Tuesday, April 22, 2008

ШУЛМЫН САЛХИ БУЮУ ХУБИЛАЙ ХААНЫ СVЙДСЭН ФЛОТ

Б.Номинчимэд.

Єнєєдєр монголын хєвгїїд Японы їндэсний бахархал болсон Сумогийн дэвжээг эзэгнэн, Монгол хїний ид хавыг гайхуулан байна. Сумогийн бїх зиндаанд 40 гаруй монголчууд амжилттай барилдаж, зиндаа бїрт тїрїїлэн, тасралтгїй урагш давшсаар байгаа. Энэ 11 сард болох Кюшю тэмцээнд Монгол их аварга Екозуно Сумогийн дээд зиндаа макїїчийг магнайлан босч, бусад нь мэагишэра цолтнуудыг тэргїїнээс дараалан бичигджээ. Тэд Их аваргаас эхлээд арслан, заан гээд бїх цолыг нь авсан. Цаашид Сумогийн бїх рекордыг ч эвдэж мэдэх нь. Япончууд єнєєдєр “Їндэснийхээ спортыг харийн тїрэмгийллээс хэрхэн аврах вэ” хэмээн дээр дооргїй марган мэтгэн байгаа гэнэ.

Тэгвэл энэ явдлаас тэртээ 700 зууны ємнє Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн єршєєлгїй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зїсэн исгэрч, япончуудын зїрхийг салгануулан чичрїїлж байсан бас нэгэн цаг їе бий ажээ. Тэр цаг їед Япон орон даяар айдас тїгшїїрт нилэнхїйдээ автан, байгалийн аргалашгїй гамшиг мэт харийн энэ тїрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа їндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хїчинд залбиран мєргєж байсан гэдэг. Япон їндэстний тїїхэнд ийм аймшигт їе урьд, хожид хэзээ ч байсангїй. Арлын тэр жижигхэн оронд єєр хэн ч тэгэж халдан тїрэмгийлж байсангїй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мєєгєн їїл Японы тэнгэрийг бїрхэхэд л энэхїї їндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сїр хїчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид їргэжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мєрєє їлдээсэн тєдийгїй, шашин зан їйлд ч нєлєєлсєн гэдэг. Чухам їїнээс їїдэн дундад зуунд Япон хаалга їїдээ хав бєхєлж аваад, гадна ертєнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хїртэл хэдэн зууны туршид їргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа.

Хэдийгээр харийн нутагт тїрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зїйл биш ч гэсэн їїх тїїхээ эргэн санах їїднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхїї їйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зїйлийг сонсон, сонирхож байснаа уншигчидтайгаа хуваалцая.

***

1281 оны 6 дугаар сарын 21-ний єглєє Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зїйлийг їзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгїй байлаа. Єглєєний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн їй олон хар хєлєг онгоц далайн їзэгдэх мандлыг бїхэлд нь дїїргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зїїд зэрэглээ юу, ид шид її? Япончуудын ихээхэн хэсэг нь тїїнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг.

Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхїї хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны тїїх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагїй энэ флот юм. Тїїхийн аль ч їед Хубилайн энэхїї хїчирхэг флоттой эгнэх усан цэргийн хїчин байсангїй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны їед ч ийм хэмжээний усан цэргийн хїчин хоёр талаас гарсангїй, дундад зууны тєгсгєлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хєлєг онгоц оролцсон гэдэг.

Дэлхийн хоёрдугаар дайны тїїхэнд тєдийгїй ерєєсєє дэлхийн цэрэг дайны тїїхэнд хамгийн том хосгїй десантийн ажиллагаа болсон хэмээн єнєєдєр єрнєдийн цэргийн тїїхчдийн дахин дахин дєвийлгєн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргїїтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хїчин л тэрхїї 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хїчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхїї “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завь онгоцуудыг оруулаад 7000 орчим хєлєг онгоц байсан гэдэг.

Харин Хубилайн дээрх флотод 2100 гаруй усан онгоц бїхий 150 мянга гаруй цэргийн хїчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны ємнє гэхэд єнєє єрнєдийн, тэр дундаа Америкийн цэргийн тїїхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгїй” хэмээн гайхуулаад байхааргїй л байгаа юм даа.

