Wednesday, April 16, 2008

Монголын эзэнт улсын нийслэл Хар Хором хот буюу одоогийн Хархорин сумын нэрийн тvvхийг мєшгєхvй

Лэгдэнгийн Цэрэнчунт, (tlegden@indiana.edu)АНУ, Индиана муж улс, Блvvмингтон хот, Индианагийн их сургууль


Чингис хааны єлгий нутаг Ар Монгол буюу НVБ-ын бvрэн эрхт гишvvн одоогийн ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн тvрvvнд очиж vзэхийг хvсдэг газар бол Монголын эзэнт гvрний нийслэл байсан Хар Хором ( Дундад эртний монголоор Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм.
Хар Хором хэмээх нэрийн тухай эрэн сурвалжлах санаа 2006 оны хавар Cан Франциско хотод болсон Индианагийн их сургуулийн Монгол нийгэмлэг, Америкийн Монгол судлалын тєвийн хамтарсан хуралд Монголын нууц товчоон дахь газар усны нэрийн тухай vзvvлэнт илтгэл бэлдэж байх явцдаа их эрдэмтэн Хар Дорж багшаасаа зєвлєлгєє авах vеэр анх тєрсєн юм. Ингээд энэ нэрийн тухай Хар Дорж багштай ярилцан, тvvний зєвлєсний дагуу дэлхийн хэд хэдэн монголч эрдэмтдийн гайхамшигт бvтээлvvдийн зарим хуудсыг эргvvлэн байж энэ бяцхан тэмдэглэлийг тэрлэв.

Харвардын их сургуулийн монголч эрдэмтэн Монголын нууц товчоог англи хэлнээ анх орчуулсан алдарт хятадч, монголч Фрэнсис Вvvдмэн Клийвз (Francis Woodman Cleaves) 1346 оны хєшєєний монгол-хятад бичээсийн тухай судалгаандаа Хар Хором хот нь нэг биш монгол судлаачдын судалгааны зорилго байсныг дурьдаад 1817 оны 10 дугаар сарын 31 нд Жаан Пьер Абэл-Рэмvсaaгийн уншсан “ Кара Корум хотын тухай судалгаа, Дундад зууны vеийн Татар (= Монгол) улсын газарзvйн тодорхойгvй зvйлийг тодруулах тайлбар сэлт” [1] нэртэй судалгаа, 1893 онд хэвлэгдсэн Анри Кордиэгийн “Татар улс дахь Хэ-линь гэдгийн байрлал, Исусийн Нийгэмлэгийн ламтан А Гобилийн урьд хэвлэгдээгvй гар бичмэл, удиртгал, тэмдэглэлvvд\"[2] нэртэй єгvvлэл, 1925 онд хэвлэгдсэн Францын алдарт монгол судлаач Поль Пэлиогийн “ Хар Хоромын тухай тэмдэглэл”[3] гэсэн гурван судалгааг хамгийн чухалд тооцон бичсэн байдаг. Тэрээр энэ судалгаандаа цаашид хятад, латин, перси болон бусад хэлэн дэх материалыг судлан Хар Хоромын тухай нэг сэдэвт бvтээл гаргах шаардлага зайлшгvй гарна (Cleaves, 1952: 25) гээд 1346 оны хєшєєний монгол-хятад бичээсийн монгол, хятад эхийн дєрєвдэх хэсгийн орчуулга, тайлбарыг анх удаа хийжээ. Дашрамд дурьдахад 1335, 1338, 1362, 1346 оны хєшєєний монгол-хятад бичээсvvд нь 13-14-р зууны монгол бичгийн хэлний хосгvй дурсгал тєдийгvй Юань улсын тvvхийн ховор судлагдахуун болдог байна.

Хар Хоромын Эрдэнэ зуугаас олдсон 1346 оны хєшєєний бичээсvvдийг Владимир Котвич, Николай Поппе, Фрэнсис Клийвз нар сэргээжээ. 1346 оны хєшєєний монгол хятад бичээсийн хятад эх нь бvхэлдээ, монгол эхийн 4 хэсэг нь сэргээгдсэн ба тайлагдан орчуулагдсан байна. Монгол хэсгийн заримыг сэргээхдээ хятад сурвалжуудыг ашиглажээ.

1891 онд В. В. Радлов (Wilhelm Radloff) тэргvvтэй Оросын шинжлэх ухааны Академийн эрдэмтэд Орхоны экспедицийг зохион байгуулж 1892 онд В. В. Радлов Эрдэнэ зуу хийдийн хавиас олдсон хєшєєний бичээсийн хэсгvvдийг Монголын эртний дурсгалын цомог (Atlas der Alterthümer der Mongolei) (Aтлac Древностей Монголии)-тоо хэвлэн гаргажээ.

Оросын польш эрдэмтэн В. Котвич 1918 онд Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх их Питерийн нэрэмжит хvн судлал ба угсаатны зvйн музейн судалгааны єгvvллийн цомогт хэвлvvлсэн “Эрдэнэ зуугийн хєшєєний бичээс”( “Монгольскiя надписи въ Эрдэнэ-дзу”) ( ”Mongolian inscriptions in Erdeni-dzu”) єгvvлэлдээ Радловын хэвлэсэн хоёр хэсгийн нэгийг нь орчуулж хэвлvvлсэн байна. В. Котвич энэ єгvvлэлдээ тvvний Эрдэнэ зуугаас олсон хєшєєний бичээсийн 3 хэсэг нь Радловын олсон хєшєєний бичээсийн хоёр хэсэгтэй нэг хєшєєний бичээс болох тухай, уг хєшєєний бичээс нь нэг талдаа монгол, нєгєє талдаа хятад хэлээр бичигдсэн байсан зэргийг судалгааныхаа vр дvнгээр нотлоод энэ бичээс нь Хар Хоромд баригдсан Буддийн шашны сvмийн тухай єгvvлдэг, тvvний орчуулсан хэсгийн агуулга нь П. С. Поповийн орчуулсан “Монгол нvvдэлчдийн тухай тэмдэглэл”[4] дэх Хар Хоромын тухай хэсэгтэй тохирч байгааг дурьджээ. Vvийг Клийвз 1346 оны хєшєєний бичээсийг судлахад чухал ач холбогдолтой алхам болсон гэж тэмдэглэсэн байдаг. В. Котвич В. Радловын олсон хєшєєний бичээсийн нэг хэсгээс монгол бичгээр бичсэн тvvхийн баримтаас анх удаа Монголын эртний хаадын нийслэл Хар Хором хотын нэрийг монгол бичгээр Хором ( ) гэж бичсэн хэлбэрээр оллоо (В. Котвич, 1918: 213 ) гэж дурьджээ. Тэрээр єнєєг хvртэл Хором хэмээх энэ нэр зєвхєн араб, хятад, европ болон бусад гадаад эх сурвалжаас мэдэгдэж байсан юм гэжээ.

1346 оны хєшєєний бичээсийн хамгийн нарийн судалгааг хийсэн хvн бол Фрэнсис Клийвз юм. Клийвзийн тэмдэглэсэнээр 1346 оны хєшєєний монгол-хятад бичээс нь 14-р зууны монгол бичгийн хэлний хосгvй дурсгал тєдийгvй Монголд буддизм хєгжсєн тvvхийн сонирхолтой гэрч юм. Учир нь энэ хєшєєний бичээст Чингис хаан (Тайзу) 15-дахь жилдээ буюу 1220 онд Хар Хоромыг нийслэлээ болгож, 1235 онд Єгєєдэй хаан (Tайзун) Хар Хоромын хэрмийг босгон, сvм хийд байгуулж эхэлсэн ба Мєнх хаан (Сяньзун) vргэлжлvvлэн 1256 онд 5 давхар асартай 90м єндєр суварга барьсан тухай, 1342-1346 онд Юань улсын сvvлчийн хаан Тогоонтємєрийн зарлигаар уг сvм, суваргыг дахин засварлаж, Мандахуй Юань гvрний асар гэж нэрлэсэн тухай, Тогоонтємєр энэ vйл явдлыг магтан дуулсан хєшєє босгох нь зvйтэй гэж vзэн, энэхvv монгол хятад бичигтэй хєшєєг босгохыг 1346 оны 12 сарын 19 нд зарлигдсан тухай єгvvлжээ. Клийвз 1346 оны хєшєєний монгол хятад бичээсийн энэ судалгаандаа Хар Хоромын тухай хятад сурвалжуудад тэмдэглэсэн байдлыг он дарааллын дагуу дэлгэрэнгvй єгчээ. (Cleaves, 1952: 25-26). Бартолд Єгєєдэй дvv Тулуйн эрхшээлд байсан газарт хэрэм босгох зарлиг яагаад гаргасныг гайхан бичсэн нь бий. Vvний тайлбарыг эрдэмтэд Хар Хором нь Чингис хааны vед Монголын нийслэл болсон байсан гэдгээр тайлбарласан байдаг. Єгєєдэй хааны зарлигаар Хар Хоромд хятадын туршлагатай урчууд, зураачид ирж Буддын шашны энэ сvмийг барьсан гэдэг. Ф. В Рубрикийн дурсамжинд тэмдэглэгдсэн Хар Хоромд байсан янз бvрийн vндэстний 12 гайхамшигт сvмийн нэг нь энэ гэж эрдэмтэд vздэг байна. Ийнхvv Хар Хором нь 1260 онд Хубилайг хаан болтол Монгол эзэнт гvрний нийслэл байсаар байжээ. 1260 онд Монголын эзэнт улсын нийслэл Бээжинд шилжсэний дараа Хар Хором нь цэргийн Ерєнхий захирагчийн суурин болсон ба 1289 онд цэргийн ерєнхий захирагч сэтгэл дундуур монгол ноёдын бослогод нэгдсэн гэдэг. 1307 онд Хар Хоромд Нvvдлийн их бичгийн дарга нарын газар (Moving Grand Secretariat) байгуулагдаж Хоромын ерєнхий захирагч (General Administrator of Holin) бий болжээ. Энэ нь 1309 онд Нvvдлийн их зєвлєл (Moving Grand Council) болсон байна. Ийнхvv Хар Хором нь1368 онд эзэнт гvрнийг унатал цэргийн захиргааны гол тєв байсаар байжээ. 1412 оны vед Монголын удирдагч Аругтай Мин улсын хаанаас “Хэнингийн ван ” ( “Prince of Honing”) цол авч байсан тухай тvvхэн баримт бас байдаг байна. 1585 онд баригдсан Эрдэнэ зуу хийд эртний Монголын нийслэл Хар Хорoмын туурины хажууд баригдсан гэдэг.

