Аттила шинэчлэгч, нилээд олон талаар хувьсгалч гэж үзэж болохуйц хаан байжээ. Түүний хүсч байсан лугаа адил их гүрэн болохын тулд Хүннү нар өөрсдөөсөө давуутай бүхнийг бусад ард түмнээс суралцах ёстой гэдгийг бүрэн ойлгож байжээ. Өөрийнхөө хамгийн дотнын зөвлөхүүдийг хайж гол төлөв харийнхны бүрдүүдлсэн байдаг юм. Тэдний нэг болох Оресте гэгч Норикогийн роман тосгоны цэргийн жанжны охинтой нь суусан бөгөөд Аттилад үйлчлэн зүтгэхээр гэргийн хамт түүний өргөөнд хүрэлцэн иржээ. Тар цагааса хойш дандаа том алба хашиж явснаар барахгүй хүү Ромоло нь Өрнөдийн Эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан байсан аж. Аттилагын хамгийн чухал нарийн бичгийн дарга Костанцио нь Италиас иржээ. Өөр нэг товойж харагдах хүн нь Аттилагийн өргөөнд ирээд өөрийнхөө их нөлөөтэйг харууж чадсан Эүдозио гэгч эмч юм. Тэр залуудаа Лойра бүс нутагт тариачдын бослогыг удирдаж явжээ. Хүннүгийн хааны нөлөө бүхий өөр хоёр чухал хүн нь ах, дүү хоёp байсан гэдэг. Тэдний язгуур гарлыг баттай мэдэхгүй ч гэсэн тэд грег соёлтой хүмүүс байсан нь тодорхой юм. Тэдний нэг болох Оножезио ордоны даамлын нэг болсон байна. Нөгөөг нь Скотта гэдэг.
Тэрвээр Анатолиотой хэлэлцсэн гэрэгээр тохирсон ёсоор дүрвэгсдийн асуудлыг шийдэх алт хураах үүргийг Аттилагаас хүлээн авчээ. Алтыг нь ч хураан авч чадаж. Харин Хүннү нар нь бараг бүгд хядуулсан байсныг илрүүлжээ. Энэ хоёр хүн гадаад ертөнцийг мэдэхийн зэрэгцээ эзэнт гүрний эх хэлний үндсэн хоёр мөчир хэл болох Өрнөдөд давамгайлсан латин, эсвэл Дорнодод нийтийн хэрэглээ болсон грег хэлээр ярьцгаадаг байжээ. Хүннүгийн нийгэм полигам буюу олон эхнэрийн системтэй байсан бөгөөд захирагчид нь хэд хэдэн эхнэртэй байж. Анхных нь бусдаасаа давуу эрхтэй нь ойлгомжтой агаад ер нь түүний хүүхдүүд ч гэсэн мөн илүү эрх ямбатай байх аж. Удам дамжсан угсаа залгах ёстой, тэр ёсоор эрх ямба эцгээсээ хүүд шилжинэ. Хааны өргөөний ёс журам маш нарийн боловсорсон, цаг хугацааны урт хэмжүүрээр хөгжиж боловсрогдон, шалгуур давсан журамтай байжээ.
Археологийн олдворуудаас үзэхэд “төв ази-персийн өндөр соёлтой, тэр дундаа ёслол, хүндлэл чухал үүрэгтэй.” Байсан тухай тодорхойлон бичсэнээс ийм бодол төрсөн юм. Тэр үеийнхний бичсэнчлэн, ноёлогч ангийнхны хэрэглэж байсан тансаг эдлэл дотор алт, мөнгөн хээ угалз, энэтхэг сувд, торго, нанжин чавга, энэтхэг гич хүртэл байсан аж. Эдгээрийн эдлэлийн нэг хэсэг нь маргаангүй дээрмийн эд юмс нь ойлгомжтой, гэвч бусдыг нь худалдааны шугамар олж авсан байх нь дамжиггүй. Хүннү нарын арилжааны хэрэгсэл болгох зүйл нь адуу мал, агт морь байсан гэдгийг бид мэднэ. Олон газарт байгаа хүннү нарын булшнаас маш нарийн хийцтэй хазаар, эмээл, нум, сум зэрэг эд өлгийн зүйл олдсон байдаг. Алтадсан бариултай 120 см хүртэл урттай жад хэд хэдийг, алтан нумтай нь хамт хамт онцгой хүндэтгэлтэйгээр оршуулсан эрхэмсэг дайчид, бас хүрэл, зэс сам суулга, хятад маягийн хийц бүхий керамик эдлэлүүд ч олдох нь бий. Y зууны дундуур дээд зиндааны Хүннү нар тосгон дотроо модон байшинтай болж эхэлсэн бөгөөд нэгэн тайланд дурдсанаар Аттилагийн өрөө нь ханын хивс (гобеллен)-ээр доторлосон байсан гэдэг. Хүннү нарын ноёрхолд орсон олон овгийхон тэдний боол болж байсан бөгөөд дайнд мордож буй хүннү язгууртануудын дагуул нь чөлөөт иргэд болон боолчуудаас бүрэлдэж байжээ.
Гэхдээ тар боолчуудын хувьд, Ромын Эзэнт гүрэнд байсны адилаар, эргэн чөлөөт болох бололцоо байжээ. Аттилагын боол байсан нэгэн гадаад иргэн эрх чөлөөтэй болсноор барахгүй ихээхэн баян болсон тухай нэгийн зэрэг жишээ ч бидэнд байдаг юм. Хүннү нар аливаа нэг шинэ газар нутгийг эзлэн авахад нутгийн хүн амын зарим хэсэг нь дүрвэн зайлдаг ч, түүнээс нилээд олон нь тэндээ үлддэг байж. Ингэж үлдэгсэдийн дийлэнх нь газар тариалангаа үргэлжлүүлэн эрхэлхийг зөвшөөрөөд зогсдоггүй түүнийг нь бүр хөхүүлэн дэмждэг байж. Тэгээд ч бүс нутгийн эдийн засгын хөгжил тэд нарын ихээхэн хамааралтай байсан байх. Хүннү нарын ноёрхолд байсан Гепидүүд улаан буудай, хөх тариа, вандуй болон төрөл бүрийн жимс зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг байх жишээтэй.
Аттилагын нийслэлд хийсэн нэг айлчлалын мэдээнээс үзэхэд дарсыг ихэвчлэн дээгүүр түвшний зочидод барьж, харин доогур зиндааныхан нь пиво, усан үзэм, интоорын шүүс уудаг байжээ. Ноёлогч ангийнхны хэрэглэдэг тансаг зүйл нь зөвхөн дарсч биш бас мах, ялангуяа мах энэ хэрэглээнд хамардаг байжээ. Хүннү нар цэргийн ноёлогч анги ч юм уу, эсвэл эзлэсэн газрынхаа ноёлогчид болон хувирдаг байжээ. Ноёрхол нь хэр зэрэг аядуу, зөөлөн байсныг хэлж чадахгүй ч гэсэн, тухайн үеийн бусад эзлэгчдээс илүү хатуу байсан гэсэн ямар ч мэдээ бидэнд байхгүй. Тэдний хэлийн талаар бид бараг юу ч мэдэхгүй юм. Прокопио YI зууны дундуур бичихдээ: “тэд бичиж огт чадахгүй, өнөөдрийг хүртэл их бүдүүн бараг, бойтог хэвээрээ” гэж тодорхойлсон байдаг. Эрдэмтэд хүннү нарын нэрний үүсэд үндсийг тогтоох гэж оролдоцгоосон боловч тэдний хэлийг хэлний аль ангилалд хамааруулах талаар санал нийлж чадахгүй байгаа юм.
