(vргэлжлэл)
Уулын цаагуур наран жаргаж байлаа. Жаргах наран, жаргах нарыг халхлах Ордосын уулсын бэлээр эзэн Чингэс хаан ирэхдээ, буцахдаа хоёронтоо туулсан. Ангасан морьд их голоос ундаалахад голын ус дундармаар тийм олон. Хэн нэгэн лав арван түмэн хүн, жаран түмэн агт морьд цугларсан шиг байна гэвэл, арай ахимагдуу нэг нь дүү минь энэ бидэнд огт хамаагүй. Хаан түүнээ мэддэг юм. Харин бид өнөөдөр ямар үүрэг ирэх вэ гэж хүлээж, түүнийг үнэнчээр биелүүлэхээ л бодож явдаг юм гэх үгс сонсогдоно. Олон морьд их талын энгээр бүрхэн яваа нь тэнгэрийн үүл мэт талыг бүчиж, олон морьдын хөлөөс боссон их тоос, хуй салхи дэгдсэн мэт тэнгэрийн мандал өөд босно.
Чингэс хаан "Цэргүүд цаашид ийнхүү бөөгнөрч явахгүй. Хүн, мал унд усыг нэг сайн уучихаар олон хоног цангахгүй гэх биш. Мянгат, мянгатууд хоорондоо өдөрчийн зайтай явж, говийн бүрдний ус саваа дүүрэхийг хүлээ" гэсэн зарлиг буулгахад мэдээч нар тэр үгийг дамжуулахаар давхиж байсан тэр нутаг ард хоцорсон байлаа. Охин минь, намайг алсын аянд мордохын өмнөхөн, надад хоргодон, гэрт орж гаран болдогсон бол тантай хамт явъя гэж хэлэх гээд байв. Түүнийг нь ойлгосон ч хэлүүлээгүй. Зулайг нь үнсэж, миний охин аавынхаа галыг манаж, хөвүүн мэт саадаг агсан нум эвшээж, Мони уулын өвөрт суурьшиж байгаарай.
Чингэсийн бодлыг тооноор харагдсан алс хязгааргүйгээс нисэн ирж яваа цагаан шонхор дахин таслав. Шонхор гэрийн тоонон тушаа нэгэнтээ эргэлдсэнээ гэнэт эгц өөдөө нисэв. Яг л сум шиг эрчлэн одов. Аливаа юмс нүдний болоод сэтгэлийн түвшинд харагддаг. Болох үйлийг сэтгэлдээ харагтун гэснээс зайлахгүй. Газар дэлхийд бид мэт нь хараад ч тайлж чадахгүй онцгой юм тэнгэрт л бий. Тэр миний бодлыг тэнгэр өөд хөтлөв. Охиноо бодож байхад нууцлагдалд, хүчит дохио өгч бодолд минь жигүүр ургалаа. Охинтойгоо уулзсан мэт догдлоод ухасхийн босч, би бүр элдэвт сатаараад охиноо мартчихсан мэт явж шүү. Тэнгэр санууллаа. Би ч муу эцэг юм даа, өөрөө өөртэйгөө ярьж баахан үглэчихсэн байгаагаа гэнэт санаж, миний байдлыг хүн хараа болов уу гэж ойр орчмыг харвал хажууд хэн ч байсангүй. Саахалтын газраас Есүй нэгэн бүсгүйн хамт борвитой айраг дамжлаад ирж явав. Харуулын цэргүүд түүнээс арай холхон газарт сууцгаана. Охин минь, наддаа ямар их үнэтэй билээ. Хүн тэнгэрт халихын өмнө өөрөө мэдсэн мэт уулзах ёстой хүмүүстэйгээ сүүлчийн удаа уулзаж, ядахдаа л бодолд нь тэр хайртай хүмүүс нь хүрч ирдэг гэцгээнэ. Чингэс хааны хувьд охиных нь тухай бодол хүрч иржээ. Мони уулын бэлд түр хуарагнаж байгаад Алтан улсыг эзлэхээр хөдөлсөн Чингэсийн цэргүүдэд Онгуудууд мөрч нохой мэт хошуучлан явж тус хүргэсэн. Онгуудын замч, мөрчдийн тус дэм ямар их байсныг их тулааны замыг өдөржин, шөнөжин хамт туулсан Чингэсийн цэргүүдээс илүү хэн ч мэдэх билээ. Тэд энэ мэт магтаал үгийг хэлсэн байдаг.
- Баруун Найманыг дарсан Тэмүжин омогшсон цэргээ хошуучилж, сүрэг хулангийн дээрээс шумбан орох нь тэнгэрт суудалт бүргэдүүд мэт сүр хүчин төгс аж. Тэд, ийнхүү давхилдаж явахдаа хэсэг бүлэг хүмүүстэй улаан зам дээр тулгарчихаад тэдний морьд нь цуцжээ. Холоос яваа бололтой гэж ярилцсаар уулзав.
Аянчид том, том торхтой дарс, бас бус зүйл тээж явснаа "Бид Онгуудын хүмүүс. Тэмүжинд илгээсэн эзнийхээ бэлгийг авч явна" хэмээн өчсөн нь байгаль дэлхийн хишиг горилон Тэмээн хээрийн талд ан хийж явсан тэдэнд харь нутгийнхан биш тэнгэр өөрөө онцгой бэлэг илгээсэн мэт баяртай учрал болов. Олон торх дарсны сайхан үнэр зуу зуун жилийн тэртээгээс өнөөг хүрч ирэх мэт саваа нэвт үнэртэнэ.
- Би Тэмүжин байна. Нэг торхтойг задлаатах, тэнгэрийн хишиг бууж байхад хүртэлгүй яахав.- Ёстой л баатар эр байна даа, чөлөөт наргианч хүн юм. Онгуудын элчийг ийнхүү ярилцах хооронд Тэмүжин нэгэн аяга дарс амтархан уугаад "Алив энэ зочдод өөрсдөд нь дарс хүртээ" гэв.
Тэр уудам талын дунд дарснаас хавьгүй илүү чухал бэлэг авав. Энэ нь сэрэмжтэй байгтун. Зүүн Найманы Таян хан чам руу дайрахаар бэлтгэж байна гэсэн үг байв. Баяр хөөр дүүрэн байсан царайд гэнэт үүл хурах мэт бодолд орсноо сэтгэлээ дахин төвшитгөж "Миний цэргүүд ээ, ан аваа дуусгая. Амны цангаагаа гаргасан бол хүрээндээ буцацгаая гэж хэлэх нь энэрэлтэй бөгөөд сүрлэг догшин сонсогдов. Ерөөс түүх, хожмын хүмүүст дуулгах ёстойг нь сонгон үлдээж бусдыг нь өөрсдөө ургуулан бод, эсвэл мартагтун хэмээн зөнгөөр нь орхидог. Гэр рүүгээ буцах замдаа, мэргэдүүд хот руу гэнэдүүлэн дайрч гэргийг минь олзлон буцаж байснаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Гэнэдэхийн сургамж, гэнэдэхийн дараахь уй гуниг ямар их байлаа..Тийм юм яаж мартагдах билээ. Алахуш, Таяны гэнэдүүлэн дайрахаас сэргийллээ. Би ачийг чинь хариулна аа хэмээн бодож явлаа.
Тэр уудам талын дунд дарснаас хавьгүй илүү чухал бэлэг авав. Энэ нь сэрэмжтэй байгтун. Зүүн Найманы Таян хан чам руу дайрахаар бэлтгэж байна гэсэн үг байв. Баяр хөөр дүүрэн байсан царайд гэнэт үүл хурах мэт бодолд орсноо сэтгэлээ дахин төвшитгөж "Миний цэргүүд ээ, ан аваа дуусгая. Амны цангаагаа гаргасан бол хүрээндээ буцацгаая гэж хэлэх нь энэрэлтэй бөгөөд сүрлэг догшин сонсогдов. Ерөөс түүх, хожмын хүмүүст дуулгах ёстойг нь сонгон үлдээж бусдыг нь өөрсдөө ургуулан бод, эсвэл мартагтун хэмээн зөнгөөр нь орхидог. Гэр рүүгээ буцах замдаа, мэргэдүүд хот руу гэнэдүүлэн дайрч гэргийг минь олзлон буцаж байснаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Гэнэдэхийн сургамж, гэнэдэхийн дараахь уй гуниг ямар их байлаа..Тийм юм яаж мартагдах билээ. Алахуш, Таяны гэнэдүүлэн дайрахаас сэргийллээ. Би ачийг чинь хариулна аа хэмээн бодож явлаа.
Өглөө эрт Алахушийн элч нар бараалхахад шөнөжин ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөж, болзошгүй дайралтыг хэрхэн сөрөхөө хэлэлцэж хоносон Тэмүжин элч нарт дахин хүндэтгэл үзүүлээд "Нэгэн өдөр дэлхий дахин минийх болбоос чиний ач тусыг хэрхэн хариулахыг мөнх тэнгэр мэдтүгэй" гэсэн үгтэй захиа, 500 агт, мянган хонь бэлэглэснийг элчүүд нь авч буцав. Хожим гурван оны дараа Тэмүжин тулгуур төр байгуулж, гавьяатнуудад хэргэм зэрэг шагнахдаа Алахушт Онгууд аймгийн таван мянган өрхийг захируулан, өөрийн гуравдугаар охин Алагуа бэхийг Онгууд аймгийн эзний ахмад хөвүүнд эхнэр болгон өгч худ ураг болсон түүх үлдээжээ. Ингэж Чингэсийн охин Мони уулнаа идээшин суусан ба говийн өмнөх нутгийг захирах тамгыг хожмын нэгэн өдөр алдарт эцгээсээ гардан авсан домогч сонсов.
Далан хар уулын гуу жалга дайсны үхлийг дуудсан гавар, нугачаа бүрийг нь таних нутгийнхандаа дайснаас далдлах ивээлт өлгий хэмээх үг сонссон. Уулын суга жалгад хуарагнасан цэрэг эрс дайсан ямар ч сэжиггүй дөхөж ирэхэд, цаг нь боллоо хэмээн гэнэдүүлэн дайрч ялж байсан гэж тэд хэлсэн. Наран жаргах уулын өвөрт өгүүлэх хууч энэ мэт арвин. Мони уул Чингэсийн худаг Бээжин хотоос үдшийн бүрийд гарсан хүн үүрийн гэгээнээр Хөх хотод дөрөө мултална. Хөгжил дэвшил цаг хугацааг ойртуулсан мэт авч дурсамж бодол ойртсон нь юу л бол. Хур ихтэй учир цэцэг ногоо жигтэйхэн их ургасан учир мал сүрэг, хээрийн амьтдын аль нь ч тэвээрэг сайн авсан 1211 оны зуны адаг сар байлаа. Цэргүүд хаа нэг хулан мэтийг намнасаар, нөмрөн ирэх их тулалдааныг хүлээж байсан нутагт иржээ.
Цаг хугацаа улиран одож, зарим газрын нэр, хийдэг үйл өөрчлөгдсөн ч тэр үеийн уул ус, газар шорооны төрх төдийлөн өөрчлөгдсөнгүй. Бүр Чиле голын хөндий Мони уулын бэл талыг Нүүдэлчний гэр шиг бөмбийсөн Нуман тэнгэр нөмрөн бүрхэнэ Намуун талын энгээр бүдэг бадагхан Номин туяа татан дуниартана Үе үехэн салхин босч өвс налахуй Үхэр мал сая тодорно Энэ бол Хөх хотын орчим байх Мони уулын тухай Чингэс хааныг төрөхөөс таван зууны тэртээ зохиогдсон ардын дуу юм. Чингэс тэр уулыг даван давхиж явахад ч, өчүүхэн сэтгүүлч намайг дайран өнгөрөхөд ч ийм л төрхөө хадгалан, номин туяа татан дуниартан угтсан. Шүлэгт магтсан, бахарсан юм уу, муучилсан утга байхгүй. Хэн нэгний төлөө хэлсэн үг биш жирийн л байгалийн гайхамшигт уянга ажээ.
Бас сургамж үлдээснийг Шар мөрний ус сануулсаар урсан одохдоо элс, чулуунд нэвчсэн цуснаасаа хэзээ цэвэршсэн бол гэсэн бодлыг ч бас тээн одно. Алшаа уул, Уран дөш уул Их үйлийг туйлын зорилгот хүмүүс зангидсан гар мэт эв нэгдэлтэй бол бүтээж чаддаг гэж хөхөмдөг их Алшаа уул уулынхаа чимээгүйн хэлээр давтан хэлэх мэт. Хаврын нойрмог өглөөг сэрээж Хаа сайгүй шувууд шулганаж эхэллээ Холдон одсон ширүүн борооноор Хичнээн цэцэг гундсан бол доо хэмээсэн Тан улсын яруу найрагч Мин Хао Руны шүлгийг чадан ядан хөрвүүлж байхдаа ийм эмзэгхэн сэтгэлт яруу найрагчийн төрсөн нутгийнхан ширүүн бороо мэт дайран өнгөрсөн тулалдаанд эрсэдсэн цэрэг эрсийнхээ төлөө хичнээн их эмзэглэсэн бол доо гэж хожим бодож билээ.
Догшин морьдын туулан ирэх замд уул, ус ч болтугай саад болж өмнө нь хөндөлдөнө. "Монголчуудыг цаг ямагт хатгаж, өдөж, хамгаалахаас аргагүйд хүргэж байв. Тиймээс тэд хариуг нь хатуухан өгч, чухам ингэснээрээ ялж дийлж байжээ" гэж Л.М.Гумилев бичжээ. XIII зууны монголчууд хүнд ачаа үүрэх хувь тавилан заяасан юм уу. Амгалан амьдралаа хамгаалахын тулд аргагүйн эрхэнд дайнд татагдан орж байсан. Аяны цувааг боргоосон ноход мэт зан гаргаагүй. Одоо цагт үүнээс өөрөөр хэлэх хүн алга. Энэ нь шагнал мэт үг юм.
Монгол хаан, монгол жанжин, өргөн шанаа, онигордуу нүдтэй монгол цэргүүд энэ хамгаалах дайны хамгийн хүнд ачааг үүрсэн. Ниньсягийн музейд олон морьтон алалдан тулалдаж байгаа ханын зураг харав. Өргөн шанаа, жартгай нүдтэй, догшин харцат цэргүүд бол монгол хүнийг дүрсэлсэн гэж тайлбарлагч бүсгүйг хэлэхэд үнэндээ ч бидний өвөг дээдэс иймэрхүү хүмүүс байсан байхдаа гэж бодоод сэтгэлдээ тэр дүрийг хадгалан үлдэхийг хичээж билээ. Морьтон эр нуруундаа ямар нэгийг үүрээгүй ч надад яагаад ч юм нэгэн их ачаа үүрч яваа ч түүндээ түүртэлгүй салхи татуулан давхих мэт санагдсан. Монголын нэр төр, зовлон, жаргал төдийгүй дэлхийн хувь заяаг үүрсэн хүн.
Олон өнгөт Нинься нутаг
Цэрэг эрсийн туулж өнгөрүүлсэн замын дагуу хоцорсон олон мянган тариачид зарим нь аргагүйн эрхэнд, зарим нь дүйвээнээр гэр орноо орхиж гарахдаа ойр зуурын хэрэгцээний юмаа боож баглан үүрч, жижиг тэргэнд ачжээ.
Үүрээ сэндийлүүлсэн шоргоолж мэт тал тал руу тарж одох зам зууртаа амгалан тайван газрыг хайх ажээ. Энэ ч мөн л Ниньсягийн музейн зурагт өгүүлэх үгс билээ.
Энэ нутагт очиж, өндрөөрөө уулстай эн зэрэгцэх эртний суваргын барааг ойроос харж бүр эртний модон шатаар нь өгсөж уруудаж үзлээ. Алсад алимын цэцэрлэгт харагдаж байна. Эзэн Чингэсийг буудаллаж байх цагт энэ нутагт алим ургаж байсан болов уу гэж бодов.
Энэ нутагт очиж, өндрөөрөө уулстай эн зэрэгцэх эртний суваргын барааг ойроос харж бүр эртний модон шатаар нь өгсөж уруудаж үзлээ. Алсад алимын цэцэрлэгт харагдаж байна. Эзэн Чингэсийг буудаллаж байх цагт энэ нутагт алим ургаж байсан болов уу гэж бодов.
Алим байсан байгаагүй нь ямар хамаатай юм бэ. Гэвч аливаа хүн шал дэмий юм сонирхож, дэмий юм асууж явдаг хүн энд тэнд тааралддагийн үлгэр биз. Бид хэдээс өөр хүн энэ хавьд Монголын их хаан буудаллаж байсан сургийг ч сонсоогүй биз гэж бодсон учраас өөр хүнээс энэ тухай лавлаагүй юмдаг. Харин орой буудалдаа ирээд Рашид ад Диний номноос жимс энэ тэр гэсэн зүйл уншсан санагдаж эргүүлж суутал “Хаан нэг удаа Хархүрэмийн басараар явж байтал жимс дайралдсан, маш таалсан...” гэж бичсэнийг оллоо. Энэ нь Өгөдэй хаантай холбоотой дурсамж байв. Харин Чингэс хаан алимын цэцэрлэгт орж үзсэн байх аа.
Чингэс хааны мөнхийн буудал байгаагүй нэг л өдөр өөр зүг нүүсэн. Чингэс хаан ертөнцөд мөнх сууршихаар ирээгүй нэг л өдөр буцсан. Буудал сонгох нь жирийн зүйл мэт боловч их чухал гэдгийг энд саадгүй зорчих морьтнууд хэлж байлаа. Хэрмийг олон чулуу зэрэг шидэх дүүгүүрээр нүддэг. Хэзээ ч юм сэтэлдэг. Чингэсийн төмөр тэрэг шуугин ирэх сумыг няцаадаг жижиг явуулын хэрэм байв. Хүнд нүсэр, хүн мал зовоосон том тэрэг бус авсаархан тэрэг дайн тулалдааны үед хэрэг болж байсан байж болох ч дайсны хэдэн хүн ойртож ирвэл түлхээд өнхрүүлчихмээр ийм зүйлийг хэдүй үеэс ч юм хэрэглэхээ больжээ. Магадгүй нэг хэсэгтээ тэр чухал үүрэг гүйцэтгэж байсан биз. Харин сайн сонгосон буудал ялалтын нэгэн боломж болсон нь түүхэнд тодорхой.
Чингэс хаан олон газар буудаллаж буусан газар бүр нь түүний өмч болж байв. Ертөнц өөр тийм эзнийг мэдэхгүй. Түүний эзэмшиж байсан шиг тийм их газрыг өөр хэн ч эзэмшээгүй. Тэр Монголын төлөө ч, дэлхийн төлөө, үүнийг хийсэн. Түүний ачаар өргөн нутгуудад өөр хоорондоо тэмцэлдсэн олон жилийн сунжирсан дайн төгсч энх амгалан ирсэн. Дотоодын бутралыг даван туулж нэгдсэн.
Далай нуурын зун
Далай нуурт зун очлоо. Хичнээн зуны дэлгэр цаг байсан ч их усан давалгаа хаялан угтлаа. Түүхчид Тангадын хааны Чингэс хаанд бэлэглэсэн Чагаа гүнжийн хувь тавилан хэрхэн шийдэгдсэн тухай төдийлөн бичдэггүй ч эзэн хаан энд зусч байх үед түүний сураг нэгэнтээ сонсогдсон гэх ч домог буй. Чингэсийг тойрсон үйл явдлын олон хүрээ байдагтай л адил түүнийг тойрсон олон асуулт хариулт хүлээж байдаг. Бас түүний нөмөрт амар суух гэсэн улс гүрэн ч байсан. Тэгээд аргагүйн эрхэнд гүнжээ уйлуулан байж танихгүй хүний өвөр рүү түлхдэг байж. Юутай ч нэг хэсэгтээ энх амгалан тогтжээ.
Олон он жил бие биенээ хялайн харж байхад бидэнд л лав түвэгтэй байсан, тэдэнд ч мөн адил биз дээ, одоо тэр хэцүү цаг улирлаа хэмээн Чингэс хааны сэтгэл нь амсхийжээ. Үүр цайхад хав харанхуйд хүлэгдсэн мэт дүнсийж байсан газар шороо, уулс амь ордог. Шувууд жиргэж, цэцгүүд цоморлигоо нээдэг. Олон жилийн аян дайны зам туулсан цэрэг эрсийн сэтгэлийн үүр цайжээ. Цавчаал боомт хүртэл Алтан улсын элчээр үдүүлсэн Чингэс хааны их цэрэг шууд явсаар Далай нуур хүрч зусав. Энэ нь одоогийн Өвөрмонголын Зуу од аймгийн нутагт байрлана. Чингэс хаан нуурын хөвөөнд очиж бие биентэйгээ хөөцөлдөх долгилох дөлгөөнхөн давалгааг ширтэн суух дуртай билээ. Тэр яг л нэгийг бүтээхэд дараагийнх нь нөмрөн ирдэг амьдралын олон асуудал мэт санагдана. Бодлогошрол дүүрэн амгалан сэтгэлийн давалгааг нь цочоож салхи мэт хөөрөгдөх мэдээ энд ирэв.
Алтан улсын хаан Жундүг орхин өмнө зүг оджээ. Түшмэдүүд хаанд энэ тухай яаралтай сонсгов. Энэ тухай сонсоод бухимдсан боловч түүнээ хэн нэгэнд хэлсэнгүй. Сэтгэлээ барьж, их л тайвнаар, Тэд биднийг хүүхдийг ээзгийгээр хуурдаг шиг орхиод хүчээ сэлбэх гэсэн далд санаа санасан байна. Надад итгээгүй байна, итгэл өгснийг минь ойлгосонгүй. Итгэл алдах ямар үнэтэйг ойлгох цаг иржээ. Цэргээ зас, байлдахад бэлтгэ гэж жанжнууддаа хэлэв. Чингэс хааны ч, цэрэг эрсийн ч хүлээж байсан амгалан цаг удаан ирсэнгүй. Дахиад л тулалдаанд цугларах бүрээ татав.
Монголын тал нутаг руу одсон гоо сайхнаараа нэгэн үеийнхнийг соронз мэт татаж байсан гэлцэх Чагаа гүнжийн сураг ч алдарчээ. Нүүдэлчдийн цуваанд тээгдэн хөдөө талын гүн рүү улам цааш тэмүүлэв үү. Хаан өөрт авав уу, хэн нэгэнд бэлэглэв үү, үр удам нь одоо ч бидний дунд явж байна уу. Дурлал гэдэг үгийг юутай ч монгол хаан, тангад гүнжийн эхний уулзалтаас өмнөх үед хамруулан хэлж болохгүй нь тодорхой боловч уулзангуут сэтгэлийн жолоо алдарсан ч юм уу. Гоо бүсгүй хувь заяатайгаа чимээгүйхэн эвлэрэхээс аргагүй болов уу. Хувь заяа тодорхойгүй.
Тангадын хааны Чагаа гүнжийн тухай хожмын түүхч Мишель Хоанг авгайн хэлснээр бол үзэсгэлэн гоогоор хавь ойрдоо зартай нэгэн байсан гэх бөлгөө. Тангадын уугуул нутагт өнөөдөр амьдран суугаа Ниньшагийн хотон үндэстний автономит мужид очих завшаандаа хэдүй гэнэхэн ч гэсэн эртний тэр гоо бүсгүйг нүдээр хайж явсан.Их хотын гудамжаар зөрөн өнгөрөх эгц хамар, том алаг хонин бор нүд, хурц тод өнгийн даашинзны цаанаас төвхөлзөх эршүүд ч гэмээр цээжтэй, жавхаалаг охид нь түүнтэй ч адилхан юм шиг санагдана.
Нэгэн цагт их эзний минь өврийг дулаацуулж наран, саран мэт гийгүүлж явсан, энэ нутагт хааны гэрт төрсөн залуу гоо бүсгүй юутай ч анхны хайраа нутагтаа орхиж, сэтгэлээ хатамжлан хүслээрээ амьдарч чадаагүйн хувьд дайны золиос байлаа. Харийн хаан хичнээн сайн хүн байлаа ч хожмын өдөр бие биедээ дасч жаргал өгсөн байлаа ч хэцүүхэн өнгөрөөсөн эхний өдрүүддээ төрүүлж, өсгөсөн хаан аавынхаа төлөө, хувь заяаны боол боллоо гэж бодож явсан болов уу.
Чингэс хаан Уйгурын Идүүд хаанд Алалтун гүнжээн өгөхдөө, “Хатан хүн гурван эр нөхөртэй болой. Анхны эр хэн хэмээвээс тэргүүн төр эр болой, удаахь эр авсан нэр. Түүний хойно авсан эр буй. Төрөө төвшин, нэрээ бүтэн авч явахын цагт авсан эр алс хаа одох” мэтийг захисан хэмээнэ. Харин Тангудын хаан охиноо хүний нутагт мордуулахдаа юу гэж захисан бол. Түүний мордсон түүх 1209 оны гуравдугаар сард Чингэс хаан их цэргийн хамт Тангудад гурав дахь удаагаа цөмрөн орсоноос эхэлнэ.
(vргэлжлэл бий)
No comments:
Post a Comment