Хар Хором гэдэг нэрийн тvvх одоо болтол бvрэн тодорхойгvй боловч магадлал єндєр судалгаа таамгийг дэлхийн нэрт монголч эрдэмтэд дэвшvvлжээ.

Хар Хоромын нэрийг Баруунд олон янзаар бичсэнийг нэгтгэн дvн шинжилгээ хийсэн хvн бол Францын алдарт монголч Поль Пэлио юм. Тvvний “Марко Пологийн тэмдэглэл” гурван боть номын 1-р ботийн Хар Хоромын тухай хэсэгт Хар Хором гэдэг vгийг янз бvрийн эх сурвалжид хэрхэн галигласныг жагсаан дурьдсан байдаг. Vvнд: Carachoran, Сaroccoran, Caracoran, Сarocoram, Caracoron, Сharacharom (Pelliot, 1959, vol.1: 165) гэх мэт арван хэдэн янзаар бичигдсэн байдаг ба Поль Пэлио номондоо Каракором (Caracorom) гэж бичсэн байдаг.

П. Пэлиогийн тэмдэглэснээр Хар Хором нэрийг анх дурьдсан барууны бичигч бол Плано Карпино юм. 1254 онд Рубрик Хар Хоромд нилээд єдрийг єнгєрєєсєн тухайгаа тэмдэглэн vлдээжээ. Мєн Гvржийн нэг тvvхийн судар, Жувайний (Juwaini), Рашид-ад-Дин (Rashid- аd- Din) гэх мэт Персийн судлаачдын бvтээлд “Qaraqurum”, “Qaraqorum”, Монголын нууц товчоонд нэг удаа Кара Корум (Qara Qorum) (§ 273) гэж бичигдсэн байдаг. Дээр бичсэнчлэн Эрдэнэ зуугаас олдсон1346 оны хєшєєний бичээст Хором (Qorom) ( ), хятад эх сурвалжуудад Хэ-линь (Ho- lin) (秇林) нэртэй дурьдагджээ. Хятад эх сурвалжид анх удаа Юань улсын сударт (YS, 2, 2b) Єгєєдэй 1235 онд Хэ-линь ( Ho-lin) (秇林)(Qorum) хотод хэрэм босгох зарлиг гаргасан гэж бичжээ. Тvvнчлэн энэ сударт (YS, 58, 18a) Хэ-линь( Ho-lin) (秇林) нь хотын баруун хэсгээр урсах Хa-лa-Хэ-линь голын нэрээр нэрлэгдсэн гэж бичсэн байна. Эдгээрийг орчуулсан зарим эрдэмтэд энэ голыг Орхон гол гэж vзсэн байдаг. Гэхдээ Орхон нь Тан улсын vеэс мэдэгдэж байсан бєгєєд энэ нь Хэ-линь (Ho-lin) (秇林)(Qorum)гэдэг vгтэй ямар ч холбогдох учиргvй гэнэ. П. Пэлиогийн дурьдсанаар хятад эх сурвалжид дурьдсан Хар Хором гол нь тєєрєгдєл байж болох юм. 1312 онд Хар Хоромын засаг захиргааны нэр нь Хэ-нинь (Ho-ning) байсан гэж дээр дурьдсан. Хятад эх сурвалжуудад Хэ-линь (Ho-lin) (秇林) гэж дурьдагдсаны учир нь хятад хэлэнд vгийн эхэнд р (r-) vсэг хэзээ ч байгаагvй ба дундад эртний хятад хэлэнд -ум, -ом (-um or -om) тєгсгєл байгаагvйтэй холбоотой. Иймээс Qоrum нь хятад хэлэнд орчуулагдахдаа Хэ-линь (Ho-lin, 秇林) болоод сvvлд монгол хэлэнд буцаж орчуулагдахдаа “Хорин” болжээ. Єєрєєр хэлбэл дундад эртний Qorom гэдэг vгийг Юань улсын vед хятдаар Ho-lin гэж галиглаад эндээс монгол хэлэид Хорин гэдэг vг vvссэн 6айна.

