Тэмүжиний төрсөн газрын тухай дахин өгүүлэх нь
Түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн, нас барсан сар, өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж, хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг. Энэ онд 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Их Монгол Улсын түүхтэй Чингис хаан болон түүний шадар туслагчид, алтан ургийнхны намтар, үйл ажиллагаа салшгүй холбоотой.

Их хааны төрсөн газрын тухай судалгаа XIX зуунд эхэлжээ. Зохиолч Инжиннаши “Хөх судар” романдаа, Чингис хаан Онон голын хөвөөнөө, Тэргүүн болдог ууланд төрсөн. Тэр газар үхрийн дэлүү мэт харагддаг. Уг газар Халхын нутагт буй хэмээжээ. Гэвч тэрбээр Дэлүүн болдог чухам хаана байгааг олж тогтоож хараахан чадаагүй. Буриадын эрдэмтэн Д.Банзаров 1852 онд Эрхүү хотноо байхдаа, Оросын нутагт Онон голын доод урсгалд Делюн болдак хэмээх газар байдаг гэж сонсжээ. Тухайн үед тийшээ явах бололцоогүй байсан Д.Банзаров, судлаач Г.Юренскийд захидал бичиж, уг газрыг сураглаж олохыг хүссэн байна.
Г.Юренский тэр газрыг эрсээр Чита мужийн өмнөд хэсэгт орших Их арал тосгоны ойролцоо Онон голын баруун хөвөөнөө байгааг олж, түүний байр байдлыг тодорхойлсон өгүүлэл бичиж 1856 онд нийтлүүлэв. Yүний дараа Оросын эрдэмтэн С.В.Киселёв 1957 онд тэрхүү Делюн болдак хэмээх газрыг эрж, нутгийн хүмүүсээр замчлуулсаар очжээ. Уг газар нь тухайн үеийн Чита мужийн Онон районы Дээд Цасучей тосгоноос баруун тийш таван км орчимд байж. С.В.Киселевийн тодорхойлсноор, тэр нь элсэн довцгууд аж. Тэрхүү элсэн бөөрөг нь Чингис хааны төрсөн газар мөн байж болох юм гэж С.В.Киселев дүгнэжээ.
Гэвч түүний энэ саналыг олонх судлаач дэмжсэнгүй. Энэ нь бас учир шалтгаантай. Тэмүжин төрсөн гэж С.В.Киселев гуайн үзэж буй Делюн болдак бол Онон голын доод урсгалд байгаа газар юм. Гэтэл Тэмүжиний эцэг, дээдсийн уугуул нутаг нь Онон, Хэрлэн, Туул гурван голын эхэн юм. Тиймээс ч их хаан маань Гурван голын эхэнд харийн хүнийг бүү буулгагтун хэмээн хойч үедээ гэрээслэж байсан билээ. Харин Ононы дунд, доод урсгал нь Тэмүжинээс өмнөх үед Монгол аймгуудын нутгийн хамгийн зүүн хойт алсалсан хэсэг бөгөөд түүнээс цааш нэг ч Монгол аймаг сууж байгаагүй юм гэж “Судрын чуулган” зэрэг сурвалж бичигт дурдсан байдаг. Yнэхээр тэнд ой тайгын анчин, гөрөөчин аймгууд сууж байсан билээ. Гэтэл Тэмүжиний өвөг дээдэс бол талын малчин монгол аймаг байсан гэдэг нь нэгэнт тодорхой зүйл юм.
Чингис хаан Их Монгол улсыг байгуулсныхаа дараа Ононы доод урсгалд буй Делюн болдак, Хар мөрний эхэн урсгалын хавь газар нутгийг өөрийн дүү Отчигин, Хасарын хүү Есүнгэ мэргэн нарт олгон эзэмшүүлжээ. Тэгээд ч тэр газраас алдарт Есүнгэ мэргэнд зориулсан "Чингисийн чулууны бичиг" хожим олдсон билээ. Тэмүжиний өвөг дээдэс нь эрт цагт Делюн болдак хавьд нутаглаж байсан. Харин хожим нь Чингис хаан өөрийн дээдсийн тэр нутгаа Отчигин, Есүнгэ нарт шилжүүлэн өгсөн гэж С.В.Киселев үзсэн юм. Харамсалтай нь ийм баримт өнөө хэр олдоогүй. Харин Чингис хаан өөрийн унаган нутгаа Монгол заншил ёсоор отгон хүү Тулуйдаа өгсөн гэж бүх сурвалж бичигт нэгэн дуугаар өгүүлдэг. С.В.Киселев гуайн хэлсэн дээрх таамаглал нь отгон хүүдээ өөрийн гал голомт нутгаа өвлүүлэн өгдөг монгол ёс заншилтай ч таарахгүй байгаа билээ.
Монгол Улсын эрдэмтэд 1920-иод оноос эхлэн их хааны төрсөн Дэлүүн болдогийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Анх Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамъян авгай 1928 онд Хэнтий аймагт судалгаа хийж яваад, Дадал сумын нутаг Онон голын савд Чингис хааны нэртэй холбоо бүхий хэдэн түүхт газар байдгийг олж мэджээ. Нутгийн настан нарын ярьснаар, тэндхийн Баян-Овоо хэмээх модтой уулыг эрт цагт Чингис хаан тахиж тайж байсан. Мөн уг уулын ойрхон цувраа гурван нуур буй. Түүний зүүн нуур нь Чингис тэнд төрөөд эх нь адууны дэлүүгээр шөл уусан учир Дэлүүн нуур нэртэй, баруун нуурт нь Тэмүжиний нялх биеийг анх угаасан тул Болдог нуур нэртэй болсон.
Дунд нуурын доторхи арал дээр Тэмүжиний гэрийн буйр бий гэж сонссон байна. Тэгээд О.Жамъян гуай Дадалын Гурван нуур, Дэлүүн болдог хавьд Тэмүжин төрсөн байж болох юм, цаашид нарийвчлан судлууштай газар гэжээ. О.Жамъян гуайн дараа академич Х.Пэрлээ 1958 онд Хэрлэн, Онон голын савд Дэлүүн, Болдог нэртэй гурван газар байгааг сурвалжлан илрүүлээд, тэдгээрийн дотроос Ононы Дэлүүн болдог нь Тэмүжиний төрсөн газар мөн. Ёстой Дэлүүн болдог хуучин нэрээ хадгалсаар байна гэж О.Жамъян гуайн саналыг тодотгож нотолсон юм.

