С.Цэрэндорж (БНХАУ дахь байнгын сурвалжлагч)-ийн Хятад оронд Чингэс хааны замаар аялсан тэмдэглэлээс толилуулж байна. (Баримтат киноны дэвсгэр өгүүлэмж)
Алдагдсан эд зүйл олдох тохиолдол олон ч алдагдсан хором дахин олддоггүй. Чингэс хааны амьдралын сүүлчийн зуны түүх улиран одсон ч түүнийг олохсон гэж хичээх минь амьдралын хуулийг зөрчсөн хэрэг үү. Энэ бодлоо ертөнцөөр нэг тараагаад цацчихсан мэт. Чингэс хааны сүүлчийн зуны тухай бодол минь газар газар очоод нисэн буух мэт. Хаа сайгүй тэнэх мэт. Самарканд, Бээжин, Иньчуань, Ордос, Мони ууланд ч оччихсон явна.
Сүүлчийн зуны эхэн
…Нутагтаа буцахаар ачаа тээшээ бэлтгэж байсан Чингэс хааны цэргийн хуаранд нам гүм, ялсан дайчдын сэтгэлд гэгээ гэрэлтэй.
Тэр өдөр, насан өндөр болсон ч алс холын бэрхшээлт замыг ажралгүй туулж ирсэн, цас мэт цагаан сахалтай, дорнын хүнд төдийлөн байдаггүй чацархаг нуруутай төв хувцасласан нэгэн хүн, тэнгэрийг сүсэглэн биширч, ард иргэдийг хайрлан, сэтгэл санаагаа ариусган, дур тачаалаа барьж байх тухай энд тэнд тусгайлан дэн асаасан том ширээний дэргэд суугаад намуухан ярьж сууна. Тэр бол зам зуурт илжгээ усанд алдан, барин явж Чингэс хаантай золгохоор тэмүүлж ирсэн Чанчун бумба ажээ. Зам эвхэгдэх бүр их хаантай уулзах хором ойртож байна даа гэж бодож явсан хүсэл нь биелжээ.

- Арш, Таньд хүнийг хөгшрүүлэхгүй, урт наслуулдаг эм байдаг уу хэмээн хаан сонирхон асуув.
- Тийм эм байхгүй. Тамир тэнхээ сэлбэж, биеэ зохицуулбал урт насалж болно гэж арш их хааны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэдгээ сандарч тэвдэлгүй тайван хэлэв. Тэгэхэд нь, Чингэс хаан хүссэн үгээ сонсоогүйдээ гонсойсон ч түүнээ ил гаргасангүй, урьдын найрсаг төв байдлаа хадгалсан хэвээр үгээ үл таслан цааш нь яриагаа үргэлжлүүллээ.
Ертөнцөд ирсэн хүн бүр л удаан амьдрахыг хүсдэг их хаан ч ялгаа юун. Шунал уу. Жижиг зүйл, гэнэн гэж бодох хүн байж магад ч бүргэдийг өндөрт нисэх бүр дэлхий жижигрэн хараанд нь улам л уудам газар багтдаг шиг, явсан газар бүхэн өлмий дор нь хураагдахад энэ ертөнцийн түмнийг амар амгаланд хүргэх шунал нь нэмэгдсээр байсан ч юмсан уу. Өөрийн болон бусдын цус, хөлс хоёрыг эн тэнцүү дусаан байж их газар, уул, усыг хураан авлаа. Тэдэнд өөрийн биеэр жаргалыг хүргэж өгөхсөн, хаан ингэж бодно.

Их Монгол Улсыг байгуулахын төлөө цасан шуурган дунд, түүдэг галын гэгээнд төрийн хэргээ шийдэж, нүүдлийн замд хорвоог туулж, эзэлсэн газрын хаадын тансаг орд өргөө, амттан идээ, тансаг гоёлд шуналгүй орхиж байсан хаантан.
- Хувраг таныг болгоосонд талархлаа. Та их урт наслаарай, гэв. Дахин дахин хэлэх үгийнх нь өнгөнд бүх хайр хүндэтгэл шингэсэн мэт.
Бид Ниньсягийн өргөн уудам нутгаар явж байлаа. Зуун зууны тэртээ Чингэс хааны хувьд энэ зам, түүнийг сүүлчийнх нь өдрүүд рүү хөтөлсөн зам, далдын хүч ч юм уу, үхлээс зайлуулж шархдуулаад орхисон зам, үхэлгүй мөнхрөх тухай бодлогоширч явсан зам билээ. Тэр энэ нутагт төрсөн Чанчун бумбаас үхэхгүй байх арга бий юу гэж горьдонгуй асуусан билээ.

Би ч энэ мэтийг бодон явах зам зуурт тэмдэглэл тэрлэв. Түүний үхэл рүүгээ алхам алхмаар ойртож явсан зам мөрөөс юу олж харав. Туулсан замдаа сургамж, бодлогошрол, ухаарал орхин оджээ. Өшөө хорсол, үнэ цэнэ, нөхөрлөлийн тухай бодлогоширолын үүдийг нээж орхиод явжээ. Эзэн Чингэс хааны сүүлчийн зуны эхэн Чанчун Бумбаас урт наслахын нууцыг асууснаас эхтэй ч юмсан уу.
Тэр Чингэс хаантай уулзсаны дараа Бээжин хотын төвд байх энэ сүмд ирж, бясалгал сургаалаа айлдаж, шавь нараараа тойруулан суусан гэдэг.
Тэр Чингэс хаантай уулзсаны дараа Бээжин хотын төвд байх энэ сүмд ирж, бясалгал сургаалаа айлдаж, шавь нараараа тойруулан суусан гэдэг.
Тангадын хаадын булш, Алшаа уул дурсамж хүүрнэнэ
Дэргэдээс нь харахад Алшаагийн хөх уулс, хөх уулын хад асга харлан харанхуйлах нугачаа бүрдээ ямар нэгэн их нууцыг хадгалах мэт сүр бараатай байдаг юм. Түүний дээр хөх тэнгэр. Тэнгэрт нь хар шувууд ниснэ. Энэ Алшаа уул бусад их уулсын адил хүний амьдралын олон үеийн түүхийг өгүүлнэ. Өвгөн модны насыг олох гэж хөрөөдсөн тайрдасны судлыг тоолдог. Тэр гарын хурууны хээ шиг харагддаг. Хүн, мод хоёр угтаа нэг л эх, байгаль эхийн үр сад гэдгээ ингэж ойлгох нь илүү өгүүлэмж тод юм. Харин уулсын насыг яаж тогтоодог юм бол. Ямар их сүр хүчин түүнд нуугдана вэ хэмээсэн бодолдоо дарагдан явтал уулын өмнө талаар талын энгээр том том хар пирамид хэлбэрт дүрсүүд хүглийн сааралтах нь нүдэнд туслаа. Египетийн пирамид энд нүүж ирээгүй нь лавтай ч түүнтэй л адил мэт.
Байгалийн тогтолцоо. Эртний далай тэнгисийн ёроолд байсан хад чулуу юм болов уу. Хөтөч бидний эргэлзэн буйг мэдсэн мэт
- Энэ бол Тангадын хаадын булш. Тэр энд сүүлчийн аян дайнаа дуусгасан юм гэж хөтөч хэллээ.
- Энэ бол Тангадын хаадын булш. Тэр энд сүүлчийн аян дайнаа дуусгасан юм гэж хөтөч хэллээ.
2001 оны тавдугаар сарын 30-нд Ниньшягийн төв Иньчуань хотод анх удаа очсон юм. Таван жилийн дараа дахин очсон. Харин Чингэс хаан цэргээ энэ зүг зургаан удаа илгээж, хамгийн сүүлд төрсөн нутагтаа ганцхан жил өвөлжөөд яаран ирсэн. Найман зууны тэртээ, энэ нутаг Чингэсийн өмч болоод байсан, тэр нутагтаа л алхаж явсан. Эндхийн хуучны сүм, эртний зөрөг, өвгөн эрдэмтэн, Иньчуаны газар шороотой хүүрнэсэн минь энэ билээ.
Миний хүрч ирсэн зам урт ч, түүний бодол надад ойр юм. Чингэс туулаад удаагүй, өвс нь халцраагүй замаар явж байсан Чанчун бумбад энэ зам илүү ч тод байсан байж магад. Харин намайг явахад найман эриний тоос дарсан байлаа.

Чингэс хаан их дайны талбараас буцаж явахдаа, яаж энэ уйлсан зовсон хүмүүс, ханиа, эцгээ алдсан хүүхдийг өөрт татна даа, өөд татна даа. Газар нутгийг эрхшээлдээ оруулж болно, харин хүн ардынх нь сэтгэлийг өөрт дасган татах арга ухаан л чухал хэмээн, үхэр тэргэнд чирэгдсэн их гэртээ бодлогошрон, овон товон ихтэй газрын займчаанд бүүвэйлэгдэн явдаг ч байсан юм уу. ”Хүсэл тачаалаа тэвчин дарж , өөрийн биеэ хамгаалан хямгадаарай“ гэсэн Чанчун Бумбын үгийг бодож явсан уу,
Тангадын тэнгэр дор, шөнө дөлөөр шатах хаадын булш бунхны галын гэгээ Чингэс хааны сүнсийг тайтгаруулж байлаа хэмээн өгүүлэхдээ цуст мөр үлдээсэн ертөнцийн эзэн төдийгүй уярал нигүүсэлт огт өөр хүнийг сэтгэлдээ дүрслэн бодсон. Шашин номлогчийн үгийг хичээнгүйлэн сонссон энэрэнгүй хүн, алдар хүндийн эзэн догшин эзэн хаан хоёр нэгэн биед зэрэгцэн оршиход хэцүү байсан уу. Аливаа их хүний тухай бодолтой хамт хүрч ирдэг энэ асуулт түүнийг ч бас тойрохгүй.Чингэсийн аян дайны хуучин замаар мөшгиж явахад энэ мэт бодол байн, байн ирдэг. Харин Чингэс хаан юу бодож байсныг бид мэдэхгүй. Чингэсийн алхаж явсан газар шороо уул, ус хуучин хэвээр оршсоор буй нь содон, сонин юм. Тэр Хятадын өргөн уудам нутагт бага насаа дурсаагүй гэж хэн хэлэх билээ.
…Ундуй, сундуй хаягдсан эвдэрхий тэрэг, хэмхэрхий араг, шээзгий, хуучин авдар, бургилах үнс нурмын дунд үлдсэн Тэмүжин энэ өдрөөс эхлэн эхийн цагаан сүүтэй хамт нутгийнхаа цэнгэг агаар, чөлөөт салхийг ханатлаа залгилан, эрх дураар өсч өндийж байсан хүүхэд насаа орхисон. Эцгээ алдсанаас хойш гомдлоо зүрхэндээ тээсэн хатуухан зантай хүн төлөвшиж буй нь эхийн сэтгэлийн тэнгэрт тусаж байсан.
Ертөнцийн зүг бүхэнд үе тэнгийнхэн нь тоглож, цэнгэж байхад Тэмүжин амьдралд нухлагдан хэрсүүжиж байлаа. Аавыгаа сүүлчийн удаа харахдаа ч, айл хотлынхон нь хаян нүүсэн тэр өдөр чимээгүйхэн санаашрахад нь ч хүүхэд нас нь тэнгэрийн зүг салхи хөлөглөн одсоор байлаа.
Намрын өглөө эрт босч хэдэн үхэр, цөөн шарга мориныхоо хойноос хяруун дээр гүйж, өвлийн цасан шуургат орой шархадсан бодонгийн хойноос гуу жалга даган хөөсөөр шөнө дөлөөр гэрийн бараа харах бүрдээ амьдрал ч шүд хугалчих гээд байдаг ааруулаас ч хатуу юм даа гэж бодож явсан биз.

Тэмүжиний цусанд нь өдөр бүр зорьсондоо хүрэхэд нь хүч чадал нэмэх нэгэн шинэ дусал хуралдаж, булчинд нь шөнө бүр хүч чадлын нэгэн шинэ шөрмөс ургаж буй мэт л байж дээ.
Ийнхүү амьдрал урссаар нэг л, учрал тохиосон сайн өдөр хайрласан, хүндэтгэсэн, бас ил гаргах зүрх хүрээгүй ч атаархсан харцаар үдүүлж, хааны сэнтий өөд өгсөж явж дээ.
Чингэсийн зүрх сэтгэлд Есүйн мартагдашгүй дүр төрх шингэж байлаа. Есүй, эр нөхрөө чанга тэврэн.

- Би танд хүү төрүүлж өгнө өө гэж эрхлэнгүй хэлэв. Тэр хүү төрүүлж өгөхөөс минь өмнө хаантан дайны талбарт үхчих вий гэж айж байснаас, хаан өөрөө энэ тухай зүүдлээ ч үгүй явав. Энд энэ өдрүүд оджээ . ”Төрсний дараа үхэх үнэнийг Есүй хатан л боддог байсан нь хаандаа хайртайнх. Хаантан, Мони уулын өвөрт ч, Алшаагийн бэлд ч “үхэх” гэсэн үгийг мартсан мэт явжээ. Үхэхийг мартан өшөөгөөр амьсгалж явсан гэж үү. Амьдрал түүнийг тойрон эргэлдсэн үү. Өшөө хорслын түүх байсан уу. Болохгүйг сэтгэлээс хөөх цаг ирж.
(vргэлжлэл бий)
No comments:
Post a Comment