Хоромыг Туул Сэлэнгэ гол эхээ авсан уулын нэр гэж дурьдагдсан нь тааралддаг байна. Тухайлбал Персийн эрдэмтэн Жувайний (Juwaini) сонссоноор уйгурчууд Хар Хором гэдэг уулаас эх авсан Орхон голын хєндийд дээр vеэс амьдарч байсан ба Єгєєдэйн хот тэр уулын нэрээр нэрлэгдсэн, Уйгурчуудийн анхны хаан Хар Хором уулнаас эх авсан Туул Сэлэнгэ голын бэлчирт тєрсєн гэнэ. Рашид-ад-Дин энэ тухай арай єєрєєр дурьдсан байдаг. Гэхдээ Хар Хором уулын нэрээс vvссэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголын эзэнт гvрнээс ємнєх vед хамаарах Хятадын болон Персийн сурвалж бичгvvдэд Хар Хором уулын тухай бас тэмдэглэгдсэн байдаг байна. Иймээс П. Пэлиогийн бичсэнээр уйгурчуудаас уламжлагдан хэрэглэгдэж байсан энэ нэр нь монгол биш турк нэр байх магадлалтай. Турк хэлэнд корум (qorum) гэдэг нь бул чулуу (rolled stone, boulder) гэсэн утгатай. Тэгвэл Кара Корум (Qara Qorum) буюу “Black boulder” нь уулын нэр байж болох юм. Одоогийн Хятад Пакистаны хил дээр Хархоромын (Karakoram) нуруу гэж байдаг. Энэ бvхнээс Oрхон голын сав нутагт байдаг уулын турк нэрнээс Монголын эзэнт улсын нийслэлийн нэр гарсан байх бvрэн боломжтой (Pelliot, 1959: 166) гэж эрдэмтэн П. Пэлио vзжээ.Эзэнт гvрний маань нийслэл байсан Хар Хором хотын тvvх, нэрийн тvvхээс, Хар Хором (Хорум) яагаад Хархорин болсныг зарим нэрт монгол судлаачдын эх сурвалжид дулдуйдан товч дурьдахад ийм байна. Vvнийг тэрлэх болсны гол шалтгаан нь Эзэнт гvрнийхээ эртний нийслэлийг жинхэнэ нэрээр нь нэрлэхэд эрх биш анхаарах хэрэгтэй болов уу гэсэнд оршиж байгаа юм. Одоогийн монгол эх сурвалжуудад Хархорин, Хар Хорум гэж хэрэглэгдэж байгаа ба энэ газрын албан ёсны нэр Хархорин байгаа. Бидний Хар Хорум биш Хар Хором гэж бичиж байгаагийн учир нь орчин цагийн монгол хэлний эгшиг зохицох ёсны дагуу эхний vе нь “о” тохиолдолд дараагийн vе нь “у” байх боломжгvй юм. Буруу ташаа зvйл бичсэн бол эрдмийн их хvмvvсээс хvлцэл єчье. Болгоон таалах болтугай.

Ашигласан ном зохиол: (References)
1. В. Л. Котвич “Монгольскiя надписи въ Эрдэнэ-дзу”(Сборник музея Антропологии и Этнографии имени Петра Великого при Российской Академии Наук, 1918, c.205-214)2. Francis Woodman Cleaves, “The Sino-Mongolian Inscription of 1346”
Harvard Journal in Asiatic Studies, Vol.15, No 1/2. (Jun. 1952), pp.1-123
3. W. Radloff, Atlas der Alterthümer der Mongolei (St. Petersburg, 1892.) 4. Paul Pelliot, Notes on Marco Polo, Vol. 1, (Paris 1959), pp. 165-169


[1]Jean Pierre Abel-Rėmusat, “Recherches sur la ville de Kara-Koroum, avec des

éclaircissemens sur plusieurs points obscurs de la Géographie de la Tartarie dans le

moyen âge” (1824)

[2] Henry Cordier, “Situation de Ho-lin en Tartarie, Manuscrit inédit du Père A. Gaubil,

S.J., publié avec une introduction et des notes.” (1893)

[3] Paul Pelloit, “Note sur Karakorum” (1925)

[4] “Мэн-гу ю-му цзи” (“Notes about the Mongolian pastures” “Записки о Монгольских кочевьях” Перевод с китайского П.С Попов. СПБ 1895.р.382.”) нь Манжийн мэдэлд байсан Ар, Өвөр монголчуудын тухай мэдээ

No comments:

: