(үргэлжлэл - 2)
цөөн хүний дунд шороон түмэн хятадын эзэн хаан зогсож байгааг харан харан алхалсаар урдуур нь өнгөрчээ.
Жагсаал өнгөрүүт, тусгай зарц нар, нийслэлийн олон үгээгүү ядууст тийм тийм зах зээлийн газар үнэгүй хоол өгнө. Их ялалтыг тэмдэглэн, нийслэлийн сайд, түшмэд, баян пүүсний тэргүүн, мөнгө тэсгэн нийлүүлж хишиг түгээнэ гэж зарласанд тэр зарласан газрын зүг ядуу хоосон амьтан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шуугин цуглав.
Тэр олон гуйлгачны дунд алхагсад нь хааяа хааяа өндөр дуугаар хашгиран,
- Хуандий түмэн насалтугай! Бид бас гурван жил хатуужин тэсвэрлээд, түмэн он жаргана! Өөлдийн нохой толгойг тас цавчаад Дайчин улсын сүрийг бадруулна! гэж энд тэндгүй нэгэн тогтмол үг хашгиралдаж явав.
Энх амгалан хааны зарлигаар Бээжинд байгаа шарын шашны сүм бүхэн, цөм тэр өдрийн орой ядуу гуйлгачинд жас жаганаас үнэгүй цав түгээв. Бээжин Махагалын цүм гэж Лигдэн хааны үеэс алдартай бөгөөд хурлаа монголоор хурдаг тэр сүмд бас зарлиг ёсоор өглөг цав түгээж, өдий төдий уранхай ноорхой, халтар цоохор, хөгшин залуу, эр эм гуйлгачин, хүүхэд шуухадтайгаа цуглаж, цав түгээл идэцгээв. Жаганаас нь далай зама (*тогооч*-ийн хүндэтгэл) гарч ирээд, хэдэн заматайгаа шанага барьцгаан махтай агшаасан шар будаа түгээлцэж байтал, бусдаасаа цэвэр хувцастай бөгөөд олон гуйлгачныг захирч байгаагий нь үзвэл, дарга ахлагч бололтой нэг хятад, том гуулин шанага барьсан далай замын дэргэд хүрч ирээд, олон ямбий шаазан барьсан гуйлгачны зүг,
- Эмх журамтайгаар, түлхэлцэлгүй, шил шилээ харж цувцгаа! гээд - бид баруун зүгт шинэ газар, синдий эзлэх ёстой! Тэр шинэ газар - синдий, даруй манай хаьяат Шинэ хязгаар - Син зиан болох ёстой! Өөлдийн нохой толгойг тас цавчиж, тэр шинэ хязгаарыг дундад улсын нутаг болгох эрцүүл, Тэнгэрийн цэрэгт элсэцгээ! Тэр их үйлсийг гүйцэлдүүлэхийн учир, манай улсын иргэн бүхэн, өдрийн нэг хоолыг арвилбал, тэр шинэ газар - синдий манайх боно! Гурван жил хатуужаад, түмэн жил цатгалан жарган! гэж хашгиралдахад нь далай зама, дэргэдээ байгаа нэгэн замаа нам дуугаар,
- Би өөлд хүн, дөрвөд ойрадын тасархай. Энэ муу хар илжиг манай угсааг дарлаж, өөлдийн нохой толгойг тас цавчина гэж юу донгосож байна. Энэ шанагаараа цунтаг болгож, би нэг адис хүртүүлнэ байгаа! гэхэд нь нөгөө зама тайтгаруулж
- Чингэж болохүэй! Наадхи чини жүгээр жангууд биш, жүсээ буруулсан албаны чагдаа. Би жүсий нь сайн танина. Чингэж болохүэй! та минь. Номын ах та тайтгарч хайрла! Энэ хүн нэгэн үг хэлбэл, наад олон гуйлгачин дайрч Лигдэн хутагт хааны энэ Махагалын сүмийг үнсэн товрог болгож сүйд хийнэ шүү! Юу л гэвэл юу гэж дур мэдэн чалчиж байг! Та бидэнд хамаагүй. Эдний жоригоор толгойгоо тас цавчуулдаг өөлд гэж хаа байхав! Чавчуулсан ч, эдний нилээд хэдэн толгой тас чавчуулж баймаажин, сая өөрийнхөө толгойд эдний мэс хүргэх бий! Та тайтгарч хайрла! горьгүй! гээд тэр завсар урд нь жагссан олон гуйлгачны зүг:
- Шүй яо чи фан! Лайбаа! будаа идэх хүн байна уу наашилцгаа! гэхэд нь ямбий шаазан барьсан, хар хэрээний завар шиг хир даг болсон эцэнгир олон гар арзайн сарвайж тэр хятад цагдаагийн - Хуандий ван суй! гэхэд нь нэгэн зэргээр:
- Хуандий ван суй! Хуандий түм насалтугай! гурван жил хатуужиж, түмэн жил жаргана! гэж шуугилдав.
2.
Сайхан хичээнгүй үсгээр бичсэн дэвтрийн сүүлчийн хуудсыг уншиж үзээд шар торгон хавтастай дугтуйд нямбайлан хийж, номын тавиурт тавиад, Энх амгалан бичгийнхээ ширээний ард буй түшлэгтэй сандал дээрээ очин сууж, Дивиде ет импера! Дивиде ет импера! гэж нам дуугаар өгүүлээд, нэгэн хэсэг чимээгүй суув.
Дугтуйд хийгээд тавьсан бичмэл ном нь. хааны багш Иесүстэн лам нарын нангиад хэлээр орчуулсан Италийн төрийн эр, судрын хүн Маккиавел Николло гэгчийн <Цэргийн эрдэм> гэдэг нэрт зохиолын сүүлчийн дэвтэр байжээ. Хорь гарч явсан залуу хаан Маккиавелийн зохиолыг Иесүстэн, католиг лам нараар орчуулган үзэж, талбарлуулан сонсож, сонирхдог бөгөөд хуувийн (хуралдаж зөвшин хэлэлцэх зөвлөл) хэдэн өвгөд сайд <Сайн аниу мину багш болай, Муу аниу бас мину багш болай> гэж их эрдэмтэн Күнзийн өгүүлсэн үг бий. Төрийн эзэн хаан, сайн юмыг ч үзэж, багш болгох ёстой. Муу муухай юмыг ч мэдэж, төрийн ашгийн төлөө хэрэглэх ёстой гэж сургадаг байжээ. Чингээд, Иесүстэн лам нарын дотроос номтой эрдэмтэйгий нь хаанд шадар болгох байтугай, багш болгоход нь татгалздаггүй байжээ.
Дивите ет импера! - Салган захир! гэсэн тэр сүрхий учиртай үг. Энх амгалангийн сэтгэлд ихэд зохиж, Ар монгол зүгт явуулах бодлогод нь тун таарсаар ирсэн сургаал гэж баримталсаар иржээ. Айсин Гиоро овгийн өтгөс сайд, Иехенара овгийн хуувийн өтгөс, Иесүстэн европ лам нар, цөм санаа нийлэн, хаанд зөвлөлдөн хуувь нийлж, иесүстэн, европ зөгийн байдал, хаанд ноёдын тэмцээн тэнцүүрийн мэдээ уламжилж, дайчин улсын нэр зүрийг өрнө зүгт өргөдгийн дээр Энх амгалан хааныг дорно зүгийн нэн их хаан гэж баруун далайн олон улсын дунд алдаршуулж байгаа нь Энх амгаланд бас хэрэгтэй бөгөөд сэтгэлд нь таатай байжээ. Тэнгэрийн утга, газрын зүй, тооны ухаанд иесүстэн лам нар бас хятадаас илүүтэй зүйл олонтой нь хааны бодлогод бас ашигтай бичгийн ширээн дээр байгаа том том хавтастай газрын зураг дэвтэрт иесүстэн, баруун далайн олон улсын зураг зурж, бас дайчин улсын газрын нарийн зураг хийсэн нь, дэлгэж суугаад дэлхийн олон улсын хаа хаа байгаагий нь танин мэдэхэд сайхан гэж, өдөр бүр иесүстэн лам нараар улс улсын тухай баруун далайнхны мэддэг зүйлийг хэлүүлэн сонсдог байлаа. Тэр газрын зураг үзэхэд, нэг юм тодорхойгүй байсан нь, дайчин улсын хойд зүгийн хил хязгаар хаа хаа байгаа нь нарийн тодорхойгүй. Баруун хойшоо бас Ар монгол, ойрад монголын нутаг чухам аль улсын бутаг хэтдээ болох нь онгорхой.
Зүүн гарын нутаг Дайчин улсын Шинэ хязгаар болох
(үргэлжлэл бий)
дэлгэрэнгvйгээр цааш унших...
(үргэлжлэл - 1)
Христусын сүм эвдрэн нураад, энд тэндгүй гал гарч шөнө ч гэсэн тэр бяцxан цайз хотын гудамжинд галын улбар туяа мяралзан өвгөд эмгэд, тэр шатаж байгаа байшингийн гал сөнөөх гэж бужигнаж байсан нь нүдэнд үзэгдэх мэт тодорхой ургаж, шарх олж ами хагацан буй цэрэг, ар гэрийн өвгөд эмгэд, хүүхэд шуухдын үхэхэд нь ганц бие хашаа ч хүрэлцэхгүй, нэгэн нөгцөгсдийн дэргэд тонилохын ном залбиран уншаад, нөгөө нэгнийд очиж, ихэд тонилгогч номын үгээр сэтгэлийн чилээгий нь алдуулж, төрөл төрөгсдий нь зоригжуулах гэж явж байснаа Бээжингийн гудамжинд хятад дийлсэн цэргийн жагсаал дунд туугдаж явах үес санан санан явахдаа Христусын номын ёсонд сүсэгтэн олныг Тэнгэрийн хонин сүрэг, санваартан хүнийг сүргээ маллан харгалзагч хоньчин гэж үздэг тул Тэнгэрийн зохиолоор сүргий минь хаа ч явуулсан, даган сахиж, хамгаалан тэтгэж, сэтгэлийн номын рашаанаар ундалж явах үүрэгтэй хоньчин билээ би гэж тэр өвгөн цанваартан сэтгэл зориг хатуужин, урт замын туршид Албазинаас Бээжинд тушаагдаж яваа орос цэрэг, ар гэрийн өвгөд эмгэд, эмс охидын сэтгэлий нь сэргээж явсан боловч, өөрийн сэтгэл гунин гутрахыг сэргээн зоригжуулах хүнгүй, дотроо бусдынхаа адил зовох байтугай илүү ч зовж яваа боловч, хүнд шавь нартаа гуниж гутарсан байдлаа огт мэдэгдэхгүйсэн гэж хатуужиж явах ажээ.
Гудамжлан зогссон олны дунд хэсэг хэсэг гуйлгачин, зохион байгуулсан байдалтай жагсацгааж, уранхай ноорхой хувцастай, зэвхий туранхай царайтай тэдний дундуур өнгөтэй хувцастай, тарган цатгалан царайтай хятад, толгой дохин явж өнгөрөх бүр хар мөрний жанжны тугчийн хэсгийг өнгөрөхөд нь,
- Тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн хуандий түм насалтугай! Хуандийн тэнгэрийн цэрэг түм насалтугай! гэж хашгиралдан олзлогдогсдыг өнгөрөхөд мөн дохиогоор шар сахалт нохойн толгойг тас цавч! гэж хашгиралдан, гараа зангидан, элдэв хараал ширээл талбин өнгөрөх ажээ.
Энх амгалангийн зогсож байсан индрийн дор олон сайд түшмэдийн дунд францын наран ван гэж цоллуулахдаа дуртай арван дөрөвдүгээр Луй вангийн явуулсан Иесүстэн хэдэн лам нар зогсоцгоож, Хар мөрний жанжны цуваа жагсаалд луус унасан Иесүстэн болон үхэр бууны мэргэжилтнийг өнгөрөхөд гараа занган дохиж, баяр хөөр болцгоож байв.
Энх Амгалан хаан, индэр дээрээс өмнүүр нь өнгөрч байгаа дийлсэн цэргийн ёслолын жагсаалыг үзэж байхдаа, индэр дор нь зогсож байгаа Иесүстэн, мөн цэргийн жагсаалд явалцаж байгаа хэлмэрч, орчуулагч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Иесүстэн, үхэр бууны цэргийн мэргэжилтэн франц, итали нарыг мишээсxийн харж, Өрнө зүгт баян бөгөөд хүчин ихт Орос улсын цэргийг дарсан мэдээг эдгээр Иесүстэн тэр дор нь хүргэж, дөрвөн далайн дунд хятад улсын төрийг барьсан Энх амгалан Хааны алдар нэрийг дуурсгана гэж дотроо бахдан бодож байв. Бас, Ази тиб дотроо эзлэх газар үлэмж бий гэж Өвөр монголыг хэдий эрхэндээ оруулж аваад Ар монголын уудам нутгийг атгандаа оруулах бодлого талбин, баруун ойрад монголын зүүн гарын цэргийн хүчин их тул, урдаар ойрадын ноён нурууг эс нуга дарваас, өрнө зүгийн Зүүнгарын их нутаг Ар монголын газар шороо, ноёд хаадыг дагуулж болохгүй гэж зүүн баруун монголыг хооронд нь эвдрүүлэн хямрааж, аль алины хүчийг мохоосны эцэст нэгэнд нь туслах нэрээр хоёулы нь гартаа оруулна гэж холын бодлогоор мөнгө хөрөнгө цутгаж монгол ноёд хаад дотор зуур нь хямруулж, бас шашны дээдэс лам нарыг зүүн баруун монголыг эвдрүүлэхэд хэрэглэж, хэдэн жил тэр зүйлд үлэмжхэн хөрөнгө зарцуулж байснаа бодолхийлон, Хар мөрний жанжны жагсаалыг харж байв.
Иесүстэн Албанизыг байлдаж байлдаж, Орос цагаан хаан Петерийг өрнө зүгийн хан вангийн үгэнд дуулгавартай болгохыг хичээж байсны далимд Энх амгалан, тэдгээр Иесүстэнийг өөрийнхөө бодлогод ашиглаж, хятад дунд Христусын шашин дэлгэрүүлэх зөвшөөрөл тэдэнд олгохдоо хариуд нь өрнө зүгийн улсаас бас бодлогодоо чухал юм олж авч, хожоотой наймаа хийж байна гэж боддог байжээ. Тэр Христусын шашныг хэзээ дуртай цагтаа цаазалж, Иесүстэнийг үлдэн хөөж болох юм хойно, тэднээр хийлгэсэн юмыг өрнө зүгийн шашны эзэн, Ром хотод нь Ватикан ордондоо суудаг Номон хаан нь ч хураан авч чадахгүй. Өрнө зүгийн хан ван ч хураан авч чадахгүй гэж тэр индрийн өмнө түшмэлийн дунд жагсан зогсож байгаа Иесүстэнийг, мөн Хар мөрний жанжны жагсаал дунд явж байгаа Иесүстэн хэлмэрч, үхэр бууны мэргэжилтэн франц нарыг харж, сахал дотроо мишээн зогсжээ.
Байгалийн өмнөд биеийн орос цагаан хааны цэргийн жанжныг бачимдуулах гэж Түшээт хааны цэрэг байдлаар явуулж, бас Сибирийн орос цэрэгтэй ширүүхэн тулалдаж, томхон дайн хийхэд хүрэх үес хэрэглэх гэж бэлтгэл хийж албан татвар зэргийг үлэмжхэнээр татсанд олон мужийн иргэн тариачны аж амьдрал хүндрээд, золбин гуйлгачин зөндөө болжээ. Бээжинд муж сианаас амь зуух аргаар орж ирсэн хоосрогсод тариачин нэн олон болсонд зах нийлсэн орос улсын цэргийн цайз байлдан эзэлж, хүн олзолсон чимээ нь Дайчин улсын дотоодод төр батыг илэрхийлж, гадаадад сүр бадруулахаас гадна дотооддоо бас чухал учиртай хэмээн тийнхүү Хар мөрний жанжны дийлсэн цэргиг нийслэлд их сүр ёслолтойгоор оруулж, нийслэлийн олон худалдааны пүүсийн данжаадыг тэр ёслолд тохиолдуулан нийслэлийн үгээгүү гуйлгачныг нэгэн цагийн хоол өгч гэдэс гаргахыг тушаалгасан учир, тэдгээр пүүсийнхэн мөнгө тэсгэж нийлүүлэн, жагсаал ёслолын дараа орой хэд хэдэн талбай зээлийн газар үнэгүй хоол идүүлж, олон илбэчнээр наадам гаргуулах болсонд Энх амгалан хаан, тэр бүгдийг бодохдоо дотор баяртай, өмнүүр нь өнгөрч байгаа цэргийн жагсаалыг харан, алсаас олны хашгиралдаж хаан түмэн насалтугай! гэж шуугилдахыг чагнан зогсож байвай.
Албазинаас олзолсон орос цэргийг <Орос ниру> монголчилбол <Орос сум> гэж Бээжинд суулгахаар хэдийн тогтсон тул, жагсаал өнгөрмөгц тусгай түшмэд тэр олзлогдогсдын суух орон сууц зааж, хүнс хоол нийлүүлэхээр бэлдсэн учрыг олзлогдогсод хэрхэн мэдэх аж. Хүчин давуу дайсанд автагдан олзлогоод, юу ч болохыгоо үл мэдэн, цэргийн жагсаалын сүүлд туугдаж явсан тэд ёслолын торгомсог хувцас гялалзсан отго жинс бүхий олон сайд индрийн өмнүүр жагсаж индэр дээр
(үргэлжлэл бий)
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Өмнөх үг:
Хамаг хураасан бүгд барагдъюу:
Өндөр болсон тэр вээр эцэстүр унаюу
Хурах л буй бөгөөс, хагацах болъюу:
Төрөх л буй бөгөөс, үхэх болъюу.
(Үлгэрийн далай)
1.
Өгүүлэх ину: Энх амгалан нийслэл Бээжин хотынхон өглөөнөөс эхлэн Хар мөрний жанжин орж ирэх гудамж зээлийн газар их замын дагуу шоргоолж мэт овооролдон цуглаж, амьтан хүн улам нэмсээр байв. Хар хувцастай хятадын дунд хааяа монгол тангад хүн, хувцасныхаа өнгөөр тод ялгаран үзэгдэж, хоёр эгнээ болон жагссан олны хэлэлцэх нь дууриа цууриа мэт хачин чимээтэй байв. Манж солоон цэрэг, хятад ногоон тугийн хүнд цэргийн хүн, тэр жагсан жигдэрч байгаа олныг тэгшхэн жагс гэж өндөр дуугаар хашгиралдан, машид сүр бадруулан явж, замын тоосыг дарах гэж дайчилсан усчныг энд ус асга, тэнд тоос сайн дар гэж тушаан ханхалзаж явах ажээ.
Бээжингийн олон ингэж цуглан ирж, гудамжлан жагсаж байгаа учир нь гэвэл, Дайчин улсын албат дагуурын нутгийн залгаа газар орос цэргийн Хабаров гэдэг хүн Албазин гэдэг цэргийн хот байгуулагсанд нэг түм таван мянган цэрэг, нэг зуун тавин үхэр буутай явуулж, Албазин хоты нь бүслэн байлдаад тэр цэргийн хотод сууж байсан орос жанжин Толбузиныг цэрэгтэй ни хотоос зайлуулан үлдээд буцсан хойно дахиад тэр Албазин хотондоо эргэж ирсний нь долоон мянган хятад цэрэг дөчин үхэр буутай очиж байлдаад хоты нь эзлэн, орос цэргээр хэрмий нь эвдүүлээд, нэгэн хэсэг орос цэрэг эрийг ар гэрийн өвгөд хөгшид, христосын шашны ламын хамтаар олзлон Бээжинд хүргэж айсуй буйд Дайчин улсын сүрийг бадруулах гэж тэр Хар мөрний цэргийн жанжныг сүртэй жагсаал хийж угтан авах гэж байсан байжээ.
Шороон түмэн иргэн, замын хоёр талаар гудамжлан жагсаж, хүлээн зогсож байтал, цэрэг ирэх зүгээс
- Одоо л айсаж байна! гэсэн үг чимээ ам ам дамжин цөм тэр зүг харцгааж байтал, шар хотын зүгээс хурдан морь унасан, отго жинстэй элч түшмэл, хар хурдаар ирэх цэргийн өмнөөс зам шалган давхилдав.
- Хаан заларлаа, хаан заларлаа! гэж жагссан олон шуугилдав. Энх амгалан хаан, биеэр аян дайнд явах, ав шувуунд мордох, цэргийн сургууль шалгах тэргүүтэнд явдаг тул, хожиугийн Тэнгэрийн хөвгүүн гэж Шар хотоос гадагш бараг гарахгүй, хар тэргүүт иргэнд үзэгдэхгүй болсноос өөр байжээ.
Цэргийн бүрээ татаж, жагсаалын хэнгэргийн нижигнэх дуун маш сүртэй тул, жагссан олон, тэр дуу чимээний зүг хүзүү сунган ширтвээс, их жагсаалын өмнө алтан шар луу хатгамалд туг залсан, өвч хуягтай морьтой хүн үзэгэдж, жанжин тугийн хойноос Хар мөрний жанжин, хойноос нь цэргийн түшмэл маш ихэмсэг байдалтай явж, тэдний дунд нь ром католикийн Иесустэн лам нар, манж хятад цэргээс этгээд өмнөө сонин хачин хувцастай бөгөөд сайхан луус унацгаан, бас л ихэрхэг байдалтай, элгэндээ Христусын тэлээстэй мөнгөн загалмайн эрдэнийн шигтгээсийг наранд гялалзуулан явахыг гудамжлан жагссан олон нэн сонирхон харцгаах ажээ.
Хойноос нь нум саадаг, жад сэлэмтэй морин цэрэг, тэмээнд ачсан гунан буу дөнөн буу, тэмээгээр чирүүлсэн том том үхэр буутай цэргийн анги, урдах эгнээнийхээ цэргийн мөрөн дээр амы нь үүрүүлсэн бууч цэргийн жагсаал дэс дэсээрээ өнгөрөн явж, тэр цэргийн дарга нарын дунд бас Итали, Францын үхэр инженер мэргэжилтэн, цөм хятад цэргийн дарга нарын хувцас, отго жинс хэрэглэж, маш гэдгэр байдалтай цөм луус унан явцгааж байгаа нь, өмссөн хувцас хунар, отго малгай нь шар үстэй, хонхор цэнхэр нүд, том хамар этгээд царай зүсэнд нь нийлэмгүй хачин мэт үзэгдэх тул зарим нэгэн хятад хүн, хойноос нь,
- Янгүйзэ! Гадаад далайн чөтгөр! гэж хашгиран өгүүлэлдэх ажээ.
тэр цэргийн жагсаалын урт хормойтой дээлтэй боловч байдал нь их ондоо, өтгөн шар сахалтай чийрэг эрс, урт бөгөөд олон давхар банзалтай, толгойдоо сонин чимэг зүүж алчуураар чамин этгээд ороосон бүсгүйчүүл, өвгөд эмгэд хүүхэд багачуул жагсаж, хоёр хажуугаар нь жад сэлэм барьсан харуулын цэрэг, морь унаж маш их сүр бадруулан явнам бөгөөд тэдгээр олзлогдсон орос цэргийн тэргүүнд өтгөн бууралдуу сахалтай мөрөндөө унжсан буурал шар үстэй, өргөн дал мөртэй, өндөр нуруутай амарлингуй тайван царайтай, бусдаасаа этгээд уу ханцуйтай өргөн хар дээлтэй, энгэртээ Христус тэлээтэй мөнгөн загалмайг мөнгөн оосроор зүүсэн тийм нэгэн гүн, талбиун амгалан алхаж явахыг олон ширтэж,
- Орос цэргийн лам нь! гэж хуруу чичин харцгаах ажээ.
- Хөлөөсөө буух гэж байна, авай лам минь, яана даа гэж дэргэд нь яваа нэг эмгэн өгүүлбээс,
- Хатуужиж үз дээ, эмээ! Хүний газар муугаа үзүлээд яахав, хатуужиж л үз! Христус тэнгэр хүмүүн бидний төлөө зовлон эдлээд, биднийг бас тэсвэрлэж бай! гэж айлдсан шүү дээ.Хатуужиж л үз! гээд тэр эмгэнийг гараас нь хөтлөн алхав.
Энэ хэнгэрэг бүрээний чимээ нь сүртэй чих дөжрэм сүрхий юм бэ? гэж тэр эмгэн өгүүлбээс, өвгөн орос лам хариу үг эс хэлэвч, цэтгэлд нь Албазин хотыг хятад цэрэг шоргоолж мэт бүслэн байлдаж Албазины орос цэргийн хоёр дааган бууны дууг зуун тавин хятад үхэр бууны дуу дарж, өдөр шөнөгүй нижигнэж байсан нь санаанд орж дарийн үнэр хамарт нь шингэсэн мэт, одоо хүртэл ханхалж байгаа мэт сэтгэгдэв. Өдөр шөнөгүй хятад буу дайрах цэргийн дуу чимээ тасрахгуй, үхэр бууны суманд Албазин хотын
(үргэлжлэл бий)
дэлгэрэнгvйгээр цааш унших...
СҮҮЛЧИЙН ХОРЧИН
(өгүүллэг)
Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө. Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас.
Одоо гэвэл их зам бараадан бээвийж зогсоо хүн шиг. Замаар есөн өнгийн түмэн хэлийн хүн зон тасралтгүй хөлхөж зарим нь цахарын их говийг хэрхэн туулна даа гэхээс бяцхан зүрхшээн халиран ахуйд тэр элсэн далайг нэгэнт туулаад ирчихсэн зарим нь өөр өөрийн хэлээр өвөр зуураа бардам амгалан ярилцан Жанчхүү хотыг зорино.
Энэхүү хөлхөгч түмэн амьтан надад ч ямар хүртээл байх билээ дээ гэх шиг анир гүмхэн байдаг зуу зуун гудамжуудаас Тайвас үндсэн тэжээлээ олж хот хэмээх ахадсан нэрийг тахир махир гудамжууддаа томдсон пайз мэт зүүх авай . Хал балгүйхэн шиг тийм нэгэн гудамжинд нь Ван-Жэ-Шин нэрт бөгтөр өвгөн гудамж шигээ нам гүмхэн сууна . Өвгөний хэдэн настайг хөршийнхөн нь ч мэдэхгүй . Өвгөн өөрөө ч насаа мартсан мэт байдаг бөлгөө.
Зарим өглөө арай ядан гэлдэрч хашаанаасаа гараад өмнөх байшингийнхаа ар руу ганхан гунхан шээж зогсохыг нь үзсэн хөршүүд нь “Өвгөн өнөөдөр л салхинд түлхүүлж унаад дахин босохгүй нь дээ” гэж бодоцгоосноо өвөр зуураа сэм ярилцана . Өвгөн ч ганхан гунхан салдираглан гэлдэрсээр тагзандаа ороод таг болно . Тэгснээ ганц хоёрхон хоногийн дараа гэнэт жороо орсон луус шиг их л жавхаалаг болчихсон чихэр түрхмэлтэй жимс ачсан явган тэрэг түрээд төв замын зүг шоорогонон алхахдаа болоо ч үгүй дуу аялчихсан явах нь сонсогдоно . Өвгөнийг ийнхүү сэргэх бүрийд хавийн хүүхэд багачууд гэр орноосоо дүүлэн гарцгааж гудамж дүүрэн дуу шуугиан үүсгэн нам гүм орчныг амилуулах авай . Хүүхдүүд өвгөнийг бүчин
- Өвөө өвөө саранд хүрэхэд хэцүү юү гэж шуугилдахад өвгөн инээмсэглэн
- Хай , тэр ч гайгүй шүү . Сайн алхвал жилдээ хүрчихнээ гээд үнэхээр л саранд хүрчихэе хэмээн шийдэж явах мэт эрмэг алхана .
- Өвөө өвөө өвгөн болох хэцүү юү гэцгээхэд нь өвгөний алхаа дахин хүндэрч тэргүүн гудайлгаад
- Хай , тэр харин хэцүү шүү . Зуун жил алхаад ч барахгүй дээ гээд дуугаа хураана . Гудамжны үзүүрт хүрээд хүүхдүүд гараа даллан үлдэцгээж өвгөн муу тэргэнцрээ харжигнуулан цааш одох авай . За тэгээд өвгөнийг орой харьж ирэхэд өдөржин харуулдсан хүүхдүүдийн нар ганц гарч бөөн л найр наадам хөл хөгжөөн үүснэ . Өвгөн тэдэнд аагтай ногоо жигнэсэн будаанаас өгсүүлээд чихэр жимсийг өч төчнөөнөөр нь авчирч өгнө . Наймаачид төв зам бараадан өдөржин зогсоцгоохдоо бүгд л бүрмэл жимс заравч оройдоо мөнөөх жимсээ тэрэг тэргээр нь түрэн урам муутай ирэх атал өвгөн тийм биш юм . Авч явсанаа бүгдийг нь зарчихаад ирэх төдийгүй
- Айдаа наймаа гэдэг нүүрийн буянтай хүний ажил шүү гэж алиална .
Зарим залуус түүнийг бүчин шавж
- Та өөр ашигтайхан наймаа хийгээч мөнгийг ч уут уутаар нь олно доо гэлцэхэд өвгөн толгой сэгсэрч
- Мөнгө зоос гэдэг нас насаар, заяа заяагаар олддог эд шүү. Миний нас заяанд энэ нь болноо гэнэ .
Өвгөн ийнхүү сэргэлэн жавхаалаг болсон нэгэн өдрөө гудамжны үзүүрийн хоолны газар өөрөөсөө хэдэн үе дүү идэр хүдэр харцуулыг тойруулчихсан өмнөө тавьсан жүнзтэй хатуу архинаас хаад нэг балган жаргаж ам халмагц
- Би чинь уг нь Хорчин хүн шүү дээ гэж айлдахад цугласан харцуулын чих дэлдийж
- Тэр Хорчин гэдэг чинь юу байнаа гэлцэн гайхацгаалаа .
Тэдний тийнхүү юү ч мэддэггүйд нь өвгөн эрдэн соосойж
- Хорчин гэдэг чинь Монгол угсгаа даа . Чингис хааны дүү хавт Хасарын удам дамжсан голомт байгаа юм . Тэр хавт Хасарын цус одоо миний судсаар гүйж байгаа нь энэ гээд чөргөр бугуйгаа гарган гурийсан хөх судсаа үзүүлмэгц бах нь ганц ханах мэт улаан буйлаа гялалзуулан хөхөрнө . Харцуул ч хөхрөлдөж
- Та ч бас Хасар тийм биз гэлцэхэд
- Хай би бишээ . Би гэдэг соёлын хувьсгалд нүдүүлж үндэс нь суларсан муу хэрзгэр өвгөн Ван-Жэ-Шин шүү . Харин Хасар бол баатар эр . Ах Чингис хаантайгаа дэлхийн талыг эзэлсэн ойгүй бяртай хүн юм гэнэлээ гээд чимээ алдан тонгойход нь нэг эр их л хэрсүүрхэн бодож бодож
- Аа ... Тийм тийм ...Тэр чинь Тайзу хаан , агуу их хаан байна шүү дээ . Юуны чинь Хорчин байхав дээ . Өмнө зүгийн хүн . Дэлхийн тал гэдэг чинь харин үнэн байна . Дэлхийн тал нь дундад улс байхгүй юу . Тийм биз гэхэд өвгөн толгой сэгсэрч
- Чи даанч юу ч мэдэхгүй байна даа гэсэн авч тэр балчир эрийн ам мэдэн бурсаныг буцаачих барим тавим ганц ч үг олж чадсангүй .
Манан будан дунд сүүмийн байх шиг санагдагч олон жилийн өмнө эцэг нь өөд болохдоо
- Чи бол Хорчин хүн юм шүү . Чиний эцэг дээдэс бол ах Чингистэйгээ цуг дэлхийн талыг эзлэлцэж явсан баатар эр хавт Хасар юм шүү дээ гэсэн бүдэг бадаг сураг хэлээд л тэнгэрийн орондоо заларч одсон бөлгөө . Ван-Жэ-Шин идэр залуудаа энэ тухай олныг бодож явсангүй . Харин өтөлж нас дарах тусам яагаад ч юм энэ тухай дахин дахин бодогдоод байх болсон учрыг сая ухаарч эцгийнх нь хэлсэн хэдхэн үгээр түүний судас лугшиж байхыг гэнэтхэн энэ өдөр анзаарч уусан архиндаа маналзан уурсаж
- Та нар бол боолууд . Миний нутагт хариас шаахайгаа үүр ирсэнээс өөр юу та нарт байгаа юм . Энэ бол хавт Хасарын эзэмшил газар . Муусайн илжигнүүд зайлцгаа . Миний эцэг дээдсийн хөлийн улыг та нарын эцэг дээдэс долоож явсан юм . Би бол угсаа залгасан нутагтаа суугаа Монгол Хорчин хүн гээд хашгирчихсан нь харцуулын уурыг улайссан төмрийг усанд дүрэх мэт шархийлгэн хөдөлгөж орхижээ . Тэд чанга чангаар хашгиралдан ээлж дараалан босож ирэн
- Чи тэгвэл яагаад Хасар овогт биш Ван овогт юм . Чиний чих илжигний чих биш гэх үү гэлцэн ам уралдуулан загнаж гарчээ . Зөвхөн загнаад зогссонгүй
- Чи дундад улсын газар нутгийг юу юу гэж бурна гэнээ . Чиний атигар хөлд энэ газар гишгэх сөөм эрх олдож байгаа нь их юм . Яана гэнээ чиний дээдэс бидний дээдсээр улаа долоолгож явсан юм бол одоо чиний нохой хэлээр хөлөө долоолгоно доо хэмээн омогдож гутлаа тайлцгаан өвгөнийг нэвширтэл нь балбаж бодлогогүй цуурсан хэлээр нь шивэртэй хөлнүүдээ уйдатлаа долоолгожээ . Тэдний уур дундрахыг хүлээлзнэн бөндөгнөж байсан хоолны газрын эзэн өвгөн данжаад нэвширтлээ нүдүүлсэндээ гоморхон уйлж хэвтсэн өвгөнийг өндийлгөн гэрт нь хүргэж өгөхөөр хөтлөн гарлаа . Зам зуур өвгөн ихэд гутран уйлж
- Тэд яагаад намайг ойлгосонгүй вэ? Би тэдэнд үнэн юм ярьсан шүү гэж гомдоллосонд хоолны газрын эзэн түүнийг тайвшруулах гэхдээ
- Хай чи бурууг хийсэн шүү . Манай энд гуаньдун хүн , шандун хүн бүгд байна . Тэд харин чам шиг аашлаагүй за хэвтэж амардаа гээд гарч явжээ .
Өвгөнд бол нэг их өндөр газраас цасаар шуурсан нүцгэн талд унаад хариугүй муу бутнаас зуураад хэвтэж байгаа хүн шиг нэн ч гунигтай байлаа .
Цас хялмаалсан нэг өдөр өвгөн гарч шээсэнгүй . Хөрш нь орж үзвэл өвгөн тэнгэрт халиад орны нь өмнөх явган ширээн дээр нэгэн бичиг үлдсэнийг монгол хэлнээ буулгавал
– Миний Хорчин цус царцлаа гэсэн байжээ .
Өвгөнийг өмнөт нутгийн хүн оршуулдаг заншлаар дуу чимээ багатай авч цаас хүж шатаан ёслол дутаалгүй нутаглуулав . Түүний хэдэн настайг хэн ч мэдээгүй төдийгүй энэ нутагт
- Би Хорчин хүн гэх мэтийн элдвийг ярих хүн дахиж нэг ч гараагүй билээ .
Доржзовдын Энхболд
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Агуу их сүр хүчит Аттила хаан – 1
Нэг. Даллан дуудах алдар суу
Аттила... Энэ нэрийг анх “Небулин- гуудын дуулал” хэмээх эр баатар- лагийн яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ.
Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход өнөөх үлгэр домгийн хэмээн итгэж байсан Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм.
Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ.
Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.
Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу
Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ.
Манай тооллын 376 оны зун... Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.
Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй.
Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна.
Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ.
374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув.
Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов.
Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.
Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг.
Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.
Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.
Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ.
Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.
Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ.
Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.
Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.
Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас
Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ.
Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.
Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.
Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг.
Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ.
Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.
Энэ үед Хүн нар гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна.
Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ.
Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.
Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.
Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм.
Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна.
Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.
Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ.
Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.
Б.Номинчимэд
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДЛАГЫН УХААНЫ НУУЦ - 2
Уэсс Робертс
“Хүчирхэг бөгөөд урам зориг оруулагч ном! Та энэ номыг уншаад удирдан залах чадварынхаа ихэнхийг нээн гаргана.”
Уэйн В.ДайерPh.D.,
“Гайхамшигтай !”
Уильям К. Курс, “Адольф Курс Корпорацийн дарга
“Удирдлагын ухааны чиглэлээр миний уншсан хамгийн оригинал бөгөөд урам сэргээсэн ном.”
Роберт Шулер, бестселлер номуудын зохиогч
“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч
Удирдах тэмүүлэл
Эцэг Мунзук хааныг нас барсны дараа Аттила авга ах Ругилагийн халамж, удирдамжид оров. Ругила удалгүй хаан суусан бөгөөд шинэ хаан Хүннүгийн түрэлтээс болгоомжилж байсан Ромын гадаад бодлогын нөлөөнд хурдан автаж, өөрийн улсыг Ромын холбоотон буюу Ромд үйлчлэгч улс болгох замд оржээ.
Аттила хар багаасаа өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаны түүх, домгийг сонсч өссөн учир хүчирхэг, баатарлаг өвөг дээдсээ шүтэж, Хүннү гүрний ялагдашгүйд итгэдэг байсан юм. Тиймээс Ромд боол мэт захирагдах юм уу холбоотон нэрийн дор үйлчлэх бодлогыг эсэргүүцэж байлаа. Түүний өвөг дээдэс Европ, Азийн үлэмж их газар, бүр Африкийн хэсэг газрыг эзэлсэн боловч өөрийн гэсэн эх нутаг байсангүй учир үржил шимтэй баялаг бэлчээртэй, нам тайван газар олох зорилгоор аян дайн хийдэг байв. Харин Аттила балчир бага наснаасаа л Хүннү гүрэн дэлхийг эзлэх ёстой гэж боддог байв. Ругила хааны бодлогыг ил тод шүүмжлэх болноор авга ахтайгаа харилцаа хүйтэрсэн тул түүнийг арванхоёртойд нь Ромын дээд шүүхэд барьцаагаар илгээсэн юм.
Ромд байхдаа Аттила Хүннүгийн зарим овог аймгийн удирдагчдыг Ромын хорт явууллагын эсрэг нэгтгэх гэсэн боловч бүтсэнгүй. Энэ нь түүний Хүннүг нэгтгэж, Ромыг байлдан дагуулах хүслийг мохоосонгүй, харин ч улам дэвэргэсэн тул эзэнт гүрний удирдлагын арга, гадаад, дотоод бодлогыг, машид хичээнгүйлэн судалжээ. Тэрбээр Хүннүд эргэж очоод хийх ажлаа нэгбүрчлэн, алхам алхамаар төлөвлөсөн байна. Тэр удирдлагын ухаан, бусдад нөлөөлөх ухааныг эзэмшсэн учир Хүннүгийн овог аймгуудыг амархан нэгтгэж чадна гэдгээ мэдэж байлаа.
Цаг нь ирэхэд Аттила хаан болоход аль хэдийн бэлэн болсон байв. Тэгээд хаан боллоо.
Аттила: “Чи удирдагч болохыг хүсвэл…”
Хүннүчүүд Европын газар нутгийг нэгтгэсээр, нэг ч удаа ялагдаж үзэлгүй урагшилж байв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа. Гэвч Аттилагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус /багадаа Аттилагаар барьцаалан солигдож асан/ Хүннүгийн армийг ялж, зэрлэг дорнын түрэлтийг зогсоожээ. Энэ бол ромчууд хүннүчүүдийг ялсан ганцхан тохиолдол байв.
М.Э. 451 онд, одоо Ромын цэргийн хуарангийн балгас байгаа Каталанийн тэгш өндөрлөгт Хүннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан хийхээр иржээ. Аттила арми өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа. Тэр байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан байсан бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Орой болоход 162 000 – 300 000 орчим хүннү дайчид Каталанийн өндөрлөгт үүрд үлджээ.
Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Аттила ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Аттилагийн нурууг харсан байна. Энэ бол Аттилагийн цорын ганц ялагдал байв. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь аорхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг билэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ.
Гэвч тэр Дунай мөрний танил хөндийдөө эргэж ирэнгүүт эрч хүчээ дахин хуримтлуулж, байлдааны урлагийг шинээр судалж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтүүдийг нэн даруй хийж эхэлжээ. Аетиусын хүннүчүүдийн дунд байхдаа олж авсан хүннүгийн үеэс үед өвлөн залгамжилж байсан зан заншлыг өөрчлөх нь Аетиусын тактикийг даван гарах гол зам байсан бөгөөд үүнд армиа өөрчлөн байгуулах нь чухал байлаа.
Гадуураа металл ялтастай ширэн хуягаар дайчдын уламжлалт арьс, нэхий дээлийг солив. Хүннүгийн тэр үеийн нийслэл хот Этцелбургийг удаан хугацааны бүслэлттийг тэсч гарахуйцаар бэхлэн хамгаалав. Нүүдэлчийн маягийн аж төрөх ёсыг халж, энд тэндгүй нүүдэллэн явахаа болиод өөрийн эзэлсэн газар нутагт тогтвортой суурьшин, өөрийн гэсэн эх оронтой болов. Ийнхүү суурьшмал, соёлжсон амьдралтай болжээ. Цайз, бэхлэлтийг харвах механизмууд олноор хийжээ. Дайчдаа явган цэргийн тактикт сургаж, явганаар маневр хийлгэдэг болов. Мөн урт бамбайтай болгожээ.
Ромчууд персүүдтэй найрамдан Хүннүгийн эсрэг холбоо байгуулсан нь армиа бүрэн өөрчлөн байгуулах төлөвлөгөөг тасалдууллаа. Аттила жанжингуудаа цуглуулж, аян дайны маршрутыг хэдхэн үгээр зааж өгөв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Аттилагийн арми гэнэтхэн огт өөр зэвсэг, хуяг дуулгатай, бүр бамбайтай, байлдааны өөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав.
Хүннүгийн арми бараг сааталгүй хурдан урагшилж, Италийн нутгийн гүнд ороод стратегийн чухал ач холбогдолтой Акулияа хотыг бүслэв. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зэрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг акулиячууд үзээд ихэд балмагджээ. Хотыг удалгүй эзлэн авч, амьд үлдсэн ромчууд их гүрний эзэн хаандаа “шинэ” хүннүчүүд”-ийн тухай мэдээ хүргэв. Хүннүгийн арми Ром руу нарийн тооцоотой ойртож байв.
Ромын эзэн хаан Валентиниан болон жанжингууд нь яахаа ч мэдэхээ байн сандралдаж, яагаад ч зогсоох аргагүй аймшигт арми ирж явааг л мэдэж байлаа. Эхлээд тэд хүннүчүүдэд асар их алт амлахаар шийдэв. Гэвч хүннүчүүд үүнд сэтгэл ханахгүй гэдгийг мэдээд бүр ч алийгаа мэдэхээ байв. Учир нь хүннүчүүд Италийн бүх алт эрдэнэсийн санг хуу хоослоод аль хэдийн тэрэг тэрэгээр зөөсөн байлаа.
Эзэн хаан Валентиниан өөр нэг “уран” арга сэджээ. Тэрбээр төрсөн дүү Хонориагаа Аттилад эхнэр болгон өгөхөөр шийдэв. Аль эрт л ингэдэг байж. Гэвч энэ төлөвлөгөө бас нурав. Учир нь Аттила урьд нь Хонориаг гуйж байгаагүй, тэгээд ч 300 гаруй эхнэртэй Аттила энэ саналаас татгалзана.
Хэрэв агуу их жанжин Аетиус байгаагүй бол Ром гүрэн Хүннүгийн өмнө хүч мөхөсдөн сөхрөх байлаа. Аетиус энэ удаа хүннүчүүдийг цэргийн хүчээр хэрхэвч дийлэхгүй гээд жанжны тушаалаас татгалзжээ. Гэвч тэр Ром гүрнийг дахин нэг аварсан юм. Тэрбээр эзэн хаанд I пап Lеог Аттила руу илгээхийг зөвлөжээ. Эзэн хаан шашны тэргүүндээ хүндэтгэлтэй ханддаг, Бурхны зараал нэг жилийн өмнө Трой хотыг аварсан шигээ Ромыг аврах байх гэж эзэн хаан найдаад Леог илгээжээ.
“Бурхны зараал” Ромын пап, “Тэнгэрийн ташуур” Хүннүгийн хаан хоёрын хооронд юу зуучилсан нь одоо хүртэл учир битүүлэг хэвээр байгаа бөгөөд ямар ч л гэсэн тэр хоёр уулзсаны дараа Аттила Ромыг орхиод цэргээ авч нутаг буцсан ажээ.
Аттила : Төрийн алба хаших тухай
Удирдагчийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх бодолгүйгээ харуулсан хаан болоод ноёдын захиргаанд байснаас үүдэн хүнн нарт их хохирол учирч байна.
Олон улс гүрний төрийн жолоо эрхэм зорилт, эр зориг, удирдан жолоодох чадваргүй ноёдын гарт орсноос болоод улс үндэстэн нь мөхсөн түүх бий. Үндэстний эрх ашгийг эрхэмлэдэггүй, хулчгар, эрдэм чадваргүй байдал нэг бус удаагийн үйл явдалд давтагдвал захирагдагсад нь аимиа бодсон, аймхай болдог, энэ нь дайсныг хүчтэй болгодог.
Хүннүчүүд бүгдээрээ удирдан жолоодох чин хүсэлтэй, үнэнч зүтгэлтэйгээ харуулсан удирдагчдыг сонгон, тэдэнд захирагдах ёстой. Тийм удирдагч бусадтай адилхан байх ёсгүй. Хүнн бүр өөр хоорондоо адилхан байдаггүйн адил удирдагчид бие биенээсээ ялгаатай байх ёстой. Тэд хүмүүний дуртай бүхэнд дурлах ёсгүй, тэд гуйвамтгай байх ёсгүй.
Удирдагч болохын төлөө үнэн сэтгэлээсээ тэмүүлдэг, улс үндэстэнд үйлчлэх гэсэн чин хүсэлтэй, өөрийн бодолтой удирдагч үзэл бодол, мэдрэмж, өгөөмөр зан, нэр хүндэ, эр зоригоороо ялгарч байх ёстой.тэд хүний мөстэй, өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалдаг, өөрийнхөө үйлчилж байгаа этгээдийн үзэл бодлыг ч хамгаалдаг байвал зохино.
Удирдагч болохыг улайран тэмүүлж байгаа ихэнх хүнн тохилог мухлаг тэргэнд суух гэх мэтийн арчаагүй хүсэлтэй байгаа учраас миний дурдсан дээрх чанарууд тэдэнд байдаггүй.
Одоо надаас “Аттила, би удирдагч болохын тулд ямар хүсэл эрмэлзэлтэй байвал хангалттай вэ гэдгийг мэдэж болох уу?” гэж хүннүчүүд та нар асуу. Миний зөвлөгөөг авахыг хүссэн хүнн-д би дараах санаагаа хэлье:
• Удирдагч болохыг хүсч байгаа хүнн бусад чухал чанараас гадна юуны өмнө өөрийгөө бусдад үнэнээр таниулахыг тууштай хүсэмжилж, үүнийг хамгийн шударга замаар биелүүлбэл зохино.