1960-аад оноос хойш Ц.Доржсүрэн, хожим нь Ж.Гэрэлбадрах нар мөн их хааны төрсөн газрын тухай судалгаа хийж, Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог бол Тэмүжиний төрсөн газар гэж сурвалж бичгийн болон бусад мэдээ баримтаар лавшруулсан билээ. Чингис хааны намтар болон Их Монгол Улс, Монголын Эзэнт улсын түүхийг тусгайлан судалсан академич Ш.Нацагдорж, Ч.Далай, Н.Ишжамц, Сайшаал нарын нэрт эрдэмтэд Дадал сумын нутагт буй Онон Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдог бол Тэмүжиний төрсөн газар мөн гэдгийг зөвшөөрөн хүлээдэг билээ. Судлаачдын Тэмүжиний төрсөн Дэлүүн болдог хэмээн тогтоосон тэр газар нь Онон, Балж хоёр голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв гараас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Yнэхээр Дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц тэр газар, хойд уртрагийн 49°03’ 143", зүүн өргөргийн 111°38’ 546" хэмийн солбилцолд, далайн түвшнээс дээш 982,8 метрийн өндөрт оршино. Мэргэжлийн эрдэмтэд Тэмүжин төрсөн хэмээн нотолсон уг газарт 1962 онд Чингис хааны хөшөөг босгожээ.
Гэтэл 1990-ээд оноос хойш зарим хүн Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн урдхан буй Ламын ухаа хэмээх толгойг Чингис хааны төрсөн Дэлүүн болдог мөн гэх болов. Тэр толгойд урд нь хог хаядаг байснаас бас хогийн толгой ч гэдэг. "Монголын нууц товчоо", "Судрын чуулган" зэрэг Монголын түүхийн итгэмжит бүх тулгар бичигт, Тэмүжин Ононы Дэлүүн болдогт төрсөн гэж нотлон өгүүлдэг. Тэгээд ч судлаачид Дэлүүн болдог нэрт газрыг бүр 160 орчим жилийн өмнөөс сурвалжлан судалсан. Гэтэл зарим хүн Тэмүжиний төрсөн газар хэмээн санал болгож байгаа Ламын ухаа нь урьд Дэлүүн болдог нэртэй байсан, тэр нь өөрчлөгдөн Ламын ухаа болсон гэх мэт нотолгоо магадлалын ямар нэгэн баримт гаргасангүй. Тийм баримт ч байхгүй буй заа.

