Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралын хаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г бид “Хөх толбо” сонин дээр дурьдаж тайлбарласан. Энэ 16-г хар зөн гэж нэрлэдэг. Өвөг дээдэс маань 16 хар зөнгөөс гадна 16 хар зэм гэдгийг бас учрыг нь тайлж, дотоод холбоос уялдааг нь олсон. 16 хар зэм бол нийгмийг бүхэлд нь унагахад дэглэмийг сууриар нь донсолгоход аюул учруулдаг тийм зэмийн тухай ярьж байна. Энэ 16 хар зэм бол 16 хар зөнтэй адил гурван хэсгээс бүрэлдэж байгаа. Эхнийх нь таван тамлал, дараачийнх нь долоон доройтуулал, гуравдахь нь дөрвөн үхвэр. Ийм ангилалтайгаар 16 хар зэмийн асуудлыг гаргаж тавьсан. Бид 16 хар зэмийг дурдъя. 16 хар зэмийн 5 тамлалд дараах зүйлүүд орж байгаа юм. Үүнд тархигүй ганганацарууд, баялгаа бусдад булаалгах, улсаа мунхагжуулах, засаг зарчим хариуцлагыг мөхөөх, гэгээрлийг тэнэглэл хэмээжхойд насандаа жаргахыг номлодог. Ийм таван зүйл бол таван тамлалд ордог юм. 16 хар зэмд 7 доройтуулал гэж байгаа.Tuesday, January 20, 2009
Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралын хаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г бид “Хөх толбо” сонин дээр дурьдаж тайлбарласан. Энэ 16-г хар зөн гэж нэрлэдэг. Өвөг дээдэс маань 16 хар зөнгөөс гадна 16 хар зэм гэдгийг бас учрыг нь тайлж, дотоод холбоос уялдааг нь олсон. 16 хар зэм бол нийгмийг бүхэлд нь унагахад дэглэмийг сууриар нь донсолгоход аюул учруулдаг тийм зэмийн тухай ярьж байна. Энэ 16 хар зэм бол 16 хар зөнтэй адил гурван хэсгээс бүрэлдэж байгаа. Эхнийх нь таван тамлал, дараачийнх нь долоон доройтуулал, гуравдахь нь дөрвөн үхвэр. Ийм ангилалтайгаар 16 хар зэмийн асуудлыг гаргаж тавьсан. Бид 16 хар зэмийг дурдъя. 16 хар зэмийн 5 тамлалд дараах зүйлүүд орж байгаа юм. Үүнд тархигүй ганганацарууд, баялгаа бусдад булаалгах, улсаа мунхагжуулах, засаг зарчим хариуцлагыг мөхөөх, гэгээрлийг тэнэглэл хэмээжхойд насандаа жаргахыг номлодог. Ийм таван зүйл бол таван тамлалд ордог юм. 16 хар зэмд 7 доройтуулал гэж байгаа.
Монголчууд ын анхны бичмэл томоохон хууль болох “Их засаг” нь ганц далайлтаар нэг суурин дээр бvтэж бvрдсэн биш бєгєєд Чингис хаан Монгол овог аймгуудыг нэгдсэн нэгэн их гvрэн болгох явц дунд тvvнийг дагалдан аажмаар бvрэлдэн хэлбэршсэн байна. Их засаг хуулийн бий болсон vйл явцыг ерєнхийд нь суурилан хуримтлагд сан, эмхлэгдэн цэгцлэгдэж тархан тvгсэн, нєхвєрлєгд сєн буюу нэмэгдэн баяжиж улам боловс ронгуй болсон гэж гурван vе шатаар хувааж vзэж болно.
Энэ нэр томьёо их тайлбар толь бичгүүдэд алга. Хэл шинжлэлч нөхдөөс тодруулахад үүнийг жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай унаган монгол үг мөн болохыг нотолж өглөө. Түүх шастирт олонтаа тааралдах тэрхүү пайз гэдэг нь монголжсон нанхиад үг бөгөөд хааяа бас гэрэгэ гэх нь ч бий. Сурвалжийг мөшгин үзвэл, монголчууд Хүннү, Кидан улсын үеэс харь оронд илгээх бичгийг 1-2 тохой урт самбарт бичиж, хааны зарлиг бүхий пайзтай элч одвоос зам тохиолдох газар бүр түүнд унаа, хүнс залгуулж нийлүүлдэг байсан ажээ.Энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээт пайз, алт, мөнгөн пайз зэрэг олон зүйл төрлийн пайз хэрэглэж ирсэн бөгөөд Мэнда Бэйлу авхайн тэмдэглэснээр ялангуяа Далай Чингис хааны үеэс “барс тэргүүт алтан пайз”, “алтан гэрэгэ нэртэй пайз”, жирийн алтан пайз” гэх мэтийн зориулалт нь өөр өөр алтан пайз өргөн хэрэглэх болсон байна.
-Гэрэгэ бол уг нь пайз юм л даа. Их Монгол Улсын vед нэг ёсондоо одоогийн паспортын оронд хэрэглэгдэж байсан биеийн байцаалт, албан баримт юм. Vг зvйн vvднээс энэ vгийн гарвалыг нь хэлний эрдэмтэд тодорхой тайлбарласныг олж vзсэнгvй. Гэрээ хэлэлцээрийн гэрээг худам монгол vсгээр Гэр э гэж бичдэг. Гэрэгэг бол Гэрэгэ гэж бичдэг. Чингэхээр цаад vгийн гарвал нь гэрчилэх гэсэн санаа болов уу, юу вэ гэвэл гэрчилэх гэдэг vгийг гэрэчилэхv гэж бичдэг. Гэрч хэмээх vгийг гэрэчи нь бичих жишээтэй. Тэгэхээр гэрэгэ гэдэг vг маань зээлдмэл vг биш, яах аргагvй баталгаа гэсэн санаа бvхий монгол vг мэн гэдэг нь лавтай.
Эцэг хаан Чингисийн хээ vйлсэд vнэнч шударга зvтгэж ирсэн хоёрдахь хєвгvvн Цагаадай бол Их Монголын тvvхнээ тодрон гарсан Их Монгол улсын цадигийг бахархал тайгаар бvтээсэн шударга, зоригтой эрэлхэг жанжин юм.1211 онд Зvрчидтэй байлдахад Зvчи, Єгэдэй нарынхаа хамт баруун жигvvрийн цэргийг захирч явснаар Цагаадайн аян дайны vе эхэлсэн бvлгээ. 1219 онд Хорезмийг дайлж Отрар хотыг эзлэв. Энэ байлдаанд ахмад хvv Муутогоон нь амь алдсан мэдээг Чингис хаан Цагаадайд дуулгасан бєгєєд Цагаадай тvvнийг сонсоод эцгийн дэргэд гашуудал гаргалгvй, гадагш гаран уй гашуудлаа чинээгээрээ тайлсан нь тvvхнээ тэмдэглэгдэн vлджээ. Цагаадайн хvv нь алагдсан тул ихэд гашуудан цэргээ удирдах чадваргvй болсон тул хатан Хутугай Бэхи нь хааны хар сvлдийг авч гурвантай эргvvлэн даллаж, эрдэнэсийн алтан илдийг нь єргєж, буган халиун морийг нь хvлэглээд, 20 тvмэн цэргийг нь удирдаж, цайзыг цєм цохин орж амьд бvхнийг хvйс тэмтрэн устгаж байжээ. Хутугай бэх цайзнаас алгуурхан гарч ирэхэд илднийх нь vзvvрээс цус дуслан байсан тухай тvvхэнд тэмдэглэн vлдээсэн байдаг. Чин зоригт хатан ийнхvv хvvгийнхээ єшєєг авсан ажгуу. Yvнээс vзэхvл Цагаадай хатан зориг тэвчээртэй, бас ч догшин зан авиртай нэгэн байжээ. Дvv Єгэдэйдээ их л дотно байдаг гэх бєгєєд олон дайнд мєр зэрэгцэн тулалдаж ялж явсан. Тvvний нэг жишээ болох Багдад улсын аян дайныг дуусгаад Алтан хааныг эзлэхээр цэрэг удирдан явжээ. Ханлин, Кинчак, Багижид, Орос, Асу, Сасу, Кэшимер, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хvртэл Ижил Янк мєрнvvдийг гэтлvvлэн Хэрмэн, Кэйбэ, Мэкэтмэн зэрэг хотыг эзлvvлэхээр явуулахдаа эсэргvvцэл vлэмж гэх мэдээг аваад Сvвээдэйн араас Бат, Мєнх, Бvри, Гvюг зэрэг хаан тєрийн ахмад хєвvvдийг мордуулах саналыг Цагаадай гаргасан нь Их Монголын аян дайныг улам ч хvчирхэг агаад амжилттай болгоход ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэж тvvхчид vздэг. 1236 онд Єгэдэй ханы тєрєєс Цагаадайд Дундад орны 47330 єрхийг дараа нь Шэн Жvгийн тvмэн єрхийг єгсєн гэдэг. Ийнхvv Цагаадайн харьяат улс нутаг нь Хар Кидaны хуучин нутаг ба баруун Уйгарын нутаг болов. Цагаадайн хаант улс нь Зvvн тийшээ Иль голыг хvрч, баруун зvг Сырдарья мєрний эхээс чанагш гарч, ємнє зvгт Аму мєрєн хvрч, умар зvг Чvй мєрний саваар Сибирьт тулан маш єргєн уудам нутгийг эзэлж байсан Их Монголын нэгэн хvчирхэг том гvрэн байлаа. Цагаадайн аян дайны дотроос Отрар хотын тєлєєх тулаан нэлээд ширvvхэн бас євєрмєц болжээ. Отрарын хоёр хан нь, 50 шадар бараа бологсдоо дагуулан ордон дотроо бэхлэн тулалджээ. Отрарынхан эр эм, хєгшин залуугvй байлдаж , гэр байшингаа нураан, ваар тоосго авч , хvрээ хашаагаа задлан эвдэж, мод чулуугаар эрс шийдмэг эсэргvvцсэн ч сар шахмын дараа хvчин дутаж эзлэгдсэн гэдэг. Энэ тулааны дараа хоёр ханыг баривчлан Чингис хаантай нийлэхээр Самаркандад ирэв. 450 худалдаачныг нь vгvй хийсэн Отрарын тэр хоёр ханыг Чингис хаан аманд нь алт цутган цаазалсан билээ. 1221 оны намар Єгэдэй ,Зvчи, Цагаадай гурав Амударьяа мєрнийг гэтэлж Єргэнчи хотыг хэдэн сар байлдан эзлээд эцэгтээ нийлэв. Цагаадай бол хаан эцэгтээ машид vнэнч, дайчин догшин хvн байсан гэдэг . Тэгээд :
Салбартал цавчиж байя “ гэж андгайлжээ. Yvндээ ч хvрч Цагаадай хан хэмээх их улсаа єргєтгєн тєвшитгєж чадсан болой. 1183 оны харагчин туулай жил тєрсєн, Чингис хааны хоёр дахь хєвгvvн Цагаадайн байгуулсан улсын хаад нь Цагаадайн, Алха хан, Бал хан, Тємєр хан / Доголон Тємєр ч гэдэг/, Yлэг-бэх хан эдгээр болой. Их Монгол улсын хаант улсуудын дотроос Цагаадайн нутаг дэвсгэр хийгээд хvч чадлаараа нэлээд дээгvvр ордог, цадиг тvvх, нэр алдар ихтэй улс байжээ. Чингис хаан нас барахынхаа ємнє:
Чингис хаан их цэргийн хар сvлдээ хамгаалж, тахиж байх албатыг тохоон томилохдоо алтан ургийнхан даа ч итгэсэнгvй ажээ.Учир нь хаан ширээний тєлєє єєр хоорондоо хэзээ ч хєлєє жийлцэж мэдэх хvмvvс учраас vнэнч хvлэг баатруудынхаа нэгэнд даатгасугай гэжээ. Энэ зарлиг ёсоор Боорчийн vе удмынхан буюу дархадууд vеийн vед уг эрхэм vvргийг гvйцэлдvvлсээр иржээ. Хар сvлд ихээхэн догшин учраас хазайлгасан тал руугаа євчин зовлон, гал усны гай гамшиг дууддаг байжээ. Иймээс итгэлгvй хvмvvсээр мануулбал ямар ч бусармаг vйлд ашиглаж болох талтай гэнэ.Одоо ЄМЄЗО-ны Ордост байгаа Чингис хааны онгон эрт дээр vеэс огт тасалдаагvй мєнх зултай. Анх 500-гаад єрх сахин хамгаалж байснаас єдгєє 200 орчим єрх нь vлджээ. Єдєр болгон арц хvж уугиулдаг мєнх зултай онгон, дэлхийд єєр хаана ч vгvй юм гэнэ. Их хааны онгонд жил бvрийн билгийн улирлын хаврын адаг сарын 21-ий єдєр цагаан сvргийн тайлга хийдэг уламжлалтай юм байна. Энэ нь цагаан сарын шинийн нэгнээс хойш есєн есийн 81 хоног дээр таарч байгаа юм. Тайлгын ёс долоо хоног vргэлжилнэ.Уг нь Чингис хаан тvмэн цагаан сvрэгтэй байсан, тvvнээс 99 цагаан гvv уяад 99 тэнгэртээ єргєдєг байжээ. Харин хар сvлдний их тахилгыг 13 жилд нэг удаа сvрлэгээр тахидаг юм байна. 99 хонины бvтэн шvvс хэрэглэх бєгєєд ард олон сайн дураараа єргєсєєр хоёр зуу орчим элбэг болж, цагаан эсгий дээр єрж овоолдог ёс жаягтай аж. Дайнд мордохынхоо ємнє Чингисийн цэргvvд хар сvлдээ тахиж, аян замд мєнєєх шvvсээ морин дээрээ идээд явдаг байсан гэнэ.Бага тахилгыг жил болгон шинийн нэгнээс гурванд хийх ба дєрвєн улирлын тахилга ч vйлддэг аж. Манай Монгол Улс ч гэсэн их цэргийн хар сvлдийг ерээд онд анх бvтээж, дєрвєн жилд нэг удаа цэнгvvлдэг уламжлал тогтоод байна.Чингис хааныг мєнх хєх тэнгэртээ халихад сvvлчийн амьсгалыг нь онгон цагаан тэмээний магнайны бєєн vсэнд шингээн авч хадгалжээ. Энэ эрхэм нандин эдийг нээж харах нь байтугай хvнд ч vзvvлдэггvй хатуу хуультай. Бєєгийн ёсонд ч чандлан хориглосон хийгээд зєрчвєл ямар их vйл лай эдлэх нь ойлгомжтой ажээ. Одоо ч євєрмонголчууд талийгаач эцэг эхийнхээ сvнсийг сэтэртэй тэмээний ноосонд шингээж авдаг аж. Хvн эцсийн амьсгалаа татаж, ноосны нэг ч ширхэг vс огт хєдлєхгvй болох мєчид л сvнс нь шингэжээ гэж vздэг байна. Ийм торгон нарийн ухаан монголчуудаас єєр vндэстнээс лав гарахгvй байх.Євєрмонголын Ордос дахь Чингис хааны онгон шvтээнд Бєртэ хатны ордон буюу Эзэн хороо. Хулан хатны, Ийсv, Есvгэн эгч дvv хоёр хатны зэрэг найман ордтой. Мєн их хааны єєрийнх нь болон Лигдэн хааны эмээл байдаг. Богинохон бvvрэгтэй, уужим суудалтай, алтаар шармалдсан тоногтой ажээ. Онголж сэтэрлэсэн хоёр шарга моринд нь хэн ч гар хvрдэггvй, чухамдаа салхинаас єєр юм нуруун дээрээ гаргаж vзээгvй гэнэ. Мєн Єндгєн цагааны орд хэмээх бас нэг хvлэг морь. Дураа хvрвэл хэнийг ч vнсэнэ, дургvйгээ хvрвэл хазаж хайрдаг аж. Зургаа дахь нь Бор єндєрийн орд, бас 99 цагаан гvvний саамыг хийдэг хєнєг. Тэгээд Чингис хааны нум сум, саадаг. Найм дахь ном судар хадгалдаг шангийн єргєє ажээ.1939 онд япончуудтай байлдаж байхад Чингис хааны онгоныг Ганьсу мужийн Ланту гэдэг хотын ойролцоох ууланд нvvлгэжээ. Дээрээ тэгш талбайтай, ой модоор хvрээлэгдсэн энэ ууланд Чингис хаан Тангудтай байлдахын ємнє зусаж байжээ. 1949 онд Гvмбэний Зонховын Их хамартын хийдэд дахин шилжvvлж, 1954 онд эл нутагт нь эгvvлэн залсан байна.Жилд 200 тvмэн юаний орлоготой байсан Чингисийн онгон жуулчдыг улам бvр татаж чадсанаар ашиг нь хавьгvй их болжээ. Жуулчдад зориулсан энэ цогцолборын суурийг анх 1954 онд тавьж, хоёр жилийн дараа ашиглалтад оруулсан байна. Тэр vед Батмєнх даян хааны vеийн найман цагаан гэр байжээ. Тvvнд мєргєєгvй хvнийг хаанд тооцдоггvй байсан гэдэг. Онгон шvтээнээс доошхи 99 гишгvvр бvхий шатны хєлд хожим орчин vеийн тансаг зочид буудал барьжээ. Жуулчдын тав тух, хоол ундыг хvссэнээр нь гvйцэлдvvлэх уг буудалд буусан ямар ч зочин их хааны 99 тэнгэрийн дор байх учрыг ийн агуулжээ.Гэтэл Монгол Улсад “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын Хэрлэнгийн Хєдєє арал буюу Хэнтийн Дэлгэрхаанд санаачлан байгуулсан Чингис хааны онгон шvтээнээс єєр овойж товойх юм алга л байна. Харин уг шvтээнийг єнгєрсєн зун Тэрэлжид нvvлгэн шилжvvлсэн юм.
Monday, January 19, 2009
Эрдэм сурахад хатуужил хэрэгтэй!

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Saturday, January 17, 2009

Зарим нэг асуудлууд гарч ирээд байдаг. Эдгээр ни, Уйгурууд яг босоо бичигтэй байсан уу? Тататунга гэж хүний тухай 1660 оны үед бичсэн Алтан товчоо-д л хальт дурдсан байдаг. Нууц товчоо-д бол огт байхгүй. Ондоо ямар тэмдэглэлд Тататунгаг дурдсан байдаг вэ, мэдэх үү? Монголчууд уйгуруудаас биш харин шууд арамэй, согд нараас бичгээ авсан байж болох талаар юм байдаг болов уу? Энд бичсэнээр бол уйгуруудаас хамаагүй өмнө монголчууд бичигтэй байсан болох гээд байна. Уйгурууд бол нилээн сүүлд яг энэ нэрээрээ сонсогдож бичигдэж эхэлсэн хүмүүс шүү дээ.
Тататунган талаар ондоо ямар сурвалжид гардгийг мэдэхгүй. Арамэй усгээс согд усэг ууссэн. Арамэй н’ согдоос бур эртнийх гэж ойлгосон. Арамэй согд хоёрын хооронд бас ялгаа бий болов уу. Арамэйг түрэгүүд, согдыг уйгарууд хэрглэсэн болов уу.
http://kuddusis.tripod.com/PresentationUighurs_files/frame.htm - Уйгурын тухай сонирхолтой тойм ороод үзээрэй!
Чингисийн тамгыг Абахай олзолсон гэдэг нь монголчууд ыг хулхидсан жүжиг байсан. Лигдэн өөрөө зугтаж амжсан байж нэг тамга өвөртлөж амжихгүй байсан гэж худлаа байх. Саяхан үүнтэй холбоотой нэг юм олж уншлаа. Нилээн сонин санагдав. Бичсэн хүн нь Mонгол, Mанж, Tүвдтэй холбоотой юм их судалдаг, энэ 3 хэлийг мэддэг, олон жил Монголын элдэв юм судалсан хүн юм байна. Иймэрхүү санаа гаргажээ:
Одоогийн Татарстан бол мэдээж түргүүдээр дүүрэн байгаа нь бол тодорхой... Харин татарууд бол монгол байсан байх. баруун тийш нүүдэллэсэн бүх алтай язгуурын хэлтнүүд бүгдээрээ түрэг байгаагүй гэж бодож байна. Татаруудын тухай европод анх 5-р зууны үеээс яригдаж эхэлсэн гэж байна. Mиний санаж байгаагаар Эртний Грекүүдийн муу ёрын тамын зүг бол дорно бөгөөд тэнд там байдаг, тамын хаалгыг тартарус хэмээх аймшигт нохой манаж байдаг гэдэг. Тэгэхлээр Тэр үеээс эхлэн алс дорноос ирсэн монголжуу төрхийн хүн бүрийг л татар гэж тэмдэглэсэн бололтой. Тамын хүмүүс аймшигт хүмүүс гэж.Рашид ад адин бол харин үнэн хэлсэн байх, Татарууд бол халхавч цэрэг Монголын түрүүч магнай нь Татарууд тул монголыг нийтэд нь татарууд л гэсэн байх. Монгол цэргийн түрүүч татарууд, домгийн тартарусын нэр нь ойролцоо тул Монголчууд татар нэрээр алдаршсан байх. Мэдээж хэрэг баруун тийш одсон Монголын их цэргийн олонхи нь түрэг гаралтай нүүдэлчид /Найман, Хэрэйд, Кыргыз/ болсон нь ойлгомжтой. Кипчакуудын үлдэгдэл бол одоогийн казахууд байх. Бүхэл бүтэн үндэстэнг нэг аянаар устгана гэдэг бол бараг л боломжгүй шүү дээ. Кипчак, кумануудын хаадыг устгана гэдэг ард түмнийг бүхлээр нь устгасан гэсэн үг биш. Татарстан бол шууд утгаараа Монголын Алтан ордны нэрийг барьсан нүүдэлчин түрэг гарлын үндэстнүүдийн цогц, монгол нутгийн татаруудаас хол зөрөөтэй хүмүүс. Татарстан бол шал өөр, Харин Татарууд Хамаг Монголын зүүн өмнө хэсэгт байсан. Тэд Алтан улсад туслан Хамаг монголд хор учруулж байсан,тэгээд сvvлдээ Алтан улстайгаа муудсан. Харин Узбекуудын хувьд Монголтой мааш холын л хамаатай байх, бараг зүгээр л алтай язгуурын хэлтнүүд гэдгээрээ, бас Монголын Барулас омгийн доголон хаантай байснаараа л ойролцоо байх.
Хорезм улсын хаад нь түрэг гаралтай, ард иргэдийнх нь дунд түрэг, перс гэх мэт хүмүүс байсан. Тэр хавиар түрэг гаралтай огуз, сэлжүк, харлук гэх мэт аймгууд аль эрт 11-р зууны үед очоод эхэндээ хөлсний цэрэг маягаар алба хааж байгаад дараа нь тэндхийн пэрс/иран гаралтай улсуудыг эрхэндээ оруулж авсан. Хорезмийн мэдлийн Хорасан мужид жишээлбэл түрэг гаралтай Султан Санжирийн бунхан байсан, тэр нь одоогоор бол ертөнцийн нэг гайхамшиг болохоор юм байжээ. Тэрийг нь Чингис хааны хүү Толуй очоод шатаачихсан гэж 13-р зууны үеийн түүхч Ата Малик Жувэйни бичсэн байдаг.
Харин Казахстанд Хасарын харьяаны аймагууд байсан гэсэн мэр сэр цуурхал байдаг бол ундэсгүй байх. Хасарын удмынхны захирч байсан нь ойрадын хошууд аймаг, Зүүн Монголын Хорчин гэх мэт аймгууд байсан. Мөн Иран, Азарбаяжанд Илханы улсын үесэд тэднийхнээс мэр сэр байсан. Мөн Манжид уусаад алга болсон нэг аймаг байдаг.
Узбэкийн дунд Сарт гэж нэртэй хүмүүс бий. Тэдгээр нь иран тал нь давамгайлсан хүмүүс ба 13-р зууны уед монголчууд тэднийг Сартуул гэж нэрлэдэг байсан нь одоо болтол байж байгаа гэсэн үг. Бусад нь казахуудтай төстэй түрэгжүү боловч иран/персийн соёлд нилээн автсан хүмүүс бий. Узбэк гэдэг нэр анх Зүчийин угсааны Уз гэдэг нэртэй бэк гэдэг цолтой ноёны нэрээс гаралтай. Тэр хавиар хүний нэрээр нэрлэгдсэн Ногай гм аймгууд бий. Ондоогоор бол монголчуудтай нэг их холбогдохгүй.