• Чи хувийн амьдралд чинь бүтэлгүй явдал тохиолдох, зориг мохох, бусдын зүгээс эсэргүүцэж, үл тоомсорлох, урам хугарах цагт бэрхшээл бүхнийг даван туулах сэтгэлийнхаттай байх ёстой.
• Чи өөрийн үүрэг хариуцлагаа захирагдагч хүмүүсийнхээ дэмжлэг чармайлтаар биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эр зориг, бүтээлч санаачилга, сэтгэлийн тогтвортой байх ёстой.
• Чи хэрэв агуу удирдагч болохыг хүсч байгаа бол бусдаас онцгой, бүхнээс гарамгай чанартай байх ёстой.дэндүү гарамгай байх нь заримдаа бүгдийн элэг доог болдог, заримдаа домог болдогийг санах хэрэгтэй.
• Чи удирдагч болох хүслээ хэр хэмжээнээсээ хэтрүүлж болохгүй. Олон хүн үүнээс болоод баларсан юм. Чи хүсэл тэмүүллээ тууштай бэлтгэл, туршлага, боломжоороо бататгах хэрэгтэй.
• Гагцхүү уйгагүй шургуу хөдөлмөрөөр л зорилгодоо хүрнэ гэдгийг санаж явах хэрэгтэй. Өөрийн зорилгыг цаг мөч бүрт санаж байх нь хүсэл тэмүүллээс хүчтэй.
• Чамайг дийлэхийн аргагүй хүчтэн эсэргүүцэж, өрсөлдөж байсан ч зорилгоосоо бүү няц.
• Асуудлыг цогцоор шийдвэрлэхэд хүмүүсийн нийтлэг санаа бодол, мэдрэмжийг тодорхойлох нь чухал.
• Чадалтай захирагдагч болон үеийнхнээсээ бүү ай. Харин ч, чадалтай захирагдагчийн хүчээр биелүүлж болох зорилтоо биелүүлэхийн тулд чадалтай туслагч, захирагдагчийг мэргэн сонгох хэрэгтэй.
• Та өөрийн үйлчилж байгаа хүн болон удирдлагад чинь байгаа хүмүүст харамж шан горьдолгүй, хариу нэхэлгүй харамгүй сэтгэлээр ач тус хүргэхийг хичээж байх ёстой. Ийм ач тус нь овгийн анд явахгүй байх, захирагдагч хүмүүсээ сургаж хөгжүүлэхэд их цаг, хүч зарцуулах, өөрийн чинь хэрэгцээ хангагдаагүй байсан ч тэдний хэрэгцээг хангах гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Хэрэв өөр нэг хуаранд чиний хэрэг байгаа бол өөрийнхөө хуаранд болох найр наадмыг орхиод тийшээ явах хэрэгтэй.
• Чи амжилтад хүрэх төгс төгөлдөр тэмүүлэлтэй байх ёстой. Энэ тэмүүлэл чинь чамайг болоод чиний хүнн нарыг төгөлдөр гарамгай болгох бэлтгэлийг удирдана.
• Чи үргэлж сурах, сонсохыг эрмэлзэж, өөрийн хариуцсан нэгжийн үүргийг биелүүлэхмэдлэг, чадварыг баяжуулахыг чармайх ёстой. Үүний тулд хэрээс хэтэрсэн зүтгэл, харамгүй сэтгэл шаардагддаг.
• Чи цаг ямагт өөрийнхөөрөө байх ёстой, хуурамч дүр эсгэж огт болохгүй.
• Чи өөрийгөө сулхан удирдагч гэсэн ганцхан бодит баримтыг хүлэн зөвшөөрч, өчигдрийнхөөсөө илүү чадварлаг удирдагч болохын төлөө өдөр бүр цуцалтгүй ажиллах ёстой.
Orchuulsan D.Nyamsuren
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДЛАГЫН УХААНЫ НУУЦ - 3
“Бодол сунгасан ном! Нэн сонирхолтой, хөнгөхөн, уншихад хялбар, тэгсэн мөртөө удирдлагын ухаанд хамааралтай хэн бүхэнд туйлын чухал… олон давхар мэргэн ухаантай ном.”
Скотт ДеГармо, “Амжилт” сэтгүүлийн эрхлэгч
… Ромыг эзлэхийн даваан дээр орхичихоод буцаж ирэхэд хүннүчүүд түүнийг таагүйхэн угтав. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг байлдан дагуулчихлаа гэж баярлаж байтал Аттила зүгээр хүрээд ирдэг! Ялангуяа эцгийн хайрыг хамгийн ихээр булаасан зургаан хүү нь бүр ч ууртай байлаа. Тэд байлдан дагуулах нь байтугай байлдах ч чадваргүй байсан тул “Бидэнд нэг нэг улс авчирч өгөөрэй” гэж захисан ба Аттила ч ”Авчирч өгнө” хэмээн амласан байжээ. Зарим овог аймгийн удирдагчид болон жанжингууд Аттилагийн эсрэг босоход тэднийг хайр найргүй цаазалсан байна. Нас өндөр болоод дэлхийг байлдан дагуулах зорилгоо орхисон уу, Ромын пап түүнд тэгж их нөлөөлсөн үү, эсвэл өөртөө итгэл алдарсан уу бүү мэд, ямар ч гэсэн ромчуудтай найрамдлын хэлэлцээ хийжээ.
Бослогыг сэдэгчдийн нэг – хижээл насны жанжны үзэсгэлэн гоо охин Аттилад хандаж эцгийнхээ амийг өршөөхийг гуйжээ. Аттила охины гуйлтыг биелүүлсэнгүй, эцгийг нь цаазалсан боловч Илдико нэрт тэр охины гоо үзэсгэлэнд автаж, эхнэр болгож авахаар шийдсэн байна. Хүннүгийн ноёд болон хөвгүүд нь энэ гэрлэлтийг сайшаан дэмжив. Энэ охинтой гэрлэвэл хөгшин эзэн хааны сэтгэл сэргэж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж тэд найдаж байв. Зургаан хүү нь ч өөр өөрийн улстай болно гэж боджээ. Гэвч тэдний хүсэл талаар болов.
Одоо ч гэсэн домог болон яригддаг асар их баян тансаг, элбэг дэлбэг хурим хийсний дараа Хүннүгийн хаан шинэ хатантайгаа амралтын өргөөндөө морилжээ. Маргааш өдөр нь хааны өргөөнөөс ямар ч чимээ гараагүй, хаалга нь түгжээтэй, тогшиход хариу өгөхгүй байсан тул үд өнгөрсний дараа хааны хамгаалагчид хаалгыг нь эвдлэн оров.
Аттила цагаан ноолууран хөнжилдөө цусандаа хутгалдан хэвтэж байлаа. Тэнгэрийн ташуур Аттила амьгүй болсон байв. Түүний шинэ хатан эцгийг нь хороосны өшөөг авсан байна гэж ордныхон бодсон боловч түүний биед ямар ч шарх сорви байсангүй. Зарим нь түүний хөвгүүд захирах улс байлдан дагуулж өгсөнгүй гэж хорссондоо эцгийгээ хөнөөсөн гэж таамаглаж байв. Гэтэл үхлийн шалтгаан нь тун энгийн байлаа. Тэрбээр хуримын өдрөө хэрээсээ хэтэртэл нанчид хүртэж, тансаг идээ дэндүү ихээр зооглосноос болж геморрей өвчин нь сэдрэн цус алджээ.
Аттилагийн оршуулга хуримнаасаа ч их сүр дуулиантай, нүсэр том ёслол болж, шарилыг нь Тисса голын ёроолд нутаглуулсан байна.
Хүннү болох нь: Ёс заншил
Хүннүчүүд бол бүрэн бие даасан олон угсаа гаралтай, олон хэлтэй овог аймгуудын цуглуулга байсан бөгөөд хүмүүс нь бие бялдрын хувьд ер бусын их хүч чадалтай, нэгдмэл шашингүй боловч цэрэг, улс төрийн хэрэгт гарамгай авьяастай байжээ.
Хүннүчүүд анд нөхөд болон дайснаа соронздон татах онцгой увьдистай байлаа. Тэд харийн хүмүүсийг өөрийн овогтоо амархан элсүүлдэг, өөрсдөө ч гадаад үндэстэнд амархан дасан шингэдэг байв. Тэд цогц соёлтой, үзэж харсан, туулж өнгөрсөн бүхнийхээ синтез болсон хосгүй авьяаслаг хүмүүс байлаа. Бусад үндэстнүүд хүннүчүүдээс айдаг байсан хэдий ч олон мянгаараа Хүннүд сайн дураараа нэгддэг байлаа. Тэдний үндэстний шинж чанар олон талаар хүннүчүүдээс өөр, голдуу эсрэг тэсрэг байсан юм.
Эмэгтэй хүн, өндөр настан, эцэг өвгөдөө ихэд хүндэтгэдэг хүннүчүүд ёс суртахууны консерватив философтой байсан бөгөөд хүнийг философи, улс төр, нийгмийн чанартай хийсвэр үзэл баримтлалд захируулдаг шашныг эсэргүүцдэг байв. Тэдний дуу нь байгалийг хайрласан хайраар дүүрэн, өнгөрсөн үеэ мөрөөдсөн, энгийн бөгөөд төгсгөлгүй мэт урт аятай, овог бүрт эртний үлгэр туульс аялгуулан хэлдэг хүмүүс байлаа. Тэд тогтсон хэв заншлыг эвдсэн шинэ үзэгдлийг амархан хүлээж авдаг, гоё сайхан мөртөө ашиггүй идеалтай, уян хатан сэтгэлгээ, жинхэнэ өөдрөг үзэлтэй хүмүүс байв. Тэд ан ав хийх их дуртай нь тэдний ёс заншилд нэвт шингэсэн байна.
Эцэст нь хүннү бол эрх чөлөөнд дуртай, хэтэрхий омог бардам, өөрийнхөөрөө байх дуртай зан нь цэрэгийн болоод улс төрийн сахилгыг зөрчихөд хүргэдэг ч гэсэн үндсэн хандлага нь амьдрал, хүмүүн төрөлхтнийг хайрлахад чиглэж байсан юм.
Аттила ёс заншлын тухай
Хүнн үндэсний хүн бүр, түүнчлэн бидний нэг болохыг хүссэн хэн бүхэн манай ёс заншлыг сурч, түүнд дасч, түүнийг ёсчлон дагах үүрэгтэй. Хэрэв хүнн үндэстэн биш бол тэднийг бид Ромын иргэн юм уу, түүний холбоотон гэж сэжиглэнэ. Тиймээс тэдэнд урьдчилан анхааруулж, зааж сургах ёстой.
Хүнн жинхэнэ дайчин баатар болгодог шинж чанарыг агуулж байх нь нэг хэрэг. Хүнн бүр биднийг хүчирхэг, нэгдсэн үндэстэн болгож, бусад үндэстнээс ялгаруулж байгаа ёс заншлыг даган мөрдөх чин хүсэлтэй байх ёстой. Бид өөр өөрийн хувийн онцлогтой ч гэсэн тэр онцлог нь овгоосоо, үндэстнээсээ тасрах шижим болох ёсгүй, бид дундаа нэг зорилготой байх ёстой.
Нэг хүннд сайн юм түүний овог аймаг, үндэстэнд сайн байх ёстой. Эргүүлж хэлбэл овог аймаг болоод үндэстэнд сайн юм бүхэн нэг хүннд сайн байх ёстой. Өөрөөр хэлбэл Ромд сайн байх ёсгүй.
Бид дайн тулаан, баяр ёслол, төрийн ёслолд явахдаа хүнн ёс заншлын дагуу хувцаслах хэрэгтэй. Бусад хүнн нар чамайг ёс заншлынхаа дагуу хувцасласан байна гэж хүндэтгэнэ.
Бид хүнн ёсны сургах аргыг боловсруулахдаа тэдгээр арга нь бидний залгамж үе ямар ч нөхцөл байдалд юу бодож, юу хийх ёстойг хэлж өгөхийг бодох ёстой. Хэрэв хүннүчүүд дүрэм журмаа сурахгүй бол удирдагчид нь тэднээс юу ч хүсэн хүлээх найдваргүй болно.
Манай дуу, бүжиг хүнн нарын нандин өв уламжлалыг хадгалан үр ач нартаа өвлүүлэх хосгүй хэрэгсэл байх ёстой. Бид үндэснийхээ дуу бүжигт хортой зүйл оруулбал үнэт өв маань яваандаа устаж үгүй болно.
Бид дайсагнагч этгээдүүдээр өөрийнхөө өв уламжлал, ёс заншлыг хүндэтгүүлж чаддаг байх нь улс үндсээ хүчирхэг байлгах нэг сэжүүр юм. Бид өөрийнхөө сүр хүч, нөлөөг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол үндэстэн мөхөх тийшээ хандана.
Хэрэв шинэ нөхцөл байдал үндэстний маань байр суурийг бэхжүүлэхэд ёс заншлаа шинэчлэн сайжруулахыг шаардаж байвал бид ийм шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ Хүнн үндэстний ялалт амжилтын эх булаг болсон тулгуур ёс заншлаа хэрхэвч гээж үл болно. Хүч чадалтай, эрдэм мэдлэгтэй хаад ноёд, жанжингууд зөвхөн өөрийнх нь эрх ашигт үйлчлэх ёс заншил үүсгэхийг зөвшөөрч хэрхэвч болохгүй. ёс заншил бол үндэсний баялаг болохоос хувь хүний өмч биш.
Хүнн улсын иргэн байх нь үндэстнийхээ төлөө өөртөө байгаа бүхнийг зориулахыг шаардана. ёс заншлаа сахин биелүүлэх нь манай үндэстний нандин өв, манай өнөө болоод ирээдүйд оруулах их хувь нэмэр болно. Хүнн бүр үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ андгайлах ёстой. Удирдагчид бид тэр үүргээ биелүүлэх нөхцөлийг хүнн бүрт хангаж өгөх ёстой.
Аттила би манай ёс заншлыг хүндэтгэн биелүүлэх талаар дараах зөвлөгөөг өгч байна:
• Өөрийгөө болоод үндэстнээ хүчирхэг байлгах нь хүнн бүрийн ёс заншил мөн. Энэ ёс заншлыг бусад бүх санаа бодлоос дээгүүр тавьж, эрхэмлэн биелүүлэх хэрэгтэй.
• Бид эрдэм чадалтай хүннийг ядуу дорд гаралтай байсан ч, язгуур сайт гаралтай байсан ч адилхан үнэлж хүндэтгэх ёстой. Угсаа гарал нь ямар байхаас үл хамааран эрдэм чадалтай хүнн нарыг удирдагч болгох хэрэгтэй.
• Бид гэм зэмгүй хүмүүс, хор хөнөөл тарьж чадахгүй дайсныг учир утгагүй хөнөөж болохгүй. Бид нөлөөндөө оруулахыг зорьсон бүгдийн нүдэнд аюумшигтай харагдах ёстой боловч шаардлагагүй аллага үйлдэх ёсгүй.
• Ганцхан угсаа гаралтай, ганцхан үндэстнээс бүрдсэн улс сул дорой байдаг. Бидэнтэй нэгдэх хүсэлтэй харийн хэнийг ч гэсэн уриалганаар хүлээж авдаг ёс заншлаа бид цаг ямагт сахин биелүүлж, тэдэнд хүндэтгэлтэй хандан хэл, ёс заншлаа зааж сургаж байх хэрэгтэй.
• Бидний хоорондын ялгаа, зөрүүтэй талууд эв нэгт овог аймгууд, нэгэн цул үндэстэн болохын төлөө бидний чармайлтад үйлчлэх нэгэн зорилгод захирагдах ёстой.
• Бид Ази, Европын өвөг дээдсүүдээсээ өвлөж авсан яс үндэс, соёл, ёс суртахууны болон нийгмийн үзэл баримтлалуудыг хүнн бүхэн хүлээн зөвшөөрч хүндэтгэн, өөрийнхөө болоод үндэстнийхээ сайн сайхны төлөө ашигладаг байх ёстой.
• Бид ямар ч үед ганцхан өөрийн биеийг бусдаас дээгүүр тавьж, дээр нь залрах пирамид байгуулж болохгүй. Бид хувь хүмүүс болон үндэстнийхээ бахархлыг алдаагүй цагт бидний эв нэгдэл, хүч чадлыг эвдэн бусниулдаг өөртөө үйлчлүүлэх буруу үйлийн золиос болохгүй.
• Бид хүнн нарын эрхэм дээд эрмэлзэл болон өөдрөг үзэлт уламжлалаа хэзээ ч гээж болохгүй. Өөрийнхөө хувийн болон үндэстнийхээ давуу талыг биднийхээс дээгүүр тавихыг хичээж байгаа харь үндэстэнд хэзээ ч бууж өгч болохгүй.
• Манай дуу, бүжиг наадам, найр хурим бүгд Хүнн гэсэн нэр болоод нандин өвийг маань сэргээн шинэчлэх ашигтай боломж хэвээрээ байх ёстой.
Овог аймгуудын удирдагч та нар эв нэгдмэл, хүчирхэг Хүнн үндэстний ёс заншлыг хүнн бүрт зааж сурган хэрэгжүүлэх үүрэгтэй.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДАХУЙ УХААНЫ НУУЦ - 4
Хуаранд амгалан байх: “Ёс суртахуун ба сахилга”
Хүннү- чүүдийн хуаран- гуудад аливаа үндэстний адилаар баяр баясгалан, уй гуниг ээлжилж байсан нь мэдээж. Ээлжит ялалт баяр хөөр авчирч, найр наадмын баясгалант дуу хуур цууриалдаг, амар тайван, аюулгүй байдлын уур амьсгал ноёлдог, дайн тулалдаанд баатрууд нь унах, байгалийн гамшиг нүүрлэх, хоол хүнсээр гачигдахад хуаран даяар уй гашуу, зовлонгийн уур амьсгал ноёлдог байжээ.
Хүннүчүүдийн ёс суртахуун болон сахилга заримдаа маш өндөр байсан, заримдаа ихэд доош унадаг байсан нь сонин. Тэр ч байтугай зарим үед тэдний амьдрал статус-кво маягтай ч болж байжээ. Хэрэв хуарангийн захирагч нь чадвар муутай байвал амбицтай дайчид түүнд үл захирагдан хуаранг эмх замбараагүй болгодог байв. Нэгдмэл нэг үндэстэн биш учраас олон овог аймагт ёс суртахуун, сахилгын өөр өөр баримжаатай байлаа.
Аттилагийн үүрэг нь Хүннү гүрний эзэн хааны хувьд эзэрхэг бүдүүлэг, дайчин овог аймгуудыг нэгэн хүчирхэг үндэстэн болгох нөхцлийг бүрдүүлэхүйц ёс суртахуун болон сахилгын шинэ мэдрэмжийг хүннүчүүдэд төлөвшүүлэх явдал байлаа. Үндэсний шинэ үзэл санааг төлөвшүүлж чадсан цагт л хуаранд амгалан тайван, ёс журамтай болох байв.
Аттила ёс суртахуун, сахилгын тухай
Нүүдэлчин амьдралын уламжлал бидний ёс суртахуун ба сахилга батад үндэстний хувьд тун бага юм өгсөн.
Бид манай овог аймгуудын эв нэгдлийг бататгах таатай боломжуудыг тухай бүрт алдаж байсан. Дараа нь эвсэн нэгдэх гэсэн оролдлогыг маань гадаад улс үндэстнүүд эвдэн бусниулж байсан юм.
Манай хүмүүс Хүнн байх гэж юу гэсэн үг вэ гэдгийг эгнэгт нэгэн мөр ухамсарласан байх ёстой. Хүнн нарын үзэл санаа хүнн нарын байлдан дагуулах ёстой аль нэг үндэстэнтэй найрсаг холбоотон болох бүрийд сарнин замихарч байсан юм.
Хүнн нарын ёс суртахуун ба сахилга гэдэг бол эцсийн эцэст бид нэгдсэн агуу үндэстэн болохын төлөө түүхэн сорилтыг даван туулах гэсэн үг юм.
Энэ цаг үед эвсэн нэгдэхийг уриалж, ёс суртахуун ба сахилгатай байх замыг зааж өгнө. Тэгсэн цагт л манай хуарангуудад амгалан тайван байх болно.
Миний зөвлөгөөг сонсч, дагагтун.
• Ёс суртахуун, сахилга хоёр бол эв нэгдлийн амин зүрх .
• Хүнний ёс суртахууны үндсэн шалгуур бол хүлээсэн үүргээ сахилгатайгаар гүйцэтгэх юм.
• Сахилгатай байхыг шаардах бол дарамталж байгаа хэрэг биш. Энэ бол Хүннчүүдийн дагах ёстой зөв замыг зааж байгаа хэрэг.
• Хүннчүүд сахилгагүйгээр санаа нэгтэй сэтгэж, гар нийлэн ажиллаж чадахгүй.
• Ёс суртахуун гэдэг бол хүннчүүд овог аймагтаа үйлчлэр үзэл санаа юм. Ёс суртахуун бол хяналтгүй, замбараагүй найр наадам биш, хуарангийн гал тойрон тонгочих ч биш.
• Хүннчүүд ямагт сахилга муутай байсан.
• Удирдагчид сахилга ба ёс суртахууныг тогтоохын төлөө, дараа нь өөрийн овог, аймагт сахилга ба ёс суртахууныг чандлан сахиулахын төлөө нөр их ажиллах хэрэгтэй.
• Сахилгатай байна гэдэг хувийн чанараа алдана гэсэн үг биш.
• Сахилга нь манай үндэстэн, аймаг, овгуудын эрхэмлэн мөрддөг зарчмууд болон дэг журмаас гажих явдлыг нэгээхэн ч гаргуулахгүй байх ёстой.
• Ёс суртахуун нь Хүнн гэдгээрээ бахархахаас эхэлнэ. Сахилга ёс суртахууныг тогтооно.
• Удирдагчид ёс суртахуун болоод сахилгыг хэзээ ч сулруулж болохгүй. Тэд ёс суртахуун ба сахилгыг төлөвлөх ёстой. Тэд ёс суртахуун ба сахилгыг хэрэгжүүлэх ёстой.
• Сахилга хүнн нарын дотоод итгэлийг буй болгоно. Тиймээс сахилга ёс суртахууныг буй болгож байгаа юм.
• Хүннчүүд сахилгыг амьдралдаа бат хадах хэрэгтэй. Хүннчүүд сахилгатай удирдагчдынхаа сургамжийг ухамсартайгаар дагаж, тушаалыг нь үг дуугүй биелүүлэх ёстой.
• Ёс суртахуун, сахилга дутагдах нь хамгийн хортой, сүйтгэгч өвчин бөгөөд танай хуаранд хэдийд ч нэвтэрч чадна.
• Ёс суртахуун ба сахилгыг удирдагчид голлож тогтооно.
• Мэргэн удирдагч хүннчүүдийг бие бялдрын болоод сэтгэл зүйн хатуужилтай болгох зөв арга замаар тэдний сахилгыг төлөвшүүлж, сорьж байдаг. Гэвч удирдагчид өөрсдөө зохих ёсны ёс суртахуун, сахилга, эрдэм чадваргүй бол хүннчүүдийг хэзээ ч сорьж болохгүй.
• Сахилга нь гагцхүү үндэстний болоод овог аймгийн сайн сайхны төлөө үйлчлэх дүрэм журамын хүрээнд л хэрэгжих ёстой. Хүннчүүдээс хэрэгтэй хэмжээнээс илүү зүйл шаардвал эрх мэдлээ хэтрүүлж, үймээн самуун дэгдэхэд хүргэнэ.
• Мэргэн удирдагч хэрээс хэтэрсэн хатуу сахилга тогтоох, хэрэгцээгүй зүйл шаардвал хүннчүүдийн ёс суртахуныг унагана гэдгийг мэддэг.
Танай хуаран амгалан тайван, эв зохицолтой байх нь сахилгатай үйлдэл, зорилго хоёроос шалтгаална. Ёс суртахуун нь сахилгыг дагаж явдаг. ёс суртахуун ба сахилгыг олж авах, авч явах амар хялбар зам гэж байхгүй. Удирдагчийн хувьд чиний амжилтын гол нууц нь өөрийн үүргээ яаж ухамсарлаж байна вэ, түүнд яаж хандаж байна вэ гэдэгт оршидог юм.
Танай хуаранд тогтсон ёс суртахун, сахилгын үр жимс нь тулалдааны талбарт болон дипломат хэлэлцээнд хүчээ сориход чинь чамд ирнэ.
Одоо миний зөвлөгөөний ашиг тусыг хүртэж, өөр өөрийн хууранд очоод шинэ эв нэгдэл, Хүнн байхын шинэ бахархалыг олж авахын тулд ёс суртахуун, сахилгыг тогтоохын төлөө эрдэм чадлаа дайчилцгаа. Хүнн нарын үзэл санаанд үнэнч байж, түүний төлөө эрдэм чадлаа зориулан зүтгэвээс танай хуаранд итгэл найдвэр, тав тух, амгалан тайван дэлгэрэх болно. Зорилгогүй тэнүүлч амьдралд эргэж орохгүй болно.
Дотоод зөрчлийн уршиг: “Овог аймгуудын толхилцоон”
Бие даасан олон овог аймагт хуваагдсан хүннүчүүд урт удаан хугацаагаар нүүдэлчин амьдралын үзэл баримтлалыг дагаж иржээ. Тэд нэгдмэл нэг үндэстэн болоогүй хэвээр байсан боловч жижиг овог, омгууд ёс заншлаараа нэгдэн амьдардаг байв.
Улс төрийн хувьд Дунай мөрний эрэг дээр суурьшсан Хүннүгийн хаанд Ази, Оросын нутаг дахь хүннү овог аймгууд захирагддаггүй байв. Тэдгээр овог аймгуудын удирдагчид өөрийн харьяа овгийг өөрийн хүссэнээр удирдаж, байгаа газар нутагт нь өвс бэлчээр, хоол хүнс хомсдох бүрт шинэ газар нутагт нүүдэллэн аж төрж байлаа. Дараа нь хаана нүүчих вэ, яаж амьдрах вэ гэдэг талаар тэд хэзээ ч бодож байсангүй.
Нүүдэллэж очсон, байлдан дагуулсан газар орнуудын уугуул оршин суугчидтэй гэрлэх нь олширч байлаа. Хүчтэй эв нэгдэл байгаагүй учраас хүнүү овог аймгууд Европын үндэстнүүдэд аажмаар ууссан юм.
Эртний хаадын гучин гурав дахь үе, Мунзук хааны хүү Аттила бусад овог аймгуудыг шууд хүч хэрэглэн нэгтгээгүй, нэгдсэн хүчирхэг Хүннү гүрэн байгуулах хүүхэд насны төлөвлөгөөгөө холч мэргэн ухаанаар хэрэгжүүлж байсан учир овог аймгуудын удирдагчид түүнийг илт эсэргүүцэн тэмцээгүй байна.
Тиймээс хүннү аймгууд голдуу өөр үндэстний өвөр түрийд орох нь олонтоо байжээ. Овог аймгуудын удирдагчид өөрийгөө болоод дайчдаа аль болохоор өндөр үнээр худалддаг, ингэхийн тулд өөрийнхөө үндэстний өөдөөс ч байлдахад бэлэн гэдгээ харуулдаг байжээ.
Ийм хэсэг бусаг, тархай бутархай, төвлөрмөл үйл ажиллагаагүй, нэгдсэн санаагүй, овог аймгийн удирдагч бүр өөрийн дураар шийдвэр гаргаж байсан учир үндэсний үзэл санаа төлөвших боломжгүй байжээ. Тиймээс хүннүчүүдийн байлдах чадвар суларч, байлдан дагуулалтаас их ашиг олж чадахгүй байв.
Аттила энэ байдлыг эсрэгээр эргүүлбэл хүннүчүүд асар богино хугацаанд дийлдэшгүй хүчирхэг гүрэн болно гэж үзэж байлаа. Хүннүчүүд Ромоос ч , Константинполиос ч айх юмгүй хүчирхэг болсны дараа Аттила дэлхийг Хүннү тугийн дор нэгтгэх агуу зорилт тавьсан бөгөөд үүний тулд армиа хэнд ч ялагдашгүй хүчирхэг болгох хэрэгтэй байлаа.
Аттила: “Омог хоорондын толхилцоон”-ы тухай
Хүннү үндэстэн зөвхөн олон он жилийг морин дэл дээр өнгөрүүлсэн дайчдаас биш, манай гайхамшигт гүрэнд нэгдэхийг хүсч байгаа бусад олон овог аймгаас бүрдэж байна. Бид бүх дэлхийг бүрэн захирах хүч чадалтай болохын тулд Хүнн болохыг хүссэн хэн бүхнийг өөрийн үндэстэндээ чөлөөтэй оруулах үүд хаалгаа нээлттэй байлгах ёстой. Хүнн үндэстний үнэ цэнэ зөвхөн эрх дарх, сүр хүчиндээ оршихгүй. Хүнн үндэстний үнэ цэнэ нэгдсэн овог аймгуудын их үндэстэн болох зорилтыг ямар ч нөхцөл байдалд дэмжиж, түүний төлөө эрдэми чадлаа зориулах хүслээ илтгэн харуулсан цагт л сая бүрэн бүтэн болно.
Амин хувийнхаа эрх ашгийг үндэстний эрх ашгаас дээгүүр тавьсан удирдагчид болон жирийн хүнн нарын манай овог аймгуудад учруулсан хохирол их. Тэд бол зөвхөн өөртөө л аштиг олохын тулд дайсанд хүртэл үйлчлэхээ ил ба далдаар илэрхийлж байгаа этгээдүүд юм. Манай омгуудын дотор ямар ч зорилгогүйгээр будлиан өдөөдөг буюу бусад хэлбэрээр удирдагчдын эсрэг үймээн дэгдээдэг этгээдүүд ч байна. Тэдний эрх ашиг овог аймагт болон үндэстэнд хохирол учруулснаар хэрэгжиж байна.
Одоо бид хүчирхэг үндэстэн болж байгаа бол, цаашид агуу үндэстэн хэвээрээ байя гэвэл, Аттила миний өөрийн амьдралаа зориулсан үндэсний эв нэгдэлд хувь нэмрээ оруулаагүй овог аймаг, удирдагч, жирийн хүнн алинтай нь харилцах арга замдаа эрс өөрчлөлт хийх хэрэгтэй.
Аттила би манай үндэстний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн жирийн хүнн, удирдагч, овог аймаг алины ч байсан, ямар ч шинж чанартай, ямар ч төвшний, ямар ч асуудлаарх аливаа толхилцох үйлдлийг хүлцэн тэвчихгүй гэдгийг мэдэцгээгтүн.
Ийм толхилцоон гаргахыг оролдоод надад юм уу дээд удирдлагадаа баригдсан хэн ч бай манай агуу үнэ цэнэд аюул учруулах тул хамгийн хатуу цээрлэл амсах болно.
Би тийнхүү толхилцогч бүх шулмуудад анхааруулга, удирдамж өгөхөөс өмнө манай хуарангийн галын цог унтрахгүй. Би та нарт энэ хугацаанд тогтоож авч, ойлгоход хангалттай зөвлөгөө өгөх ёстой:
• Нийтийн өмнө нэг юм яриад үнэнч зүтгэхээ андгайлж, амин хувьдаа болохоор огт өөр юм хийж явдаг итгэлийг эвдэгч хоёр нүүрт хүннээс болгоомжил. Тийм хорт шулмуудыг илрүүлж, удирдагч ч байсан, хамгийн шилдэг дайчин байсан ч хамаагүй үлдэн тонилгохын төлөө бүх талаар мэрий.
• Мэргэн ухаантай байж, Брутусыг хуарангаасаа зайлуул. Брутусыг тэжээж тэтгэдэг байсныхаа төлөө Цезарь амиараа төлбөр хийсэн шүү дээ.
• Хүннчүүд ямагт бүх юман дээр санал нэгтэй байна гэж хэзээ ч бүү бод. Гэхдээ тэдний санаа бодлын зөрүүг бусад хүнн нарт дэлгэрүүлэлгүй зохицуулах боломж ямагт байдгийг сана.
• Хүнн нартаа сул чөлөөтэй цаг их байлгаж болохгүй. Тийм цаг буруу санаа бодол төрүүлдэг юм.
• Алдаа гаргасан хүнийг хорон санаатан мэтээр буруутгаж болохгүй.
• Үр дагаврыг нь өөрөө үүрэх гээгүй лд бол бусад хүнн нарын аюулгүй байдал, нэр хүндэд бүү халд.
• Бусдад анхаарал тавь. Хүнн нарынхаа сайн болоод муу мэдээг адилхан сонсч бай. Тэгэхгүй бол хов живийн шалтгааныг үүсгэнэ.
• Зарчимч, уян хатан бай.
• Манай үндэстний бодлого болон овог аймгийн бодлогод нийцэж яв. Тэгэхгүй аваас өөрийнхөө амбицад хөтлөгдөж, салж сарних зам хайх болно. Салаа замаар орсон бол хичнээн хүч чармайлт гаргасан байлаа ч буруутна.
• Өөрийн бодолтой, цэвэр ёс суртахуунтай хүннийг хүндэтгэ. Тийм хүнн маү цөөхөн байдаг юм.
• Эв нэгдлийн үзэл санаа бол хүнн бүрийн ажил үйлс, чиг хандлагын үндсэн зарчим байх ёстой. Тэгж чадахгүй аваас бид гадаад үндэстнүүдийн идэш амархан болно.
Хүнн үндэстний удирдагчдын амжилтын нууцыг Аттила би та нарт нээж өглөө. Үндэстнийхээ эрх ашгийн үүднээс эв нэгдлийг эрхэмлэж байгаагаа нотлон харуулж, энэ зөвлөгөөг дагагтун.
Хүндлэх: “Хүндэтгэлийг хүлээх ба хүндэтгэх”
Аттила цуу ярианы хүчийг сайн мэддэг байсан юм. Арван хүний амнаас гарсан дамын үг дараа нь мянга мянган хүний чихээр орж, тэд цуу ярианы золиос болдгийг тэр сайн мэддэг байв. Тиймээс тэр агуу их байлдан дагуулалтад нь дамын үгнээс болж учрах байсан гайг сэрэмжлэн зайлуулж байсан удаа цөөнгүй байжээ.
Тэрбээр өөрийгөө жирийн олны шүүмжлэлд өртөхөөргүй өндөрт байх ёстой хэмээн боддог байсан: тиймээс түүний өндөр нэр хүнд зөвхөн түүнд өөрт нь л чухал хэрэгтэй байв. Тэр өөрийгөө хэн болохыг мэддэг, ямар амжилтад хүрч чадахаа ч мэддэг байсан, түүний нэр хүнд өөрийн үнэ цэнийн тухай мэдрэмжид нь чухал биш байсан: хэрэв чухал гэж бодох юм бол дайн байлдаан, хэлэлцээрийн үр дүнд нөлөөлөх байлаа. Тиймээс Аттила өөрийг нь тэнгэрт тултал магтаж, бүгдийн бишрэлийг төрүүлж чадах тодорхой хүрээнийхэнд зориулсан “баг өмссөн” ба энэ зорилгоо хэрэгжүүлснээр алт эрдэнэсийн сангаа үлэмж ихээр баяжуулжээ.
Түүхэнд өгүүлснээр, галлийн нэг санваартан Аттилагийн амбицийн золиос болсон уу, эсвэл бурхан тэнгэрт дэндүү шүтлэгтэй байсан уу, ямарч гэсэн Хүннүгийн хаан Аттилаг “Тэнгэрийн ташуур” хэмээн алдаршуулсан байна.
Аттила шинэ цолныхоо хүчийг мэдэрч, дайн тулаанд болон гэрээ хэлэлцээрт нэрнийхээ хүчээр их амжилт олохоор шийдэж, цолоо нэр болгосон байна. Тэр агуу зорилгоо биелүүлэхэд 100 000 цэрэгтэй арми хэрэгтэй байлаа.
Тэрбээр тэнгэрийн ташуур нэрнийхээ давуу талыг бүрэн ашиглаж, шаардлагатай хэмжээний алт эрдэнэс хуримтлуулах сайтар төлөвлөсөн тактикаа баталгаажуулахын тулд эргэн тойронд цуурхал тараан айдас төрүүлж байв. М.Э. 446 онд Аттила Ромыг эзлэх аян дайнаа эхлэхийн өмнө армиа томруулан хүчирхэг болгоход шаардагдах зэр зэвсэг, бусад материал худалдаж авах санхүүжилт олох зорилгоор Тэссалийг дайран эзлэв. Тэрбээр Ромын эзэн хаан II Теодесиусын зүрхэнд айдас хуруулж байгаад их хэмжээний алт, эрдэнэс авахаар тооцоолсон байв.
Тэгээд армиасаа хамгийн сүрлэг бие бялдартай, айдас төрүүлэм ширүүн дүр төрхтэй, муухай харцтай дайчдыг сонгон авч, тэдэнд бүдүүлэг хийцтэй арьс ширэн ба ангийн үсэн хувцас өмсч, дандаа түүхий мах идэн, дайсны олзлогдсон цэргүүдийг аймшигтай харгисаа тамлах тушаал өгчээ. Энэ бүхэн нь айдсын домог тараах зорилготой байв.
Хүннүгийн арми Ромын дал гаруй хот сууринг эзлэн, газрын хөрстэй тэгширтэл хэрцгийгээр сүйтгэн урагшилсаар нийслэлд нь дөхөж очиход Теодесиус хаан аргагүйн эрхэнд энх тайвны гэрээ байгуулах Аттилагийн саналыг зөвшөөрсөн байна. Тэр Ромын дорнод гүрнийг бараг алдах шахсан, урьд нь мөнгөн төлбөр төлж, энхийн гэрээ байгуулах саналыг нь хүлээж авалгүй дайтсан учир Аттила энхийн гэрээний төлбөрийн хэмжээг ихэсгэв. Ромын цэргийн олзлогдогсдыг урьд нь нэг цэргийг найман алтан зоосоор суллах болзол тавьснаа одоо арванхоёр алтан зоос болгов.
Аттила амандаа орсон тоо хэлж төлбөр нэхэх боломжтой байсан ч тэгээгүй гэдэг. Учир нь Ромын хаад ноёд төлбөрийн мөнгийг зүгээр л ард иргэдээсээ авдаг албан татвараа нэмэгдүүлээд л цуглуулчихна гэдгийг тэр мэдэж байлаа. Тэрбээр гэм буруугүй тариачид, гар урчууд, худалдаачидартизанчууд болон плейбейчүүдэд нэмэлт дарамт учруулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн авилгад идэгдсэн дээд удирдагчдыг нь шийтгэхээр төлөвлөсөн байжээ.
Аттила: “Хүндэтгэлийг хүлээх ба хүндэтгэх тухай”
Хүннчүүд удирдагчийнхаа зэрэг дэв, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн дагадаг байх нь зөв суртахуун юм. Удирдагч нь ч захиргаанда байгаа хүннчүүд болон залуу үеийг хүндэтгэн, анхаарал тавих мэргэн ухаантай байх ёстой.
Захиргаандаа байгаа хүннчүүдийн болон дайснуудынхаа хүндэтгэлийг хүлээгээгүй удирдагч сул дорой бөгөөд зэрэг зиндааныхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй.
Хүндэтгэл нь айдасаас үүдсэн, бодитой, эсвэл миний Тэнгэрийн ташуур гэдэг нэр шиг итгэл үнэмшлээр бий болгосон байж болно. Айдасаас үүссэн хүндэтгэлийн үр дүн нь үүргээ гүйцэтгэх хүсэлгүй байх учир удирдагчийн тушаал болон үндэстний зорилтыг далдуур юм уу сулхан эсэргүүцэх үндэс болдог. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл санаа бодол зөрчилдөх, үймээн дэгдээх, овог аймги йн дотор үл захирагдах үзэл дэлгэрүүлж, ёс суртахууныг доройтуулна.
Бодит хүндэтгэл нь хэлбэрэлтгүй үнэнч зүтгэлийн үндэс бөгөөд ийм үзэл санаагаар нэгдсэн овог аймаг удирдагчийнхаа амнаас гарсан үг бүрийг даган биелүүлдэг, шаардлагатай үед үндэстний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх шалтгаан болдог.
Удирдагчийн зэрэг зиндаа дээшлэх тусам үүрэг, хариуцлага нь өндөрсөх тул түүний эдлэх эрх дарх ч нэмэгдэх ёстой. Удирдагчийн өргөө жирийн хүнний өргөөнөөс ялгагдахгүй байвал хэн түүнийг зохих ёсоор хүндэтгэх вэ?
Манай хүндэтгэлийн зэрэг зиндаа тухайн хүнний үнэнч зүтгэл, байгуулсан гавьяаны шагнал байдаг юм. Өөрийн захиргааны хүннчүүдийг зөв замаар удирдан үүргээ дээд зэргээр гүйцэтгэсэн удирдагчид Аттила би дээд зэргийн хүндэтгэлийг үзүүлдэг. Харин тийм удирдагчийн хувьд миний хүндэтгэл байгуулсан гавьяаных нь багахан шагнал байдаг юм.
Би та нарт бусдыг хүндэтгэх, бусдаар хүндэтгүүлэхэд юуг анхаарах талаар зөвлөх гэсэн юм. Миний зөвлөгөө энэ байна:
• Өөрийнхөө зэрэг зиндааны үүрэг хариуцлага, эрх дарх ямагт бодитойгоор үнэлж бай. Өөрийнхөө давуу эрхийг захиргаандаа байгаа хүннчүүдийн зохих ёсны эрхийг нь үл хэрэгсэн дарангуйлах явдал хэзээ ч гаргаж болохгүй. Захирагдагч хүннчүүд чинь чамд олгосон эрхийг хэзээ ч хэтрүүлж болохгүй.
• Чи бол чиний нэр хүнд мөн. Тэнгэрийн ташуур байх хэцүү, гэвч ийм нэр дайсныг дарахад их давуу хүч өгдөг юм. Хэрэв миний ард түмэн намайг Тэнгэрийн ташуур биш гэж үзэх юм боло би хаан байхаа болино.
• Хаан хүнн дайснаараа хүндэтгүүлэхэд өөрийн алдар суу, сүр хүчийг ашиглаж болно. Гэвч түүнээс доошхи удирдагч хүнн нарт тийм эрх байхгүй. Хэдийгээр би хаан боловч хүннчүүдийн үйлсэд нөлөөлөх үүднээс өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглахыг доод удирдагчиддаа зөвшөөрдөг боловч Аттила би надаас дээгүүр нөлөө үзүүлэх гэсэн удирдагчийг нэн даруй зайлуулна.
• Эрх дархаа үүрэг хариуцлагаасаа дээгүүр тавьж хэрхэвч болохгүй. Үүрэг хариуцлага ямагт дээр нь байх ёстой. Эрх дархаа эн тэргүүнд тавьсан удирдагчид хүндэтгэл ирэхгүй.
• Удирдлагын ямар ч зэрэг зиндааны эрх дарх, хүндэтгэл нь манай ёс заншилд нийцэж байх ёстой ба нөхцөл байдлаас шалтгаалан боловсронгуй болж байх болно. Шүүх болон ордонд эдэлж байгаа эрх дарх дайны талбарт болон гадаад улсын нутаг дэвсгэрт эдэлж байгаа эрх дархаас ялгаатай. Хаана, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас чиний зэрэг зиндааны эрх дарх, хүндэтгэл хамаарах болно.
• Өөрийнхөө болон бусдын нэр төрийг хүндэл. Хувь хүний ба зэрэг зиндааны халдашгүй эрх аль аль нь үнэ цэнэтэй.
• Доод удирдагчиддаа зохих ёсоор зөв хүндэтгэ. Ингэж чадахгүй бол тэдний захиргаанд орно.
• Зөвлөхүүдээ хүндэтгэх нь чухал. Хэрэв тэдний эрдэм чадал, нөлөө, чадавхийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэд өөрөөс чинь илүү хүндэтгэл хүлээх болно. Теодосиус намайг дутуу үнэлсэн боловч Аттила би түүний эзэнт улсын хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Орчуулсан У.Нямсүрэн
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц - 5
Байлдааны хувцас ба зэвсэг
“Удирдагч захирагдагсаддаа ямар харагдана, тийм л байна”
Аттила хаана ч явж байсан, хаа нэгтээ амарч байсан ч түүний оролцоо байнга мэдрэгддэг байжээ. Тэр бол зүгээр нэг хүннү биш, юуны өмнө хамгийн их ялгарсан хүннү байлаа.
Хэтэрхий сүржин, ихэмсэг дээрэнгүй ромчуудыг элэглэн шоолдог Аттила өөрөө жирийн ардуудынхаа адил түүхий арьс ширэн хувцас өмсдөг байв. Хааны титэм нь хүртэл ганцхан өд хатгасан ердийн ширэн дуулга байв. Хүннүгийн жирийн дайчид ийм дуулгатай байжээ.
Харин түүний хөлөглөдөг унаа нь үнэхээр онцгой содон хөлөг байсан гэдэг. Виллам буюу Цахилгаан нэрт хилэн хар азарга жинхэнэ Хүннүгийн хаан л хөлөглөхөөс аргагүй асар хүчирхэг, гоо сайхан адуу байжээ. Түүний гишгэсэн газарт дахиад өвч ургадаггүй байсан гэдэг. Аттила, хар азарга хоёр тулалдаан бүрт их цэргийнхээ магнайд туг сүлд нь болж ордог байв. Тэрбээр хүннүчүүдийн удирдагч, Хүннү гүрний хаан учир зайлшгүй ийм байх ёстой гэж үздэг байлаа. Виллам эзэндээ хүч, хурд эр зоригоороо үнэнчээр үйлчилж, хүннү дайчдыг зоригжуулан тэдний ялалтад ер бусын их нөлөөлдөг байсан ажээ.
Аттила байлдаанд жирийн цэргүүдээс үл ялгарах нум сум, бамбай, хуяг дуулгатай ордог байсан. Харин илд нь Хүннүгийн хаанаас өөр хэнд ч байгаагүй домогт илд байв.
Домогт өгүүлснээр Бледа хааныг нас барсны дараа хаан ширээг хэн залгамжлах тухай маргаан болж, ноёд нэгэн том нугад хуралдаж байтал хажууханд нь гэнэт долоон өнгийн солонго татаж, солонгын тэг дунд их гэрэл цацруулсан илд байгаа нь тод харагджээ. Ноёд, жанжингууд тэр илдийг сонирхохоор дөхөж очсон ба Аттила гараа илд рүү сунгахад илд үсэрч ирээд атганд нь орсон гэдэг. Тэр илдийн өнгө зүс, ур хийц нь дэлхий дээр хийгдсэн ямар ч зэвсгээс хамаагүй хол давуу байсан нь тэнгэрийн зэвсэг болох нь илт бөгөөд Аттилаг Хүннүгийн хаан болохыг нь баталсан учир ноёд Аттилаг нэгэн дуугаар хаанаа хэмээн өргөмжилжээ. Тэнгэрийн илд тэр цагаас хойш Аттилатай хамт бүх тулалдаанд ялалт байгуулсан байна.
Хүннүчүүд Аттилаг харсан л бол түүний араас юу руу ч ороход бэлэн болдог, Виллам, Тэнгэрийн илд хоёр л түүнийг хүннүчүүдийн удирдагч болгон ялгаруулж, түүнийг дагаж, хүндэтгэж, хэлсэн болгоныг нь хэн бүхэн биелүүлж байх ёстой гэсэн ухамсар төрүүлэхэд хангалттай байжээ.
Аттила: “Удирдагч захирагдагсаддаа ямар харагдана, тийм л байна”
Ромын шүүхэд өнгөрүүлсэн амьдрал болон хүнн нарын даган дууриах мөн чанарын тухай миний ойлголт нь овог аймгийн удирдагч, жанжин, хаан өөрийн захиргаанд байгаа хүнн нар болон албат иргэддээ ямраар харагдаж, яаж хүндлүүлж, ямар сэтгэгдэл төрүүлж байхын чухлыг надад мэдрүүлж, сургасан билээ.
Ромын удирдагчид өөрсдийгөө бусдаас дээгүүр, онцгой сүр бараатай болгож харагдуулдаг нь тэдний жинхэнэ бодит байдалд нийцдэггүй учир холбоотнуудынхаа дургүйг хүргэж, албат иргэддээ айдас төрүүлдэг юм. Ингэснээрээ тэд холбоотнууд болон албатууддаа дайсагнах үзэл санаа өвөрлүүлдэг, ихэмсэг дээрэнгүй, бүхнээс дээгүүр байх гэсэн хүсэл нь биелэх баталгаагүй болдог юм.
Тэдний ёс заншил бол удирдагч хүн өмссөн зүүсэн, идэж уудаг юм бүхнээрээ шүүхэд ч, байлдааны талбарт ч бусдаас онцгой ялгарч байх ёстой гэж үздэг. Гэвч ийнхүү ялгарах нь цэргүүдэд таатай биш, дайн тулааны талбарт болон хэлэлцээний ширээнд сөрөг санаа бодол үүсгэж, ийм санаа бодол ямагт муу үр дагавартай байдаг юм.
Тиймээс энэ хуарангийн галыг тойрон хүүрнэж суухдаа би та нарт энэ талаар сурч мэдсэнээ захиж, ойлгуулах гэсэн юм. Аливаа удирдагч хүнн бусдадаа яаж харагдвал зохих талаар би өгүүлье, хичээнгүйлэн сонсогтун.
• Удирдагч хүнн өөрийн захиргааны хүнн нарын зардлаар өөрийгөө хувцаслах юм уу зэвсэглэж хэрхэвч болохгүй. Удирдагчийн хувцас болон зэвсэг ёс заншилын дагуу бусдынхаасаа бага зэрэг ялгаатай байж болно. Гэлээ ч гэсэн үнэ өртөг, хэв загвараараа захиргаанд нь байгаа хүмүүсийнхээс өөр байж болохгүй.
• Удирдагч сайн хийсэн илдтэй байх ёстой: гэхдээ илд нь алт, эрдэнэсээр чимэглэсэн биш боловч хурц иртэй, газрын сайн төмөрөөр хийгдсэн байх ёстой. Илд бол удирдагчийн ялгарах тэмдэг. Илд нь эзнийхээ адилаар дайн тулалдаанд шалгарсан манлай байх ёстой. Удирдагчийн хувцас сайн чанарын арьс, ширээр болон ангийн үсээр хийгдсэн байх ёстой. Харин алт, мөнгөөр чимэглэх хэрэггүй. Чамин тансаг хувцас бусдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлдэг, өөрөөсөө дээгүүр харагдах гэсэн оролдлого болж, дээгүүр зэндааны бусдын доог тохууг төрүүлдэг.
• Хэрэв эр зоригийг хөвчилж, ялалтын урам сэргээх хувцас өмсөх хэрэгтэй бол тэгэгтүн. Хүнн нар болон тэдний удирдагчид сүр бараа ихтэй ангийн үс арьсан хувцас хэрэглэл өмсч зүүх нь зохистой. Тийм хувцас хэрэгсэл дайсны зоригийг мохооход хэрэгтэй.
• Хуарандаа амар тайван байх, аян замын хүмүүстэй уулзаж, хэлэлцээ хийх болвол сүр бараатай хувцсаа тайлж, тухайн зорилго, нөхцөлд тохирох хувцас өмс.
• Анд явах болвол ангийн зорилгоор хувцасла. Хамгийн сайн нум сумаа агс. Ой, тал газарт ан ав хийхэд тохирох хувас өмс.
• Баяр наадамд бол удирдагч хүн хамгийн сайн боловсруулсан арьс үсээр хийсэн, ёс заншилд тохирох сайн хувцсаа өмс. Дахин хэлэхэд хэтэрхий чамин тансаг хувцас баяр наадмын таатай уур амьсгалыг муутгаж болохыг анхаарах хэрэгтэй.
• Хэтэрхий чамин хувцас хэрэглэлтэй удирдагч дайсны ч , анд нөхдийн ч дургүйг хүргэнэ.
• Шүүх, зөвлөлд ёс заншлын дагуу хувцаславал зохино.
Удирдагч хүн Хүннүгийн хаан миний эдгээр зөвлөгөөг дагаж биелүүлбээс ялалт амжилтад нь заавал тус нэмэр болно.
Аетиус: “Дайснаа мэргэн сонгохуй”
Аетиусын эцэг Морины мастер, Африкийн захирагч хэмээх өндөр хүндлэл хүлээсэн жанжин байсан бөгөөд Галлийн бослогын үеэр өөрийнхөө цэргүүдэд алагдсан юм. Паннониагийн герман гаралтай Аетиусын эцэг Ромын эзэн хааны сурвалжит баян гэр бүлээс гэргий буулгасан байна. Тиймээс Аетиус нэг талаас байлдааны өндөр урлаг эзэмшсэн жанжны хүү, нөгөө талаас Ромын дээд сурвалжтан байв.
Аетиус хүүхэд насандаа Хүннүгийн хаан Ругилагийн шүүхэд Аттилагаар барьцаалагдан солигдож очоод, тэнд байх хэдэн жилд Хүннүгийн хааны гэр бүлийнхний хүндэтгэлийг хүлээсэн байна. Тэр Хүннүгийн хааны шүүхэд гарамгай сайн сурч, хүннүчүүдийн аж төрөх ёс, зан заншил, түүх, уламжлал, цэрэг дайны урлагийг судалжээ. Түүний энэ мэдлэг хожим нь Хүннү гүрэнтай харилцах, байлдахад өөрт нь болон Ромын эзэнт гүрэнд их тус болсон юм.
Тэрбээр Ругила хаантай нэлээд дотносог харилцаа тогтоосон бөгөөд хүннү овог аймгуудыг нэгтгэж, Жон Узурпертэй холбоо тогтоохыг ятгаж дөнгөсөн байна. Тэрхүү вандал үндэстний Узурпер хожим нь Ром, Константинполь хоёрыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэж, Мастер жанжин цолтой болж байв.
Аетиус Ромын аль нэг хаант улсын эрх ашгийг онцгойлон хамгаалдаггүй, хаан болох гэж улайран тэмцдэггүй жанжин байжээ. Тэр Ромд эргэж ирээд патрициа Карпилиогийн охинтой гэрлэжээ. Тэрбээр Ругилатай ямагт сайн харилцаатай байсныхаа ачаар Ромын эзэнт гүрний “дотоод хэргийг захирагч”, “Ромын эзэн хааны ордны захирагч” болжээ.
Хэлбэрэлтгүй зарчимч Аетиус хүчирхэг бие бялдартай, цэрэг дайны урлагийн жинхэнэ мэргэжилтэн байсан тул аль ч талаараа айж бишрэм дайчин ван байв. Тэрбээр Хүннүгийн болон Ромын сэтгэлгээг аль алийг нь төгс эзэмшсэн, энэ хоёр их үндэстний хүчтэй ба сул талуудыг сайтар мэддэг байлаа.
Аетиус амьдралын хүнд хүчрийг сайн мэддэг, хувь хүний болон мэргэжлийн чанараа амьдралынхаа туршид хөгжүүлж байжээ. Нэг бус удаа тэр хөлсний алуурчдын бай болж байсан ч тухай бүрт “зэрэглээ мэт” алга болж амиа аварч байжээ.
Эзэнт гүрний ихэс дээдсийн дунд цэцэглэсэн авилга Аетиусын амьдралаас салалгүй дагаж, эзэнт төрд эгэлгүй үнэнчээр зүтгэж байсан түүнд нэг бус удаа хор уулгаж байсан нь Хүннүгийн хаанд хүндэтгэлтэй хандах нэг шалтгаан болж байлаа. Гэвч Ромын өмнө хүлээсэн хариуцлагын өндөр мэдрэмж, өргөн тангарагаа дээдлэх сэтгэл нь түүнийг насан туршдаа эзэнт төрд үнэнчээр зүтгэхэд хүргэсэн байна.
Хожим нь Каталанийн тэгш өндөрлөгт Хүннүгийн их цэрэгтэй байлдахад Аетиус Ромын армийг удирдсан бөгөөд дайны урлагийн гарамгай чадвараа хүннүчүүдийн байлдааны тактик, тулалдааны дүрэм журмын их мэдлэгтэйгээ хослуулан Аттилагийн армийг ялсан юм. Энэ бол Ромын цэрэг Хүннүгийн цэргийг ялсан цорын ганц тохиолдол байлаа.
Яваандаа Ромын удирдагчдын авилга Аетиусыг ялсан юм. Аттила Италийг эзлэх сүүлчийн аян дайнаа эхлэхэд Ромын удирдагчид Аетиусын зөвлөгөөг дагалгүй байлдаан бүрт удаа дараалан ялагдсаар Италийг алдаж байв. Аетиус Аттилаг агуу их зорилготой, агуу хүчирхэг дайсан хэмээн хүндэтгэдэг, дотроо түүнийг дэмждэг байсан учир Ромын цэргийг захиран Аттилатай байлд гэсэн Валентиниан хааны зарлигийг биелүүлэхээс татгалзсан байна. Эцэст нь эцсээ хүртэл үнэнчээр зүтгэсэн эзэн хааных нь тушаалаар Аетиусийг гутамшигтайгаар хороосон бөгөөд Аттилагийн өндрөөр үнэлэн хүндэтгэдэг цорын ганц ром хүн, агуу жанжин тийнхүү үгүй болжээ.
Аттила: “Дайснаа зөв сонгохуй”
Удирдагчид болон хүнн нараа, одоо Аттила би дайснаа яаж сонгох талаар та нарт зөвлөх хэрэгтэй байна.
Бидний амьдралын туршид Хүнн үндэстний дотор болсон ихэнх тэмцэл манай овог аймгуудын хооронд, хүнн нарын хооронд болж өнгөрсөн. Гэтэл бидний цорын ганц бодитой дайсан бол Ром шүү. Ромын жанжин Аетиусын агуу их эрдэм, байлдааны ур чадвар биднийг байлдааны талбарт ч, дипломат бодлогоор ч ялах боломжийг түүнд олгосон билээ.
Хүнн нарын удирдагч та нар бараг бүгдээрээ дайснаа яаж зөв сонгохыг мэдэхгүй байгаа учраас манай үндэстэнд гай тарих элдэв зөрчил тэмцэл гарч байгаа юм.
Хэрэв та нар бие биендээ санамсаргүйгээр хор хохирол учруулдагаа боливол, элдэв шалтгаанаар үүссэн нөхцөл байдалд хэрэлдэн уралцаж, өөрсдөдөө аюул хөнөөл тарихаа зогсоовол, бие биедээ буруугаар нөлөөлдгөө бүрмөсөн орхивол бид өөр өөрийн хуарандаа амар жимэр аж төрж, эрч хүчээ эв найртайгаар зангидан ромчуудтай, миний дайснаа гэж сонгосон Аетиустай тулах цагт хэрэглэж чадна.
Бид гадны бусад үндэстэнтэй, ялангуяа ромчуудтай харилцахдаа дайснаа зөвхөн зорилготойгоор сонгох ёстой. Миний ажиглалт болон туршлагаас үзвэл, бодлогогүйгээр дайснаа сонгох нь маш аюултай гэдгийг та нар ухаарч ойлгох хэрэгтэй байна.
Дайснаа зөв сонгох нь удирдагч болоод дайчид та нарын ялалт,амжилтын нэг тулгуур болно. Миний нууцыг сайтар сонсогтун.
• Чи хаан байлаа ч гэсэн хүн бүр чамтай санал нийлж байх албагүй.
• Тохиролцож чаддаггүй, эвлэрч чаддаггүй дайсантай хэлэлцээ хийх гэж оролдон цагийг хоосон бүү өнгөрөө, илүү ашигтай арга замаар байлдан дагуул.
• Чамтай тэрсэлдсэн бүхэн дайсан гэж бүү бод. Та нар овог дотроо ч, гадуур ч үр ашигтай, нөхөрсгөөр өрсөлдөж болно.
• Овог аймагийн сахилга болон зорилгод харш биш бол хүн бүхний зан авирыг засах гэж бүү оролд.
• Хүнд давуу эрх, боломж олгоод дараа нь өөрийн дураар ашиглаж болохгүй – тэгвэл түүнийг дайснаа болгоно.
• Онцгой шалтгаангүйгээр биеэ барих чадвараа алдаж болохгүй.
• Дайсны хүчийг дутуу үнэлж болохгүй, тэр одоо том, бага байгаа нь хамаагүй, нэг өдөр өөрөөс чинь илүү хүчтэй болно.
• Сонгож авсан дайсандаа ямар ч нөхцөлд давуу байдал бүү олго.
• Дайснаа мэхлэх боломжийг бүү алд. Тэр чамайг найзаа гэж бодох шалтгаан гарга. Тэр чамайг сул дорой амьтан гэж бодох шалтгаан гарга. Тэр хөнгөн хуумгай хөдлөх шалтгаан гарга. Түүнд хэзээ ч юу ч бүү хэл.
• Өөрийг нь бүрэн төөрөгдүүлэх гэсэн чармайлтыг чинь огт ойлгохгүй этгээдийг дайснаа бүү болго.
• Дайсныхаа сул талыг өөрийн давуу тал болгон ашиглах боломжийг бүү алд. Нөгөө талаар дайсан чинь яагаад ч дийлдэхээргүй байвал ухарч, тэрнийг дийлэх чадалтай болоод эргэж довтол.
• Зорилгогүйгээр бусдын дургүйг бүү хүргэ.
Шаардлагагүй зөрчил сөргөөлдөөнд орох, өөрөөсөө сайн яваа бусдад ашиггүй атаархаж зэвүүг нь хүргэвэл найзаа ч дайсан болгоно гэдгийг хүлээн зөвшөөрөхөд эдгээр зөвлөгө хүнн бүрт хангалттай. Удирдагч захирагдагсдынхаа зэвүүг хүргэж байвал удаан удирдагч байж чадахгүй.
Бидний санамсаргүйгээр дайснаа болгосон эрдэм чадалтай ром хүн
дипломат бодлогод ч, байлдааны талбарт ч биднийг ялах хүчирхэг болтлоо өсч, ямар ч үнээр хамаагүй биднийг ялахыг чин сэтгэлээсээ хүсвэл Аттила би дайны тэнгэр болсон ч бид ялагдах болно.
Удирдахуй: “Удирдагчийн хариуцлага”
Хүннүчүүд Аттилагийн хаанчлалын үед эв нэгдлийн шинэ үзэл санаатай
болсон бөгөөд Аттила тэр үзэл санааг дэлхийд ноёрхох агуу хүчирхэг үндэстэн болох маш энгийн зарчмуудаар бий болгосон юм.
Нэгдсэн шинэ үндэстний соёлын үндсийг тавихын тулд тэрбээр үндэсний шинэ зорилтыг дэмжиж, түүнд хувь нэмрээ оруулсан хувь хүмүүст өндөр хүндэтгэл үзүүлж, шан харамж өгөхөөс эхэлжээ. Овог аймгийн удирдагчид Хүннү үндэстнээс өөр ямар ч үндэстэнд үйлчлэх сонголтгүй болсон байна. Хэрэв тийм сонголт хийх удирдагч гарч ирвэл Аттила түүнийг шууд зайлуулж байв.
Хүннүчүүд дайны олз хайж газар сайгүй уулшалж явдаг нүүдэлчин омгуудбайхаа болив. Тэд шинэ агуу зорилготой болсон. Тэд дэлхийг байлдан дагуулна. Тэд одоо хүчирхэг гүрнүүд, хана хэрэмт гүрэн /хятадын цагаан хэрмийг хэлжээ/ - ээс эмээхгүй өөрийн байлдааны тактиктай болсон.
Тэдний удирдагч Аттила бага насандаа Ромын шүүхэд сурсан дипломат харилцааны урлагаа хэрэглэж боломжтой үед нь хэрэглэж, боломжгүй үед нь их цэргийн сүр хүчээр айлган шинэ шинэ газар орон хот сууринг эзэлж аваад, дараа нь хүчээр түрээ барих дипломат бодлогоороо дахиад шинэ газар орныг эзэлнэ.
Ер бусын их татах хүч, нөлөөгөөрөө, энгийнээс энгийн эгэл бор амьдралаараа, шаардлагатай бол ид шид, тэнгэрийн хүчийг ашиглан нүүдэлчин омгуудыг нэгтгэсний дараа дайчин омгуудын удирдагчид, баатар зоригт дайчид түүнийг шүтэн биширч, үгнээс нь зөрөх нэг ч удирдагч байхгүй болов.
Хүннү гүрний хаан, шинэ агуу үндэстний удирдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд Аттила хамгийн энэрэнгүй удирдагч болсон ч хэрэгтэй цагт хамгийн хатуу ширүүн арга хэрэгсэл ашигладаг байв. Ийнхүү хэсэг бусаг нүүдэлчин омгууд Аттилагийн удирдлагын дор дэлхийг айдаст автуулсан хүчирхэг гүрэн болсон билээ.
Аттила: “Удирдагчийн хариуцлага”
Миний олон жилийн ажиглалт, туршлагаас үзэхэд, үндэстнүүд, овог аймгууд, бүр дээрмийн жижиг бүлгүүд хүртэл үүрэг, хариуцлагаа ухамсарлан билүүлж чадсан удирдагчдынхаа ачаар мандан бадарч, хүчирхэгжиж иржээ. Ттийм удирдагч юуны өмнө албат иргэдийнхээ сайн сайхан амьдралыг гол хариуцлагаа болгодог юм.
Ромын эзэнт гүрнийг идэж байгаа авилга бол удирдагчдынх нь дарангуйлан захирах шунал, хий хоосон мөртөө чамин тансаг амьдралаас үүдсэн юм. Тэд үндэсний зорилгын мэдрэмжээ алдсан учраас Ромын легионы үүрэх ёстой хариуцлыг гадаадын армиудад шилжүүлсэн юм.
Тэд үндэснийхээ эв нэгдэл, сайн сайхан байдлын төлөө үүрэх хариуцлагаа умартаж, удирдагчийн хувийн чанарыг хөсөр гишгисэн учир зөвхөн улс төрийн хов жив, хуйвалдаан, хорон явууллагаар төрийн эрх мэдлийг аргацаан барьж байна. Тиймээс тэдний удирдлага ялзарч суларсан суурин дээр хуурамч итгэлээр тогтож байгаа юм.
Бид овог аймгуудын нэгдлээр үүссэн залуу үндэстэн учраас биднийг нууцлаг байдлаар зангидан барьж байгаа хүчирхэг уламжлалтай билээ. Бид энэ хүчирхэг атлаа эмзэг зангилааг хамтын зорилгоо биелүүлэх бат холбооны үндэс болгох учиртай.
Манай удирдагчид - өнөө шөнө энд цугларсан овог аймгийн удирдагчид болон хүндэт дайчид та бүхэн удирдлагын хариуцлаг гэж юу болох тухай миний зөвлөгөөг сонсогтун.
Та нарын ихэнх нь Аттила миний адил суралцаагүй учир удирдлагын хариуцлагын ухаанд суралцах ёстой. Би энэ талаар та нарт зөвлөж байна.
• Аливаа зэрэг дэвийн удирдагч бол өөрийнхөө удирдаж байгаа газарт ноёлох уур амьсгалыг бүрдүүлэгч юм. Энэ уур аөмьсгал нь байгалийн улирал солигдоход хүртэл өөрчлөгддөг үе шаттай байж болно. Гэлээ ч гэсэн, бид байгаль, цаг агаарыт нөлөөлж чадахгүй ч гэсэн манай удирдагчид манай овог аймгуудын үзэл санаанд нөлөөлж, түүнийг хянаж чаддаг байх ёстой.
• Удирдагчид өөрийнхөө захиргаанд байгаа хүнн нарыг шүүж, шагнаж, шийтгэж байх дүрэм журмыг тогтоож, даган мөрддөг уламжлалаар хүлэгдсэн байдаг. Хүнн бүрийн мэддэг ийм дүрэм журамгүй бол хүмүүс эмх замбараагүй байдалд амьдрах болно.
• Удирдагчид үгээр биш өөрийн үйлдлээр өөрийнхөө захиргаанд байгаа захирагч нарын ёс суртахуун, эрх дарх, хууль дүрмийн мэдрэмжийг тогтоодог. Тэдний ам, ажил хоёр зөрөх ёсгүй.
• Удирдагчид өөрийн захирагдагсад, залгамжлагчид, дээд удирдлагын дунд харилцан итгэлийн өндөр үзэл санааг тогтоох ёстой.
• Удирдагчид гүйцэтгэлийн өндөр стандартын үнэ цэнийг эрхэмлэж, түүнд үл нийцэх явдлыг тэвчих ёсгүй.
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийг шинэ мэдлэг, туршлагадаа үндэслэн байнга хөгжүүлэх ёстой.
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн дунд овог аймаг болон үндэстний зорилгод нийцсэн бүтээлч санаачилга, чөлөөт үйл ажиллагааг урамшуулан дэмжих ёстой.
• Удирдагчид өөрийн захиргааны хүнн нарын үйлдлүүдийг удирдан чиглүүлэх ёстой ба хэзээ ч тэднийг хий дэмий сэлгүүцүүлж болохгүй.
• Удирдагчид дайны олз омгоос жирийн хүнн дайчдаас илүүг хүртэх ёстой. Тиймээс Аттила би жирийн дайчидтай харьцуулахад удирдагчдаас илүү ихийг хүсэн хүлээж байна.
• Удирдагчид удирдлагын хариуцлагын ухааныг сайтар мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд яаж удирдах юм бэ?
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсээс юу хүсэн хүлээж байгаагаа ойлгуулах ёстой. Тэгэхгүй бол, жирийн хүнн нар удирдагчдынхаа хүсэн хүлээгээгүй зүйлийг хийх болно.
• Удирдагчид юу зорилгод нийцэж байна, юуг нийцүүлэх шаардлагатай вэ гэдгийг мэдэхийн тулд захиргааныхаа хүмүүсийг тогтмол шалгаж байх ёстой.
• Удирдагчид эрх мэдлээ хэзээ ч буруугаар ашиглаж болохгүй. Ийм үйлдэл маш том зөрчил үүсгэж, үймээн дэгдэхэд хүргэнэ.
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө асар их чармайлт гаргах хэрэгтэй.
• Нөөц дутагдалтай үед удирдагчид хуваарилалт хийхдээ захиргаандаа байгаа хүмүүс илүүг авч болохгүй.
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн дунд эрүүл өрсөлдөөнийг урамшуулан дэмжих хэрэгтэй, гэхдээ тийм өрсөлдөөн овог аймгийн болон үндэстний эрх ашигт харшилбал таслан зогсоох хэрэгтэй.
• Хуулийн үзэл санаа удирдагчийн тушаалаас ямагт дээгүүр гэдгийг удирдагч санаж байх хэрэгтэй.
• Удирдагчид хүндэтгэлийн ёс горим, ёс суртахууны хэм хэмжээ, халдашгүй эрхийг зөрчиж хэрхэвч болохгүй.
• Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүстэй хувийн харилцаа тогтоож хэрхэвч болохгүй, тийм учраас захирагдагсад, залгамжлагчид, дээд удирдлагын зүй ёсны хайр хүндэтгэлийг хүлээсэн байх ёстой.
• Удирдагчид өөрийн үүрэг хариуцлагын мэдрэмжийг бусад бүх амбицаас дээр тавих ёстой.
Би удирдагчийн үүрэг хариуцлагын тухай зөвлөгөөгөө цаашид ч
үргэлжлүүлэх болно. Учирнь үүнийг нэг удаа сонсоод тогтоож авахад хэцүү.
Энэ шөнө миний та нарт хэлсэн зүйл бол аливаа зэрэг дэвийн удирдлагын амжилтын нууц юм. Энэ зөвлөгөө та нарт зүгээр л ердийн нийтлэг мэдлэг юм шигсанагдаж магадгүй. Тийм байж болох авч энэ болпрактикт тийм ч нийтлэг биш болдог мэдлэг юм шүү.
Та нар энэ хуарангийн галын дэргэдээс нэг зүйлийг, дахин хэлье: зөвхөн нэг зүйлийг бодож буцах хэрэгтэй. Энэ бол аливаа амжилт ялалт нь зөвхөн бүх төрлийн бүтэлгүйтэл, урам хугаралт, яэрхшээлийг даван туулах хүнд хүчир хөдөлмөрийн үр шим мөн гэсэн зүгнэлт юм. Амжилтад ижбүрэн стратегиар хүрдэггүй. Гагцхүү өөрийнхөө үүрэг хариуцлагыг өдөр бүр бүрэн дүүрэн биелүүлж байж л амжилтад хүрдэг юм.
Одоо та нар өөр өөрийн хуаранда очоод маргааш өглөө залгамжлагчдаа дэмжих, захирагдагсдаа удирдах шинэ удирдамжтай сэрээрэй. Яагаад гэвэл удирдагчид бид бүгдээрээ их гүрний боолууд байхаар заяагдсан юм.
Акилиагийн дохио: “Шийдэмгий байх нь амин чухал”
Акилиа бол үнэхээр автагдашгүй цайз байсан юм. Өндөр уулан дээр баригдсан, эргэн тойрон гүнзгий усан хамгаалалттай, асар зузаан, өндөр хэрэмтэй, хаалганууд нь давхарлаж бэхэлсэн энэ хот бол Италийн амин чухал цайз байсан юм. Акилиа руу нэг бус удаа довтолсон германчууд болон Азийн овог аймгууд ганзага хоосон буцаж байлаа.
Хориглон байлдах урлагийг сайтар эзэмшсэн хамгаалагчид нь байлдааны сургууль өдөр шөнөгүй хийдэг, хүнсний болон байлдааны хэрэгслийн нөөц нь удаан хугацааны бүслэлтийг эсэргүүцэхэд хангалттай хүрэлцэхээр байв. Хотын оршин суугчид худалдаа арилжаа болон хангалттай төвшинд хөгжсөн газар тариалангаас голдуу бүрдүүлсэн алт, эрдэнэсийн сангаа ямар ч түрэмгийлэгчид алдахгүй гэдэгтээ бат итгэлтэй байлаа.
Гэвч акилиачууд хүнүүчүүдийг мэддэггүй байв. Бусад хот сууринг хуй салхи мэт дайран эзэлсэн дорнын нүүдэлчин омгийн тухай домог ярианаас л тэд хүннүчүүдийг аймшигтай дайнчид гэж бүрэг бараг мэддэг байжээ. Аттилагийн арми хүний тоогоор асар олон, ирэх замдаа хэд хэдэн хана хэрмэн хамгаалалттай хотыг төвөггүй эзэлсэн Хүннүгийн арми Акилиаг бүслээд амжилтгүй баахан байлдав. Дайчид агуу Италийг тэр чигээр нь эзлэхэд бэлэн, шургуу дайрч байсан ч Акилиа даанч автагдашгүй цайз байв. Энэ цайзыг эзлэх нь Ромыг нураах Аттилагийн төлөвлөгөөнд амин чухал байлаа.
Гэвч цэргийн хүнс хоол, морь тэмээний тэжээл хомсдож, цэргүүдийн санаа сэтгэл доройтож эхлэв. Овог аймгуудын удирдагчид Аттилагийн байлдааны тактикийг шүүмжлэх нь ихсэв. Алагдсан морьдынхоо махыг идэж, өдөр өнгөрөх бүр хүннүчүүдийн байдал дордож байлаа.
Гэвч Аттилагийн арми урьдынх шигээ замбараагүй, дур дураараа омгууд биш болсон байлаа. Сахилга баттай, сайтар зэвсэглэсэн, шүтэн биширдэг хаанаараа удирдуулсан арми болсон байлаа. Аттила нэг орой цэргийн захирагчдаа зөвлөгөөнд дуудав. Тэгээд Акилиаг бүсэлсний үнэ дэндүү өндөр байгаа учир маргааш өглөө энэ цайзыг ардаа орхиод цааш хөдөлнө гэж зарлав.
Маргааш өглөө нь Аттила цайз руу харж зогсохдоо заавал эргэж ирж эзэлнэ дээ гэж өөртөө андгайлжээ. Гэтэл хотоос сүрэг өрөвтас нисэн одож байгааг Аттила харав. Шувуун сүргийн манлайд харваас идэр залуу толгойлогч нь нэлээд зайдуухан нисч байлаа. Энэ бол үйл явдлын чиглэл эргэж байгаагийн дохио гэж тэр ойлголоо.
Тэгээд Аттила цэргүүддээ хандаж: амьтад аливаа зүйлийг хүнээс өмнө мэдэрдэг болохыг тайлбарлаад, одоо манай арми хүний мэдлэгээс гадуур их хүчний бэлгэ тэмдгийг ашиглах болно, тэгээд Акилаг орхин одох биш байлдан эзэлнэ гэж зарлав.
Чулуу харвагч дүүгүүр машин, хэрмийн хаалга эвдлэгч хүнд нүдүүр ашиглаж, довтолгооны тактикаа өөрчлөн Хүннүгийн арми уран тактиктай дайрлаа. Урьд нь олон дайралтыг няцаасан туршлагатай хотын хамгаалалт задарч хүннүчүүд үерийнус мэт уулгалан орлоо. Ялалт маш хурдан ирлээ. Акилиа хот гал утаан дунд үлдэж, эрдэнэсийн их сан нь тэртэй тэргүй дүүрчихээд байсан Аттилиагийн тэрэгнүүдэд ачигдав.
Тэнгэрийн дохиог шантаршгүй зориг, үнэтэй хормыг үл алдах мэдрэмжийн ачаар хэрэгжүүлсэн нь тэр болой.
Аттила: “Шийдэмгий байх нь амин чухал”
Манай ахмад удирдагчид туршлагаараа мэргэн шийдвэр гаргадаг болсон, тэд хэзээ хөдлөх нь зөв бэ, хэзээ хүлээзнэсэн нь дээр вэ гэдгийг мэддэг. Нөгөө талаар манай идэр залуу, амбицтай хүнн нар өөрийнхөө чадлыг нотлон харуулахын тулд яаран хуумгай хөдлөх нь олонтоо байна, үүний улмаас өөртөө болон овог аймаг, тэр ч байтугай үндэстэнд хохирол учруулдаг.
Ийм хөнгөн хуумгай байдал удирдагчаар томилогдсон хүмүүст байж болшгүй алдаа юм. Ялалт зөвхөн юу хийхээ мэддэг төдийг хэзээ хийхээ мэддэг хүнд л ирдэг гэдгийг бүх удирдагч мэдвээс зохино.
Залуу хүнн нар зэвсгийн сайн эзэмшсэн, нум сум, бамбай, хуяг хийж чадна, морь сургаж чадна гэж боддог. Тэд тулааны талбарт хурдан үйлдэл давуу талыг авчирна гэж мэддэг. Эдгээр чадвараа батлан харуулахад эрс шийдэмгийн байх хэрэгтэй гэж мэддэг, тэгж ч чаддаг.
дэлгэрэнгvйгээр цааш унших...