***

Хубилайн дайралтын їед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнїїдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хїчээ авч байсан їе байжээ. Гэвч харийн гїрний хїчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хїчин болгож, їндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хїчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч їед єєр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны ємнє нэгдэж, євєр зуураа муудалцан байсан ахан дїїс гамшиг зовлонгийн ємнє ойртдог. Гэвч єрнєд Европоос, ємнєд Сїнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргїй байжээ. Японы арлыг айдас хїйдэс далайн хїйтэн хар давалгаан мэт нємрєн авлаа. Бїїр зїїн эргийн засагчид хїртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бїгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ.

Японы бїх сїм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сїр сїлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн їед их нэр нєлєєтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг тэргїїтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал їйлдэн нэг хїн єдєрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мєн Японд зэний шашныг дэлгэрїїлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Японы цэргийн эрхтэнїїд нэг дор цугларан энэ аюул гамшигийн ємнє хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ.

Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы тїїх сударт маш олонтаа єгїїлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мєртлєє сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сїйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргїїд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ їїсгэдэг нь Япончуудын хувьд їзэж хараагїй цоо шинэ юм байлаа. Монголчууд бїрээн дуугаар нэгэн зэрэг хєдєлж, мєн дуунаар давшин, ухрах нь, тарах, бєєгнєрєх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сїлдийг єргєж, сїр хїчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мєн мєчєєгєє єгсєнгїй, хїчээ шавхан эсэргїїцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн тїрэмгийллээс ємгєєлєн байгаа учир маш шаргуу эсэргїїцжээ.

1281 оны 6 сарын сїїлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширїїсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зїїн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны тєв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цїнэ Сїкэ, Сїкэ Еши нар хїндээр шархдан дайны талбараас хєндийрч, Сїкэ Токи нь монгол цэргийн суманд сийчїїлэн їхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ їргэлжилсэн бол Япончууд яах байсныг бїї мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон тєдийгїй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна.

Уг нь Хубилай хаан энэхїї хїчирхэг флотоо зїїн ємнєд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зїрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос ємнє гэнэтийн тохиолдлоор нас баржээ. Ингээд тїїний оронд Флот командлах їїргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч тїїний нэр Японы тїїх шаштируудад огт дурдагдсангїй, харин тєв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин їнэн хэрэг дээрээ цэргийг ерєнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерєєсєє уг довтолгооны амжилтгїй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхїї Хятад жанжинд их эрх мэдэл єгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш єрнїїлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бїхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, тєвлєрсєн довтолгоон хийж чадахгїй болсон байна. Тэгээд монгол цэрэг бїтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон тєдийлєн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хїчээ базааж байжээ.

7 дугаар сарын сїїлээр Монгол цэргїїдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ їеэр 8 дугаар сарын нэгний єглєєгїїр далайд шуурга дэгдэж, їдшээр ширїїшсээр шєнє гэхэд аянгат аадар орон, маш хїчтэй хар шуурга хєдєлжээ. 8 дугаар сарын 2-ны єглєє гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хєєрєхєд Японы тэнгэсийг дїїргэн байсан нєгєє їй олон цэргийн хєлєг онгоцууд бїгд їзэгдэх бараагїй болсон байлаа. Ганцхїї далайн мандалд эвдэрсэн хємєрсєн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хєвєн, далайн эргийн хад цохионд гуядагдан сїйрсэн хєлєг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхїї дэлхийн цэрэг дайны тїїхэнд урьд хожид байгаагїй Монголын хїчирхэг их флот ганцхан шєнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь їрэгдсэн байна. Цєєн тооны хятад, солонгос цэргїїд амьд їлдэн, нутгийн зїг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргїїд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд їйжээ. Далайн шуурганаас амьд їлдэн эргийн зїг тэмцэн ирсэн бїхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргїй хяргаж байжээ.

Тїїх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, їлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мєн зїрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхїї дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхїї мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сїйрэл биш байлаа.

***

1281 оны энэхїї эмгэнэлт явдлаас 7 жилийн ємнє мєн яг ийм юм болжээ.

1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зїг хєдєлсєн Их Монгол улсын цэргийн флотыг мєн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхїї эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн тїїхэнд дээгїїрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бїрэлдхїїнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хїчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, їлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ.

Шиндуугийн удирдсан Монгол цэргїїд 10 дугаар сарын эхээр єнєєх Цюсима аралд гарч, хэдэн єдрийн ширїїн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамї арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол тїшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны єєдєєс яаж ч чадахгїй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хїчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй їед Монголын армийн гол хїчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хїндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад тїїний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бїгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хїчин мєхєсдєж, цэргийн шуурхай зєвлєлгєєн хийсэн байна. Ингээд цэргийн хїчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зїйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл їдшээс эхлэн далайд гэнэтийн хар їїл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шєнє дундаас хїчтэй хар шуурга дэгдэн цэргийн хєлєг онгоцуудыг дараа дараалан хємєргєж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сїйрч, их цэргийн тэн хагасаас илїї нь усанд живжээ. Чухам энэ золгїй явдлыг Хубилай хаан ялагдал гэж їзсэнгїй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр... Гэвч тїїнийг єнєєх їхлийн хар салхи аанай л тосон байжээ.

***

Хубилайн хоёр дахь флотыг сїйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг їлдсэн тухай бїїр тїїрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цєєн монгол цэрэг хэдийгээр гол хїчнээсээ салан, удирдлагагїй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гїнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдїгээрт тэдэнд солонгос мужаан байсангїй, нєгєєтэйгээр самурай нарын єдєр шєнєгїй ширїїн довтолгооны дундуур тийнхїї хєлєг онгоц засаж сэлбэнэ гэдэг бїтэхгїй ажил байлаа. Арайхийж бїтээснийг нь Япончууд шєнєєр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зїгээр байхгїй, Япончуудын хандыг сайн дарж єгєх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сїїлчийн мєчєє хїртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гїнээс ирэх япончуудын арми тасарсангїй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгїй, хїнс хоол дутмаг, монгол цэргийн гол сїнс сїлд нь болсон морь байхгїй цєєн хэдэн монгол цэрэгт їхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бїхэл бїтэн їндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж єгєх тухай ойлголт ч байхгїй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нїдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шєнєєр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бїлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, їїр шєнийн їнэгэн харанхуй, єтгєн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Їїд сахиж байсан цэргїїд ч тэднийг Японы гїнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бїлэг байна хэмээн бодож, хаалга їїдээ нээж єгєхєд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нєлєє бїхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд єргєє нь ч байсан гэдэг.

Монгол цэргийн їлдэгдэл тэрхїї цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч єдєр єдрєєр, цаг мєчєєр эх газраас алслагдан таслагдсан тэдний хїчин шавхарах нь аргагїй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гїнээс їерийн усан мэт ар араасаа тїрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгїй болсон, амь зулбан нуугдах нїх сївгїй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мєчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хїчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар...

Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхїї бїхэл бїтэн їндэстний, армийн, их далайн бїслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хїрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхїї Ази, Европыг хєндлєн гулд туучин гаталсан Монгол дайчдын їр сад, чин зоригт, самбаа, бодлого тєгєлдєр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангїй, гагцхїї єєрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хїнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна.

Цєєхєн монголчуудын тэрхїї зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгїй, бартай улаан гараараа тулж їзээгїй самурай нарын зїїдэнд ч оромгїй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргїїнїїд тэрхїї єдєр шєнєгїй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг тїм хїрэхгїй їлдэгдэлээс юуны айх билээ. Цємєрч орсон єнчин ганц хїї бэрс болдогсон билїї. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сїїлчийн хїн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цєєхєн їлдэгдэл монгол цэрэг ийнхїї байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бїтнээрээ арлын гїн рїї довтолсон бол юу болох байсныг айдас хїйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд єнєєг хїртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хїчин зїйл бол єєрсдийн шаргуу, эрэлхэг эсэргїїцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зїрх сэтгэлийн гїнд орсон айдас нь єєрийн эрхгїй далайн шидэт хар салхинд шїтэх шїтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга єргєх сїм ч олноороо байгуулагдсан байна. Єнєє ч тїїндээ мєргєсєєр байдаг гэнэ. Монгол цэргїїдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхїї булаасан дээрээ Монгол цэргийн сїр хїчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хєшєє бїтээн тэдний сїнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

***

Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд їзїїрт байх энэхїї “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хєшєє чулуунд очиж, 700 зууны ємнєх зоригт євєг дээдсийнхээ шарилд хїндэтгэл їзїїлсэнээ энэ цагийн их эрдэмт хїмїїн, євгєн тїїхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гїйцэлдїїлжээ. Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мєнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг їнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мєн хээр талын хєх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа євгєн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зїрхэлсэнгїй. “Эдгээр нь миний єдєр тутам хэрэглэдэг зїйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар єгсєн гэнэ.

Євгєн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихїїндїї єдєр хїрч очжээ. Далайн зїгээс чийглэг, шорвог хїйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай єдєр байж. Энэ буланд єнєєх Хубилайн цуутай флот сїйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа євсєн идэштэй, ямаан омогтой, хєнгєн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бїгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шїтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хєвєн гарч ирсэн байна. Тэр бїгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд їзїїрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хєшєє, бунханыг босгожээ. Далай авгай тэр бїгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхїї “Монгол цэргийн бунхан”-д єнєєх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сїнсэнд эх нутгийнх нь їнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сїслэн суухад нулимс єєрийн эрхгїй асгарч байсан шїї хэмээн ярихдаа ч хїртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгїїлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ.
Євгєн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт тєрсєн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь тїїний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр тєє хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хїн, сонин хачин ажигласан бїхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн єв яндашгїй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн їзїїлж билээ. Дашрамд эл ядмаг єгїїллээ ч энэхїї эрдэмт хїмїїний судалгаанд дулдуйдан бичсэнээ єчие.
Хамт явалцсан Япончууд євгєн монгол эрдэмтэнийг хєшєє чулуунд ийнхїї сїслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгїй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлїїд онгон газар юм билээ. Эрэлхэг євєг дээдсийнхээ сїнс сїлдийг нь сїслэн эргэж, чинхїї ёсыг гїйцэтгэсэн євгєн монгол эрдэмтэний эл їйлдэл нь їндэс угсаагаа гэсэн бїхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгїїлэх бизээ хэмээн энд дурдлаа.

***

Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мєн олж сонссон билээ.
Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг тїрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Євєрмонголын тэргїїн, тухайн бїс нутагт хамгийн их нєлєє бїхий Дэ ванг дээрх їйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хєрєнгє санхїїгээр тэтгэж, арлын орондоо ч хїртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах їед эл явдал болжээ.
Юаны цэргийн хоёр дахь довтолгооны ємнє Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фїжисава хотын Жорицужи сїмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, єндєр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гїрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бєхийхийн ємнєхєн Туушчин гїн утгатай, яруу цогц хэдэн мєр шїлэг хэлжээ. Энэ шїлгийн санаа нь,
“Илд исгэрэхэд энэхэн бие ємхєрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгїй.
Салхи исгэрэхэд їїлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгїй
Наран мандахаас, шингэх хязгаар хїртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”

Япончууд тэр даруйд эл шад шїлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ.
700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхїї Монгол элчийн їгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хєдлєн “Бидний энэ их санаа зориг одоо ч мєн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бїхий їг амнаасаа алдчихжээ. Євєр монголчуудын хувь заяаны тєлєє, Нэгдсэн Монгол улс байгуулахын тєлєє нэгэн биеийг огоорон зїтгэж явсан эл их хїний хувьд нэг талаас Хятадад, нєгєє талаас улаан орос, тїїний нєлєєнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь їндэсний ухамсарыг сэргээж, тїїгээр хурцаар євчлєхєд хїргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр їгийг нь мєн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн їгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Їндэсний ухамсар, зєн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хїний ерєєл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам їгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сїрийг нь дарахаа мэдэж л байдаг.

Энэ тїїх хэрвээ їнэн бол сонин л юм. Чухам їнэхээр Дэ вантан ийм їгийг алдсан, тїїнийг нь мєнхїї бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мєр шїлгїїд їнэхээр байдаг бол тїїнээ судлан монгол тїмнээ хїргэх нь эрдэмт залуусын хичээл зїтгэлийн хэрэг билээ.

***

Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгїй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгїй. Гэвч Монголын тал нутагт єрнєсєн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгїй ажээ. Єгєєдэй хааны удмын эрх, нєлєє бїхий хаан Хайду тэргїїтэй монгол хаад Монгол тєрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургїйцэн их бослого, їймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, єшєє хорсолоо тайлах зав єгєх билээ. 35 жил їргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан єндєр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангїй. Хубилай єєрийгєє залгамжлагч хїї Тємєртєє Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хїсэмжлэн їлдээсэн ч Тємєр хаан Хайдутай дайтсаар мєн нас, хїчээ барсан ажээ.

Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, єєрсдийгєє Их Наран зїгийг улс хэмээн дєвийлгєн боддог тэр їндэстнийг сєгтгєн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгїй. Юан гїрэн мєхсєн хойно ч тэр тухай хааны ордоны хїрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцїї болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сїнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай.

No comments:

: