РЇТ ИНГЭБОРГ МЭЗЭРВ: ГАДНЫН ШИНЭ ОЛОЛТЫГ АВЧ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ БОЛОВЧ ТЭРНИЙ ТЄЛЄЄ ЄЄРИЙНХЄЄ СОЁЛ, ИРГЭНШЛИЙГ БИТГИЙ ЗОЛИОСЛООРОЙ
Ярилцсан доктор М.Саруул-Эрдэнэ (МУБИС - Индианагийн Их Сургууль) Ruth Ingeborg Meserve: Индианагийн Их Сургуулийн Тєв Еврази судлалын салбарын судлаач
1966 онд Канзасын Их Сургуулийг Сэтгэл судлал, Олон улсын харилцааны мэргэжлээр тєгссєн
1983 онд магистр, 1987 онд докторын зэргээ Индианагийн Их Сургуульд хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан бїтээл: “Монгол морь маллагаа, арчилгааны тїїхэн асуудлууд”Монгол мал аж ахуй, эмзїйн холбогдолт болон бусад судалгааны єгїїлэл 50 гаруйг бичиж нийтлїїлсэн.
Монголчуудын эмийн ургамал хэрэглэж ирсэн уламжлалыг судлахад хэр эртний баталгаа олддог вэ?
Алдарт “Монголын нууц товчоо” - г їзэхэд сонин баримт олон байна. Єэлїн эх їр хїїхдээ єсгєхдєє “єлирс, мойл, сїд, чичгэнэ, халиар, мангир - аар тэжээв” гээд л гардаг. Монголчуудын “бам” гэдэг, С витамин дутагдах євчин бол яг л ийм ургамлаар анагаагдана. Нууц товчооноос гадна Хуа-И-И-Ю толь зэрэгт эмийн ургамлын нэр томьёо олон байдаг. Бєєгийн шашинд бас ургамал модыг хамгаалах, тахих їйл олон бий.
Бєєгийн уламжлалт эмнэлзїй дараа нь ламын шашны анагаах ухаанаар солигдоо биз?
Тэрнээс ємнє Юань гїрний їеийн эмийн ургамлын хэрэглээг авч їзэхэд эртний Хятад эмчилгээтэй нягт холбогддог. Хубилай хаан эм їйлдвэрлэх олон тєвийг нээсэн байдаг. Лалын эмийн санг ч мєн адил дэмжсэн байгаа. Энэ талаар нарийн судалгаа байхгїй. Их сонин жор, эмчилгээ олон бий. Тухайлбал салхин цэцгийг эмчлэх дундад зууны їеийн Монголын нэгэн аргыг їзэхэд ургамал нь тєвд, їрийг нь нунтаглан хэрэглэж буй арга нь хятадынх, харин 4 улиралд зохицуулан эмнэж буй байдал нь яг Монгол байдаг. Тєвдийн анагаах ухааны уламжлал бол 17-18-р зуунаас ихэд хїчтэй нєлєєлсєн.
Тєвд ургамлын нэрс монгол эмнэлгийн нэр томьёог баяжуулаа биз?
Тийм ээ, жишээлбэл 9-р зууны їед бичигдсэн “Mahavyutpatti” хэмээх Самгард - Тєвд толь монгол хэлээр гарахад дотор нь “Рашаан тэргїїтэн шимийн эм харьяатын нэр ану”, “Тэжээхїй эмийн нэр ану” гэсэн 2 томоохон нэрсийн хэлхээ орсон байгаа. Уг хэлхээнд энэдхэг, хималайн гаралтай олон ургамал, їр, жимс, мод, тэр ч бїї хэл хор, ерєндєгийн нэр ч багтсан. Монголчууд энэ толиор анх удаа самгардаар haritaka, тохар хэлээр arirak, тєвдєд бол a-ru-ra болсон, шинжлэх ухааны нэр нь terminalia chebula болох “ар їр” - тэй танилцсан гэж болно. Эм авч явах савыг “манхаг”, эм єгєх хэмжээг “тун” гэдэг ч тєвд їгс болно.
Эмийн ургамал, хїн эмчилгээний сэдвээс жаахан хазайж мал эмчлэх уламжлалын талаар ярилцъя.
Барууныхан эртнээс хїн, амьтныг эмчлэх эмчилгээг хамтатгаж, єєрєєр хэлбэл амьтан дээр туршиж їзсэн эмчилгээ, хагалгаагаа хїнд хийж ирсэн байдаг. Харин Монголд бїр эртнээсээ хїн ба малын эмчилгээг ямагт тусад нь барьдаг байж. Мал эмчлэх багаж хэрэгслїїд жирийн малчны єдєр тутмын л ажлын хэрэгсэл болдог байв.
Тийм хэрэгслїїдээс жишээлэн нэрлэвэл?
Зєвхєн цус ханах хутга л гэхэд хануурын тєм єргєн хутга, хануурын жижиг єргєн хутга, хануурын гурвалжин їзїїртэй хутга… гэх мэт. Зїї, шєвєгний талын хэрэгслїїдийг аваад їзэхэд нарийн цагаан зїї, гал зїї, дэгээ бїхий зїї, шивїїр, адууны дэлїї хатгах шєвєг… гээд л. Нарийн цагаан зїї дотроо бас бог, бод малд зориулагдсан єєр єєр хэмжээтэй. Бог малынх диаметр нь 0.6 – 1.2 мм, урт нь 3-5 см байхад, бод малынх 1.5 – 2 мм диаметртэй, 3-9 см урттай байдаг.
Хєдєє єссєн монгол хїїхдэд бол эдгээр нь жирийн л байдаг багаж зэмсэг санагдана. Гэтэл барууны судлаачийн нїдээр харахад нээрээ сонин байж болох юм байна. Ер нь хотожсон барууныханд нїїдлийн монгол ахуй, мал маллагааны асуудлаас юу нь их сонин санагддаг бол?
Тэр жирийн гэгддэг зїйлсээс л шинжлэх ухааны сонин баримтууд гарна шїї дээ. Монголчуудын 5 хошуу малыг ангилах, нэрлэх асуудал бол монголчуудад энгийн л зїйл мэт бодогдох байх. Їнэн хэрэгтээ мал амьтныг хїнтэй харьцах харьцаанд нь їндэслэн тоо толгой, эдэлгээ хэрэглээ, нас, хїйс, їр тєлєє їлдээх чадвар, эзэмшил, чанар, єнгє зїс, бїр явдлаар нь хїртэл маш нарийн ангилсан нь барууны эрдэмтдийн амьтныг эрхтнээр нь ангилдаг ч юм уу, taxonomic tree, quinary system гэдэг ангиллуудаас хол давуу, боловсронгуй тогтолцоо болсон байдаг.
Нас хїйс, єнгє зїсээр ангилах ч яахав. Харин “эзэмшил”, бас “чанар” - аар нь бїлэглэнэ гэж юу сан билээ?
Эзэмшлээр нь гэхэд гар мал, алдуул мал, золбин мал, илдэн мал, эзэнгїй мал, хээрийн морь, онхуу морь, засын мал, чанараар нь бол сайн угсааны мал, адсага морь, анай морь, болхи морь гэх мэтээр ялган нэрлэдэг.
Монгол морийг Америкийн уугуул адуутай харьцуулан їзэж байв уу?
Яг шинжлэх ухааны їїднээс харьцуулан судалж байгаагїй. Гэхдээ харьцуулан їзмээр, ижил тєстэй ажиглагдсан зїйлс бол бий. Английн ковбой маягийн уламжлалаас ємнєх їеийн хувьд шїї дээ. Ялангуяа Нэзпэрс (Nez Perce) омгийнхны газарзїйн байдал монголтой их тєстэй, тэгээд ч морь маллагааны онцлог, адуу малын эдийн засгийн хэрэглээ зэрэг нь тун адил санагддаг.
Та дундад їеийн Монгол хэлний мал ахуйн нэр томьёог их сайн мэдэх юм. Энэ талаарх мэдлэгийн тань гол їндэс нь ямар ном судар байна вэ?
Миний доктор хамгаалсан ажлын гол эх зохиол нь одоо Копэнхагэний Вангийн номын санд хадгалагдаж буй “Морь тэмээний євчнийг засах арга ану” гэдэг гар бичмэл судар болсон. Тэнд бас “Морь тэмээний сойлго нийлїїлж уях хууль бичиг” гэдэг 1727 оны гар бичмэл байгаа. Їїнээс гадна Петрбургт хадгалагдаж буй, мєн гар бичмэл “Морь малын бэртсэн зэргийн євчнийг таних ба засах аргыг єчїїхэн єгїїлсэн ану” хэмээх судрыг ч нарийвчлан їзсэн.
