Friday, April 25, 2008

ТАРХИНЫ ТУРААЛ


Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдүй үеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгүй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггүй. Олон жил хөгийн юмны төлөө зүтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгүй дээ. Би бол япон хүн. Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай хүн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил» гэх юм бол би тийм хүнд «Гадаад орноос тусламж бүү ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу?


Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүн. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг. Өнөөдрийн Монголд дээр өгүүлсэн Малайзын сайдын үгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагүй Азийн хөгжиж байгаа л орон. Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгүй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгүй. Хятадын «Их сургаал бичиг» номын VI бүлэгт «Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хүч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хүн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.


Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зүйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зүйрлүүлээд дэмий байх аа. Тэрхүү Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хүн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны үеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн үеийн хямралтай зүйрлэдэг хүн бий. Япончууд тэр үед хүн бүр хүчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хүн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжүүлж байгаагүй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаад зэвүү хүрч байна.
Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм. Үнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл. Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Монгол хүн маш азтай юм. «Монгол үндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно.


Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн «За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгүй учраас тал хувь нь бүтэж байсан ажил хэргээ бүр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг. Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно.
Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ» гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч нүглийг мартах байлгүй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална. Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа «Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хүн «Аав ээж намайг «хүнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.


Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. «Монголчууд юу ч үгүй юм чи нь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй. «Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог» гэсэн үг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ. Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн. Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хүүхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хүүхдийнх нь сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Би ямар мундаг хүн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ. «Монгол хүний үгэнд битгий итгэ!» гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү.


Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан. Би багаасаа «Хүн болгонд тусалж бай» гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий. Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгүй болохоор нь очно» гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ.
Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.


КИМУРА АЯАКО

дэлгэрэнгvйгээр цааш унших...
МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ


Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж.

Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна. Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв. Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий. Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.


Бүр 1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг.
Тэрээр Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна. Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “...Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ.
Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй. Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой.
Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ.
Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ. Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ. Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид –ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов. Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.
Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав. Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий. Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав. Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.
Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв. Учир нь Сүн улс Хөх мөрний доод сав болон Хэнан мужийн өмнөд хэсэг, Хубей мужийн умард хэсэг буюу Хөх мөрний дунд урсгалын газраас Сычуан өөд хүнс, зэр зэвсгийн нөөц, туслах цэргийг дараа дараалан илгээж, стратегийн чухал түшиц газар болох тус мужийн хамгаалалтыг бататган, Мөнхийн давшилтийг саатуулсаар байлаа.
Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ. Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа. Мөнх хаан Өмнөд Сүнг ялбал үлэмж баян, хүчирхэг энэ улстай дайтсан дайны олзноос Хубилай зайлшгүй хоцрох байв. Энэ нь Хятад орон дахь түүний нэр, нөлөөнд үлэмж урхагтай зүйл байсан нь тодорхой юм. Гэтэл түүний шадар хятад түшмэд энэхүү дайныг зогсоож, хэлэлцээр хийхийг шаргуу ятгаж байжээ. Тэгэхээр тухайн үед Хубилайн байдал нэн эгзэгтэй ацан шалаанд байв.
Ийнхүү Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.
“Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ. Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ. Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй.
Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхалыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа. Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв.
Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ. Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм. Ийм нөхцөлд Хубилайд Сүнтэй зууралдаж байх нь ашиггүй нь ойлгомжтой. Хожим Хубилай ийнхүү яаран гэдрэг буцсаныхаа хэргийг ч гаргаж, Их хаан суудлыг хууль бусаар булаан авсан билээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Эзэн богд Чингис хааны намтар тvvхийн зарим асуудал



Чингис хааны эш хєргийн тухай

Цаг хугацаа гэдэг алив бvгдийг єєрчилж чаддаг их шидтэн буюу. Энэ ч утгаараа 1990-ээд оноос бид бvхний vзэл бодол орвонгоороо эргэж урьд цагт хvн бvрийн амнаас гараад байдаггvй “Чингис” хэмээх нэр єнєє цагт амны уншлага болох нь холгvй болжээ. Чингис архи, Чингис хивс, Чингис зочид буудал, гээд єнгєтэй єєдтэй гэсэн болгоноо их хааныхаа нэрээр дууддаг болсон ажгуу. Эндээс нэгэн зvйлийг ажиглан харахад Чингис хааны нэр зvvсэн болгон дээр их хааны дvр тєрхийг янз бvрээр дvрсэлсэн байдаг. Эдvгээ эрдэмтэн мэргэд судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг 20 гаруй зураг байдгаас зарим нэг нь зурж дvрсэлсэн улс орныхоо vндэсний онцлог байдал дvр тєрхєє илт шингэн бодит vнэнээс хол гуйвуулан бvтээсэн байдаг. Эдгээрийг vл єгvvлэн одоо цагт тvvхч судлаачдын зvгээс Чингис хааны бодит дvрийг vнэнд ойр дєхєм зурж vлдээсэн хэмээн нийтээр хvлээн зєвшєєрдєг нэгэн хєргийн талаар энд цухас єгvvлье.
Vндсэн эх нь одоо Бээжин хотноо Дундад улсын тvvхийн музейд хадгалагдан буй энэ хєрєг нь єндєрєєрєє 58,3 см, єргєнєєрєє 40,8 см хэмжээтэй нарийн цагаан цаасан дээр гvехэн будгаар єнгє ялган зурсан цээж хєрєг болно. Зурагт vзvvлсэн дvр тєрхийг vзэглэн буулгаваас толгойдоо цагаан арьсан гадартай хар арьсан дотортой євлийн малгайг дарж, биедээ гvехэн хул шар ноосон нэхмэл дээл ємсчээ. Царайных нь єнгє боровтор улаан, битvv буурал сахалтай байх агаад зулайных нь vс нь магнай руу нь бултайж хоёр тийш салсан бєгєєд гєрмєл гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж байдаг. Уг хєргийн зvvн мєрний дээд єнцєгт “Тай Цзу” хаан буюу Чингис хаан алдарт Тэмvжин, гэсэн бичээс буй.

Энэхvv зурмал хєрєг хэрхэн олдсон нь бас л сонирхолтой тvvхтэй. Тус хєргийг 1953 оны 9 сард Бээжин хотын тvvхийн музейн ажилтнууд Хэбэй мужийн Ань-лу хэмээх газарт оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хvний vр садаас олж авсан гэдэг. Энэхvv Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад Иргэн Улсын цэргийн эрхтэн Юань Ши Кай-н цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бєгєєд тэр vед умард хєрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гvйцэлдvvлж явах vед нь Монголын нэгэн ван ноёноос єргєн барьсан гэдэг. Харамсалтай нь чухам ямар хvн их эзэн хааны энэхvv хєргийг харийн цэргийн тvшмэлд юуны учир єргєн барих болов? гэдэг талаар тодорхой мэдээ олдоогvй. Энэ талаар зориуд судлан тодруулаагvй ч байж болох талтай. Ийнхvv их хааны энэхvv хєрєг 1950 он хvртэл Чин Ху Вэний vр садад хадгалагдан ирсэн байжээ. Судлаагчид тус хєрєг зургийн цаас будаг, дvрслэн гаргасан арга хэлбэр нэрлэсэн бичээс энэ тэрийг нарийвчлан шинжлэж тус хєрєг болбоос Юань улсын vеийн зураачийн бvтээл байж магадгvй болохыг нотолсон бєгєєд Чингис хааныг амьд сэрvvн vед биш нас барснаас хойш их удалгvй зурсан єтєл насны хєрєг болох нь лавтай хэмээн vзсэн байдаг билээ.
Тvvнчлэн энэхvv хєргийг Юань улсын судрын Тайлга тахилгын тэмдэглэлд байнга нэр нь дурдагддаг Хорисан хэмээгч зурсан байж мэдэх юм гэдэг ба Юань улсын мєхєн доройтох тэр цагт Монголын язгууртнууд Дайду хотоос ялагдан ухарч гарахдаа умар тийш авч гараад язгуур угсгаатай нэгэнд vе улируулан хадгалуулсан байж мэднэ хэмээн vзсэн байдаг. Дашрамд єгvvлэхэд энэхvv Хорисан хэмээгч нь Монгол хvн бєгєєд Их Юань улсын ордны зураач байх vедээ 1278-1279 оны хооронд Есvхэй баатар болон Єгєдэй хааны хєргийг зурсан гэж сударт тодорхой тэмдэглэгдэн vлдсэн байна. Энд дурдагдан буй их хааны хєргийг эх болгон єнєє цагт Чингис хааны дvрийг хуулбарлан зурахын зэрэгцээ элдэв нэмэлт оруулан зохиомжлох нь элбэг байна. Тухайлбал хааны ємссєн хар дотортой цагаан арьсан малгайг єнгє ялган будсан малгай мэтээр зурахын зэрэгцээ чихнийх нь араар унжих гэзгийг нь ээмэг болгон харуулсан байдгийг vндэсний мєнгєн тэмдэгт дээрх хєрєгнєєс vзэж болно. Энэ бvгд эх тvvх соёлдоо эрээ цээргvй хандан байгаа бидний єчvvхэн нэг жишээ мєн.

Чингис хаан хэрхэн насан эцэслэсэн талаар

Тэрбээр хэдэн насандаа насан хутаг болсон, нас эцэслэсэн шалтгаан учир юу байсан, хаана онголсон хийгээд vvнтэй холбоотой олон асуудал оньсого мэт оршсоор судлаачид, эрдэмтдийн анхаарлыг мєн татсаар байна. Эндээс их хааны нас барсан байж мэднэ хэмээн vздэг шалтгаануудаас бичье.
Судлаачид тvvхийн судар бичигт тэмдэглэгдэн vлдсэн болон бусад эх сурвалжаас улбаалан Чингис хаан билгийн улиралын 7 сарын шинийн 12-ны шарагчин vхэр єдєр буюу аргын тооллын 1227 оны 8 сарын 25-ны єдєр 65 насандаа єєд болсон хэмээн тогтоосон байдаг.
Харин Чингис хааны нас барсан шалтгаан учирыг янз бvрээр тайлбарлан таамагласаар ирсэн. Тухайлбал:
1. Чингис хаан мориноосоо унаж бэртсэн нь vхэлд хvргэсэн хэмээн бичсэн нь бий.Гэтэл хэрэг дээрээ Чингис хааны авд явж байгаад толбот бор мориноосоо унаж бэртсэн тухай явдал бол даруй 1225 оны євлийн явдал болно. Эндээс vзэхэд 1227 оны намар хvртэл бvтэн 2 жилийн зєрєє байгаа нь харин ч тэр бэртэл нь илааршин эдгэрэх хугацаа мэт. Нєгєєтэйгvvр Чингис хаан бэртсэнийхээ дараагаар Тангуд улсын нутагт жил шахам дайтаж явсан тухай мэдээ бас байдаг нь дээрх таамгийг бvдгэрvvлж байгаа юм.
2. <...Хамгийн эцэст нэгэн Тайчин хэмээх цайзыг бvслэн байлдах vед Чингис хаан євдгєндєє зэвний шарх олж тэрхvv шархны улмаар насан эцэслэж хvvр ясыг Алтай ууланд оршуулав...> хэмээн Марко Поло тэмдэглэн vлдээжээ.
Энэ нь vзэхэд сонин боловч vнэндээ ам дамжин хэлэгдэн ирсэн мэдээ тєдий зvйл юм. Учир нь дорно зvгт аялан зохиол тэмдэглэлээ сэтгэл татам хэлбэрээр бичиж vлдээсэн жуулчин Марко Поло гэгч нь Хубилай хааны vед Монголын их гvрэнд тагнан турших зорилгоор Єрнє зvгээс явуулж байсан хvмvvсийн нэг билээ. Монголын хvчирхэг гvрэн улсыг тагнан турших холбоо хэлхээ барих ажлаар Плано Карпини, Вильгелм Рубрик тэргvvтэй олон хvмvvс тэр vед зорчин явдаг байсан. Тэдний аян замын тэмдэглэлд тэр vеийн Монголчуудын антроплогийн шинж тєрх, нvvр царайнаас авахуулаад аж амьдралын хэв шинж ахуй хэрэглээ, аян дайны арга барил зэр зэвсэгийн талаар нарийвчлан бичиж vлдээсэн байдаг хэдий ч энэхvv хэрэн хэсч явсан хvмvvс Чингис хааны vхлийн талаар vнэн бодитой мэдээ яахин олж vлдээж чадахсан билээ.
3. 17-р зууны дунд vед бичигдсэн “Эрдэнийн товч” хэмээх зохиолд <...Тангудын эзний хатан Гvрвэлжин Суд гэгчид хорлогдон vхэв...> хэмээн ихэд дэлгэрэнгvй бичигдсэн байдаг. Гэтэл Тангуд улсын хаанд Гvрвэлжин Суд хэмээх хатан ерєєс байгаагvй гэдгийг тvvхчид судлан тогтоосон. Тэгээд ч Чингис хаан Тангудыг эзлэн тэндээс хатан авсан тухай мэдээ байдаггvй ба Тангудыг бvрмєсєн бууж єгєхєєс ємнє нас барсан гэж vздэгийг тэмдэглэн хэлэх нь зvйтэй болов уу. Харин Чингис хаан Тангудаас татвар хатан 1209 онд 3 дахь удаагаа довтлохдоо авсан гэдэг бєгєєд хатны нэрийг Чагд гvнж гэдэг байжээ.
4. Их Монгол улсын 3 дахь хаан Гvюгийн vед Монголд анх ирсэн Плано Карпини єєрийн тэмдэглэлдээ <...Тэрээр аянганд дайрагдаж vхэв...> гэж бичсэн байдаг нь баахан инээдтэй зvйл бєгєєд аман домог тєдий зvйл болов уу.
5. Чингис хаан хvнд євчин тусч насан эцэслэв, хэмээн бичигдсэн байдаг.Тухайлбал Юань улсын сударт <...бие чилээрхэв...> гэжээ. Армены Монголч эрдэмтэн Д’Оссоны бичсэн Монголын Тvvх гэдэг номонд бас <...хvнд євчин хvрч...> гэсэн нь бий. Євєр Монголын эрдэмтэн тvvхч Их Баян бичихдээ <...Євчнєєр насан єєд болсон...> гэдэг. Гэвч чухам ямар євчнєєр гэдэг тухай эдгээр сурвалжуудын аль нь ч дурдаагvй байна. Харин 13-14-р зууны vеийн дундад Азийн нэрт тvvхч Жувейни ‘Ертєнцийн байлдан дагуулалтын тvvх’ хэмээх бvтээлдээ <...Чингис хаан муухай уур амьсгалаас болж засаршгvй євчнєєр нэрвэгдэв...> гэжээ. Мєн 17-р зууны дунд vед бичигдсэн “Хураангуй Алтан Товч”-д <...Тvрэмгий балгаснаа Богд эзэн хvнд халууцаад алтан амиа гарах цагт... хамаг зарилгийг буусан хойно тэнгэр халив...> гэсэн байдаг Мєн Германы Монголч эрдэмтэн Ханиш Их хааныг vхэлд хvргэсэн хэмээн бичигдсэн энэхvv <...халууцах...> євчнийг “эсэргэнэ хижиг” бололтой гэжээ. Євєр Монголын нэрт тvvхч Сайшаалт ‘Чингис хааны товчоон’ хэмээх хормосон бvтээлдээ бичихдээ “...Ямарч євчин бай Чингис хаан ихээр халууцах хvнд євчин хvрч бие барсан гэдэг зvйтэй...” гэж бас бичжээ. Эцэст нь тэмдэглэхэд Чингис хааныг хvнд євчин тусч нас нєхцсєн гэдэг vзэл баримтлалыг эдvгээ хvртэл дотоод гадаадын олонхи эрдэмтэн судлаачид vнэнд ойр дєт зvйл хэмээн vзсээр ирсэн билээ.
Их хаадын хутаг амгалан орших болтугай.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Тэмүүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн байх магадлалтай


Чингис хааны төрсөн, нас барсан өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг түүхийн шинжлэх ухаан эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг.

Чингис хаан бол зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий дахины түүхэнд өөрийн гүнзгий ул мөрийг үлдээсэн улс төр, цэргийн гарамгай зүтгэлтэн юм. Тиймээс түүний намтрыг сайтар судалж тодруулах нь XII-XIII зууны үеийн Ази, Европ тивийн олон улс орны түүхийн хэрэг явдлуудын учир шалтгаан, үр дагаврыг тодотгон тогтоох үйлсэд дөхөм үзүүлэх юм.
Гэтэл Чингис хааны намтрын зарим асуудал өдгөө болтол тодорхой болж чадаагүй байна. Тийм асуудлын нэг нь түүний төрсөн сар, өдөр юм. Энэ удаад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай зарим баримтыг өгүүлж, өөрийн саналыг толилуулахыг зорив.
Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай XVII зуунаас өмнөх сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн зүйл илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн байна. Тиймээс XVII зуунаас хойших үеийн монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай ярилцах бололцоотой байдаг.
XVII зууны үеийн Лувсанданзангийн “Алтан товч” хэмээх бичигт, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай анх удаа өгүүлсэн байна. Тэнд “Есүхэй баатар Татарын Тэмүжин, Хорибуха тэргүүтэн Татарыг дагуулж ирвээс, Єэлүн эх хөл хүнд бөлгөө. Ононы Дэлүүн болдог-а /болдогт А.О/ бүхүй дор “Хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдрийн өдөр дүл цагт Чингис хаан төрөв…Баяр мялиагуу дор Татарын Тэмүжин Yгэйг авчирсанд төрөв хэмээн…Тэмүжин гэж нэрийдсэн ёсон ийм” гэжээ. Мөн Бямбын “Асрагч нэртийн түүх”, Раашпунцагийн “Болор эрхи” зэрэг монгол түүхчдийн бүтээлд, дээрхийн адилаар өгүүлжээ. Лувсанданзан өөрийн зохиолдоо, зуны тэргүүн сарын арван зургаанд Тэмүжин төрсөн хэмээн анх өгүүлсэн бөгөөд түүнийг нь дараагийн зарим түүхч дагасан байна.
Ихэнх монгол судлаач эрдэмтэд “Алтан товч”-ийн мэдээг тулгуур болгон, Чингис хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанд төрсөн хэмээн үзсээр байна. Их хааны төрсөний ойг тэмдэглэх зэрэг төр ёсны үйл ажиллагаанд ч дээрх өдрийг баримталдаг. Монгол Улс 1962, 2002 онд Чингис хааны төрсөний 700, 740 жилийн ойг тэмдэглэхдээ, зуны тэргүүн сарын арван зургааныг сонгон авч ёслон өнгөрүүлсэн билээ.
Профессор Ш.Чоймаа Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн заалтуудыг харьцуулан, нарийн ажигласан өгүүлэл бичиж, 2003 онд нийтлүүлжээ. Тэрбээр “Монголын нууц товчоо” зэрэг сурвалжийн мэдээг үндэслэн, зуны тэргүүн сарын арван зургааныг монголчууд эртнээс сайн өдөр хэмээн бэлгэшээж, баяр хурим хийдэг байсныг өгүүлээд, “Түүхч Лувсанданзан, Бямба нар дээд тэнгэрээс заяат төрсөн эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, цаг нь тун ер бусын цаг мөч байх учиртай гэж бодсон буюу тухайн үеийн аман домог, хууч зэргийг баримталж, эрт цагаас уламжилсан бэлгэт сайн өдөр болох зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр Чингис хааныг мэндэлсэн байх хэмээсэн бодлын үүднээс бичсэн” гэжээ. Энэ судлаач зуны тэргүүн сарын арван зургаанд Тэмүжин төрсөн гэсэн урд түүхчдийн үзэлд эргэлзсан байна.
Монголчууд эртнээс билгийн тооллын сар бүрийн арван тавныг их цагаан, арван зургааныг улаан тэргэл өдөр хэмээн нэрлэж, ихэд бэлгэшээдэг байв. Энэ хоёр өдөрт наран жаргахтай уралдан саран манддаг, саран жаргахтай уралдан наран ургадаг билээ. Єөрөөр хэлбэл, эл өдрүүдэд нар, сар хоёр бие биенээ залган мандаж, өдөр шөнийн хорин дөрвөн цагт дэлхий бүрэн гэрэл гэгээтэй байдаг. Мөн сар бүтэн байдаг нь бүрэн дүүрэнгийн бэлгэ болдог.
Энэхүү байдал нь билгийн тооллын сарын арван таван, арван зургааны өдрүүдийг сайн өдөр хэмээн бэлгэшээхэд хүргэсэн байна. Монголчууд жин үдэд төрсөн хүүхэд ер бусын ухаан билигтэй байдаг хэмээн хуучилдаг. Тэгээд ч үд дунд мэндэлсэн хүүхдийн төрсөн цагийг нь хамаа бус хэлдэггүй ёс байжээ.
Тэгэхээр профессор Ш.Чоймаагийн хэлснээр, Тэмүжинийг зуны тэргүүн сарын 16-ны өдрийн үд дунд төрсөн гэсэн нь үнэхээр Чингис хааныг ер бусын хэмээн хожимын түүхчдэд үзүүлэхийн тул сонгон авсан сар, өдөр, цаг байж болох юм . Чингэхүл, Тэмүжин чухам хар морин жилийн аль сарын хэдний өдөр төрсөн байж болох вэ гэсэн асуулт гарч байна.
Зарим монгол сурвалж бичгүүдэд, Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өмнө өгүүлсэнээс өөр мэдээ бас бий. Yүнд: “Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шашдир Хөх түүх” зохиолд: “Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан гоо Єгэлүн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцээж, тэндээс гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн гоо үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв. Тэр цагт огторгуйгаас солонго татах хийгээд хур орох тэргүүтэн маш олон сайн бэлгэс болжээ. Гурван хоног болохуйяа нь Татарын Тэмүжин Yгэ нэртийг /Есүхэй баатар А.О/ эрх дороон оруулан ирсэн тул…анх нэрийг … Тэмүжин хэмээн нэрийдэж…их хуримыг үйлдэв” гэжээ. Мөн Жамбадоржийн “Болор толь”, Гончигжавын “Сувд эрих”, Галдангийн “Эрдэнийн эрх” зэрэг зохиолуудад дээрхтэй адил Тэмүжин хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж заасан байна.
Дээрх дөрвөн сурвалж бичгийн мэдээг бид тулхтай гэж бодож байна. Учир нь Чингис хааны тахилга тайлгатай холбогдсон зан үйлийн зарим мэдээ ч дээрх сурвалжуудын заалттай авцалдаж байна.
Ордос нутагт байдаг Чингис хааны Эзэн хорооны тахилга шүтлэгийн дотор Тэмүжинийг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагдсан байна.
Тэнд билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд, Чингис хаанд зориулан, мялиагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэсээр ирж. Мялиагуудын хурим нь Чингис хааны төрсөний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол хэмээн Ордосын дархад нар хуучилдаг. Тэр мялиагуудын хуримын өдөр төрсөн цагаас нь хойш үсэнд нь ирт зүйл хүргээгүй сэрхийг сархад сүү, цагаагаар мялаагаад, дараа нь түүнийг цагаан эсгий дээр хэвтүүлэн, аман дээр нь торгон хадаг тавиад, өрчилж алдаг.
Сэрхний махыг нь чанаад, шөлөнд нь чихэр, бурам, үзэм, чавга зэрэг амттан хийгээд, хөргөсний дараа архи нэмж, тэр шөлөөр уг ямааны арьсыг идээлээд, түүнийг хулсан хутгаар хусч, дун цагаан илэг болгодог. Тэр илгийг ширээн дээр тавиад, зургаан хулсан хадаасаар тэлж хадаад, гол нуруугаар нь зураас татаж, зураасны хоёр талаар ес ес зурж, арван найман нарийн тасам хийдэг. Уг тасмаан ес есөөр нь хоёр хэсэг боож, Чингисийн гэгээн дүрийг тахисан хайрцаг дотроос хуучин тасмыг гаргаж, оронд нь шинэ тасмыг тавьж оруулаад, өвлийн тэргүүн сарын шинийн гурванд тайлга хийдэг. Yүнийг тасман тайлга гэдэг бөгөөд Ордосын эзэн хорооны настнуудын яриагаар бол, “Чингисийн хүйс /төрсөний дараа/-ийг нь тасмаар боож, хөхэчүг /цөглөөгүй хүйг/ нь цөглөснийг дурсч буй” хэрэг гэнэ.
Энэхүү Чингисийн мялиагуудын хурим нь Тэмүжиний хүй цөглөж, угаалга үйлдсэний баяр аж. Yүнтэй холбогдуулж зарим мэдээг дурдсугай.Монголчууд XVI зууны үед хүүхэд төрөөд хүй нь цөглөсний дараа түүнийг угаан мялаах найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн байна. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайж төрсөний дараа “Хаан тэрүүтэн хамаг их улс мялиагуудын хурим хийж” байсан гэж Алтан ханы намтарт өгүүлжээ. Хүүхэд төрж, хүй нь цөглөхөд, түүнийг мялааж баяр хийдэг монголчуудын тэр ёс Тэмүжинийг төрөхөөс ч өмнө байжээ.
Уг уламжлал нь ХХ зууны үед ч монголчуудын дотор хадгалагдаж байв. Угсаатны зүйчдийн тэмдэглэснээр бол, ХХ зууны үеийн халхчууд хүүхэд төрөөд гурав хонож, хүй нь цөглөсний дараа түүний угаалга хэмээх ёслол үйлддэг байж. Уг ёслол ихэнх тохиолдолд, хот айлын хүрээнд болдог бөгөөд түүнд хүүхдийг эх барьж авсан хүн уригдан, хүндэт зочноор оролцдог. Энэ ёслолын үеэр сан тавьж, хүүхэд болон гэр хотлоорыг ариутгадаг.
Бас шинэ төрсөн хүүхдийг хонины хүзүү буюу шагайт чөмөг тэргүүтэй махны шөлөөр угаан, мялаадаг байж. Хүүхдийг тийнхүү анх удаа угаан мялаах үед ихэнх тохиолдолд түүнд нэр өгдөг заншилтай байв.Мөн Монгол Улсын баргачууд хүүхэд төрөөд гурав хоносны дараа түүнийг хонины шөлөөр угааж ёслол хийдэг. Тэр ёслолд гол төлөв эмэгтэйчүүд оролцдог заншил өдгөө хүртэл хадгалагдсаар байна.
Буриадуудын дунд нэгэн сонирхолтой ёс ХХ зууны эхэн хагаст байсныг эрдэмтэн В.Вяткина тэмдэглэжээ. Тэд бусад монголчуудын адилаар хүүхэд төрөөд угаалга хийснийг дараа жилийнх нь ой дээр бас ёслон тэмдэглэдэг бөгөөд түүнд мөн л эмэгтэйчүүд оролцдог. Энэ ёслолыг бас мялиагууд хэмээн нэрлэдэг аж.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, Тэмүжин төрөөд, хүй нь цөглөсний дараа түүнийг анх удаа угааж мялаан, хурим найр хийсэн. Түүнийгээ Монголын уламжлалаар жил бүр ой дээр нь тэмдэглэн ёслодог байсан бөгөөд тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тахилга тайлгын бүрэлдэхүүн хэсэг болж улмаар өдгөө Ордосын эзэн хороонд уламжлан ирсэн байна.
Ордосын Чингисийн онгонд Тэмүжинийг анх угаан мялаасны хуримыг билгийн улирлын жил бүрийн өвлийн тэргүүн /аравдугаар/ сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн сурвалж бичгүүдийн мэдээтэй дүйж байна.
Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн болон зан үйлийн мэдээнүүд ийнхүү тохирч байгаа нь түүнийг хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэх үндэслэлийг буй болгож байна. Хүний, ялангуяа их хааны төрсөн, түүнийг анх угаан мялаасан өдрийг буруу тэмдэглэн ёсолно гэж баймааргүй. Энэ мэдээ үнэнд илүү ойр, бодит байдалд нийцтэй гэж үзэж болохоор байнам.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Тэмүжиний төрсөн газрын тухай дахин өгүүлэх нь


Түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн, нас барсан сар, өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж, хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг. Энэ онд 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Их Монгол Улсын түүхтэй Чингис хаан болон түүний шадар туслагчид, алтан ургийнхны намтар, үйл ажиллагаа салшгүй холбоотой.

Их хааны төрсөн газрын тухай судалгаа XIX зуунд эхэлжээ. Зохиолч Инжиннаши “Хөх судар” романдаа, Чингис хаан Онон голын хөвөөнөө, Тэргүүн болдог ууланд төрсөн. Тэр газар үхрийн дэлүү мэт харагддаг. Уг газар Халхын нутагт буй хэмээжээ. Гэвч тэрбээр Дэлүүн болдог чухам хаана байгааг олж тогтоож хараахан чадаагүй. Буриадын эрдэмтэн Д.Банзаров 1852 онд Эрхүү хотноо байхдаа, Оросын нутагт Онон голын доод урсгалд Делюн болдак хэмээх газар байдаг гэж сонсжээ. Тухайн үед тийшээ явах бололцоогүй байсан Д.Банзаров, судлаач Г.Юренскийд захидал бичиж, уг газрыг сураглаж олохыг хүссэн байна.
Г.Юренский тэр газрыг эрсээр Чита мужийн өмнөд хэсэгт орших Их арал тосгоны ойролцоо Онон голын баруун хөвөөнөө байгааг олж, түүний байр байдлыг тодорхойлсон өгүүлэл бичиж 1856 онд нийтлүүлэв. Yүний дараа Оросын эрдэмтэн С.В.Киселёв 1957 онд тэрхүү Делюн болдак хэмээх газрыг эрж, нутгийн хүмүүсээр замчлуулсаар очжээ. Уг газар нь тухайн үеийн Чита мужийн Онон районы Дээд Цасучей тосгоноос баруун тийш таван км орчимд байж. С.В.Киселевийн тодорхойлсноор, тэр нь элсэн довцгууд аж. Тэрхүү элсэн бөөрөг нь Чингис хааны төрсөн газар мөн байж болох юм гэж С.В.Киселев дүгнэжээ.
Гэвч түүний энэ саналыг олонх судлаач дэмжсэнгүй. Энэ нь бас учир шалтгаантай. Тэмүжин төрсөн гэж С.В.Киселев гуайн үзэж буй Делюн болдак бол Онон голын доод урсгалд байгаа газар юм. Гэтэл Тэмүжиний эцэг, дээдсийн уугуул нутаг нь Онон, Хэрлэн, Туул гурван голын эхэн юм. Тиймээс ч их хаан маань Гурван голын эхэнд харийн хүнийг бүү буулгагтун хэмээн хойч үедээ гэрээслэж байсан билээ. Харин Ононы дунд, доод урсгал нь Тэмүжинээс өмнөх үед Монгол аймгуудын нутгийн хамгийн зүүн хойт алсалсан хэсэг бөгөөд түүнээс цааш нэг ч Монгол аймаг сууж байгаагүй юм гэж “Судрын чуулган” зэрэг сурвалж бичигт дурдсан байдаг. Yнэхээр тэнд ой тайгын анчин, гөрөөчин аймгууд сууж байсан билээ. Гэтэл Тэмүжиний өвөг дээдэс бол талын малчин монгол аймаг байсан гэдэг нь нэгэнт тодорхой зүйл юм.
Чингис хаан Их Монгол улсыг байгуулсныхаа дараа Ононы доод урсгалд буй Делюн болдак, Хар мөрний эхэн урсгалын хавь газар нутгийг өөрийн дүү Отчигин, Хасарын хүү Есүнгэ мэргэн нарт олгон эзэмшүүлжээ. Тэгээд ч тэр газраас алдарт Есүнгэ мэргэнд зориулсан "Чингисийн чулууны бичиг" хожим олдсон билээ. Тэмүжиний өвөг дээдэс нь эрт цагт Делюн болдак хавьд нутаглаж байсан. Харин хожим нь Чингис хаан өөрийн дээдсийн тэр нутгаа Отчигин, Есүнгэ нарт шилжүүлэн өгсөн гэж С.В.Киселев үзсэн юм. Харамсалтай нь ийм баримт өнөө хэр олдоогүй. Харин Чингис хаан өөрийн унаган нутгаа Монгол заншил ёсоор отгон хүү Тулуйдаа өгсөн гэж бүх сурвалж бичигт нэгэн дуугаар өгүүлдэг. С.В.Киселев гуайн хэлсэн дээрх таамаглал нь отгон хүүдээ өөрийн гал голомт нутгаа өвлүүлэн өгдөг монгол ёс заншилтай ч таарахгүй байгаа билээ.
Монгол Улсын эрдэмтэд 1920-иод оноос эхлэн их хааны төрсөн Дэлүүн болдогийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Анх Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамъян авгай 1928 онд Хэнтий аймагт судалгаа хийж яваад, Дадал сумын нутаг Онон голын савд Чингис хааны нэртэй холбоо бүхий хэдэн түүхт газар байдгийг олж мэджээ. Нутгийн настан нарын ярьснаар, тэндхийн Баян-Овоо хэмээх модтой уулыг эрт цагт Чингис хаан тахиж тайж байсан. Мөн уг уулын ойрхон цувраа гурван нуур буй. Түүний зүүн нуур нь Чингис тэнд төрөөд эх нь адууны дэлүүгээр шөл уусан учир Дэлүүн нуур нэртэй, баруун нуурт нь Тэмүжиний нялх биеийг анх угаасан тул Болдог нуур нэртэй болсон.
Дунд нуурын доторхи арал дээр Тэмүжиний гэрийн буйр бий гэж сонссон байна. Тэгээд О.Жамъян гуай Дадалын Гурван нуур, Дэлүүн болдог хавьд Тэмүжин төрсөн байж болох юм, цаашид нарийвчлан судлууштай газар гэжээ. О.Жамъян гуайн дараа академич Х.Пэрлээ 1958 онд Хэрлэн, Онон голын савд Дэлүүн, Болдог нэртэй гурван газар байгааг сурвалжлан илрүүлээд, тэдгээрийн дотроос Ононы Дэлүүн болдог нь Тэмүжиний төрсөн газар мөн. Ёстой Дэлүүн болдог хуучин нэрээ хадгалсаар байна гэж О.Жамъян гуайн саналыг тодотгож нотолсон юм.
1960-аад оноос хойш Ц.Доржсүрэн, хожим нь Ж.Гэрэлбадрах нар мөн их хааны төрсөн газрын тухай судалгаа хийж, Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог бол Тэмүжиний төрсөн газар гэж сурвалж бичгийн болон бусад мэдээ баримтаар лавшруулсан билээ. Чингис хааны намтар болон Их Монгол Улс, Монголын Эзэнт улсын түүхийг тусгайлан судалсан академич Ш.Нацагдорж, Ч.Далай, Н.Ишжамц, Сайшаал нарын нэрт эрдэмтэд Дадал сумын нутагт буй Онон Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдог бол Тэмүжиний төрсөн газар мөн гэдгийг зөвшөөрөн хүлээдэг билээ. Судлаачдын Тэмүжиний төрсөн Дэлүүн болдог хэмээн тогтоосон тэр газар нь Онон, Балж хоёр голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв гараас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Yнэхээр Дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц тэр газар, хойд уртрагийн 49°03’ 143", зүүн өргөргийн 111°38’ 546" хэмийн солбилцолд, далайн түвшнээс дээш 982,8 метрийн өндөрт оршино. Мэргэжлийн эрдэмтэд Тэмүжин төрсөн хэмээн нотолсон уг газарт 1962 онд Чингис хааны хөшөөг босгожээ.
Гэтэл 1990-ээд оноос хойш зарим хүн Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн урдхан буй Ламын ухаа хэмээх толгойг Чингис хааны төрсөн Дэлүүн болдог мөн гэх болов. Тэр толгойд урд нь хог хаядаг байснаас бас хогийн толгой ч гэдэг. "Монголын нууц товчоо", "Судрын чуулган" зэрэг Монголын түүхийн итгэмжит бүх тулгар бичигт, Тэмүжин Ононы Дэлүүн болдогт төрсөн гэж нотлон өгүүлдэг. Тэгээд ч судлаачид Дэлүүн болдог нэрт газрыг бүр 160 орчим жилийн өмнөөс сурвалжлан судалсан. Гэтэл зарим хүн Тэмүжиний төрсөн газар хэмээн санал болгож байгаа Ламын ухаа нь урьд Дэлүүн болдог нэртэй байсан, тэр нь өөрчлөгдөн Ламын ухаа болсон гэх мэт нотолгоо магадлалын ямар нэгэн баримт гаргасангүй. Тийм баримт ч байхгүй буй заа.
Дээрх саналыг гаргагсад бас Биндэр сумын төвөөс баруун урд зүгт 20 гаруй км-т, Биндэръяа хан уулын нэгэн салбар аманд буй Өглөгчийн хэрэм хэмээх эртний эвдэрхий балгасыг Чингис хаан болон түүний өвөг дээдсийг хөдөөлүүлсэн газар гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тараасан юм. Өглөгчийн хэрэм Чингис хааны булш онгон мөн, эсэхийг лавлах судлаачдын багийг 2001 оны намар дээд газрын шийдвэрээр тийш нь илгээхэд бид оролцсон. Тэр эвдэрхий балгасны тууриас Хятан улсынх гэдэг дусал хээтэй ваар савны хагархай, мөн чулуугаар өрж, дотуур нь утаа гүйлгэж, байр сууцыг халаадаг агсан ханз зэрэг зүйл олдож байв.
Уг чулуун хэрэмт эвдэрхий балгасны зохион байгуулалт, түүний байрласан газрын байдал зэрэг нь ч X-XII зууны үед оршин тогтнож агсан Хятан улсын хот, суурин байгуулалтын онцлогтой дүйж байлаа. Академич Х.Пэрлээ бүр 1950-иад онд шинжлэн үзээд, Хятан улсын үеийн цэргийн суурин гэж дүгнэсэн тэр балгасыг дээрх хүмүүс Чингис хааныг оршуулсан газар гэж шуугиулсан нь илэрхий байв. Өглөгчийн хэрэм бол Хятан улсын үеийн цэргийн суурин гэсэн Х.Пэрлээгийн саналыг Монгол, Орос, Японы мэргэжилтэн нар хүлээн зөвшөөрсөн, хөдөлбөргүй зүйл юм.Айлын буйр дээр гэрээ барьдаггүй, орхигдсон хуучин хашаа хороонд ч шууд яваад орчихдоггүй, урдаар шороо чулуу мэтийг хаяж, ёс гүйцэтгэн байж, сая хэрэгтэй бол ордог монголчууд хулширан эзгүйрсэн эвдэрхий балгасанд их хаанаа нутаглуулна гэж үү?
Судалгааны ажлын зорилго нь үнэн бодит байдлыг олж тогтооход оршдог. Yнэнийг олж тодруулахад судлаачийн ёс зүй гэж бас нэг чухал зүйл байдаг. Сүүлийн үед хүмүүс үүх түүх, хуучин соёлын зүйлээ сонирхон, энэ тухай өөрсдийн санал бодлыг янз бүрийн хэлбэрээр илэрхийлэх нь өсч байна. Энэ нь мэдээж сайшаалтай зүйл. Харин урьд нь илэрч мэдэгдээгүй зүйлийг олж танихын тулд тодорхой эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, судалгааны зохих арга зүйг зайлшгүй хэрэглэх шаардлага тулгардаг.
Эдгээр шаардлагыг үл харгалзан, сэтгэл хөдлөлд автаж, судалгааны ёс зүйг хайхрахгүй байх аваас бусдыг төөрөлдүүлэх, үнэнийг будлиантуулахад хүрч ч болдогийг анхаарахад илүүдэхгүй санагдана. Эцэст нь тэмдэглэхэд, ганц Чингис хааны төдийгүй, ерөөс монголын их хаадын буюу жинхэнэ алтан ургийн том ноёд язгууртдын нэг ч булш оршуулгыг одоо болтол шинжлэх ухааны үүднээс илрүүлэн олж чадаагүй байна. Энэ нь монголын их хаадын оршуулгын утга учрыг хэн ч тайлан нээж чадаагүй, нууц хэвээр байна гэсэн үг. Энэ нууцыг тайлах гэж олон хүн хорхойссоор, бие болоод оюунаа чилээсээр он удсан авч, энэ нь хялбар дөт ажил биш, монголчууд нуух зүйлээ чухамхүү нууцалж чаддаг байжээ гэдэг нь улмаар мэдэгдсээр, ойлгогдсоор байнам.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Thursday, April 24, 2008

Монголын Эзэнт Гvрэн буюу Их Монгол Улс

.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Их Монгол улс байгуулагдахаас øмнøх овог аймгууд

.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Чингис хаанаас Лигдэн хаан хvртэл цаг vеийн Монгол тøрийн бvх хаад

.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Тал нутгийн Эксодус

Otgochuluu.Ch, Frankfurt am Main, Germany


1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мєрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд єргєнєєр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл єрнєж Халимаг тvмэн шаналан тvгшив.
Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов. Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.

Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.
Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.


Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.


Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Наран ургах дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг араас нь хавчиж бvсэлжээ. Халимаг эрчvvд сумаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав. Залуу хєвгvvд нь сул биетэй охид хvvхнvvдээ зугтаалгаж амжаад, даган мєрдєгчдийг аль болох саатуулахыг хичээж, хэд хэдэн дайсныг хаман зууралдаж хоцроно. Тэнхээлэг эмэгтэйчvvл шvдээн зууж, гарт тааралдсанаараа Башкир эрсийн тархийг хага цохих гэж оролдох боловч зэвт сумны бай болон эрсдэнэ. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр зорьсон газар тун дєхєєд байвч дайсны довтолгоо улам ширvvсэж, нvvдлийн хурд эрс саарав.


Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт vхэх, сэхэхийн тєлєє гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв. Нуурын ус хvрэн улаан болов.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэднийг тараан нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.


Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ХУБИЛАЙ ХААНААС YYДЭЛТЭЙ АНГЛИ YГ - МИЛЛИОН

Цагаан туг овогт Мягмарын Саруул-Эрдэнэ

Баруунд Монголын их хаадаас Хубилай хаан нэн алдартай. Тvvний сvр хvч, нэр нєлєє Европын хэлнvvдэд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг миллион буюу “сая” хэмээх тооны нэрийг vvсэхэд хvртэл нєлєєлсєн байна. Чухам юу болсныг хvvрнэн єгvvлье.

1271 он. Ромын Пап ах дvv Николо Поло, Маффео Поло нарыг Их Монгол улст элч болгон илгээжээ. Энэ аялалд Николо єєрийн хvv Марког авч явав. Бvтэн дєрвєн жилийн турш хэдэн мянган бээрийн газрыг туулсаар тэд Хубилай хааны зуны єргєє - Шандад хvрч чаджээ. Харийн хvнийг vл ялгаварлах Монгол хаадын vзлийн дагуу Марко Поло Хубилай хааны дэргэд шадарлан сууж 17 жилийг єнгєрєєхдєє Их гvрний нутгаар хєндлєн гулд аялсан байна.

Ингээд Монголоос гараад 3 жилийн дараа буюу 1295 онд Марко эх нутагтаа ирэв. Угаас адал явдалт, эрсдэлтэй амьдралыг таашаадаг мань эр Вэнис (орсоор Венец), Жэноа (орсоор Генуя) хоёрын хооронд болсон далайн жижиг тулаанд оролцон олзлогдож, Жэноагийн шоронд хоригджээ. Сохорсон биш завшив гэдэг нь болж, Марко энд л амар тайван, завтай байснаар алдарт аяллын тэмдэглэлvvдээ бичсэн байна. Бичсэн гэж дээ, Рустичелло хэмээх сvнс сvгийн тухай зохиол бичдэг нєхєрт хэлж тэмдэглvvлсэн юм. Маркогийн тэмдэглэлд vе vе ид шид, vлгэр домгийн зvйл гараад байдгийг мань зохиолчийн нэмэлт гэж зарим судлаач vздэг.

Рустичеллогийн бичсэн ємнєх vгэнд ийн єгvvлнэ: “… Таны олон эгvvнээс Агуу Армен, Перс, Татаар, Энэдхэг болон бусад олон гvрний тухай ер бусын, гайхамшигт vvх тvvхийг олж мэдэх буюу. Энэ бvхнийг Вэнисийн сайн санаат, ухаант иргэн Марко Поло чухам єєрийн vзэж харсны дагуу, дэс дараатай, яв цав ярьж єгєх агаад єєрийн нvдээр хараагvй зvйлсийг тэрбээр худал vл єгvvлэх, шударгуу нэгнээс сонссон бєлгєє. Ном маань vнэн, зєв байхын тулд харснаа харснаар, сонссоноо сонссоноор єгvvлэх болой…”

Марко Поло хэдийгээр vзсэн харснаа vнэн зєвєєр ярьсан ч гэлээ тvvнд итгэх нь ховор байлаа.

“Тэр их улсын хаан Хубилай, тvvний баялгийг хэн ч хэмжиж чадахгvй. Тvvний зарц харьяатуудыг тоолж барамгvй”. – “Хэ, хэ мєн ярив аа? Худалч гэдэг нь”

“Тэнд шатдаг чулуу байдаг юм. Аварга том, хєлтэй могой хvртэл харсан, би”. – “Чулуу нь шатдаг юм бол мод хэрэггvй байхгvй юу, залдаг гар юм даа”

“Алт мєнгє, эд барааг цаасаар худалдаж, цаасаар сольдог юм” – Энэ одоо хэнийг доромжлоод байна аа. Цаасаар алт солих гэнэ ээ!!!

Энэ мэт маргааны vед их хэмжээний тоо, мєнгє сангыг хэлэлцэхэд “милле” гэсэн vг байнга сонстоно. Латин хэлээр энэ нь “мянга” гэсэн vг. Агуу дорнын их баялгийг илэрхийлэхийн тулд, Хубилай хааны хамгийн ядуу тvшмэл Венисийн хамгийн баян худалдаачнаас тансаг гэдгийг хэлэхийн тулд Марко “Миллионэ” хэмээн хашгирчээ. Миллэ нь “мянга” бол тvvн дээр “онэ” хэмээх дагавар залгаснаар “мянга мянган”, “их мянга” “хар мянган” гэсэншvv vг vvснэ. Мянгыг мянгаар vржvvлэхэд гарах сая буюу “миллион” гэсэн vг ийн бий болжээ. Харамсалтай нь хvмvvс тvvнийг “Мессер Марко Миллион” – “Ноён Мянгуужин гуай” хэмээн хочилсоор байлаа.

Жалганаасаа гарч vзээгvй баячуудад дооглуулсаар єєд болсон Марко хvн тєрєлхтєнд шинэ тооны нэр бэлэглээд зогссонгvй, хоёр зуу гаруй жилийн дараа Дорнын тэр их баялгийн тухай, тэр гайхамшигт аяллын тухай сэтгэл хєдлєн уншсан Колумбус тvvний номыг євєртлєн, зориглон аялснаар Америк тивийг нээчихсэн билээ. Єнєєгийн ертєнцєд хэн бvхний мэдэх Миллион, Миллионер гэсэн vгсийн тvvхийн цаана хєєрхий Марко болон Их Хубилай хааны хэмжээлшгvй баялаг, агуу сvр хvч нуугдах ажгуу

...хэмээсэн нэгэн бичил нийтлэлийг Баабарын vvтгэсэн “Бид хvн тєрєлхтєнд юу єгєв?” хэлэлцvvлгээс санаа аван “Далайд дусал нэмэр, vгийн санд vг нэмэр, хvний мэдлэгт мэдээ нэмэр” хэмээн бичив. Ганц зvйлийг нэмэн дурдахад бид заримдаа бvхий л зvйлийг эгvvдсэн болох гэж оролдохдоо Москва хотыг Мушгиа гол хэмээсэн Монгол vг гэхчлэн огт шинжлэх ухаанч бусаар тайлбарладгийг сануулахын ялдар, харин Миллион гэсэн энэ vг Хубилай хаанаас эхтэйн тухайд бол Оросын нэрт хэл шинжээч Эдуард Вартаньян хоёр ч номдоо vvнийг батлан єгvvсэн, vгийн гарлын бvхий л толь бичгvvдэд “миллион” нь “милле” хэмээх эртний итали – латин vгээс гаралтай хэмээсэн байдагт дулдуйдан, эрхэм уншигчийн таалалд нийцvvлэхийн тул багахан халил нэмэн єгvvлснээ єчсv.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
VГИЙН ЄВГЄН УТГЫН ТАЯГАНД ДУЛДУЙДМОЙ

Ph.D. Мягмарын Саруул-Эрдэнэ

"Interpreting is not everybody’s art" (1) Luther


Академич Ринчен гуайн хєєрсєн нэг хєгтэй явдал бий. 80-аад оны эхээр ЗХУ-аас манай улст сууж байсан нэр бїхий элчин сайд амралтаараа хєдєєгїїр аялж, нутгийн хєгшидтэй уулзахаар орос хэлэнд ус цас нэгэн Монгол залууг дагуулан гарчээ. Харамсалтай нь багаасаа орос сургууль дамжсан мань орчуулагч эх хэлэндээ базаахгїй нэгэн байж. Хєдєєний нэгэн євгєн элчин сайдаас “Нас сїїдэр хэд хїрч байна даа?” хэмээн асуухад “нас сїїдэр” хэмээх хоршоо їгийг їл мэдэх залуу балмагдаад “Таны сїїдэр хир урт вэ?” гэсэн маягтай орчуулж єгчээ. Элчин сайд энэ хачин асуултыг эртний дорнын гїн ухааны шалгуур хэмээн ойлгоод ухаанаа нэлээд дайчилсны эцэст “Миний сїїдэр єглєє оройдоо урт, єдєртєє богино байдаг даа” хэмээн хариулсан байна. Гайхсан євгєн дуугїй л явж. Голын эрэг дээр модны ур хараад сайд “Что это?” хэмээн сонирхон асуухад євгєн “модны яр байна аа” хэмээв. “Боловсролтой” орчуулагч залуу “Это сифилис” хэмээн хэлмэрчлэв. Сифилис хэмээгч нь бэлгээр(2) халддаг нэрийг нь ч хэлэхэд цээрлэм нэгэн євчний яр юм. Тїрїїнээс хойш орчуулга буруу яваад байсныг гэнэт ойлгосон сайд ихэд уцаарлаж нєгєє залууд “Ты сам сифилис” (Чи єєрєє т*****) гэсэн гэдэг(3).

Тєгс орчуулга гэж їгїй

Эх хэлээ умартсан хєєрхий тэр залуу байтугай, эрдмийн далай болсон гїїш нар ч аливаа хэлний єгїїлэх бїх ил далд санаа, нарийн нандин мэдрэмж зэргийг єєр хэлэнд тєгс буулгах боломжгїй билээ. Тухайн эх єєр хэлэнд буухдаа їндсэн утгаасаа хир гаждагийг мэдэхээр Францын хэл шинжээчид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэд дугуй ширээ тойруулан єєр єєр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бїр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. “Шар айраг исгэх нь ерєєс хїн тєрєлхтєн їїссэн тїїхтэй чацуу нэн эртний урлаг билээ” хэмээсэн єгїїлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нєхєртєє дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн їргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд єєрєєс нь эхэлсэн єгїїлбэрээ уншаад мань эр мєрєє хавчин, уртаар санаа алдсан гэнэ. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мєнєєх єгїїлбэр “Нэн эртнээс шар айраг нь хїн тєрєлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ” болчихсон байж.

Орчуулгын алдаа дайнд хїргэж мэднэ

Тєгс орчуулга гэж їгїй ч “тун дєхсєн” орчуулга хийх эрдмийг авьяас хийгээд сургуулиар эзэмшиж болно. Єнєєгийн Монголд орчуулагчийн ангигїй дээд сургууль гэж бараг їгїй болсон нь энэ мэргэжлийн нэр хїндийг унагаж, орчуулга амархан гэдэг сэтгэгдэл тєрїїлэх болжээ. Гэтэл барагтайхан орчуулагчийн тарьж болох балаг дэндїї их ээ. Хїйтэн дайныг тєгсгєл болгохоор АНУ-ын ерєнхийлєгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нар олон уулзсан. Нэг удаагийн уулзалтын їеэр Горбачевын їгийг орчуулагч нь дамжуултал Рейган хийгээд дагалдан явсан хїмїїс, ялангуяа Батлан хамгаалахын сайдынх нь царай эрс барайгаад явчихжээ. Буруу орчуулснаа мэдсэн хэлмэрч хурдхан засч хэлтэл Рейган жаахан уужраад “Та сая дэлхийн гуравдугаар дайн єдєєчих дєхсєнєє мэдэж байна уу?” хэмээн нухацтайхан асуусан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны їед орчуулгын алдаанаас болж Германчууд маш чухал боломжоо алдсан байна. Испанийн нэгэн нууц байгууллага Рузвельт, Черчилль хоёрыг Касабланкад яаралтай уулзах гэж байгаа талаар мэдээлснийг Германы тагнуулын албаныхан сонсож дєнгєсєн гэнэ. Харамсалтай нь (азаар!!!) Касабланка гэсэн їгийг їгчлэн орчуулснаар “Цагаан ордон” (casa – байшин, blanca-цагаан = White House) гэж буулгасан бєгєєд тагнуулын удирдлагууд Их Британийн ерєнхий сайдыг Вашингтонд очих гэж байна хэмээн ухаарчээ. Гэтэл тэр хоёр хажууханд нь, Мароккогийн нийслэл Касабланка хотод уулзсан аж(4). Алдарт Марк Твений “Ханхїї гуйлгачин хоёр” (англиараа The Prince and the Pauper, оросоор Принц и нищий) хэмээх зохиолыг монголчлохдоо “Жонон гуйлгачин хоёр” хэмээн алдсанаас болж одоо олон хїнд хааны хїїг “жонон” хэмээдэг гэсэн буруу ойлголт нэгэнт тогтжээ(5). Гэтэл “жонон” гэж Баруун Монголыг захирагч ноёдод олгодог байсан огт єєр цол билээ. Ринчен авгай їїнд ихэд бухимдаж “Марк Твений минь махыг идэж дээ” гэж санаа алдсан сан. Ингээд бодохоор заримдаа “Traduttore – traditore” гэсэн итали зїйр їг голыг нь олоод хэлчихсэн мэт санагддаг юм. Їгчилбэл “орчуулагч бол урвагч”, манайхаар бол “орчуулна гэж оршуулжээ” хавьцаа буух санаа.

Хургыг янзага, ахыг найз болгон орчуулж болох уу?

Алдаж орчуулах ийм уршигтай атал албаар буруу орчуулж болно гэж її? Тухайлбал харь хэлнээ “хурга” гэсэн байхыг эх хэлэндээ “янзага” болгон хєрвїїлж болох уу? “Хонь хурга нийлэв” гэснийг “янзага”-тай нийлсэн болгож орчуулахгїй нь лав. Тэгвэл хэзээ санаатайгаар “буруу” орчуулж болох вэ? Нэрт гїїш Бямбын Ринчен “Тарас Бульба” романыг хєрвїїлжээ. Уг зохиолын оргил хэсэгт гардаг Тарас тєрсєн хїїгээ дайсанд урвасны учир буудан хєнєєх болдог эмзэг хэсэгт Гоголь “зїрхэнд нь сум туссан хурга адил” хэмээх зїйрлэл хэрэглэжээ. Ри доктор монголчууд хургыг хэзээ ч бууддаггїй учир энэхїї зїйрлэлийг уншигчид хїлээн авахгїй хэмээн “зїрхэнд нь сум туссан янзага адил” болгон буулгасан байна.

Хоёр хэлний ялгаанаас болж нэг хїн хэрэгт орохоо шахаж билээ. АНУ-ын гааль дээр ирсэн нэгэн Монгол залуу байцаагчид шалгуулж, миний бие тэр хоёрын яриаг утасаар хэлмэрчилж єгсєн юм. “Та АНУ-д хэн дээр ирж байна вэ?” гэхэд “Нэг ахындаа ирж байгаа” гэв. “Older brother – ындаа айлчилж явна аа” хэмээн дамжууллаа. Байцаагч гэтэл залуугийн Монгол дахь ЭСЯ-д єгсєн мэдїїлгийг ухаад гаргаад ирэв бололтой, “Та анх АНУ-д ойрын хамаатан садан байхгїй гэж худал мэдїїлсэн байна” хэмээн дуугаа єндєрсгєв. Тэгтэл мань эр “Тєрсєн ах биш ээ, олон жил хамт ажилласан нэг ах хїї маань ногоон кард хожоод ирсэн юм” гэдэг байгаа. Америкт хамаатан садан биш агаад ойр дотнын харилцаатай бол хэдэн насаар ч зєрїїтэй бай “ах дїї” гэдэггїй “найз” л хэмээнэ(6). Байцаагчид “Older brother биш old friend гэснийг нь би буруу орчуулсан байна, миний буруу, уучлаарай” гэж байж зєєлрїїлэв. Дараа нь “Та АНУ-д хир удаан байх вэ?” гэтэл єєдєєс харин нєгєєх чинь “Харин хэд гэвэл зїгээр юм бол оо?” гэж байна. Хошин шогийнхны хэлээр бол “ёстой том тэнэгтдэг гэжээшд”. Зїй нь мань эр энэ улст хир хугацаагаар, ямар зорилгоор орж ирэхээ бїр виза мэдїїлэхээсээ ємнє яв цав тогтоосон баймаар. Мэдїїлэг єгєгчийн амнаас унасан їг бїрийг махчлан орчуулж єгєх їїрэгтэй миний бие хэцїїхэн байдалд оров. “Энэ хїн ингэж асууж байна аа” гээд орхивол нэг хїний амьдрал нурж унах гээд байдаг. “6 сар юм їзэж, сайхан амарч аваад харина аа” гээд хєрвїїлчихлээ. Энэ мэтчилэнгээр мань эр дан буруу хариулсаар, цагаандаа гарсан би бээр дан буруу орчуулсаар, эцэстээ хоёр хасах цэнэг нийлээд нэмэх болдог шиг хєєрхий минь зєвдєж аваад хил нэвтрэх болж билээ. Америкийн энэ уудам нутгийн альхан хэсэгт нь манаргаж явдаг бол доо. Ажил олж хийгээд аав ээждээ хэд гурвыг илгээж байгаа бол ч яамай. Алдаж орчуулаад дайн гаргах шахдаг байхад албаар буруу орчуулаад амьдрал залгуулах тохиолдол бас байдаг байна шїї.

Орчуулга эхнэр хоёр юугаараа адил вэ?

Тухайн ард тїмний ахуй, сэтгэхїйн євєрмєц онцлогийг тусгасан їг, єгїїлбэр, ялангуяа хэвшмэл хэлц, хэллэгїїд, мєн толгой сїїл холбосон уран хэллэгт найраг шїлэг зэрэг нь орчуулагчдын толгойны євчин болдог. “Аргалын утаа бургилсан малчны гэрт тєрсєн, би” гэсэн сайхан шїлгийг “аргал”, “гэр” гэж огт мэдэхгїй харийн хїнд орчуулж єгєхєєр боллоо хэмээн бодъё. Алтангэрэлийн “Орчин цагийн Монгол-Англи толь”-ийг сєхєн харваас аргал: dry dung or droppings of cattle which are used for fuel, гэр: the Mongolian nomad’s tent; a house or dwelling place хэмээн тайлбарлан орчуулжээ. Їїгээр баримжаалбал єнєєх уран яруу найраг маань гадаад андын чихэнд “Тїлшинд хэрэглэхэд зориулж хатаасан малын ялгадасны утаа бїхий Монголын нїїдэлчний оромж - майханд би тєрсєн юм” гэсэншїї л сонстоно. “Сайхан бєгєєд їнэнч эхнэр яруу найргийн оновчтой орчуулга шиг ховор. Яруу найргийн орчуулга хэрэв їнэн зєв бол уран биш, уран сайхан бол зєв биш байдаг” хэмээн Германы зохиолч Моисей Сафирын хэлсэн їг ортой дог шїї. Дээрх шїлгийг харийнханд сайхан сонстуулах гээд гэрийг нь кондо хаус, аргалыг нь шахмал тїлш болгочихвол “худлаа” болчихно, їнэн байхаараа “муухай” байгаад байдаг.

“Нар хиртсэн жил” кино хуучны ЗХУ-ын театруудад гарчээ. Дайнд явсан хїї нь ирэхгїй болохоор найдвар тасарсан хоёр хєгшин гэртээ байж байгаа зураглал. Эмгэн гал дээрээ сїї тавиад хажуулж, євгєн ганс нэрээд сууж байна. Гэнэт гаднаас хїї нь ороод ирнэ. Євгєн “ ХЇЇ ! “ гэж дуу алдтал зїїрмэглэж хэвтсэн эмгэн нь “СЇЇ?” гээд гал руугаа ухасхийдэг. Орос хєрвїїлэг дээрээ євгєн нь “ СЫН ! “ хэмээн хашгирахад эмгэн нь “Что? МОЛОКО?” гээд босоод ирнэ. Чих нь хатуу хатуу гэхэд даанч дээ. Хєрвїїлэгч нь “їнэн” орчуулсан учраас ийм хачин болчихсон хэрэг. .

Сайхан эхнэр дээр її, їнэнч гэргий илїї юї?

(Зохиогчоо хїндлэх її, уншигчаа хайрлах уу?)Ри багш Гоголийн “хурга”-ыг “янзага” болгон буулгахдаа зохиогчийн “эрх”-энд халдаж, “їнэн”-ээс баахан гажсан ч, монгол уншигчдынхаа таалалд нийцїїлж, “сайхан” болгосон байна. Орчуулгын онолд орчуулагч хїн тухайн зохиогч, тухайн хэлийг хїндлэн яг байгаагаар нь аль болох їнэн, їгчлэн орчуулах хэрэгтэй гэсэн чиглэл байхад орчуулж байгаа хэлтэндээ зориулан чєлєєтэй, уран яруу, сайхан буулгах нь зєв гэж їзэх онолчид бас байдаг. Америк эхэд “Ширээгээ тойрон суугаад цацагт хяруулынхаа махнаас хїртлээ” гэж байвал хэрхэн орчуулбал зохистой вэ? Америк заншлыг гадарладаг уншигчид чухам ямар баяр болж байгааг нь шууд ойлгоно. Уншигчаа хайрладаг орчуулагч бол монголчууд цацагт хяруул гэж мэдэхгїй хэмээн сайхан баяр болж, тансаг ширээ зассаныг нь ойлгуулахын тулд ”тарган ууцаа задаллаа” гэж орчуулж магадгїй. Зохиогч хийгээд цаад хэл соёлоо хїндэлдэг орчуулагч харин “цацагт хяруул”-ыг гээх аваас америк соёлд нэн чухал Талархлын баяр болж байгаа нь мэдэгдэхгїй хэмээн їгчлэн хєрвїїлнэ. “As black as a coal” (нїїрс шиг хар) гэсэн хэлцийг англи хэлтнїїд харыг нїїрстэй зїйрлэдэг, тэдний амьдралд хамгийн ойр хар зїйл нь эртнээс нїїрс байсан гэдгийг мэдрїїлэхийн тулд махчлан орчуулсан нь дээр її, “хєє шиг хар” хэмээн монголчилсон нь дээр її? Їнэнч эхнэр дээр її, сайхан эхнэр дээр її? Ямар зорилгоор орчуулж байгаагаасаа шалтгаалаад, давс хужрыг нь тааруулсхийгээд л хєрвїїлэх хэрэгтэй болов уу? Їлгэрлэвэл “їнэнч эхнэрээ жаахан будаад гоодчих” нь л шилдэг сонголт бололтой. “Солдатами не рождаются” буюу “Цэрэг цэргээрээ тєрдєггїй” хэмээх бїтээлийг “Хал їзэж цэрэг болдог” гэж буулгасан нь “оо энгэсэг нь” нь таараад аятайхан болж. Гэтэл сайхан Монгол їг олж оноох гэж байж “будгийг нь ихдїїлээд” бїр танихын аргагїй юм болгочих гэм бий. Виктор Хюгогийн(7) “Notre Dame de Paris” хэмээх суут бїтээлийг хэн хїнгїй мэднэ. Нотр Дам нь Парис хотноо орших гэгээн Мари эхэд зориулсан Готийн сїм бєгєєд бїр 12-р зуунд Пап 3-р Александр анхны чулуугий нь тавьж босгожээ. Манайхан энэ зохиолыг орчуулахдаа “Парисийн Дарь Эхийн Сїм” хэмээсэн нь арай л дэндїїлчихсэн байна. Ийм маягаар Исїсын ээжийг Дарь эх болгон орчуулах дээрээ тулбал “Буш, Чэйни хоёр халуун коффе, хар тїрс зооглон, гольф тоглож амарлаа” гэсэн єгїїлбэрийг “Энхбаяр, Элбэгдорж хоёр сїїтэй цай, сїїлний єєх хїртэн, чоно тарвагацаж єнжив” гэж хєрвїїлэхдээ хїрэх байлгїй.

Чєлєєт орчуулга, хэт чєлєєт орчуулга, єнгєн орчуулга

Єєрийн санааг оруулж, їг нэмж хасч, чєлєєт орчуулга хийхдээ манай ардын уран зохиолч Цэндийн Дамдинсїрэн гарамгай нэгэн билээ. “Сказка о рыбе и рыбаке” (Загас загасчин хоёрын їлгэр) зохиолыг “Алтан загасны їлгэр” хэмээн нэрнээс нь эхлэн єєриймсїїлээд цааш нь “Хєрст алтан дэлхийн хєвєє хязгаар нутагт, Хєх цэнхэр далайн эрэг ирмэг газарт...” хэмээн урсгадаг нь уг эхдээ огт байхгїй мєрїїд. Тэгээд ч Да багш энэ орчуулгаа Пушкиний уг їлгэрээс илїї болсон гэж ярьдаг байж. Монголын нууц товчооны жинхэнэ эх “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ Чоно ажуу. Гэргий ину Хоо Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мєрний эх Бурхан Халдунд нунтаглаж ахуд тєрсєн Батачи хан ажуу” хэмээн дєрвєн єгїїлбэрээр эхэлдэг. Да багшийн “Нууц товчоо” харин “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэчино гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хєвгїїнийг тєрїїлжээ” хэмээн ганц урт єгїїлбэрээр “бєєндсєн” байна. Ингэхдээ “хамт”, “далай”, “уул”, “гэдэг”, “хєвгїїн” гэсэн таван їгийг нэмснээс гадна Хоо буюу ухаа хэмээх зїсмийг Гуа їзэсгэлэн, Батачи хан нэрийг Батцагаан болгон хєрвїїлжээ. Мэдээгїйдээ бус эртний хэлээ умартсан биднийгээ л болгоож, єдгєєчлєн орчуулсан нь энэ юм даа. Да багшийн орчуулга чєлєєтэй чєлєєтэй гэхэд Дантегийнхтай эгнэх ч їгїй. Суут Данте Алигиери орчуулга хийхдээ эхлээд уг номоо нэг мєсєн уншиж дуусгадаг байж. Тэгээд холоо шидчихээд дахин нэг ч нээж їзэлгїйгээр орчуулдаг байсан гэнэ. Ийм орчуулгыг чєлєєт гэхээсээ хэт чєлєєт, бараг хамтын бїтээл гэвэл онох байх. Їїнээс гадна єнгєн орчуулга (surface translation) гээч жигтэй орчуулгыг Австрийн яруу найрагч Эрнст Жандл (1925-2000) гаргажээ. Жандлынхаар бол яруу найрагт авиа хамгийн чухал учир єєр хэлэнд орчуулахдаа яг тийм авианаас бїтсэн єєр їгийг олж орлуулах ёстой гэнэ. Яруу найрагч Рилкегийн бїтээлээс Жандл хэрхэн єнгєн орчуулга хийснийг жишээлж їзье.

Герман найраг нь Єнгєн орчуулга Їгчилсэн орчуулга

Der Tod ist gross Dare toadies gross The death is big

Wir sind die Seinen Vere sinned designing We are their

Lachenden Munds Laugh in the moons Laughing mouths

Крис Норман, Сюзи Куатро хоёрын “Our love is alive...” гэж эхэлдэг дууг манай эгч “Аавын минь зулай” хавьцаа туугаад байдаг байсан нь, мєн “Happy Birthday to You” дууг “Хавийн бєєсєє тїїе її?” болгож дуулаад байдаг нь Жандлынхаар бол “єнгєн орчуулга” байж гээч. Анхлан жишээлсэн “Аргалын утаа бургилсан Mалчны гэрт тєрсєн, би...” шїлгээ дээрх маягаар орчуулбал “Are gal Utah bore gill sane Mall chin girth tore sane, bee” гэж буух нь ээ. Нїїдэлчний оромжинд малын юу їнэртээд гэдгээс арай дээр ч юм уу?

Їгийн євгєн утгын таяганд дулдуйдмой

Єнгєн орчуулга хэмээх жир бусын хєрвїїлгийг эс тооцвоос аль ч їеийн ямар ч онолчид орчуулга гээчийг їг-утгын харьцааг хэрхэн зєв оноосноор нь тодорхойлсон байна. Манай дорнын ард тїмэн эртнээс нааш хоёр хэл, хоёр соёлыг хэлхэж єгдєг дуун хєрвїїлэгч нарыг їлэмж хїндэтгэн “лозава” (энэдхэгт), “жигдэм миг” (тєвдєєр “ертєнцийн нїд” гэсэн їг), “гїїш” гэх мэт нэр цол хайрладаг байсан ажгуу. Гїїш нар нь ч цолондоо таарсан тансаг яруу орчуулга хийхдээ їг хийгээд утгын харьцааг чанд баримталдаг байж. 19-р зууны Амдо Тєвдийн гїн ухаантан Гїнтан гэгээн сургуулийг їйлдэгчдэд зориулан бичсэн нэгэн зохиолдоо тєвд хэлээр “Донжий гамбуу цэгийн харваа ла” хэмээн айлдсан нь монголоор “їгийн євгєн утгын таяганд дулдуйдмой” гэсэн їг болно (8). 1975 онд Гандан хийдийн гавж ламтан Данзан-Одсэр єєрийн шавь, єдгєє мєн гавжийн зэрэгт хїрсэн Сонинбаяр багштанд “Цэгий намба машир вар – Донжий намба гала шар” (тєвд: Їгийнх нь байдал эс ургаваас Утгынх нь байдал яахин ургах вэ?) хэмээн Чойрын номоос айлджээ. Тєвд, Монгол гїїш нар орчуулгыг гурван шатанд ангилан їздэг байж. Їїнд, анх нь “тажїр” (мєн цэгжїр ч хэмээнэ) буюу їгчлэн орчуулах, удаад нь “ложїр” буюу оюун ухаанаар орчуулах, эцэст нь “донжїр” буюу утгачлан орчуулах, эдгээр болно. Їлгэрлэвээс, “When you are in Rome, Do as Romans do” гэсэн єгїїлбэрийг “Чи Ромд байхдаа Ромчуудын хийдгээр л хий” хэмээн орчуулбаас тажїр, “Хїн ер нь аливаа газар тухайн нутгийн ёс жаягаар явбаас зохилтой” гэж буулгавал ложїр, “усыг нь уувал ёсыг нь дага”, “сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор” хэмээн хєрвїїлбээс донжїр болох мэт.

Ертєнцийг харагч цонх болсон ном дор мєргєдгийнхєє адилаар ертєнцийг їзїїлэгч нїд болж, оюуныг маань тэлсэн мэргэн гїїш танаа мєргємїї.

(Endnotes)

(1) “Хэлмэрчилнэ гэдэг хэн бїхний хийдэг ажил биш”
(2) Бэлгээр халдах гэхийг бэлгийн замаар, амьсгалаар халдахыг амьсгалын замаар хэмээн махчлан орчуулж, илїї їг хэрэглэх шаардлагагїй.
(3) Энэ тїїхийг арай богино хувилбараар Ж.Лхагва зохиолчийн номоос уншиж байв. Яг энэ хувилбарыг Хар Дорж багш Ри багшаас сонссоноо надад хуучилсан юм.
(4) За рубежом сэтгїїлээс авсан мэдээ
(5) Нарийн яривал рauper нь “гуйлгачин” ч биш “ їгээгїй, ядуу” гэсэн їг. Їгээгїй болгон гуйлгачин байх албагїй баймаар
(6) Ардчилсан хэл гэж байдаг уу? хэсгээс энэ талаар дэлгэрїїлэн уншина уу?
(7) Гюго биш Хюго юм.
(8) Саяхныг болтол миний бие энэ їгийг Монгол зохиолчийн хэлсэн їг гэж боддог байв.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, April 23, 2008

Айн Жалутад Монгол цэрэг ялагдсан нь


Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?

Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа.

Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм.
1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.
Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийггарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг.

Хэт Буха Ноён

Хэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм.
Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно.
Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа.Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ.
Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ.
Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ.Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж.Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ.
Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ.
Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.
Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.
Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ.
Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, vнасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.
Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ.
Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ.
Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.
Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцросон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.
Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ.
1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ.
Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.

Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж.

Дайны зорилго ба тvvхийн давталт

Монголын Эзэнт гvрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мєнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертєнцєд эзэн суух ёстой гэсэн онол байсан бєгєєд Хєхрєгчид Хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.
Єгєдэй Хаан Хятадыг бvрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мєнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Тvркээр дамжин баруун Европод хvрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелvvлэхээр зэхэж байсан юм.
Их Монгол гvрний ємнєє тавьсан зорилго тухайн vед дэлхий дахинд гvйцэтгэж байсан vvрэгийг ойлгохыг хvсэж байгаа хvмvvс єнєєгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж vзэхийг барууны тvvхчид зєвлєсєн байдаг. Vvний жишээ нь 1252 онд Мєнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг тєвхнvvлэх vvрэгийг тєрсєн дvv Хvлэг Хаанд єгчээ. ХvлэгХаан Иран Ирак Гvрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд тєвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн тvvхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мєнхєлсєн хvчирхэг бєгєєд Монгол хvн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.
Яах аргагvй тухайн vед эзлэн тvрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хvмvvс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.
Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хvсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чєлєєлєх хvсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мєнгєєр хахууль барьж амиа гуйхад нь Хvлэг хаан ард тvмнээсээ харгис ширvvн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн тvvний ам луу алт мєнгє цутгахыг тушаасан байдаг.Харин 525 жилийн хастай Аббасидын гvрний сvvлчийн хааныг Монгол ёсоор хvндэтгэж цусыг нь газарт дусаалгvй нойтон эсгийд боож хороосон гэдэг.
Ийнхvv Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны vед газар авсан vндэстэн ба шашны ялгаан дээрээс vvссэн эцэс тєгсгєлгvй дайныг зогсоогч хvчин болж байжээ.
Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хєгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг. Харамсалтай нь Мєнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны євчний учир амиа алдсан бєгєєд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хvрч чадагvйдээ нас барахын ємнє ихэд харамссан байдаг нь тvvхэнд vлджээ. Монголын орчин vеийн томоохон тvvхч Ч.Далай гуай ч Эзэнт гvрний Хаан хvн жижиг дайнд єєрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мєнх Хаан нас барснаар Монголын эзэнт гvрэн задралын шатандаа орсон тєдийгvй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжvvлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс тєр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ.

Тvvх давтагддаг гэж vv хэмээн хvмvvс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.1241 онд Дунай мєрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргvvлэн татсан шалтгаан Єгєдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ.
Ийнхvv Лалын ба Христийн ертєнц Тэнгэр шvтээнт Монголчуудын бvрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гvрний 2 Хааны vхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хvчийг зогсоож чадах цэргийн хvч эсрэг талуудад байгаагvй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхvv Айн Жалутын тулалдаан єнгєцдєє харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны vхэл, Алтан Орд Ил Хааны улсын зєрчил л Монголчуудыг зогсоосон билээ.
Vнэхээр Монголын эзэнт гvрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мєхєєсєн билээ.

Айн Жалутын ялагдал, vр дагавар

Энэхvv тулалдааны ач холбогдолыг лалын тvvхчид єндрєєр vнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертєнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогvй билээ. Vvнтэй ижил тєстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хєєрдєг Оросын тvvхчдийн жишээ билээ.
Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хvч єгєх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бєгєєд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.Vvнээс хойш 1480 хvртэл Москва татвараа Алтан Ордод єгсєн байдаг бєгєєд хэрвээ ач холбогдолтой гэж vзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо єгсєн байх гэж бодогддог.
Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа єшєєг авсан байдаг, 1399 онд Доголон Тємєр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.
Энэхvv удаан vргэлжилсэн амжилтгvй дайныг судалсан эрдэмтэд олон хvчин зvйлийн нєлєєг авч vзэхийг санал болгосон байдаг.
Сирийн нутаг бэлчээрийн даацгvй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бvрэлдхvvнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан тvvнийгээ ашиглаж чадаагvй, Нєгєє фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хvчин зvйл нєлєєлсєн байдаг.
Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бvрэн мєхєєж чадаагvй ч Лалын ертєнцийг бvхэлд нь эхшээлдээ байлгасан юм.
Ил Хааны улсын Хаад єєрсдєє Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бєгєєд Лалын ертєнцийг удирдан чиглvvлэгч гол хvчин болон хувирсан бєгєєд тvvний халааг авсан Доголон Тємєр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хvртэл энэхvv vvргийг гvйцэтгэж байсан юм. Тvvхийг єєр єєрийн єнцгєєс харан тайлбарлах нь vндэстэн бvрийн эрх бєгєєд монголын залуу хvн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хvндэлж явахад илvvдэхгvй бизээ.

Тvvх єєрєє єнгєрч баларсан зvйл мэт боловч сургамж нь vргэлж шинэ байдаг гэж нэгэн хvн ухаантаны хэлсэн vгээр дуусгая.



Хvлэг хаан 300.000 морьт цэрэгтэй Айн Жалут-ыг дайлахаар зэхэж байсан бөгөөд Мөнх хаан нас эцэслэхэд Хvлэг хаан цэргээ аван буцаж, Хэт Буxа 20.000 цэрэгтэй Сири-т vлдээд Мамлук-ын 20.000 цэрэгтэй дайтсан,... гэх мэт сонирхолтой тvvхэн баримтуудыг англи эхээр нь эндээс vзэж болно:

http://www.saudiaramcoworld.com/issue/200704/history.s.hinge.ain.jalut.htm

дэлгэрэнгvйгээр цааш унших...
: