Monday, June 2, 2008

Чингис хааны Хасбуу тамга

С. Гэрэлт
Япон улс

1. Тамгын илрэлт

“Хятадын тєр залгамжлах тамга”-ийг Хятадаар "Chuan Guo Yu Xi" буюу "Chuan Guo Yu Bao" гэдэг. Їг дараалан ургуулбаас "Тєр залгамжлах хаш тамга" буюу "Тєр залгамжлах эрдэнэ" гэсэн їг болно. Энэ тамгийг Цагаан хэрмийг анх барьсан Хятадийн Qin Shi Huang (Qin улсын эхний хаан) хаан барьж байсан юм. Тамган дээр "Shou Ming Yu Tian Ji Shu' Yong Chang" гэдэг найман ханз їсэгтэй. 18 дугаар зууны Монгол тїїхчин Дарма гїїш энэ найман ханзийг "Тэнгэр тэтгэсэн насун їргэлжлэл єртєє" гэж орчуулсан байна (Aлтaн хїрдийн мянган хэгээст, 151 дїгээр тал).

2. Тамгын улс тєрийн утга агуулга

Хятадийн тїїхэнд энэ тамгыг барьсан хїн хаан гэж зєвшєєрєгдєн Хятадын эзэнт гїрний хаад їе дараалан барьж иржээ. Ємнєт Cїнг (Su'ng) улсын їед тус тамга алга боллоо гэж Хятадын тїїх сударт бичдэг. Энэ нь їнэн худал нь сайн тодроогїй боловч би єєртєє Ємнєт Cїнг улсыг Юань улс буулгаж авсантай ямар нэгэн талаар холбоотой болов уу гэж боддог. Єєрєєр хэлвэл Монголын хаадыг Хятадын хаан биш гэж эс зєвшєєрєх санаагаа Хятадын тїїхчид тэгэж гаргасан болов уу. Гэхдээ энэ бол таамаглал тєдий. Яриангїй тамгагїй улс Хятад цєєн байсан юм. Энэ тамга Хятадаар тєвлєх їзэлтэй нь нягт холбоотой.

3. Хас тамга Юань улсын хааны гарт орсон нь

“Юань улсын тїїх”-ийн тэмдэглэлийг їндэслэвэл 1294 онд Хублай хаан таалал тєгссєний найман єдрийн дараа Хаш тамгыг Mухлайн удмын гэрээс олсон байна (18 дугаар боть). Тїїнээс хойш Юань улсын хаад їе дараалан барьж ирсэн билээ. Хятадын эрдэмтэд тэр тамгыг худал гэдэг боловч Монголын хаадын хувьд Хятадыг эзлэн суухад хэрэгтэй эд байжээ.

4. Хаш тамга Умарт Юань улсын хааны гарт орсон нь

Умарт Юань улсын тухай товч тайлбараас Тогоонтємєр хаан 1368 oнд Хятадын Улаан алчууртны бослогын цэргээс зайлж Дайдїїгээс Барс хотод (Буйр нь одоогийн Євєр Монголын хэшигтэн хошууны нутагт байдаг . Монгол улсын их эрдэмтэн H.Пэрэнлэй гуай Хэрлэнгийн хавьд байна гэж їздэг) очсоноос 1634 oнд Лигдэн хаан нас барталх тїїхийг хэлдэг. Энэ їзэл Монгол улс ба Євєр Монгол , европын эрдэмтдийн хооронд дорвитой байгаа боловч Хятадын эрдэмтэд Минг (Ming) улсын їеийн Монгол ба Монголын тїїх гэдэг їзлээ барьсаар байна. Учир нь Юань улс 1368 oнд мєхєж, тїїнээс хойш Монгол бол Минг улсын харъяанд орсон гэдэг бололтой. Сэдэвдээ ороход, Хас тамгыг Тогоонтємєр хаан Барс хотод аваад очсон. Тїїнээс хойш тэр тамга Лигдэн хааны гарт байж байгаад сураг алга болсон байна.

5.Хас тамгыг яагаад Чингис хааны Хасбуу тамга гэдэг вэ?

Хас тамгийг Чингис хааны Хасбуу тамга гэж мэдээлсэн тэмдэглэл 17 дугаар зууны Монгол тїїхэн тулгуур бичгїїдэд анх гардаг. Энэ тамга Чингис хааны гарт орсон тухай сонин домог 17-18 дугаар зууны Монгол тїїхэн тулгуур бичигт байдаг. Товчхон ярьвал энэ тамгыг Чингис хаан мэндэлсний дараа нэгэн шувуу эргэн нисч "Чингис Чингис" хэмээн донгодсон гэнэ. Шувуу суусан чулуунаас энэ тамга гарчээ гэсэн домог билээ. Тогоонтємєр хааны гэмшлийн шїлгэнд (Дайдїїгээс салж ядсан байдлыг тусгажээ) энэ тамга "Хаан эзний Хасбуу тамга" гэж гардаг. Їїнээс їзэхэд Монголчууд " Хятадын тєр залгамжлах хас тамга "-ийг Чингис хааны Хасбуу тамга гэж їзэж байсан нь тодорхой. 18 дугаар зууны Дээд Монголын их эрдэмтэн Ишбалжир энэ тухай тодорхой бичсэн байдаг. Чингис хааны Хасбуу тамга гэж хэлэх болсон нь учиргїй зїйл биш. Хасбуу гэдэг їгээс бид мэдэж болно. Хасбуу гэдэг їг “Хас” (Хаш) болон “Буу” гэдэг хоёр їгнээс бїтжээ. Хас гэдэг бол “Yu” гэдэг Хятад їгийн шууд орчуулга байж таарна. “Буу” гэдэг бол эрдэнэ гэдэг утгатай Хятад їг юм. Хятадаар “Yu Bao” гэдэг бол Ван хаан нарын тамгыг заасан тєхємчилсєн дуудлага юм. Гэхдээ Хятадын хаан бол “Yu” гэдэг тамга барьдаг байсан бол Солонгос мэтийн Хятадын харъяанд байна гэж єєрийгєє їздэг улсын Ван бол “Вao” гэдэг тамга барьдаг байжээ. “Bao”-г бол Хятадын хаанаас єгдєг юм.

6.Чингисийн Хасбуу тамга ба Минг болон Умарт Юаний харьцаа

Минг улс энэ тамгыг авах гэж олон удаа Умрат Юаньд цэрэг дайчилж байсан юм. Барс хот болон Хар Хориныг сїйтгэсэн явдал їїнтэй холбоотой. Гэвч энэ тамга Минг улсын гарт ерєєс ороогїй юм. Минг улс цэрэг дайнаар авч эс чадахдаа араг барж одоо цагаан хэрмийн хавиас тєр залгамжлах хас тамгаа олсон гэдэг цуу яриа гаргаж, Умарт Юаниас тэгж их нэхэхээ больсон боловч бас л авах гээд элдвийн арга гаргаж байсан юм. Eсєн хааны їе болтол тэр тамгаа авах гэж горьдож байсан нь їнэн. Ингээд бодоход Минг улс гэдэг бол тєр залгамжлах хас тамгагїй улс байсан юм. Єєрєєр хэлбэл Хятадын удамшилт ёсонд їл нийцэх улс байжээ.

7. Чингис хааны Хасбуу тамга ба зїїн, баруун Монголын харьцаа

1378 oнд Toгоонтємєр хаан таалал тєгсч хаан їр суусан Toгостємєр хаан Минг улсын цэргээс зайлж байтлаа Aриг Бухын (Arag Buke) удам Eсєндєрт алуулж, Хас тамаг ч Хублайн удмаас Ариг Бухын удмын гарт шилжсэн байна. Тїїнээс болж зїїн Монгол (Дєчин тїмэн Moнгол) ба баруун Moнгол (Дєрвєн тїмэн Ойрд), Дєрвєн хоёрын хаан їр булаалдах дайн дажны тїїх эхэлсэн юм.Хоёр Moнголын аль аль нь Минг улсын хїчийг ашиглаж, бие биеэ сєнєєх гэж орoлдож байсан юм. Tэр тамга баруун Moнголд байсан бол зїїн Moнгол нь Минг улсад элч илгээн баруун Moнголыг хамтаар дайрч, ялсан хойно тамгыг чинь єгье гэхэд баруун Moнгол нь Минг улсад элч илгээн та нар урьдаар зїїн Moнголыг бут цохь, тамгыг та нарын гарт хїргэж єгье гэхэд тэд нар замаас булаах гээд байна гэх мэтийн заль зохиож байсан. Tэр тамгын тєлєє зїїн баруун хоёр Moнгол тэгэж махаа идэж цусаа ууж ирсэн тїїхэнд энэ тамгын тєлєє тэмцэл их байсан. Зїїн Moнгол Aриг Бєхийн їрсийг Чингисийн їрс гэж їздэггїй Oйрд гэдэг байжээ. Энэ тухай зїїн Moнголчуудын бичсэн Эрдэнийн товч, хоёр Алтан товч, Их шар тууль, Асрагч нэртийн тїїх гэх мэтийн тулгуур бичгээс мэдэж болно. Tэгэхлээр Чингис хааны Хасбуу тамгыг зїїн Moнголын Хублай хааны їрс л барих эрхтэй байжээ. Чингэс хааны Хасбуу тамга гэдэг нь ч тийм учиртай байхаа.

8. Чингисхааны Хасбуу тамга ба Чин улсын Богд хаан

Лигдэн хаан таалал тєгссєний дараа жил тухайлвал 1635 oнд тїїний хїї Эжээ Хонгор умарт Алтан улсад бууж єгч Чингисхааны Хасбуу тамгыг Нурхаачийн (Nurhaach) хїї Хунтайжид (Huang Tai Zi) гардуулсан байна. Євєр Moнголын ноёд Тэнгэрийн заяа эргэж, Хасбуу тамга таны гарт орсон болохоор таныг Богд хаан болгон єргємжилнє гээд Хунтайжийг "Богд хаан" хэмээн дуудаж, Moнголын тулгуур тєр Манжийн гарт иржээ. Умард Aлтан улс нэрээ их Чинг (Ching) улс гэж сольсон юм. Гэвч Хунтайжид єгсєн тэр тамга болбоос тєр залгамжлах тамга буюу Чингис хааны Хасбуу тамга биш байжээ. Яагаад гэвэл тэр тамганд "Zhi Gao Zhi Bao" гэдэг дєрєвхєн ханз їсэг бичээтэй байжээ. Ингэж Moнголчууд худал тамганд хууртаж Манж хунтайжийг єєрийн хаанаа болгосон тїїхтэй. Тэгэж эхэлсэн тїїх 1911 oн болтол їргэлжилж, янз бїрийн яршиг тєвєгт явдал одоо хир нь Moнголчуудын оюун санааг талхисаар байна. Японы их зохиолч Шиба Рютаро (Shiba Ryotaro) "Нэгэнт боол болж єнгєрсєн хїмїїсийг эзэн болгох бooлын шинжээ алдах хэцїї" гэж ярьсан нь ортой болов уу гэж хааяа боддог. Ингээд Чингис хааны Хасбуу тамга гэдгийн учрыг дєхємхєн бичлээ.

No comments:

: