Капитализмыг алгасч, "социализмын" үндсийг байгуулсан нь. 1940-өөд оны сүүлч,1950-аад он
Дэлхийн II дайны дараа Европ, Азийн хэд хэдэн орон социализмыг сонгож, олонхи орон колониос ангижирлаа. Социализм дэлхийд ялах нь маргаангүй мэт санагдаж байсан энэ үед Монголд И.В.Сталин, Х.Чойбалсан нарыг тахин шүтэх явдал асар хүчтэй болж байв. Сталины бичсэнийг бурхны ном адил үсэгчлэн цээжлүүлж байлаа. Хүүхэддээ Мэлс, Мэлсчой болон Ким гэх мэт нэр өгөх болсон.(Маркс,Энгельс,Ленин,Сталин,Чойбалсан) 1950-аад эхээр Сталин,Чойбалсан нар таалал төгссөний дараа нэг хүнийг тахин шүтэх тогтолцоог шүүмжилсэн. Гэвч МАХН-ын дээд удирдлагын эрх мэдэл Чойбалсанг залгамжлагч Ю.Цэдэнбалын үед улам нэмэгдэж, нам төвтэй төрийн тогтолцоо тогтож, захиргаадал газар авав.
1950-1960-аад онд монголчууд шинэ амьдралыг байгуулах урам зориг дүүрэн байлаа. Хийх бүтээх оргилуун сэтгэлтэй сэхээтнүүд улс орны хөгжил, нам засгийн бодлогод шүүмжлэлтэй хандах болов. МАХН-ын удирдлага тэднийг "сэхээтний төөрөгдөл" "намын эсрэг" бүлэг, "үгүйсгэх үзэлтэн", "үндсэрхэх үзэлтэн" гэж нэрлэн, тодорхой ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, нутаг заан цөлж мөрдөн хавчиж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн юм. "Намын эсрэг" бүлгийн хань хамсаатныг илрүүлэх ажил 1980-аад он хүртэл үргэлжилсэн. Дайны дараа Улаанбаатар хотод засаг захиргааны гол барилга, тохилог орон сууц баригдсан. Хятад ажилчид олноор ирж, монгол хятадын харилцаа өргөжив. ЗХУ, Хятад хоёр 1950-аад оны сүүлчээс 1965 он хүртэл өрсөлдөн Монголд мөнгөн санхүүгийн зээл тусламж олгож байлаа. Гэвч 1959 онд БНМАУ-ын нийт экспортын 76 хувь нь ЗСБНХУ-д, Зүүн Европын орнуудад 15,2 нь ноогдож байлаа.
1950-аад оны эцсээр Чехословак, БНАГУ, Болгар, Унгарын тусламжтайгаар гутлын фабрик, том ширний үйлдвэр, гурилын комбинат, ноосон нэхмэлийн болон байшин, фанерийн үйлдвэрийг барьж өргөтгөсөн. Шинээр баригдсан үйлдвэр, албан газар, орон сууцны барилга, цардмал зам гудамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаалцуулах байгууламж Улаанбаатар хотыг тохилог болгож байв. Хүрээ хийд, эсгий гэр, шургааган хашаа, мод шавар байшингаас бүрдэж байсан Улаанбаатар 1950-аад оны сүүлчээр шинэчлэгдлээ. Аж үйлдвэр, хот суурин, төмөр зам урлаг уран бүтээлийн сэдэв болов. Гэвч уран зохиолд сайн талын ажилчин, муу талын баян, панзчин хувийн өмчитний дүр бий болгож, хувийн өмчийг жигших өргөн сурталчилгаа явуулав.
1940-өөд онд кирилл үсэгт суурилсан шинэ үсэгт шилжиж, 1956 онд 13-45 насны бүх хүмүүс бичигтэн боллоо. 1956 оноос хүүхдийг 8 наснаас нь сургуульд заавал суралцуулсны дүнд 1960 он гэхэд 8-12 насны бүх хүүхдийг нийтэд нь анхан шатны боловсролтой, хот, аймгийн төвийн хүүхдийг 7 жилийн боловсролтой болгох зорилтыг дэвшүүлэв. БНМАУ-ын нийт хүн амын 82,4 хувь нь бичиг үсэгтэй, зохих боловсролтой болсон тул 1970 онд ЮНЕСКО-гоос Н.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагнал олгосон байна.
1950-аад оны "соёлын довтолгоон" хэмээх кампанит ажил бичиг үсгийн мэдлэг, ахуйн болон хувийн соёл, ариун цэврийг нэвтрүүлэхэд түлхэц болсон. Эмнэлгийн тусламжийг хөдөөгийн хүн амд ойртуулах их ажил зохиогдлоо. Ялангуяа 1950-аад оны сүүлчээр явуулсан хүн амыг эрүүлжүүлэх болон нийгмийн халдварт өвчний эсрэг экспедици тус улсын хүн амыг эмнэлгийн шинжилгээнд хамруулан эрүүлжүүлэх чухал үр дүн үзүүлэв.Энэ нь1960, 1970-аад онд хүн амын ердийн өсөлт нэмэгдэж, хүн ам зүй, нас хүйсний харьцаанд зохистой өөрчлөлт гарахад маш их нөлөөлсөн. Хөгжим, театр, кино, цирк, музей, номын сан хөгжиж байв.

1954 онд МАХН, тус орон капиталист биш замаар хөгжиж, социализмын үндсийг байгуулж байгаа бөгөөд байгуулж дуусгахын тулд хувийн өмчийг нийгэмчлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн. Эдийн засаг, үзэл санааны дарамт шахалтыг захиргааны албадах аргатай хослон хэрэглэж, 1957- 1959 оны хугацаанд малчдыг нийтэд нь нэгдэлд элсүүллээ. Малчид ахиухан хөлстэй ажил, аятай ахуйн нөхцөл хайж, хот суурин газар бараадах явдал эрс нэмэгдэж, хотын хүн ам түргэн өсөв. Нийгмийн "социалист" өмч бий болгох ажил үргэлжилж, худалдаа бэлтгэлийн хоршооны өмчийг улсад хураан авлаа. Хувийн худалдаа, гар урлал, ахуйн үйлчилгээ эрхэлж байсан хятад, монгол хүмүүсийг гар үйлдвэрийн хоршоололд албадан оруулснаар хувийн өмчийг үгүй хийлээ. Гэвч үйлдвэрлэл үйлчилгээний хоршооллыг 1972 онд татан буулгаж, хөрөнгийг нь улсын болгосон юм. 1950-аад оны сүүлчээр хийгдсэн бас нэг том өөрчлөлт нь сангийн аж ахуй олноор байгуулж, атар газрыг хагалсан явдал юм. Газар хөндөхийг цээрлэдэг байсан монгол хүн их өөрчлөгдсөн байлаа. Ийнхүү хувийн өмчийг устгаж, социализмд үндсэндээ шилжив.
Социалист Монгол. 1960 - 1980-аад оны сүүлч
БНМАУ, марксист-ленинист онолоор зэвсэглэсэн МАХН-ын удирдлагаар социализмын материал техникийн баазыг цогцлон байгуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болон коммунизмд орохоор довтоллоо. 1961 онд НҮБ-ын гишүүн, 1962 онд ЭЗХТЗ-ийн гишүүн болов. Их Британи, Финланд, Франц зэрэг өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоов. Намын удирдлагын нэг байсан Д.Төмөр-Очир 1962 онд Чингис хааны төрсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь хөшөө босгох, шуудангийн цуврал марк гаргах зэргээр тэмдэглэх ажлыг зохион байгуулж байв. МАХН үндэсний үзлийн сэргэлтээс болгоомжилж, Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь зайлуулж нутаг заан хөдөө цөлөв. Намын дотор цэвэрлэгээ явагдаж, санасан бодсоноо ил хэлэх хүнгүй болж, бүхнийг сайн сайхнаар сурталчилж байв. Та социализмын үеийн монголд "Нам бол манай үеийн нэр төр нандин чанар" гэдэг лоозон хаа сайгүй харах байлаа. "Социалист ёсоор ажиллаж, сурч, амьдрах" гэсэн уриан дор хүн бүр төлөвлөгөө биелүүлэхийн төлөө социалист уралдаанд хамрагдаж, хэлбэрдэх, лоозогнох, сүржин рапортаар бие биенээ хуурах ажил газар авах болов.
Хятадад соёлын хувьсгал гарч, ЗХУ, Хятадын харилцаа хурцадлаа. Монгол ч бас Хятадтай муудалцав. Хятад ажилчид Монголоос гарч, оронд нь орос цэрэг ирлээ. Монгол улсын нийгэм эдийн засгийн бүтцэд гадны нөлөө улам өсөв. ЗХУ юм бүхний загвар болж, зөвлөлт ах нар зааж байв. ЗХУ, монголын худалдааны харилцаа өсч, зөвлөлтийн зээл тусламжаар шинэ үйлдвэр орон сууцны хорооллууд баригдсан. 1960-аад оны сүүлчээс социалист орнуудын тусламжаар аж үйлдвэрийн шинэ төвүүд Дархан, Эрдэнэт, Багануур хот баригдаж, хөнгөн хүнс, эрчим хүч, уул уурхайн шинэ салбарууд ашиглалтад орлоо. 1980 онд Эрдэнэтийн зэс молибдений том үйлдвэр ашиглалтад орсон нь өнөө хир чухал үүрэгтэй байна. Агаарын тээвэр, орчин цагийн холбоотой болсон. Үндэсний болон зөвлөлтийн телевизээс барууны орны тухай шүүгдэн нэвтэрч ирсэн зарим нэг мэдээлэл авч байв. Зүүн Европын орнуудад сурч байсан монголын хэдэн мянган оюутан барууны орны тухай мэдэх илүү бололцоотой байв. Залуучууд "Битлз" хамтлагийг дууриан үсээ урт ургуулж, твист бүжиг бүжиглэн, шуумгаараа өргөн өмд өмсөж, багш нартаа зэмлүүлэн, хурлаар орж байлаа. Бүр 1930-1940-өөд оноос эхлэн орчуулагдах болсон, өрнөдийн зарим зохиолыг монгол уншигчид уншсаар байв.
Харин сонин хэвлэлээс америкийн империализмын түрэмгийллийн тухай, хаа хол санагдах 2000 онд манай орон ямар сайхан болох тухай уншиж байлаа. Нэгдлийн гишүүн малчны аминдаа үлдээх малын тоог улсаас хязгаарласан. Таван хошуу малаа хариулдаг уламжлалт хот айлыг өөрчлөн малыг төрөл төрлөөр, эх мал төлийг ялган олноор нь суурьт (нэгдлийн нэгж) хариуцуулах болсон. Хашаа, худаг олноор барьж, малчдыг суурьшуулах их ажил өрнөлөө. Нэгдлийн төв, суурь, ферм соёл ахуйн үйлчилгээний төв байлаа. Нэгдэлчдэд бүтээгдэхүүний норм тогтоон түүгээр нь цалинжуулдаг байв. Нийт хүн амын дотор ажилчин албан хаагчдын эзлэх хувь 1963 онд 46,5 хувь байсан бол 1985 онд 65,1 хувь болж өссөн байхад малчид гар урчуудын эзлэх хувь дурдсан онуудад 53,3 хувиас 34,9 хувь болж буурсан байна.
Айлууд олон хүүхэдтэй болж, монголын хүн амын тоо 1988 онд 1918 оныхоос 4 дахин өсч 2 саяд хүрэв. Хүн амын дундаж наслалт 1960-аад онд 46,7 байснаа 1990 онд 62,5 болж өссөн байна. Насанд хүрсэн бичиг үсэгтэн нийт хүн амын 95% -ийг эзлэх болов. Ийнхүү нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүд өссөн нь 1990 оны өмнөх нийгмийн тогтолцооны хамгийн чухал ололт юм. Дээр дурьдсан ололт амжилтын ихэнх нь 1990 оны өмнөх үед гадаадаас ихээхэн хэмжээний зээл тусламж олгож, монголын бүтээгдэхүүнийг ЭЗХТЗ-ийн орнуудад хөнгөлөлттэй экспортолж байсантай шууд холбоотой билээ. Монгол хүн шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт ажиллан шинэ санаа нээлт дэвшүүлж, сансарт нисч, нарийн мэс засал хийж, дэлхийн сонгодог хөгжим, дуурь, балет, драм, уран зохиолыг үндэснийхээ театрт чадварлаг тоглож, үндэсний соёлоо баяжуулж байлаа. Монголын тамирчид өвөл зуны олимпийн тоглолт, дэлхийн аваргын тэмцээнээс удаа дараа медаль авч байв. Монголд оюун соёлын салбарт мэдэгдэхүйц амжилт олсоор ирсэн ч үндэсний түүх соёлын асар их өв сангаа огоорох, үгүйсгэх мэтийн эерэг, сөргийн шүтэлцээнд оршиж байлаа.

Яруу найрагч Р.Чойном Монголын нийгмийн зөрчлийг хурц илэрхийлж 1970 онд бичихдээ:
"Бурхныг халаад бид, ганц хүнийг шүтэж үзсэн,
"Бурхныг халаад бид, ганц хүнийг шүтэж үзсэн,
Будлиу тулгам алдаанаас, цус ханхлахыг ч үнэртсэн,
Бушуу түргэн хөгжих гэж, яараад даарч ч үзсэн,
Бурууг зөвөөр нөхөж, нийгэм журмыг байгуулсан! гэжээ.
Нам төрийн систем, засаг захиргаа хүнд суртлын том аппаратын удирдлага 25-30 жилээр улиран сууж, "угсаа залгамжлах" төлөв орсон. Монгол орон нэг орны хараат болж, нийгэм-эдийн засаг хямарлаа. Эдийн засгийн бүтэц хэт өрөөсгөл, дэд бүтэц хөгжөөгүй байв. ЗХУ болон Европын социалист орнуудын зээл тусламжид шүтэн бэлэнчлэх сэтгэлгээ хүчтэй болсоор байв. Өмч эзэнгүйдэж, хоцрогдсон техниктэй үр ашиг муутай үрэлгэн том үйлдвэрүүд байгалийг сүйтгэж, түүхий эдийг цөлмөн хоосолж байлаа. 1960 оноос хойших хугацаанд нэг төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэхэд гарах материаллаг зардал 1,7 дахин өсч, фонд өгөөмж 3 дахин буурчээ. Төсвийн алдагдал 20 гаруй хувьд хүрч, улс орны өр зээл олон тэрбум шилжих рубль болжээ. Үүний 80 хувь нь 1975 оноос хойш авсан зээл байв.
Ардчилсан Монгол улс. 1990-ээд оноос эдүгээ хүртэл
1980-аад оны сүүлчээр санаанд оромгүй юм боллоо. 1980-аад оны хоёрдугаар хагас гэхэд ЗСБНХУ болон социалист бусад орнуудад хямралт байдал улам бүр ил болж байв. ЗХУКН-ын 1985 оны IҮ бүгд хурал дээр М.С.Горбачёв социалист нийгмийг өөрчлөн шинэчлэх зорилт дэвшүүлсэн. Энэ нь дэлхий дахинд "Өөрчлөн байгуулалт" (перестройка), "Ил тод байдал" (гласность) хэмээн нэрлэгдсэн юм. 1989 онд Польшид коммунист нам ялагдаж, социалист бусад орнуудад ч ардчилсан хувьсгал гарч, хоёр Герман нэгдэн, ЗХУ 1991 онд задран тусгаар улсууд үүслээ.
Дэлхийн энэ хандлагыг монголчууд мэдэрч, бөхөөгүй байсан үндэсний ухамсар нь сэргэлээ. Улс төрийн бүлгэм, клуб, эвсэлд нэгдэн улс орны байдлыг шүүн хэлэлцэх, нийгмийн шударга ёс, ардчиллыг тогтоохыг уриалсан ухуулах хуудас хотын гудамжинд наах зэрэг үйл ажиллагаа явуулж байсан залуучууд, Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус Монголын ардчилсан холбоо (МоАХ) гэдэг шинэ байгууллагыг байгууллаа. 1989 оны XII сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдөр Улаанбаатар хот дахь Залуучуудын Соёлын Төв ордны зүүн талбайд МоАХ 200 орчим хүн оролцсон улс төрийн анхны цуглаан зохион байгуулж, МоАХ байгуулснаа албан ёсоор зарласан.

Цуглаан "Хонхны дуу" гэдэг дуугаар эхэлж
...Хэлэх үгийг минь боогдуулж
...Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг минь халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ!
Хонхны дуу биднийг сэрээнэ!
гэж гар гараасаа барилцан дуулцгааж, улс орноо гэсэн нийтлэг нэгэн үйлсийн төлөө дуудлаа. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын багш, аспирант С.Зориг сонгогдсон. Цуглаанд оролцогчид "Олон намын систем хэрэгтэй", "Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе" гэх зэрэг уриа лоозон барьсан байв. Цуглаанд оролцогчид 13 заалт бүхий Өргөн барих бичгийг МАХН-ын Төв Хорооны YIII Бүгд Хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын ҮIII чуулганд илгээв. Нэг намын дарангуйллыг халж, олон намын тогтолцоо байгуулах, хүний эрхийг дээдлэх, АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулах, сонгуулийн системийг шинэчлэн АИХ-ын депутатын сонгуулийг 1990 оны эхний хагаст багтаан явуулах, социалист зах зээлийн концепцийг боловсруулах, банкны системийг өөрчлөх, хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох, тусгай хангамжийг устгах, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын тойрон хүрээлэгчдийг ард түмнээр хэлэлцүүлэх, хэлмэгдэгчдийн хохирлыг нөхөн олгох, социалист хөгжлийн түүхийг шинээр дүгнэх зэрэг шаардлага тавьжээ.

Үйл явц нүд ирмэхийн зуур өрнөж, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, МоАН, МСДН, МҮДН, ЧХН, МНН зэрэг эвсэл холбоод, нам ар араасаа байгуулагдан, жагсаал цуглаан улс төрийн суулт хэдэн арван мянган хүнийг хамарч байлаа. 1990 оны III сарын 4-нд Лениний музейн өмнөх талбайд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ноос хамтран зохион байгуулсан 5 дахь цуглаанд 90 мянга орчим хүн оролцлоо. Цуглаанаас дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэл гаргав. Энэ мэдэгдэл нь 1-д, МАХН-ын онц их хурлыг 1990 оны III сард зарлан хуралдуулж МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, 2-д, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг мөн III сард багтаан байгуулах шаардлагыг тавьжээ. Засгийн газар мэдэгдэлд заасны дагуу хариу өгөөгүй учир ардчилсан хүчин 1990 оны 3-р сарын 7-нд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Хүйтэн байсан хэдий ч шөнө дунд хүртэл дэмжсэн, гайхсан, эргэлзсэн, түгшсэн хүмүүс цугларч, халуун маргаан тасрахгүй байв. Ардчилсан хүчин, МАХН-ын удирдлагын "дугуй ширээний" уулзалт хэлэлцээрийн дүнд дээрх шаардлагыг биелүүлэх тухай Хамтарсан Тунхаглал гаргаснаар III сарын 9-нд улс төрийн өлсгөлөн зогслоо.
1990 оны хавар Монгол орон улс төрөөр амьсгалж, жагсаал цуглаан хурал суулт үргэлжлэн, хүмүүс нам хөдөлгөөнүүдийн сонинг алгасахгүй уншицгааж байв. ҮII сард болсон анхны ардчилсан сонгууль монголчуудын улс төрийн идэвхийг харууллаа. Сонгуулийн үр дүнд МАХН эрх баригч нам болсон боловч Засгийн газрын бүрэлдэхүүнд МҮДН-ын Д.Ганболд, МоАН-ын Дорлигжав нар орсон. Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдлоо. 1990-1992 онд монголын парламент Ардын Их Хурал, Улсын Бага Хурал (УБХ) гэсэн хоёр танхимтай байв. УБХ, Ерөнхийлөгчөөр ахлуулсан Шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс томилогдож, Үндсэн хуулийн төслийг боловсруулав. Үндсэн хуулийг 400 гаруй депутат 2 сар гаруй хэлэлцсэний дүнд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, төрийн шинэ тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, ардчилсан хөгжлийн хууль зүйн үндсийг тодорхойллоо. 1924 оноос БНМАУ гэх болсон улсынхаа нэрийг Монгол улс хэмээн өөрчлөв. Парламентийн Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгож, Монголын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгыг тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг дээдэллээ.
Үндсэн хуулиар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэг бэлгэ тэмдэг Төрийн далбааг "Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна" гэж заасан байна. Төрийн далбааны үндсэн хэв маяг хэвээр үлдэж, хувьсгалын утгатай таван хошуу хасагджээ.
Ардчиллын эхний жилүүдэд зөвлөлтийн худалдаа, тусламж гэнэт зогссоноос үйлдвэрүүд хаагдаж дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл огцом унаж, дэлгүүрийн лангуу хоосрон, талх, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний наад захын бараанд картын систем тогтоов. "Битгий захиргаадаад бай" гэдэг үг түгээмэл болж, ардчилал уу, анархизм уу гэдэг асуулт тавигдав. Нийгмийн үйлчилгээ доройтож, улсын үйлдвэрүүд хаагдсаны улмаас ажилгүйдэл ядуурал өсч, хүн амын амьдралын баталгаа алдагдахад хүрсэн юм. Олон хүн ганзагын наймаанд явж, сургууль завсардалт газар авч, тэнэмэл хүүхдүүд олширлоо. Анхан шатны сургуульд хамрагдалтын хувь 1989-1993 онд буурсан боловч 1997 онд өсөв.Бичиг үсэг тайлагдалт 1998 оны байдлаар 87% орчим болжээ. Хүн амын өсөлт буурч, эмнэлэг боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг бэрхшээлд оров. Эдийн засгийн огцом уналт, инфляци, ажилгүйдэл, гадаад өр, ядуурал нийгмийн бухимдал бий болгов.

МАХН болон улс төрийн шинэ хүчин засгийн эрхэнд ээлжлэн гарч, засгийн газар байгуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. 1996 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 50-ийг "Ардчилсан холбоо эвсэл", 25-ийг нь МАХН, 1 суудлыг МУНН авсан. 2000 оны сонгуульд МАХН парламентын 76 суудлын 72-ыг авч үнэмлэхүй олонхи боллоо. Монгол улсад өнөөдөр улсын бүртгэлтэй 20 гаруй нам, 1000 гаруй төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон намууд нэгдэж задрах үйл явц үргэлжилсээр байна. 2000 оны XII сарын 6-нд МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН нэгдэж, Ардчилсан нам байгууллаа. 2002 оны III сарын 22-нд Иргэний Зориг, Бүгд Найрамдах Нам нэгдлээ. Төрийн бус байгууллагууд ардчилсан үйл явцыг эрчимжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, улс төрийн боловсрол, идэвхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Ардчилсан хувьсгалаас хойших арван жилийн хугацаанд монголчууд үндэсний уламжлалаа нийт хүн төрөлхтний соёл иргэншлийн ололттой уялдуулан улс орноо эрин зууны дэвшилд оруулах зорилт нэгтгэж байна. Ганц орны хараат байдлаас гарч, нээлттэй олон тулгуурт гадаад бодлого явуулах боллоо. Улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн хэдэн мянган хүмүүсийг цагаатгаж, төрөөс нөхөх олговор олгож, орон байртай болгож байна. Мөн нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон, эмзэг хэсгийг тэтгэх систем бий болголоо.

Өөрийгөө тэтгэх чадамжтай нийгэм экологийн болон экспортын баримжаатай нээлттэй, оновчтой бүтэцтэй эдийн засаг бүрдүүлэх зорилго тавигдсан. Тус улсын харьяат хүн бүрт олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр төрийн өмчийг хувьчлах ажил өрнөж, үнэт цаасны зах зээл бий болов. Улсын үйлдвэрийн ихэнхийг хувьчилж, малыг малчдад өгсний дүнд хувийн өмч давамгайллаа. Өмч хөрөнгөтэй байх нийгмийн сэтгэл зүй төлөвшиж байна. 1993 оны намраас хүнсний барааны картын системийг халж, жижиглэн худалдааны хүрээнд чөлөөт үнийн тогтолцоо бий болгожээ.
Гадаад худалдаа либеральчлагдаж, аж ахуйн нэгжүүд бие дааж гадаад эдийн засгийн харилцаанд орж эхэллээ. Үнэ тариф, гадаад валютын ханш чөлөөлөгдөж, эдийн засаг Оросын Холбооны улсаас хамаарах нь багасч, Хятадын нөлөө өсч байгаа ч глобал эдийн засагт холбогдож, Монгол улсын гадаад худалдаанд Европ, АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудын эзлэх байр өсөх хандлагатай болж байна. Гаднаас хүнс бараа оруулж, алт, мөнгө, зэс, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулж байна. Дэлхийн валют санхүүгийн байгууллага, "Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг" зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах боллоо. АНУ, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд монголын ардчиллыг дэмжиж, туслалцаа үзүүлж байна.

Олон ургальч үзэл дэлгэрч, үндэсний соёлын ололтоо судлах болов. Иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө бодитой хэрэгжиж, шашны олон урсгалын сүм ажиллаж байна. 1990 оны эхэн үеийг бодвол дэлгүүрийн лангуу янз бүрийн орны бараагаар дүүрч, бар кафе цэцэглэн, үндэсний хөрөнгөтөн төрж, хувьцаат компаниуд бэхжиж, гадаадтай хамтарсан үйлдвэрүүд байгуулагдаж, хувьдаа машин техник, цахилгааны эх үүсвэртэй малчид олширч байна. Хүмүүс боловсролд онцгой ач холбогдол өгч, олон хувийн сургууль байгуулагдлаа. Монголын залуучууд Америк, Япон, Англи зэрэг дэлхийн 15 оронд суралцаж, ажиллаж байна. Монголчууд боловсролын түвшингээр дэлхийд дээгүүрт ордог хэвээрээ байна. Хувийн өмчид тулгуурласан 930 шахам сонин, сэтгүүл хэвлэгдэх болж, төрийн мэдлийн сонин хэвлэл гэж байхгүй болов.
Гэвч социализмын эдийн засгийн дутагдал, зах зээлийн нийгмийг байгуулах явцад гарсан алдаа зэргээс нийгэм хямралаас бүрэн гараагүй байна. Монгол улс шилжилтийн үед оршсоор байна.
Бүхэлдээ өнгөрсөн зуун жилийн хугацаанд Монгол урагш дэвшиж, олон үеийнхний тууштай тэмцэл, асар их үнэ цэнэ, амь насаар тусгаар тогтносон улс боллоо. Монгол улс 140 гаруй оронтой дипломат харилцаа тогтоосон, дорно дахины гэхээсээ илүү барууншсан, нүүдэл суурьшил хосолмол иргэншилтэй улс боллоо. Өнөөдөр Монголын хүн амын 60 гаруй хувь төв хэсэгтээ бөөгнөрч, хот сууринд 56,6 хувь нь амьдрах болжээ.1 Үлдсэн хэсэг нь хөдөө нутагтаа нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн хэвээрээ байгаа юм. Монголын хүн амын дийлэнх нь залуучууд бөгөөд тэдний бие бялдар, оюун сэтгэлгээ хөгжиж байна. Хүүхдүүд англи, орос, япон, солонгос, герман хэл сурч, интернет, компьютер, Нiр Нор, сагсан бөмбөг сонирхож байна.

No comments:
Post a Comment