1368 онд Тогоонтөмөр хаан, өвгө дээдсийнхээ байгуулсан уугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, эх монгол нутагтаа ирснээр Монгол Улсын түүх шинээр эхлэв.
Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1270 онд Хархүрэм хотноо нийслэн сууж, улсаа “Ар Юан” буюу “Умард Юан” хэмээн нэрийдсэн байна. Ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай байв.
Жү овогтны Мин төрд авагдсан Их Юан улсыг дахин сэргээх бодлогыг Аюушридар (Билэгт) хаан гол зорилгоо болгожээ. Энэ зорилт хэдийгээр биелээгүй ч Төв Азийн элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ.Монгол Улс нь Хүн, Сяньби, Жужан тэр байтгугай Чингис хааны Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино.

Өмнүүрээ их цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойгийг эзэлж, Бахай тэнгисээр далайд тулж байв. 1380-1410-аад оны хооронд Мин улсын цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн өвөлжээ билчээрийг шатаахын зэрэгцээ Мингийн засгийн газраас монголчуудыг өөр хороондоо эвдрэн хямрах бодлогыг идэвхтэй явуулж байсан XIV-XV зуунд Монголын улс төр туйлын донсолгоотой байв.
1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголыг нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч алтан ургийн ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэг вассал ноёдын эзэмшилд хуваагджээ.1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудыг нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрийг тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад оныг хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, эдийн засаг эрчимтэй хөгжжээ. Гэтэл дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татаж эхэлсэн нь монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав.
Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив. 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад дагаар орж, Монгол улс мөхжээ.
Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж, 390 гаруй жил Монгол Улс оршин тогножээ
Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж, 390 гаруй жил Монгол Улс оршин тогножээ
No comments:
Post a Comment