Thursday, October 30, 2008

Зурaг - Амьд vлдэхийн нууцыг хэлж øгøøч

(зураг дээр дараад томруулж харна уу)









...
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ЦЭЦЭГ євчний дэлхийг єєрчилсєн түүхээс


Алдарт фараоны занданшуулсан шарилыг 1898 онд олсон нэгэн египет судлаач эртний хааныг цэцэг євчнийх шиг сорвитойг хараад гайхширч орхисон гэдэг. Түүний нээлтээс ердєє зуун жилийн ємнє вакцин нь бий болсон уг євчин европ аялагчдын нээсэн шинэ ертєнцийн эзэнт гүрнүүдийн хүн амыг бараг үндсээр нь үгүй хийсэн юм. 3000 гаруй жил дэлхийгээр хэрсэн цэцэг євчний вирусыг устгах вакцинийг 1700-гаад оны сүүлээр бүтээжээ.
Уг євчин 10 мянган жилийн тэртээ анх Африкийн хойд хэсэгт үүсч, эртний бусад улсад аажмаар тархжээ. Харин тахал болтлоо гамшиг авчирсан нь олон мянганы дараа юм. Дээр дурдсан V Рамзесийн үед буюу ЗТЄ 1150-иад оны үед Энэтхэг, Хятадад ч цэцэг євчин дэлгэрээд байв. Уг євчнєєр євчлєгсдийн 30 орчим хувь нь амиа алддаг бєгєєд эл тоо хүүхдүүдийн дунд хавьгүй єндєр байдаг байна. Тэдэнд туурах, халуурах шинж тэмдэг илэрч хараагүй болох нь элбэг. Хүүхдүүдийн дунд цэцэг євчин түгээмэл байснаас эртний зарим оронд уг євчнєєр євдєж, эсэн мэнд үлдсэнийх нь дараа хүүхдэд нэр хайрладаг заншилтай байжээ. Аймшигт євчин дундад зууны үед Азид, 700-гаад оны үед Европт тархаж, сая сая хүний аминд хүрсэн байна. Хот, суурин газрын иргэдэд илүү халгаатай байсан эл євчин ихэс дээдсүүдийг ч тойрсонгүй. Английн хатан II Мэри, Ариун Ромын эзэнт гүрний хаан I Жозеф, Францын хаан XV Луис, Оросын хаан II Петр гээд олон язгууртан цэцэг євчнєєр таалал тєгсчээ.
Уг аюулын эсрэг тэмцэж чадаагүй хамгийн хүчин мєхєс хохирогчид нь магадгүй ацтек, инкчүүд байх. Европын євчин гэгдсэн үл мэдэх тахлын тархалтын эсрэг эмчилгээний нэг ч оновчтой шийдэл олоогүй Ємнєд Америкийн уугуул иргэдийн дийлэнх нь цэцэг євчнєєр хорвоог орхижээ. Тэднээс үлдсэн хэсгийг Испанийн түрэмгийлэгчид XVI, XVII зуунд хүйс тэмтэрсэн билээ.
XVIII зууны эхэн гэхэд цэцэг євчин жил бүр Европын 400 мянга гаруй хүний аминд хүрдэг байлаа. Оросын долоон хүүхэд тутмын нэгийнх нь амийг авч оддог байсан эл євчин түүхийнхээ оргилд хүрч, урьд хожид байгаагүйгээр сая сая хүнийг ниргэх болов. Цэцэг євчнєєр євдсєн хүн дахин євчилдєггүй нь уг аюулын эсрэг тэмцэгчдийн анхаарлыг татах болжээ. Улмаар эрүүл хүмүүст цэцэг євчний нянг тун бага хэмжээгэээр єгєх арга XVII зууны эхээр Европ тєдийгүй Африк, Хятад, Энэтхэгт түгсэн байна. Уг арга хэдий эрсдэлтэй байсан ч тухайн цагтаа хамгийн шалгарсан арга байв. Учир нь зориудаар євчлүүлсэн хүмүүсийн тун цєєн хувь нь нас бардаг байжээ. 1796 онд британи эмч Эдвард Женнер бүхнийг єєрчлєв. Хүнд халдварласан цэцэг євчинтэй тєстэй боловч аюул багатай үхрийн цэцэг євчин ихэд дэлгэрсний дараа саальчид цэцэг євчнєєр тун ховор євчилдгийг ажигласан тэрбээр үхрийн цэцэг євчний халдвар тээгч нянг бяцхан хүүд тарьжээ. Харин сєрєг шинж тэмдэг илрээгүй тул аюулт цэцэг євчний халдвар тээгчийг мєн халдаасан байна. Хүү євдсєнгүй. Ийнхүү Э.Женнер анхны вакцин буюу үхэржинг туршжээ.


Сонирхуулахад, вакцин нь вакка буюу үхэр хэмээх утгатай латин үгнээс гаралтай юм. Олон удаагийн туршилт, судалгааны эцэст үхрийн цэцэг євчний халдвар тээгч цэцэг євчнєєс сэргийлдгийг эцэслэн нотолсон байна. Хүн тєрєлхтний түүхэнд онцгой гавъяа байгуулсан Э.Женнерийн онолын дагуу чичрэг, хєшүү болон гахайн хавдар зэрэг халдварт євчнєєс сэргийлэх вакцин бий болжээ. Гэсэн хэдий ч дархлаажуулалт дэлхийн єнцєг булан бүрт хэрэгжтэл буюу XX зууны дунд үе хүртэл цэцэг євчний аюул дэлхий дахиныг хамарсан хэвээр байв. Харин 1980 онд л Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цэцэг євчин үгүй болсныг албан ёсоор зарласан юм.
Єдгєє Орос, Америкийн хоёр лабораторид уг євчний вирусын дээж бий. Тэдгээрийг буруу санаатны гарт орвол биологийн дайны зэвсэг болох вий гэж эмээдэг хүн олон. Хуучнаар ЗСБНХУ цэцэг євчнийг зэвсэг болгон ашиглах хєтєлбєр хэрэгжүүлж байсан гэх мэдээлэл 1992 онд дэлгэгдсэн, 2001 онд Америкт тахлын идээт яртай захидал, илгээмж илэрсэн зэрэг нь эл айдсыг дахин сэдрээсэн юм. Цэцэг євчний вирус алан хядагчдын гарт орсон гэж АНУ-ын Халдварт євчинтэй тэмцэх тєв мэдээлсэн удаатай. Эл шуугиан олон мянганы турш хүн тєрєлхтний заналт дайсан байсан эл євчинтэй холбоотой мэдээллийн сүүлийнх нь юм.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, October 26, 2008

Зурaг - Амьд vлдэхийн нууцыг хэлж øгøøч

(зураг дээр дараад томруулж харна уу)








...
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Мєнх тэнгэрийн vзэл буюу Мєнх тэнгэрийн ивээл


Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ......Бүхний үүсэл билээ. Миний уг гарал билээ.

Мөнх хөх тэнгэрийн ивээл дор, түүний сүр хүчинд итгэн, тэргүүн дээгүүр, хараа алсуур омог бардам явсан мянган мянганы түүх маань эцэг тэнгэрийн таашаалаар билээ. Бидний монголчууд ийн дээд тэнгэрээс тохиосон гэрэлт заяанд төрж, тэрхүү эзэн тэнгэрийнхээ тааллаар юу эс амжилтанд хүрэв. Одоо ч гэсэн хаана ч бай “Ээ тэнгэр минь, тэнгэр ивээлээ, тэнгэр өршөө” гэх мэт үгсийг монголчууд өргөн хэрэглэдэг. Ингэж тэнгэрт итгэх, тэнгэрийн сүр хүчинд өөрийгөө даатгах үзэгдэл оршсоор байна. Харин энэхүү тэнгэрийг шүтэх үзлийг Мөнх тэнгэрийн үзэл гэх ба их эзэн Чингис хаан бие даасан үзэл болгон хөгжүүлсэн юм. Монголын түүхэн судруудыг сөхвөл Чингис хаан өөрөө мөнх тэнгэрээс заяагаар төрсөн бөгөөд хүн хүнээс онцгой нэгэн байжээ. Тухайлбал Монголын Нууц Товчооны 59-р зүйлд түүний төрсөн тухай

“Тэр цагт Есүхэй баатар, Татарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн Татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єүлэн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татарын Тэмүжин-үгэг барьж ирэхэд тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” хэмээсэн нь онцгой тохиолоор тэнгэрийн хүү бидэнд заяаж тэгээд ч түүний хийх ба бүтээх нь тэнгэрийн тааллаар байв.

Энэхүү тэнгэрийн үзлийн талаар академич Ш.Бира Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Азийг судлах хааны нийгэмлэгийн Денис Синорын медалийг гардуулах ёслол дээр уншсан лекциндээ ийн өгүүлжээ: “Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг тэнгэр бол Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрх байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. Монголчууд гагц тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх ба үл үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал зовлонгийн эзэн хэмээн үзнэ.

Чингис хааны алив бичиг сэлтийн оршил дох «Мөнх тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл дур...» гэсэн томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хос үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба хаган гэсэн хослол нь эцэг тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд ер бусын нэгэн төрлийн Бурхан мөн бөгөөд энэ нь хүчин хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Єөрөөр хэлбэл Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн суу-заль буюу харизма-гийн ачаар тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Энэ үзлээр дээр гагц тэнгэр байдаг шиг доор газарт гагц хаган байх учиртай, өөрөөр хэлбээс Монголын хаан нь «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ”.

Тиймээ. Чингис хаан өөрийн Тэнгэрийн үзлийг боловсруулж, үр шимийг нь хүртэж «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгэн гараар атгаж чадсан хүчтэн. Энэ нь өнөөгийн хэлээр глобальчлалын үндсийг тавьсан бөгөөд энэ тухай академич Ш.Бира лекциндээ “Чингис хаан дорно өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч Монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Yүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Єртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орнуудын хооронд чөлөөтэй явагдаж байв. Түүх үзэл санааны баримтын үүднээс авч үзвэл, Монголын тэнгэрчлэл бол эдүгээгийн бидний дэлхийчлэл, Тэнгэрийн үзэл нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй харьцуулан үзэж болмоор байгаа юм» хэмээн дурьдсан байна.

Чингис хаан бөө мөргөл, мөнх тэнгэрийн үзлийг ул суурьтай, онолын хэмжээнд боловсруулж, хэрэглэж чадсанаараа аугаа их амжилтанд хүрсэн билээ. Энэ тухай доктор П.Нэргүй “Монголчуудын үзэл ба бодлого” нийтлэлдээ ийн бичжээ.

“Чингис хаан болон алтан ургийнхан, өрлөг жанжнууд, Чингисийн их цэрэг монголчууд бүгд л бөөгийн үзлийг, бөөгийн ёс горимыг чандлан баримталж, бөө мөргөлийг ёсчлон гүйцэтгэж ирсэн бөгөөд бөөгийн үзэлд гүнээ итгэл үнэмшилтэй байсан учраас XIII-XүI зууны туршид аль ч шашинд уусалгүй, өртөж оролгүй, урваж дайвалгүй явж чадсан гэлтэй. Бөөгийн үзэл өөрийн оршин амьдрах бүх л үеийн туршид монголчуудыг аймхай бус зоригтой, дуулгаварлаг бус идэвхтэй, арчаагүй бус авхаалжтай болгож, чин үнэнийг, шударга ёсыг дээдлүүлж, цайлган цагаан сэтгэлтэй болгож хүмүүжүүлж чаджээ. Христос, будда, лал гээд аль ч шашныг бодвол бөөгийн үзэл нь бодит амьдралаас үүсэлтэй бөгөөд Монгол гүрнийг, Монголын төрийг төвхнүүлэхэд монголчуудыгаа дайчлан, идэвхийлэн оролцуулах дотоод оюун сэтгэлийн үлэмжийн шандастай байсан аж. Чингис хаан өөрөө бөө мөргөлийг хамгийн их шүтдэг хүн байлаа. Чингис хаан улс төр, цэргийн талаар их эрх олж, монголыг нэгтгэж , монголын их хаан болсон явдал бол бөө мөргөлийг ашиглаж биедээ татсантай холбоотой. Монгол гүрний хас их төрийн бодлого нь бөөгийн мөргөлд биш бөөгийн цогц үзэлд тулгуурлаж байсан. Бөөгийн үзэл нь арга билгийн ухаантай шүтэн барилдаж байсан учир монголчуудын, эсгий туургатнуудын, хаад ноёдын, монгол төрийн ертөнцийг үзэх үзэл болж байжээ.

Чингис хаан бөө мөргөлийг, бөөгийн ёс суртахууныг гойд эзэмшсэн төдийгүй, бөөгийн зарим горим үйлдлийг төрийн ёслолд хэрэглэж байв. Хамгийн гол нь тэрбээр монголын бөөгийн үзлийг лавшруулж, энэ үндсэн дээр төрт ёсны үзлээ, мөнх тэнгэрийн үзлээ дэлхийн их гүрний төрийн бодлогын төвшинд хүргэж томъёолсон. Тэрбээр ерөнхий бүгдийг сайтар мэдэх, тодорхой бүгдийг сайтар жолоодох гэсэн зарчмыг баримталж, өмчит их улсыг мөнх тэнгэрийн үзлийн, хас их төрийг төрт ёсны үзлийн үндсэн ойлголт болгон дэвшүүлжээ. Мөнх тэнгэрийн үзэл нь өмчит их улс гэсэн ойлголтоор монголын бодит амьдралтай холбогдон мөнх тэнгэрийн ивээлээр зохих гавъяатанд хувь хүртээх, харъяалах иргэдийг хувааж өгөх явдал монголын бодит амьдралд мөнх тэнгэрийн үзэл хэрхэн яаж амилж байгааг илэрхийлж байна.Хаан гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор гал, нар, сараар сүлдэлсэн өмчит их улсын ерөнхийлөгч бөлгөө”.

Чингис хааны боловсруулсан мөнх тэнгэрийн үзэлд тэнгэрийн таалал нь хаан хэмээгч тэнгэрийн элчээр дамжин иргэн ард, хэн бүхэнд хүрнэ. Тэд нь мөнх тэнгэрийн хүсэл зоригийг биелүүлэгч нэгэн хүч байсан ба тэнгэрт итгэсэн итгэлээрээ тэд сэтгэлийн хүчтэй байж, итгэл үнэмшлээрээ ариусан төв сэтгэлийг, авах гээхийн ялгалыг олж, тэнгэрийн зарлигт бүхнийг нийцүүлэхийн төлөө амьдарч, мөнх тэнгэртээ амьдралаа даатгадаг байсан байна. Энэ тухай доктор, профессор Г.Гэрэлбаатар бүтээлдээ: “1920 онд Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский Ватиканы архиваас Гүюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент Iү-т илгээсэн Монгол улсын төрийн албан бичгийн тамган дээрх «Мөнх тэнгэрийн хүчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй айтугай» гэдэг үгийг задалж үзвэл Мөнх тэнгэр-Далай хаан-Иргэн гэх гурван цогц ойлголтод хуваагдах ба энд сав шим ертөнцийн аливаа юмс үзэгдэл, үйл явдал болбоос мөнх тэнгэрийн санаа болон түүний тааллаар болж тогтоогдоно. Энэ нь хаан эзнээр дамжин эгэл жирийн ард иргэдэд хүрч биеллээ олдог. Хэрвээ ард иргэд мөнх тэнгэрийн хүсэл зоригийг ойлгож түүнд хүчээ өгөн таалагдаж чадваас мөнх тэнгэр нь шууд болон хаан эзнээр дамжин таалан соёрхоно гэсэн үзэл номлол тэр үед хүчтэй ноёлж байсныг харуулж байна. Бөөгийн шашин нь бөөлөхүйн хүчээр сүнс онгодтой харьцаж байдаг бол Мөнх тэнгэрийн үзэл нь голдуу оюуныг бясалгаж, залбиран даатгах хэлбэрээр бурхан хэмээх туйлын зүйлтэй харьцаж байдгаараа ялгаатай...” хэмээн тайлбарлажээ.Монголчуудын тэнгэрийг бүхний эхлэл, бүхний эзэн хэмээн үзэх үзлийг өөрийн “Мөнх тэнгэрийн үзэл” болгон хөгжүүлж, үүнийгээ улс иргэнээ амруулахад зориулж чадсан ба нийгэм олныг тэнгэрт итгэж зовлон жаргалаа даатган, тэнгэрийн хүсэл зоригт үйлийг таашаагдуулж, Тэнгэр гэх аугаа их эзэнтэй харилцан хамааралтай амьдарч итгэн биширснээр төв сэтгэлийг олж, шударга ариун ёсыг сахин, хүн бүр тэнгэрийн таашаалд захируулан өөрийн чадах мэдэхийг төрийн төлөө зориулдаг болгон хүмүүжүүлж чадсан нь Их Эзэн Богд Чингис хааны алдар гавъяа билээ.

«Миний уг санаа нийгэм түвшин болгохыг эрсэн буй за.
Они улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болвоос барвай»

хэмээсэн нь түүний хүрэх зам, очих оргил байлаа. Yүнд хүрэхийн тулд Чингис хаан гагцхүү мөнх тэнгэрийн их хүчийг авч, тэнгэртэй харьцаж, сэтгэлээ гэгээрүүлэн төв сэтгэлийг олж, хаан хүний 35 эрдэмд боловсорч, түүнээрээ хүмүүст нөлөөлж чадсан юм. Тэгээд ч түүний нийгэмд тэнгэр эзний ивээл дор сайн үйл бүтээсэн бүхэн тэнгэрийн тааллыг хүртэж тэр нь шууд ба хаанаар дамжин илэрч байв. Цэрэг, нийгэм мөнх тэнгэрт итгэн биширснээр сэтгэлийн их хүчийг олж, амь насаа тэнгэрт даатган, тэнгэрийн зарлигаар тэд үргэлж ялдаг байв. Ингэж Мөнх тэнгэрийн үзэл бодитойгоор оршин, өөрийгөө харуулж байсан бөгөөд одоо ч гэсэн би мөнх тэнгэрийн удам хөх монгол хүн гэж бодохоор сэтгэл ариусан, омог огших шиг болно. Тэнгэрийн таалал орштугай.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Их Эзэнт улс минь амгалан, бат орших болтугай!
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Saturday, October 25, 2008

Зурaг - Xатан цэцэгс

(зураг дээр дараад томруулж харна уу)









...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Зурaг - Xøx тøрийн их цагаан сvлд

(зураг дээр дараад томруулж харна уу)






...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Friday, October 24, 2008

СОЁМБО ҮСЭГ МОНГОЛЧУУДАД ИВЭЭЛЭЭ ӨГӨӨГҮЙ

Монгол Улс төрийн сүлдээ өөрчилөхөөр болж, xоёр хувилбар тунаж үлдсэн гэнэ.
Хувилбар-1 нь тэргүүндээ номын алтан хүрдэнтэй, түмэннаст хээн дугариг хүрээн дунд төрийн их цагаан тугаар дэвсгэрлэсэн алтан соёмботой, цагаан бадам цэцгэн суурьтай аж.
Хувилбар-2 нь хөх могой гартаа тэлж, таван сум савартаа атгасан, элгэндээ цагаан бадам цэцгэн суурьтай соёмбо бүхий хангарьд шувуу гэнэ.


“Нэг их өөрчлөх бодолгүй байгаа” эдгээр хувилбар нь Монголын төрт ёсны билэгдэл, уламжлалын үүднээс авч үзвэл андуу эндүү ихтэй болсoн. Эн тэргүүнд хэлэх зүйл гэвэл хоёр хувилбарын аль аль нь шарын шашин, төрийн билэгдэл хоёрыг хольж хутгасан бантан болжээ. Ерөөс төрийн цагаан тугийг хасчихвал тэр чигээрээ шашины утга агуулагатай дүрс билэгдэл болчихож байгаа нь гайхалтай. Ийн өгүүлснийхээ учрыг тайлъя.

Хангарьд гэж юу вэ

“Хангарьд шувууг монголчууд Хүннүгийн үеэс шүтэж ирсэн бөгөөд үлгэр домогийн шувуу юм” гэж дээр дурдсан шинэ сүлдний хоёр хувилбарийн тухай мэдээнд өгүүлжээ. Энэхүү Хангарьд нь гэм хорын хөх могойн амийг булаан хоёр мутартаа тэлсэн гэнэ. Хачин юм даа. Хангарьд бол Азийн олон оронд түгэн тархсан үлгэр домогт гардаг шувуу бөгөөд “Гариду” гэдэг өөрөө саскрит үг. Монголчууд хангарьдыг төрийн шүтээн болгож байсан удаагүй.

Харин их хүрээг тойрсон дөрвөн хайрханыг шарын шашны уламжлалаар тахиж эхлэхдээ Богд хан уулын эзэн шүтээн нь хангарьд шувуу хэмээсэн түүхтэй, Гэхдээ нь бол Монголын нийслэл нүүн суурьшсан дараа үед хамаарах хожимын түүх. Хангарьдад хамаатуулах гээд байгаа Хүннү гүрэн маань алтан шонхор сүлдтэй, луу шүтээнтэй байсан нь нэгэнт нотлогдсон түүхэн үнэн.
Манай тооллын эхэн үед хамаатай нэгэн чухал олдвор Далан хар уулнаас гарсан нь Хүннүгийн хааны, дээрээ алтан шонхор бүхий алтан титэм билээ.Энэ титэм өдгөө Өвөр Монголын өөртөө засах орны үндэсний түүхийн мүзейн хамгийн үнэт олдвор гэгдэж буйг мэдэх хүн даан ч олон. Үүнээс хойш 500 орчим жил улираан үзвэл их Нирун улсын хаан алтан шонхор шүтээнтэй байв. Үүнээс дахиад хэдэн зууныг улираахаар Их Монгол Улс шонхорыг шүтсээр иржээ.

Гэтэл өнөө цагийн мэргэд шонхор бол домгийн шувуу биш, сэг зэм нь энд тэнд үзэгддэг тул төрийн сүлд болгож болохгүй гэж онолдож байх юм. Шонхор бол зөвхөн боржгоны шүтээн тул төрийн сүлд болгох нь зохисгүй гэж зарим нь үзсэн гэнэ. Дахиад л эндүүрэл. Энэ бол боржгоны шүтээн биш, хаан угсааны шүтээн, төрийн эзний шүтээн. Тийм ч учраас Хүннү, Нируны үед ч төрийн шүтээн байсан. Ийм түүхтэй шүтээнээ харь гарлын хийсвэр сэтгэлгээний хангарьдаар орлуулах нь сайны ёр биш ээ.
Хангарьд маань гэм хорын хөх могойн амийг булаан хоёр гартаа тэлсэн байх юм гэнэ. Хөх инээд минь хүрч байна.Угаасаа шарын шашны бодлого сурталаар бүтээгдсэн билэгдлээс санаа авсан тул тийн бүтээж л дээ. Монголчууд могойг лусын амьтан гэдэг. Бөө мөргөл, тэнгэр шүтлэгт могой чухал байр суурьтай.

Тэгэхээр бөө шүтэгч монголчуудыг шарын шашинд оруулж алгандаа базахын тулд ийнхүү амь могойг нь хангарьдын саварт базуулсан ёр билэгдэлийн дүрсээр Богд хан уулын эзэн савдгийг дүрсэлсэн байдаг нь явсаар байгаад төрийн сүлд болж залрах нь дээ. Гэм хорын хөх могой гэснээс үүдээд Монгол төрийн өнгөний билэгдлийн тухай бас өгүүлэхгүй байж чадаггүй нь.
Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг өнгөний нэг нь хөх. Хөх Монгол, хөх туг, хөх тэнгэр, хөх толбо ийнхүү ариун нандин тэнгэр усны өнгө гэж билэгдэн нандигнадаг хөх өнгө маань яахаараа гэм хорын хөх өнгө болчихдог байна аа? Эсвэл тэнгэр шүтлэгт хөх Монголын амийг нь таслахын билэгдэл үү? Төрт ёсонд өнгөний билэгдэл нэн чухал байсан эрхэм уламжлал хаачив? Манжийн төр монголчуудын эрчийг нь сааруулах гэж эрээн алаг дээл өмсгөж, эрдмийг нь юүлэх гэж этгээд өд, малгайд нь чулуу шигтгэж, омгийг нь барих гэж омрууг нь товчилж, гарыг нь хүлэх гэж нудрага зүүлгэж, төөргийг нь төөрүүлэх гэж цаг тооны бичгийг нь өөрчилсөн гэдэг.

Тэгэхдээ өнгөний билэгдэлийг нь эн тэргүүнд анхаарч өмсдөг хувцасыг нь эрээн цоохор болгосон түүхтэй. Гэтэл манай мэргэд лус савдагийг мөнх тэнгэртэй холбодог элч гэж тэнгэр шүтлэгтнүүд үздэг могойг хангарьдын саварт тас базуулж буйгаар тэгэхдээ бүр хөх өнгөтэйгээр дүрсэлж сүлдлэх гэнэ дээ. Уг нь тэнгэр, усны билэгдэл хөх, нар галын билэгдэл улаан,ургаж төлжихийн билэгдэл ногоон өнгийг дээдэлж,энэ гуравыг хувь тэнцүүлэхэд гардаг цагаан өнгийг бүр дээдийн дээд гэж үздэг ард түмэн юм сан.

Соёмбо гэж юу вэ

Хоёр хувилбарын аль алинд нь соёмбо оруулжээ. Аль алинд нь тэргүүүн зэрэгт тавьсаныг үзвэл ихэд чухалчилж байх шиг. Гэтэл соёмбо гэдэг маань юусан билээ? Түүнийг сөхөөд үзье. Их эзэн Чингисийн үед, эртний дээдэс Хүннү, Сүмбийн үед соёмбо төрийн гол шүтээн байсан уу? Үгүй, энэ бол хамаагүй хожим харийн шашинаар дамжин орж ирсэн зүйл. Чингис хааныг тэнгэрт хальснаас 351 жилийн дараа Түмэдийн Алтан хан Төвдээс нэгэн хутагтыг залан авчирч далай лам цол шагнан, шашинд нь дагаар орсон байдаг.
Энэ нь Энэтхэг орноос гаралтай, Төвдийн шар малгайтны шашины төлөөлөгч байсан бөгөөд үүнээс өмнө харийн шашиныг төртэй хослох оролддогыг Аригбөхөөс хаан ширээг хууль бусаар булаан авсан Хубилай хийж, Пагва ламыг Дайду (Бээжинд)-д урин “Хос ёс” гээчийг хэрэгжүүлсэн нь Юан гүрний мөхлийг далласан түүхтэй.

Соёмбын тухайд тодруулан өгүүлэх юм бол XҮII зуунд төр шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн хос ёсны тэргүүн, анхдугаар богд Занабазар түүнийг зохиосон гэдэг. Энэ үсэг нь “өөрөө тодорсон” гэсэн утгатай соёмбу зояди хэмээх энэтхэг үгээр нэршсэн гэдгийг судлаачид нотолдог. Өндөр гэгээний соёмбо үсэг нь Энэтхэгийн ланз үсгээс сэдэлтэй бөгөөд цагаан толгойн эхний титэм үсэг, зохиолчийн өөрийнх нь мутрын тэмдэг төдий билээ. Тэрбээр энэхүү соёмбо үсгийг бүтээснээсээ хойш ердөө ганцхан жилийн дараа Манжид дагаар орж монголчуудын 200 жилийн доройтолын түүх эхэлсэн.
1911 онд Манжийн дарлалаас сая нэг чөлөөлөгдсөн монголчууд төр улсаа сэргээж төвхнүүлэхдээ соёмбыг төрийн сүлд болгож улсын туг, далбаа, тамгандаа хэрэглэжээ. ҮIII Богдыг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилж өөрөөр хэлбэл, мөнөөх хос ёсны уламжилалыг сэргээхдээ соёмбыг ийнхүү залсан гэдэг. “Соёмбу Э Бам”үсэг энэ удаа ч монголчуудад ивээлээ өгсөнгүй.
Монголчууд соёмбыг төрийн бэлгэ тэмдэг болгосноос хойш 82 жил өнгөрчээ. Соёмбын тайлбарлал нь монголчууд бидэнд бэлгэдэлтэй сайхан санагддаг бөгөөд түүний учир утганд хэн ч эргэлздэггүй билээ. Харин соёмбын зарим дүрс ямар учир утгатай, хаанаас үүсэлтэй болохыг тайлбарлан бичсэн зүйл манайд маш ховор тохиолдоно. Yнэндээ соёмбын дүрсүүдийн үүсэл, утга учир нь ихээхэн сонирхолтой юм.

Соёмбын голд байдаг, бидний эх орноо нүд цавчилгүй хамгаалж байгаа эр, эм хоёр загас гэж тайлбарладаг дүрсийг дэлхий нийтэд янь инь-ий тэмдэг гэж нэрлэдэг юм байна. Энэ тэмдэг нь Хятадад Күнзийн сургаальтай бараг нэгэн зэрэг үүссэн Даогийн сургаалийн бэлгэ тэмдэг юм байна. Даосизмд хүчтэй, хүчгүй, халуун хүйтэн, өдөр, шөнө, өмнөд, хойд, эр ба эмийн нэгдлийг энэ тэмдгээр дүрсэлдэг ажээ.
Бурхны шашинд Мянган бурхны тамга хэмээх ариун дүрсийг дээдлэн шүтдэгийг манай сүсэгтэн олон сайн мэднэ. Тамгын төв хэсэгт бидний сайн мэдэх соёмбын дүрсүүд байна. Бурхны номын ёсоор бол Мянган бурхны тамгын ач тус нь цаглашгүй их ажээ. Түүнийг зүүсэн хүн хойд төрөлд одох цагт сайн цагийн мянган бурхад угтан заларч, сайн заяаны оронд хүргэдэг юм байна. Соёмбо тэмдгийг Өндөр гэгээн өөрийнхөө соёмбо үсгийг зохиохдоо анх бүтээжээ. Соёмбо нь хоёр янз ба байдаг үүгээр эхлэл төгсгөлийг заадаг аж. Энэ хоёр тэмдгийн эхнийхэд нь янь инь-ий тэмдгийг ба нарыг хүрээгээр дүрсэлсэн байхад дараагийнхад нь дүүргэж будсанаараа ялгагдана. Гадаадын нэртэй нэвтэрхий толинуудаас үзэхэд эхний тэмдэг нь ямар нэгэн бичиг судрын эхлэл, хоёрдахь нь төгсгөлийг заадаг хэмээн тайлбарлажээ. Гэтэл 1992 оны Yндсэн хуулийг батлах хэлэлцүүлэг дээр гишүүд зурагтаар хоёрдахь тэмдгийг нь аливаа бичгийн эхлэлийг заадаг гэж ярьж байсан нь санагдана.

Xэрэв Өндөр гэгээн манай одоогийн сүлдийг харвал баярлахаасаа илүү гайхах байх. Учир нь Монголын төрийн сүлд, далбаа хоёрын аль алин дээр нь өөрийнх нь зохиосон цагаан толгойн “төгсөв” гэсэн тэмдэг байж байдаг. Чухам юу төгсөж байгаа хэрэг вэ. Төрийн бэлгэ тэмдэг нь Монголын өнө мөнхийн билэгдэл баймаар. гадаадын судлаачид ташаарсан хэрэг, манай сүлдэн дээр “эхлэв” гэсэн тэмдэг байгаа юм гэж маргах хүн гарч болох юм. Тэгвэл юу эхэлж байгаа хэрэг вэ. Чингисийн Монголын өмнөх түүх хэрэггүй гэсэн үг үү. Эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа дараагийн үг өгүүлбэрүүд нь сүлдэн дээр бичигдэх юм болов уу гэсэн асуудлууд гарч ирж байна.

Бадам цэцэг гэж юу вэ

Бадмалянхуа гэдэг нь угтаа харь хэлний үг. Бадмаа нь угтаа түвэд, Лянхуа нь хятад үг. Тэгээд ч 12 дэлбээтэй Бадамлянхуаг буддын шашинд л түгээмэл хэрэглэдэг болохоос Монголын төрд даанч хүртээлгүй. Шашин төрийг хослон баригч, өөрөөр хэлбэл, хос ёсны төрийг эрхэмлэгч I,ҮIII богдын үед бадамлянхуа төрийн сүлдэнд ороод ирвэл ойлгож болохсон. Гэтэл энэ чинь хэддүгээр зуун билээ, бид чинь ямар орон билээ?


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Зурaг - Монголын их омог тøгøлдøр, омголон хийморь

(зураг дээр дараад томруулж харна уу)









...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

МОНГОЛ БОЛ БØØ МØРГØЛТЭЙ БАЙСАН АРД ТVМЭН.

МОНГОЛ БОЛ БӨӨ МӨРГӨЛТЭЙ БАЙСАН АРД ТҮМЭН. ШАРЫН ШАШИН ОРЖ ИРЭЭД АР ХАЛХАД БАЙСАН БӨӨНҮҮДИЙГ ХЯДСАН ШҮҮ ДЭЭ. ТИЙМ УЧРААС ХАЛХАД НЭГ Ч БӨӨ БАЙХГҮЙ.

ДОКТОР, ПРОФЕССОР С.ИШБАЛЖИР


Гавьяат багш Самбуугийн ИШБАЛЖИРЫГ урьж ярилцлаа. Тэрээр Монголын түүхийг сонирхон суралцдаг бөгөөд Монголын Инженэрийн Академийн гишүүн, ШУТИСийн хүндэт профессор, техниоийн ухааны хүндэт доктор хүн юм. Бусармаг зүйлүүдийг хараад зүрх өвддөг гэж ярих багшийн ярианд анхаарлаа хандуулъя.

-Та техникийн ухааны доктор. Тийм байтал түүхээр бас докторын анзаанд мэргэшсэн хүн гэж сонслоо?
-Энэ асуултыг олон хүн гайхсан маягаар тавьдаг. Өөрийнхөө нарийн мэргэжлээс өөр юм мэдэхгүй бол тэр мэргэжлээ мэдэхгүй байна гэсэн үг. Ямар ч хүн тархи нь хэвийн ажиллагаатай л бол өөр олон зүйлийг судалж мэдэж чадна. Түүхээ мэдэхгүй бол ойн сармагчинтай адил гэдэг биз дээ. Арван жилийн сургуульд байхаас багш нар түүхээ мэдэж төрлөө танихийн учир утгыг ухуулж өгсөн.
-Таныхаар монголын түүхийн хамгийн онцлог үе юу байна. Аль үе нь ?
-Монголын түүхийг VIII зуунаас авч үзэх хэрэгтэй гэж боддог. Энэ цагийн онцлог нь монгол гэдэг угсаатан бүрэлдэн бий болсонд байгаа юм. Уйгар, Түрэгийн дайны үед л болсон шиг байгаа юм. Дараагийн чухал үе нь иргэний дайнаар бий болсон овгийн байгуулал иргэний дайн гэдэг нийгмийн нэг тогтолцоог нөгөө тогтолцоогоор халсан үндэстний дотоод хямрал шүү дээ. Тэгэхээр XIII зууны эхэн үеийг бол тархай бутархай юмыг нийлүүлсэн гэж түүхчид бичээд байна.
-Үгүй гэж үү ?
-Би туйлын зөв гэж үздэггүй. XII зууны сүүлд монгол нутаг байсан овгийн байгуулал хямралд орсон. Тухайн үед цөөхөн хүнийг ард түмэн дээшлүүлдэг нь хууль шүү дээ. Тэр хямралыг иргэний дайнаар шийдсэн.
-Иргэний дайн гэж үү?
-Би л тэгэж нэрлээд байгаа юм. Үндэстэн хоорондоо тэмцэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Сайхан юм биш ч гэсэн түүхийн дуудлагаар ганц монголд ч биш 1861 онд АНУ-д Аврам Линкольн Ерөнхийлөгч болсон. Тэр үед эзэн боолын нийгмээр гарч л байсан. АНУ ардчиллын 200 жилийн уламжлалтай гэдэг нь худлаа. 1860 онд боол байж байхад чинь тэнд ямар юмных нь ардчилал байх юм бэ. Оросын Октябрийн хувьсгал ч иргэний дайн байсан шүү дээ. XII зууны эхэнд Монголд иргэний дайн болж эцэст нь 1206 онд Монголын тулгар төрийг байгуулсан түүхтэй.
-XIII зууны үед монголчуудын сэтгэхүй хийгээд тархины хөгжил одоогийнхтой харьцуулбал ямархуу байсан байх вэ?
- Харьцангуй ойлголт л доо Миний сэтгэлийг зовоодог бас сонирхол татдаг нэг асуудал байдаг. XIII зуун түүнээс өмнө монголчууд янз бүрийн тэрэг хийдэг байхгүй юу. Хааны ордон ч тэргэн дээр явж байдаг. Тэр тэргийг хийхэд янз бүрийн ширэм, металлыг ашигласан маш боловсронгуй эд байхгүй юу, тэр чинь. Өүлэн эхийн тэжээсэн дөрвөн өргөмөл хүүгийн нэг Борхулыг Хорь түмэндийг байлдан дагуулахаар явуулсан байдаг. Хэрэм байхгүй учраас харвалдаж алуулсан. Ингээд ойн иргэдийг дагуулахаар Сүбээдэй баатарыг явуулсан байдаг юм. Тэгэхэд төмөр тэрэгтэй явуулсан *Нууц товчоо*-нд бий. Хэн ч харин тэр төмөр тэргийг нь тайлбарлахгүй байгаа юм. Одоо бодоход бол танкны маягтай юм байж.
-Арай ч танк биш. Яг ямар тэрэг гэж та бодож байна?
-Морин тэрэг байсан. Хуяг өмсөөд, тэрэг дээрээ сум нэвтрэхгүй төмрөөр хамгаалалт хийгээд түүн дээрээ суугаад явж байлдаж ялсан. Нэг үгээр хэлбэл анхны танкийн хэлбэр гэж үзээд байгаа юм.
-Өөр ямар зэвсгийн эх хувилбар байна?
-Дүүгүүр байна. Жирийн дүүгүүрийг жаахан механикжуулаад жижиг дүүгүүр гэдгийг хийсэн байгаа юм. Морины сүүлийг эрчлээд чулуугаа хийгээд татаад тавихаар илүү хол, хүчтэй тусдаг нь дэвшил болсон. Энэ нь түүхэн зурэгт ч байгаа.
-Арай ч механик дүүгүүр биш юм шиг санагдлаа ?
-Яг ийм дүүгүүр тавыг нэг дор байрлуулаад байгаа зураг олж үзсэн. Нэг үгээр хэлбэл дөрвөн их буу нэг дор зоосон шиг байгаа биз. Оросын 16 сумаар зэрэг бууддаг *Катюша* бууг XIII зуунд монголчууд хийчихсэн л байхгүй юу. Ялангуяа цэрэг дайны техникийн сэтгэлгээ хаана ч байхгүй өндөр төвшинд хүрсэн байсан, тэр үед.
-Тэр өндөр хөгжсөн техник сэтгэлгээ хэдийд биднээс алга болчихов ?
-Монголчууд өөрийн хөрш зэргэлдээ улсуудаа их түйвээн өдөөсөн. Америкийн нэвтэрхий толь дээр Хоёр дахь мянган жилийн хамгийн эмгэнэлт явдал нь XIII зуунд монголчууд хойд Хятадын 30 сая хүнийг хүйс тэмтэрсэн гэж бичсэн байгаа. Тэнд Манжуур, Зүрчид Сүн Тангад орж байгаа юм.
-Гучин сая хүнийг хүйс тэмтэрсний хор уршиг гэж хэлэх гэж байна уу?
-Тэр чинь заавал гарч ирэх ёстой байхгүй юу. Үйлийн үр гэж бий. Ямар нэгэн юм хоёр янзын үр дагавартай. Сайн муу гэж XIII зууны энэ байлдан дагуулалт хойноосоо бас тэр хэмжээний сөрөг үр дагавар дагуулж л явна. Энэ нь хойчдоо гамшигтайгаар нөлөөлсөн түүхтэй. Монголчууд Хархорум хотыг байгуулж металл хайлах зуухтай, техникийн дэвшилттэй болж ирсэн. Хятадууд харин Монголыг нийслэлтэй байж болохгүй гээд 1380 онд наашаа дайрсан. Энэ бол түүхийн хар он Сүн улс 150,000 цэргээр Монгол руу дайрахад манай цэргийн тоо цөөхөн байсан. Монголчуудын танкийг судалсны үндсэн дээр Хар хорумыг түйвээчихээд буцаад Цагаан хэрмийнхээ цаана орчихсон юм. Түвд Тангад хоёр чинь нэг шашинтэй зан заншилтэй улс. Тэгээд түвдүүд ах дүүсийнхээ өшөөг авахаар маш хүчтэй сургаалтай буддын гүн ухааны номлол дээр тулгуурласан шарын шашныг дэлгэрүүлсэн.
-Буддын шашныг Монголын устгахад зориулж оруулж ирсэн гэх гээд байна уу?
-Яг тийм, Сургааль нь буддын гүн ухаан ч Монголд таарсан хувилбартай байсан.
-Ямар хувилбар гэж?
-Хөдөлмөр хийгээд хэрэггүй, Бурханд залбир мааниа унш диваажинд төрөхийг бод гэж. Ерөөсөө хүн хөдөлмөр хийхээ боливол тархи ажилгүй болдог шүү дээ. Биеэ угааж болохгүй хувцсаа ч угааж болохгүй. Хуучин хувцсаа нөхөж өмс гэж байсан. Бөөсөө ч алж чадахаа байсан. Бас галд муухай юм оруулж болохгүй гэсэн. Уг нь галаар бүгдийг ариутгадаг байхгүй юу. Дээр үед гаднын хүн орж ирэхэд хааны ордны хоёр талд түүдэг асааж тэр дундуур оруулдаг байсан нь ариутгалын чанартай юм. Тэр бүгдийг устгасан.
- Тэгээд ?
-Тэгээд яахав, монголчууд биеэ угаахаа байсан, хөдөлмөр хийхээ байснаас хурдан авах чадвар муу болсон, Буддын шашинтэй орнууд нас барагсдаа шатааж чандралдаг. Тэгвэл Монголд галд муухай юм оруулж болохгүй, газар булж болохгүй сүнс нь диваажинг олохгүй гэж номлосон Талийгаачдаа ил хаядаг болсон. Намайг сургуульд байхад гандангийн хур доогуур ил тавьсан шарилуудыг нохой идээд л байж байсан шүү дээ. Өвчнөөр үхсэн хүний өвчин тарна биз дээ.
-Уучлаарай, буддын шашин Монголын хөрсөнд сайн суурьшсан бөгөөд зохицсон гэж боддог л доо ?
-Монгол бол бөө мөргөлтэй байсан ард түмэн. Шарын шашин орж ирээд Ар халхад байсан бөөнүүдийг хядсан шүү дээ. Тийм учраас халхад нэг ч бөө байхгүй захаараа Дархад Тагнын урианхай буриадад үлдсэн, Бөөгийн зан үйлийг шарын шашин авч хэрэглэхдээ уламжилж биш, Монголчууын сэтгэлийг татах гэж авсан. Энэ чинь түүхэнд бичээстэй байгаа. Тэр үед олонхи эрчүүдийг лам бол гэж байсан. Лам хүн авгай авч болохгүй. Хутагт болбол хойт дүр нь хүмүүний үржлийн замаар биш сүнс нь диваажинд хүрээд дэлхийдээ төрнө гэж байсан.Өндөр гэгээн Занабазарыг хүртэл гурван настай Түвдэд суулган лам болгосон нь Чингис хааны удмыг таслах бодлого шүү дээ. Түвд өөрөө ч шарын шашин шүтдэггүй улааны шашин шүтдэг. Шарын шашин дэлгэрснээр нөхөргүй эмэгтэй хүн олон болсон, завхай зайдан явдал их болсон. Яр, хүйтэн өвчин дэлгэрсэн.Тэгээд ХХ зуун гарахад 570 мянган хүнтэй болж ар Монгол сүйрч байлаа.
-Тэр хүчирхэг байсан XIII зуунд Монголд хэдэн хүн байсан юм бол ?
-Монголд нэг сая хүн байсан гэж Гумилевын номд бий. Энэ бол ар монголых нь бусад монголтойгоо нийлбэл хоёр сая гарах байх. Цэргийн тоогоор нь бодож олсон байдаг. Хятадад 80 сая зүүн Европт 10 сая хүн байсан гэдэг. ХХ зуун гарахад Хятад 400 сая болж үржсэн. Зүүн Европт 150 сая болсон. Мэддэг юмаа мэдэхээ больж маань уншихаас өөр хийхээ болиод ирэхээр юм хийж чадахаа байсан 500 гаруй мянган хүн их Монголын буурийг сахиж ХХ зуунтай золгосон юм.
-Буддын шашинтай болсноор харин иргэний дайн гараагүй байх тийм үү?
-Үүний уршигаар Галданбошгот Занабазар хоёрыг тэрсэлдүүлж үндэстэн хоорондын буюу Ар монгол дөрвөн Ойрадыг шашнаар мөргөлдүүлэх юмыг хийсэн. Үүнийг Занабазар ойлгохгүй.
-Өндөр гэгээн ойлгосон баймаар юм ?
-Занабазар шарын шашныг эрчимтэй дэлгэрүүлж нийслэл Хархорумын үлдэгдлийг нурааж түүгээрээ шарын шашны төв Эрдэнэзууг байгуулсан хүн. Харин Галданбошгот түвдүүдийн муу санаархлыг ойлгож байсан нь түүхээс харагддаг юм. Үүний түрүүнд шарын шашны хор уршгийг мэдсэн хүн бол Цогт хун тайж шүү дээ.
-Та арай 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг дэмждэг юм биш биз дээ?
-Хэлмэгдүүлэлт биш, хэлмэгдэнэ гэдэг чинь газар хөдлөхөд нэг айлын байшин нураад уначихсаныг хэлдэг, дайн болоход хоёр цэрэг харилцан буудалцаж байгаад нэгнийгээ буудчихаад хэлмэгдлээ гэдэггүй биз дээ. 30-40 он хүртэл юу болсон бэ гэхээр нийгмийн хувьсгал хийж феодалын нийгмийг халсан иргэний дайн болсон. Гуравдугаарт дэлхийд байхгүйгээр шашныг хүйс тэмтэрсэн. Аймаглан устгасан сүрт аймшигтэй явдал болсон. Дөрөвдүгээрт бас гэм зэмгүй хэлмэгдсэн улсууд байсан. Магадгүй шарын шашин өөрийнхөө хийсэн үйлийн үрийг үзсэн гэж боддог. Хэтэрсэн хэтрээгүй гэдгийг бол би мэдэхгүй. 1932 оны эсэргүү бослогыг ардын бослого гэж манай ардчилагчид ярьж буй нь буруу л даа. Эсэргүүцэгчид нь бас 1000 гаруй хүнийг алсан шүү дээ.
-Үлдсэн лам нар аргагүй эрхэнд өөр ажил эрхлэх болсон ?
-1937 онд феодалуудын талыг нь устгаж, жижиг дунд лам нарыг тракторын жолооч ч юм уу, автомашины жолооч, тариачин малчин болгосон. 1940 онд МАХН-ын Х их хурал хуралдсан.
-Ялагчидын их хурал гэдэг байх аа ?
-Би тэгэхэд хоёрдугаар ангийн сурагч Хөгжсөн намын Х их хурал гээд л дуулаад явж байлаа. Тэгэхээр 1206 онд иргэний дайны үндсэн дээр Чингис хааны зарлигаар байгуулсан феодализм 1937 он 1940 оны төгсгөл хүртэл 734 жил оршин тогтноод үгүй болсон сонин түүхтэй.
-Дэлхийгээр дүүрэн монголчууд бий гэж ярьдаг ?
-Алтан ордныг, Зүчийн дараа Батхаан захирсан. Тэнд монголчууд 10 сая хүнийг захирах хэрэгтэй болсон. Батхаанд Монголынхоо хамаг л ухаантай 4000 хүнийг өгсөн. Европт байгаа оросуудын 10 хувь нь монгол гентэй байдаг. Хамаг сороо дэлхийд цацчихаад Их савны ёроол гэдгээр үлдсэн л дээ. Тэгээд 30-40 оны үеийн тэр иргэний дайны хувьсгалын үед бас сорчлон устгасан.
-Одоо тэгээд ямар болчихоод байна?
-Улсынхаа бүгд найрамдах гэдгийг аваад хаячихсан баячууд бий болсон гээд ардыг нь авч болно. Бүгд найрамдахыг нь л авч болохгүй байхгүй юу. Одоо зүгээр л Монгол улс гэхэд учир дутагдалтай Саяхан Бүгд найрамдах улсынхаа 80 жилийг тэмдэглэж байдаг. Гэтэл бүгд найрамдах нь алга болчихсон байдаг. Дээрээс нь генийхээ сорыг дэлхийд тараачихсан учраас аливааг ултай суурьтай сэтгэж чадахаа больсон. Үйлдвэргүй болсон, бүх арьс ширээ хятадад аваачсан, үйлдвэрүүдээ сэргээе гэхэд тэнд монголчууд ажиллаж ч чадахгүй. Бэлддэг ТМС-үүд нь байхгүй болчихсон. Их сургуулийн дипломтой юу ч чадахгүй гангамсаг залуусаар Монгол дүүрлээ. Юу ч чаддаггүй мөртлөө би чадна гэж барьж аваад нураадаг... Тэгээд байна шүү дээ.
-Монголчууддаа яагаад ийм дургүй болчихсон юм бэ?
-Хайрлаад хэлж байгаа юм. Өөрийгөө хэт магтаад л цагаан хэл аманд орчихсон биеэ тоосон. Аль ч давхаргынхан нь. Бид л өөрөө өөрсдийнхөө сүүдэртэй талыг харж хэлэхгүй юм бол цаашаа яаж явах юм бэ?
-Өнгөтэй өөдтэй юм харагдахгүй байна гэж үү ?
-Хөгжихгүй байна, хамаг юмаа унагаачихсан байна. Хүний оюун биокодоор ухаан нь социокодоор дамждаг. Оюуны эсрэг утга нь тэнэг ухааны эсрэг утга нь мунхаг. Монголчууд яагаад тэнэг болов гэвэл генийн харшил, цус ойртолт, архидалт, мансууруулах бодис хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах зэргээс төрөлхийн гажигтай болсон. Харин олдмол тэнэгийн шалтгаан нь тураал, витамины дутагдал, иодын дутагдал буруу хүмүүжил юм. Эмэгтэйчүүд ахмад настан, хүүхдээ хүндэлдэггүй ард түмэн хэзээ ч сайн сайханд хүрдэггүй. Эмэгтэй хүнийг эртнээс маш их хүндэлж ирсэн. Тэр ард түмний ген агуулагдаж байдаг учраас. Хүндлэхгүй байгаа болохоор тэнэг хүүхэд олон төрж байна. Эмэгтэй хүний хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг бол эрүүл хүүхэд төрүүлж, Зөв өсгөж хүмүүжүүлэх юм шүү дээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, October 21, 2008

Зурaг - Монголын их амар амгалан

(зураг дээр дараад томруулж харна уу)







...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Зурaг - FineA

(зураг дээр дараад томруулж харна уу)







...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, October 20, 2008

Зурaг - FineA

(зураг дээр дараад томруулж харна уу)








...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Зурaг - FineA

(зураг дээр дараад томруулж харна уу)








... дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, October 12, 2008

Sunday, October 5, 2008

Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарыг зорьж очин ярилцлаа.


-Академич Ш.Нацагдорж гуайн 90 насны ойг үр хүүхэд, шавь нар нь өргөн хүрээтэй тэмдэглэж, амьдрал, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байна. Энэ хүний тухай та хэр сайн мэдэх вэ?
-Миний хувьд академич Ш.Нацагдорж гуайг 1962 оноос мэдэх болсон. Тэрбээр гайхамшигтай мэдлэг, оюунтайгаас гадна шинэ боловсон хүчин шилж сонгож, хүмүүжүүлэхдээ гаргууд хүн байлаа. Шавь нар нь өдгөө Монголын эрдэм чадалтай эрдэмтэд болчихсон байна. Түүний гайхалтай нэг шинж нь дэргэдээ ямар ч чадалтай хүн байлгахаас огт айдаггүй, шинжлэх ухаанд шинэ зүйл юу байна вэ гэдгийг тун андахгүй мэддэг, гярхай соргог хүн байсан. Жишээ болгож нэг зүйл ярья. Археологич Д.Наваан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Өвгөнт” гэдэг газраас булш малтаж байгаад Хүннүгийн үеийн “Алтан хүн” олсон юм. Цаас шиг нимгэн хэрнээ хүний дүрстэй, толгойных нь хоёр талаар үсэг бичсэн дэлхийд ганцхан хувь дурсгал, хосгүй олдвор юм. Түүнтэй хамтарч энэ тухай өгүүлсэн “Өвөг Монгол хэлний чухаг дурсгал” нэртэй ном бичсэн. Ш.Нацагдорж гуай үүнийг шинэ зүйл байна гэдгийг мэдээд хэвлүүлье гэж уйгагүй хөөцөлдсөн. Тухайн үед Монголч эрдэмтдийн хуралд зориулж ном хэвлүүлэх амаргүй, Төв хороогоор орж, зөвшөөрөл заавал авдаг байсан юм. Тэгтэл Ш.Нацагдорж гуай номыг маань барьж ороод, хэвлүүлэх зөвшөөрөл авч байсан ачтай хүн дээ.

-Та олон жил судалгааны ажил дагнасан хүн. Шинэ бүтээлгүй сууна ч гэж бараг байхгүй биз дээ?
-Нэг баясгалантай, чихэнд чимэгтэй мэдээг олонд дуулгая гэж бодож байна. Монголын хууль цаазын бичгээс XIII зууны үеийн Чингис хааны “Их Засаг” хуулийн бичмэл эх огт олдоогүй. Гэтэл Солонгос улсын түүхийн сурвалжаас энэ хуулийн хэсгүүд олдсон. Үүнийг эх хэлнээ хөрвүүлэн орчуулж, тайлбар хийн хэвлүүллээ. Мөн барьж байгаа миний энэ ном Монголын шинжлэх ухааны салбарт дөнгөж орж ирж байгаа шинэ бүтээл юм.

-Солонгосын ямар мужаас бүрэн эх нь олдсон юм бэ?
-Бүгд Найрамдах Солонгос Улсын хуучин нийслэл Кйөнжүү хотын Сон овогтын хувийн цуглуулгаас 2003 онд олдсон. Солонгосын эрдэмтэд үүнийг бүрэн эхээр нь хоёр боть болгон хэвлүүлсэн байна. Уг судар 30 дэвтэр бүтээл. Нэгдүгээр дэвтэр нь долоо, хоёрдугаарх нь 31, гуравдугаарх нь 38, дөрөвдүгээрх нь 19 гэх мэтчилэн олон зүйлтэй. XIV зууны үеийн Монголын хуулийн эмхэтгэл ингэж олдсон нь тун олзуурхууштай юм.

-Үүнийг олж авсандаа таны сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би Солонгос Монголын харилцааг олон жил судалсан хүн. Монголын судлалд энэ ном цоо шинэ бүтээл.
-Энэ ном солонгос, эсвэл хятад хэл дээр бичигдсэн байна уу?
-Хятад ханзаар байна. Эртний хятад ханзыг Солонгосчууд авч хэрэглэж байсан. Миний хувьд Солонгост хэлний боловсрол эзэмшсэн тул эртний ханз үсгийн талаар бага зэрэг гадарладаг юм. Энэ бүтээлийг хойшдоо эх хэлнээ хөрвүүлэн орчуулах бодолтой байгаа.

-Судалгааны олон бүтээл туурвисан биз, та?
-Би Ардчилсан Солонгосын сургуульд оюутан болж зургаан жил суралцсан. Тэр цагаас хойш Шинжлэх ухааны академид 40 гаруй жил ажиллаж байна. Өмнөд Солонгост 1990-1996 онд багшилсан. Солонгос судлалаар нэлээд бүтээл туурвилаа. Ганц нэгийг нь дурдвал “Монгол, Солонгос хэлний харилцаа”, “Солонгосын түүхийн сурвалж бичиг Монголын тухай”, “Монголын нууц товчооны хэлбэр судлал” гээд бие дааж гаргасан 20 гаруй бүтээл бий.

-Хэл сурахад тухайн орны орчин, нөхцөл, ёс заншил их нөлөөлдөг үү?
-Тийм ээ. Гадаад хэлийг тухайн оронд очиж сурахгүй бол төдийлөн ахидаггүй. Бичгийн хэлийг сурч болно. Харин ярианы хэлийг тэр нутагт нь ёс заншлыг дагаж байж төгс сурдаг. Ганц хоёр сар үзээд гадаад хэлтэй болно гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Би 40 жил солонгос хэл судаллаа. Мэдэхгүй чадахгүй зүйл надад их бий. Хоёр гурван жил гадаадад ажиллаж амьдарчихаад би хэл, устай хүн гэж сайрхаж ярьдаг хүмүүст итгэл үнэмшил төдийлөн төрдөггүй юм.

-Солонгост олон жил амьдрахдаа түүх соёлоос нь багагүй суралцсан биз дээ?
-Монгол, солонгос хэлний харилцаа, түүхийн тухай ярихын тулд тухайн улсын түүхэн сурвалжийг зэгсэн сайн мэдэх хэрэгтэй. Солонгосын сурвалж бичигт өгүүлсэн Монголын тухай мэдээ сэлтийг цуглуулж эмхэтгээд хоёр боть ном болгож гаргасан.

-Монголын тухай Солонгосын сурвалж бичигт юу гэж өгүүлсэн байдгийг та сонирхуулж яриач…
-Дэлхий анхны эмэгтэй элч хэн бэ, ямар улсынх вэ гэж асуувал Монгол эмэгтэй байсан гэж би хэлнэ. XIII зууны үед Чингис хааны элчийн бүрэлдэхүүнд эмэгтэй хүн орж, очиж байсан байгаа юм. Энэ бол 1221 оны явдал. Монголын нууц товчоо 1240 онд зохиогдсон гэдэг шүү дээ. Тэгэхээр түүнээс 20 жилийн өмнө Чингис хааны элч 13 хүн Солонгост очсон байна. Энэ тухай Солонгосын түүхэн сурвалж бичигт өгүүлснээр “Монголын 13 элч ирснээс нэг нь эмэгтэй хүн байлаа” хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Монголчуудын соёлын түүхэнд холбогдох олон хэрэглэгдэхүүн энэ улсын түүхэнд бий. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо зохиогдохоос хориод жилийн өмнө 1221 онд Чингис хаанаас Солонгос улсад илгээсэн нэгэн зарлиг бичигт “Танайх бийр, бэх, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл, гүргэм зэрэг эмийн ургамлыг илгээ” гэж өгүүлжээ. Тэгэхээр Монголчууд ямар соёлтой ард түмэн байсан нь мэдэгдэж байгаа биз. Зарим эрдэмтдийн бичсэнээр монголыг хоёр хуваагаад хятадтай залгаа байсан хэсэг нь бичиг үсэгтэй, Гурван голын буюу Чингисийн монголчууд бичиг үсэггүй байсан хэмээн бичсэн байдаг. Дээр дурдсан он Чингис хаан, хаан ширээнд өргөмжлөгдөөд тун удаагүй хугацаа. Дэлхийн их улсыг байгуулах арай болоогүй байхдаа ийн зарлиг илгээж байсан нь гаднаас соёлын барааг импортлож байсан баримт, баталгаатай анхны мэдээ болж байна шүү дээ.

-Монголын жүжигчид гадаадад очиж тоглож байсан тухай мэдээ байдаг гэсэн. Үнэн үү?
-Байдаг. 1283 онд Монголын жүжигчид солонгост очиж тоглож байсан тухай бий. Үүгээрээ өгүүлэл бичээч гэж олон хүн санал тавиад байгаа. “1218 онд Монгол цэрэг солонгосын элч ирэхэд хөгжим үүсгээд наргиад сууж байлаа” гэсэн тэмдэглэл бий. Энэ нь Монгол цэргийн хөгжмийн тухай сонин мэдээ. Тэгэхээр цэргийн хөгжмөөр монгол хүн тоглож байсныг гэрчилж байна.XIII зууны үеийн Солонгосын түүхэн сурвалж бичигт Монголын тухай хаана ч байхгүй ховор нандин тэмдэглэлүүд үлдсэн байдаг. Монголын хаадын 200 гаруй захидал, зарлиг тус улсын сударт тэмдэглэгдэн үлджээ.

-“Их Засаг” хуульд онцолж заасан ямар зүйл байдаг вэ?
-Чингис хааны “Их засаг” хуулинд зааснаар цэргүүдэд “Эзэлсэн орны охид, эмстэй хүчээр гэрлэж үл болно” гэсэн заалт бий. Дэлхийн ямар ч хууль цаазад ийм заалт байдаггүй. Өөр нэг заалт нь “Их цэрэг хөдлөөд явж байхдаа бусдын газрын булш, бунхныг ухаж төнхөхийг цээрлэ. Цэргээр зөөх, тээх мэт хүнд хүчир ажлыг хийлгэж болохгүй” хэмээжээ. Ийм заалттай цэргийн хууль дэлхийн хаана ч байхгүй. Мөн байгаль хамгаалалтын заалт ч бий. “Их цэрэг хөдлөөд явахдаа морьдын хөлөөр ургамал, хөрсийг гишгэж талхлахыг хориглоно. Зөвхөн хааны заасан замаар явах ёстой” гэжээ.-Та “Монголын Нууц Товчоо”-г дэлхийд Монголыг таниулж чадсан бүтээл гэж боддог уу?-Монголын Нууц Товчооны талаар олон зүйл хийсэн. Энэ бүтээл Монгол хэлээр, Хятад үсгээр бичсэн соёлын үнэт дурсгал. Харин монгол бичгээр бичсэн зүйл олдоогүй. Би хятад хэл дээр бичсэн эхийг эх хэлнээ галиг, одоогийн компьютерт оруулдаг кодтой нь буулган боть ном болгон хэвлүүлсэн. Үүний зэрэгцээ “Монголын нууц товчооны хэлбэр судлал” хэмээх судалгааны бүтээл туурвилаа. “Монголын Нууц Товчоо” хэдэн үгтэй юм бэ гэдгийг ч нарийвчлан гаргалаа. Энэ ном 8144 үгтэй бүтээл юм. Саяхан “Монголын нууц товчооны толь” хэмээх бүтээл шинээр гаргаж, бүх үгийг жагсаасан.

-Солонгос хэл монгол хэлний бүтэцтэй адил байдаг гэж ярьдаг юм билээ…
-Орчин цагийн үед Монгол дахь Солонгос судлалыг үндэслэсэн хүн нь би шүү дээ. Үүнийг олон хүн мэднэ. Монгол, Солонгосын түүхэн харилцаа, бичиг үсгийн харилцааны талаар нэлээдгүй судалсан. Солонгосын талаарх шинэ соргог мэдээлэл хаана байдаг вэ гэдгийг зэгсэн гадарлана.
-Солонгос хэл сурахад юуг анхаарах ёстой вэ?
-Солонгос хэл бүтцийн хувьд манайхтай адил байдаг. Өгүүлэгдэхүүнээр эхлээд, өгүүлэхүүнээр төгсдөг тул сурахад дөхөм. Гэхдээ Солонгос улс өөрийн гэх бичиг үсгийг XV зууны үед зохиосон. Хангыл үсэгтэй. Түүнээс өмнө Хятад ханз бичгийг хэрэглэж байсан улс. Судалгааны хүн үүнийг мэдэхгүйгээр ахихгүй. Ханз үсэг мэдэхгүй бол Солонгосын сонин хэвлэл уншиж чадахгүй. Тэгэхээр ханз үсгийг хангылтай нь хамт сурах хэрэгтэй.
-Та Монголын түүхэн сурвалж бүтээлүүдээр Солонгос улсад илтгэл тавьж байсан уу?
-Бас нэг сайхан мэдээ дуулгая. Чингис хааны ач хүү Хубилай өөрийнхөө байгуулсан улсад “Юан” хэмээх нэрийг өгсөн нь учиртай юм. Хубилай хааны дэргэд бичгийн мэргэд олон байсан. Гэтэл яахаараа хятад нэр өгчихдөг билээ, энэ л миний сонирхлыг их татсан. Тэгээд энэ тухай судлаад “Юан гэсэн үгэнд хөх гэдэг утга байна” гэдгийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл “Хөх Монгол” гэдэг утга байсан байгаа юм. Удахгүй Солонгос улсад очиж илтгэл тавина. Үүн дотроо “Хөх” гэдэг үгийн тухай Монголын нууц товчооны судлалаар илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болсон.

-Та Ардчилсан Солонгост Ким Ир Сенийг амьд байхад орчуулагч хийж байсан гэл үү?
-Тийм ээ. Энэ хүнийг амьд сэрүүн байхад нэрэмжит сургуулийг нь төгссөн. Их Хурлын Дарга Ж.Самбуу гуайг тус улсад айлчлахад Ким Ир Сений хажууд зогсоод орчуулга хийж байлаа. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ким Ир Сений нэрэмжит сургуульд сурч байхад оюутан сурагчдын дэглэм маш хатуу. Үсгийг яаж дуудах ёстой вэ яг тэр дүрмээр нь заадаг байсан. Тухайлбал, нэг онцгой авиаг сургахын тулд гурав хоног зааж байсан юмдаг. Ханз үсгийг тэр л үеэс сурсан. Одоо бол заах нь багассан шүү дээ. Сөүлд очоод ярихаар хойд нутгийн аялгуугаар, хойд Солонгост очихоор өмнөдийн аялгуугаар ярьж байна гэдэг. Хойд Солонгост түгээмэл хэрэглэдэг үгийг өмнөдөд хэрэглэхгүй байх жишээтэй.

-Оюутан цагийн нөхөдтэйгээ холбоотой байдаг уу?
-Хоёр жилийн өмнө Бээжинд очиход надтай хамт сурч байсан оюутнуудаас Ким Хуан Бээжингийн их сургуульд багшилж байна билээ. Бид уулзаад оюутан цагийнхаа дурсамжаас ярьж, хөөрч нэг үдшийг хамтдаа хөгжилдөж өнгөрөөсөн.-Та ямар бүтээлээр докторын зэрэг хамгаалав?-Би “Монгол, Солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудал” сэдвээр 1973 онд дэд эрдэмтэн, “Монголын Нууц Товчооны хэлбэр судлал” бүтээлээр 1997 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
-Одоо ямар бүтээлүүдэд судалгаа хийж байна вэ?
-“Монголын нууц товчоо”-ны монгол-хятад, хятад-монгол толь” дээр судалгаагаа үргэлжлүүлж байна. Ирэх жилээс хэвлүүлнэ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: