєє сар гэхчлэн хэлдэг байсан мэдээ бий. Бид Хєхєє євлийн хvйтэнд гэж ярих дуртай. Гэтэл Хєхєє зун л донгоддог шувуу билээ. Уг хэллэгийн учир нь мєнєєх хєхєє сар ид євлийн хvйтэнд болдог байсантай холбоотой юм.
Yг бvр тvvхтэй, vгийн тvvхээс ард тvмний утга соёл, ухаан мэдлэг сацрах ажгуу.
No comments:
Post a Comment