Дээрх саналыг гаргагсад бас Биндэр сумын төвөөс баруун урд зүгт 20 гаруй км-т, Биндэръяа хан уулын нэгэн салбар аманд буй Өглөгчийн хэрэм хэмээх эртний эвдэрхий балгасыг Чингис хаан болон түүний өвөг дээдсийг хөдөөлүүлсэн газар гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тараасан юм. Өглөгчийн хэрэм Чингис хааны булш онгон мөн, эсэхийг лавлах судлаачдын багийг 2001 оны намар дээд газрын шийдвэрээр тийш нь илгээхэд бид оролцсон. Тэр эвдэрхий балгасны тууриас Хятан улсынх гэдэг дусал хээтэй ваар савны хагархай, мөн чулуугаар өрж, дотуур нь утаа гүйлгэж, байр сууцыг халаадаг агсан ханз зэрэг зүйл олдож байв.
Уг чулуун хэрэмт эвдэрхий балгасны зохион байгуулалт, түүний байрласан газрын байдал зэрэг нь ч X-XII зууны үед оршин тогтнож агсан Хятан улсын хот, суурин байгуулалтын онцлогтой дүйж байлаа. Академич Х.Пэрлээ бүр 1950-иад онд шинжлэн үзээд, Хятан улсын үеийн цэргийн суурин гэж дүгнэсэн тэр балгасыг дээрх хүмүүс Чингис хааныг оршуулсан газар гэж шуугиулсан нь илэрхий байв. Өглөгчийн хэрэм бол Хятан улсын үеийн цэргийн суурин гэсэн Х.Пэрлээгийн саналыг Монгол, Орос, Японы мэргэжилтэн нар хүлээн зөвшөөрсөн, хөдөлбөргүй зүйл юм.Айлын буйр дээр гэрээ барьдаггүй, орхигдсон хуучин хашаа хороонд ч шууд яваад орчихдоггүй, урдаар шороо чулуу мэтийг хаяж, ёс гүйцэтгэн байж, сая хэрэгтэй бол ордог монголчууд хулширан эзгүйрсэн эвдэрхий балгасанд их хаанаа нутаглуулна гэж үү?

Судалгааны ажлын зорилго нь үнэн бодит байдлыг олж тогтооход оршдог. Yнэнийг олж тодруулахад судлаачийн ёс зүй гэж бас нэг чухал зүйл байдаг. Сүүлийн үед хүмүүс үүх түүх, хуучин соёлын зүйлээ сонирхон, энэ тухай өөрсдийн санал бодлыг янз бүрийн хэлбэрээр илэрхийлэх нь өсч байна. Энэ нь мэдээж сайшаалтай зүйл. Харин урьд нь илэрч мэдэгдээгүй зүйлийг олж танихын тулд тодорхой эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, судалгааны зохих арга зүйг зайлшгүй хэрэглэх шаардлага тулгардаг.
Эдгээр шаардлагыг үл харгалзан, сэтгэл хөдлөлд автаж, судалгааны ёс зүйг хайхрахгүй байх аваас бусдыг төөрөлдүүлэх, үнэнийг будлиантуулахад хүрч ч болдогийг анхаарахад илүүдэхгүй санагдана. Эцэст нь тэмдэглэхэд, ганц Чингис хааны төдийгүй, ерөөс монголын их хаадын буюу жинхэнэ алтан ургийн том ноёд язгууртдын нэг ч булш оршуулгыг одоо болтол шинжлэх ухааны үүднээс илрүүлэн олж чадаагүй байна. Энэ нь монголын их хаадын оршуулгын утга учрыг хэн ч тайлан нээж чадаагүй, нууц хэвээр байна гэсэн үг. Энэ нууцыг тайлах гэж олон хүн хорхойссоор, бие болоод оюунаа чилээсээр он удсан авч, энэ нь хялбар дөт ажил биш, монголчууд нуух зүйлээ чухамхүү нууцалж чаддаг байжээ гэдэг нь улмаар мэдэгдсээр, ойлгогдсоор байнам.

No comments:
Post a Comment