Харин шашных нь талаар, ялангуяа армений түүхч Мосе Дасхуранч нэлээд бичсэн байдаг. Тэр Хүннү нарыг шүтэн бишрэгч байсан бөгөөд тэдний шүтлэг нь “чөтгөр лугаа нуугдмал” гэж тодорхойлогчдыг амархан няцааж чадсан юм. Бурханд адуугаар тахил өргөдөг тухай их тодорхой бичсэн байдаг. Өнөөгийн Монголд ч ийм ёсыг дээдэлсээр байгааг орчин үеийн нэг мэргэжилтэн Хьюн-нүгийнхэнтэй адилтгасан байдаг. Дасхуранч бас эмгэнэл гашуудлын илэрхийлэл болгож нүүрээ зурах, будах ёс байсныг тэмдэглэсэн нь Хүннү нарын тухай бусад тэмдэглэлүүдтэй тохирч байгаа юм. Хүннү нарын шашны зан үйлд мал адгуус тэдний өдөр тутмын амьрадынхтай нь адилхан тэргүүлэх ач холбогдолтой байсан аж. Муу муухай юмыг зайлуулахын тулд адууны толгой модонд өлгөн сууц бүрийнхээ үүдэнд байрлуулдаг байжээ. Маш дайчин амьтан нохой зээх дайны, байвгай энх тайвны билэгдэл болж байв. Баавгайг чухам яагаад ингэж сонгосныг эр баавгай хоорондоо их эвтэй байдгаар тайлбарладаг байна.
Хүннү нар шарил чандарладаггүй, харин талийгчдаа, ялангуяа язгууртануудаа, хойд насных нь амьдралд хэрэг болно гэж эдэлж байсан үнэт зүйлсийг нь хамт газарт булдаг байжээ. Тэр эд өлгийн зүйлс дотор дайчин эрийн амьдралын явцад сангасваа үнэ цэнэтэй болсон жад нилээд түгээмэл байдаг. Хүннүгийн удирдагч, жишээлбэл Аттила, шашиндаа гүн итгэж, мэргэч, төлөгчдийнхөө хэлсэн үг, үзсэн мэргэнд их анхааралтай ханддагаар барахгүй, тэр нь цэрэг дайны шийдвэрт нөлөөлнө гэж үздэг байжээ. Энэ утгаараа Грег, Романуудаас их ялгарахгүй бгөөд загалмайтнууд ч, лалууд ч бас л ийм байсан юм. Загалмайн шашин зуу гаруй жилийн дараа Ромын Эзэнт гүрний албан ёсны шашин болсноор энэ Эзэнт гүрний хилийн чанадад евангэлийг түгээх гэсэн зохион байгуулалттай оролдлого хийж байсангүй.
Гадаадад байнга суугчдын дунд шүтэгчид байсан нь тодорхой. Гэхдээ тэд өөрийн итгэлийн үндсэн дээр шүтэж байсан байж таарна. Тэдний дотор, жишээлбэл, дайны явцад баригдаж шоронд орж, улмаар хожим боол бологсод ч юмуу байж л таарна. Эзэнт гүрний дотоодод загадмайн шашин Готуудын дунд их хурдтайгаар түгж байв. Хүннү нар тэдэнтэй байнгын харилцаатай байсан юм. Визиготуудтай төлөөлөгчид солилцох нь элбэг байсны учир гэвэл нэгэн романы хүү нь ч юм уу, эсвэл ач хүү нь баригдчихсанаас тэгж ахиухан чармайлт гаргаж байсан аж. Түүний Улфила гэдэг нэр нь гот үг байж магадгүй бөгөөд бэлтрэг чоно гэдэг утга илэрхийлдэг байх. Улфилаг хорин настай байхад нь 332 онд Константинопольд барьцаанд өгсөн юм байна. Тэнд шашны олон улстай холбоо тогтоож, нэгэн номлолтой болж, хожим нь түүнийхээ төлөө ялагдсан гэдэг. Тэрвээр хамба лам болж, 341 онд Визиготод эргэн ирээд дөчөөд жил шашны үйл ажиллагаа явуулжээ. Библийг гот хэлээр орчуулжээ. Тэр орчуулга харамсалиай нь үрэгдэж гар бичмэл ганц бүлэг нь л Уддсалагын Их Сургуульд хадгалагдан үлджээ. Төв Европоор памжин яваад энд хүрсэн бололтой. Хамгийн сүүлд 1648 онд шведийн цэргүүд Прагаас хулгайлан авч хатан хаан Кристинад бэлэг болгосон юм билээ. Визиготод Улфилагийн дэлгэрүүлсэн номлол нь Антокиод шашны ном сурсан александрын архад Ариогийн нэрээр нэрлэгдсэн ари юм. Арио хүний сэтгэлд хүргэж номоо номлож чаддаг байсан бөгөөд түүний сэтгэлээ илэрхийлсэн олон номлол нь тухайн үеийн ардын дуу болон түгэж байсан аж. Сүм хийдийн удирдлага байнга түүний эсрэг ажиллагаа явуулсаар эцэст нь Константинопольд өвчинд баригдсан, илүү дутуу зангүй, бурхадын хишгийг хүртэх боломжийг хурдхан олгоосой гэсэн хүсэл тээсэн нэгэн өвгөн л болгосон ажээ. Арио нууцыг тайлахаас илүүтэйгээр логикийг чухалчилж, Эцэг, хүүгийн харьцааны хувьд Хүү нь эцгийн дараа бүрэлдсэн болохоор хэзээ ч түүний дор явах ёстой гэдэг үзлийг баримталдаг ажээ. Түүний зорилго нь Бурханы энгийн агаад давтагдашгүй байдлыг харуулах ёстой байсан аж. Эзэн хаан Константиногийн удирдлагын дор 325 онд Ничеа сүмийн дуганд болсон зөвшилцөлөөр Хүү нь Эцгийн нэгэн адил биет гэж тогтоосон болохоор үүнийг дагалдаад Ари номлол утгагүй зүйл гэж яллагдсан нь тодорхой.
Эзэнт гүрийн дотоод дахь герман овгууд ари номлолд гүн автсан хийгээд тэд дээд бурхантай үл адилсах хүүгийн номлолыг уламжлалт хагас бурхадтай холбож чадсан баримт их хүчтэй болсон учир арга буюу дэмжигдсэн байна. Хэрвээ Хүннү нар IY,Ү зууны үед дийлэнх олонх болсонсон бол бас л арийн хувилбарыг хийх магадлал адил их байсан байх. Хэдийгээр загалмайн номлол энд тэндгүй, түүний дотор Хүннү нарын дотор ч түгж байсан боловч загалмайтан лам нар Хүннү нарлуу хэрэг дээрээ нэг их яваагүй ажээ. Тэнд Дунай орчмын Хүннү нарт ихэд хүндлэгдсэн бөгөөд тэд “Романуудын бурхан” гэж шуудхан түүндл ханддаг байсан гэнэ. Хүннүгийн хоригдолууд загалмайн шашинд нилээн орсон байна. Аттила буюу түүний өмнөх үеийнхэн загалмайн шашинтнуудыг мөрдөн мөшгиж байсангүй, харин ч хүннүгийн эзэнт гүрний дотор загалмайн шашинтнуудын шүтэн бишрэх эрх чөлөөтэй байжээ гэдгийг баримтууд гэрчилж байгаа юм.
Загалмайн шашин YII зууныг хүртэл хүннү нарын дотор нэг их түгээмэл болоогүй бололтой юм. Энэ нь ч тэр үеийн болон дараачийн шууд залгаа үеийн түүхчид Хүннү нарыг нэг их харлуулж муулаагүйн гол шалтгаан болов уу. Хүннүгийн эдийн засагт ч, гоёл чимэглэлийн урлагт ч гоёл чимэглэл маш чухал байжээ. Ү зууны турш, зарим археологчдын тодорхойлсноор “алтан үед”татвар хэлбэрээр асар их хэмжээний алт цуглуулж авсан байдаг. Харамсалтай нь өнөөгийн Унгарт хүннүгийн алтан эдлэл их ховор сониучирхаж ухсаар байгаад тэр. Надьсекшошийн ойролцоох усан үзмийн талбайгаас оллоо гэсээр 1926 онд нэгэн тариачин эмэгтэй Сегэдийн алт мөнгөний дарханд баахан алт авчирч өгчээ. Дархан түүнийг сонирхол татхуйц эд байна гэж үзээд Сегэдийн музейн захиралд үзүүлжээ.
Тэр үед музейн захирлаар унгарын бичгийн томоохон зүтгэлтэний нэг, олон бүтээл туурвисан үргэлжилсэн үгийн зохиолч, шүүмжлэгч бас яруу найрагч Ференц Мора ажиллаж байв. Захирал тэр алтан эдлэлийг хүннүгийн гар урлал гэдгийг тогтоох г эж ядсангүй бөгөөд үүндээ ч дарханыг итгүүлж чалсан байна. Тэгээд тариачин эмэгтэйд болон өөрт хэнд ч энэхүү олдворын тухай хэлэлгүй нууцалж байхыг хүсчээ. Түүний энэ чармайлт нэг их амжилтад хүрээгүй ч гэсэн тэр усан үзмийн талбай хийгээд ойр орчмынх нь газар шинжилгээ, судалгааны ажил эхлүүлжээ. 1920-оны сүүлч, 30 оны эхээр тэр орчмоос хэдлэн зуун алтан эдлэл олдслны дотор юм уух зориулттай сав, зоос, чинжаал хутга болон морины эд хэрэглэл байжээ. Эдгээр эдлэлийн дийлэнх нь байраг хөрсөн дээр ил байсан бөгөөд энэ олдворууд их эртний, бүр хэдэн үеийн өмнөх эд агуурс байв. Нутгийн тариачид мөнгө хэрэгтэй болсон үедээ хүннүгийн тэр алтыг хэрэлэдэг байсан аж. Арван таван зууны тэртээ ч энэ нутагт алт арилжааны таатай хэрэгсэл байсан нь ойлгомжтой. Эдгээр эрдэнийн зүйлсийн нэлээд хэсэг нь Баруун Европын музейнүүдэд тавигдсан ч, тэдний гарал үүсэл нь бараг л мэдэгдэхгүй байжээ. Харин Ференц Морагийн ажиллагааны үр дүнд олдож, Сегэдийн музейд хадгалагдан буй хэсэг нь хамгаалалтын зохих түвшинд байгаа билээ.
Дэлхийн 2-р дайны эцсээр зөвлөлтийн зөвлөлтийн арми Унгарт нэвтрэн орох үед музейн шинэ захирал тэр хүчирхэг шинэ дээрэмчдээс хүннүгийн алтыг хамгаалах нь юу юунаас чухал гэж боджээ. Тэгээд алт, бичгийн машин, хувийнхаа зарим зүйлийг жижиг тэргэнд хийж чирээд хойд зүгт явган гарчээ. Ингэж явахдаа зөвлөлтийн цэргүүдэд бичгийн машин, хувийн эд агуурсаа, пальтогоо хүртэл хураалгасан хэдий ч хүний анхаарал татахгүйн тулд хөгцтэй талхан дотор нуусан алтаа л авч гарч чадсан гэдэг. Захирал явсаар австрийн хилд хүрч, хожим цэргийн байдал тогтворжсон хойно Сегэддаа алтаа авч эргэн иржээ. Зөвлөлтийн талыг баригч засгын газар түүнийг үндэсний үнэт эрдэнийн зүйлийг хулгайлан авч гадаадад гарсан хэмэн яллаж, түүний оронд улс төрийн хувьд илүү тохиромжтой хүнийг томилжээ. Өнөөдөр Сегэдийн музейн хүннүгийн алтан эдлэл нэг төмөр шүүгээнд хадгалагдаж байна. Дээрэм, татвар давамгайлж байсан эдийн засгаас үлдсэн эдлэл хэмээн цөөхөн тооны тусгай эрх дархтан л түүнийг үзэх боломжтой ажээ.
Эх сурвалж: Аттила Патрик ховарт
No comments:
Post a Comment