Орчин цагийн монгол эрдэмтдийн бїтээлтэй танилцсан уу?
20-р зуунаас хойш Монгол улст мал маллагаа, эмнэлзїйн олон сайн бїтээл гарсантай танилцсан. Зїгээр танилцаад зогсоогїй заримаас нь англи хэлэнд орчуулж хэвлїїлсэн. Монгол тєрийн нэрт зїтгэлтэн Ж.Самбуу гуайн “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад єгєх сануулга сургаал, 1945” бїтээлийн “Морьдыг хэрхэн унаж эдлэх нь тохиромжтой буй?” хэсгийг орчуулан тайлбарлаж Historia Animalum Ex Ossibus сэтгїїлд хэвлїїллээ. Самбуу гуай мал ахуйн нарийн мэдлэгийг хамжлага ааваасаа уламжлан авч. Сїїлд Монгол улсын Сангийн сайд, Москва дахь элчин сайд, Гадаад хэргийн сайд, Хойд Солонгост суух элчин сайд, Ерєнхий сайд, Улс тєрийн товчооны гишїїн, АИХ-ын дарга гээд тєрийн бїх чухал албыг хашсан байдаг. Мал ахуйн талаар ганц дээрх ном ч биш 1956 онд бас “Малчдад єх зєвлєгєє” гэж ном гаргасан хїн. Монголчуудын уламжлалт мал маллагааны арга, онцлогийн талаар монгол лам нар тєвд хэлээр их бичсэн гэдэг. Ганц жишээ хэлэхэд Арвайхээрийн тарган бандида лам Цэвэлванчигдоржийн бичсэн “Таван хошуу малын арга заслын дом” гэдэг судар тєвдєєр байдгийг лам багшаасаа сонссон юм байна. Харамсалтай нь надад тєвд хэл сурах боломж гараагїй юм аа. Би зєвхєн Монгол судлалаар дагнасан бол тєвд хэл мэдээж їзэх байлаа. Гэхдээ монгол судлал миний їндсэн мэргэшил биш шїї. Нийт Тєв Евразийг сонирхон, харьцуулан їздэг байсан болохоороо єнєєгийн болон сонгодог Монгол хэлнээс гадна эртний тїрэг, чуваш, эртний уйгур, хятад хэл їзсэн юм. Їїнээс гадна судалгаанд маань маш чухал байсан тул франц, герман, сонгодог латин хэлнїїдийг нарийвчлан судалсан. Орос хэл їзсэн боловч єєрийгєє одоо би оростой гэж хэлэхгїй.
Та тэгвэл єєрийгєє монгол судлаач гэж хэлэхгїй хїн її?
Уг нь би бол тїїхч юм. Єєрийгєє монголч гэхээсээ илїї ориенталист (дорныг судлагч) гэвэл илїї тохирох байх. Учир нь миний судалгааны зєвхєн нэг хэсэг нь л монгол. Би хятад, япон, солонгос, ер нь л эртний Азийн нийт ард тїмнїїдийн соёл, ахуйг судлан дэлхийн иргэншилд оруулсан хувь нэмрийг нь гаргаж ирэхийг зорьдог юм. Монголчууд маань єєрсдєє монгол судлалаасаа илїї гадаадын хэл соёлыг бишрэн судлах болжээ. Дэлхийн байдал одоо их єєр болж, улс орнууд нээгдлээ. Гэхдээ нэг зїйл захихад барууныхныг битгий шууд хуулбарлаарай. Гаднын шинэ ололтыг авч хэрэглэх нь чухал боловч тэрний тєлєє єєрийнхєє соёл иргэншлийг битгий золиослоорой. Эдний энэ аж тєрєх ёс, рок поп урлаг цорын ганц зєв зам биш шїї дээ.
Харин тийм ээ, барууныхнаас єєрсдєєс нь, ялангуяа эрдэмтэн танаас ийм їгийг Монгол залуустаа хэлїїлэхэд таатай байна. Таны судалгаанд єндєр амжилт хїсье.
No comments:
Post a Comment